2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1489

 

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,

улсын яллагч Х.Анхцэцэг,       

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х** Х***** овогт Г********н Б**********-д холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210023081285 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр *************** аймгийн *********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, *********** аймгийн Х******** сумын ** дүгээр баг, В********* овоо ** дугаар гудамж, ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй одоо ам бүл *, ******* хүүхдийн хамт Б******** дүүргийн ** дугаар хороо, *** дүгээр байр *** тоотод оршин суух, урьд

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 538 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжээр торгох буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан, торгох ялаас цагдан хоригдсон 89 хоног буюу 1.335.000 төгрөгийг хасаж, эдлээгүй үлдсэн 10,565,000 төгрөгийн ялыг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 225 дугаартай шүүгчийн захирамжаар өршөөн хэлтрүүлсэн,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 677 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 188 цагийн ялыг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 736 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаар сольсон,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/Ш3/2801 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 587 хоногийг 73 хоногийн хорих ялаар сольсон, Х** х****** овогт Г*********** Б********** /РД:***********/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Г.Б нь цахим орчинд уул уурхайн компанид үхрийн мах нийлүүлэх хүнтэй хамтарч ажиллана гэсэн хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн Л.М-г хуурч, 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ************ төвийн хашаанд 1409 кг үхрийн мах шилжүүлэн авч 13,385,500 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.          

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б: “...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Л.М-д өгсөн:

“...Би Б аймгийн ************ зах дээр махны худалдаа эрхэлдэг юм. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдөр би фейсбүүк үзэж байсан чинь **********************/ гэсэн нэртэй фейсбүүк хаягт "Уул уурхайн компанид үхрийн мах нийлүүлэх хувь хүн болон албан байгууллага байвал холбогдоно уу" гэсэн зар байхаар нь би тэр зарын коммент хэсэгт нь би өөрийнхөө ********* гэсэн дугаарыг үлдээсэн. Тэгсэн чинь ******** гэсэн дугаараас над руу нэг эрэгтэй хүн залгаад би Б м компанийн менежер ******* гэдэг хүн байна, манай компани 1,300 ажилтантай, 7 хоногт 10 үхрийн мах хэрэглэдэг. 7 хоног бүр үнэ ханшаа тохироод үхрийн мах зөөгөөд байж болох уу гэж над руу утсаар ярьсан. Тэгэхээр нь үнэ хөлсөө тохироод ярьсан чинь 1 кг үхрийн махыг 9,000 төгрөгөөр зарахаар тохирсон, тэр хүн өөрийгөө хотод байна гэсэн. Дараа нь 2022 оны 08 дугаар сарын 05-ний өдөр тэр хүнтэй би дахиж утсаар яриад манай хөлдөөгчтэй машин маргааш хотод ирж хүнсээ татах гэж байна, маргааш өглөө махаа аваад ирэх боломжтой юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье тэгье гээд би аймгаас 15:00 цагийн үед 1409 кг махаа ачаад **** БНР дугаартай хүний ********* машиныг хөлслөөд Улаанбаатар хот руу явсан. Тэгээд тэр хүнтэй утсаар ярьсан чинь Мишээл экспо дээр аваад ир гэхээр нь би тэнд нь очсон. Тэгээд Мишээл экспо дээр тэр хүнтэй уулзсан чинь манай том машин ирээгүй байна би нэг портер гуйгаад ирлээ, энэ дээр түр авчихъя гээд миний махыг хиллээд авсан. Тэгээд нэг падан бичиж өгөөд нэг дэх өдрийн 12:00 цагаас өмнө мөнгө чинь орно гэж надад хэлсэн. Тэгээд би махаа өгчхөөд аймаг руугаа хүрээд ирсэн. Тэгээд нэг дэх өдөр нь аймагт ирчхээд утас руу нь залгасан чинь тэр хүн манайх хуралтай байна эргээд залгая гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш нь болохоор нь ахиад залгасан чинь өнөөдөр манайх мөнгө гаргахгүй гэнээ, 3 дахь өдөр яг гаргаж өгнө гэж байна гэж хэлсэн. Тэгээд 3 дахь өдрөөс нь 5 дахь өдөр хүртэл тэр хүн рүү олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд 5 дахь өдөр нь утсаа авахаар нь ярьсан чинь тэр хүн сая нягтлантай уулзлаа, тэгсэн чинь 15-нд л цалин буухаар цалин мөнгөө тараагаад зарлагуудаа бүгдийг нь хийнэ гэж байна гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш утас руу нь олон удаа залгасан боловч утсаа авахаа болиод заримдаа утсаа унтраагаад тэгээд алга болчихсон. Тэгэнгүүт нь би нэг л биш боллоо гээд хотод байдаг нэг найзыгаа централ товирын 12 дугаар давхарт байдаг ************* компани дээр очуулж уулзуулсан чинь тэр компанийн хүмүүс манайх 5 сараас хойш ************** ХХК-ний хүнсийг хувь хүнээс авахаа больсон, хүнс хангалтын компаниас авдаг болсон, манайх биш, ийм хүн танихгүй гэж хэлсэн. Тэгээд би Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан юм. Тэр хүн өөрийгөө ******* гэдэг гэж танилцуулсан. Өөрийгөө ********* ХХК-д менежер ажилтай гэж танилцуулсан. Надад тэр үедээ ажлын үнэмлэх гээд юм бичиг баримт үзүүлсэн, тэр бичиг дээр нь Б Б м ХХК-д менежер гэсэн бичиг байсан, надад өөр бичиг үзүүлээгүй ээ. Надад тэр хүн мах авсан гэж нэг ширхэг падан бичиг өгсөн, тэрийг нь би тэр гэсэн хүний зар тавьсан байсан фейсбүүк хаягийн зурагтай мэдээллийн хамт өргөдөлтэйгөө хамт цагдаад өгсөн байгаа. 160-165 см өндөртэй, 60 гаран кг жинтэй, бөөрөнхий бор царайтай, халимаг үстэй хүн байсан, яг тэр өөрийнхөө фейсбүүк дээр байгаа зурган дээрх хүн нь өөрөө ирж мах авсан. Би тэр хүний өөрийнх нь зургийг нь бас угаалгаад цагдаад өргөдөлтэйгөө хамт өгсөн байгаа. Тэр үед мах авахдаа цэнхэр өнгийн портер машинтай л ирж авсан, би номер дугаарыг нь анзаараагүй ээ. Тэр хүн мах авахдаа тэр портерын жолоочтой л ирсэн. Тэр үед махаа би өөрийнхөө хилэн дээр хиллээд өгсөн, тэр хүн надад мах авсан гэж падан л бичиж өгсөн, өөр баримт өгөөгүй ээ. Би тэр үед 1409 кг сарлаг үхрийн мах өгсөн, нэг кг-ийг нь 9,000 төгрөгөөр бодож өгсөн. Нийт үнэ нь 12,681,000 төгрөг болсон, мөн хот руу махаа авч явахдаа 600,000 төгрөгт машинд дизель түлш хийж явсан. Ингээд би махны үнэ 12,681,000 төгрөг, замын зардалд зарцуулсан 600,000 төгрөг, мөн үүн дээр дараа нь Улаанбаатар хот руу явж Хан-Уул дүүргийн цагдаад өргөдөл өгч ирсэн, энэнд 120,000 төгрөг зарцуулсан, би эдгээрийг нэхэмжилж байна. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Л.М-н дахин өгсөн:

“...Би *********** аймгаас өөрийн ********** маркийн машинтай ирэхдээ ганцаараа ирсэн. Миний санаж байгаагаар портер машинтай хүнтэй ирсэн байсан. Өөр нэг хүн хамт явж байх шиг байсан, миний хувьд бүгд танихгүй хүмүүс байсан. Тухайн үед тэр Г.Б гэх хүний авчирсан хил дээр кг үзээд 1409 кг махыг өгсөн. Би тухайн үхрийн махыг ********* аймагт урд орой нь гаргасан шинэ үхрийн мах байсан. Г.Б нь тухайн үед махыг авахдаа хиллэж үзээд зүгээр шинэ мах байна гэж хэлээд авч байсан. Би 10-н үхрийн махтай ирсэн байсан. Тухайн үед би махаа 1 кг-ийг 9000 төгрөгөөр үнэлж өгч байсан. Тэрнээс биш яг үнэлгээ тогтоолгосон зүйл байхгүй. *************-д 9500 төгрөгөөр 9800 төгрөгийн хооронд байсан. Надад Г.Б гэх хүн нь уурхайд байнга мах нийлүүлнэ хамтарна, 7 хоног бүрийн хагас сайн өдөр авна гэсэн учраас арай хямд үнээр нийлүүлэх зорилгоор 9000 төгрөгөөр бодож үхрийн махыг өгч байсан. Би харвал танина. Би урд өмнө хэргийн материалтай танилцахад иргэний үнэмлэхийн лавлагааны зурагтай хүн мөн байсан. Би одоо гомдолтой байна. Одоо би ямар ч мөнгө төгрөг аваагүй байгаа. Одоо үхрийн махаа тухайн үеийн зах зээлийн ханшны үнэлгээ гаргуулж хохирол төлбөрөө барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

            Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 03-16 дугаар хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 103 дугаар хуудас/,

        - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 180 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.Б нь цахим орчинд уул уурхайн компанид үхрийн мах нийлүүлэх хүнтэй хамтарч ажиллана гэсэн хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн Л.М-г хуурч, 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ************ төвийн хашаанд 1409 кг үхрийн мах шилжүүлэн авч 13,385,500 төгрөгийн хохирол учруулан залилсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогчид 13,385,500 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирол төлбөр төлөгдсөн.  Шүүгдэгч Г.Б нь 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 19-ны өдөр хүртэл нийт 58 хоног цагдан хоригдсон...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санаа зорилго, субьектив тал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө хүлээн зөвшөөрч төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан байгаа...” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Г.Б нь цахим орчинд уул уурхайн компанид үхрийн мах нийлүүлэх хүнтэй хамтарч ажиллана гэсэн хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн Л.М-г хуурч, 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ***************** төвийн хашаанд 1409 кг үхрийн мах шилжүүлэн авч 13,385,500 төгрөгийн хохирол учруулан болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Л.М-д өгсөн:

“...Би *********** аймгийн ************ зах дээр махны худалдаа эрхэлдэг юм. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдөр би фейсбүүк үзэж байсан чинь ******************* гэсэн нэртэй фейсбүүк хаягт "Уул уурхайн компанид үхрийн мах нийлүүлэх хувь хүн болон албан байгууллага байвал холбогдоно уу" гэсэн зар байхаар нь би тэр зарын коммент хэсэгт нь би өөрийнхөө ******** гэсэн дугаарыг үлдээсэн. Тэгсэн чинь ********* гэсэн дугаараас над руу нэг эрэгтэй хүн залгаад би Б м компанийн менежер Б гэдэг хүн байна, манай компани 1,300 ажилтантай, 7 хоногт 10 үхрийн мах хэрэглэдэг. 7 хоног бүр үнэ ханшаа тохироод үхрийн мах зөөгөөд байж болох уу гэж над руу утсаар ярьсан. Тэгэхээр нь үнэ хөлсөө тохироод ярьсан чинь 1 кг үхрийн махыг 9,000 төгрөгөөр зарахаар тохирсон, тэр хүн өөрийгөө хотод байна гэсэн. Дараа нь 2022 оны 08 дугаар сарын 05-ний өдөр тэр хүнтэй би дахиж утсаар яриад манай хөлдөөгчтэй машин маргааш хотод ирж хүнсээ татах гэж байна, маргааш өглөө махаа аваад ирэх боломжтой юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье тэгье гээд би аймгаас 15:00 цагийн үед 1409 кг махаа ачаад **** БНР дугаартай хүний ****** машиныг хөлслөөд Улаанбаатар хот руу явсан. Тэгээд тэр хүнтэй утсаар ярьсан чинь Мишээл экспо дээр аваад ир гэхээр нь би тэнд нь очсон. Тэгээд ****************** дээр тэр хүнтэй уулзсан чинь манай том машин ирээгүй байна би нэг портер гуйгаад ирлээ, энэ дээр түр авчихъя гээд миний махыг хиллээд авсан. Тэгээд нэг падан бичиж өгөөд нэг дэх өдрийн 12:00 цагаас өмнө мөнгө чинь орно гэж надад хэлсэн. Тэгээд би махаа өгчхөөд аймаг руугаа хүрээд ирсэн. Тэгээд нэг дэх өдөр нь аймагт ирчхээд утас руу нь заяасан чинь тэр хүн манайх хуралтай байна эргээд залгая гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш нь болохоор нь ахиад залгасан чинь өнөөдөр манайх мөнгө гаргахгүй гэнээ, 3 дахь өдөр яг гаргаж өгнө гэж байна гэж хэлсэн. Тэгээд 3 дахь өдрөөс нь 5 дахь өдөр хүртэл тэр хүн рүү олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд 5 дахь өдөр нь утсаа авахаар нь ярьсан чинь тэр хүн сая нягтлантай уулзлаа, тэгсэн чинь 15-нд л цалин буухаар цалин мөнгөө тараагаад зарлагуудаа бүгдийг нь хийнэ гэж байна гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш утас руу нь олон удаа залгасан боловч утсаа авахаа болиод заримдаа утсаа унтраагаад тэгээд алга болчихсон...Би тэр үед 1409 кг сарлаг үхрийн мах өгсөн, нэг кг-ийг нь 9,000 төгрөгөөр бодож өгсөн. Нийт үнэ нь 12,681,000 төгрөг болсон, мөн хот руу махаа авч явахдаа 600,000 төгрөгт машинд дизель түлш хийж явсан. Ингээд би махны үнэ 12,681,000 төгрөг, замын зардалд зарцуулсан 600,000 төгрөг, мөн үүн дээр дараа нь Улаанбаатар хот руу явж Хан-Уул дүүргийн цагдаад өргөдөл өгч ирсэн, энэнд 120,000 төгрөг зарцуулсан, би эдгээрийг нэхэмжилж байна. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Л.М-н дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 03-16 дугаар хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Б нь цахим орчинд уул уурхайн компанид үхрийн мах нийлүүлэх хүнтэй хамтарч ажиллана гэсэн хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориуд бий болгон 1409 кг үхрийн мах шилжүүлэн авч 13,385,500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн субьектив талын шинжийг хангаж байна.

Хохирогч Л.М-с 1409 кг үхрийн мах шилжүүлэн авч буцаан мөнгийг нь өгөөгүй бөгөөд өөрийн гэмт санаа зорилгоо хэрэгжүүлсэн идэвхтэй үйлдэл хийсэн нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэрэгт авагдсан Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 03-16 дугаар хохирлын үнэлгээний тайлангаар Л.М-д 13,385,500 төгрөгийн хохирол учирсан болох нь /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/ -д авагдсан байна.

Хохирогч Л.М-н “...хохирлоо бүрэн авлаа гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 185 дугаар хуудас/-д авагдсан байх тул шүүгдэгч Г.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

  

Улсын яллагч:  “...шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Цагдан хоригдсон 58 хоногийг нэг өдрийн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний 15,000 төгрөгөөр тооцон 870,000 төгрөгийг хасаж тооцон, үлдэгдэл 630,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэх санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч хохирогчид учруулсан хохирол хор уршиг арилгаж, төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг хасаж тооцож өгнө үү...” гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Б-д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 58 хоногийг 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 870,000 /найман зуун далан мянган/ төгрөгийг торгуулийн ялаас хасаж, төлбөл зохих торгуулийн ялыг 630 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 630,000 /зургаан зуун гучин мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт 58 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялаас хасаж тооцсон болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Х*** Х*******овогт Г********н Б******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-гийн цагдан хоригдсон 58 хоногийг 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 870,000 /найман зуун далан мянган/ төгрөгийг эдлэх торгуулийн ялаас хасаж тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Б-гийн төлбөл зохих торгох ялыг 630 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 630,000 /зургаан зуун гучин мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоож 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

      

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ