Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/108

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн

Улсын яллагч А.Алтангэрэл,

Шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ************* овогтой *************ын *************д холбогдох 2526000000074 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19** оны 06 дугаар сарын 19-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ***** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ************* мэргэжилтэй, ************* салбарын менежер ажилтай, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг ************* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ************* овогт *************ын *************, /РД:*************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ************* нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Мүүн” баарны гадна байрлах автомашины зогсоол дээр иргэн *************ийн гээгдүүлсэн “Huawei pura 70” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 2,000,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ************* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

 Хохирогч *************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 02-ны шөнө “Мүүн” бааранд ороход миний “Huawei pura 70”  загварын гар утас байсан. Тэгээд би гарах болоод утсаа хайсан чинь олоогүй. Би утсаа “Мүүн” баарны гадаа юм уу, дотор хаясан. Би ************* гэх эмэгтэй найзтайгаа хоёулаа явж байсан. Тухайн гар утсыг 2024 оны 10 дугаар сард Арвайхээр сумын Мобикомын салбараас 2,923.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Хохирогч *************ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 22-ны 23 цагийн орчим найз *************ы хамт Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Мүүн" гэх бааранд орсон. Би ...00 цаг өнгөрч байхад утсаа өмднийхөө арын карманаас гаргаж цаг харсан. Тэгээд баарны зааланд бүжиглэж дуусаад цаг харахад миний утас байсан. Баарнаас гараад такси бариад гэртээ очих үед миний утас байхгүй байсан. Би такси дотор үзсэн боловч байхгүй, дуудсан боловч дуугарахгүй байсан. Тэгээд баарны гадаа буцаж очоод залгах үед холбогдох боломжгүй болсон. Би бааранд утсаа хаяагүй,  таксинд суух тэр мөчид миний өмдний арын карманаас унасан байх. Би баарны дотор талын камерыг шүүж үзэхэд миний утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 4-5 дугаар хуудас/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...************* нь Цагаан өнгөтэй 2 жижиг, 1 том ардаа камертай зүүн доод буландаа “Huawei” гэсэн бичигтэй байсан болохоор таньж байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр  хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

“Тэргүүн үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин *************ийн: “...1 ширхэг “Huawei pura 70”  загварын хуучин гар утас 1x2,000,000=2,000,000 төгрөг байна.” гэх 2/11 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

 

“Мобиком корпораци” ХХК-ний 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4/908 дугаартай албан бичиг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *************ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 84 дугаартай тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар,  лавлагаа /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, 

 

Шүүгдэгч *************ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг болно.

 

           1. Шүүгдэгч *************ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ************* нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Мүүн” баарны гадна байрлах автомашины зогсоол дээр иргэн *************ийн гээгдүүлсэн “Huawei pura 70” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 2,000,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч *************ийн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээчин *************ийн 2/11 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ************* өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *************т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ************* нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Мүүн” баарны гадна байрлах автомашины зогсоол дээр иргэн *************ийн гээгдүүлсэн “Huawei pura 70” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон  бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ************* овогт Тойвын ************* нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

                          

Хохирогч *************ийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 02-ны шөнө “Мүүн” бааранд ороход миний “Huawei pura 70”  загварын гар утас байсан. Тэгээд би гарах болоод утсаа хайсан чинь олоогүй. Би утсаа “Мүүн” баарны гадаа юм уу, дотор хаясан. ...Тухайн гар утсыг 2024 оны 10 дугаар сард Арвайхээр сумын Мобикомын салбараас 2,923.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,  хохирогч *************ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 22-ны 23 цагийн орчим найз *************ы хамт Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Мүүн" гэх бааранд орсон. Би ...00 цаг өнгөрч байхад утсаа өмднийхөө арын карманаас гаргаж цаг харсан. Тэгээд баарны зааланд бүжиглэж дуусаад цаг харахад миний утас байсан. Баарнаас гараад такси бариад гэртээ очих үед миний утас байхгүй байсан. Би такси дотор үзсэн боловч байхгүй, дуудсан боловч дуугарахгүй байсан. Тэгээд баарны гадаа буцаж очоод залгах үед холбогдох боломжгүй болсон. Би бааранд утсаа хаяагүй,  таксинд суух тэр мөчид миний өмдний арын карманаас унасан байх. Би баарны дотор талын камерыг шүүж үзэхэд миний утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 4-5 дугаар хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...************* нь Цагаан өнгөтэй 2 жижиг, 1 том ардаа камертай зүүн доод буландаа “Huawei” гэсэн бичигтэй байсан болохоор таньж байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр  хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, “Тэргүүн үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин *************ийн: “...1 ширхэг “Huawei pura 70”  загварын хуучин гар утас 1x2,000,000=2,000,000 төгрөг байна.” гэх 2/11 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-22 дугаар хуудас/, “Мобиком корпораци” ХХК-ний 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4/908 дугаартай албан бичиг /хх-ийн 47-48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч *************ын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *************ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

            Энэ хэргийн улмаас хохирогч *************т 2,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч ************* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогчийн Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан “Гар утсаа буцаан авсан. Надад гомдол саналгүй, сэтгэл санаанд хохирол учраагүй тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 49  дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч ************* нь бусдад төлөх төлбөргүй байна.   

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч  шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал,  хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байна. Иймд шүүгдэгч *************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ************* өөрөө өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаараа: “...Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *************ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч *************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000  /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *************д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ************* овогт *************ын *************ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* овогт *************ын *************ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000  / зургаан зуу мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР