| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00461/И |
| Дугаар | 148/ШШ2018/00446 |
| Огноо | 2018-09-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 148/ШШ2018/00446
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын * дугаар баг, ** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын * дугаар баг ** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /*******/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:
... Миний бие нь 2007 онд Н.******* тай танилцан 2009 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Ингээд 20** оны ** дугаар сарын **-ны өдөр охин *******г төрүүлсэн. Бид хамт амьдарч байгаагүй охин одоо 9 настай. Одоо бид хамтран амьдрахаа болиод 9 жил болж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү! гэжээ.
Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Н.******* миний бие Т.******* тэй 2007 онд анх танилцаж, 2009 онд охин О.******* төрсөн. Бид 1 жил гаран хугацаанд хамт амьдраад салсан. Түүнээс хойш хамт амьдраагүй. Одоо Т.******* нь өөр хүнтэй гэр бүл болсон учир цаашид хамт амьдрах боломжгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Т.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Н.******* т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Гэрлэгчид нь 2007 онд танилцаж, улмаар хамтран амьдарч 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдсэн нь гэрлэлтийнбүртгэлийн лавлагаагаар, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 20** оны * дугаар сарын **-ны өдөр охин О.******* төрсөн болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь 2010 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд одоо хэн хэн нь бусадтай хамтран амьдарч байгаа, эд хөрөнгийн маргаан байхгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, мөн эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дугаар зүйлийн 6.3-т заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж, зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэрлэгчид хүүхдийн асрамжийн тал дээр маргаагүй тул насанд хүрээгүй охин О.******* гийн саналын дагуу эх Н.*******ийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн түүнчлэн хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг эхийн үүрэг хэвээр хадгалагддаг хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс шүүх эцэг Н.******* аас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин О.******* г тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын дундаас 20** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн охин О.******* г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Н.******* аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь Н.******* ын төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (175.600х12=2.107.200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 29.830 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг эх болон насан хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хүү Тэргэл, Төгөлдөр нар хэний асрамжинд үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг Н.******* болон эх Т.******* нар чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ын *******, ******* овогт ******* гийн ******* нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин О.******* эх Т.******* ийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар охин О.******* г 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.******* аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.******* т олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар Н.******* аас 29.830 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
6.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг, шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Сэлэнгэ аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Бүүвэйцэцэгт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.5-дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ