Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 139/ШШ2022/00359

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 19/ШШ2022/0059

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, шүүгч Г.*******, Г.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* *******ны /РД: /

Хариуцагч: ******* аймгийн сумын дугаар баг, 2 дугаар гудамжны 1 тоотод оршин суух овогтой гийн /РД:ЗЕ/

Нэхэмжлэлийн шаардлага: 8195160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 19/2021/00490/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Иргэдийн төлөөлөгч Л.,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,

Хариуцагч П.,

Прокурор Л.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* *******ны нь П.т холбогдуулан 8195160 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. ******* *******ны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д ******* жинхэнэ *******н хаагчийг хууль бусаар төрийн *******наас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн *******ны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай *******н тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50.2-т ******* *******ны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. ******* аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа П. нь 2020 оны 04 сарын 29-ний өдрийн А/58 дугаар захирамжаар С.ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын *******н тушаалаас халсан байх бөгөөд С. шүүхэд гомдол гаргасан. ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 22-ны өдрийн 117/ШШ2020/0014 дүгээр шийдвэрээр ******* аймгийн сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 29-ний өдрийн А/58 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож, С.ийг урьд эрхэлж байсан ******* аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын даргын *******н тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 9287064 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газраас 2020 оны 12 сарын 04-ний өдөр 6666700 төгрөгийг ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 646189 төгрөгийг С.т олгож, 882271 төгрөгийг нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлсэн байна. Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 8195160 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан П.аас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ******* *******ны ийн нэхэмжлэлтэй П.т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр нэмэгдүүлж байна. Тодруулбал, С.ийг урьд эрхэлж байсан ******* аймгийн ******* аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын даргын *******н тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг П. нь биелүүлээгүйн улмаас С. 2020 оны 12 сарын 01-ний өдөр тухайн *******н тушаалд томилогджээ. Шүүхийн шийдвэр гарснаас хойш *******н тушаалд эгүүлэн томилогдсон өдөр хүртэлх хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0 сарын 10-ны өдрийн 19/ШШ2021/00085 дугаар шийдвэрээр ******* аймгийн сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин 944964 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 45671 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд тус сумын Засаг даргын тамгын газраас С.т 944964 төгрөг, түүний нийгмийн даатгалын шимтгэлд 414221 төгрөг, нийт 459185 төгрөг төлсөн байна. Иймд өмнө нэхэмжилсэн төрд учирсан хохирол болох 8195160 төгрөг дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу 459185 төгрөгийг нэмэгдүүлж, нийт 1255445 төгрөгийг нэмж нэхэмжилж байх тул хүлээн авч шийдвэрлэнэ үү гэжээ.

. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч П. нь ******* аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2020 оны 04 сарын 29-ний өдөр А/58 дугаар захирамж гаргаж С. буюу Засаг даргын тамгын газрын даргыг ажлаас халсан. С. нь ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь С.ийг хууль бусаар *******н тушаалаас нь халсан байна гэдгийг тогтоож С.т ажилгүй байсан хугацааны цалин буюу 9287064 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу ******* *******ны өөс ******* *******ны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-д заасны дагуу *******н тушаалтны буруутай шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлын нэхэмжилж шүүхэд гомдол гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэр гарсан байхад П. нь шүүхийн шийдвэр биелүүлээгүй. С.ийг буцааж *******н тушаалд нь томилохгүй байсаар П.Цолмонбатаар сумын Засаг даргаас огцорсны дараа өөр Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 4.459.185 төгрөг олгосон байдаг. Ажилгүй байсан хугацааны цалинг С.т олго гэсэн шийдвэрийг иргэний шүүхээс давхар шийдвэрлэсэн. Тиймээс П.ын буруутай үйл ажиллагааны улмаас төрд 1255445 төгрөгийн хохирол учирсан. ******* *******ны ******* *******ны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-д заасны дагуу төрд учирсан хохирлыг буруутай *******н тушаалтнаар төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Үүнийгээ дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

4. Хариуцагч П. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* *******ны уг хохирлыг надаас нэхэх эрхгүй субъект гэж үзэж байгаа. Мөн түүнээс гадна ******* *******ны харьяалал зөрчиж сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан дээрх 8195160 төгрөг дээр С.ийн ажилгүй байсан хугацааны цалин гэж 469185 төгрөгийг нийт 1255445 төгрөгийг надаас гаргуулахаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь С.т төлөх ёстой байсан 8195160 төгрөг болон 45918 төгрөг нийт 1255445 төгрөгийг нэхэмжлэх хуулийн хугацаа нь дууссан байхад С.т сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 сарын дотор нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаагаа алдсан байна. Иймд ******* *******ны ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.Прокурор Л. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч П. нь 2020 оны 0 сарын 11-ний өдөр ******* аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 04 сарын 29-ний өдөр А/58 дугаартай захирамжаар тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан С.ийг ажлаас нь халсан. Уг тушаал гарсантай холбоотой С.аас ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 22-ны өдрийн шийдвэрээр ******* аймгийн сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 29-ний өдрийн А/58 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож С.ийг урьд эрхэлж байсан ******* аймгийн сумын Засаг даргын тамгын газрын даргын *******н тушаалд нь эргүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин олговорт 9287064 төгрөгийг олгохоор шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой тус сумын Засаг даргын тамгын газраас 2020 оны 12 сарын 04-ний өдөр 6666700 төгрөгийг ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 6461089 төгрөгийг С.т, 882871 төгрөгийг нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлсэн байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хариуцагч П.ын буруутай шийдвэрийн улмаас төрд нийт 1255445 төгрөгийн хохирол учирсан байна. ******* *******ны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-д зааснаар Иргэнийг, эсхүл улс төрийн *******н хаагчаас бусад төрийн *******н хаагчийг төрийн *******нд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн *******ны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай *******н тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан. Иймд ******* *******ны өөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас 1255445 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

6. Иргэдийн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: П.аас төрд учирсан хохирлыг нэхэмжлэх ёстой гэж бодож байна гэв.

7. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас ******* аймгийн сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 29-ний өдрийн А/58 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийн хуулбар /хэргийн -р хуудас/, ******* аймгийн сумын Засаг даргын 2020 оны 12 сарын 01-ний өдрийн Б/27 дугаартай С.ийг ажилд томилох тухай захирамжийн хуулбар /хэргийн 4-р хуудас/, шүүхийн шийдвэрийн дагуу ******* аймгийн сумын Засаг даргын тамгын газраас 2020 оны 12 сарын 04-ний өдөр 6666700 төгрөгийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 646189 төгрөгийг С.т олгож, 882271 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтэст тус тус шилжүүлсэн төлбөрийн баримтууд /хэргийн 5-6-р хуудас/, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 22-ны өдрийн 117/ШШ2020/0014 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 7-18-р хуудас/, ******* *******ны өөс иргэн П.т хүргүүлсэн 2021 оны 0 сарын 0-ны өдрийн Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай 04/902 дугаартай *******н бичиг /хэргийн 19-р хуудас/, ******* *******ны ийн 2021.06.17-ны өдрийн 01/1420 дугаартай Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай *******н тоот /хэргийн 20-р хуудас/, ******* *******ны ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 21-р хуудас/, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0 сарын 10-ны өдрийн 19/ШШ2021/00085 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 44-47-р хуудас/, 2022 оны 0 сарын 02-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 57-р хуудас/, ******* *******ны ийн Ажлын *******ны даргын 2022 оны 04 сарын 26-ны өдрийн Б/28 дугаартай Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, хавсралтын хуулбар /хэргийн 126-128-р хуудас/, ******* *******ны ийн Ажлын *******ны даргын 2022 оны 06 сарын 27-ны өдрийн Б/5 дугаартай Э.Гансугарыг *******н тушаалаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 129-р хуудас/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч талаас 2021 оны 12 сарын 16-ны өдрийн хариу тайлбар /хэргийн 28-0-р хуудас/, хариу тайлбар /хэргийн 79-81-р хуудас/, 2020 оны 06 сарын 20-ны өдрийн эмчийн магадлагаа /хэргийн 10-р хуудас/, Говийн оточ сувиллын эмчийн тодорхойлолт /хэргийн 114-р хуудас/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ******* *******ны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д ******* жинхэнэ *******н хаагчийг хууль бусаар төрийн *******наас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн *******ны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай *******н тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50.2-т ******* *******ны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. П. нь ******* аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2020 оны 04 сарын 29-ний өдрийн А/58 дугаар захирамжаар С.ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын *******н тушаалаас халсан байх бөгөөд ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 22-ны өдрийн 117/ШШ2020/0014 дүгээр шийдвэрээр ******* аймгийн сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 29-ний өдрийн А/58 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож, С.ийг урьд эрхэлж байсан ******* аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын даргын *******н тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 9287064 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн, захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг П. нь биелүүлээгүйн улмаас С. 2020 оны 12 сарын 01-ний өдөр тухайн *******н тушаалд томилогджээ. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0 сарын 10-ны өдрийн 19/ШШ2021/00085 дугаар шийдвэрээр ******* аймгийн сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин 944964 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 45671 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд тус сумын Засаг даргын тамгын газраас С.т нийт 459185 төгрөг төлсөн байна. Иймд өмнө нэхэмжилсэн төрд учирсан хохирол болох 8195160 төгрөг дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу 459185 төгрөгийг нэмэгдүүлж, нийт 1255445 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:

а. ******* *******ны нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна.

б. Хуульд заасан 1 сарын хугацааны дотор нэхэмжлэлээ гаргаагүй байна.

в. Нэхэмжлэлийг харьяалал зөрчиж гаргасан байна.

г. Миний тэтгэмжийн мөнгийг сумын Засаг даргын тамгын газраас ******* *******ны ийн нэхэмжлэлийг шийдэхээр шууд төлнө гээд өгөхгүй байгаа тул надад энэ нэхэмжилсэн мөнгийг төлөх боломж байхгүй гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* аймгийн сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 29-ний өдрийн А/58 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийн хуулбар /хэргийн -р хуудас/, ******* аймгийн сумын Засаг даргын 2020 оны 12 сарын 01-ний өдрийн Б/27 дугаартай С.ийг ажилд томилох тухай захирамжийн хуулбар /хэргийн 4-р хуудас/, ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 22-ны өдрийн 117/ШШ2020/0014 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 7-18-р хуудас/, ******* аймгийн сумын Засаг даргын тамгын газраас 2020 оны 12 сарын 04-ний өдөр 6666700 төгрөгийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 646189 төгрөгийг С.т олгож, 882271 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтэст тус тус шилжүүлсэн төлбөрийн баримтууд /хэргийн 5-6-р хуудас/, ******* *******ны өөс иргэн П.т хүргүүлсэн 2021 оны 0 сарын 0-ны өдрийн Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай 04/902 дугаартай *******н бичиг /хэргийн 19-р хуудас/, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0 сарын 10-ны өдрийн 19/ШШ2021/00085 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 44-47-р хуудас/, С.т 944964 төгрөг төлсөн баримт /хэргийн 49-р хуудас/, С.ийн ажилгүй байсан үеийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт /хэргийн 50-р хуудас/ баримтуудаар хариуцагч П.ын хууль бус шийдвэрийн улмаас төрд 1255445 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

5. Хариуцагч нь: а. ******* *******ны нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргаж байна. ******* *******ны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т ******* *******ны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж заажээ. Хуулийн энэхүү заалтаар төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг төрийн *******ны төв байгууллага буюу ******* *******ны д олгосон байх тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

б. Хуульд заасан 1 сарын хугацааны дотор нэхэмжлэлээ гаргаагүй гэж тайлбар гаргаж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна. ******* *******ны ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хуулийн энэхүү заалтад хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

в. Нэхэмжлэлийг харьяалал зөрчиж гаргасан гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. Хариуцагч П. нь ******* аймгийн Сайнцагаан суманд оршин суудаг гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх ба нэхэмжлэлд хариуцагчийн оршин суух хаягийг ******* аймгийн сум гэж тодорхойлсон байна. Хариуцагч нь ******* аймгийн , Сайнцагаан сумын алинд ч оршин суудаг байсан түүнд хариуцагдах хэргийг ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянан шийдвэрлэхээр байна. Иймд хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

г. Миний тэтгэмжийн мөнгийг сумын Засаг даргын тамгын газраас ******* *******ны ийн нэхэмжлэлийг шийдэхээр шууд төлнө гээд өгөхгүй байгаа тул надад энэ нэхэмжилсэн мөнгийг төлөх боломж байхгүй гэжээ. Хариуцагчийн энэхүү тайлбараас харахад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ба дээрх тэтгэмжийн мөнгөөр төлөх боломжтой гэж ойлгогдох тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.

6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн *******н хаагч *******н үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус зааснаар төр өөрт учирсан хохирлыг хариуцагч П.аас шаардаж гаргуулах эрхтэй байна. Иймд ******* *******ны ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-т зааснаар ******* *******ны ийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлжээ. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, ******* *******ны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар хариуцагч П.аас 1255445 /арван хоёр сая таван зуун тавин дөрвөн мянга гурван зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан төрд /улсын төсөвт/ олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч П.аас 215820 /хоёр зуун арван таван мянга найман зуун хорь/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, прокурор шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.*******

ШҮҮГЧИД Г.*******

Г.*******