Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2022/01339

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: хххххххххххххх тоот, С трейд ХХК-ийн /РД: ххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххххххххххх Самбуугийн Бд /РД: ххххххххххххх0/ холбогдох

3.686.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С трейд ХХК-ийн захирал Х.Д

Хариуцагч С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С трейд ХХК-ийн захирал Х.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2020 оны 07 сарын 30-ны өдрөөс С.Б гэж хүнд хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн. Эхний хэдэн удаа барааны мөнгийг дансаар болон бэлнээр өгсөн. Дараа нь санхүүжилт орж ирэхээр өгье гээд зээлээр авч эхэлсэн.

Тухайн барилга дээр хүнсний барааг аваачиж өгөхөд тогооч н.Пүрэвсүрэн, н.Уламдэлгэр нь нар барааг хүлээн авсан. 2020 оны 08 сарын 10-ны өдөр 499.950 төгрөг, 2020 оны 08 сарын 13-ны өдөр 385.700 төгрөг, 2020 оны 08 сарын 15-ны өдөр 120.300 төгрөг, 2020 оны 08 сарын 19-ний өдөр 596.800 төгрөг, 2020 оны 08 сарын 20-ны өдөр 403.600 төгрөг, 2020 оны 08 сарын 23-ны өдөр 878.100 төгрөг, 2020 оны 08 сарын 26-ны өдөр 802.300 төгрөг, нийт 3.686.750 төгрөгийн хүнсний бараа, бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн.

2022 оны 12 сарын 31-ний дотор мөнгийг төлнө гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хугацаа алдсан. Иймд хариуцагч С.Бгаас 3.686.750 төгрөгийг гаргуулан манай байгууллагад олгож өгнө үү гэв.

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Б миний бие С трейд ХХК-ийн надад холбогдуулан гаргасан хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ 3.686.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.

Би барилгын бригад ахалж ажилладаг ба ажилчидаа халуун хоолтой байлгахын тулд дээрхи 3.686.750 төгрөгийн барааг авсан. Уг мөнгийг 2022 оны 12 сарын 31-ний өдөр гэхэд төлж дуусгана. Наана нь хугацаа хэлэх боломжгүй гэв.

Нэхэмжлэгч С трейд ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүнсний бараа, бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн баримтууд,

С.Бгийн оршин суугаа хаягийг олж тогтоосон тухай Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2021 оны 06 сарын 02-ны өдрийн тодорхойлолт, С.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагч С.Б нь нэхэмжлэгч С трейд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбараа ирүүлсэн болно.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С трейд ХХК нь хариуцагч С.Бд холбогдуулан хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэд 3.686.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч С трейд ХХК нь хариуцагч С.Бд 2020 оны 07 сарын 30-ны өдрөөс 2020 оны 08 сарын 26-ны өдрийн хооронд хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн талаар талууд хэн аль нь тайлбарлаж байх ба хариуцагч С.Б зээлээр худалдан авсан хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэд 3.686.750 төгрөг төлөх талаараа тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч С трейд ХХК нь хариуцагч С.Бд:

2020 оны 08 сарын 10-ны өдөр хонины цул мах, 1 кг нь 9.500 төгрөг, 25.9 кг, 246.050 төгрөг,

Будаа, 25 кг, 60.000 төгрөг,

Гурил 25 кг, 1 уут 30.400 төгрөг,

Сахар, 1 кг 2.200 төгрөг, 5 кг, 11.000 төгрөг,

Лавшаа гоймон 3 кг, 1 ширхэг нь 7.500 төгрөг, 15.000 төгрөг,

Төмс, 1 кг нь 750 төгрөг, 40 кг, 30.000 төгрөг,

Лууван, 1 кг нь 1.400 төгрөг, 10 кг, 14.000 төгрөг,

Хар перц, 1 ширхэг нь 1.400 төгрөг, 2 ширхэг, 2.800 төгрөг,

Бүлгүги соус, 1 ширхэг 9.500 төгрөг,

5 литрийн тос, 1 ширхэг нь 17.000 төгрөг, 3 ширхэг, 51.000 төгрөг,

6 өнгийн алчуур 1 ширхэг 3.600 төгрөг,

Хөөлгөгч 1 ширхэг 4.800 төгрөг,

Заазуур, 1 ширхэг 6.500 төгрөг, 13.000 төгрөг,

Угаалтуур, 1 ширхэг, 4.200 төгрөг, өмнөх зөрүү 4.600 төгрөг, Нийт 499.950 төгрөг,

2020 оны 08 сарын 13-ны өдөр Гурил 25 кг, 1 уут нь 30.400 төгрөг, 2 уут, 60.800 төгрөг,

Мах, 1 кг нь 9.500 төгрөг, 26.8 кг, 254.600 төгрөг,

Хэрчсэн гурил, 1 ширхэг 600 төгрөг, 60 ширхэг, 36.000 төгрөг,

Гарын алчуур, 1 ширхэг нь 3.000 төгрөг, 2 ширхэг, 6.000 төгрөг,

6 өнгийн алчуур, 1 ширхэг 3.600 төгрөг,

Цай, 1 ширхэг нь 1.600 төгрөг, 10 ширхэг, 16.000 төгрөг,

Трио 1 литр, 1 ширхэг 5.200 төгрөг,

Гарын саван, 1 ширхэг 1.400 төгрөг,

Барааны саван, 1 ширхэг нь 700 төгрөг, 3 ширхэг, 2.100 төгрөг, Нийт 385.700 төгрөг,

2020 оны 08 сарын 15-ны өдөр сой соус,1 ширхэг нь 4.500 төгрөг, 2 ширхэг, 9.000 төгрөг,

Дашида амтлагч, 1 ширхэг нь 8.900 төгрөг, 2 ширхэг, 17.800 төгрөг,

Алимны цуу, 1 ширхэг 9.300 төгрөг,

Хүнсний бээлий 1 ширхэг 1.700 төгрөг,

Сүүл, 1 кг нь 8.000 төгрөг, 3.18 кг, 25.440 төгрөг,

Сонгино, 1 кг нь 1.200 төгрөг, 10 кг, 12.000 төгрөг,

Үхрийн машиндсан мах, 1 кг нь 11.000 төгрөг, 3.96 кг, 43.560 төгрөг,

Тор 1 ширхэг, 1.500 төгрөг, Нийт 120.300 төгрөг,

2020 оны 08 сарын 19-ний өдөр төмс, 1 кг нь 800 төгрөг, 40 кг, 32.000 төгрөг,

Лууван, 1 кг нь 1.200 төгрөг, 10 кг, 12.000 төгрөг,

Манжин, 1 кг нь 1.200 төгрөг, 15 кг, 18.000 төгрөг,

20 литрийн тос, 1 ширхэг нь 59.000 төгрөг,

Гурил 25 кг, 1 уут нь 30.400 төгрөг, 2 уут, 60.800 төгрөг,

Хонины цул мах, 1 кг нь 9.500 төгрөг, 25 кг, 237.500 төгрөг,

Цайны идээ, 1 ширхэг нь 1.700 төгрөг, 15 ширхэг, 25.500 төгрөг,

Лавшаа гоймон, 1 ширхэг нь 7.500 төгрөг, 6 ширхэг, 45.000 төгрөг,

Лаврын навч, 1 ширхэг нь 600 төгрөг, 3 ширхэг, 1.800 төгрөг,

Давс, 1 ширхэг нь 500 төгрөг, 6 ширхэг, 3.000 төгрөг,

Сахар, 1 ширхэг нь 2.200 төгрөг, 5 ширхэг, 11.000 төгрөг,

Ногоон сонгино, 1 багц 2.000 төгрөг, 4 багц, 8.000 төгрөг,

Будаа, 1 кг 3.200 төгрөг, 2 кг, 6.400 төгрөг,

Гурвалжин будаа, 1 кг 3.600 төгрөг, 2 кг, 7.200 төгрөг,

Лемон, 1 ширхэг нь 2.400 төгрөг,

Хэрчсэн гурил, 1 ширхэг нь 600 төгрөг, 70 ширхэг, 42.000 төгрөг,Нийт 596.800 төгрөг,

2020 оны 08 сарын 20-ны өдөр хонины цул мах, 1 кг нь 9.500 төгрөг, 24.6 кг, 233.700 төгрөг,

Хонины машиндсан мах, 1 кг нь 10.500 төгрөг, 15 кг, 157.500 төгрөг,

Ундаа, кока кола-түмний ундаа, 1 ширхэг 3.100 төгрөг, 4 ширхэг, 12.400 төгрөг, Нийт 403.600 төгрөг,

2020 оны 08 сарын 23-ны өдөр хонины цул мах, 1 кг нь 9.500 төгрөг, 50 кг, 475.000 төгрөг,

Элсэн чихэр, 1 кг нь 2.200 төгрөг, 10 кг, 22.000 төгрөг,

Хонины машиндсан мах, 1 кг нь 10.500 төгрөг, 15 кг, 157.500 төгрөг,

Соус, бүлгүги, 2 ширхэг, 1 ширхэг нь 9.500 төгрөг, 19.000 төгрөг,

6 өнгийн алчуур, 1 ширхэг 3.600 төгрөг,

5 литрийн тос, 1 ширхэг нь 17.000 төгрөг, 3 ширхэг, 51.000 төгрөг,

Хэрчсэн гурил, 1 ширхэг нь 600 төгрөг, 50 ширхэг, 30.000 төгрөг,

Будаа-25 кг, 2 уут, 1 уут нь 60.000 төгрөг, 120.000 төгрөг, Нийт 878.100 төгрөг,

2020 оны 08 сарын 26-ны өдөр гурил 25 кг, 1 уут нь 30.400 төгрөг, 2 уут, 60.800 төгрөг,

Будаа-25 кг, 1 уут нь 60.000 төгрөг,

Уут, тор, 1 ширхэг 6.500 төгрөг,

5 литрийн тос, 1 ширхэг нь 17.000 төгрөг, 4 ширхэг, 68.000 төгрөг,

Хонины цул мах, 1 кг нь 9.500 төгрөг, 50 кг, 475.000 төгрөг,

Хэрчсэн гурил, 1 ширхэг нь 600 төгрөг, 80 ширхэг, 48.000 төгрөг,

Төмс, 1 кг нь 700 төгрөг, 40 кг, 28.000 төгрөг,

Лууван, 1 кг нь 900 төгрөг, 10 кг, 9.000 төгрөг,

Сонгино, 1 кг нь 1.200 төгрөг, 10 кг, 12.000 төгрөг,

Элсэн чихэр, 1 кг нь 2.200 төгрөг, 5 кг, 11.000 төгрөг,

Пери 1 ширхэг 5.200 төгрөг,

Давс, 1 ширхэг нь 500 төгрөг, 5 ширхэг, 2.500 төгрөг,

Тасалдаг уут, 1 ширхэг нь 4.500 төгрөг,

Хар перц, 1 ширхэг нь 1.200 төгрөг, 5 ширхэг, 6.000 төгрөг,

Тараг, 1 ширхэг, 1.800 төгрөг,

Лууван үрэгч, 1 ширхэг, 4.000 төгрөг, Нийт 802.300 төгрөг, бүгд 3.686.750 төгрөгийг бараа бүтээгдэхүүн хүлээн авсан талаараа хариуцагч С.Б маргахгүй байна.

/ХХ-ийн 5-11 дүгээр тал/

 

Хариуцагч буюу худалдан авагч С.Б дээр дурдсан зээлээр худалдан авсан бараа, бүтээгдэхүүний үнэ 3.686.750 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр төлбөрөө төлөөгүй талаараа маргахгүй байгаа бөгөөд гагцхүү уг мөнгийг төлөх хугацаа шаардлагатай хэмээсэн болно.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдан авагч С.Б нь худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх үүрэгтэй.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч С.Бгаас 3.686.750төгрөг гаргуулан нэхэмжлэгч С трейд ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч С.Бгаас 3.686.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С трейд ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С трейд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73.930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бгаас 73.930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С трейд ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН