Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/99

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Эрдэнэбат,

Шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч Г.Дорждулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* овогт *************ийн *************д холбогдох 2526000000076 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19** оны 05 дугаар сарын 26-ны өдөр *******   аймгийн *******  суманд төрсөн, ****  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой. ажилгүй, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт *******  аймгийн *******  сумын *******  дугаар багийн ************* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ************* овогт  *************ийн ************* /РД:*************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч  ************* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “*************” хорооллын шороон замд согтуугаар улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч ************* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу. Би ахиж юм уусан үедээ машин, мотоцикл жолоодохгүй. Намайг уучлаарай” гэв.   

 

Гэрч *************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 02 сарын 21-ний оройн 17 цаг 30 минутын үед  Өвөрхангай аймаг Уянга сум 8 дугаар багийн нутаг дэвсгэр буюу ************* хорооллын шороон зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч ************* нь жолоо барьж явсан. Архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул согтуурал тандагч багажаар үлээлгэхэд улаан гэрэл асаж байсан. Цагдаагийн байранд ирж 6820 багажаар үлээлгэхэд 2.32 хувьтай гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Гэрч *************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед гэрээсээ гараад гудамжинд алхаад явж байсан чинь ************* улбар шар өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэлтэй миний хажууд ирээд намайг суучих би хүргээд өгье гэсэн. Би ард нь суугаад явж байгаад ************* хорооллын шороон зам дээр явж байтал цагдаа нар араас ирээд шалгаж *************ыг архи уусан байна гээд аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

       *************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/558 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 26-29 дүгээр хуудас/,

 

Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 07-08 дугаар хуудас/

 

Согтуурлыг багажаар шалгасан “...************* нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон, 6820 багаж ашиглан шалгахад 2,32% тоон үзүүлэлт илэрсэн...” гэх Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт тэмдэглэл...” /хх-ийн 2-3  дугаар хуудас/,

 

        Шүүгдэгч *************ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 18 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

        Шүүгдэгч *************ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг болно.

 

           1. Шүүгдэгч *************ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч  ************* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “*************” хорооллын шороон замд согтуугаар улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нөхцөл байдлыг тодруулсан гэрч *************, гэрч ************* нарын мэдүүлэг, согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, жолоочийн лавлагаа мэдээлэл, Зөрчлийн хуульд заасны дагуу шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэвэр зэрэг дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзсэн. ...Шүүгдэгч ************* нь эхлээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлж дараагаар нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн үйлдлээр гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Иймд шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан,

 

Шүүгдэгч *************д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ************* нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “*************” хорооллын замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож  замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Шүүгдэгч ************* овогт  *************ийн ************* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Гэрч *************ийн “...Би 2025 оны 02 сарын 21-ний оройн 17 цаг 30 минутын үед  Өвөрхангай аймаг Уянга сум 8 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “*************” хорооллын шороон зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч ************* нь жолоо барьж явсан. Архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул согтуурал тандагч багажаар үлээлгэхэд улаан гэрэл асаж байсан. Цагдаагийн байранд ирж 6820 багажаар үлээлгэхэд 2.32 хувьтай гарсангэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч *************ын “...2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед гэрээсээ гараад гудамжинд алхаад явж байсан чинь ************* улбар шар өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэлтэй миний хажууд ирээд намайг суучих би хүргээд өгье гэсэн. Би ард нь суугаад явж байгаад ************* хорооллын шороон зам дээр явж байтал цагдаа нар араас ирээд шалгаж *************ыг архи уусан байна гээд аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, *************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/558 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 26-29 дүгээр хуудас/, Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 07-08 дугаар хуудас/, Согтуурлыг багажаар шалгасан “...************* нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон, 6820 багаж ашиглан шалгахад 2,32% тоон үзүүлэлт илэрсэн...” гэх Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт тэмдэглэл...” /хх-ийн 2-3  дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

            Шүүгдэгч ************* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж  улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа этгээдийг ойлгохоор байна. 

 

Иймд шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

Шүүгдэгч ************* нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг дурдаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч *************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* овогт  *************ийн *************д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

             

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************д оногдуулсан хоёр мянган долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/  төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *************д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

 Шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ************* овогт *************ийн *************ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.               

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* овогт *************ийн *************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************д оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *************д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 8. Шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 М.МАНДАХБАЯР