Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/114

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

Улсын яллагч Ц.Эрдэнэбат

Шүүгдэгч  ****************, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү /Цахимаар/

Шүүгдэгч ****************,  түүний өмгөөлөгч О.Санчирбал,

Шүүгдэгч ****************, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************овогт ****************ын ****************,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************** овогт ****************ын ****************,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************овогт ****************ийн **************** нарт холбогдох 2226000000016  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 19** оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, ************* мэргэжилтэй, ******* аймгийн ****************** ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт,  ******* аймгийн ******* сум ******* дугаар баг *********** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ****************овогт ****************ын ****************. /регистрийн дугаар ****************/,

 

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 19** оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, **** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ************** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт *******  аймгийн ******* сум ******* дугаар баг ******* дугаар байрны ******* тоотод оршин суудаг, ****************овогт ****************ын ****************. /регистрийн дугаар ****************/, 

 

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 19** оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, **** настай, эмэгтэй, дээд боловсролтой, **************** мэргэжилтэй, ******* ********* ажилтай, ам бүл 5, ээж хүүхдүүдийн хамт ******* аймгийн *******  сум ******* дугаар баг ******* дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, ****************овогт ****************ийн ****************. /регистрийн дугаар ****************/,

 

 Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч **************** нь эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн яллагдагчийн өмгөөлөгч ****************, мөн дугаартай хэргийн оролцогчийн гэр бүлийн гишүүн **************** нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн ********* сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**************** mall” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн *************сумын ********дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эрүүгийн *************** дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч ****************ыг “ ****************, **************** хоёр баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлэх, эсхүл өөрөө олоод хэлчих. Аав, ээж чинь архи уудаг юм чинь, чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургалтын төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ” гэх байдлаар өмнө өгсөн мэдүүлгээр зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, мөн уг үйлдлээ гүйцэлдүүлэх зорилгоор 30,000,000 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан,

Шүүгдэгч **************** нь санаачилж өөрийн гэр бүлийн гишүүн болох Эрүүгийн *************** дугаартай хэргийн шүүгдэгч ****************-т давуу байдал бий болгох тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй ****************ыг Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон ****************аар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ************сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч ****************оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30,000,000 төгрөгийг дурдагдсан эрүүгийн хэрэгт шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч ****************ээр дамжуулан ****************ад өгсөн,

Шүүгдэгч **************** нь *********ажиллахдаа бүлэглэн Эрүүгийн ********** дугаартай хэргийн шүүгдэгч ****************т давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй ****************ыг Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон ****************аар дамжуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн *************сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч ****************оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох ************ төгрөгийг дамжуулан ****************д өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч **************** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

   Шүүгдэгч **************** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...***************мэргэжилтнээр ажилладаг. Тухайн хэрэгт хүүхдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байгаад энэ хэрэгт холбогдсон. **************** гээд охиныг 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлж таньж мэддэг болсон. Тухайн охины ээж нь манай байгууллага дээр ирээд ****************, **************** гэдэг 2 охинтой нийлээд манай охин гэрээсээ 14 хоног сураггүй алга болсон. Та нар энэ дээр ажиллаж өгөөч ээ. Манай охиныг олоход туслаач ээ гэж хүсэлт тавьж ирсэн. Тухайн үед одоо тэтгэвэртээ гарчихсан байгаа хүүхдийн эрхийн улсын байцаагч хийж байсан **************** гээд эгч ерөнхийд нь энэ кэйсийг хариуцдаг байсан. ****************той холбогдох кэйс дээр намайг ажил гэсэн. Тэгээд тухайн охины кэйс дээр ажиллаж байхад ****************ын ****************т холбогдох 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр тухайн охин насанд хүрээгүй байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Тухайн охиныг хүчирхийлсэн ****************ыг цагдан хорьсны дараа өнөөдөр бас энэ дээр яллагдагчаар татагдчихсан байгаа **************** манай ажил дээр ирээд яг энэ үнэн юм уу? Манай нөхөр яг энэ хэрэгт холбогдсон юм уу? гэсэн лавлагааны байдалтай ирж асууж байсан. ****************т холбогдох хэрэг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны шүүх хурал болоод шүүхээс 18 жил 6 сар хаалттай хорих ангид ял эдлүүлэх шийтгэх тогтоол гарсан байдаг. Анхан шатны шүүх хурлын дараа тухайн охиныг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүх сэтгэц судлалд мөрдөгчтэй хамт очиж сэтгэцийг нь тодорхойлуулсан. Уг тодорхойлолтоор охин F92.0 хоёр буюу сэтгэл гутралын эмгэгтэй гэсэн онош гарсан байдаг. Шүүх хуралдаан дээр охин бид хоёрын зүгээс ямар нөхцөл байдлаар хандсан бэ гэхээр сэтгэцийн асуудлыг мэргэжлийн байгууллагуудад холбон зуучлаад “**********” төрийн бус байгууллагад хандаж цаашид эмчилгээ хийлгэхдээ хэдэн төгрөгийн зардал гарах  ёстой вэ гэдгийг тойм баримжаа авсан байдаг. Явуулсан албан бичгүүд нь хавтаст хэргүүдэд баримтаар авагдсан байгаа. Тэгээд хохирогч охин бид хоёрын зүгээс мөн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр хохирол нөхөн төлбөр гэдэг асуудлыг анхнаасаа бид нар ярьж хэлсэн. Тэгээд анхан шатны шүүх хурал дээр 10-15 сая төгрөгийг хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нөхөн төлбөр нэхэмжилсэн байдаг. Үүнийг анхан шатны шүүх иргэний журмаар нээлттэй үлдээсэн байдаг. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ****************т холбогдох шүүх хуралдааны дараагаас ****************ын гэр бүлийн зүгээс **************** гэх эмэгтэй хохирол нөхөн төлбөр барагдуулъя гэсэн хүсэлтийг өмгөөлөгч ****************ээрээ дамжуулан надтай холбогдсон. Би эхлээд **************** өмгөөлөгчийг таньдаггүй байсан. Ажилдаа ороод удаагүй байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18-19 цагийн орчимд **************** өмгөөлөгч манай ажил дээр 30 сая төгрөгийг хүүхдэд зөвлөгөө өгөх өрөөнд авчирч хүлээлгэж өгсөн.  Энэнээс өмнө ****************ын гэр бүлийн зүгээс **************** хохирол нөхөн төлбөр барагдуулъя гэж байна гэдэг агуулгатай утсаар ярьсан. Би тэгэхээр нь тухайн үед охинтойгоо ярилцаж байгаад шийдье гээд охинтойгоо ярилцаж байгаад бид хоёр хохирол нөхөн төлбөр юм чинь хүлээж авах ёстой гэдэг байр суурь дээр санал нэгтэй тэр тухайн мөнгийг бид хоёр хүлээж авсан. Тэгээд **************** өмгөөлөгч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18-19 цагийн орчимд хар хувцастай хар цүнхэнд цагаан торонд 30 сая төгрөг авчирч өгсөн. Тухайн үед өмгөөлөгчид мөнгийг хүлээж авсан баримт баримт үйлдэж авъя гэхэд өмгөөлөгч маань хэрэггүй гэж хэлж байсан. **************** өмгөөлөгч ****************ын гэр бүлийн зүгээс **************** хохирол нөхөн төлбөр барагдуулахаар энэ 30 сая төгрөгийг өгүүлж байгаа шүү гэдэг агуулга ярьсан. Тэгээд ****************т холбогдох давж заалдах шатны шүүх хурал 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр товлогдсон байсан. Давж заалдах шатны шүүх хурал дөхөх тусам **************** янз янзын ****1133, ****8226, ****0638 гэсэн дугааруудаас холбогдож охиныг мэдүүлгээс нь буцаа. Би нөхрөө олон жил шоронд явуулчхаад ард нь ийм их мөнгөний өр төлбөртэй үлдмээргүй байна. Би нялх нойтон олон хүүхэдтэй. Хувиараа бизнес эрхэлдэг ч гэсэндээ энэ их мөнгийг дарж барагдуулахад надад хэцүү хүндрэлтэй байна гэдэг агуулгаар охиныг мэдүүлгээс нь буцаа гэсэн ёс зүйгүй шаардлага тавьсан. Дээрээс нь ****************, **************** хоёр баян хүнтэй унтвал мөнгөтэй болж болдог гэсэн агуулга бүхий зүйлийг шүүх хуралдаан дээр хэлүүлээд мэдүүлгээс нь буцаа гэсэн зүй бус шаардлагуудыг тавьж байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын хэдэн билээ өдрийг нь сайн санахгүй байна. **************** гээд охины кэйс дээр мөрдөх тасгийн **************хамт эрэн сурвалжлах ажиллагаагаар хот руу явсан. Хот руу явах хооронд **************** гэх эмэгтэй манай аав, ээж дээр хүртэл очоод танай охин чинь надаас 30 сая төгрөг аваад алга болсон гэж эцэг, эхийг минь дарамталсан асуудлууд гарсан. ...Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ёс бус шаардлага тавиад байна гэдгийг ****************ын хэрэг дээр томилгоогоор томилогдсон **************** гэдэг прокурорт ****6840 гэдэг дугаараар холбогдож хэлсэн. Тэгээд 30 сая төгрөг хохирол нөхөн төлбөр гээд өмгөөлөгч нь авчирч өгсөн. Дараа нь давахын шүүх хурал болтол энэ охиныг мэдүүлгээс нь буцаа гэдэг нөхцөл байдлыг **************** янз бүрийн дугаараас холбогдож яриад байна. Энэ мөнгийг давахын шүүх хурал дээр нь гаргаж өгөх үү? яах вэ? гэсэн агуулгаар **************** прокурортой холбогдсон. **************** прокурор давахын шүүх хуралдаан болохоос өмнө тухайн мөнгийг тэмдэгтээр нь хүлээлгэж өгөөд баримт үйлдүүлж аваарай гэсэн. **************** прокурор холбогдсон байгаа. Охин бид 2-н зүгээс хүүхдийн ордон дээр **************** өмгөөлөгч надад авчирч өгсөн тэр өрөөнд ****************, **************** хоёрт тухайн мөнгийг хүлээлгэж өгсөн. Тухайн мөнгийг хүлээлгэж өгсний дараа **************** чамд одоо ч гэсэн боломж байгаа шүү. Чи давахын шүүх хуралдаан дээр мэдүүлгээсээ буцчихвал энэ мөнгө эргээд чинийх болно шүү гээд мөнгөө хүртэл сагсалзуулж байхад охин нүүрээрээ дүүрэн нулимстай хоцорч байсан. Тэгээд давахын шүүх хуралдаан дээр охин бид хоёр мэдүүлгээсээ буцсан юм ерөөсөө байхгүй. Хохирол төлбөр нэхэмжилдгээрээ нэхэмжилсэн. Ийм нөхцөл байдлууд үүссэн. Би прокурорт мэдэгдсэн болохоор энэ хэрэг шалгагдаж эхэлсэн гэж хэлмээр байна. Миний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.2 дугаар зүйлийн 2, 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх үүрэгтэй оролцогч байсан. Хохирлын мөнгийг хүлээн авсан санаа сэдэл анхнаасаа хохирогчид нөлөөлөх мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн болон шүүгдэгчийн эхнэрийн хүсэлтээр өөрийн төлөөлж байгаа хүүхдийн эрх ашигт ямарваа нэгэн хэлбэрээр нөлөөлөх эхнээсээ субьектив санаа шунахайн сэдэл байгаагүй. Хохирлын мөнгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэгч хүлээн авах боломжтой байдаг. Гэтэл миний хувьд өөрөө хохирогчийн нэгэн адил эрх үүргийг хэрэгжүүлж байгаа субъект учраас хэрвээ энэ хэрэгт 30 сая төгрөгийн хохирлын мөнгийг шан харамж гэж үзээд байгаа юм бол яагаад намайг яллагдагчаар татаад байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй байгаад байдаг. ...Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүртгэгдсэн байдаг. Хавтаст хэргийн нэгдүгээр хуудсанд гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд шүүхэд худал мэдүүлэг өгөхөөр шан харамж амласан байж болзошгүй гэх мэдээлэл авагдсаныг цагдаагийн албан хаагчид биечлэн илрүүлсэн гэх мэт гэмт хэргийн талаар 2021 оны 12 дугаар 16-ны өдрийн 17 цаг 10 минутад гүйцэтгэх ажлын мэдээллээр илрүүлж тэмдэглэл үйлдэв гэж энэ хэргийг нээж шалгасан байгаа юм. Гүйцэтгэх ажлын тухай хуульд зааснаар үндэсний аюулгүй байдал хүний эрх эрх чөлөөг гэмтэл халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай нууц арга хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ мэдээлэл баримт бичиг нотолгоо эрж олох цуглуулах шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажиллагаа гэнэ гэж заасан байдаг. Гэтэл цагдаагийн албан хаагчид намайг болон насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч ****************, шүүгдэгч ****************ын өмгөөлөгч **************** нарыг мөрдөн мөшгөж тагнаж чагнаж байсан мэтээр шүүхэд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж амласан байж болзошгүй гэх мэдээлэл авагдсаныг цагдаагийн албан хаагч биечлэн илрүүлсэн гэх гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцэхгүй. Уг хэргийг энэ үндэслэлээр шалгах үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас бусад үндэслэлээр гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно гэж заасан байдаг юм байна лээ. Уг эрүүгийн хэрэг гүйцэтгэх ажиллагаа явуулах хэргийг илрүүлсэн гэдэг нь эрүүгийн нөхцөл байдалтай тохирдоггүй. Энэ үндэслэлээр хэргийг нээн шалгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдаагүй заалт байна гэж үзэж байна. Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хамт суусан бөгөөд хохирогч болон хууль ёсны төлөөлөгчийн зүгээс мэдүүлэхээс ерөөсөө буцсан юм байхгүй. Би өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж байгаа насанд хүрээгүй хохирогчид үнэхээр мэдүүлгээсээ буц гэсэн байдлаар шан харамж амласан юм бол энэ мөнгө миний эзэмшлийн зүгээс гарсан мөнгө биш. Мөн шүүгдэгч талаас өөрт ашигтай байхуйц шан харамж нэхэмжлээгүй. Өөрөө хууль ёсны төлөөлөгчийн хувиар хохирогчийн эрх үүргийг давхар хүлээж байгаагийн хувьд үнэхээр прокуророос 30 сая төгрөгийн шан харамж амласан гэж үзээд байгаа бол энэ хэрэгт би өөрөө ч гэсэндээ хохирогч болж явж байна гэж үзэж байгаа. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хохирлын мөнгө 30 сая төгрөгийг **************** өмгөөлөгч манай ажлын байран дээр авчирч өгч уулзалтын өрөөнд хүлээлгэн өгсөн байтал хавтаст хэрэгт хэргийн яллагдагчаар татагдсан *************** хохирлын мөнгийг надад хүлээлгэн өгсөн гэдгээр гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хоёр зөрүүтэй. ****************ын **************** холбогдох эрүүгийн хэрэгт миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх үүргийг тус тусад нь эдлэн оролцож байгаагийн хувьд оролцогчтой нэгэн  адил хэргийн талаар уулзаж мөн хохирлын талаар аав, ээж чинь архи уудаг чамд ирээдүйгээ бодсон ч хохирлын мөнгийг хүлээж авах боломжтой талаар хэлж ирсэн надад үнэн. Гэтэл миний хувьд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд түүний эдлэх эрх үүргийг хэрэгжүүлж байгаагийн хувьд хохирлын мөнгө болох 30 сая төгрөгийг өөрийн хувийн зүгээс гаргаж ****************ыг мэдүүлгээ буруу өгчих өөрчил гэх мэтээр ерөөсөө ятгасан зүйл байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохиролд хүлээлгэн өгсөн мөнгийг хохирлын мөнгө гэж хүлээж авсан. **************** өмгөөлөгч ч гэсэн авчирч өгөхдөө хохирлын мөнгө гэж авчирч өгсөн. Насанд хүрээгүй хохирогчид мэдэгдсэн. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл бүртгэгдээгүй байхад энэ талаар орж орлогч прокуророос хэрхэх талаар түрүүлж тодруулж байсан. ****************ын ****************т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд болон дээд  шатны шүүх хуралдаанд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүгдэгч талын нөлөөнд орж мэдүүлгээ өөрчилсөн мэдүүлгээсээ буцсан зүйл огт гараагүй. Миний хувьд уг хэрэгт ажил үүргийнхээ дагуу томилогдон оролцож насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалж байгаа төрийн албан хаагчийн хувьд энэ хэрэгт шалгагдаж байгаадаа үнэхээр гомдолтой байна. Одоогоороо **************** охины хохиролтой холбоотой асуудал бүрэн хойш тавигдсан. Энэ охин нэг насныхаа амьдралаар хохироод явж байгаа. Хохирол төлбөрөө яаж барагдуулах вэ гэж байнга асуудаг. Хэзээ нэхэмжлэлээ гаргаж бичих вэ? гэж энэ охин байнга асууж тодруулж холбоотой байдаг. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө хэмээн шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна” гэв.

 

    Шүүгдэгч **************** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний хувьд манай нөхөр 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр тийм хэрэгт холбогдсон гэхэд итгэхгүй байсан. 2021 онд ийм хэрэгт холбогдлоо гэхэд энэ болгон худлаа юу яриад байгаа юм бэ. Бид  2 хотод явж байгаад ирлээ. Энэ болгон худлаа биз дээ гээд итгэж өгөөгүй. Тэгээд гэнэтхэн нэг өдөр манай хүний шүүх хурал болоод хоригдчихсон. Тэгээд хоригдож байх үед нь надад үнэхээр хүнд байсан. Би яахаа мэдэхгүй. Хэнд хандахаа мэдэхгүй. Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын **************** тэр хүүхэдтэй харьцаж байгаа юм гэнэ. Тэр л уулздаг гэсэн гэхээр нь ****************тай ажил дээр нь очиж уулзсан. Аав, ээж нь архины хамааралтай болчихсон. Ийм хүмүүст худлаа ярьж байгаад мөнгө авъя гэсэн сонирхолтой гэж миний чихэнд ийм юм хэд хэдэн удаа сонсогдсон. ...Тэгээд би ****************тай очиж уулзахад **************** хохирол нөхөн төлбөрийг нь барагдуулчихвал болохгүй юм байхгүй шүү дээ гэж надад хэлж байсан. Тэгээд ****************ад одоо яах вэ гээд очиж хэлэхэд хохирол нөхөн төлбөрөө барагдуулчих эхлээд 15 сая төгрөг гэснээ дахиад 15-ыг нэмээдэх, тэгвэл охинтойгоо окей ярьж чадна гэсэн. Би тухайн үед 3-ын 3-н хүүхэдтэй банкны өр зээлтэй хүнд байсан. 2018 оны хэрэг яагаад сөхөгдөж байгаа юм гэдэг дээр гайхаж байсан. Тэгээд хохирлыг нь барагдуулчих юм бол ял нь хөнгөрөх ч юм уу, аятайхан шийдэгдчих юм болов уу гэсэн хар бодлоороо тэгж ****************тай очиж уулзсан. Энэ нь аятайхан шийдэгдчих юм бол нөхрийгөө ингэж шорон явуулчихмааргүй 3-ын 3-н хүүхдээ эцэггүй аймаар хүнд байдалд өсгөж байгаадаа үнэхээр харамсалтай байна.  ...Манай нөхөр тэгж яваад байх хүн биш. Тэгээд энэ мөнгийг өгөөд хэрэг хөнгөрөх юм болов уу гэж бодсон. Тэгсэн чинь хэрэг нь хөнгөрөхгүй гэсэн. Тэгээд өгөөд маргааш нь би болохгүй юм байна. Би буруу юм хийсэн байна. Чи мөнгөө өгчих. Би банкнаас зээлсэн. Эргээд өрөнд орох юм байна. Би энэ их өр зээлтэй нэмэргүй юм байна. Буцаагаад авъя гэсэн.  **************** би хүүхэдтэйгээ ярьж байгаа гээд хавьтуулахгүй байсан. Би зүгээр л мөнгөө авъя. Яршиг ерөөсөө больё. Үнэн зөвөөрөө шийдэгдэг гэж хэлсэн. Тэгсэн чинь **************** өгөхгүй байсан. ****************ын ярьсан үг байдаг шүү дээ. Чи хэдийг нь өгнө өөрөө мэд. Эгч нь баярлаад авна гэсэн мэдүүлэг тэр дунд чинь байдаг шүү дээ. Би үнэндээ гайхаж байна. Ийм их өр зээлтэй дээрээс нь яллагдагчаар татагдаад явж байгаа нь надад үнэхээр хүнд байна. 3-н хүүхдээ яаж тэжээхээ ч мэдэхгүй явж байна. 18 жил 6 сарын ял авсан. Цаашаа амьдарна гэдэг үнэхээр хүнд байна. Хүүхдүүд маань хүртэл аав хайчихсан юм гээд асуухаар юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. **************** гэдэг хүүхэд хэд хэдэн хүнийг худлаа гүтгээд өөрөө мөнгөний сонирхолтой хүнтэй уулзаад бараг далимдуулаад согтуу таарах юм бол энэ хүн намайг хүчиндсэн гэж хэлээд шоронд явуулсан гэж хүмүүс ярьдаг юм байна лээ. Тэгээд аав, ээж нь архины хамааралтай. Тэр аав, ээж нь хүүхдээ яагаад харж ханддаггүй юм бэ? Аав, ээжид нь ч гэсэн хариуцлага тооцож болдоггүй юм уу? Насанд хүрээгүй хүүхдийг яагаад ил задгай эзгүй хаячихдаг юм. Хэрэг болсон хашаа гэхэд хаяг нь өөр өөр байдаг юм байна лээ. Би энэ мөнгийг ****************т аваачиж өгсөн. ****************, ****************ад аваачиж өгсөн. Энэ үнэн. Тухайн үед манай нөхрийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан болохоор давхар хэрэгт унагаагаад яах вэ гээд би өгсөн гэж хэлсэн. Өнөөдөр бүгдийг үнэнээр хэлье. Энэ хэргийг цагаатгуулдаг юм уу, яадаг юм хурдан шийдвэрлүүлэхийг хүсэж байна” гэв.

 

    Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

    Насанд хүрээгүй гэрч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би **************** гэх эмэгтэйг танина. Миний хохирогчоор оролцож байгаа хэрэгт миний хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Хамгийн эхлээд 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр намайг эмнэлэгт хэвтэж байхад эмчээс маань асууж байгаад аваад гарсан. Гараад бид хоолонд оръё гэхээр нь би дагаад явсан. “**************** mall” гэх хоолны газар бид хоёр орж ирээд хоол идсэн. Тухайн үед надаас “чамд ямар мөнгө их санагддаг вэ” гэж асуухаар нь би “надад ямар ч мөнгө байсан их санагддаг” гэж хариулсан. Тэгтэл **************** эгч  надад нөгөө тал буюу шүүгдэгч ****************ын талаас чамд 1**************төгрөг өгье гэж байна гэсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан тэр талын өмгөөлөгчтэй уулзъя гэсэн. Тэгтэл **************** эгч **************** өмгөөлөгч рүү залгаад “Охинтойгоо уулзаад сууж байна. Манай охин өөртэй чинь уулзаад үзье” гээд байна гэж ярьсан.  Тэгтэл тэр **************** гэх өмгөөлөгч идшээ хийж байна, хагас сайнд уулзъя гэсэн. Тэгээд бид хоёр хоолоо идээд сууж байтал нэг дугаар залгасан. **************** эгч хариуд нь чи яг мэдрэмжтэй юмаа, би охинтойгоо уулзаад сууж байна. Чам руу хариуг нь авчихаад шөнө дунд залгая гэж хариулаад салгасан. Хоолоо идэж дуусчихаад намайг эмнэлэг дээр хүргэж өгөөд хариугаа сайн бодож байгаарай гэж хэлчихээд яваад өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байсан санаж байна. Ямар ч байсан хагас сайн өдөр байсан юм. Өглөө 9 цаг өнгөрч байх үед **************** эгч залгаад “манайд хүрээд ирээрэй” гэсэн. Тэгэхээр нь би ямар учиртайг нь асуулгүй шууд Арвайхээр сумын 10 дугаар багийн мал эмнэлгийн ард байдаг гэрт очсон. Гэрт нь очтол ганцаараа байсан. Надаас **************** эгч “гэртээ ямархуу байна, аав ээж чинь сайн уу” гэж ойр зуурын юм асууж байгаад “өнөөдөр манайд хоёулаа хоол хийж идье” гээд хувцасны шүүгээгээ ухаж байгаад хар ууттай юм гаргаж ирсэн. Тэгээд ширээнийхээ дор тавьчихаад тэр ууттай юм руу гараа хийгээд боодолтой 10000, 20000 төгрөгийн дэвсгэртүүдийг боодолтой нь гаргаж ирээд надад хандаж энд нэг боодолтой нь 2000000 төгрөг байгаа. **************** өмгөөлөгч надад авчирч өгсөн гэж хэлээд нэг боодолтой мөнгийг нь өгөөд чи өөрөө тоолж үз гэж хэлсэн. Би мөнгийг нь авчихаад буцаагаад тоолохгүй гээд өгсөн. Тэрээр надад хандаж “Энэ мөнгө бол эгчийн чинь бараг хэдэн жилийн цалин шүү дээ.Чи мэдүүлгээ тэр хүнийг гүтгэсэн юм. ****************, **************** хоёр баян хүнтэй унтаж мөнгө авдаг гэж хэлэх юм уу, өөрөө олоод нэг юм хэлчих. Аав ээж чинь архи уудаг юм чинь чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургалтын төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ гэж хэлсэн. Чи эгчдээ сэтгэлээрээ хэдийг ч өгсөн болно, би баярлаад л авна” гэсэн. Би тэгээд нээх их юм дуугараагүй. Харин би одоо мэдүүлгээ тэгээд юу гэж өгөх юм гэсэн чинь харин юу гэх юм, чи өөрөө л мэд, нэг юм зохиодог ч юм уу гэж хэлсэн. Тухайн үед би  **************** эгчид хэлээд зөвшөөрсөн чинь “Энэ мөнгийг чамд давж заалдах шатны шүүх хурал дууссаны дараа өгнө” гэж хэлээд буцаагаад шүүгээндээ хийсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан. ...Би энэ талаар тус явдал болсны маргааш, нөгөөдөр нь билүү, 2,3 хоногийн дараа хэлсэн. Тэгтэл аав надад тухайн үед нэг их юм хэлээгүй, эмээгийнхтэй айл байдаг аавын төрсөн дүү болох цэргийн ангид ажилладаг ахад аав хэлтэл тэр ах “чи тэр мөнгийг авч болохгүй шүү” гэж байсан. Дараа нь би прокурортой уулзаад хэлэх гэж байсан чинь тэр прокурор хот руу шилжчихсэн гэж байсан. Тэгэхээр нь би миний хэрэг дээр шинээр ирэх прокурорыг мэдэхгүй байсан болохоор аав бид хоёр өмгөөлөгчтэй уулзаж гэж бодоод Шүүхийн шинжилгээнд ажилладаг **************** эгчид хэлсэн. Тэгээд бид хоёр өмгөөлөгчтэй хамт орж уулзсан. Өмгөөлөгч надад “чи тэр мөнгийг авч болохгүй шүү, шүүх хурал дээр чи суухгүй байсан ч болно, ах нь явуулдгаар нь явуулна” гэж байсан. Тэгээд өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг өнгөрч байхад **************** эгч намайг Хүүхдийн ордон дээр хүрээд ир гэсэн. Тухайн үед 14 цагаас давж заалдах шатны шүүх хурал болох гэж байсан юм. Тэгээд би Хүүхдийн ордны зөвлөгөөний өрөөнд бид хоёр ороод сууж байтал “хоёулаа энэ мөнгийг нь өгчихье, угаасаа хоёулаа энэ мөнгийг авч болохгүй юм байна” гэж хэлсэн. Тэгж байтал **************** эгчийн утас нь дуугарсан уу, эсхүл өөрөө залгасан уу, ямар ч байсан нэг хүнтэй яриад жижүүрт хэлээд “**************** зөвлөгөөний өрөөнд ороод ир гэж байна гэж хэлээд ороод ир” гэж хэлсэн.  Тэгсэн чинь гаднаас миний хэргийн шүүгдэгч ****************ын эхнэр охинтойгоо хамт орж ирсэн. Орж ирээд буйдан дээр суусан. **************** эгч тэр хоёрыг “за охиныг таньж байна уу” гэсэн чинь эхнэр нь “таньж байна” гэсэн. **************** нэг цаас бал гаргаж ирээд тэр хүнээс мөнгө авсан өдрөө болон өгсөн өдрөө бичээд ****************ын эхнэр охин болон надаар гарын үсэг зуруулсан. Тэгээд одоо бид хоёр аваад хэрэггүй юм байна гэж байсан. Тэгсэн чинь охин нь юм хэлээгүй. Харин тэр ****************ын эхнэр нь надад “энэ мөнгө чамд л хэрэгтэй байх гэж бодож өгсөн юм. Чи одоо хурал дээр юу гэж хэлнэ үү өөрөө мэд. Харин чи мэдүүлгээ өөрчлөх юм бол энэ мөнгийг бид нар чамд буцаагаад өгчихнө” гэсэн. Тэгж ярьж байснаа гэв гэнэт над руу уурлаад “наад охин чинь өөрөө тэр өдрөө ****************д хэлээд тэр өдөржингөө гадуур яриад явчихсан юм байна лээ шүү дээ. Үнэнээ хэлээч чи” гээд уурлаад байсан. Ингэж хүний амьдралаар тоглож байхаар энэ мөнгийг нь аваад мэдүүлгээсээ буцчихгүй гээд уурлаад гараад явсан. Тухайн үед би шууд уйлчихсан. Тэгээд тэд нар гарч яваад **************** бид хоёр шууд шүүх хурал дээрээ очсон. ...Намайг хамгаалах байранд байхад **************** эхнэрийн хамт манай аав ээж хоёртой дандаа шөнө дунд уулзаад хашаа аваад өгье, бэлэн мөнгө төгрөг өгье, мөн эхнэр нь манайд боорцог архи зэрэг эд зүйлс барьж ордог байсан гэсэн. Тухайн үедээ охинтой чинь уулзмаар байна гэдэг байсан гэсэн. Тухайн үед над руу **************** эгч мөнгө санал болгосны дараа харьцсан зурвас байгаа. ...**************** надад тухайн үед “мөнгийг авчих уу” гэтэл “чи мөнгийг нь авсан л дээр дээ” гээд зөндөө шахаж байсан. Харин нэг юм мартаж. Тухайн үед мөнгө санал болгочихоод **************** эгч “чи мэдүүлгээсээ шүүх хурал дээр буцаад эхлэнгүүт би чам руу гайхсан харцаар харна шүү, би харин ажил дээрээ очоод **************** эгчид **************** чинь мэдүүлгээ худлаа өгсөн байна шүү дээ гэж хэлнэ. **************** эгч чамтай уулзвал нээх их юм битгий яриарай” гэсэн.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 14-15 дугаар хуудас),

 

      Гэрч ****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...****************ыг танина. Энэ охин манай төрсөн эгчийн маань зээ байгаа юм. Хүчингийн хэрэгт хохирогчоор оролцоод байгаа юм. Над дээр энэ 7 хоногт буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр намайг ажил дээрээ сууж байтал ярих юм  байна. Утсаар ярьж болохгүй байна гэхээр нь би ажил дээр хүрээд ир гэж  хэлсэн. Тэр охин ирээд шууд энэ нөгөө хэрэг дээр миний хууль ёсны төлөөлөгч болох **************** гэх эмэгтэй намайг мэдүүлгээ өөрчлөөд худлаа ярьсан юм гээд мэдүүлгээсээ буцчих, чамд шүүгдэгчийн талаас мэдүүлгээсээ буцвал 30000000 төгрөг өгье гэж байна, яах вэ эгчээ гээд аавтайгаа цуг орж ирсэн. Тэгэхээр нь би “чи наад 30000000 төгрөгийг огт авч болохгүй шүү, хар нялхад чинь бузарласан хүнд огт тэгж болохгүй, наад хүүхэд хамгаалах хүн чинь юу яриад байгаа юм” гээд өмгөөлөгч **************** дээр нь хамт орж хэлсэн. Тэгээд тэр өмгөөлөгч “тийм юм байхгүй, чи чинь мэдүүлгээсээ буцахгүй юм байгаа биз дээ” гэж байсан. ...Надад хэлэхдээ **************** эгч 2, 3 удаа тийм зүйл ярьж байгаа. Хамгийн сүүлийн удаа гэртээ дуудаад ууттай 30000000 төгрөг гаргаж ирээд энэ нэг боодол мөнгө 2000000 төгрөг байгаа. ****************ын талаас өгсөн юм. Чи мэдүүлгээ өөрчлөөд түүнийг гүтгэсэн юм ч гэдэг юм уу, нэг зүйл олоод хэлчих гэсэн юм гэж байсан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 19-21 дүгээр хуудас),

 

      Гэрч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...**************** бол манай төрсөн охин байгаа юм. 12 дугаар сарын эхээр байх гэж санаж байна. Ямар ч байсан **************** эмнэлэгт хэвтэж байсан юм. Тухайн үед би түүнд хоол унд хүргэж өгөх гээд очиход тэрээр сая намайг **************** эгч эмнэлгээс чөлөө авч гараад хоолонд орууллаа.Хоолонд орж байгаад надад мэдүүлгээсээ буцвал 15000000-20000000 төгрөгийн санал тавьсан. Тэгээд нэг хүнтэй “миний ажил бүтэх юм шиг байна. Би охинтой уулзчихсан байна” зэргээр утсаар яриад байсан гэсэн. Тэгээд буцааж эмнэлэгт нь хүргэж өгсөн гэж ярьж байсан. Тухайн үедээ би ****************д нэг их зүйл хэлээгүй. Дараа нь буюу эмнэлгээс гарсны дараа нь ****************ыг **************** гэртээ дуудсан гэсэн. Тухайн үед би “ганцааранг нь битгий хамаагүй явуулж байгаарай” гэж **************** нь хэлж байсан болохоор түүний гэрт нь буюу мал эмнэлгийн ард гэрийнх нь үүдэнд алхаж хүргэж өгсөн. Хүргэж өгчихөөд би буцаад явсан. Тэгээд хэд хоногийн дараа миний охин надад “Би танд нэг юм хэлэхгүй бол болохгүй нь, **************** эгч намайг гэртээ дуудаж ирүүлээд ууттай юм гаргаж ирээд энд 30000000 төгрөг байгаа, энэ маш их мөнгө, би хэдэн жил ажиллаад ч ийм мөнгөтэй болж чадахгүй. Энэ мөнгийг **************** буюу шүүгдэгчийн талаас чамд өгч байгаа юм.  “Чи хүн гүтгэсэн гэдэг ч юм уу, нэг юм олоод хэлчих. Чи эгчдээ хэдийг нь өгсөн болно, би голохгүй гэж хэлсэн. Би одоо яах вэ ааваа” гэж байсан. Тэгээд би асуух хүн байхгүй яахаа мэдэхгүй Шүүхийн шинжилгээнд ажилладаг **************** эгч дээр очсон. Тэгээд би **************** эгчид тайлбарлаж өгтөл **************** эгч намайг “за чи явж бай би хүүхэдтэй өөрөө яриад асуугаад шийдье” гэсэн. Ийм л асуудал болсон.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 23-24 дүгээр хуудас),

 

      Шүүгдэгч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “....Би **************** гэх охиныг танина. Ямар нэгэн ах дүүгийн холбоо бол байхгүй. Харин эрүүгийн хуулийн 12.1-4-т зааснаар эрүүгийн хэрэгт одоо шүүх дээр хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Би анх 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс хойш таньдаг болсон. **************** нь бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хэрэг. Шүүгдэгчээр **************** гэж хүн байгаа. Анх шүүгдэгчийн гэр бүл цагдан хорих байранд хоригдсоны дараа шүүгдэгчийн эхнэр над дээр анх ирж уулзсан. Уулзах үед болсон нөхцөл байдал үнэн эсэх талаар тодруулсан. Тэрнээс хойш анхан шатны шүүх хурлын дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын сүүлээс хойш над руу шүүгдэгчийн эхнэр **************** гэх эмэгтэй ******222 дугаарын утсаар болон янз янзын дугаараас л залгаад “яах вэ” гээд залгахаар нь би “охины сэтгэцийн дүгнэлт нь төрөлхийн сэтгэл мэдрэлийн гутралтай гэж гарсны дагуу цаашлаад иргэний журмаар хохирол нөхөн төлбөрийн асуудал барагдуулах болно шүү” гэж байсан. Тэрнээс хойш 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр л байсан, өдрийг нь сайн санахгүй байна. Над руу залгаад “бид охинд хохирол нөхөн төлбөр гээд мөнгө өгье” гэсэн. Тэгэхээр нь би “та нар охинд хохирол нөхөн төлбөр барагдуулахаар өгч байгаа бол би охинтой ярилцаад эргээд та нартай холбогдъё” гэсэн. Тэгээд би охиныг эмнэлгээс нь аваад “**************** mall”-д ороод хоол идэж байх үедээ ярилцсан. Би **************** охинд “шүүгдэгчийн гэр бүлийн зүгээс хохирол нөхөн төлбөр барагдуулъя гэж байна. Хоёулаа энэ мөнгийг хохирол гэж төлсөн бол авах нь зөв өө, чиний ирээдүйд хэрэгтэй” гэсэн. Тухайн үедээ би хэдэн төгрөг өгнө гэж байна гэж бол огт хэлээгүй. Тэгтэл охин хариуд нь “тэгж өгч байгаа бол мөнгийг авъя” гэсэн. Гэхдээ охин “тэр хүн ялаа эдлээд явна биз дээ” гэж надаас асуусан. Би түүнд “тэгнээ” л гэсэн. Би охиноо эмнэлэгт нь буцааж хүргэж өгсний дараа тэр би **************** руу нь залгаад “манай охин хохирол нөхөн төлбөрөөр барагдуулах гэж байгаа бол зөвшөөрлөө” гэж түүнд хэлсэн. Түүний дараа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай ажил дээр шүүгдэгчийн өмгөөлөгч **************** над дээр ирээд “шүүгдэгчийн талаас хохирол нөхөн төлбөр гээд 30000000 төгрөг өгч байна” гэсэн. Тэгээд би хүүхдийн ордны 1 давхарт зөвлөгөө өгөх өрөөнд мөнгийг хүлээж авсан. Би тэр мөнгийг гэртээ аваачиж тавиад хадгалсан. Тэгээд би тус мөнгийг өөрийн хохирогч охин ****************ыг гэртээ дагуулж очоод ууттай мөнгийг нь үзүүлээд “нөгөө талаас хохирол нөхөн төлбөр барагдуулахаар 30000000 төгрөг өгч байна. Харин хэрэг шийдэгдсэний дараа хэрэглэж болно” гэж би хэлсэн. Тэгээд мөнгийг буцаагаад хадгалж байсан шкафандаа хийсэн. Тус 30000000 төгрөгийн **************** гэх эмэгтэй өгсний дараа 7 хоногийн дараанаас эхлээд “манай нөхрийг гүтгэсэн хэлүүл, наад охин ****************ыг мэдүүлгээс нь буцуул худал мэдүүлэг өг гэж хэл” гээд над руу янз бүрийн дугаараас залгаж эхэлсэн. Тэгээд би учраа олохоо болиод **************** прокурортой утсаар яриад “шүүгдэгч **************** мөнгө өгөөд байна би энэ мөнгийг шүүх хуралд нь гаргаад өгөх үү” гэтэл “ер нь хэргээс буцна гэж юу байх вэ дээ” гэсэн. Тэгээд би шүүгдэгч ****************ын эхнэрийг залгаад байхаар нь Хүүхдийн ордон дээр дуудаад “бид нар мэдүүлгээсээ буцахгүй, энэ мөнгийг буцааж ав” гээд баримт үйлдээд хүлээлгэж өгсөн. Тэр өдөр хурал ч болсон, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн.” гэсэн мэдүүлэг  (1хх-ийн 17-18 дугаар хуудас),

 

    Гэрч ****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...****************ыг ****************ын хууль ёсны төлөөлөгч гэдгээр нь танина. Харин **************** нь манай сургуулийн 8 дугаар ангийн сурагч байгаа юм. ****************ын хувьд сурлагадаа гайгүй, хүүхдийн сэтгэл санаа анхандаа гайгүй байсан боловч гэмт хэрэгт өртсөн үеэс эхлээд тогтворгүй болж эхэлсэн. Ар гэрийн хувьд аав, ээж нь архины хамааралтай бөгөөд гэр бүлийн амьдрах орчин тааруу байдаг. Би хамгаалах байрнаас гарснаас нь хойш буюу 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 10 дугаар хороонд байрлах эмээгийнх нь гэрт очиж бялуу аваачиж өгөх үедээ ярилцсан. Тухайн үед ****************той ойр зуурын юм ярилцсан. Хичээлийнх нь талаар л ерөнхийдөө ярьсан. **************** нь тэр үедээ ****************т холбогдох хэрэгт давж заалдах шатны шүүх хуралд орсон гэж хэлж байсан. Тэгээд “****************аар дамжуулж ****************ын ар гэрээс 30000000 төгрөгийг өгнө гэж байна” гэсэн утгатай юм хэлсэн. Мөн ****************ыг мэдүүлгээсээ буцвал уг 30.000.000 төгрөгийг өгнө гэж амласан талаар бас хэлсэн. Энэ мөнгөний асуудлын талаар ****************ын ангийн багш Мөнхтуяа бид хоёр л мэдэж байгаа. Уг 30000000 төгрөгийг ****************ын эхнэрийг ****************аар дамжуулж амласан гэж ярьж байсан. Өөр тодорхой зүйл яриагүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 28 дугаар хуудас),

 

     Гэрч ****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ****************ын ангийн багш байгаа юм. ****************ын гэр бүлийн байдал тогтворгүй, аав ээж нь архины хамааралтай,ажил хийдэггүй. **************** шинэ жилийн өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын сүүлээр надтай ярилцаж байхдаа шүүх хурал дээр ороод тухайн хүнийг гүтгэж байна гээд хэлчихвэл мөнгө авах боломж байгаа юм байна лээ гэж хэлж байсан. Өөр нарийн ширийн зүйлийг яриагүй. Түүнээс биш яг мөнгө төгрөг авсан талаар надад юм хэлээгүй. Энэ талаар надад мэдсэн зүйл байхгүй. Тухайн үед нь би тийм зүйлд хууртаж болохгүй шүү гэсэн зөвлөгөө өгсөн” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 32 дугаар хуудас),

 

     Гэрч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай “**************** mall” төв нь хяналтын камертай. Манай байгууллагын хяналтын камерын бичлэг 2 сар хадгалагддаг. Одоо бол 2021 оны 11 дүгээр сарын хяналтын камерын бичлэг байхгүй. ...Манайд бүртгэлийн дэвтэр байхгүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 34 дүгээр хуудас),

 

     Гэрч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай “Хүүхдийн ордон” хяналтын камертай. Гэхдээ хяналтын камер нь 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй. 2022.02.12-ны өдөр хяналтын камеруудаа шинэчилж ажиллагаанд оруулсан. ..Манай байгууллага орсон, гарсан хүмүүсийг бүртгэдэг бүртгэлийн дэвтэр байхгүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 36 дугаар хуудас),

 

     Насанд хүрээгүй гэрч ****************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу манай аав ****************ын шүүх хурал болохоос 1 цаг орчмын өмнө ээж ****************гийн хамт Арвайхээр сумын Хүүхдийн ордонд очиж 30000000 төгрөгийг **************** гэх хүнээс бэлнээр авсан. Би ямар учиртай мөнгө гэдгийг мэдээгүй. Өөрийн ээж ****************тай хамт явж байгаад л тэнд очсон. Харин сүүлд ээжээс асуухад “аавын ялыг хөнгөрүүлэх мөнгө байгаа юм, нөхөн төлбөр” гэж хэлсэн. Тухайн үед ****************, ****************, манай ээж ****************, бид дөрөв хамт байсан. Өөр хүн хамт байгаагүй. Уг 30000000 төгрөгийг ****************д хэн, хэзээ, хэрхэн өгсөн талаар мэдэх зүйл байхгүй. Би уг 30000000 төгрөгийг ****************д хүргэж өгөх үед хамт очоогүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 39 дүгээр хуудас),

 

      Гэрч ****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай “********* Од” төв нь хяналтын камертай. Манай байгууллагын хяналтын камерын бичлэг 1 сар хадгалагддаг. Харин 2021 оны 11, 12 сарын хяналтын камерын бичлэг одоо байхгүй. ...Манай “****** Од” төв нь орж гарч байгаа хүмүүсийг бүртгэдэг бүртгэлийн дэвтэр байхгүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 40-41 дүгээр) хуудас

 

      Шүүгдэгч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Анхан шатны шүүх хурлын дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр ****************ын гэр бүлийн зүгээс ****************ын өмгөөлөгч болох ****************ээр дамжуулж хохирол нөхөн төлбөр барагдуулъя гэсэн саналыг надад тавьсан. Тухайн үед **************** нь БОЭТ-ийн сэтгэцийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан учраас би ****************той ярилцаж байгаад эргээд хариу өгье гэж хэлсэн. Тэгээд өдрийг нь санахгүй байна, 2021 оны 11 дүгээр сарын 22, 23-ны үеэр ****************ыг эмнэлэгт байхад нь **************** эмчээс түр зөвшөөрөл авч “**************** Mall” худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах ресторанд хоол идэнгээ ****************той ярилцсан. Тэр үедээ “****************ын талаас хохирол нөхөн төлөх талаар ярьж байна, би ганцаараа шийдвэр гаргахгүй, хэрвээ чи зөвшөөрвөл хохирол хэлбэрээр төлж байгаа бол хоёулаа мөнгө авах нь зөв юм аа” гэж хэлээд ярилцсан. ...Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18:00-19:00 цагийн орчим **************** өмгөөлөгч манай ажил дээр байрлах сэтгэл зүйчийн өрөөнд ирээд надад 30000000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Тоолоод баглачихсан лацтай мөнгө байсан. Би өөрөө бол тоолж хүлээж аваагүй бөгөөд **************** өмгөөлөгч 30000000 төгрөг байгаа гэж хэлсэн. Би тэмдэглэл үйлдэж авъя гэж хэлэхэд **************** өмгөөлөгч хэрэггүй гэж хэлсэн. ...Би уг мөнгийг нь авчихаад Арвайхээр сумын 10 дугаар багт байрлах 27-25 тоот өөрийн гэртээ хадгалж байсан. ...Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ****************ыг гэртээ дуудаж уулзаад хохирлын мөнгийг  өөрт нь харуулсан. Тэр үед “энэ 30000000 төгрөгийг үрж болохгүй, давж заалдах шатны шүүх хурал болтол хадгалж байя” гэж хэлсэн. “Давж заалдах шатны шүүх хурлын дараа үнэхээр чамд ирэх ёстой мөнгө бол захиран зарцуулах эрх чинь үүснэ” гэж хэлсэн. Тэр үед **************** нь аав, ээж хоёр энэ талаар мэдвэл мөнгийг үрэн таран хийчихнэ гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл **************** нь надтай урьдын адил холбоотой байсан. Тэрнээс хойш **************** нь надаас зугтаагаад уулзахгүй байсан. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр намайг ажлаар явж байхад манай ээж **************** над руу уйлаад утсаар залгаад ****************ын эхнэр **************** манай аавын гэрт очоод намайг 30000000 төгрөг аваад алга болсон гэж хэлсэн байсан. ...**************** надад мөнгө өгснөөсөө хойш “****************ыг мэдүүлгээсээ буц” гэж ятга гэж хэлэх болсон. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би томилгоот прокурор **************** прокурорт өөрийн ******238 дугаараас залгаж нөхцөл байдлыг хэлсэн. Тэр үед **************** прокурор “тийм зүйл байхгүй ээ” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр **************** янз бүрийн дугаараас над руу залгаад байсан. Би 12:40 цагийн орчим би ****************г ажил дээрээ дуудаад “мэдүүлгээс буцна гэсэн юм байхгүй” гэж хэлээд сэтгэл зүйчийн өрөөнд уг 30000000 төгрөгийг  тэр хэвээр нь тэмдэглэл үйлдээд хүлээлгэж өгсөн. Тэр үед **************** өөрийн **************** гэх охинтой хамт орж ирж мөнгөө буцааж авсан. Мөн тухайн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ****************т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн. ...Би уг 30000000 төгрөгийг **************** болон гэр бүлд нь хүлээлгээд өгчихвөл үрэн таран хийчихнэ гэж бодоод гэртээ түр хадгалсан.  Хэрэв уг мөнгийг авбал охины ирээдүйд ашиглах нь зөв гэж бодож байсан юм. ...Өмгөөлөгч **************** уг 30000000 төгрөгийг хэнээс авсан талаараа надад юм хэлээгүй. Уг мөнгийг өгөхдөө “****************ын гэр бүлээс хохирол барагдуулахаар өгч байгаа шүү” гэж л хэлсэн. ...Би энэ талаар хохирогчийн өмгөөлөгч ***************д ямар нэгэн юм хэлээгүй. **************** өмгөөлөгчийн зүгээс дарамталсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 58-60 дугаар хуудас),

 

      Шүүгдэгч ****************гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  өгсөн “....Энэ **************** гэж хүн надад нөхөн төлбөр хохирол төлж барагдуулах ёстой гэсэн учир би тэрийг нь өгсөн юм. 2021 оны 11 дүгээр сарын сүүлчээр 20-д нилээд гарсан байх үед **************** над руу залгаад “уулзмаар байна” гэхээр нь би ажил дээр нь очиж аваад “**** Од” гэх газар очиж хамт хоолонд орсон. Хоолонд орох үедээ **************** бид хоёр хоёулхнаа байсан. “***** Од”-ын арын вип өрөөнд нь орж хооллосон. Тэр үед **************** надтай ярьж сууж байгаад “хохирол барагдуулах ёстой” гэхээр нь би тэр өдөр нь би өөрөө бэлнээр 30000000 /гучин сая/ төгрөгийг ****************ад өгсөн. Би тэр үедээ ямар дэвсгэртээр мөнгө өгсөн болохоо санахгүй байна. Хоолонд орчихоод гарч ирээд манай машинд суусны дараа би ****************ад тэр мөнгийг нь өгсөн. Хартай цагаантай эрээн өнгийн гялгар уутанд тэр мөнгөө хийсэн байсныгаа өгсөн. Тэгээд би ****************ыг ажил дээр нь буулгачихаад өөрөө гэртээ харьсан. ...Тэгээд би мөнгөө өгснийхөө дараа мөнгө өгсөн талаараа өмгөөлөгч ****************т хэлэхэд надад “яагаад мөнгө өгч байгаа юм, тэгж болохгүй” гэхээр нь би мөнгөө буцааж авъя гэж ****************ад хандахад **************** “энэ хэрэгт заавал нөхөн төлбөр авах ёстой” гээд өгөхгүй байсан. “Өмгөөлөгч мөнгө өгч болдоггүй, шүүх хурлаас өмнө тэр мөнгөө ав” гээд байсан. Тэгээд би тэр мөнгөө авах гээд нилээд олон удаа **************** руу залгасан боловч утсаа авахгүй, утас нь холбогдохгүй байхаар нь би шөнө 22-23 цагийн орчимд ****************ын аав, ээж хоёр дээр очиж ээжтэй нь уулзаж “****************ад мөнгө өгчихсөн чинь мөнгө буцааж өгдөггүй ээ” гэхэд ээж нь “ийм хэрэг дээр өгсөн авсан хоёр хоёулаа ялтай байдаг юм” гэж надад хэлээд **************** руу мессеж бичиж байгаа бололтой байсан. Тэр хооронд би ****************аас мөнгөө авъя гэхэд “би хохирогч хүүхдээ эргэх гэж 200000 төгрөг зарцуулсан. Тэрийгээ авъя” гэхээр нь “би тэгвэл тэр мөнгөө аваад үлдсэнийг нь өгчих” гэхэд ерөөсөө өгөхгүй болохоор нь би ээж дээр нь очиж хэлсэн. Ээжтэй нь уулзчихаад удалгүй гэртээ ирээд байж байтал **************** өөрөө над руу залгаад “чи яахаараа шөнө орой болсон хойно манай хөгшин настай аав, ээж хоёр дээр очдог юм. Танай нөхрийн бузар булай хэрэгт манай аав, ээж хоёр хамаагүй шүү. Тэгээд байвал шүүх хурал дээр чинь би тэр мөнгийг чинь гаргаж ирээд танай өмгөөлөгч, та хоёрыг будаа болгож чадна шүү, насаар чинь хорлоно шүү" гэж орилоод байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан манай нөхрийн давж заалдах шатны шүүх хурал болохоос нэг цагийн өмнө Хүүхдийн төлөө төв дээрээс очиж тэр мөнгөө ****************аас өөрөөс нь очиж авсан. Би охиныхоо хамт очсон. **************** нөгөө хохирогч охиныхоо хамт байсан. Би тэр мөнгийг 2021 оны 11 сарын 28-ны орчимд өгсөн.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 78-80 дугаар хуудас),

     

            Гэрч ****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт эрүүгийн цагдаагийн тасагт эрэн сурвалж хариуцсан эрүүгийн төлөөлөгчөөр ажилладаг байсан. Тухайн хүүхэд нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Л.**************** нь гэрээсээ гараад сураггүй алга боллоо гээд цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах асап санд эрэн сурвалжлалтыг зарлаад олж тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар сураггүй алга болсон ****************ийн **************** гэх 14 настай охиныг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байгааг нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны үед олж тогтоосон. Тэгээд тэр тухайгаа Өвөрхангай аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт мэдэгдсэн. Тухайн үед ****************, ****************, багийн дарга **************** нарыг Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас томилсон бид нартай хамт Улаанбаатар хот руу явж **************** гэх хүүхдийг хүлээлгэн өгөхөөр явж байсан. Өвөрхангай аймгаас өдөр гараад оройдоо Улаанбаатар хот ороод маргааш өглөө нь **************** гэх хүүхдийг хамт явсан ажлын хэсэгт хүлээлгэн өгөөд би цаашаа Дорноговь аймаг руу өөр ажлаар явсан. Хамт явсан хүмүүс хүүхдээ аваад эргэж байсан. Би 2021 оны 12 дугаар сард байсан 10-ны үед хаана байгааг нь олж тогтоосон өдрийг нарийн сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 96 дугаар хуудас),

 

      Гэрч ****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би **************** гэх хүнийг танина. 2009 оноос 2010 он хүртэл 1 жил 6 сарын хугацаанд өмгөөлөгчийн туслах болон өмгөөлөгчөөр ажиллаж байх цаг хугацаанаас хойш таньж мэддэг болсон хүн. Нэг дор ажиллаж байсан хүмүүс. Эмэгтэй хүмүүс болсон хойно юу ч гэдэг юм дээ гэр ч нэг зүгт явдаг учраас бие биенийгээ мэддэг хүмүүсийн тийм л хэмжээнд мэддэг. Гэр бүлийн харилцаа хамаарал байхгүй. Өвөрхангай аймгийн Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын ажилтан **************** гэх хүнтэй Ерөнхий боловсролын сургуульд нэг сургуульд суралцаж байсан нэг үеийн манай нөгөө ангийн хүүхэд байсан. Арван жилд байх үедээ найзалж нөхөрлөж байгаагүй. Мэндийн зөрүүтэй л явдаг байсан байх. Ажил хэргийн шугамаар 2016 оноос хойш уулзалдах болсон. Яагаад вэ гэвэл хохироос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хүүхдүүдэд сургалт орох ажлыг Гэр бүл залуучууд хөгжпийн газар хариуцаж ажилладаг. Одоог хүртэлх хугацаанд ажилтнууд нь ороол гараал солигдоод л байдаг байсан. Нэг сургууль байсан учраас мэндийн зөрүүтэй л явдаг байсан тийм л хүмүүс. Миний төрсөн өдөр 11 сарын 21-ний өдөр болсон хойно удаагүй байхад ****************тэй ажлынхаа гадаа таарсан тэгсэн чинь төрсөн өдрөөр нь мэнд хүргэж чадаагүй хоол идэх үү гэж надад санал тавьсан ажил тарсны дараа болно гэж хэлээд салсан. Яг тэр өдрийн үдээс хойш захиргаа юм уу хүүхдийн төлөө төвд ****************тай тааралдаад ойр зуурын юм яриад надад **************** баяр хүргэсэн утгатай яриа яригдаад бас л нэг хоол унд идэх яриа яригдсан. **************** өмгөөлөгчийг **************** эгч гэж хувь хүний  хувьд дууддаг надаас 14-15 нас эгч байх. ****************тай ярилцаж байхдаа **************** эгч ч бас хоол иднэ гэж ярилцсан гэж хэлсэн чинь **************** өө тийм үү дараа болох уу гэхээр нь өмгөөлөхийн **************** эгчийг танина биз дээ ажил болгож 2-3 хоол идэж байхаар гэж ярилцаад хамт хоол идэх болсон. Тэгээд ажил тараад Богд ресторонд хоол идээд доод талд нь байдаг караокед 1 цаг дуулах уу гэж ярилцаад дуулсан тэгээд л тарсан. 4-5 жилийн өмнө болсон үйл явдал учраас яг сайн санахгүй байна. Бид хэд тус тусдаа машинтай явсан байх хүргэж өгсөн асуудлыг бол би санахгүй байгаа. Би бол ****************тай арван жил үр хүүхэд гэх зүйлсийн талаар ярилцаж байгаад л салсан байх. **************** өмгөөлөгч **************** тэр хоёрын хооронд сүрхий тулж яриа яригдсан зүйл болоогүй байх гэж бодож байна. Мөнгөний талаар юм яриагүй байх миний хажууд л тийм юм яриагүй би сонсоогүй. Утаснуудаа л ухаад байцгааж байсан би лав мөнгө хараагүй. Уут савтай юм авч явж байгаа харагдаагүй” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 121-122 дугаар хуудас),

 

    Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 4 дүгээр хуудас),

 

    Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол (1хх-ийн 5 дугаар хуудас),

 

     Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ****************аас гаргаж өгсөн “Хохирогч ****************д шүүгдэгч ****************ын гэр бүлийн зүгээс хохирол барагдуулахаар 2021.12.02-нд гаргаж өгсөн 30,000,000 төгрөгийг /баримтгүй/ 2021.12.15 өдөр буцааж гэр бүлийхэнд хүлээлгэн өгөв. 20000 дэвсгэрт-12 боодол х100=1200 ширхэг, 10000 дэвсгэрт-6 боодол х100=600 ширхэг, нийт 1800 ширхэг. Хүлээлгэн өгсөн: Хохирогч ****************, ХЁТ ****************, шүүгдэгчийн гэр бүл ****************, охин ****************” гэсэн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авч хэрэгт хавсаргах тухай тогтоол (1хх-ийн 6-7 дугаар хуудас),

 

    2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр насанд хүрээгүй гэрч ****************ын гар утсанд үзлэг хийж мэдээллийг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, тогтоол (1хх-ийн 8-9 дүгээр хуудас),

 

    Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Өвөрхангай аймаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/23 дугаартай тодорхойлолт (1хх-ийн 101-102 дугаар хуудас),

 

    Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ****************ын 2021 оны 11 дүгээрсарын 22-ны өдөр хэвтэн эмчлүүлсэн **21 дугаартай өвчний түүх (1хх-ийн 105-115 дугаар хуудас),

 

     “Юнител” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №05-01/1473 дугаартай “Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт” хүргүүлсэн албан бичиг, “Шүүгдэгч ****************ын ******238 дугаарын орсон, гарсан дуудлага, мессежийн лавлагаа (1хх-ийн 151 дүгээр хуудас),

 

     Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ДШМ/51 дугаартай магадлал (2хх-ийн 7, 10 дугаар хуудас),

 

     Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №610 дугаартай “...1. **************** нь одоогоор F92.0 “ Төрх үйлийн сэтгэл гутрах эмгэг”-тэй байна.

      2. **************** нь болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэсэн дүгнэлт (2хх-ийн 16-18 дугаар хуудас),

 

      Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын  2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/182 дугаартай албан бичиг (2хх-ийн 19 дүгээр  хуудас),

 

      “Хөөрхөн  зүрхнүүдийн аян” Төрийн бус байгууллагын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №21/68 дугаартай албан бичиг (2хх-ийн 20-22 дугаар хуудас),

 

     Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТЭ/204/2023/ДШМ/07 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл (3хх-ийн 102 дугаар хуудас),

 

     Шүүгдэгч ****************гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөхтэй эсэх лавлагаа, төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 37, 184, 2хх-ийн 29, 35, 39 дүгээр хуудас),

 

     Шүүгдэгч ****************ын хувийн байдлыг тодорхойлсон гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 97-100, 103 дугаар хуудас),

 

      Шүүгдэгч ****************ийн хувийн байдлыг тодорхойлсон гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 185, 2хх-ийн 34, 36, 38 дугаар хуудас) зэрэг болно.

 

           1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч **************** шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүгдэгч нарын гэм бурууг нотолсон байдлын тухайд яллах дүгнэлт болон өнөөдрийн шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох насанд хүрээгүй гэрч ****************, гэрч ****************, ****************, насанд хүрээгүй гэрч **************** нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаагаар мөнгө хүлээлгэж өгсөн талаарх баримт, шүүгдэгч болон насанд хүрээгүй хохирогч нарын хоорондоо бичсэн чат зэрэг нотлох баримтын хүрээнд авагдсан. Мөн ****************т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үйл баримттай холбогдуулж дээрх шүүхийн шийдвэрийг судлуулсан. Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл тогтоогдож байна гэж үзэж байгаа. ...Насанд хүрээгүй гэрч ****************ын тухайд үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарладаг. ...Дээрх нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн. ...****************, **************** нарын үйлдлийн тухайд эдгээр шүүгдэгч нар яллагдагчаар мэдүүлэг өгдөг. Яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өнөөдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт **************** хоёр өөр байр суурьтай тайлбарлаж байна. ****************ын хувьд анхнаасаа тогтвортой мэдүүлж байгаа. ...Дээрх 2 шүүгдэгчийн тухайд гэрч ****************ын мэдүүлэг байна. ****************ын мэдүүлгийг ерөнхий байдлаар тайлбарлаж хэлэхэд ямар гэмт хэрэгт холбогдсон. Миний хууль ёсны төлөөлөгчөөр **************** гэдэг хүн явж байгаа. Ингээд явж байх хугацаанд **************** гэдэг хүн тухайн хэргийн шүүгдэгчийн эхнэр болох **************** гэдэг хүн 30 сая өгсөн юм байна гэдгийг ойлгож сонсож байна. Энийг **************** бас сонсож байна. Энийг **************** хэлэхдээ **************** гэдэг хүн гэдэг авчирч өгсөн. Хохирлын мөнгө гэж өгсөн байна. Энэний дараа цаг хугацаанд энэ мөнгө эсрэгээрээ давж заалдах шатны шүүх хуралдаанд чи үг хэлэхдээ ийм байдлаар өгөх юм бол чиний мөнгө болно шүү гэдэг агуулгаар давж заалдах шатны шүүх хуралдааны дараа өгнө гэдэг байдал тайлбарлаж байна. Нөхцөл байдал эсрэгээрээ эргэхийн цагт **************** буцаагаад мөнгөө авчихъя. Энэ нөхцөл байдлыг маш тодорхой **************** тайлбарлаж байна. Энэ нөхцөл байдал дээр **************** юу гэж хэлээд байгааг **************** тайлбарлаж байна. ****************ын мэдүүлгээр мөн адил нотлогдож байна. Ингээд ****************ын мэдүүлгийг шууд нотлох баримтаар үнэлэхийн тухайд энэ нотлох баримт өөрөө өөр бусад ямар нотлох баримтаар тогтоогдож байна гэхээр үүнийг ****************, ****************д хэлж байсан гэдэг. Энэ нь мэдүүлгээр мөн адил тогтоогддог. ****************, **************** гэдэг хүмүүс тухайн цаг хугацаанд мэдүүлэг өгч байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт хөндлөнгийн гэрч байдаг. ****************, ****************ийн тухайд хамаатан садангийн хүмүүс. Гэхдээ хамаатан садан гэдэг байдлаар нотолгооны ач холбогдлоо алдахгүй. Ингээд дээрх нотлох баримтуудаар нөхцөл байдал тодорхой харагдана. ...**************** тус мөнгийг аваад байна. Ингэж аваад ****************той тодорхой цаг хугацаанд харьцаад байна. Ингэж харьцаж байх цаг хугацаандаа ****************той мөнгөний талаар ярилцаж байгаа үйл явдал хэрэгт авагдаад байгаа юм. Тэгэхээр энэ мөнгөтэй холбоотой үйл явдал тодорхой цаг хугацаанд үргэлжлээд байна. Өөрөөр хэлбэл энэ мөнгө хохиролд өгсөн мөнгө биш гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна. Гэтэл нөгөө талд **************** гэдэг хүн эдийн засгийн боломжгүй хэрнээ 30 сая төгрөг шуурхай бэлдээд эсрэгээр давж заалдах шатны шүүхэд нөхрийнхөө гэм буруугүйг нотлох гэж гомдол гаргаж байгаа өмгөөлөгчид нь аваачиж өгөөд өмгөөлөгч нь ****************д аваачиж өгсөн нөхцөл байдал байгаа. ...Гэхдээ энэ мөнгийг шууд хохирол гэдэг байдлаар өгөөгүй. Гэтэл ****************т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэж хохирол гэдэг мөнгөн дүн байхгүйд тооцдог. Энэ мөнгийг хэн хэлээд байгаа юм бэ гэхээр өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас тодорхой тайлбарлаад байгаа. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар дүнг хэзээ хаана хэлснийг тодорхой тайлбарлаж байгаа. ...**************** сайн дураараа татгалзаж байгаа байдал асуудал хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад бас харагдаад байна. Хэргийн оролцогч нараас өмгөөлөгчөөс нь ч ингэж тайлбарлаад байна. Гэтэл гэмт хэргийн шинж маань татгалзаж байгаа шан гаргаж өгч байгаа амлалт ч байна уу? Энэ үйлдэл маань хэлбэрээрээ болж дуусаад энэ гэмт хэрэг төгсчихдөг. Татгалзах гэдэг хууль зүйн ойлголт байна. Гэхдээ татгалзах гэдэг ойлголт нь тухайн гэмт хэргийг туйлд хүргэхээс өмнө сайн дураар татгалзаж байгаа юм. Энэ татгалзал маань өөрөө тухайн хүний өөрийн хүсэл зориг байсан юм уу? гэдэг асуудал. **************** дээр ч гэсэн өгснийхөө дараа энэ буруу зүйл болсон байна шүү гэдгийг мэдээд 30 сая төгрөгөө буцааж авсан гэдэг. Гэтэл энэ нөхцөл байдлыг өөрийн сайн дураар хийгээд байна уу? эсвэл анх тохиролцож байсан нөхцөл байдал буюу тухайн зорилгодоо хүрэх боломжгүйг мэдээд буцааж авах гээд  энэ үйлдлийг хийгээд байна уу? гэдэг чинь сайн дураар татгалзсан гээд байгаагаас эсрэгээрээ шал өөр ойлголтууд байгаа юм.

****************ийн үйлдлийн тухайд шүүгдэгчийн эрүүгийн дугаар хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өөрөөр хэлбэл насанд хүрээгүй гэрч ****************ын хохирогчоор тогтоогдсон хэрэгт өмгөөлөгчөөр ажилладаг. ...Харин энэний дараа цаг хугацаанд 30 сая төгрөгтэй холбоотой асуудал болон давж заалдах шатны шүүх хуралдаантай холбоотой асуудал яригдана. Тэгэхээр хэрэгт насанд хүрээгүй гэрч ****************ын мэдүүлэгт 2 зүйл тодорхой харагдана. Нэг нь ****************тай уулзаж байхад **************** өмгөөлөгчтэй утсаар ярилаа гэдэг агуулга яригдана. Гэхдээ энийг нотлох баримтаар үнэлээгүй. Дараагийн дугаарт насанд хүрээгүй гэрч ****************ын мэдүүлэгт нэг ийм зүйл дурдагддаг. **************** хэлэхдээ **************** хохирлын мөнгө гэж авч ирж өглөө гэж ярьдаг. Энийг үнэлж байна. Яагаад гэхээр аваачиж өглөө гэдгийг **************** өөрөө мөрдөн шалгах ажиллагааны явцад болон өнөөдөр шүүх хуралдаан дээр тодорхой хэлээд байна. Эсрэгээрээ **************** гэдэг хүн өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэг үнэхээр гэм буруутай эсэх асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд үнэнээ хэлэхэд **************** өмгөөлөгчид өгсөн юм. **************** өмгөөлөгч би нэг уулзъя гэдэг байдлаар аваад явсан гэж байгаа юм. Тэгэхээр энэ дунд нэг локигийн алдаатай зүйл гарч ирж байна. Юу гарч ирж байна гэхээр энэ нөхцөл байдлыг **************** өмгөөлөгч мэдэж байсан байна. Эсрэгээрээ **************** гэдэг шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалж анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн хүн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдол гаргахдаа хэрэгт авагдсан магадлалд тодорхой дурддаг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудал дээр тодорхой байр суурийг илэрхийлж байгаа. Тэгэхээр ийм байр суурьтай хүн эсрэгээрээ нөгөө хохирол төлөх гээд мөнгө аваачиж өгөөд байгаа нь ямар санаа зорилгыг илэрхийлж байна вэ гэдэг нь насанд хүрээгүй гэрч ****************ын мэдүүлэгт болон ****************ын мэдүүлэгтэй холбоотойгоор бусад дээр дурдсан мэдүүлэг мөн ****************ын мэдүүлэгт маш тодорхой харагдаж байдаг. ****************ын мэдүүлгийг яагаад үнэлж байгаа вэ гэхээр ****************ын мэдүүлгийг яллагдагчаар өгч байгаа яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломж эрх зүйн хувьд өөрөө бас их маргаантай асуудал байдаг. Нотлох баримтын хүчин чадлын хувьд эргэлзээтэй. Гэхдээ хуульд яллагдагчийн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар нотлогдож байвал түүнийг нотлох баримтаар үндэслэх хуулийн зохицуулалт бий. Тэгэхээр ****************ын мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тохирч байна. Өөрөөр хэлбэл зөрөөгүй нөхцөл байдал байгаа. Энэ агуулгаар авч үзвэл шүүгдэгч ****************ийн тухайд тухайн мөнгийг хүргэж өгсөн үйл баримт байна. Энэ хүргэж өгч байгаа үйл баримт дээрээ тодорхой нөхцөл болзол буюу мөнгө өгсний дараа цаг хугацаанд ****************, **************** хоёрын хооронд тодорхой харилцаа үргэлжилж байсан байна. Энэ харилцаа үргэлжлээд тодорхой нөхцөл байдал буюу зорилго биелэгдэх боломжгүй болох буюу давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө ийм нөхцөл байдал эсрэгээрээ болсон. Энэ маань хэргийг мөрдөн шалгах гол үндэслэл болж байгаа юм. ...Дээр нь шүүгдэгч ****************ийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн. ...Шүүхийн процесс агуулгын тухайд давж заалдах шатны шүүх хуралдаан болон анхан шатны шүүх хуралдааны процессын ялгаатай ойлголт байдаг. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36 дахь  хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж юуг хэлдэг юм бэ гэдгийг тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гурван шатны шүүхийн хуралдаан дуустал буюу өөрөөр хэлбэл Улсын дээд шүүх хүртэл яваад энэ хооронд хэргийн оролцогчийн адил мэтгэлцэж оролцож байдаг. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хууль сануулдаггүй гэдэг агуулга яригддаг. Гэхдээ хууль сануулдаг. Дээр нь агуулгын тухайд давж заалдах шатны шүүх илүү хууль зүйн үндэслэлийг тайлбарлуулах гэдэг агуулгаар давж заалдах шатны шүүх хууль зүйн агуулга дээр нь хэргийн оролцогчийн гомдлоор бус хэргийг бүхэлд хянадаг агуулгын тухайд нотлох баримтыг бүхэлд нь авч үздэг. Энэ агуулгаараа зөрүүтэй мэдүүлгийг давж заалдах шатны шүүх сонсдог үнэлдэг. Энийг үнэлж байгаа нь өөрөө үнэхээр тайлбар юм уу? Мэдүүлэг юм уу? гэдэг үгийн зөрүү өөр ойлголт. Яагаад гэвэл хэргийн оролцогч буюу хохирогч, шүүгдэгч хэн аль нь шүүхээр эрхээ хамгаалуулах гэж давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл байгаа. Тэгэхээр энэ агуулгын тухайд давж заалдах шатны шүүх хуралдаанд зөвхөн тайлбар мэдүүлэг гаргахгүй. Хуулийн заалтаас хамаараад худал мэдүүлэг гэж байгаа. Худал тайлбар гэж байхгүй. Яагаад гэвэл анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр энэ байдлыг нэмж дэлгэрүүлэх тухайн нөхцөл байдлын хүрээ хязгаарыг нэмж тайлбарладаг. ...Хүний эрхийн түгээмэл тунхаглалд Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдсөн хүн бүр өөрийн эрхээ шүүхээр хамгаалуулах сэргээн тогтоолгох эрхтэй. Монгол улс 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцын дагуу насанд хүрээгүй гэрч, хохирогчийн эрхийг хамгаалах агуулга маань бүх шатны шүүхэд хэрэгжиэж байдаг. Энэ агуулгаар шүүгдэгч болон насанд хүрээгүй хохирогч, гэрчийн эрхийг бүх шатны шүүх хамгаална. Түүнээс анхан шатны шүүх дээр мэдүүлэг, давж заалдах шатны шүүх дээр тайлбар хяналтын шатны шүүх дээр тайлбар мэдүүлэг гэдэг ч юм уу ялгамжтай хандаж биш. Эсрэгээрээ энэ маань эрхээ хамгаалуулж байгаа нийтлэг зохицуулалт гэдэг байдлаар тайлбарлаж байна. ...Мөн эсрэгээрээ хэрэгт авагдсан нотлох баримтуудын тухайд нотолгооны ач холбогдлын тухайд процессын алдааны шинжтэй зарим нэг нотлох баримтууд авагдсан. Энийг нотлох баримтаар үнэлээгүй. Яллах дүгнэлтэд ч дурдаагүй. Улсын яллагчийн зүгээс нотлох баримтаар дурдаж байгаа тухайн хэргээс тодорхой нотлох баримтуудыг дурдаж оруулж ирсэн. Яагаад гэвэл нотлох баримтууд хүрэлцэхүйц байна гэж үзэж байгаа учраас дээрх нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Дээр нь бусад нотлох баримт авагдсан. Энэ нотлох баримтыг хэрэгт бүхэлд нь оруулж ирсэн. Нотлох баримтын хууль зүйн дүгнэлт өгөх учраас шүүх бусад нотлох баримтад мөн адил ач холбогдол өгөх байх гэж үзэж байна. Иймд дээр дурдагдсан нөхцөл байдлаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байгаа тул шүүгдэгч ****************гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд, шүүгдэгч ****************ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд, шүүгдэгч  ****************ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн тухай шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөр байхгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****************ын өмгөөлөгч **************** шүүгдэгчийн гэм буруугийн  талаар “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэргийн шинжгүй хэрэгсэхгүй болгох талаар байр суураа илэрхийлсэн байгаа. ...Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт оруулж ирсэн. Энэ зүйлчлэлээр улсын яллагчаас гэм буруутайд тооцох санал гаргаж байна. Өмгөөлөгчийн хувьд эсрэг байр суурьтай байгаа. Яагаад гэвэл нэгдүгээрт насанд хүрээгүй хохирогч ****************ын хууль ёсны төлөөлөгчөөр **************** ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ гэмт хэргийг гол нь шүүхэд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор гэж байгаа юм. Давж заалдах шатны  шүүхэд худал мэдүүлэг өгүүлнэ гэсэн гол үндсэн шинжийг яллах дүгнэлтээр дурдсан байгаа. Тэгэхээр прокурор ерөнхийдөө энэ үндэслэлээр тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36 дахь хэсэгт заасан хэрэг бүртгэлтээс хяналтын шатны шүүх хүртэлх ажиллагааг хэлнэ гэж байгаа юм. Энэ нь ойлгомжтой. Энэ ажиллагаанд олон төрлийн ажиллагаа багтаж байгаа. Давж заалдах шатны шүүх дээр мэдүүлгээ өгөөд сонсоод явдаг гэж байна. Давж заалдах шатны шүүх дээр хуульд заасан үндэслэлээр мэдүүлэг авдаггүй. Тухайлах юм бол 39 дүгээр заалтыг тайлбарлаж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх, 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хуралдаан даргалагчийн тогтоосон дарааллын дагуу давж заалдах гомдол, эсхүл эсэргүүцэл гаргасан тал гомдол, эсэргүүцлийн үндэслэлийг тайлбарлах, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар, түүний өмгөөлөгчийн саналыг сонсоно гэсэн. Үндсэндээ давж заалдах шатанд гомдол гаргасан эсэргүүцэл гаргасан тул өөрийнхөө эсэргүүцэл гомдлын үндэслэлийг танилцуулах оролцож байгаа бусад талууд эсэргүүцэл гомдолтой холбогдуулж зөвхөн тайлбар гаргахаар хуульчилсан байгаа. Тэгэхлээр мэдүүлэг өгөх ажиллагаа давж заалдах шүүхэд байдаггүй. Тийм учраас 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж чинь өөрөө худал мэдүүлэг өгүүлэх гээд байгаагаас чинь анхан шатны шүүх тэрнээс өмнөх ажиллагаа дээр байхаар хуулийн заалт гэдгийг тодотгож хэлмээр байна. **************** ****************ын хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа нь хэрэгт нотлогдсон. Энэ дээр давж заалдах шүүх хуралдааны өмнө прокурорт хохирол төлбөр гэж гардуулж авчирч өгсөн мөнгө маань хууль бус шаардлага тавьж байгаа тэрийг нь одоо мэдүүлэх боломжгүй учраас ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг **************** мэдээлж байгаа. Энэ хэрэг өөр нэгэн хүний мэдээллээр шалгагдаагүй. ...Прокурорт үндсэндээ энэ хууль бус байна гэдгийг мэдэгдсэнийхээ төлөө **************** шалгуулж байгаа. Тэгэхлээр энэ хэргээс сайн дураараа татгалзаж гэмт хэргийн мэдээлэл чинь хууль зүйн агуулгын хувьд шууд өөрийг нь хариуцлагад татах үндэслэл хамаарахгүй. ...**************** өнөөдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ****************ээр дамжуулж мөнгөө өгсөн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байна. Энэ нь ****************ын мэдүүлэг. ****************д **************** ярьж байсан мэдүүлж байсан мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна. Нэгэнт **************** хууль бус шаардлага ирсэн учраас уг мөнгийг баримтаар хүлээлгээд өгчихсөн гэсэн баримт нь авагдчихсан байж байгаа. **************** гэмт хэргийг үнэхээр хууль бусаар шаардлага тавиад байгаа мөнгийг аваад давж заалдах шатны шүүх хурлын дараа өгсөн бол өөр байр суурьтай байна. Тэгэхээр энийг хурлаас өмнө эрх бүхий байгууллагад мэдээлээд гэмт хэргийг төгсгөж өөрийн үйлдлээсээ сайн дураараа татгалзсан үндэслэл эндээс харагдаж байна. Прокурорын саяны тайлбарт гэмт хэргийн улмаас бодитой хохирол учирсан байхыг шаардахгүй талаар хэллээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах гэж байгаа. 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзахаас өмнө хийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь бие даасан өөр гэмт хэргийн шинжтэй байвал тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж байгаа юм. Татгалзахаас өмнө ****************ад биеэ даасан гэмт хэргийн үйлдэл байхгүй. Тэгэхээр энэ хуулийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан. Хууль бус мөнгийг өөртөө хадгалж байгаад энийг зохих байгууллагад мэдээлэхгүй байж байгаад энэ хурал нь болчих юм бол өөрөө энэ гэмт хэрэгт ял шийтгэгдэх гэмт хэрэгт тооцох үндэслэл гарах учраас энийг мэдсэн дээрээ зохих байгууллагад мэдээлээд татгалзаж байгаа үндэслэл гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан байх хуулийн зохицуулалтад тохирч байна гэж үзэж байгаа. Нөгөө талаар прокурор хор хохирол шаардахгүй хэргийн бүрэлдэхүүнтэй учраас гэмт хэргийн шинжийг мэдүүлэг гэдгийг хайхрахгүй тайлбар гэдгээр явна гэсэн чигтэй байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Тэгэхээр хэлбэрийн төдий агуулсан боловч гэдэг нь хэлбэрийн гэмт хэрэгт хэлбэрийн бус гэмт хэрэг хамаарахгүй гэсэн зохицуулалт байхгүй. Тэр тусмаа уг үйлдэл үйлдсэн нийгмийн хор аюулын хэм хэмжээ хуулиар хамгаалагдсан эрх ашигт хор хохирол учруулаагүй гэж байна. Хэрвээ энэ мөнгө төгрөгийг аваад ****************д хохирол учруулаад өөрсдөө бусдыг ятгаж бусдыг гэмт үйлдэлд уруу татсан мэдүүлэг өгөх үйл ажиллагааг зохион байгуулсан, удирдсан, гүйцэтгэсэн энэ шинжээрээ хор аюул учрах нөхцөл байдал харагдаж байгаа. Тэгэхийн тулд энэ үйлдлийг таслан зогсоосноороо нийгмийн аюулын хэм хэмжээ хуулиар хамгаалагдсан эрх ашиг бодит хор хохирол учраагүй ийм үйлдэл хуульчлагдсан байгаа. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэгт хамаарахгүй гэдэг ойлголтыг энэ зүйл заалтуудаар няцаах үндэслэлтэй харагдаж байна. Өрсөлдөх санкцууд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4, 2.8 дугаар зүйлд заасан  үндэслэлүүдийг харгалзаж шүүхээс гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэмт хэргийн үгүйсгэгдэх нөхцөл байдал үүсчихсэн байх үндэслэлүүдийг харгалзаж ****************д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч байтал яагаад мөнгө төгрөг аваад энэ хүмүүстэй харьцаад байна гэдэг хэн бүхний анхааралд харагдана. Тэгэхээр хуулиараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчийн хуульд заасан эрхийн хүрээнд хохирогчийн эрхийг эдлэх эрх үүрэг байж байгаа. тэгээд энэ хэрэгт авагдсан баримтаар бол нийгмийн ажилтан хэлж байна. Хэрэгт авагдсан баримтаар нийгмийн ажилтан хийж байна. Ар гэр нь архины хамааралтай тэр мөнгийг хохирол төлбөр өгсөн тохиолдолд аваад байж байхад тэр хүүхэд үрэн таран хийх ер нь торт идье хоолонд оръё гээд байгаа нь би мөнгөтэй болох гээд байна гэсэн тийм ойлголт байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзээрэй гэсэн байр суурьтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****************гийн өмгөөлөгч ****************  шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Прокурорын яллах дүгнэлт дээр ****************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж энэний дагуу улсын яллагч шүүх хуралдаанд яллах  байр суурьтай оролцож байна. Үүнийг ****************гийн өмгөөлөгчийн хувьд зөвшөөрөхгүй байгаа. ****************гийн үйлдэлд тохирохгүй гэж үзэж байгаа. Шалтгаан гэвэл нэгдүгээрт **************** энэ үйлдлийг өөрөө санаачлаад явсан байдлаар ингэж дүгнэлт үйлдсэн. Мөн энэ байдлаар эхлээд өөрөө мөнгө өгье гэж явсан гэсэн ийм үйлдэл байдаг. Энэ сонсогдохгүй субьектив, объектив тал нь хангалтгүй тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Хоёрдугаарт **************** хохирогчид 30 сая төгрөг ****************аар дамжуулаад өгсөн гэдэг. 30 сая төгрөг ****************ад байсан. Энэ тохиолдолд өөрөө хэний ч тодотгох санаачилгагүйгээр өөрийнхөө бодлоор өөрийнхөө дүгнэлтээр энэ болдоггүй юм байна гэдгийг ойлгоод сайн дураараа энэнээсээ татгалзаад ****************аас энэ мөнгийг өгөөч ээ гэж удаа дараа нэхэж бүр болохгүй болохоор нь аав, ээжид нь хэлээд нэхсэн байдаг. Тэгэхээр энэ нь ****************гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үйлдлээсээ сайн дураараа татгалзсан гэсэн байдлаар хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзэж байгаа. ****************гийн санаачилгаар гээд байгаа асуудлын хувьд шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон яллах дүгнэлтэд дурдсанаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй гэрч ****************ын мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад **************** өөрөө очоод ****************ад ****************д хэлээд мэдүүлгээс нь татгалзуулаадах гэж хэлж гуйж өгсөн ийм юмнууд байхгүй харагддаг. **************** өөрөө хохирлын мөнгө гэж өгсөн гэсэн мэдүүлгийг удаа дараа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ч гэсэн өгдөг. Хохирогч ****************ыг ятгаад өгөөч гэсэн ийм байдал эндээс харагдахгүй байдаг юм. Энэ асуудал хохирогч ****************, **************** нарын хооронд болсон асуудал байдаг. **************** мэдүүлэхдээ **************** гэдэг хүнийг огт танихгүй. Уулзаж байгаагүй. Надад ямар нэгэн юм хэлж өгөөгүй гэсэн мэдүүлгүүд байдаг. Тийм болохоор **************** өөрөө очоод хохирогчид мөнгө өгөөд чи ийм байдлаар мэдүүлэг тайлбараасаа буц гэсэн юмыг огт өгөөгүй болох нь ****************, ****************, хохирогч нарын мэдүүлгээс харагдаж байдаг. Тэгээд мөнгө өгье гэсэн байдлаар мөнгө өгсөн зүйл огт байхгүй. Тэгэхээр энийг **************** санаачилсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзэж байгаа юм. Гуравдугаарт нь ****************гийн хувийн байдлын хувьд эрх зүйн мэдлэггүй. Тэрнээс гадна боловсролын хувьд ч гэсэн бага. Нөхөр ****************ынхаа ямар хохирол ямар төлбөр юу байгааг огт мэдэхгүй. Нөхөр **************** нь явах хүртлээ би гэм буруугүй. Ийм болоогүй гэж тайлбарладаг. Хэрэг доторхыг **************** мэдэхгүй. Тэгээд энэ байдалд нь нэгэнтээ 10 гаран жил ханилсан нөхөртөө итгэж тийм ч юм болов уу гэсэн байдлаар хандаж байсан. ****************ын хэлснээр хохирол төлдөг. Тэгвэл хөнгөрөх боломж байдаг гэсэн үндэслэлийг тийм юм байдаг юм бол хохирлыг нь өгчихье гэсэн байдлаар 30 сая төгрөгийг өгсөн байгаа. Тэрнээс биш ингээд гуйгаад өгөөч ийм үг хэлээч гэсэн асуудлууд ерөөсөө байдаггүй. Тэгээд эхлээд 15 сая төгрөг дараа нь 30 сая төгрөг нэхээд байсан гэсэн мэдүүлэг **************** өгдөг. Энэ мөнгийг өгснөөс хойш удалгүй 2, 3 хоноод ерөөсөө болохгүй юм байна. Тэглээ гээд мөнгө өгөх нь буруу юм байна. Би өөрөө өр ширтэй өрх толгойлоод баг насны өчнөөн хүүхэдтэй амьдарч байж байж өр зээл тавьж байж ийм мөнгө өгсөн ерөөсөө больё гээд энэ мөнгөө ****************аас нэхэж ирсэн байдаг. Тэгээд буцаагаад өгчих би мөнгөө авъя гээд энэ хугацаанд **************** тэр мөнгийг буцаагаад өгчихсөн бол энэ асуудал өдийд энэ хүртэл явахгүй байсан байх. Тэгээд мөнгийг нь өгөхгүй байснаас болоод 3 уулаа шүүгдэгч болоод явж байгаа нь харамсалтай байгаа юм. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр **************** үйлдлээсээ өөрөө татгалзсан. Татгалзсан үед нь мөнгийг нь буцаагаад өгсөн бол энэ асуудал иймдээ тулахгүй байсан гэдгийг дахиад хэлье. Энэ нь Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлд заасантай тохирч байгаа юм. Энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ****************ийн өмгөөлөгч **************** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Нэгт үйл баримт прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд 2 агуулгаар орж ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талын шинжид гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх гэдэг шинж болон мэдүүлэг өгүүлэх энэ асуудал нь субьектив санаа зорилгыг Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой заасан. Үүнтэй холбоотойгоор прокурорын зүгээс **************** нь өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа үргэлжлээд 2021 оны 11 дүгээр сарын 20-ноос 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд ятгасан гэж байгаа юм. Ингээд ятгасан гэдэг маань гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, дүгнэлт бусдад давуу байдлыг гаргаж тодорхой хэмжээний ятгах буюу сэнхрүүлэн мунхруулах тухайн хүнийг үйлдлийг дэмжиж байгаа энэ үйлдэл. Худал мэдүүлэг өгөх зорилго нь улсын яллагчийн зүгээс үнэлүүлнэ,  үнэлүүлэхгүй ч гэдэг юм уу үйл баримтыг тогтоож байгаа дээрх нотлох баримтуудын хүрэлцээт байдал болон нотлох баримтыг бие биенийгээ дэмжсэн энэ нөхцөл байдал дээр ****************ийн худал мэдүүлэг өгөхөөр ятгаж байгаа үйлдэл нь буюу хохирогчтой хэрхэн яаж харилцаа холбоо тогтоосон талаар нэг ч баримт байхгүй. Миний зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт буюу улсын яллагчийн дээр дурдаж байгаа нотлох баримтуудыг яагаад давхардуулан шинжлэн судалж байгаа вэ гэвэл насанд хүрээгүй гэрч ****************ын мэдүүлэг хэргийн оролцогч яллагдагч шүүгдэгчээр өгч байгаа ****************, **************** нарын мэдүүлгээр гэмт хэргийн үндсэн шинж зориуд худал мэдүүлэг гэдгийг яг зориуд худал мэдүүлэг юм биш үү. Тэгэхээр анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолд гарч байгаа үйл баримтыг тогтоосон хохирогчийн мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэргээс яг ямар зүйлийг худал болгох гэж мэдүүлэх гэсэн үйлдэл оролцоог тогтоож байгаа баримт байгаа юм бэ? Энэ худал мэдүүлгийг яаж өөрчлөөд байгаа юм. Ямар үйл баримтыг яаж өөрчлөөд байгаа юм гэдэг нөхцөл байдал нотлох баримтын хэмжээнд тогтоогдохгүй байна. ...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ****************оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30 сая төгрөг дамжуулан өгсөн. Мөн 30 сая төгрөгийг ****************, **************** нарын хооронд харилцаа үүсээд 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэж өгч байгаа үйл баримт бий. Энэ дээр маргаангүй. Энэ цаг хугацаанд Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэгт заасан хамтран оролцох хэлбэр буюу үйлдлээр хүчээ нэгтгэн гэм буруугийн санаатай хэлбэрээр зорилго зорилтод хэрхэн яаж хүчин чармайлт гаргаж байгаа вэ гэдэг үйл баримтад мөн дүгнэлт хийнэ. 30 сая төгрөгийн шан харамж өгсөн юм байна. Мөн хохирогчид худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор гэж байгаа юм. Зорилгоор шан харамж өгсөн юм бол ямар мэдүүлэг өгөх гэж байгаа юм. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд ****************ын мэдүүлэгт дурдагдана. Энэ мөнгө эгчийн чинь хэдэн жилийн цалин шүү Чи мэдүүлэгтээ тэр хүнийг гүтгэсэн юм. ****************, ****************хоёр баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлэх үү өөрөө олоод нэг юм хэлчих гэсэн. Энэ мэдүүлгийг гол мэдүүлэг гэдэг нөхцөл байдлыг дурдана. Энэ мэдүүлгийг өгөх гэж байгаа санаачилж байгаа хүн хэн бэ гэж энэ дээр санаачилчихсан буюу тухайн гэмт хэргийг зохион байгуулсан санаачилсан хүнийг бол **************** гэж үзсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт ****************, **************** нарын мэдүүлэг зэргээр мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн буюу 2021 оны 08 дугаар сард харилцаа холбоо тогтоосон талаар маргадаггүй. ...Ингээд 30 сая төгрөгийг өмнө нь шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчаар өгсөн мэдүүлэг дээрээ ****************, ****************ад шууд өгч байсан гэдэг боловч **************** тухайн 30 сая төгрөгийг **************** өгч байсан гэж маргадаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасны дагуу шүүгдэгч, яллагдагч хэргийн үйл баримтыг тогтоогоогүй. Ингээд энэ 2 мэдүүлгийг мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой заагаагүй. Хэргийн үйл баримтыг тогтоох үүрэггүй этгээд гэж үзээд цаашлаад гэрчээр өгсөн ****************ын мэдүүлэг дээр зогсоно. ****************ын мэдүүлэг дээр дамжмал байдлаар **************** тухайн 30 сая төгрөгийг авчирч өгсөн гэдэг боловч зорилго нь тодорхойгүй. Яагаад 30 сая төгрөг өгөөд байгаа юм. Энэ нөхцөл байдлын хүрээнд ****************ийн үйлдэл оролцоо тодорхой бус. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд ашигтай байдлаар шийдвэрлэх хууль зүйн боломж байгаа. Энэ дээр нотлох баримтын хүрэлцээт байдал үүнийг мэдүүлгийн эх сурвалжийг салгасан байдлаар түүний сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэр цаашид хүрэх үр дүн хэрхэн яаж хэрэгжээд байгаа талаар дүгнэлт хийхэд энэ дээр нэгдүгээрт мухардана. Хоёрт яллах дүгнэлтэд давж заалдах шатын шүүхэд худал мэдүүлэг өгөх зорилгоор гэж байгаа юм. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг маань өөрөө шууд процесс ажиллагаатайгаа холбогддог. ...Хэрэгт авагдсан баримтын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ****************т холбогдох шийтгэх тогтоол анхан шатны шүүхээс гарсан. Тухайн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байсан ****************ийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэргийн бодит байдалд нийцээгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг буюу шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох зорилгоор гомдол гаргасан. Ингээд давж заалдах шатны шүүх дээр хэргийн оролцогч нар мэдүүлэг өгдөг юм уу? Мэдүүлэг өгөх заалт байхгүй. Заавал оролцуулах заалт байхгүй. Ингээд эрүүгийн хуулийг шууд төсөөтэй хэрэглэж оруулж ирж байгаа дээрх гурван шүүгдэгч нарт хуулийг шууд нэг мөр хэрэглэж тодорхой хуулийн заалтыг ямар нэгэн байдлаар гуйвуулах боломж байхгүй. Тэгэхээр улсын яллагчийн зүгээс тайлбар гаргаснаараа энэ хүмүүс гэмт хэрэг үүсчихлээ гэдэг нөхцөл байдлыг дүгнэж байгаа. Хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны хэлэлцээд цагаатгах тогтоол гарч байсан. Цагаатгах тогтоолоор хэргийн үйл баримтыг тогтоосон. Дараагийн дугаарт эрх зүйн дүгнэлт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн яаж хэрэглэх талаар тодорхой дурдсан. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүчингүй болгохдоо эхлээд үйл баримтыг тогтоогоодох энэ нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ноос 2021 оны 12 дугаар сарын 15-ны хоорондох үйлдэл оролцоог хэн хэн яаж оролцоод байгаа юм бэ? Энэ үйлдлийг тогтоочихоод дараа нь эрх зүйн дүгнэлт өгөх ёстой. Энэ дээр хэн нэгнийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг ч юм уу энэ нөхцөл байдал дээр давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй. Тэгэхээр бид өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт гол зүйлийг, үйлдэл оролцоог тогтоох  буюу энэ гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн үү? биш үү? гэдгийг эрх зүйн дүгнэлт хийе гэж байгаа юм. Тэгэхээр миний хувьд улсын яллагчийн буруутгаж байгаа дээрх нэр бүхий тодорхой төрлийн нотлох баримтууд дээр ****************ийн үйлдэл оролцоо яг яаж тогтоогдож байгаа юм. Хохиролд мөнгө өгснөөрөө гэмт хэрэг гэж үзэх юм уу? Энэ гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл сэдэлт, зорилгыг хэрхэн яаж тодорхойлж байгаа юм. Худал мэдүүлэг өгөхөөр хэрхэн яаж хамтран оролцоод байгаа юм. Энэ дээр хэрхэн яаж хамжаад байгаа юм. Гүйцэтгээд байгаа юм гэдэг үйлдэл оролцоог нь тус тусад нь сайтар ялгаж хэлэхгүй бол энэ чинь өөрөө дараагийн эрх зүйн үр дагавар бий болоод байна. Давж заалдах шатны шүүх дээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болжээ гэдэг дээр өмгөөлөгчийн зүгээс энэ тайлбарыг хэлж байгаа юм. Тэгэхээр миний зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 15-н хүртэл ****************ийн үйлдэл оролцоо байна. Энэ дээр сайтар нягтлах юм бол 2021 оны 11 дүгээр сарын 24-н 12 дугаар сарын 02 өдөр мөнгө өгсөн гэдэг ч юм уу энэ эх сурвалжууд тодорхой бус байдаг. **************** мөнгө өгч байгаагүй гэсэн боловч шүүгдэгч ****************ийн хувьд үйлдэл оролцоон дээр маргадаг. Гэхдээ энийг нягталсан эх сурвалжийн дагуу яаж ямар баримтаар тогтоогдож байгаа нь өөрөө эргэлзээтэй байгаа. Дараагийн дугаарт давж заалдах шатны шүүх дээр тайлбар өгч байгаа. Тайлбарыг хэрхэн яаж мэдүүлэг болгож хувиргах энийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үүрэг болгосон заалт. Үүрэг болгосон заалтыг тайлбар мэдүүлэг хоёр тайлбарыг хуульч нар тодорхой ойлгоно. Гомдол гаргасан эсэргүүцэл бичсэн хүрээнд тайлбар хэлдэг. Дээрх тайлбар нь нотлох баримтын түвшинд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-рүү шилжихдээ тайлбар нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх эсэх яагаад гэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн үндсэн халдлагын зүйл нотолгооны ач холбогдол өгөх зүйл болж байгаа бүхий нотлох баримтад тайлбар өгөх эсэх дээр хууль зүйн дүгнэлт хийснээр энэ гэмт хэргийг шийдвэрлэх боломжтой байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг, 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ****************, ****************, **************** нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

1.1. Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч **************** нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч ****************оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30,000,000 төгрөгийг дамжуулан ****************ад өгсөн” гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүгдэгч **************** нь өмгөөлөгчөөр ажиллахдаа бүлэглэн Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Б.****************т давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй ****************ыг Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон ****************аар дамжуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч ****************оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30000000 төгрөгийг дамжуулан ****************ад өгсөн үйл баримт тогтоогдохгүй, эргэлзээтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Насанд хүрээгүй гэрч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байсан санаж байна. Ямар ч байсан хагас сайн өдөр байсан юм. Өглөө 9 цаг өнгөрч байх үед **************** эгч залгаад “манайд хүрээд ирээрэй” гэсэн. Тэгэхээр нь би ямар учиртайг нь асуулгүй шууд Арвайхээр сумын 10 дугаар баг мал эмнэлгийн ард байдаг гэрт очсон. Гэрт нь очтол ганцаараа байсан. Надаас **************** эгч “гэртээ ямархуу байна, аав ээж чинь сайн уу” гэж ойр зуурын юм асууж байгаад “өнөөдөр манайд хоёулаа хоол хийж идье” гээд хувцасны шүүгээгээ ухаж байгаад хар ууттай юм гаргаж ирсэн. Тэгээд ширээнийхээ дор тавьчихаад тэр ууттай юм руу гараа хийгээд боодолтой 10,000, 20,000 төгрөгийн дэвсгэртүүдийг боодолтой нь гаргаж ирээд надад хандаж “энд нэг боодолтой нь 2,000,000 төгрөг байгаа. **************** өмгөөлөгч надад авчирч өгсөн” гэж хэлээд нэг боодолтой мөнгийг нь өгөөд чи өөрөө тоолж үз гэж хэлсэн” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд  насанд хүрээгүй гэрч **************** нь шүүгдэгч ****************ийг өөрийг нь зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, ямар нэгэн байдлаар уулзаж, эсхүл утсаар ярьж ятгасан болон хэн нэгэн хүнээр дамжуулж худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шан харамж амласан” талаар мэдүүлээгүй байна.

 

           Насанд хүрээгүй гэрч ****************ын өөрийн хууль ёсны төлөөлөгч ****************аас сонссон зүйлийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь дамжмал нотлох баримт бөгөөд хэрэгт түүний мэдүүлгийг давхар нотолсон баримт авагдаагүй байна.

 

Шүүгдэгч **************** шүүх хуралдаанд “...Би эхлээд **************** өмгөөлөгчийг таньдаггүй байсан. Ажилдаа ороод удаагүй байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18-19 цагийн орчимд **************** өмгөөлөгч манай ажил дээр 30 сая төгрөгийг хүүхдэд зөвлөгөө өгөх өрөөнд авчирч хүлээлгэж өгсөн.  Энэнээс өмнө ****************ын гэр бүлийн зүгээс **************** хохирол нөхөн төлбөр барагдуулъя гэж байна гэдэг агуулгатай утсаар ярьсан. Би тэгэхээр нь тухайн үед охинтойгоо ярилцаж байгаад шийдье гээд охинтойгоо ярилцаж байгаад бид хоёр хохирол нөхөн төлбөр юм чинь хүлээж авах ёстой гэдэг байр суурь дээр санал нэгтэй тэр тухайн мөнгийг бид хоёр хүлээж авсан. Тэгээд **************** өмгөөлөгч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18-19 цагийн орчимд хар хувцастай хар цүнхэнд цагаан торонд 30,000,000 төгрөг авчирч өгсөн. ...**************** өмгөөлөгч ****************ын гэр бүлийн зүгээс **************** хохирол нөхөн төлбөр барагдуулахаар энэ 30,000,000 төгрөгийг өгүүлж байгаа шүү гэдэг агуулга ярьсан. ... Давж заалдах шатны шүүх хурал дөхөх тусам **************** янз янзын *****133, ******226, ********38 гэсэн дугааруудаас холбогдож охиныг мэдүүлгээс нь буцаа. Би нөхрөө олон жил шоронд явуулчхаад ард нь ийм их мөнгөний өр төлбөртэй үлдмээргүй байна. Би нялх нойтон олон хүүхэдтэй. Хувиараа бизнес эрхэлдэг ч гэсэндээ энэ их мөнгийг дарж барагдуулахад надад хэцүү хүндрэлтэй байна гэдэг агуулгаар охиныг мэдүүлгээс нь буцаа гэсэн ёс зүйгүй шаардлага тавьсан. Дээрээс нь ****************, **************** хоёр баян хүнтэй унтвал мөнгөтэй болж болдог гэсэн агуулга бүхий зүйлийг шүүх хуралдаан дээр хэлүүлээд мэдүүлгээс нь буцаа гэсэн зүй бус шаардлагуудыг тавьж байсан” гэж,

 

            Шүүгдэгч ****************  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар “...анхан шатны шүүх хурлын дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр ****************ын гэр бүлийн зүгээс ****************ын өмгөөлөгч болох ****************ээр дамжуулж хохирол нөхөн төлбөр барагдуулъя гэсэн саналыг надад тавьсан. ...Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18:00-19:00 цагийн орчим **************** өмгөөлөгч манай ажил дээр байрлах сэтгэл зүйчийн өрөөнд ирээд надад 30,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Тоолоод баглачихсан лацтай мөнгө байсан.” гэж,

 

            Мөн гэрчээр “...**************** над руу залгаад “бид охинд хохирол нөхөн төлбөр гээд мөнгө өгье” гэсэн. Тэгэхээр нь би “та нар охинд хохирол нөхөн төлбөр барагдуулахаар өгч байгаа бол би охинтой ярилцаад эргээд та нартай холбогдъё” гэсэн. Тэгээд би охиныг эмнэлгээс нь аваад “**************** mall”-д ороод хоол идэж байх үедээ ярилцсан. Би **************** охинд “шүүгдэгчийн гэр бүлийн зүгээс хохирол нөхөн төлбөр барагдуулъя гэж байна. Хоёулаа энэ мөнгийг хохирол гэж төлсөн бол авах нь зөв өө, чиний ирээдүйд хэрэгтэй” гэсэн. ...Би охиноо эмнэлэгт нь буцааж хүргэж өгсний дараа **************** руу нь залгаад “манай охин хохирол нөхөн төлбөрөөр барагдуулах гэж байгаа бол зөвшөөрлөө” гэж түүнд хэлсэн.Түүний дараа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай ажил дээр шүүгдэгчийн өмгөөлөгч **************** над дээр ирээд “шүүгдэгчийн талаас хохирол нөхөн төлбөр гээд 30,000,000 төгрөг өгч байна” гэсэн. Тэгээд би Хүүхдийн ордны 1 давхарт зөвлөгөө өгөх өрөөнд мөнгийг хүлээж авсан. Би тэр мөнгийг гэртээ аваачиж тавиад хадгалсан” гэж тус тус мэдүүлжээ.

 

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч **************** нь шүүгдэгч ****************ийг өөрт нь 30,000,000 төгрөг аваачиж өгсөн гэх хугацааг “2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр авчирч өгсөн” гэж, мөн шүүгдэгч ****************г ****************ээр дамжуулж худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шүүгдэгч **************** нь ****************ыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаагүй, үг зааж өгөөгүй” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч ****************ийг насанд хүрээгүй хохирогч ****************ыг худал мэдүүлэг өгүүлэхээр хаана, хэзээ, хэрхэн яаж ятгасан талаар мэдүүлээгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

          

           Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ****************ийн зүгээс насанд хүрээгүй хохирогч ****************оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхийн тулд түүнд ямар идэвхтэй үйлдлээр хэрхэн яаж нөлөөлснийг тогтоогоогүй байна. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “...яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж хуульчилсан.

 

           Шүүгдэгч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “**************** нь 30,000,000 төгрөгийг хүүхдийн ордонд авчирч өгсөн” гэсэн мэдүүлгийг давхар нотолсон, эргэлзээгүй шалгаж тогтоосон өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд зөвхөн түүний мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч ****************ийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна.

 

Иймд энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч **************** нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч ****************т  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

1.2. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Шүүгдэгч **************** нь эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгчийн гэр бүлийн гишүүн ****************тай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “************ mall” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ******** сумын ****** дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч ****************ыг “****************, ****************хоёр баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлэх юм уу, өөрөө олоод хэлчих. Аав ээж чинь архи уудаг юм чинь  чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургуулийн төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ” гэх зэргээр өмнөх өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, мөн уг үйлдлээ гүйцэлдүүлэх хөшүүрэг болгож 30,0000,00 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан,

шүүгдэгч **************** нь санаачилж өөрийн гэр бүлийн гишүүн эрүүгийн ********** дугаартай хэргийн шүүгдэгч ****************т давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй ****************ыг  Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон ****************аар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй ****************оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30,000,000 төгрөгийг ****************ад өгсөн үйл баримт тус тус тогтоогдож байна. Энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ****************овогт ****************ын **************** нь хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж амласан, шүүгдэгч ****************овогт ****************ын **************** нь хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор шан харамж өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

             Насанд хүрээгүй гэрч ****************ын “...Би **************** гэх эмэгтэйг танина. Миний хохирогчоор оролцож байгаа хэрэгт миний хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Хамгийн эхлээд 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр намайг эмнэлэгт хэвтэж байхад эмчээс маань асууж байгаад аваад гарсан. Гараад бид хоолонд оръё гэхээр нь би дагаад явсан. “**************** mall” гэх хоолны газар бид хоёр орж ирээд хоол идсэн. Тухайн үед надаас “чамд ямар мөнгө их санагддаг вэ” гэж асуухаар нь би “надад ямар ч мөнгө байсан их санагддаг” гэж хариулсан. Тэгтэл **************** эгч  надад нөгөө тал буюу шүүгдэгч ****************ын талаас чамд 15,000,000-20,000,000 төгрөг өгье гэж байна гэсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан тэр талын өмгөөлөгчтэй уулзъя гэсэн. Тэгтэл **************** эгч **************** өмгөөлөгч рүү залгаад “Охинтойгоо уулзаад сууж байна. Манай охин өөртэй чинь уулзаад үзье” гээд байна гэж ярьсан.  Тэгтэл тэр **************** гэх өмгөөлөгч идшээ хийж байна, хагас сайнд уулзъя гэсэн. Тэгээд бид хоёр хоолоо идээд сууж байтал нэг дугаар залгасан. **************** эгч хариуд нь чи яг мэдрэмжтэй юмаа, би охинтойгоо уулзаад сууж байна. Чам руу хариуг нь авчихаад шөнө дунд залгая гэж хариулаад салгасан. Хоолоо идэж дуусчихаад намайг эмнэлэг дээр хүргэж өгөөд хариугаа сайн бодож байгаарай гэж хэлчихээд яваад өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байсан санаж байна. Ямар ч байсан хагас сайн өдөр байсан юм. Өглөө 9 цаг өнгөрч байх үед **************** эгч залгаад “манайд хүрээд ирээрэй” гэсэн. Тэгэхээр нь би ямар учиртайг нь асуулгүй шууд Арвайхээр сумын 10 дугаар багийн мал эмнэлгийн ард байдаг гэрт очсон. Гэрт нь очтол ганцаараа байсан. Надаас **************** эгч “гэртээ ямархуу байна, аав ээж чинь сайн уу” гэж ойр зуурын юм асууж байгаад “өнөөдөр манайд хоёулаа хоол хийж идье” гээд хувцасны шүүгээгээ ухаж байгаад хар ууттай юм гаргаж ирсэн. Тэгээд ширээнийхээ дор тавьчихаад тэр ууттай юм руу гараа хийгээд боодолтой 10,000, 20,000 төгрөгийн дэвсгэртүүдийг боодолтой нь гаргаж ирээд надад хандаж энд нэг боодолтой нь 2,000,000 төгрөг байгаа. **************** өмгөөлөгч надад авчирч өгсөн гэж хэлээд нэг боодолтой мөнгийг нь өгөөд чи өөрөө тоолж үз гэж хэлсэн. Би мөнгийг нь авчихаад буцаагаад тоолохгүй гээд өгсөн. Тэрээр надад хандаж “Энэ мөнгө бол эгчийн чинь бараг хэдэн жилийн цалин шүү дээ.Чи мэдүүлгээ тэр хүнийг гүтгэсэн юм. ****************, *************** хоёр баян хүнтэй унтаж мөнгө авдаг гэж хэлэх юм уу, өөрөө олоод нэг юм хэлчих. Аав ээж чинь архи уудаг юм чинь чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургалтын төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ гэж хэлсэн. Чи эгчдээ сэтгэлээрээ хэдийг ч өгсөн болно, би баярлаад л авна” гэсэн. Би тэгээд нээх их юм дуугараагүй. Харин би одоо мэдүүлгээ тэгээд юу гэж өгөх юм гэсэн чинь харин юу гэх юм, чи өөрөө л мэд, нэг юм зохиодог ч юм уу гэж хэлсэн. Тухайн үед би  **************** эгчид хэлээд зөвшөөрсөн чинь “Энэ мөнгийг чамд давж заалдах шатны шүүх хурал дууссаны дараа өгнө” гэж хэлээд буцаагаад шүүгээндээ хийсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан. ...Би энэ талаар тус явдал болсны маргааш, нөгөөдөр нь билүү, 2,3 хоногийн дараа хэлсэн. Тэгтэл аав надад тухайн үед нэг их юм хэлээгүй, эмээгийнхтэй айл байдаг аавын төрсөн дүү болох цэргийн ангид ажилладаг ахад аав хэлтэл тэр ах “чи тэр мөнгийг авч болохгүй шүү” гэж байсан. Дараа нь би прокурортой уулзаад хэлэх гэж байсан чинь тэр прокурор хот руу шилжчихсэн гэж байсан. Тэгэхээр нь би миний хэрэг дээр шинээр ирэх прокурорыг мэдэхгүй байсан болохоор аав бид хоёр өмгөөлөгчтэй уулзаж гэж бодоод Шүүхийн шинжилгээнд ажилладаг **************** эгчид хэлсэн. Тэгээд бид хоёр өмгөөлөгчтэй хамт орж уулзсан. Өмгөөлөгч надад “чи тэр мөнгийг авч болохгүй шүү, шүүх хурал дээр чи суухгүй байсан ч болно, ах нь явуулдгаар нь явуулна” гэж байсан. Тэгээд өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг өнгөрч байхад **************** эгч намайг Хүүхдийн ордон дээр хүрээд ир гэсэн. Тухайн үед 14 цагаас давж заалдах шатны шүүх хурал болох гэж байсан юм. Тэгээд би Хүүхдийн ордны зөвлөгөөний өрөөнд бид хоёр ороод сууж байтал “хоёулаа энэ мөнгийг нь өгчихье, угаасаа хоёулаа энэ мөнгийг авч болохгүй юм байна” гэж хэлсэн. Тэгж байтал **************** эгчийн утас нь дуугарсан уу, эсхүл өөрөө залгасан уу, ямар ч байсан нэг хүнтэй яриад жижүүрт хэлээд “**************** зөвлөгөөний өрөөнд ороод ир гэж байна гэж хэлээд ороод ир” гэж хэлсэн.  Тэгсэн чинь гаднаас миний хэргийн шүүгдэгч ****************ын эхнэр охинтойгоо хамт орж ирсэн. Орж ирээд буйдан дээр суусан. **************** эгч тэр хоёрыг “за охиныг таньж байна уу” гэсэн чинь эхнэр нь “таньж байна” гэсэн. **************** нэг цаас бал гаргаж ирээд тэр хүнээс мөнгө авсан өдрөө болон өгсөн өдрөө бичээд ****************ын эхнэр охин болон надаар гарын үсэг зуруулсан. Тэгээд одоо бид хоёр аваад хэрэггүй юм байна гэж байсан. Тэгсэн чинь охин нь юм хэлээгүй. Харин тэр ****************ын эхнэр нь надад “энэ мөнгө чамд л хэрэгтэй байх гэж бодож өгсөн юм. Чи одоо хурал дээр юу гэж хэлнэ үү өөрөө мэд. Харин чи мэдүүлгээ өөрчлөх юм бол энэ мөнгийг бид нар чамд буцаагаад өгчихнө” гэсэн. Тэгж ярьж байснаа гэв гэнэт над руу уурлаад “наад охин чинь өөрөө тэр өдрөө ****************д хэлээд тэр өдөржингөө гадуур яриад явчихсан юм байна лээ шүү дээ. Үнэнээ хэлээч чи” гээд уурлаад байсан. Ингэж хүний амьдралаар тоглож байхаар энэ мөнгийг нь аваад мэдүүлгээсээ буцчихгүй гээд уурлаад гараад явсан. Тухайн үед би шууд уйлчихсан. Тэгээд тэд нар гарч яваад **************** бид хоёр шууд шүүх хурал дээрээ очсон. ...Намайг хамгаалах байранд байхад **************** эхнэрийн хамт манай аав ээж хоёртой дандаа шөнө дунд уулзаад хашаа аваад өгье, бэлэн мөнгө төгрөг өгье, мөн эхнэр нь манайд боорцог архи зэрэг эд зүйлс барьж ордог байсан гэсэн. Тухайн үедээ охинтой чинь уулзмаар байна гэдэг байсан гэсэн. Тухайн үед над руу **************** эгч мөнгө санал болгосны дараа харьцсан зурвас байгаа. ...**************** надад тухайн үед “мөнгийг авчих уу” гэтэл “чи мөнгийг нь авсан л дээр дээ” гээд зөндөө шахаж байсан. Харин нэг юм мартаж. Тухайн үед мөнгө санал болгочихоод **************** эгч “чи мэдүүлгээсээ шүүх хурал дээр буцаад эхлэнгүүт би чам руу гайхсан харцаар харна шүү, би харин ажил дээрээ очоод **************** эгчид **************** чинь мэдүүлгээ худлаа өгсөн байна шүү дээ гэж хэлнэ. **************** эгч чамтай уулзвал нээх их юм битгий яриарай” гэсэн.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 14-15 дугаар хуудас), гэрч ****************гийн “...****************ыг танина. Энэ охин манай төрсөн эгчийн маань зээ байгаа юм. Хүчингийн хэрэгт хохирогчоор оролцоод байгаа юм. Над дээр энэ 7 хоногт буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр намайг ажил дээрээ сууж байтал ярих юм  байна. Утсаар ярьж болохгүй байна гэхээр нь би ажил дээр хүрээд ир гэж  хэлсэн. Тэр охин ирээд шууд энэ нөгөө хэрэг дээр миний хууль ёсны төлөөлөгч болох **************** гэх эмэгтэй намайг мэдүүлгээ өөрчлөөд худлаа ярьсан юм гээд мэдүүлгээсээ буцчих, чамд шүүгдэгчийн талаас мэдүүлгээсээ буцвал 30000000 төгрөг өгье гэж байна, яах вэ эгчээ гээд аавтайгаа цуг орж ирсэн. Тэгэхээр нь би “чи наад 30000000 төгрөгийг огт авч болохгүй шүү, хар нялхад чинь бузарласан хүнд огт тэгж болохгүй, наад хүүхэд хамгаалах хүн чинь юу яриад байгаа юм” гээд өмгөөлөгч **************** дээр нь хамт орж хэлсэн. Тэгээд тэр өмгөөлөгч “тийм юм байхгүй, чи чинь мэдүүлгээсээ буцахгүй юм байгаа биз дээ” гэж байсан. ...Надад хэлэхдээ **************** эгч 2, 3 удаа тийм зүйл ярьж байгаа. Хамгийн сүүлийн удаа гэртээ дуудаад ууттай 30000000 төгрөг гаргаж ирээд энэ нэг боодол мөнгө 2000000 төгрөг байгаа. ****************ын талаас өгсөн юм. Чи мэдүүлгээ өөрчлөөд түүнийг гүтгэсэн юм ч гэдэг юм уу, нэг зүйл олоод хэлчих гэсэн юм гэж байсан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 19-21 дүгээр хуудас), гэрч ****************ын “...**************** бол манай төрсөн охин байгаа юм. 12 дугаар сарын эхээр байх гэж санаж байна. Ямар ч байсан **************** эмнэлэгт хэвтэж байсан юм. Тухайн үед би түүнд хоол унд хүргэж өгөх гээд очиход тэрээр сая намайг **************** эгч эмнэлгээс чөлөө авч гараад хоолонд орууллаа.Хоолонд орж байгаад надад мэдүүлгээсээ буцвал 15,000,000-20,000,000 төгрөгийн санал тавьсан. Тэгээд нэг хүнтэй “миний ажил бүтэх юм шиг байна. Би охинтой уулзчихсан байна” зэргээр утсаар яриад байсан гэсэн. Тэгээд буцааж эмнэлэгт нь хүргэж өгсөн гэж ярьж байсан. Тухайн үедээ би ****************д нэг их зүйл хэлээгүй. Дараа нь буюу эмнэлгээс гарсны дараа нь ****************ыг **************** гэртээ дуудсан гэсэн. Тухайн үед би “ганцааранг нь битгий хамаагүй явуулж байгаарай” гэж **************** нь хэлж байсан болохоор түүний гэрт нь буюу мал эмнэлгийн ард гэрийнх нь үүдэнд алхаж хүргэж өгсөн. Хүргэж өгчихөөд би буцаад явсан. Тэгээд хэд хоногийн дараа миний охин надад “Би танд нэг юм хэлэхгүй бол болохгүй нь, **************** эгч намайг гэртээ дуудаж ирүүлээд ууттай юм гаргаж ирээд энд 30,000,000 төгрөг байгаа, энэ маш их мөнгө, би хэдэн жил ажиллаад ч ийм мөнгөтэй болж чадахгүй. Энэ мөнгийг **************** буюу шүүгдэгчийн талаас чамд өгч байгаа юм.  “Чи хүн гүтгэсэн гэдэг ч юм уу, нэг юм олоод хэлчих. Чи эгчдээ хэдийг нь өгсөн болно, би голохгүй гэж хэлсэн. Би одоо яах вэ ааваа” гэж байсан. Тэгээд би асуух хүн байхгүй яахаа мэдэхгүй Шүүхийн шинжилгээнд ажилладаг **************** эгч дээр очсон. Тэгээд би **************** эгчид тайлбарлаж өгтөл **************** эгч намайг “за чи явж бай би хүүхэдтэй өөрөө яриад асуугаад шийдье” гэсэн. Ийм л асуудал болсон.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 23-24 дүгээр хуудас), гэрч ****************ийн “...****************ыг ****************ын хууль ёсны төлөөлөгч гэдгээр нь танина. ...Би хамгаалах байрнаас гарснаас нь хойш буюу 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 10 дугаар хороонд байрлах эмээгийнх нь гэрт очиж бялуу аваачиж өгөх үедээ ярилцсан. Тухайн үед ****************той ойр зуурын юм ярилцсан. Хичээлийнх нь талаар л ерөнхийдөө ярьсан. **************** нь тэр үедээ ****************т холбогдох хэрэгт давж заалдах шатны шүүх хуралд орсон гэж хэлж байсан. Тэгээд “****************аар дамжуулж ****************ын ар гэрээс 30,000,000 төгрөгийг өгнө гэж байна” гэсэн утгатай юм хэлсэн. Мөн ****************ыг мэдүүлгээсээ буцвал уг 30,000,000 төгрөгийг өгнө гэж амласан талаар бас хэлсэн. Энэ мөнгөний асуудлын талаар ****************ын ангийн багш *************** бид хоёр л мэдэж байгаа. Уг 30,000,000 төгрөгийг ****************ын эхнэрийг ****************аар дамжуулж амласан гэж ярьж байсан. Өөр тодорхой зүйл яриагүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 28 дугаар хуудас), насанд хүрээгүй гэрч ****************гийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу манай аав ****************ын шүүх хурал болохоос 1 цаг орчмын өмнө ээж ****************гийн хамт Арвайхээр сумын Хүүхдийн ордонд очиж 30,000,000 төгрөгийг **************** гэх хүнээс бэлнээр авсан. Би ямар учиртай мөнгө гэдгийг мэдээгүй. Өөрийн ээж ****************тай хамт явж байгаад л тэнд очсон. Харин сүүлд ээжээс асуухад “аавын ялыг хөнгөрүүлэх мөнгө байгаа юм, нөхөн төлбөр” гэж хэлсэн. Тухайн үед ****************, ****************, манай ээж ****************, бид дөрөв хамт байсан. Өөр хүн хамт байгаагүй. Уг 30,000,000 төгрөгийг ****************ад хэн, хэзээ, хэрхэн өгсөн талаар мэдэх зүйл байхгүй. Би уг 30,000,000 төгрөгийг ****************ад хүргэж өгөх үед хамт очоогүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 39 дүгээр  хуудас), Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ****************аас гаргаж өгсөн “Хохирогч ****************д шүүгдэгч ****************ын гэр бүлийн зүгээс хохирол барагдуулахаар 2021.12.02-нд гаргаж өгсөн 30,000,000 төгрөгийг /баримтгүй/ 2021.12.15 өдөр буцааж гэр бүлийнхэнд хүлээлгэн өгөв. 20000 дэвсгэрт-12 боодол х100=1200 ширхэг, 10000 дэвсгэрт-6 боодол х100=600 ширхэг, нийт 1800 ширхэг. Хүлээлгэн өгсөн: Хохирогч ****************, ХЁТ ****************, шүүгдэгчийн гэр бүл ****************, охин ****************” гэсэн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авч хэрэгт хавсаргах тухай тогтоол (1хх-ийн 6-7 дугаар хуудас),  2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр насанд хүрээгүй гэрч Э.****************ын гар утсанд үзлэг хийж мэдээллийг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, тогтоол (1хх-ийн 8-9 хуудас), “Юнител” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №05-01/1473 дугаартай “Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт” хүргүүлсэн албан бичиг, “Шүүгдэгч ****************ын ********38 дугаарын орсон, гарсан дуудлага, мессежийн лавлагаа (1хх-ийн 151 дүгээр хуудас), Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ДШМ/51 дугаартай магадлал (2хх-ийн 7-15 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

 Шүүгдэгч ****************ын өмгөөлөгч ****************ын шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Тэгэхлээр мэдүүлэг өгөх ажиллагаа давж заалдах шүүхэд байдаггүй. Тийм учраас 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж чинь өөрөө худал мэдүүлэг өгүүлэх гээд байгаагаас чинь анхан шатны шүүх тэрнээс өмнөх ажиллагаа дээр байхаар хуулийн заалт гэдгийг тодотгож хэлмээр байна. ....Прокурорт үндсэндээ энэ хууль бус байна гэдгийг мэдэгдсэнийхээ төлөө **************** шалгуулж байгаа. Тэгэхлээр энэ хэргээс сайн дураараа татгалзаж гэмт хэргийн мэдээлэл чинь хууль зүйн агуулгын хувьд шууд өөрийг нь хариуцлагад татах үндэслэл хамаарахгүй. ...Нэгэнт **************** хууль бус шаардлага ирсэн учраас уг мөнгийг баримтаар хүлээлгээд өгчихсөн гэсэн баримт нь авагдчихсан байж байгаа. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах гэж байгаа. 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзахаас өмнө хийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь бие даасан өөр гэмт хэргийн шинжтэй байвал тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж байгаа юм. Татгалзахаас өмнө ****************ад биеэ даасан гэмт хэргийн үйлдэл байхгүй. Тэгэхээр энэ хуулийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан. ....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Тэгэхээр хэлбэрийн төдий агуулсан боловч гэдэг нь хэлбэрийн гэмт хэрэгт хэлбэрийн бус гэмт хэрэг хамаарахгүй гэсэн зохицуулалт байхгүй. Тэр тусмаа уг үйлдэл үйлдсэн нийгмийн хор аюулын хэм хэмжээ хуулиар хамгаалагдсан эрх ашигт хор хохирол учруулаагүй гэж байна. Хэрвээ энэ мөнгө төгрөгийг аваад ****************д хохирол учруулаад өөрсдөө бусдыг ятгаж бусдыг гэмт үйлдэлд уруу татсан мэдүүлэг өгөх үйл ажиллагааг зохион байгуулсан, удирдсан, гүйцэтгэсэн энэ шинжээрээ хор аюул учрах нөхцөл байдал харагдаж байгаа. Тэгэхийн тулд энэ үйлдлийг таслан зогсоосноороо нийгмийн аюулын хэм хэмжээ хуулиар хамгаалагдсан эрх ашиг бодит хор хохирол учраагүй ийм үйлдэл хуульчлагдсан байгаа. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэгт хамаарахгүй гэдэг ойлголтыг энэ зүйл заалтуудаар няцаах үндэслэлтэй харагдаж байна. ....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4, 2.8 дугаар зүйлд заасан  үндэслэлүүдийг харгалзаж шүүхээс гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэмт хэргийн үгүйсгэгдэх нөхцөл байдал үүсчихсэн байх үндэслэлүүдийг харгалзаж ****************ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ****************гийн өмгөөлөгч ****************гийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...**************** энэ үйлдлийг өөрөө санаачлаад явсан байдлаар ингэж дүгнэлт үйлдсэн. Энэ субьектив, объектив тал нь хангалтгүй тогтоогдохгүй байна гэж үзэж байна. **************** хохирогчид 30 сая төгрөг ****************аар дамжуулаад өгсөн гэдэг. 30 сая төгрөг ****************ад байсан. Энэ тохиолдолд өөрөө хэний ч тодотгох санаачилгагүйгээр өөрийнхөө бодлоор өөрийнхөө дүгнэлтээр энэ болдоггүй юм байна гэдгийг ойлгоод сайн дураараа энэнээсээ татгалзаад ****************аас энэ мөнгийг өгөөч ээ гэж удаа дараа нэхэж бүр болохгүй болохоор нь аав, ээжид нь хэлээд нэхсэн байдаг. Тэгэхээр энэ нь ****************гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үйлдлээсээ сайн дураараа татгалзсан гэсэн байдлаар хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзэж байгаа. ...**************** үйлдлээсээ өөрөө татгалзсан. Татгалзсан үед нь мөнгийг нь буцаагаад өгсөн бол энэ асуудал иймдээ тулахгүй байсан гэдгийг дахиад хэлье. Энэ нь Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлд заасантай тохирч байгаа юм. Энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлт тус тус гаргасан ч дээрх дүгнэлтүүд нь насанд хүрээгүй гэрч **************** (1хх-ийн 14-15 дугаар хуудас), гэрч **************** (1хх-ийн 19-21 дүгээр хуудас), гэрч **************** (1хх-ийн 23-24 дүгээр хуудас), гэрч **************** (1хх-ийн 28 дугаар хуудас), насанд хүрээгүй гэрч **************** (1хх-ийн 39 дүгээр  хуудас) нарын мэдүүлэг, Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ****************аас гаргаж өгсөн “Хохирогч ****************д шүүгдэгч ****************ын гэр бүлийн зүгээс хохирол барагдуулахаар 2021.12.02-нд гаргаж өгсөн 30,000,000 төгрөгийг /баримтгүй/ 2021.12.15 өдөр буцааж гэр бүлийнхэнд хүлээлгэн өгөв. 20000 дэвсгэрт-12 боодол х100=1200 ширхэг, 10000 дэвсгэрт-6 боодол х100=600 ширхэг, нийт 1800 ширхэг. Хүлээлгэн өгсөн: Хохирогч ****************, ХЁТ ****************, шүүгдэгчийн гэр бүл ****************, охин ****************” гэсэн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авч хэрэгт хавсаргах тухай тогтоол (1хх-ийн 6-7 дугаар хуудас),  2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр насанд хүрээгүй гэрч Э.****************ын гар утсанд үзлэг хийж мэдээллийг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, тогтоол (1хх-ийн 8-9 хуудас), “Юнител” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №05-01/1473 дугаартай “Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт” хүргүүлсэн албан бичиг, “Шүүгдэгч ****************ын *********238 дугаарын орсон, гарсан дуудлага, мессежний лавлагаа (1хх-ийн 151 дүгээр хуудас), Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ДШМ/51 дугаартай магадлал (2хх-ийн 7-15 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байх тул шүүгдэгч ****************ын өмгөөлөгч ****************, шүүгдэгч ****************гийн өмгөөлөгч **************** нарын дээрх  дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

          Иймд Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч ****************, **************** нарт холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч ****************ыг хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж амласан, шүүгдэгч ****************г хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор шан харамж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:  

 

Шүүгдэгч ****************, **************** нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. 

 

3. Шүүгдэгч ****************, **************** нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн гурван шүүгдэгчээс 2 шүүгдэгчийг гэм буруутай асуудлыг шүүх гэм буруутай гэж шийдвэрлэсэн. Ийм учраас шүүгдэгч ****************, **************** нарын гэм буруутай асуудалд дараах дүгнэлтийг гаргаж байна. ...Шүүгдэгч ****************ын үйлдлийн тухайд тухайн цаг хугацаанд буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутай эсэх асуудал дээрээ гаргасан түүний байр суурь  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн эсэх асуудал гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас  үүсэх хохирол хор уршиг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Ингээд шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.  ...Шүүгдэгч ****************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан ялыг түүний оршин суух нутаг дэвсгэр болох Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Хилийн хориг тавигдаагүй. Хэрэгт хураан аван эд зүйл битүүмжилсэн хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг шүүхийн тэмдэглэлд тусгуулах саналтай” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****************ын өмгөөлөгч **************** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгээр ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон дүгнэлт гарч байна. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. **************** нь ****************ыг давж заалдах шатны  шүүхэд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан. Улмаар түүнд хөшүүрэг болгож ****************гийн өгсөн мөнгийг хэлж мэдүүлгээ өөрчилбөл энэ мөнгө олдох нь гэсэн мэдүүлгийг үндэслэл болгож байгаа гэдгийг ойлгож байна. Тэгэхдээ эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ****************ын тухайн гэмт хэрэгт оролцсон байдал хувийн байдал гүйцэтгэж байсан ажил үүрэг зэргийг зайлшгүй харгалзах ёстой. Өөрөөр хэлэх юм бол тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа энэ хэрэгт холбогдож байна. Гэмт хэргийн талаар мэдээлэл хэнээс гарсан гэдгийг өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан нотлох баримтаар худал мэдүүлэг өгөх талаар хүүхдийн мэдүүлгийг өөрчлүүлэх талаар нөхцөл байдал үүссэнийг **************** мэдээлсэн. Энэ асуудал тухайн хүний хувийн байдал шударга зан байдлыг харуулж байгаа баримт гэж үзэж байгаа. Дээр нь өрх толгойлсон 1 ой гарантай бага насны хүүхэдтэйгээ амьдардаг эмэгтэй байгаа. ...Ийм учраас амьдралын байдал хувийн байдал хэрэгт оролцсон оролцоо  зэрэг нөхцөл байдлууд нь хуульд заасан болон шүүхээс хөнгөрүүлэн авч үзэх нөхцөл байдлын хувьд ийм үндэслэлүүд харагдаж байгаа учраас энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж эрүүгийн хариуцлага тооцно уу гэсэн саналтай байна. Улсын яллагчаас 2 сая төгрөгөөр торгох санал тавьж байна. Бага насны хүүхэдтэй өрх толгойлон ганцаараа амьдардаг амьдралын эх үүсвэр өөрөө бүрдүүлдэг ийм нөхцөл байдал байна. Тийм учраас торгуулийн ял оновчтой байхын хувьд оновчтой. Торгуулийн хэмжээг хуульд заасан доод хэмжээгээр тогтоож өгнө үү гэсэн саналтай байна. Ингээд шүүхийн шийдэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх нь зөв байна гэсэн байр суурьтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****************гийн өмгөөлөгч **************** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...****************гийн хувьд хууль зүйн талаасаа гэм буруугаа хүлээж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дүгээр зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэгт холбогдсон хууль зүйн талаасаа ийм хөнгөрүүлэх үндэслэл байна гэж үзэж байна. Хувийн байдлын тухайд нөхөр нь олон жилийн ялтай явсан. Үүнээс болж өөрөө хэрэгт холбогдсон. Өөрийнх нь асрамжид бага насны 2 хүүхэд байдаг. Өсвөр насны нэг охин гээд гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Өрх толгойлсон эмэгтэй. Иймэрхүү нөхцөл байдалтай шүүгдэгч эрүүгийн хариуцлагаа сонсох гээд хүлээж байна. Дээрх байдлыг хэлж байгаа учир шалтгаан гэвэл энэ зүйл ангид заасан торгох ялын хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн хувьд гаргалаа.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****************ийн өмгөөлөгч **************** шүүгдэгч ****************, **************** нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргах шүүх хуралдаанд: “...Тайлбаргүй гэв.,

 

           Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

          Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ****************, **************** нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч ****************, **************** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************овогт ****************ын ****************ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ****************овогт ****************ын ****************г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 / нэг сая / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************, **************** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ****************, ****************  нарт мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  шүүгдэгч ****************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************, **************** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************, **************** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ****************овогт ****************ийн ****************т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч ****************овогт ****************ын ****************ыг хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж амласан, шүүгдэгч ****************овогт ****************ын ****************г хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор шан харамж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************овогт ****************ын ****************ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ****************овогт ****************ын ****************г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 / нэг сая / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************, **************** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  шүүгдэгч ****************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************, **************** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************, **************** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    

 

                       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР