Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/185

 

  2025           06              17                                             2025/ШЦТ/185

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

улсын яллагч Б.Цэгмэд,

хохирогчийн өмгөөлөгч Т.Хүдэр

хохирогч *******

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000620118 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт Ганзүрхийн *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* 2025 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Dj” нэртэй шөнийн цэнгээний газарт ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар гараараа нүүр хэсэг рүү нь цохиж түүний эрүүл мэндэд эрүүний ясны баруун талын их бие зөрүү багатай, зүүн талын эрүүний булангийн зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2025 оны 1 дүгээр сарын 4-ний шөнө “ДЖ” бааранд байсан. Зүгээр бүжиглэж байтал ******* ирээд намайг цохисон. ******* согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан. Би өөрөө согтууруулах ундаа хэрэглэдэггүй болохоор согтуу хүнтэй юм яриад дэмий гэж бодоод зүгээр өнгөрөөсөн. Дахин нэг удаа цохих гэхээр нь би бултаж өөрийг нь барьж авсан. Гэтэл цаанаас найзууд нь орж ирээд маргалдаж хамгаалагч биднийг салгасан. Би Улаанбаатар хот руу 1 сард эмчилгээнд явсан. Тэр эмчилгээний зардал мөнгө төлбөрийг бүрэн барагдуулсан. 7 сард Улаанбаатар хот руу хадаас авхуулахаар явна. Тэрний зардлыг нэхэмжилнэ. Хагалгаанаас шалтгаалж нэг шүд унасан. Тэрний зардлыг мөн нэхэмжилнэ. Би хүний адуу гэрээр хардаг. 3 сарын хугацаанд Улаанбаатар хот руу явж, эрүүний дэглэм барьснаас болоод 3 сар хүний адууг харж өгч чадалгүй цалингаа хасуулсан. Иймд 3 сарын цалингаа нэхэмжилнэ. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэв.

 

Эрүүгийн 2530000620118  дугаартай хэргээс:   

 

- Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “.. тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 23 цагийн орчим би найз хамт Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "DJ" товарын 16 давхарт байх лоунж руу орж бид хоёр 0.5 литрийн виски хувааж уусан. Тэгээд 00 цагийн орчим доошоо В-1 давхарт байх шөнийн цэнгээний газар /баар/-руу орсон. У.Энхжавхлан бид хоёр бааранд ороод 0.5 литрийн лаазтай пиво хүний 3-ыг ууж бүжиглэж суусан. У.Энхжавхлан бид хоёр хэсэг сууж байгаад өөр тийшээ явахаар болоод би баарны текен дээрээс гадуур хувцсаа авах гэсэн чинь ******* гэх залуу хажуунаас олон юм яриад байсан. Тухайн үед баарны чимээнд би юм сонсогдохгүй байсан. Тэгээд би ******* руу "яасан" гэнээ гэсэн чинь ******* нь над руу ойртож ирээд миний чихэн дээр "зайл" гэж хэлсэн. Тэгээд би хоёр муудаж маргалдаж эхэлсэн. Тэгсэн манай найз У.Энхжавхлан араас ирээд намайг хорьсон. Тэгсэн ******* У.Энхжавхлан бид хоёрыг бүжгийн талбай дээр мангасдаад түлхэх шиг болсон У.Энхжавхлан бид хоёр хойшооноо хөл алдаж хоёулаа унасан. Би босоод *******ийн нүүр рүү нь баруун гараараа нэг удаа цохиж зодолдсон. Тэгсэн тэнд байсан хүмүүс бид нарыг салгаад баарны ая зогсоод бааранд байсан хүмүүс тарсан. Тэгээд У.Энхжавхлан бид хоёр явах гээд байж байтал ******* араас орилоод бахираад байхаар нь би дахиж муудаад *******ийг дахин нэг удаа нүүр рүү нь гараараа цохисон. Тэгээд У.Энхжавхлан бид хоёр баарнаас гараад явсан. Би *******ийн биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна... Би *******ийн эм, эмчилгээтэй холбоотой нэхэмжилсэн 1,200,000 төгрөгийн талыг нь өөрийнх нь дансаар шилжүүлж өгсөн. Үлдсэн тал мөнгийг нь би энэ сарынхаа цалинг буухаар бүрэн төлж барагдуулна гэдгээ хэлж *******аас уучлалт гуйж хэлсэн. Хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60-р хуудас)

- Хохирогч *******ийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "DJ" таур бааранд ганцаараа бүжиглэж байхад миний зүс таних ******* гэх залуу намайг мөрлөөд холд гэж хэлээд шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд дахиад цохих гэхээр нь би гарыг нь бариад авсан... тэгээд салаад би тухайн хүмүүст *******той маргалдаж муудалцаагүй, зодолдоогүй гэж тайлбарлаад зогсож байхад ******* нь хажуу талаас орж ирээд дахиад миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд миний эрүү хажуу тал руугаа зөрчихсөн байсан. Тэгээд тухайн баарны танихгүй ажилтан нь бид нарыг салгаад би эмнэлгийн байгууллагад очиж биеийн байдлаа үзүүлсэн. Тэгэхэд эмч миний эрүүг хугарсан байна гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19-р хуудас),

- Хохирогч *******ийн дахин өгсөн “...Би 2025 оны 05 дугаар сард Улаанбаатар хот руу явж эрүүнийхээ хадаасыг авхуулна. Мөн уг хэргийн улмаас миний баруун талын доод нэг шүд унасан ба би 05 сард Улаанбаатар хотод очиж унасан нэг шүднийхээ оронд имплант суулгана. Уг шүдний болон замын зардал мөнгийг *******оос нэхэмжилнэ. Мөн би хүний адууг нэг сарын сая төгрөгөөр малладаг юм. Эрүүгээ хугалуулчхаад хот хөдөө гэж яваад 3 сар тухайн хүний адууг маллаж чадаагүй тул 3 сарынхаа цалин болох 3.000.000 төгрөгийг *******оос нэхэмжилж байна” (хавтаст хэргийн 22-23-р хуудас),

 

Гэрч “... *******, ******* хоёр хоорондоо маргалдаж байсан. Тэгээд би очоод *******ыг татаж байсан чинь ******* түлхээд, тэгээд бид хоёр хоёулаа газар унасан. Тэгээд л ер нь муудалцсан даа. Тэгээд салсны дараа ******* гэдэг нь аймар их юм яриад байсан. Би юу ярьсныг нь бол сайн санахгүй байна. Тэгээд ******* гарахдаа нэг цохичхоод гарсан. Тийм л юм болсон... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-р хуудас),

 

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... Хяналтын камер нь дээрээс бүжгийн талбайг бүхэлд нь харсан байрлалтай, он, сар, өдөр, цаг, минутын хувьд ямар нэгэн зөрүүгүй бичиж байх ба 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 цаг цаг 57 минутад "DJ" таурын В-1 давхарт байх шөнийн цэнгээний газрын бүжгийн талбайд олон хүмүүс бүжиглэж байв. Хохирогч ******* нь цагаан өнгийн малгайгүй цамцтай, доогуураа цайвар саарал өнгийн өмдтэй, оролцогч ******* нь хар өнгийн хоолойтой цамцтай, доогуураа бараан өнгийн өмдтэй, оролцогч У.Энхжавхлан нь цагаан өнгийн цамцтай, бараан саарал өнгийн өмдтэй *******той хамт бүжгийн талбайд бүжиглэж байв. Бичлэгийн 03 цаг 00 минутад бүжгийн талбайн гол хэсэгт *******. У.Энхжавхлан, ******* нар нь маргалдаж байх ба ******* нь *******, У.Энхжавхлан хоёрыг түлхэх ба *******, У.Энхжавхлан нар нь хойшоо хөл алдаж хамт шалан дээр унаж байв. *******. У.Энхжавхлан хоёр босож байх ба ******* нь түрүүлж босоод ******* руу дайрч очин баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиж байв... Үзлэгийн цааш үргэлжлүүлэн 4 минут 34 секундийн бичлэгийг тоглуулахад хяналтын камер нь баарны текний баруун дээд булангаас текний хэсэг болон бүжгийн талбайн баруун хойд хэсгийг он, сар, өдөр, цаг, минутын хувьд ямар нэгэн зөрүүгүй бичиж байх ба 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 цаг 01 минутаас эхлэн бичиж байв. Бичлэгийн 03 цаг 04 минутад ******* нь бүжгийн талбай дээр *******ийг баруун гараараа дахиж нэг удаа цохиж байв. *******ын цамцны баруун мөр хэсэгт урагдсан байдалтай байв. ******* нь дээгүүрээ хар өнгийн урт, малгайт куртиктэй байв... ” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 9-р хуудас),

-  Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 82 дугаартай “... 1. *******ийн биед эрүүний ясны баруун талын их бие зөрүү  багатай, зүүн талын эрүүний булангийн зөрүүтэй хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39-р хуудас),

Адуу маллах гэрээ (хавтаст хэргийн 13-14-р хуудас),

Сүхбаатар аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 05 сарын 02-ны өдрийн 23/55 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 28 хуудас),

Монгол Улсын Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 619 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45-р хуудас),

*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65-р хуудас),

*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт(хавтаст хэргийн 69-73-р хуудас),

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 77-р хуудас) зэрэг баримтууд болно. 

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Dj” нэртэй шөнийн цэнгээний газарт ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар гараараа нүүр хэсэг рүү нь цохиж түүний эрүүл мэндэд эрүүний ясны баруун талын их бие зөрүү багатай, зүүн талын эрүүний булангийн зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 Хохирогч *******ийн “...Би 2025 оны 05 дугаар сард Улаанбаатар хот руу явж эрүүнийхээ хадаасыг авхуулна. Мөн уг хэргийн улмаас миний баруун талын доод нэг шүд унасан ба би 05 сард Улаанбаатар хотод очиж унасан нэг шүднийхээ оронд имплант суулгана. Уг шүдний болон замын зардал мөнгийг *******оос нэхэмжилнэ. Мөн би хүний адууг нэг сарын сая төгрөгөөр малладаг юм. Эрүүгээ хугалуулчхаад хот хөдөө гэж яваад 3 сар тухайн хүний адууг маллаж чадаагүй тул 3 сарынхаа цалин болох 3.000.000 төгрөгийг мөн *******оос нэхэмжилж байна... ” гэх,

Гэрч “...*******, ******* хоёр хоорондоо маргалдаж байсан. Тэгээд би очоод *******ыг татаж байсан чинь ******* түлхээд, тэгээд бид хоёр хоёулаа газар унасан. Тэгээд л ер нь муудалцсан даа. Тэгээд салсны дараа ******* гэдэг нь аймар их юм яриад байсан. Би юу ярьсныг нь бол сайн санахгүй байна. Тэгээд ******* гарахдаа нэг цохичхоод гарсан. Тийм л юм болсон...” гэх,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... Хяналтын камер нь дээрээс бүжгийн талбайг бүхэлд нь харсан байрлалтай, он, сар, өдөр, цаг, минутын хувьд ямар нэгэн зөрүүгүй бичиж байх ба 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 цаг цаг 57 минутад "DJ" таурын В-1 давхарт байх шөнийн цэнгээний газрын бүжгийн талбайд олон хүмүүс бүжиглэж байв. Хохирогч ******* нь цагаан өнгийн малгайгүй цамцтай, доогуураа цайвар саарал өнгийн өмдтэй, оролцогч ******* нь хар өнгийн хоолойтой цамцтай, доогуураа бараан өнгийн өмдтэй, оролцогч У.Энхжавхлан нь цагаан өнгийн цамцтай, бараан саарал өнгийн өмдтэй *******той хамт бүжгийн талбайд бүжиглэж байв. Бичлэгийн 03 цаг 00 минутад бүжгийн талбайн гол хэсэгт *******. У.Энхжавхлан, ******* нар нь маргалдаж байх ба ******* нь *******, У.Энхжавхлан хоёрыг түлхэх ба *******, У.Энхжавхлан нар нь хойшоо хөл алдаж хамт шалан дээр унаж байв. *******. У.Энхжавхлан хоёр босож байх ба ******* нь түрүүлж босоод ******* руу дайрч очин баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиж байв... Үзлэгийн цааш үргэлжлүүлэн 4 минут 34 секундийн бичлэгийг тоглуулахад хяналтын камер нь баарны текний баруун дээд булангаас текний хэсэг болон бүжгийн талбайн баруун хойд хэсгийг он, сар, өдөр, цаг, минутын хувьд ямар нэгэн зөрүүгүй бичиж байх ба 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 цаг 01 минутаас эхлэн бичиж байв. Бичлэгийн 03 цаг 04 минутад ******* нь бүжгийн талбай дээр *******ийг баруун гараараа дахиж нэг удаа цохиж байв. *******ын цамцны баруун мөр хэсэгт урагдсан байдалтай байв. ******* нь дээгүүрээ хар өнгийн урт, малгайт куртиктэй байв... ” гэх,

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 82 дугаартай “... 1. *******ийн биед эрүүний ясны баруун талын их бие зөрүү  багатай, зүүн талын эрүүний булангийн зөрүүтэй хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт,

Сүхбаатар аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 05 сарын 02-ны өдрийн 23/55 дугаар албан бичиг,

Монгол Улсын Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 619 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.

Энэ хэрэгт мөрдөгчөөс хохирогч *******т учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн байна.

 

Хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар гарсан “Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 82 дугаартай “... 1. *******ийн биед эрүүний ясны баруун талын их бие зөрүү  багатай, зүүн талын эрүүний булангийн зөрүүтэй хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх  дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.  

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан шинжээрээ хүндэвтэр гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

4. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэх дүгнэлтийг

 

Хохирогчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс “....шүүгдэгчийн хувьд шүүхийн шатанд хохирогч *******т учруулсан гэм хорын хохирол болох 1,200,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн гэмтлийн улмаас сэтгэл санааны хохирол 1 дүгээр зэрэглэл тогтоогдсон. Энэ хохирлыг төлөхөө шүүгдэгч өөрөө илэрхийлсэн. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч улмаар Улаанбаатар хотод 3 сарын хугацаанд эмнэлгийн байгууллагаар явсан. Хохирогч Гал-Эрдэнэ гэх хүний малыг сарын 1,000,000 төгрөгийн хөлсөөр маллаж байсан. Эмчилгээ хийлгэх 3 сарын хугацаанд ажлаа хийж чадаагүй учраас энэ хохирлыг нэхэмжилнэ гэсэн. Иймд 3 сарын цалинг шүүгдэгчээс гаргуулахыг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Мөн хойшид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэхээ илэрхийлсэн. Үүнийг мөн шүүгдэгчээс гаргуулах саналтай байна..” гэх дүгнэлтийг

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагаас “...гэм буруугийн хувьд маргаан байхгүй, хүлээн зөвшөөрсөн. Эрүүл мэндийн санд учирсан хохирлыг нөхөн төлнө. Мөн хохирогчийн гаргасан баримтаар 1,120,000  төгрөгийн төлж барагдуулсан. Цаашид гарах зардлыг иргэний журмаар баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх боломжтой. Үүнийг нотлох баримт нь байвал төлөхөө илэрхийлсэн. Цалин хөлстэй холбогдуулах хэрэгт зөвхөн гэрээ хавсаргасан байна. Гэрээний хувьд эргэлзээтэй байна. Үнэхээр цалин авч байсан бол дансны хуулга байх боломжтой. Хэрэгт авагдсан ганц гэрээгээр 1,000,000 төгрөгийн цалин авдаг гэдгийг нотлоход хангалтгүй байгаа тул үүнийг иргэний журмаар  нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна...” гэх дүгнэлтүүдийг гаргав.

 

Шүүгдэгч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

    1.3. Хууль зүйн дүгнэлт

 Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж  гараараа нүүр хэсэг рүү нь цохиж түүний эрүүл мэндэд эрүүний ясны баруун талын их бие зөрүү багатай, зүүн талын эрүүний булангийн зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын гаргасан санал,

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 264 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг

Хохирогчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс “... Санал байхгүй  ...” гэх дүгнэлтийг

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа “...шүүгдэгч *******ын хувьд анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид учирсан бодит зардлыг төлж барагдуулсан. Цаашид гарах зардлаа төлөхөө илэрхийлсэн. Тийм учраас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн нөхцөл байдал, ар гэрийн байдал, ажил төрлийн хувьд одоогоор түр ажилгүй байгаа ч гэсэн өнөө маргаашгүй ажилд орох гэж байгаа. Ийм учраас тухайн зүйл ангид заасан торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Учир нь тэрээр эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлнө. Мөн хохирогчид тодорхой хэмжээний зардал төлнө эдийн засгийн хувьд ажил төрөл хийчих учраас төлөх боломжтой гэж үзэж байна. Тухайн зүйл ангид таарсан хамгийн бага торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******од ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

2.3  Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь эмчилгээний болон бусад зардалд 1,123,450 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлж,  цаашид гарах эмчилгээний зардал, 3 сарын цалин болох 3,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирлоо тус тус нэхэмжилнэ гэжээ.

 Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, эмчилгээтэй холбоотой шууд болон бусад зардлууд гарсан нь хэргийн баримтаар нотлогдсон байх тул хэрэгт цугларсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг үндэслэн холбогдох зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч ******* нь  эмчилгээний зардалд 1,123,450 төгрөг нөхөн төлсөн болох нь түүний дансны хуулга, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

            2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг тогтоожээ.

Хохирогч ******* дээрх гэмтлийн улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Улсын нэгдүгээр төв эмнэлэгт яаралтай тусламжийн болон эмнэлгийн үйлчилгээ авсан, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,454,370 төгрөгийг зарцуулсан болох нь ЭМДЕГ-ын цахим системийн баримт / хх-ийн 77-р хуудас/ зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******оос 3,454,370 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирогч *******аас тухайн гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 619 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон “нэгдүгээр зэрэглэл”-ийг  хүлээн зөвшөөрч, маргаагүй ба дээрх хүснэгтээр хор уршгийн зэрэглэлийг тогтоосон нь хуульд нийцсэн гэж шүүх үзлээ.

Тус аргачлалын “нэгдүгээр зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж зааснаар шүүгдэгч *******оос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,376,000 /хоёр сая гурван зуун далан зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгохоор шийдвэрлэлээ.

Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолын дагуу 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгөөр тооцож хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч ******* нь 2025 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод очиж эрүүний хадаасаа авхуулах, унасан нэг шүднийхээ оронд имплант суулгах зардал,  хүний адууг нэг сарын нэг сая төгрөгөөр малладаг байсан. 3 сар тухайн хүний адууг маллаж чадаагүй тул 3 сарынхаа цалин болох 3.000.000 төгрөгийг тус тус *******оос нэхэмжилнэ гэжээ.

Хэрэгт авагдсан “Адуу маллах харилцан гэрээ” нь нотлох баримтын шаардлага хангаагүй мөн бусад эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа боловч баримтаа ирүүлээгүй байна.

Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан, гэмтэл бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай гэж үзвэл тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цагаан “сиди” бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг дурдъя

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ганзүрхийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор биелүүлэхийг шүүгдэгч *******од сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******од оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 2,376,000  (хоёр сая гурван зуун далан зургаан мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос  хохирогч 11.4*******ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 3,454,370 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь хадаас авхуулах, шүд хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин зэрэг гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

10. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цагаан “сиди” бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгчээс хохирогч *******т 1,123,450 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Н.БАЯРБААТАР