Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 104/ШШ2019/00261

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******о, , тоотод оршин суух *******/РД:*******/-ийн

Хариуцагч: *******, *******,*******, ******* тоотод бүртгэлтэй, оршин суудаг /*******,*******, *******, , түр оршин суух, харилцах утас: , / ын /РД:*******/-аас

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц., Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Ж.тэй 2005 онд танилцаад 2007 оноос 2015 он хүртэл ханилан суусан. охин Б. төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас охиноо өөрөө овоглож гэрчилгээ авсан. Ж. хамт амьдрах хугацаанд архи ууж агсам согтуу тавьдаг байсан учраас хамт амьдрахаа больж тусдаа амьдарсан. Одоо би

өөр хүнтэй ханилан сууж байгаа тул Ж.тай эргэж амьдрах боломжгүй. Охин маань байнга миний асрамжид байдаг, цаашид ч байна. Иймд хүүхдийн эцгийг тогтоож хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж. шүүхэд гаргасан тайлбартаа: Ц. бид хоёр 2005 онд танилцаад 2007 онд нэг гэрт орж амьдарсан. охин Б. төрсөн. Зан харьцааны таарамжгүй байдлаас 2015 оноос тусдаа амьдарсан. Хэн аль нь өөр хүнтэй амьдрал зохиосон учраас эргэж нийлж амьдрахгүй. Иймд хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Ж.гаас хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч Ж. нь нэхэмжлэгч Ц.тэй ханилан сууж байхдаа төрсөн охин Б.г төрүүлсэн. 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хүүхэдтэйгээ амьдрах боломжгүй үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар охин Б.д захиргааны журмаар эцэг тогтоогоогүй байгаа учраас эх Ц. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д зааснаар шүүхийн журмаар эцэг тогтоолгохыг шаардах эрхтэй.

 

Хариуцагч Ж. хүүхдийн эцгийн талаар маргаагүй учраас шүүх мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилохгүйгээр хэрэгт авагдсан баримтыг зохигчдын тайлбартай харьцуулан үнэлж охин Б.гийн эцгийг шүүхийн журмаар тогтоох үндэслэлтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Хүүхдийн эцэг хүүхдээс тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, уг үүрэг хэвээр байх учраас энэ хуульд заасан хэмжээгээр эцгээс сар бүр тэтгэлэг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийг төлбөрийн чадваргүй үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасантай холбогдуулан хариуцагчаас хүүхдийн эцэг тогтоосон шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг, хүүхдийн тэтгэвэр шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн буюу 35.868 төгрөг нийт 106.068 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.8.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан төрсөн охин гийн гийн эцгээр хариуцагч Ж.г тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан төрсөн охин гийн г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.гаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар хариуцагч Ж.гаас 106.068 /нэг зуун зургаан мянга жаран найм/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

4.Нэхэмжлэгч Ц. тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдийн 104/ШЗ2019/00604 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ