Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 104/ШШ2019/00256

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 104/ШШ2019/00256

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, ******* хороо, *******ын гудамж, анд байрлах ******* /РД:*******/-ийн

 

Хариуцагч: Налайх дүүрэг, ******* хороо, ******* ХХК-ийн байранд байрлах ******* ХХК-иас

Татварын өр 29.860.392,4 төгрөгийг нөхөн гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, Т.*******, хариуцагчийн төлөөлөгч Т.*******, нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: регистрийн дугаартай ******* ХХК-д 2014 онд ын дэргэдэх маргаан таслах зөвлөл нь хүлээн зөвшөөрөөгүй актыг хянан шалгах явцад болон тайлант онд ******* ХХК нь хяналт шалгалтаар ногдуулсан 50.754.788,8 төгрөгөөс 20.89.397 төгрөгийг төсөвт төвлөрүүлээд байна. Одоогийн байдлаар 14.107.484,1 төгрөгийн нөхөн татвар, 10.414.571,7 төгрөгийн торгууль, 5.338.336,6 төгрөгийн алданги, нийт 29.860.392,4 төгрөгийн татварын өрийг улсын төсөвт төлүүлэхээр Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтын дагуу шүүхэд нэхэмжлэл

гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* ХХК-ийн 2014 оны 1******* сарын 30-ны өдрийн татварын хяналт шалгалтаар нийт 50.754.788,8 төгрөгийн актыг гардуулахаар хүргүүлсэн боловч хүлээж авахаас татгалзсан. Татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Маргаан таслах зөвлөл 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж 34 дүгээр тогтоолоор тус актыг хэвээр үлдээсэн. ******* ХХК нь 34.000.000 төгрөгийг улсад төвлөрүүлээд одоогийн байдлаар торгууль 10.414.571,7 төгрөг, алданги 5.338.336,6 төгрөг, нийт 15.752.908,3 төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй байна. Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1., 62., 63., 64., дүгээр хуульд заасны дагуу процесс ажиллагааг хийсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд төсөвт төвлөрөөгүй 15.752.908,3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* ХХК, түүний төлөөлөгч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллага 2001 оноос эхлэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. 5 жил тутамд татварын албанаас хуваарьт шалгалт явагддаг. 2012 оноос 2013 онд хуваарьт шалгалт хийгдэхэд том зөрчил илрээгүй. Харин 2014 онд шалгалт хийгдэхдээ зөвхөн 2012 оноос 2013 оны нэмэлт өртгийн албан татвар дээр хэсэгчилж шалгалт хийгдсэн. Үүний дагуу 50.754.788,8 төгрөгийн акт ирүүлсэн. Тухайн үед сар болгон, улирал бүр тайлангаа гаргаж өгдөг байсан. Татварын алба тайланг шалгаж явдаг байсан. Миний буруу гэж үзэхгүй байгаа. Тухайн үед худалдан авалтаа хийгээд тайландаа тусгаад нэхэмжлэгч талд танилцуулдаг байсан. 5 жилийн турш хүлээн зөвшөөрөхгүй явсан. Он гараад бусад аж ахуй нэгжийн татварыг төлөхийг зогсоосон. Учир нь миний ажил зогсонги байдалд орсон. Шүүхэд хоёр удаа хандаад буцсан. Би одоо өөрийн үйл ажиллагааг явуулахын тулд нэхэмжлэлийн шаардлагаас татварын үндсэн өрийг зөвшөөрч төлж барагдуулсан тул Өршөөлийн хуульд торгууль 10.414.571,7 төгрөг, алданги 5.338.336,6 төгрөг, нийт 15.752.908,3 төгрөгийг хамруулж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

******* нь хариуцагч ******* ХХК-иас 2014 оны татварын өр, торгууль, алданги 29.860.392.4 төгрөг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч ******* ХХК татварын өр 14.107.484.10 төгрөг төлөхийг

зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биелүүлсэн, үлдэх 15.752.908.3 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны Ардчилсан Сонгууль болж Байнгын Ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой үндэслэлээр зөвшөөрөхгүй маргасан.

 

******* нь 2014 оны 1******* сарын 30-ны өдөр ******* ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийг шалгаж нөхөн татвар 34.715.239.1 төгрөг, 10.414.571.7 төгрөгийн торгууль, 5.624.978 төгрөгийн алданги нийт 50.754.788.8 төгрөгийн хяналт шалгалтын 290005922 тоот актыг үйлдсэнийг ******* ХХК эс зөвшөөрч Татварын албаны дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хянаад улсын байцаагчийн актыг хэвээр үлдээсэн байна.

 

Татвар төлөгч ******* ХХК нь 2013 онд 347152391 төгрөгийн хуурамч падаан бүрдүүлж худалдан авалтыг нэмэгдүүлж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан нь үйлдэл нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ... биелээгүй захиргааны хариуцлага буюу шийтгэлийг бүхэлд нь чөлөөлж өршөөнө гэж заасан байна.

 

Гэхдээ энэ хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл нь захиргааны хариуцлагын тодорхой хэсгийг биелүүлсэн тохиолдолд өршөөх боломжтой. ******* ХХК нь Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах үедээ нөхөн татвар 34.715.239.1 төгрөгийг төлөөгүй, төлөх үндэслэлгүй гэж маргасан учраас гомдлыг хүлээж аваагүй, дээрх өршөөлийн хуульд хамруулах хууль зүйн үндэслэлгүй байсан байна.

 

Харин иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн татварын үлдэгдэл 14.107.484.10 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлсөн болох нь мөнгө төлсөн баримтаар тогтоогдсон учраас уг хуульд хамруулж торгууль, алдангиас дээрх хуулийг үндэслэн чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хариуцагч ******* ХХК нь татварын өр 14.107.484.10 /арван дөрвөн сая нэг зуун долоон мянга дөрвөн зуун наян дөрвөн төгрөг арван мөнгө/ төгрөг төлснийг баталсугай.

2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-т заасныг баримтлан ын хэлтсийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох татварын өр, торгууль, алданги гаргуулах нэхэмжлэлээс 16.039.249,7 /арван зургаан сая гучин есөн мянга хоёр зуун дөчин есөн төгрөг долоон мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч ын хэлтсийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ