| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0160/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/184 |
| Огноо | 2025-06-17 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/184
2025 06 17 2025/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал
Улсын яллагч Б.Цэгмэд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2530000000134 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “Ти эм би эн” ХХК-д ******* ажилтай, ам бүл 3, 2 ахын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар ******* тоотод оршин хаягтай,
урьд Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, ******* регистрийн дугаартай ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 20 цаг 28 минутын орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота Ланд-200 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
2530000000134 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Гэрч ******* “... Би 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажлын Дашнямын хамт замын унаагаар Сүхбаатар аймаг руу гарсан. Тэгээд тухайн өдрийн 16 цаг өнгөрөөгөөд Эрдэнэцагаан суманд ирсэн. Бид хоёрыг тосохоор ******* нь Эрдэнэцагаан суманд ирсэн байсан. Тухайн үед Эрдэнэцагаан суманд ирээд *******тэй утсаар ярихад “Чандмань” гээд дэлгүүрийн үүдэнд хүлээж байна гэхээр нь Дашням бид хоёр “Чандмань” дэлгүүрийн үүдэнд буусан.Тэгээд *******тэй уулзаж машинд нь суугаад хөдлөх гэхэд араа нь давхцаад асахгүй байхаар нь Дашням бид хоёр түрж асаасан. Тухайн үед ******* нь ******* улсын дугаартай хар өнгийн Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод тухайн дэлгүүрээс зүүн тийш 100 гаран метр явж байхад цагдаа нар зогсоож шалгаад *******ийг согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд тээврийн хэрэгслийг нь түр саатуулсан. Бид хоёрыг аймгаас ирээд уулзахад сая хоёр лааз пиво уучихлаа гэж байсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12-р хуудас)
Гэрч “...Би 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажлын Ганзориг ахын хамт замын унаагаар Сүхбаатар аймгаас Эрдэнэцагаан сум руу гарсан. Тэгээд тухайн өдрийн 16 цаг өнгөрөөгөөд Эрдэнэцагаан суманд ирсэн. Бид хоёрыг тосохоор ******* нь Эрдэнэцагаан суманд ирсэн байсан. Тухайн үед Эрдэнэцагаан суманд ирээд *******тэй утсаар ярихад "Чандмань" гээд дэлгүүрийн үүдэнд хүлээж байна гэхээр нь Ганзориг ах бид хоёр "Чандмань" дэлгүүрийн үүдэнд буусан. Тэгээд *******тэй уулзаж машинд нь суугаад хөдлөх гэхэд араа нь давхцаад асахгүй байхаар нь Ганзориг ах бид хоёр түрж асаасан. Тухайн үед ******* нь ******* улсын дугаартай хар өнгийн L-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод тухайн дэлгүүрээс зүүн тийш 100 гаран метр явж байхад цагдаа нар зогсоож шалгаад *******ийг согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд тээврийн хэрэгслийг нь түр саатуулсан. Тухайн тээврийн хэрэгслийг ******* жолоодоод Ганзориг нь хажууд нь суугаад би арын суудалд суусан. Бид гурав байсан өөр хүн байгаагүй. Би тухайн үед *******ийг согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16-р хуудас)
Гэрч “…2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд сумын баруун талд "Чандмань” нэртэй дэлгүүрийн урд талын сайжруулсан шороон зам дээр машин шалгаж байхад ертөнцийн баруун талаас зүүн чиглэлд хар өнгийн L-200 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцон явж байхад нь дэд ахлагч бид хоёр тус тээврийн хэрэгслийн зогсоож шалгаад жолооч дээр очоод өөрс өөрсдийгөө танилцуулж тус тээврийн хэрэгсэлд хэдэн хүн явж байгааг харахад жолоочтой гурвуулаа явж байсан. Тухайн жолоочтой юм ярьж байтал жолоочийн амнаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гээд асуухад тиймээ түрүүнд хоёр лааз пиво уусан гэж байсан. Сая машины араа эвдэрчхээд шалгаад Чандмань дэлгүүрийн гаднаас энэ газар хүртэл хөдлөөд машинаа шалгаад буцаж эргээд яв байна гэж хэлсэн учраас жолоочийн согтолтын хэмжээг үзэж шалгах зорилгоор цагдаагийн тасаг ирээд драйгер багажаар үзэж шалгахад 1.73%-тай гарсан. Иймд би уг асуудлын талаар гомдол гаргасан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20-р хуудас)
Гэрч ийн “…2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд сумын баруун талд "Чандмань" нэртэй дэлгүүрийн урд талын сайжруулсан шороон зам дээр машин шалгаж байхад ертөнцийн баруун талаас зүүн чиглэлд хар өнгийн L-200 маркийн 30-91 уар улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцон явж байхад нь олон нийтийн цагдаа М.Отгонбаатар бид хоёр тус тээврийн хэрэгслийн зогсоож шалгаад жолооч дээр очоод өөрс өөрсдийгөө танилцуулж тус тээврийн хэрэгсэлд хэдэн хүн явж байгааг харахад жолоочтой гурвуулаа явж байсан. Тухайн жолоочтой юм ярьж байтал жолоочийн амнаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гээд асуухад тиймээ түрүүнд хоёр лааз пиво уусан гэж байсан. Иймд жолоочийн овог нэр регистрийн дугаар, хаанаас хаа хүртэл тус тээврийн хэрэгслийг жолоодсон талаар асуухад намайг Гангантөгс овогтой Энхтүвшин /*******/ гэдэг, тус тээврийн хэрэгсэл манай ажилдаг компанийн машин байгаа юм. Сая машины араа эвдэрчхээд шалгаад Чандмань дэлгүүрийн гаднаас энэ газар хүртэл хөдлөөд машинаа шалгаад буцаж эргээд яв байна гэж хэлсэн учраас жолоочийн согтолтын хэмжээг үзэж шалгах зорилгоор цагдаагийн тасаг ирээд драйгер багажаар үзэж шалгахад 1.73%-тай гарсан. Тухайн үед *******ийг драйгер багаж үлээлгэхдээ би дуу дүрсний бичлэг хийгээгүй. Харин би өөрийнхөө утсаар зургийг нь дарж авсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24-р хуудас)
Яллагдагч *******гийн “... 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “АДД ХХК”-аас ******* улсын дугаартай хар өнгийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ажилчин н.Отгонбилэгийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс Дорнод аймгийн унаанд суулгаж өгөөд ээлжийн 2 ажилтан аваад буцах ажилтай явж байсан... 15 цагийн орчим сэрээд Сүхбаатар аймгаас ирж байгаа ээлжийн 2 ажилтан руу залгахад утас нь тасалдаад ярьж болохгүй байсан. Тэгэхээр нь “Чандмань” дэлгүүрээс “нийслэл life” нэртэй 0.5 литрийн пиво 2 ширхэг, нэг сөжү аваад ганцаараа уусан. Тэгээд 18 цагийн орчим С.Ганзориг, У.Дашням нар ирэхээр нь С.Ганзоригт “найз нь жоохон уусан чи машин барьчих” гэхэд за гээд С.Ганзориг жолооны ард суугаад машин хөдөлгөх гэж байгаад унтраагаад машины араа давхцуулаад гацаасан. Тэгээд намайг чи өөрөө гацааг нь гаргаад өгчих гэхээр нь би жолооны ард суугаад С.Ганзориг, У.Дашням хоёроор машины араас түрүүлж, машинаа асаагаад арааны гацааг гаргах гэж ноцолдоод болохгүй байхаар нь буцаад “Чандмань” дэлгүүрийн үүдэнд зогсох гээд эргэтэл өөдөөс цагдаагийн машин ирээд... бичиг баримт шалгаад намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, цагдаагийн газар очиж багажаар шалгах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч тухайн багажийг үлээж шалгуулсан ба 1,73 хувийн согтолттой гэж гарсан. Согтолтын хэмжээг тэр дор нь надад харуулсан. Би жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар дахин тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч, гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-45-р хуудас)
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-р хуудас)
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-4-р хуудас)
Тоёота Ланд-200 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 5-р хуудас)
Драйгер багажийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-8-р хуудас)
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 53-57-р хуудас)
Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 50-р хуудас)
Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/722 дугаартай “ялын тооцоо” (хавтаст хэргийн 59-р хуудас) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 20 цаг 28 минутын орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн нутаг 1 дэвсгэрт Тоёота Ланд-200 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж буюу 1,73 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгслийг жолоодож үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь
Гэрч ******* “...Тухайн үед ******* нь ******* улсын дугаартай хар өнгийн Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод тухайн дэлгүүрээс зүүн тийш 100 гаран метр явж байхад цагдаа нар зогсоож шалгасан... ” гэх,
Гэрч “...Тухайн тээврийн хэрэгслийг ******* жолоодоод Ганзориг нь хажууд нь суугаад би арын суудалд суусан. Бид гурав байсан өөр хүн байгаагүй. Би тухайн үед *******ийг согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэдгийг мэдээгүй...” гэх,
Гэрч “…2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд сумын баруун талд "Чандмань” нэртэй дэлгүүрийн урд талын сайжруулсан шороон зам дээр машин шалгаж байхад ертөнцийн баруун талаас зүүн чиглэлд хар өнгийн L-200 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцон явж байхад нь зогсоож согтолтын хэмжээг үзэж шалгах зорилгоор цагдаагийн тасаг ирээд драйгер багажаар үзэж шалгахад 1.73%-тай гарсан. …” гэх,
Гэрч ийн “…2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд сумын баруун талд "Чандмань" нэртэй дэлгүүрийн урд талын сайжруулсан шороон зам дээр машин шалгаж байхад ертөнцийн баруун талаас зүүн чиглэлд хар өнгийн L-200 маркийн 30-91 уар улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцон явж байхад нь олон нийтийн цагдаа М.Отгонбаатар бид хоёр тус тээврийн хэрэгслийн зогсоож шалгаад та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гээд асуухад тиймээ түрүүнд хоёр лааз пиво уусан гэж байсан...” гэх
Яллагдагч *******гийн “... Би “Чандмань” дэлгүүрээс “нийслэл life” нэртэй 0.5 литрийн пиво 2 ширхэг, нэг сөжү аваад ганцаараа уусан. Тэгээд 18 цагийн орчим С.Ганзориг, У.Дашням нар ирэхээр нь С.Ганзоригт “найз нь жоохон уусан чи машин барьчих” гэхэд за гээд С.Ганзориг жолооны ард суугаад машин хөдөлгөх гэж байгаад унтраагаад машины араа давхцуулаад гацаасан. Тэгээд намайг чи өөрөө гацааг нь гаргаад өгчих гэхээр нь би жолооны ард суугаад С.Ганзориг, У.Дашням хоёроор машины араас түрүүлж, машинаа асаагаад арааны гацааг гаргах гэж ноцолдоод болохгүй байхаар нь буцаад “Чандмань” дэлгүүрийн үүдэнд зогсох гээд эргэтэл өөдөөс цагдаагийн машин ирээд шалгасан... ” гэх мэдүүлэг мэдүүлгүүд
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт
Тоёота Ланд-200 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
Драйгер багажийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар
Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл
Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 дугаар 07-ны өдрийн 01/722 дугаартай “ялын тооцоо” зэрэг болно
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “... Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв ...” гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд мөн зөрчил үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 1.73 хувийн промилли байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, тэрээр 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, , Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдоно.
Шүүх шүүгдэгч *******г тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 20 цаг 28 минутын орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн нутаг 1 дэвсгэрт Тоёота Ланд-200 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж буюу 1.73 хувийн согтолттойгоор жолоодсон хэрэг нь хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хувийн байдал, согтолтын зэрэг зэргийн харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ”оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа” хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна ... гэх дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ий хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР