Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 104/ШШ2019/00415

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 104/ШШ2019/00415

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: , ,, тоотод оршин суух ******* *******ийн ******* /РД:*******/-ийн

 

Хариуцагч: , ,, тоотод оршин суух **************ийн ******* /РД:*******/-д холбогдох

 

Охин дүү О.*******г өөрийн асрамжид байгааг тогтоолгох хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагч Б.*******, нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний ээж М.******* нь Б.*******тэй 2007 оноос 2017 оныг хүртэл хамт амьдарч байсан. Энэ хугацаанд 2009 онд миний дүү О.******* төрсөн. ...Миний ээж 2017 онд хорт хавдарын улмаас нас барж асран халамжлах болон тэжээгчээ алдсаны мөнгө нь миний хойд эцэг болох Б.*******ийн нэр дээр тогтоогдсон бөгөөд одоог хүртэл миний дүү О.******* бид хоёрт уг тэтгэмж зөв зохистой зарцуулагдсан удаа байхгүй. Миний хойд эцэг болох Б.******* нь ээжийг нас барснаас хойш өөр хүнтэй ханилан Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд эгч, дүү бид бүхэнтэй уулзахгүй байгаа. Эгч, дүү бид 3 одоо ээжийн ээж болох нагац эмээгийндээ амьдарч байна. ...Иймд тэжээгчээ алдсаны тэтгэмж болон асран халамжлах эрхийг Ө.******* миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай төрсөн эгч М.******* нь Б.******* гэдэг хүнтэй ханилан суух хугацаандаа охин О.******* төрсөн. Эгч маань нас барсаны дараа О.******* нь манайд болон эмээгийндээ амьдарч эхэлсэн. Аав Б.******* нь т байдаггүй. Мөн Б.******* нь архины хамааралтай учраас халамжийн мөнгийг зөв захиран зарцуулж чадахгүй архи авч уудаг, хамаатан садандаа зээлүүлдэг тул хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх хүсэлтэй байна. О.******* манайд амьдарч байгаа. Манайх 4 хүүхэдтэй, дунд охин маань О.*******тай чацуу. Өөрөө ч энэ өвөл манайд өвөлжинө гэхээр нь би зөвшөөрсөн. Ээж бид нар ярилцаад О.*******г цаашид манайд байлгахаар болсон. Ө.******* ирж очиж байгаа. Залуу хүн учраас амьдрал зохиох, ажил хийх гээд асуудал байгаа. Ямар ч байсан албан ёсоор асрамжиндаа аваад улсаас авч байгаа мөнгийг нь архины мөнгөнд өгөөд байлгүй хүүхдэд өөрт нь зарцуулая л гэсэн бодолтой нэхэмжлэл гаргасан. Б.******* архи уугаад алга болчихдог. Эхнэрээ нас барснаас хойш хүүхдээ хаяад л яваад өгсөн. Архины хамааралтай учраас хүүхдүүдээ асарч хамгаалж чадахгүй. Сураг сонсохоор өөр хүнтэй суусан сураг сонсогдож байгаа гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би М.*******тэй 2007 онд ханилан суусан. 2009 онд О.******* охин төрсөн. М.******* надтай ханилж сууснаас хойш хамт ажил хийдэг байсан ба олсон мөнгөө өөрөө үрэн таран хийдэг байсан. 2017 онд өвчний улмаас нас барсан. ...2018 оны 01 дүгээр сард надад талийгаачийн гэрийнхэн нь бичиг баримтыг нь өгсөн. Би 2 сард зээл авч ах, дүү болох хүмүүст зээлсэн. Би мөнгө үрээгүй. Энэ мөнгөнөөс 1 гэр худалдаж авсан. 2 охиноо дагуулж яваад зах дээрээс хувцас, гутал авч өгсөн. Хүүдээ 300.000 төгрөг өгөөд миний мөнгө дууссан. Өөртөө авсан юмгүй. Энэ мөнгийг охины нэр дээр 18 нас хүртэл хиймээр байна. Хүүгийн нэр дээр хийж болох нь болно. ...Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч охин О.*******д олгогдож буй тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хүү Ө.******* рүү шилжүүлэхээс татгалзахгүй тул хүүхдийн асран хамгаалагчийг өөрчилж О.*******гийн асран хамгаалагчаар Ө.ийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би эхнэртэйгээ хамт ажилладаг байсан. Хэсэг хугацааны дараа эхнэрийн маань бие өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Би эмнэлэгт хэвтсэн хугацаанд нь үргэлж хамт байж харж ханддаг байсан. Тэгээд эмнэлгээс гараад хадмындаа очихоор зан харилцааны хувьд таарч тохирдоггүй байсан. Түүнээс болоод би айлаар хоноглож явдаг байсан. Тухайн үед манайх гэрээ зараад хадмындаа амьдардаг байсан. Манай охин М.*******ийн охинтой их найз хамт тоглодог байсан. Би монгол гэр худалдаж авсан. Тэгээд гэрээ аваад үр хүүхдүүдтэйгээ тусдаа амьдаръя гэсэн боловч хадмууд гэрийг маань тэр хашаанаас нүүлгэхгүй гэж хэлсэн. Би охиноо цаашдаа Улаанбаатар хот руу татах бодолтой байдаг. Одоогийн байдлаар би нийтийн байранд амьдардаг. Би ажилдаа өглөө 04.00 цагт явдаг учраас охинтойгоо хамт амьдрах боломжгүй байгаа. Надад өөрийн гэсэн орон гэр байхгүй. Эхнэрийг амьд байх үед дүүгээс нь нэг гэр худалдаж аваад хадмын хашаанд барьсан байсан. Хадам тэр гэрийг надад өгөхгүй гэсэн. Тийм болохоор би охиноо авч чадахгүй байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч Б.*******эд холбогдуулан төрсөн охин дүү *******ийн ******* 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш түүний асрамжид байгаа үйл баримтыг тогтоолгох агуулга бүхий хүсэлтийг шаарджээ. Шаардлагын үндэслэлийг насанд хүрээгүй О.*******гийн улсаас олгож буй тэтгэвэр тэтгэмжийг төрсөн эцэг Б.******* нь үндэслэлгүйгээр авч захиран зарцуулж буй үйл баримтыг зогсоох, түүнийг асрамжиндаа байлгаж байгаа үйл баримтыг тогтоолгосноор уг мөнгийг насанд хүрсэн ах Ө.******* авч дүүгийнхээ хэрэгцээнд зарцуулах зорилготой гэж тайлбарласан.

 

Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Насанд хүрээгүй охин *******ийн ******* нь хариуцагч*******ийн *******ийн бага охин болж төрсөн бөгөөд төрсөн эх Мөнх-Очирын ******* нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өвчний учир нас барсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн болон нас баралтын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Насанд хүрээгүй охин О.******* нь эх М.*******ийг нас барснаас хойш эмэг эх П., төрсөн ах Ө.*******, нагац ах М.******* нарын асрамжид байгаа бөгөөд хариуцагч Б.******* хүүхдээ асрах үүргээ биелүүлэхгүй түүнээс тусдаа амьдраад 2 жил гаруй хугацаа болж буй үйл баримтад хариуцагч маргаагүй. Энэ үйл баримт нь шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт, гэрч П., хорооны ын тодорхойлолт, ийн ны хамтарсан багийн ын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ө.******* төрсөн дүү О.*******г өөрийн асрамжид авах агуулга бүхий шаардлага гаргасан ч Гэр бүлийн тухай хуульд насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид байлгахаар зохицуулсан учраас энэ хуулийн дагуу түүний асрамжид төрсөн дүүг нь өгөх боломжгүй юм. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2.-т зааснаар төрсөн охин *******ийн *******г төрсөн ах Ө.ийн асрамжид байгаа үйл баримтыг тогтоох боломжтой юм.

Ингэж тогтоосноор түүнд дүүгийнхээ улсаас олгож буй тэтгэвэр тэтгэмжийг авах эрх нээгдэх юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2.-т зааснаар төрсөн *******ийн *******г төрсөн ах *******ийн ийн асрамжид байгаа болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ө.ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.*******ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор эд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ