Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 104/ШШ2020/00483

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 10 өдөр Дугаар 104/ШШ2020/004*******3 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг,******* дугаар хороо, Бадрал ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо, Тайжийн ******* тоотод оршин суух, ******* овогт ын ******* /РД:/-д холбогдох

Сургалтын төлбөр 1*******96 *******50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.,

хариуцагч С.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр С.*******ын охин болж төрсөн. Нийслэлийн Налайх дүүргийн 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 304 дүгээр шийдвэрээр миний төрсөн эцэг С.******* мөн болохыг тогтоосон. Би Анагаахын Шинжлэн ухааны үндэсний их сургуулийн 2 дугаар курст их эмч мэргэжлээр суралцдаг. Миний сургалтын төлбөр болох 3 593*******00 төгрөгийг ээж Х. нь 100 хувь төлж барагдуулсан.

А.******* нь С.*******ын төрсөн хүүхэд учраас сургалтын төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байна. Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтийн баталгаагүй ч эцэг, эх адил эрх, үүрэгтэй гэж заасан. Эх Х. нь ганцаар охиноо өсгөсөн, С.******* нь одоо ямар нэгэн байдлаар тусламж, мөнгө охиндоо өгдөггүй. Иймд С.*******аас сургалтын төлбөрийн тал хувь болох 1*******96 *******50 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 304 дугаар шийдвэрээр хүүхдийн тэтгэмж болон 2019 оны Анагаахын Шинжлэн ухааны үндэсний их сургуулийн 1 дүгээр курсын төлбөрийн 50 хувь болох 1 900 000 төгрөгийг төлсөн. Одоо А.******* нь насанд хүрсэн тул 2020 оны сургалтын төлбөрийн 50 хувь 1*******96 *******50 төгрөгийг төлөх боломжгүй.

Учир нь би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Би болон манай эхнэр олон удаагийн хагалгаанд орсон ажил хөдөлмөр удаан хугацаагаар эрхлээгүй. Би саяхан Таван толгой түлш ХХК-д сарын 900 000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Би өөрийн эхнэр, 3 хүүхдээ тэжээн тэтгэхэд цалин хүрэлцэхгүй байгаа. Нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх гээд 3 хүүхдийн эрх ашгийг хөндөж чадахгүй. А.******* одоо насанд хүрсэн. Өөрөө ажил хөдөлмөр эрхлэн боломжтой. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан сургалтын төлбөрийн тал хувь болох 1*******96 *******50 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч нь нэхэмжлэгч насанд хүрсэн гэх үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

А.******* нь хариуцагчийн төрсөн хүүхэд бөгөөд Анагаахын Шинжлэн ухааны үндэсний их сургуулийн Био анагаахын сургуулийн 2 дугаар курст суралцдаг, 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 3 593*******00 төгрөгийг төлсөн гэх үйл баримт дээр зохигч маргаагүй, энэ талаар Налайх дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 304 дүгээр шийдвэр, Анагаахын Шинжлэн ухааны үндэсний их сургуулийн Био анагаахын сургуулийн суралцагчийн тодорхойлолт, оюутны сургалтын төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч С.*******аас 2020-2021 оны сургалтын төлбөр 3 593*******00 төгрөгийн 50 хувь болох 1*******96 *******50 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт Хүүхдийн эрхийг хамгаалах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах үүрэгтэй, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.4 дэх хэсэгт эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан үүрэг хэвээр үлдэнэ, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт эцэг, эх нь хүүхдээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, 4******* дугаар зүйлийн 4*******.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар түүний эцэг, эх, гэр бүлийн гишүүн нэхэмжлэл гаргаж болно гэж тус тус зааснаар эцэг, эх нь хүүхдийг сурч боловсрох, боловсрол эзэмшихэд адил тэгш эрх үүрэгтэй оролцохоор хуульчилсан байх тул нэхэмжлэгч А.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргаж сургалтын нэмэлт зардал шаардах эрхтэй байна.

Хариуцагч тал нь охин А.*******г 1******* насанд хүрсэн тул тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан, гэхдээ түүний хүүхэд А.******* нь хэдийгээр 1******* насанд хүрсэн, хөдөлмөр эрхлэх чадвартай боловч одоогоор дээд боловсрол олохоор бүрэн хөтөлбөрөөр сургуульд суралцаж байгаа учир хөдөлмөр эрхэлж сургалтын төлбөрөө төлөх боломжгүй, нэхэмжлэгч А.*******гийн ээж Х. нь өрх толгойлон ганцаараа хөдөлмөр эрхэлж хүүхдээ тэжээн тэтгэдэг, хүүхдийнхээ бусад бүх хэрэгцээний зардлыг ганцаараа хариуцдаг, хуульд тэжээн тэтгүүлэгч сургуульд суралцаж байгаа тохиолдолд зохих этгээдээс нэмэлт зардал гаргуулж болохоор хуульчилсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 4******* дугаар зүйлийн 4*******.1-д зааснаар эцэг С.*******аас түүний хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 1*******96 *******50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Мөн хариуцагч нь өөрийн 3 хүүхдийг тэжээн тэтгэх шаардлага байгаа учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж байгаа боловч энэ нь хүүхэд А.*******гийн нэмэлт зардлыг хариуцахаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 43*******00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 43*******00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 4******* дугаар зүйлийн 4*******.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт ын *******аас 1*******96 *******50 төгрөгийг гаргуулан ******* овогт *******ын *******д олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 43*******00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 43*******00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ