| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2020/00369/И |
| Дугаар | 104/ШШ2020/00476 |
| Огноо | 2020-12-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 104/ШШ2020/00476
| 2020 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 104/ШШ2020/004*******6 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамж 2******* тоотод оршин суух ******* нөөнөө ******* ******* /РД:*******/
Хариуцагч: Налайх дүүрэг ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамж, 2******* тоотод оршин суух ******* ы /РД:/-т холбогдуулан
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.Золбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.той анх 2012 онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр охин С., 2019 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр охин С.Нандин- нар төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан
учраас хоёр хүүхдээ эцгээр нь овоглож чадаагүй. Бид 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Э. удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж намайг байнга зодож, хэл амаар доромжилж, өөр бусадтай гэр бүлийн харилцаатай болж намайг олон удаа хуурч, би тэр болгоныг нь уучилж тэвчсээр ирсэн. ...Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулна. Мөн Хүүхдүүдийн эцэг Э. болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхээс бидэнд 3 сарын эвлэрүүлэх хугацаа олгосон. Энэ хугацаанд бид эвлэрч амьдраагүй, цаашид ч эвлэрч амьдрах боломжгүй. 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11.00 цагт болох шүүх хуралд оролцох боломжгүй байна. Учир нь Би Баянхонгор аймагт Ковид-19 цар тахлын хөл хорионы дэглэмд байгаа тул намайг эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э. шүүхэд гаргасан тайлбартаа: Н.*******тай 2012 онд танилцаж, 8 жил амьдарч байна. Энэ хугацаанд хоёр охинтой болсон. Би төрийн албанд Дотоодын цэргийн ангид ажиллаж байсан. Гэр бүлийн асуудал үүссэнээс болоод ажлаасаа гарсан. Н.******* 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр намайг яв гээд харааж хөөсөн. Тийм учраас би гэрийнхээ түлхүүрийг аваад гарсан. Н.*******аас болж ажлаа алдсан, 1******* хоног баривчлагдсан. Намайг ах дүү нар нь байнга доромжилдог, надад хэцүү байдаг учраас эвлэрэх боломжгүй.Би хүүхдүүдтэйгээ байнга уулзана. Тэтгэмжийн төлнө гэв.
Хариуцагч Э. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Биднийг шүүхээс эвлэрч амьдрахыг даалгаж 3 сарын хугацаа олгосон. Энэ хугацаанд эвлэрч амьдраагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Иймд Ковид-19 цар тахалтай байгаа тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул намайг эзгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Э.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг
гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Э. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй.
Нэхэмжлэгч Н.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар гэрлэлт цуцлуулах, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д зааснаар хүүхдийн эцгийг тогтоолгох, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д зааснаар хүүхдийн эцгээс хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг шаардах эрхтэй.
Гэрлэгчид 2012 онд танилцаж хамтран амьдарч, 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлийн 1113000060 дугаарт бүртгэж гэрчилгээ олгогдсон байна.
Нөхөр Э. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан гэрлэгчид бие биедээ үнэнч байх үүргээ биелүүлээгүйгээс гэрлэгчдийн дунд таарамжгүй байдал үүсч улмаар тусдаа амьдарчээ.
Гэрлэгчдийн дундаас 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр охин С., 2019 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр охин С.Нандин- нар төрсөн бөгөөд гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлээгүйгээс хүүхдүүд эхийн нэрийг авч, захиргааны журмаар эцэг тогтоолгоогүй байна.
Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сараар түдгэлзүүлж, эвлэрч амьдрахыг даалгасан. Гэвч гэрлэгчид эвлэрч амьдраагүй, хэн аль нь эвлэрэх талаар санаачилга гаргаагүй байна.
Иймд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заасны дагуу гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхдүүд захиргааны журмаар эцэг тогтоолгоогүй, эцэг Э. нь хүүхдийн эцэг тогтоохыг зөвшөөрсөн учраас эцэг тогтоолгох шинжилгээ хийхгүйгээр шүүхийн журмаар эцгийг тогтоох нь зүйтэй гэж үзсэн.
Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хариуцагч хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн учраас 2014 оны 09 дүгээр сарын 19-ний
өдөр төрсөн охин С., 2019 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин С.Нандин- нарыг эх *******ын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар үүрэг хэвээр үлдэх бөгөөд эцэг хүүхдүүдээс тусдаа амьдарч байгаа нөхцөлд хүүхдүүдийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Иймд энэ хуульд заасан хэмжээгээр эцэг Э.оос сар бүр тэтгэлэг гаргуулж хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284.660 төгрөгийг улсын орлого болгож, хуульд заасан журмын дагуу хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Цаг үеийн нөхцөл байдал Ковид-19 цар тахал өвчин дотоодод алдагдсантай холбогдуулан нэхэмжлэгч, хариуцагч нар өөрсдийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай учраас шүүх тэдний хүсэлтийг хүлээн авч хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1., 116., 118., 131 дүгээр зүйлийн 131.4., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-д заасныг баримтлан ******* нөөнөө ******* *******, ******* ы нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* ы 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин *******ын , 2019 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин *******ын Нандин- нарын эцэг болохыг тогтоосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.*******.-д заасныг баримтлан 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин С., 2019 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин С.Нандин- нарыг эх Н.*******ын асрамжид үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин С., 2019 оны 0******* дугаар
сарын 30-ны өдөр төрсөн охин С.Нандин- нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн *******0/тавь/ хувь, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.оос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1., *******.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284.660 /хоёр зуун наян дөрвөн мянга зургаан зуун жар/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.оос 284.660 /хоёр зуун наян дөрвөн мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхчимэгт даалгасугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар зохигчдод шүүхийн шийдвэрийг шуудангаар хүргүүлсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.*******.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ