| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 195/2025/1326/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1528 |
| Огноо | 2025-06-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1528
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Г.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Т********н овогт Г**********н П********т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408040870521 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ********* аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, хамтран амьдрагчийн хамт Х*******л аймгийн Х*******л сум ******************* тоотод оршин суудаг, урьд нь:
Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Т************н овгийн Г********* П*********** /РД:**********/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.П нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.П*********г архи уусангүй, хувцсаа тайлсангүй хэмээн уурлан нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу. уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, хоёр шуунд цус хуралт бүхий Хөнгөн хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.П-ын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.П-ын өгсөн:
“...2024 оны 10 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед Улаанбаатар хотод ирж байхад өмнө нь манай нутагт байсан П над руу ******** дугаараас залгаад тосоод авъя гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд намайг 5 шар Дээрээс дүү ************ хамт тосож аваад Б*****н салааны энд гэртээ ирээд архи гаргаж ирээд намайг уу гэхээр нь би уудаггүй гээд хэлсэн чинь надад хүчээр 1 хундага архи уулгаад ахиад өгөхөд нь эсэргүүцэл үзүүлсэн чинь миний нүүр лүү 2-3 удаа цохиод, 1 удаа хана мөргүүлсэн, тэгээд миний хувцсыг тайлж шидээд унт гээд байсан. Тэгээд унтаж байсан дүү нь сэрээд гэрлээ асаасан чинь намайг зодохоо больсон. Тэгээд тухайн өдрийн маргааш өглөө буюу 2024-оны 10 дугаар сарын 09- ний өдөр цагдаагийн байгууллагад хандах гэж байхад П миний гар утсыг булаагаад авсан тэгээд намайг гэрээс нь гараад явсан чинь араас дагаж яваад нэг буудалд ороод өрөө аваад хаалгаа дотроос нь түгжчихээд намайг гаргахгүй миний утсыг өгөхгүй гар утсанд ирсэн дуудлага таслаад байсан. Тэгээд надад мөс хэрэгтэй байна гэж хэлсэн чинь П гараад явах хооронд нь би буудлын хүнд нь цагдаа дуудаад өгөөч гэж хэлэхэд гаднаас орж ирж таарсан ба буудлын ажилтан цагдаа дуудах уу гээд асуухад нь миний гар утсыг өгчхөөд гараад явсан. Тэгээд би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өглөө цагдаагийн байгууллагад хандсан. Бид хоёр өмнө нь нэг нутагт амьдардаг байсан. Тиймээ намайг тосож авахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн байсан. Миний нүд хөхөрч, нүүр хавдсан, цээж хэсэг хөндүүртэй, нэг гар хөдөлж болохгүй өвдөөд байгаа. Намайг бэлгийн харьцаанд орсонгүй гэж зодсон. Намайг зодож байх үед нь дүү нь гэрлээ асаахад намайг зодохоо больсон. Надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Баруун салаанд байдаг би өмнө нь очиж үзээгүй. П нь энд ажлынхаа амралтаар дүүгийндээ ирсэн байсан. Оршин суух хаяг нь Хөвсгөл аймаг Мөрөн суманд байдаг. Холбоо барих дугаарыг нь мэдэхгүй байна. Дүү нь ******** гэсэн дугаартай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.П-н дахин өгсөн:
“...Уг гэмт хэргийн улмаас миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол хор уршиг учраагүй бөгөөд Би сэтгэл санааны хохирлоо тогтоолгохгүй. Надад сэтгэл санааны хохиролтой холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.О-ы өгсөн:
“...Би он сар өдрийг нь сайн санахгүй байна би өөрийн төрсөн ах болох П-н хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороонд байрлах гэртээ очсон бөгөөд би тухайн гэрийнхээ хаягийг сайн мэдэхгүй байна тухайн хашааг түрээсэлж амьдарч байсан юм. Тэгээд П бид 2 манай гэрт байж байгаад юм ярьж сууж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд тасраад өөрийн ухаангүй болчихсон байж байгаад нэг сэрэхэд манай нутгийн зүс таних П гэх эмэгтэй хүн манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт ирчихсэн байсан юм. Би тухайн эмэгтэй хүнийг хэдэн цагийн үед манай гэрт ирсэн сайн санахгүй байна. Тэгээд бид 3 нэмж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад буцаад тасраад унтчихсан байж байгаад нэг сэрэхэд тухайн П гэх эмэгтэй хүн явна гээд сууж байсан юм. Тэгээд П ах, П бид 3 манай гэрээс автобусны буудал руу яваад автобусны буудал дээр очоод би буцаад гэр лүүгээ яваад манай ах болох П, П 2 автобусны буудал дээр үлдсэн юм. Тэрнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн үед манай гэрт манай төрсөн ах болох П, П бид 3 байсан юм. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Тухайн үед ямар нэгэн хүн хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Тухайн үед П-н биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан юм. Тухайн үед манай ах болох П-н биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан юм. Тухайн үед П, П нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч өөрийн ухаантай байсан юм. Тухайн хамт архи уусан өдрөөс хойш дахиж уулзаагүй юм. П нь эхнэр хүүхдээсээ салчихсан байгаа бөгөөд одоо хаана хэнтэй амьдарч байгаа талаар би сайн мэдэхгүй байна. П нь ********* гэсэн гар утасны дугаартай би гэрийн хаягийг нь сайн мэдэхгүй байна эхнэр хүүхдээсээ салчихсан тусдаа амьдарч байгаа тул яг хаана ямар хаяг дээр амьдарч байгаа талаар би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Д.Б***********н өгсөн:
“...Би Үндсэн хуульд заасан эрх үүрэгтэйгээ уншиж танилцлаа би мэдүүлэг өгнө. Би өмгөөлөгч авахгүй, би одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би Г.П гэх хүнийг танина бид 2 хамтран амьдрагч байгаа юм. Манай хамтран амьдрагч болох Г.П нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд айлын том хүүхэд болж мэндэлсэн бөгөөд Г.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, хүнтэй хэрэлдэж маргалддаггүй хүнтэй эвтэйхэн харилцдаг хүн байгаа юм. Манай хамтран амьдрагч болох Г.П нь биеийн тамирын багш мэргэжилтэй хүн байгаа юм. Манай хамтран амьдрагч болох Г.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй даруу төлөв зантай, хүнд тусархуу сэтгэлтэй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13410 тоот: 1. Д.П-н биед хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46, 88 дугаар хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.П нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.П-г архи уусангүй, хувцсаа тайлсангүй хэмээн уурлан нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу. уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, хоёр шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Г.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогчид 3,000,000 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсан 179.062 төгрөг тус тус төлсөн тул бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг гаргаж оролцлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Г.П нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.П-г архи уусангүй, хувцсаа тайлсангүй хэмээн уурлан нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу. уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, хоёр шуунд цус хуралт бүхий Хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч Д.П-н өгсөн:
“...2024 оны 10 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед Улаанбаатар хотод ирж байхад өмнө нь манай нутагт байсан П над руу ********* дугаараас залгаад тосоод авъя гэхээр нь би зөвшөөрсөн...Баруун салааны энд гэртээ ирээд архи гаргаж ирээд намайг уу гэхээр нь би уудаггүй гээд хэлсэн чинь надад хүчээр 1 хундага архи уулгаад ахиад өгөхөд нь эсэргүүцэл үзүүлсэн чинь миний нүүр лүү 2-3 удаа цохиод, 1 удаа хана мөргүүлсэн, тэгээд миний хувцсыг тайлж шидээд унт гээд байсан. Тэгээд унтаж байсан дүү нь сэрээд гэрлээ асаасан чинь намайг зодохоо больсон...Миний нүд хөхөрч, нүүр хавдсан, цээж хэсэг хөндүүртэй, нэг гар хөдөлж болохгүй өвдөөд байгаа. Намайг бэлгийн харьцаанд орсонгүй гэж зодсон. Намайг зодож байх үед нь дүү нь гэрлээ асаахад намайг зодохоо больсон. Надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Баруун салаанд байдаг би өмнө нь очиж үзээгүй. П нь энд ажлынхаа амралтаар дүүгийндээ ирсэн байсан. Оршин суух хаяг нь Хөвсгөл аймаг Мөрөн суманд байдаг. Холбоо барих дугаарыг нь мэдэхгүй байна. Дүү нь ******** гэсэн дугаартай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.П-н дахин өгсөн:
“...Уг гэмт хэргийн улмаас миний сэтгэл санааны ямар нэгэн хохирол хор уршиг учраагүй бөгөөд Би сэтгэл санааны хохирлоо тогтоолгохгүй. Надад сэтгэл санааны хохиролтой холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13410 тоот: 1. Д.П-н биед хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.П нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан субьектив санаа зорилготой байжээ.
Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж цохисон идэвхтэй гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг хангасан байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.П-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.П нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хохирогч Д.П-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар “...Хохирогч Д.П-с эрүүл мэнд сэтгэл санааны хохирол болох 3,000,000 төгрөг нөхөж барагдуулсан...” гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/-д авагдсан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 173,642 төгрөгийн төлсөн баримт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...шүүгдэгч Г.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг 2 удаа үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.П-г 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ ял төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т**********н овогт Г*********н П***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-г 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ ял төгрөгөөр ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.П-т оногдуулсан 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ ял төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ