Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 139/ШШ2022/00343

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 139/ШШ2022/00343

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, шүүгч З.*******, Г.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1-р баг, ад нутаглах овогт гийн /ЗЮ/

Хариуцагч: ******* аймгийн сумын 2-р баг, 1-6 тоотод оршин суух, овогт гийн /ЗВ/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1050000 /нэг сая тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2022/00152/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.

Иргэдийн төлөөлөгч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т. нь П.д холбогдуулан 1050000 /нэг сая тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2.Нэхэмжлэгч Т. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: Т. миний бие 2021 оны 01 сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн 62-34 ДУЭ улсын дугаартай LХ470 маркийн автомашинаа жолоодон ******* сумын 7-р баг, Петровис ШТС-ын баруун талын туслах зам дээр баруун гар тийшээ эргэтэл шатахуун түгээх станцын үүдэнд зогсож байгаад миний араас хөдөлсөн 11-37 Дуа улсын дугаартай Тоуоtа приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч миний машины арын гупер, зөв талын ард талын дугуй руу мөргөсөн. Тухайн үед 11-37 ДУА улсын дугаартай Тоуоtа приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.ыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэсэн. Би өөрийн машины гуперыг 600.000 төгрөгөөр худалдан авч солиулсан бөгөөд будаг болон ажпын хөлсөнд 450.000 төгрөг төлж, нийт 1.050.000 төгрөгийн хохирол учирсан. Би өөрийн машинд учирсан хохирлоо өнөөдрийг хүртэл барагдуулж авч чадаагүй байна. Иймээс Э.аас 1.050.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т. нь П.д хариуцуулан 1050000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. 2021 оны 1 сарын 27-ны өдөр П. нь 11-37 ДУА улсын дугаартай Toyota маркийн автомашинаа жолоодож яваад Т.гийн 62-34 ДУЭ улсын LХ470 маркийн автомашины араас мөргөсөн. Тухайн үед Цагдаагийн байгууллагаас даатгалын журмаар шийдвэрлэ гэсний дагуу ******* аймагт байдаг Ард даатгал-д хандаж, тухайн автомашины буюу Т.гийн 62-34 ДУЭ улсын дугаартай LХ470 маркийн автомашинд учирсан хохирлын үнэлгээг гаргуулж, уг үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн байдаг. Иймээс нэхэмжлэгчийн автомашинд учирсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т. нь ******* аймгийн ******* сумын 7-р багийн нутаг дэвсгэр Петровис шатахуун түгээх станцын уулзвараас хойшоо эргэж байх үед араас нь 11-37 ДУА улсын дугаартай приус маркийн арынх нь гупер болон дугуйг мөргөсөн. Үүнээс болж гупрээ 600.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн ажлын хөлстэй холбоотой 450.000 төгрөгийн зардал гарсан. Ингээд 1050000 төгрөгийг шүүхэд нэхэмжилсэн. Ард даатгал ХХК-аас 210000 төгрөгийн нөхөн төлбөр авсан. Иймээс гарсан зардал 1050000 төгрөгөөс 210000 төгрөгийг хасаж тооцон 840000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Хавтаст хэргийн 6-7-р талд Манлай авто сервисийн зарлагын баримт нь хуулийн шаардлага хангаж байгаа. Бидний зүгээс обудны тагийг нэхэмжлээгүй. Хариуцагч талыг зарлагын 2 баримт дээр маргаж байна гэж ойлгож байна. Цагдаагийн газрын албан тоот байгаа. Замын хөдөлгөөний дүрэмд 2 тал харилцан тохиролцвол заавал шалгуулахгүйгээр жолоочийн хариуцлагаар даатгалаас нөхөн төлбөр авах боломжтой байдаг. Жолоочийн хариуцлагаар Ард даатгалаас хохирлоо авсан. 600.000 төгрөгөөр гупрыг хаанаас авсан нь тодорхойгүй байна гэж байна. Улаанбаатар хотоос авсан, баримтын шаардлага хангаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан дүнгээр хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эдгээр хүмүүсийн хооронд машин мөргөсөн асуудал үүссэн. Ард даатгалаас 210000 төгрөгийн нөхөн төлбөр авсан байна. Ард даатгалаас машины эвдрэлийн үнэлгээг гаргаад 210000 төгрөгийн нөхөн төлбөр авсан байдаг. Хавтаст хэргийн материалд Манлай авто сервис гэсэн 450000 төгрөгийн баримт авагдсан байна. Энэ баримтад тамга тэмдэг байхгүй байгаа учраас Манлай авто сервист будаг хийлгэсэн гэсэн үндэслэл байхгүй байна. 600000 төгрөгөөр гупер авсан гэдэг. Шинэ гупер авсан уу, хуучин гупрээ янзлуулсан уу гэдэг нь эргэлзээтэй байна. Обудны таг 2 ширхэг гэж нэхэмжилж байгаа нь мөн үндэслэлгүй байна. Хэн нь буруутай гэдгийг шийдвэрлэсэн эрүүгийн ямар нэг шийдвэр гараагүй. Тийм учраас гэм буруутай эсэх нь эргэлзээтэй. Хэрэгт авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Гэм буруугийн асуудлыг шүүх анхаарах байх гэж бодож байна. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт гэм буруугийн хэмжээг тодорхойлохдоо гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн хэр хэмжээний асуудлыг харгалзан үзнэ гэдэгт итгэж байна. Тухайн үед маргаан үүссэн юм билээ. Цагдаа дуудахад даатгалын журмаар хохирлоо төлүүлчих гэсэн зүйл ярьсан байдаг. гэм буруутай юу, гэм буруутай юу гэдэг асуудал эрүүгийн журмаар шалгагдаж шийдвэрлэгдээгүй. Цагдаагийн байгууллагаас шалгаагүй гэсэн албан тоот ирсэн. Эдгээр хүмүүсийн хэн нь буруутай гэдийг нарийн тогтоогоогүй байгаа юм. Зарлагын баримт бол хаана ч зарагдаж байдаг. 450.000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 600.000 төгрөг нэхэмжилсэн асуудал дээр даатгалаас мөнгөө авчихаад яагаад дахиад 600.000 төгрөгөөр гупер худалдаж авах болов. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

6.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/, Т.гийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 3-р хуудас/, итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/, ******* аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 36/620 дугаартай тоот /хэргийн 5-р хуудас/, зарлагын баримт /хэргийн 6-р хуудас/, зарлагын баримт /хэргийн 7-р хуудас/, хариуцагч талаас Д.аас Т.д олгосон итгэмжлэл /хэргийн 11-р хуудас/, хариуцагчийн төлөөлөгч Т.гийн хариу тайлбар /хэргийн 17-р хуудас/ баримтуудыг ирүүлж, хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар ******* аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 36/1796 дугаартай албан бичиг, Ард даатгал ХХК-иас 2022 оны 06 сарын 20-ны өдрийн 1/22345 дугаартай албан бичиг, 2022 оны 02 сарын 16-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Миний 62-34 ДУЕ улсын дугаартай LX470 маркын автомашины араас мөргөж арын гуперыг эвдэж хохирол учруулсан 11-37 ДУА автомашины жолооч Э.аас гуперын үнэ 600000 төгрөг, гупер солих ажлын хөлс 300000, будаг 150000 нийт 1050000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлаа дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Мөргөлдсөн 2 машины жолооч нарын хэнийх нь буруу болохыг тогтоогоогүй. Нэхэмжлэгч д учирсан хохирлыг Ард даатгалаас бүрэн хэмжээгээр барагдуулсан байгаа. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн бичгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар хариуцагч Э. нь 11-37 ДУА автомашиныг жолоодож явах үедээ нэхэмжлэгч Т.гийн 62-34 ДУЭ автомашины араас мөргөж хойд гуперыг мөргөж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна. Хариуцагч тал нь уг осолд нэхэмжлэгч хариуцагч нарын хэн нь буруутай болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч Т.д учирсан хохирлыг даатгалын компани төлж барагдуулсан, хэрэгт ирүүлсэн бичгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа гэж маргаж байх боловч хариуцагч Э. нь 11-37 ДУА автомашиныг жолоодож явах үедээ нэхэмжлэгч Т.гийн 62-34 ДУЭ автомашины араас хойд гуперыг мөргөж гэмтэл учруулсан үйл баримтад маргахгүй байна. Иймд хариуцагч Э.ыг 11-37 ДУА автомашиныг жолоодож явах үедээ нэхэмжлэгч Т.гийн 62-34 ДУЭ автомашины араас мөргөж хойд гуперыг гэмтээж хохирол учруулсан байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагыг Ард даатгалаас нэхэмжлэгч Т.д даатгалын нөхөн төлбөр олгосон дүнгээр буюу 210000 төгрөгөөр бууруулж 840000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн Манлай автосервисын будаг, ажлын хөлсний нийт 450000 төгрөгийн зарлагын баримт /хэргийн 6-рт/ нь дутуу бичигдсэн, байгууллагын тэмдэг дарагдаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Иймд нэхэмжилсэн 840000 төгрөгөөс 450000 төгрөгийг хасаж тооцон 390000 төгрөгийг хариуцагч Э.мөнхзулаас гаргуулан нэхэмжлэгч Т.д олгох нь зүйтэй гэж үзлээ.

5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн Иргэн , нар харилцан тохиролцоод нэхэмжлэлийн дагуу төлбөрийг төлөх нь зүйтэй гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарт хуваарилан хариуцууллаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч овогт гийн /ЗВ/-аас 390000 /гурван зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч овогт гийн /ЗЮ/-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29750 / хорин есөн мянга долоон зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.аас 12350 /арван хоёр мянга гурван зуун тавин / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.*******

 

З.*******

 

Г.*******