| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/0039/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/92 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *************,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ************* овогт *************ийн *************т холбогдох 2526000000012 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ************* мэргэжилтэй, “*************” ХХК-д ************* ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суудаг,
урьд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 264 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллага урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, ************* овогт *************ийн ************* /регистрийн дугаар *************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************* нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, тухай эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ ****УНГ улсын дугаартай “Toyota Mark-2” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч *************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр би 20 цагаас 02 цаг хүртэл *************ийн хамт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Бид хоёр 12 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа *******УНГ улсын дугаартай “Тоёота марк-2” маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч *************с архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байхаар нь 6820 маркийн драгер багажаар үлээлгэхэд 1.42 хувьтай гарсан байхаар нь тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд саатуулсан. Наранбаатар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр жолоочийн эрхийн үнэмлэхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. “Хараа” гэх нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архийг Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ********УНГ улсын дугаартай “Тоёота марк-2” маркийн машин дотроо талыг нь ганцаараа уусан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Гэрч *************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр би цагдаагийн ахлагч *************ийн хамт 20 цагаас 02 цаг хүртэл оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн.
Би эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд эрхийн үнэмлэхгүй зөрчил илрүүлээд тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд түр саатуулах гээд явсан хойгуур ************* над руу залгаад би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илрүүлчихлээ, хүрээд ир гэхээр нь би журмын хашаанаас гараад ************* дээр очсон. Очиход ******УНГ улсын дугаартай “Тоёота марк-2” загварын тээврийн хэрэгслийн жолооч *************ыг драгер багажаар үлээлгэхэд 1.42 хувьтай гарсан. Тухайн ******УНГ улсын дугаартай “Тоёота марк-2” загварын тээврийн хэрэгслийг журмын хашаанд түр саатуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч *************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Найз ************* өдөр над руу 15 цагийн орчимд залгаад би Баянхонгор аймгаас гарч байна. Өвөрхангай аймаг очоод хоёулаа уулзъя гээд ярьж байсан. Шөнө 23 цаг өнгөрч байхад ************* залгаад би “Их богд”-ын хажууд ирсэн байна. Гараад ир гээд байхаар нь би ************* дээр очоод машинд нь сууж байтал араас цагдаа ирээд шалгасан. Би *************ыг архи уусан байсныг мэдэхгүй байна. Тухайн үед ************* ганцаараа явж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Шүүгдэгч *************ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тухайн шөнө би Баянхонгор аймгаас Өвөрхангай аймагт 23 цагийн орчимд өөрийн эзэмшлийн ******УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн. Тэгээд би “Урьхан” гэсэн дэлгүүрээс “Хараа” нэртэй 200 граммын архи аваад машин дотроо архины талыг уугаад замын хажууд найз болох ***********ыг хүлээж байсан. Удалгүй цагдаагийн алба хаагч ирээд шалгасан. Тухайн үед хажууд найз ************* дөнгөж орж ирээд суусан байсан. Өөр хүн байгаагүй. Би өрхийн орлогын эх үүсвэрээ зундаа барилгын туслах хийж олдог. Архаг хууч өвчин байхгүй, эмнэлгийн хяналтанд байдаггүй. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг болно.
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад татгалзсан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Шүүгдэгч *************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/776 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,
Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 01/533 дугаартай албан бичиг /хх-ийн 95 дугаар хуудас/
Шүүгдэгч *************ын хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, Баянхонгор аймаг аймгийн Баянхонгор сумын Гагааншавь 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 205 дугаартай албан тодорхойлолт, ************* ХХК-ний 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 25/64 дугаартай тодорхойлолт /хх-ийн 24, 38-41, 97, 98 дугаар хуудас/ зэрэг баримтууд болно.
1. Шүүгдэгч *************ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч ************* шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ************* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байхад дахин Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ *******УНГ улсын дугаартай “Toyota Mark-2” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч нарын мэдүүлэг, жолоочийн лавлагаа, согтуурал шалгасан тэмдэглэл, урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар, *************ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ************* шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж гэм буруугийн талаараа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *************т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч ************* нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, тухай эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ *******УНГ улсын дугаартай “Toyota Mark-2” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ************* нь автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Гэрч *************ийн “...Тухайн өдөр би 20 цагаас 02 цаг хүртэл *************ийн хамт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Бид хоёр 12 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа *****УНГ улсын дугаартай “Тоёота марк-2” маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч *************с архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байхаар нь 6820 маркийн драгер багажаар үлээлгэхэд 1.42 хувьтай гарсан байхаар нь тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд саатуулсан. ...2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр жолоочийн эрхийн үнэмлэхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/, гэрч *************ийн “...Тухайн өдөр би цагдаагийн ахлагч *************ийн хамт 20 цагаас 02 цаг хүртэл оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. ******УНГ улсын дугаартай “Тоёота марк-2” загварын тээврийн хэрэгслийн жолооч ************ыг драгер багажаар үлээлгэхэд 1.42 хувьтай гарсан. Тухайн *******УНГ улсын дугаартай “Тоёота марк-2” загварын тээврийн хэрэгслийг журмын хашаанд түр саатуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад татгалзсан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар хуудас/, Шүүгдэгч ***********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/776 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 27-28 дугаар хуудас/, түүний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ************* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан болох нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/776 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 27-28 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн системийн жолоочийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэргээр,
2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч ************* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 1.42 хувийн согтолттой байсан болох нь эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 дугаар сарын 04-ний согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр (хх-ийн 3, 5-6 хуудас) тогтоогдож байна.
Шүүгдэгч ************* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа этгээдийг ойлгохоор байна.
Иймд шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ************* нь бусдад төлөх төлбөргүй байна.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч ************* шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Харин шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор, аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, өөрийн гаргасан үйлдэлдээ дүгнэлт хийсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг оршин суух Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож эдлүүлэх саналтай байна. Дээрх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас тусад нь эдлүүлэх саналтай байна. Харин нэмэгдэл ялын тухайн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан эдлээгүй үлдсэн ял дээр нэмж нэгтгэн эдлүүлэх санал дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ************* нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ар гэрийг минь харгалзан үзэж ялыг минь багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *************т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* овогт *************ийн *************ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ************* нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жил зургаан сарын хугацаагаар хасуулж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж уг тэнссэн хугацаа нь дуусгавар болоогүй болох нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,
Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/533 дугаартай “...Шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн *************ийн ************* (*************) нь тус газрын хяналтад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 02 сар 16 хоногийг эдэлж, 09 сар 14 хоногийн хугацаа үлдсэн байна.” гэсэн албан бичгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “.Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилан заажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************т Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/264 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн ялаас зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 14 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох ялын хугацаа дээд хэмжээ нь 3 жил байх тул түүнд нийцүүлэн нийт тээврийн хэрэгсэл жолоодх эрх хасах ялын нийт хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************т нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *************т мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1 -д зааснаар шүүгдэгч *************т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж
Шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************* овогт *************ийн *************ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ************* овогт *************ийн *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************т Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/264 дугаар шийтгэх тогтоолоор нэг жил зургаан сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн ялаас зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 14 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************т нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *************т мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1 -д зааснаар шүүгдэгч *************т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР