Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00070

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                       Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                     Н.Дүүрэнжаргал

 Хохирогч                                             Ж.Пунцагноров

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                     Ч.Мөнгөнцэцэг

                         Шүүгдэгч                                           Э.Төмөртогоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Төмөртогоод холбогдох 201718020058 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1991 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ойн техникч мэргэжилтэй,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхэд /6-9 насны/-ийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Спиртийн 5-3-116 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 114.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 10 сар 11 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Эрдэнийн Төмөртогоо, регистрийн дугаар МЗ:91072330

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Э.Төмөртогоо нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 18-19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “JN” рестрон, караоке, буудлын үйл ажиллагаа явуулдаг 3 давхар үйлчилгээний төвийн шатан дээр иргэн Ж.Золбоосайханыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан, Мөн танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн Ж.Пунцагноровыг эсэргүүцэж олон нийтийн газарт хүч хэрэглэн эрх чөлөөнд нь халдан бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Төмөртогоо мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хоёр найзтайгаа хамт хоёр шил архи уучихаад салаад явсан. Тэгээд ганцаараа ЖН буудлын бааранд орох гэж очоод дээшээ шатаар гарахдаа Золбоосайхан гэдэг согтуу залуутай зөрөхдөө хоорондоо жоохон мөргөлдөөд зөрсөн. Мөргөлдсөн асуудлаасаа болж бид хоёр муудалцаж зодолдсон. Тэгээд байж байхад Пунцагноров гуай хажуугаар гарахдаа болиоч наад хүнээ аллаа шдээ пизда минь гэхээр нь би та дуугүй бай гэж хэлсэн. Тэгээд Пунцагноров гуай дээшээ гурван давхар руу гараад явсан ба буцаад бууж ирхээр нь би та юу гээд байсан бэ гэхэд юу ч гэсэн яадаг юм бэ гээд бид хоёр маргалдаад би цохиод авсан. тэгээд унахаар нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Ингээд байж байтал нэг залуу болиоч ээ гээд намайг салгах хойгуур Пунцагноров гуай гүйгээд гараад явсан. Тэгээд би араас нь гүйгээд гарсан боловч Пунцагноров гуай алга болсон байсан. Тэгээд цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Пунцагноров мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчимд бага охин Анударийг хичээлд нь оруулж өгчихөөд тарах цагийн хүлээгээд явж байгаад найзтайгаа таарсан. Найз маань самарнаас ирсэн гээд бид хоёр 1 шил архи хувааж уусан. Тэгээд охины хичээлийн цаг тарах арай болоогүй байхаар нь дэмий хүлээж байхын оронд Ундрах ахынхруу ороод байж байя гээд ЖН буудал руу ортол Төмөртогоо нэг залууг зодож байсан. Тэгээд би болиоч чи найзыгаа аллаа шдээ гээд дээшээ гарсан. Тэгээд Ундрах ахынх хүнгүй байхаар нь буцаад буугаад ирэхэд Төмөртогоо ах юу гээд байсан бэ гээд намайг мөргөөд унагаагаад дээрээс өшиглөж дэвсэж зодсон. Тэгээд цаанаас нэг залуу гүйж ирээд салгах хооронд нь би гарч гүйгээд хажуугийн дэлгүүрийн худалдагчийн утсыг гуйж байгаад цагдаа дуудсан гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Золбоосайхан мэдүүлэхдээ: Баярсайхан бид хоёр 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ууланд самарт яваад 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр уулнаас ирээд JN үйлчилгээний төвийн буудалд нь нэг өрөө авч хоёулаа нилээд нэг шил 0.75 граммын Хараа архи 2,5 литрийн Боргио пиво хувааж уугчихаад би дөнгөж нар жаргах гэж байхад гэртээ харина гээд ганцаараа гарсан юм. Баярсайхан буудалдаа унтаад үлдсэн. Би JN үйлчилгээний төвийн 3 дугаар давхараас буугаад 2 дугаар давхар болон 1 дүгээр давхарын хоорондох шатан дээр явж байхад нэг танихгүй запуу ямарч шалтгаангүйгээр хажуугаар зөрж өнгрөхдөө намайг мөргөж унагаагаад дээрээс дэвсэж өшиглөж, дандаа толгойруу өшиглөж зодсон юм. Би тэр залууг бараг харж ч чадаагүй зодуулсан учраас нүүрээ дараад шатан дээр хэвтээд байсан юм. Тэр залуу намайг 2-3 минут орчим зодож байгаад орхиод шатаар дээшээ өгсөөд явчихаар нь би босоод JN-ээс гараад гэртээ хариад амарсан юм. Тэр залууд зодуулсанаас болж миний зүүн талын хацар халцарч, зүүн нүд хөхөрсөн. Би тэр өдөр нилээн согтуу байсан болохоор нүүрийг нь сайн харж чадаагүй, намайг мөргөж унагаагаад шууд л дээрээс өшиглөж зодсон болохоор би нүүрээ хамгаалж дарчихсан байсан болохоор царайг нь харж амжаагүй... ” гэх мэдүүлэг /хх-н 21- 22-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч М.Отгонбаяр мэдүүлэхдээ: …Би 2017 оны 02 дугаар сарын 22-ны орой харуй бүрий болох гэж байхад JN үйлчилгээний төвийн зоогийн газарт ганцаараа хоолонд орчихоод гарч явах гэж байтал JN үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт нэг хүн “ хэвт, бос” гээд орилоод байх шиг болохоор нь гайхаад очиж харахаар шатаар дээшээ өгсөж явтал Золбоо гэдэг зүс таних залуу 1 дүгээр давхарын шатан дээр согтуу хэвтэж байсан тэгээд цаашаа 2 дугаар давхарын шатан дээр энэ Төмөртогоо гэдэг залуу нэг хөгшин ахыг газар унагаачихсан дээрээс нь өшиглөж загнаад байхаар нь би хажууд нь очиж зогсоод болиоч чи хөгшин хүн зодоод байх юм гэж хэлсэн чинь Төмөртогоо чи энэ хүнийг танидаг юмуу гэж асуухаар нь танихгүй тэглээч хөгшин хүн зодож болохгүй шүү дээ гэж хэлээд Төмөртогоог жоохон холдуулсан чинь нөгөө зодуулж байсан ах босоод зугтаагаад гараад гүйсэн Төмөртогоо тэр өвгөнийг хөөгөөд гараад гүйхээр нь би бас араас нь салгах гээд гартал нөгөө өвгөн JN үйлчилгээний төвийн хажуу талын хүнсний дэлгүүр рүү орсон Төмөртогоо ч араас            нь орсон удалгүй худалдагч бололтой нэг хүн Төмөртогоог дагуулж гарч ирээд болиоч хөгшин хүнийг гэж яриад байсан...  гэх мэдүүлэг /хх-н 24-р хуудас/

  

Мөрдөн байцаалтанд Гэрч Д.Баярсайхан мэдүүлэхдээ: ...Би Золбоосайханыг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр  зодуулсаныг мэдээгүй маргааш нь уулзахад зүүн талын хацар нь зулгаргарчихсан байсан болохоор нь яачихсан юм бэ гэж асуухад би өчигдөр орой буудлаас гарч яваад зодуулчихсан юм гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-н 25-р хуудас/

 

   Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Гэрэлмаа мэдүүлэхдээ: ...2017 оны 02 дугаар сарын 22-ны орой би гэртээ байж байтал 19 цаг өнгөрч байхад манай нөхөр Пунцагноров надруу утасдаад би цагдаа дээр байна хүрээд ир гэхээр нь би явж очсон юм. Тэгээд Пунцагноровоос юу болсон талаар асуусан чинь JN буудлын шатан дээр хүнд зодуулчихлаа гэж хэлж байсан.Тэр үед манай нөхөр Пунцагноровын дух, зүүн чих, баруун чихний орчим зулгарчихсан, баруун чихний ар дагзанд хавдартай байсан.Тэгээд би нөхрийгөө гэррүүгээ аваад явсан гэрт очоод байж байтал манай нөхөр толгой өвдөөд байна гэхээр нь Мандал сумын нэгдсэн эмнэлэг дээр ирж үзүүлсэн юм.Би тухайн үед нөхрөөсөө яагаад зодуулчихваа гэхэд би JN буудалруу шатаар нь өгсөж явтал нэг залуу нэгийгээ газарт унагаачихсан зодоод байхаар нь боль гэж хэлтэл намайг зодчихсон гэж тайлбарлаж байсан... гэх мэдүүлэг /хх-н 38-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Х.Отгонцэцэг мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 02 дугаар сарын 22-ны орой 19 цагийн орчим миний хүү Золбоосайхан утасдаад ээжээ намайг ирээд аваарай би JN буудалд хүнд зодуулчихлаа гэж хэлхээр нь би өөрийн нөхөр Мөнхсүхтэй хамт урдаас нь очиж бараан захын хажууд явж байхад нь тосж аваад гэртээ унтуулсан. Тэр үед Золбоосайханы нэг нүд нь хөхөрчихсөн нэг шанаа нь хавдчихсан, зулгарчихсан байсан...” гэх мэдүүлэг/хх-н 27-28- р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Д.Мөнхсүх мэдүүлэхдээ: ...Манай эхнэр Отгонцэцэг бид 2017 оны 02 дугаар сарын 22-ны орой гэртээ байж байхад Золбоосайхан ээжрүүгээ утсаар яриад ирж ав гэсэн байсан. Отгонцэцэг бид 2 тосч авхаар урдаас нь явж байтал бараан захын хажууд таарч уулзсан тэгтэл Золбоосайхан хүнд зодуулаад нүд нь хөхөрчихсөн, хацар нь хавдаад зулгарчихсан, нүүр нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг/хх-н 29-30-р хуудас/

   Мөрдөн байцаалтанд гэрч Г.Март мэдүүлэхдээ: …Би одоо өдөр хоногийг нь санахгүй байна би хүнсний дэлгүүртээ зогсож байтал гаднаас нэг танихгүй согтуу ах орж ирээд намайг нэг залуу зодоод байна цагдаа дуудаад өгөөч гэж хэлээд байж байтал араас нь нэг согтуу залуу орж ирсэн Ж.Пунцагноров манай дэлгүүрт цагдаа дуудаад байж байтал нөгөө залуу нь маргалдаад байхаар нь би өөрөө дэлгүүрээсээ хөөгөөд гаргасан юм...” гэх мэдүүлэг / хх- 31-32-р хуудас/

                 Мөрдөн байцаалтанд гэрч С.Энхтүвшин мэдүүлэхдээ: “...Би 2017 оын 02 дугаар сарын 22-ны өдөр ахлах ахлагч Ганбат, Мөнхбат нарын хамт Сэлэнгэ амйгийн Мандал сумын 3,7 дугаар багт нийгмийн хэв журам сахиулах эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай албанаас бидэнд JN үлйчилгээний гадна зодоон болоод байна очиж шалга гэсний дагуу 19.00 цагт JN үйлчилгээний төвийн үүдэнд цагдаагийн эргүүлийн машинтай очиход “WELL MART” дэлгүүрийн үүдэнд нэг эрэгтэй хүн даллаад байхаар нь явж очсон чинь М.Отгонбаяр гэдэг залуу байсан, яасан талаар нь асуусан чинь Төмөртогоо гэгчийг заагаад түрүүн энэ залуу нэг хүнийг зодсон гэж хэлсэн Э.Төмөртогтоо гэх залууг шалгахад “ та нар яах гээд байгаа юм бэ? Би нэг хоноод л гарчихана та нар эсхүл зүгээр л мөнгө төгрөгийг нь л авчих угаасаа л тэгдэг биз дээ” гэж хэлсэн бид нар дуудлагын дагуу Э.Төмөртогоо гэгчийг саатуулан эрүүлжүүлсэн юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 34-р хуудас/

   Шинжээч эмч Г.Ган-Эрдэнийн 2017 ны 03 дугаар сарын 02-ны өдрийн №65 дугаартай дүгнэлт “...Ж.Пунцацагноровын биед тархи доргилт, дух, хамрын нуруу, баруун, зүүн чихний дэлбэнд зулгаралт, толгойн хуйханд зөвлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй..” гэх мэдүүлэг /хх-н 38-р хуудас/

Хохирогч Ж.Пунцагноровын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-11-р хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/

Камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14-15-р хуудас/

 

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 50-р хуудас/, ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-58, 74-78-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар: Шүүгдэгч Э.Төмөртогоо нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 18-19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “JN” рестрон, караоке, буудлын үйл ажиллагаа явуулдаг 3 давхар үйлчилгээний төвийн шатан дээр иргэн Ж.Золбоосайханыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан, Мөн танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн Ж.Пунцагноровыг эсэргүүцэж олон нийтийн газарт хүч хэрэглэн эрх чөлөөнд нь халдан бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Төмөртогоод ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Төмөртогоо нь  урьд нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгүүдэд зааснаар 02 жил 01 сарын хорих ялыг биечлэн эдлэх ялаар шийтгүүлж ялаа эдэлж байгаад 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар 10 сар 11 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан ба хянан харгалзах хугацаа нь дууссан хэдий ч  ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн, согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд  хамаарч байх ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн уг хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг  тогтоох боломжтой байна гэж үзлээ. Хохирогч Ж.Пунцагноров нь шүүгдэгч Э.Төмөртогоогоос 1089000 төгрөгийг нэхэмжилсэн ба эмчилгээний зардалд баримтаар 126800 төгрөг, хоол хүнсний зардалд баримтаар 112200 төгрөг, баримтгүйгээр 850920 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Э.Төмөртогоо нь 300000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн байна. Хохирогч Ж.Пунцагноров нь цаашид эмчлүүлэхэд гарах зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД бичлэгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон  Тогтоох нь:

 

1. Боржигон овогт Эрдэнийн Төмөртогоог бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1, 181.2.2-д зааснаар  Э.Төмөртогоод 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Төмөртогоод оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Э.Төмөртогоо нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Э.Төмөртогоод оногдуулсан 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, мөн хугацаанд ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Хохирогч Ж.Пунцагноров нь цаашид эмчлүүлэхэд гарах хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж,

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Төмөртогоод урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.АЛТАНЦЭЦЭГ.