Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн

Улсын яллагч П.Итгэл

Шүүгдэгч ***************, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************** овогт ***************ийн ***************д холбогдох 2303005170386 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19** оны 06 дугаар сарын 02-ны өдөр ******* аймагт төрсөн, **** настай, эрэгтэй, *********** боловсролтой, *********** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* баг ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *************** овогт ***************ийн *************** /РД:***************/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************** нь 2023 оны ******* дугаар сарын 11-ний өдөр 00 цагийн орчимд, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6-р багийн нутаг дэвсгэр, *****  шатахуун түгээх станцын урд замд ********* /*********/ маркийн ****ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой *****ыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн *****ыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн *****ыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”  гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, явган зорчигч болох ****************/РД:****************/-ыг мөргөж, ****************ы амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *************** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр би Улаанбаатар хотоос 15 цагийн үед Эрүүл мэндийн яамны гаднаас хөдөлсөн. Эрүүл мэндийн сайд ************той тухайн үед ажлаар уулзсан. 08 дугаар сар байсан учраас Улаанбаатар хотод замын хөдөлгөөний түгжрэл бараг байхгүй байсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд наашаа гарсан. Тухайн автобус нь 16 цагийн автобус байсан. Надаас 30 минутын зайтай хотоос гарсан. Ингээд 12 цагийн орчим энэ авто осол болсон. Автобусны *****ны дээд хязгаар нь дээд ***** нь 80 км/цаг гээд Авто тээврийн үндэсний төвөөс тогтоогоод байнга GPS-ээр хянаж байдаг. Энэ хэрэг болсон газар хүртэл би ойролцоогоор 9 цаг орчим хөдөлгөөн үйлдсэн байгаа. Автобус ч мөн адил. Автобус нь замдаа 30 гаран хүн хооллуулах гээд 1 цаг орчим зогссон байгаа юм. Би бол замдаа огт зогсоогүй. Улаанбаатар хотоос гарахдаа хоол хүнс, хүүхдүүдийн идэх зүйлсийг бэлдээд гарсан учраас замдаа 1 удаа зогсож бие л зассан. Тэгээд яваад ирсэн. Тухайн машины *****ыг олон янзаар тогтоож болно. Хэрэв дундаж *****аар тооцох юм бол Улаанбаатараас Өвөрхангай аймаг хүртэлх 430 км газрыг 9 цагт хуваагаад үзэхээр 50 орчим км/цаг *****тай явсан болж таарах гээд байгаа. ***** гэдэг нь өөрөө харьцангуй ойлголт. Цэг, метр тутамд өөр байж байдаг. Энэ хооронд тогтмол 100 км/цагийн *****тай явна гэсэн зүйл байхгүй. Заримдаа 20 км/цаг, заримдаа 30 км/цаг, зарим тохиолдолд 100 км/цаг *****тай явах ч тохиолдол бий. Тэгэхээр энэ хэрэгт авагдсан гээд байгаа машины гэрлийн өнцгөөр ***** тодорхойлсон гэж үзээд байгаа. Тэр нь өөрөө А цэгээс цаана байгаа *****. Яг А цэг дээрх *****ыг тогтоож чадаагүй, энэ *****ыг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлтүүд гарчихсан байгаа. Генетик  энергийн хуулийн талаар би сая хэлсэн. Үүнд массыг оруулан тооцно. Тэгэхээр манай ам бүлийн 6 хүний хэнийх нь ч массыг хэмжээгүй. Тэр бүү хэл машины банкинд байсан шатахууны үлдэгдлийг хүртэл тооцно. Тэгэхээр үүнийг буруу тооцсон гэж үзэх үндэслэлтэй. Яах вэ зайнаас хамаараад байгаа юм, хол зогссон гэх зэргээр. Тухайн үед шатахуун түгээх станц руу ойртох үед яаж ч бодсон харанхуй шөнө 120, 130 км/цагийн *****тай тэгж галзуу явдаг хүн гэж хэзээ ч байхгүй. Дээр нь гэр бүлээрээ явж байгаа хамгийн дээд зэргээр болгоомжилж замын хөдөлгөөнд оролцдог. Намайг шатахуун түгээх станц руу ойртоод ирэхэд хөндлөн улаан шланз толгойгоо сөхөөд машинаа засварлаж байгаа байдалтай үзэгдэх орчин хязгаарлаад зогсож байсан учраас би *****аа хассан. Тэгээд шланзтай зэрэгцээд ирэх үед ард талд нь автобус зогсож байсан. Тэнд гэрэл нь шатчихсан мэдээллийн самбар байсан. Тэгсэн чинь тэр самбарын араас гэнэт огцом хүн гүйж гарч ирсэн. Тэгээд шууд тоормос гишгээд амжаагүй. Мөргөхөд бүх гэрэл унтарсан. Машины тосол халуун мотор руу цацагдсанаа болоод юу ч харагдахгүй болсон. Тэгээд замын хажуу руу нисчихгүй юмсан гэсэн айдас түгшүүртэй зогссон. Тэгээд ямар ч байсан машинаа зогсоосон. Тэр цагийн хувьд ч гэсэн харилцан ялгаатай мэдүүлгүүд байгаа. **************** гэдэг жолооч буугаад банкаа онгойлгох гэж байсан гэж мэдүүлсэн. Дараа нь тооцоо хийх гээд байсан чинь гэж мэдүүлсэн байгаа. Ярихдаа бол 00 цаг 09 минутанд цагдаад дуудлага өгсөн гэж байгаа. Би ч мөн 00 цаг 07 минутын орчимд шууд зогсоод цагдаа руу болон 103 руу ийм зүйл боллоо гээд залгасан. Дээр нь тэр камерт бичигдсэн дүрс гээд байгаа нь машины гэрэл л хэдхэн секунд харагдаж байгаа болохоос биш ямар маркийн машин, ямар өнгөтэй машин болох нь огт мэдэгдэхгүй, танигдахгүй байгаа. Намайг ийм зүйлүүдээр буруутгаж байна. Замын хөдөлгөөний дүрмийнхээ тухайд дүгнэлт дээр амь хохирогч буруутай байна гэж гарсан. Замын хөдөлгөөний дүрмээр яг тэр А цэгт хэн нь түрүүлж нэвтрэх эрхтэй вэ гэдгийг тогтоодог. Тэр зам нь хот хоорондын зам, ямар нэгэн гарц, гэрлэн дохио байхгүй учраас дүрмээрээ тээврийн хэрэгсэл түрүүлж нэвтрэх эрхтэй байгаа. Гэтэл явган зорчигч тийм гэрэл, гарцгүй газар замыг сайтар шалгаж байж тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа тохиолдолд өнгөрүүлж байж гаргана гэсэн дүрмийг хэрэгжүүлээгүйгээс болоод ийм зүйл болсон. Ийм учраас яг тэр А цэгийн бодит *****ыг өнөөдрийг хүртэл тогтоож чадаагүй. Хэдийгээр өндөр нарийвчлалтай камерын бичлэг хийгээд тогтоосон гэж байгаа боловч яг 120 эсхүл 130 км/цаг гэж тогтоохгүйгээр 118-132 км/цаг *****тай гэж хязгаарыг нь тодорхой интервал заагаад байгаа. Яг 120 км/цагийн *****тай явах, 130 км/цагийн *****тай явах нь бас л зогсох зай, нөхцөл байдалд шал өөрөөр нөлөөлнө. Гэтэл ийм баримжаагүй зүйлээр буруутгаад ***** хэтрүүлсэн байна гэж байгаа. Зогсоох арга хэмжээний тухайд бороо орсон, Өлзийт сумаас нааш үер бууж байсан. Бороо орсон харанхуй шөнө зам бол харлаж, ойж харагдаад байдаг. Тэгэхээр ийм тохиолдолд би бүүр өндөр болгоомжтой *****аа тохируулж явж байсан гэдгээ хэлмээр байна. Нойтон зам дээр ABS шарвалтын системтэй машинууд тоормосны мөр гаргахгүй байх боломж маш бага. Тоормос нь өөрөө үрэлтийн хүчнээс үүсэж тээврийн хэрэгслийг зогсоох процесс. Тэгэхээр ийм мөр гараагүй, зам хуурай байсан гээд байгаа. Энэ замын үзлэгийг маргааш өдөр нь прокурор очиж үзлэг хийсэн. Тухайн үед бороо орчихсон, замын гадаргуу нойтон байсан. Цаг агаарын мэдээгээр ч гэсэн шөнийн 02 цаг хүртэл билүү бороо орж байсан талаар Цаг уурын газраас лавлагаа авч өгсөн байгаа. Үрэлтийн хүчний талаар би сая хэллээ. Тухайн үед машин ямар хээтэй дугуйтай байсан, дугуйны хээний элэгдэлт ямар байсан, тоормосны систем бүгд дугуйнд жигд байсан уу гэх зэрэг олон зүйлүүд нөлөөлнө. Энэ бүгдийг нарийн тогтоогоогүй. Ийм зүйлээр яллаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би талийгаачийн эхнэр нь байгаа юм...2023 оны 08 дугаар сарын 06-07-ны хавьцаа надтай утсаар манай нөхөр **************** яриад 08 сарын 10-11-ний хавьцаа буцах байх гэж надтай ярьж байсан. Тэгээд 2023 оны 08 сарын 10-ны өдөр би сүлжээтэй газар очоод талийгаачийн төрсөн дүү ****************той утсаар ярьтал ахыг автобусанд суулгах гэж байна гээд утас тасарсан. Тэгээд би дахиж холбогдож чадаагүй...талийгаачийг төрсөн дүү нар нь ахтайгаа уулзана, Улаанбаатар хот руу явуулчих гэхээр нь би талийгаачийг Улаанбаатар хот руу 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас явуулсан. ...бид хоёр 1998 оноос хойш Эрдэнэбүрэн сумандаа тасралтгүй 36 жил мал маллаж байсан. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. Одоо Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумандаа амьдардаг...би маш их гомдолтой байна. Ханийгаа алдсанд ар гэр бидэнд маш том хохирол учирч байна. Цаашдаа би аж амьдрахаа мэдэхгүй хүнд хэцүү байдалд орчихоод байна...Бид хоёр 2022 онд Хаан банкнаас малаа  барьцаалж  5 сая төгрөгийн зээл 2023 оны 06 сард 6 сая төгрөгийн зээл авсанаас  одоогоор 9 сая төгрөгийн үлдэгдэл үлдсэн байгаа байх...”...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 82 дугаар хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 12 дугаар хуудас/,

 

2.Цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 37-41, 206-212 дугаар хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 14-25, 27-36 дугаар хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн /амь хохирогчийн хувцсанд/ мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 42-45 дугаар хуудас/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 46-51 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1хх-ийн 55 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 56, 70, 74 дугаар хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 58-68 дугаар хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ****************ын 2023.08.29-ний өдрийн “***************ийн фэйсбүүк хаяг болон Zarig.mn, News Press сайт”-уудад бичигдсэн мэдээ, мэдээллүүдэд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл /1хх-ийн 75-79 дугаар хуудас/,

 

Toyota *********-200 маркийн ***********ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 8.916.000 төгрөгөөр үнэлсэн Мастер үнэлгээ ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 56-60 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 1/19 дугаартай “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутгаар 2023 оны 8-р сарын 10-ны өдрийн 14 цаг 43 минутаас 11-эд шилжих шөнийн 02 цаг 00 минут хүртэл үргэлжлэн завсарлагаатай бороо, аадар бороо орж нийт 5,0 мм тунадас орсон нь үнэн болохыг тодорхойлж байна” гэсэн Тодорхойлолт /3хх-ийн 37 дугаар хуудас/,

 

2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Тээврийн прокурорын газрын Прокурорын тогтоол, прокурорын шийдвэрийг гардуулан өгсөн тэмдэглэлүүд /3хх-ийн 78-85, 95-105 дугаар хуудас/,

 

2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 4/1084 дугаартай “Хэрэг татаж хянах тухай” Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын тогтоол /3хх-ийн 107 дугаар хуудас/,

 

2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай “Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх тухай” Тээврийн прокурорын газрын Прокурорын тогтоол /3хх-ийн 111-113 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “****ӨВА улсын дугаартай ********* маркийн автомашин нь манай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын тамгын газрын нэр дээр байдаг бөгөөд 2016 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд хэрэглэхээр худалдаж авч байсан *****ӨВА улсын дугаартай машинд учирсан хохирлын үнэлгээ тогтоолгохгүйгээр, ойрын хугацаанд эвдрэл гэмтлийг бүрэн засварлуулж авах хүсэлтэй байгаа” гэх мэдүүлэг /1хх-ийн 98 дугаар хуудас/,

 

Гэрч ****************ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймаг явах автобусанд тасалбар бичүүлээд 13 дугаар суудал дээр суусан. Автобус 16 цагийн автобус байсан...Миний хажууд 14 дүгээр суудал дээр **************** гээд хүн суусан. Би хотоос хөдлөхөд бүртгэхэд нэрийг нь мэдэж авсан юм, настай хүн байсан. Тэгээд хоол идсэнээс хойш би унтаад явж байсан. Энэ осол гарсан газар зогсоход сэрсэн юм. Намайг сэрэхэд талийгаач буучихсан байсан...автобус колонк дээр зогссон байсан. Би тэр үнийн самбарын хажууд зогсоод 00 цаас гаргаж байсан чинь ард аймар пис пас гээд чимээ гараад явсан. Хажуугаар нэг машин өнгөрөөд явсан...би эргээд хартал автобуснаас 4-5 хүн буучихсан миний хажууд сууж байсан. **************** гээд хүн байхгүй байсан..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 104 дүгээр хуудас/,

 

Гэрч ****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Улаанбаатар хотоос Ховд аймгийн Жаргалант сум руу ****ХОҮ улсын дугаартай автобусаар явж байгаад 23 цаг 7 минутын орчимд Өвөрхангай аймгийн төв рүү орох гэж байхад ***** клонк дээр зогсоод автобус эргэхээр нь би бензин авах гэж байна гэж бодоод автобус зогсоход автобусны хүмүүс буусан. Тухайн үед би бие засах гээд утсаар ярих гээд автобуснаас 4-5 хүн буусан байсан. Би буугаад сунайж байхад хар өнгийн машин их *****тай явж байсан, гэнэт битүү “пүк” гэсэн дуу гарсан...тэгээд байж байхад зам дагуу байсан хүмүүс автобусны хүн дайруулчихлаа гэж яриад эхэлсэн...тухайн машин маш *****тай явж байсан, *****ан хугацаанд болж өнгөрсөн..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 107 дугаар хуудас/,

 

Гэрч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд хуваарийн дагуу 16 цагаас нэмэлт цагийн хуваариар гарсан. 29 зорчигчтой гарсан. 3 жолоочтой гарсан. Гарахдаа би барьж байгаад 22 товчоо дээрээс ээлжийн жолооч **************** бариад Рашаант дээрээ би жолоодсон...тэгээд явж байгаад замдаа Өвөрхангайн пост дээр замын хуудсаа бүртгүүлсэн, тэгээд ***** клонк дээр буцаж эргэж зогсоод шатахуун авахаар зогссон. Ер нь бүх автобус эндээс бензин авдаг юм...Зогсоод хаалга онгойлготол тэр мөргүүлдэг хүн хамгийн түрүүнд буусан, араас нь хүмүүс буусан. Араас нь 3-т нь буусан ээлжийн жолооч зам хөндлөн гарч болохгүй шүү гэж орилсон, би арай буугаагүй банкаа онгойлгох гээд банкны түлхүүрээ гаргах гээд тонгойж байтал дугуй буудаж байгаа юм шиг чимээ гарсан. Тэгээд буугаад энэ машин явчихваа гэсэн, манай зорчигч дайруулчихлаа гэж хүмүүс хэлж байсан. Хүмүүс намайг буухад эхний хэдэн хүн буучихсан байсан...Тэгээд би шууд хүн мөргүүлчихсэн байна гэдгийг хараад цагдаа руу залгаж дуудлага өгсөн.  Залгасан цагаа харахад 00 цаг 09-д дуудлага өгсөн байна. Мөргөсөн машин нилээн цаана зам дээр аваараа асаагаад зогссон байсан. Би Зорчигч тээвэр *********** ХХК-д жолоочоор ажилладаг...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 110 дугаар хуудас/,

 

Гэрч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Орой 00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн төвийн зүүн талд байх ***** клонк дээр зогсоход хүмүүс бие засна гээд буугаад тамхи татаад зарим хүмүүс нь зам хөндлөн гарах гэхээр нь “зам хөндлөн гарч болохгүй, энд нойл байгаа шүү” гээд клонкийн зүүн тал руу зааж өгсөн. Машин ирж байна гээд 2 эмэгтэй хүүхдийг болиулаад замын эсрэг харж байхад зүүн талаас нэг машин, баруун талаас нэг машин явж байсан. Баруун талын машин өнгөрөхөд зүүн талаас ирж байсан машин *****тай ирж байсан. Тэгтэл буудаж байгаа юм шиг дуу чимээ гарсан. Тэгтэл тийм хэрэг гарсан байсан. Мөргөсөн гэх машины гэрэл нь их хурц байсан...тухайн үеийн цаг агаар харанхуй болсон байсан, тогтуун байсан. Тухайн машин их *****тай явж байсан. Тухайн хүнийг мөргөөд зогсоох арга хэмжээ авсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 114 дүгээр хуудас/,

 

Гэрч ****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Ховд аймаг явахаар 16 цагийн автобусанд суусан. Өвөрхангай аймгийн зүүн талд клонк дээр зогссон автобус зүүн тал руу хараад зогссон байсан. Намайг буухад 3-4 хүн буусан байсан. Клонкийн хажуугийн өвстэй хэсэг дээр хүмүүс зогсож байсан, би үнийн самбарын хажууд зогсож байсан. Би замруу харж байсан “түн тас” гээд их хүчтэй дуугарсан. Тэгээд хар 200 машин урдуур өнгөрсөн, тэгээд би клонкийн баруун талын гарц руу очиход өрөөсөн бор гутал байсан. Тэгэхээр нь “өө хүн дайрцан  байна ш дээ” гэсэн. Автобусны жолооч болон хүмүүс ирээд талийгаач дээр очсон. Тэгээд манай автобусны хүн байна гэсэн. Мөргөсөн машин нь нилээн өнгөрөөд аваараа асаагаад зогссон. Тэгээд автобусны жолооч цагдаа болон эмнэлэг рүү ярьсан...гадаа харанхуй болчихсон байсан. 00 цагийн орчим л байх...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 117 дугаар хуудас/,

 

Гэрч ****************н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Улаанбаатар хотоос Ховд аймгийн Жаргалант сум руу чиглэлтэй явж байсан. Бид нар Өвөрхангай аймгийн зүүн талын постонд бүртгүүлээд хамт 2 автобус явж байсан. Хөдөлж явж байгаад Өвөрхангай аймгийн төвийн зүүн талд байрлах хуучин цагаан хаалганы зүүн талд байрлах ***** клонк дээр түлш хийх гэж зогссон. Зогсоод хүмүүс буусан, замын урагшаа гарч болохгүй гэж хэлчихээд байж байхад түр тар гэсэн дуу чимээ гарсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс хүн дайрчихлаа гэж яриад эхэлсэн. Тухайн үед хараагүй, сүүлд харахад хар өнгийн Ланд-200 маркийн ****ӨВА гэсэн дугаартай машин байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 120 дугаар хуудас/,

 

Гэрч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд явах автобусанд том ах болох ****************ийн ****************ыг суулгаад явуулсан. Тэгсэн шөнө 00 цаг 09 минутанд хамт явсан хүн нь надад хэлэхдээ “харамсалтай юм боллоо, танай ах болох ****************нь авто осолд ороод нас барлаа” гэж хэлсэн. Манай том ах хөдөө байдаг малчин хүн байгаа юм. Хот хүрээ оролгүй удсан гэж бодоод Дархан, Сэлэнгэ, Улаанбаатар гэх газруудаар явуулах гээд 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хотод дуудан ирүүлсэн. Бид эхээс тавуулаа, ****************нь айлын том хүүхэд байсан. Осол болсон талаар **************** гэж хүний өгсөн мэдээлэл л байна даа. Таны ах ****************нь машинд мөргүүлж 30-40 метр шидэгдэж нас барлаа гэсэн л мэдээлэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 124 дүгээр хуудас/,

 

Гэрч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...16 цагийн автобусаар Улаанбаатар хотоос Ховд аймгийн Зэрэг сум руу явж байсан. Унтаж байгаад автобуснаас буухад хүн дайруулчихлаа гэсэн. Гадаа байсан нэг эмэгтэй танай автобусны хүн дайруулчихлаа гэсэн, гайхаад очоод харахад хүн хэвтэж байсан. Автобус клонк дээр бензин аваад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 130 дугаар хуудас/,

 

Гэрч ****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улаанбаатар хотоос Ховд аймгийн Зэрэг сум руу явж байсан. 00 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймаг орохын өмнө байдаг колонк дээр зогссон. Автобус зогсоход хүмүүс бууцгаасан. Би буугаад автобусны хаалганы хажууд зогсож байхад хар өнгийн машин *****тай ирээд аймаар дуу чимээ гарахаар нь харахад нэг хүн машины урдаас шигдэгдэх шиг болсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 133 дугаар хуудас/,

 

Гэрч ****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Автобус зогсоод гэрлээ асаахад сэрсэн. Буугаад харахад клонк дээр зогссон байсан. Хүмүүс буухаар нь бие засах гэж буусан. Буухад тас гээд чанга чимээ гарсан. Харахад хар өнгийн машин яваад өгсөн. Юм мөргөсөн юм байх гэж бодоход тэнд байсан  хүмүүс манай автобусанд явж айсан хүн мөргүүлсөн байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 136 дугаар хуудас/,

 

Гэрч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...00 цагийн орчимд, Өвөрхангай аймгийн ***** гэдэг клонк дээр зогсоод бие засах хүмүүс нь буугаарай гэж жолооч хэлсэн. Би автобусны ард хэсэгт сууж байсан, намайг буухад хүн дайруулчихлаа гэсэн. Би машиныг хайгаад гүйгээд гараад ирэхэд нилээн хол нэг машин аваар татаад зогссон байсан. Тэгээд нас барсан хүн дээр очиход манай найз ****************ын ах нь байсан...Би тухайн машин дээр очиход хар өнгийн 200 маркийн номергүй машин байсан. Хажууд нь нэг хүн зогсож байсан. Хэрэг гарсан газраас баруун тийш 50 метрийн зайд 0001 гэсэн машины номер байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 139 дүгээр хуудас/,

 

Гэрч ****************ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...16 цагийн автобусаар Улаанбаатар хотоос Ховд аймаг руу явсан. 10 дугаар суудалд тасалбар бичүүлсэн хүн цөөхөн болохоор хойшоо  суугаад явж байсан. Өвөрхангайн колонкоос бензин авна гэдгийг мэдэж байсан, сэрэхэд автобус зогсчихсон байсан. Шээх гээд буусан, яг хаалгаар буух үед тас хийсэн юм сонсогдсон. Буугаад харахад юм харагдаагүй, хажууд байсан хүмүүс  машинаас юм үсэрчихлээ гэж байсан. Тэгсэн манай автобуснаас хүн мөргөчих үү гэсэн юм яригдаад эхэлсэн. Би очиж хараагүй, хөөе гутал нь энэ байна гээд сонсогдсон , би очоогүй...цаг агаар хэвийн байсан, харанхуй л байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 142 дугаар хуудас/,

 

Гэрч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед би Замын-Үүдээс Баян-Өлгий явах замдаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ***** ШТС-д түлш хийх явцад ***** ШТС дээр миний хажууд улаан өнгийн шалаанз байсан. Мөн улаан алга өнгийн автобус нь  зорчиж явсан хүмүүсийг буулгаж байсан. Би түлшээ хийлгүүлээд хөдлөөд замруу орох гэсэн чинь цагдаа зогсоогоод замруу орж болохгүй, та наана зогс гэсэн. Замын хажууд 3-4 хүн байхаар нь юу болсон юм гэж асуухад түрүүхэн хүн машинд мөргүүлчихлээ гэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 145 дугаар хуудас/,

 

Гэрч ****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Замдаа унтаж байгаад ***** гэх ШТС дээр автобус зогсож түлш хийсэн. Түлш хийж байхад зорчигч нар автобуснаас буусан. Би хамгийн сүүлд буухад машин хүн дайрчихсан байна  гээд автобусанд зорчиж явсан хүмүүс яриад байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 148 дугаар хуудас/,

 

Гэрч **************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...44 дэх дугаарын суудал дээр сууж явсан. Тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа унтаж байгаад автобус зогсоохоор нь автобуснаас буугаад 00 орох гэтэл хүмүүс бужигналдаад хүн машинд дайруулчихлаа гээд байсан...намайг сэрэхэд зорчигч нар автобуснаас буусан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 151 дүгээр хуудас/,

 

Гэрч ****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамгийн урд сууж байсан, буухдаа хамгийн сүүлд буусны дараа хүмүүс осол болсон гэж яриад байсан. Автобусанд явсан хүн дайруулсныг бүүр сүүлд нь мэдсэн. Зам руу харахад мэдэгдэх юм байхгүй, таг харанхуй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 151 дүгээр хуудас/,

 

Гэрч ****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...30 дугаар суудал дээр суу явсан, унтаж байгаад сэрэхэд харанхуй болчихсон хүмүүс буугаад байсан, сүүлд нь буухад колонк дээр зогсчихсон байсан...би нилээн сүүлд буусан, намайг суудлаасаа босоод байж байхад түс гэсэн чимээ сонсогдсон. Буусаны дараа нилээн холхон аваар татсан машин харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 157 дугаар хуудас/,

 

Гэрч **************** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүн дайрсан гэх тээврийн хэрэгсэл нь хар өнгийн машин байсан. Улсын дугаарын хараагүй. Өвөрхангай аймгийн дугаартай машин гэж хүмүүс ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 160 дугаар хуудас/,

 

Гэрч ****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...24 дүгээр суудалд сууж явсан...автобус зогсохоор нь бие засах гээд коридороор алхаж байсан чинь түс гээд машины дугуй хагарч байгаа юм шиг сонсогдсон. Тэгээд буусан тэр даруйд мэдэгдээгүй, зам гарч бие засчихаад буцаад ирсэн, хүмүүс шуугилдаад байсан, хүмүүс осол болчихож гэж яриад байсан...сүүлд наашаа ирж байхдаа харахад хар жийп аваараа татчихсан зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 163 дугаар хуудас/,

 

Гэрч ****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...12 дугаар суудалд сууж явсан...колонк дээр зогссон, яг бууж байхад машин сүнгэнээл явчихсан, тэгээл осол болчихлоо гээд байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 166 дугаар хуудас/,

 

Гэрч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...36 дугаар суудалд сууж явсан... сүүлээр буусан. Автобусан дотор байхад дугуй хагарч байгаа юм шиг чимээ сонсогдсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 169 дүгээр хуудас/,

 

Гэрч ****************н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ***** ШТС дээр түгээлтээр гараандаа 11 цаг 40 минутын орчимд саарал өнгийн  шалаанзад түлш хийгээд зогсож байхад улаан өнгийн автобус миний араар зогссон. Би саарал өнгийн жолоочтой түлшний тооцоо хийгээд улаан өнгийн автобусны жолооч над дээр ирээд түлш дүүргэчих гэсэн. Би түлшийг хийгээд  зогсож байхад автобусны жолооч  ирээд хэдэн төгрөг болсон бэ гэж хэлээд автобусанд зорчиж явсан хүн машинд дайруулчихлаа гэсэн. Автобусаа унаад түлш түгээгүүрээс хөдлөөд урагшлуулсан/1хх-ийн 187 дугаар хуудас/,

 

Гэрч Г.****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг зогсоход ойролцоогоор 1-2 минутын дараа осол болсон... Намайг шатахуун түгээх станцруу ороод зогссоны дараа тухайн замаар машин ерөөсөө яваагүй. Миний араас явсан нэг машин хүн мөргөдөг ********* 200 маркийн ****ӨВА улсын дугаартай машин байсан. Тэгээд хүн мөргөчихөөр нь би шууд хамгийн эхэнд гүйж очсон миний араас зорчигч нар ирсэн. Тухайн осол болох үед зам хуурай, харагдах орчин чөлөөтэй, гэрэлтэй, колонкийн гэрэл замруу туссан гэрэлтүүлэг маш сайн байсан. Цаг агаар тогтуун байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 124 дүгээр хуудас/,

 

Гэрч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *************** гэдэг хүнийг танина. Бид 2 нэг нутагт төрж өссөн, нэг сургуульд сурч байсан саахалт айл байсан, багаасаа нэгнийгээ мэднэ. *************** нь 19 **.06.02-нд Өвөрхангай аймгийн ************* суманд төрсөн. Эцэг эхээс 3 уулаа айлын том хүү нь байгаа юм. Одоо ам бүл 6 уулаа эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 10-н жилийн сургуулиа Өвөрхангай Бат-Өлзий сумын сургуулийг төгсөөд Улсын багшийн их сургуульд **************** мэргэжлээр сурч төгсөөд төрөлх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын сургуульд ************** ажиллаж ажлын гараагаа эхлээд улмаар сумын соёлын төвийн эрхлэгч, иргэдийн хурлын төлөөлөгч, **************** сумын засаг даргаар ажиллаж амьдарч байгаад 2011 оноос Арвайхээр сумын засаг даргаар шилжиж ажилласан,2016-2020 оны хооронд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаад 2020 оноос 2023 оны хүртэл аймгийн засаг даргаар ажиллаж байсан. Хугацаат цэргийн алба хаагаагүй. Зан аашны хувьд *************** нь хар багаасаа өнчрөл хагацал үзсэн хоёр дүүгээ хүний зэрэгт хүргэх гэж бүхий л зүйлийг хийсэн нэг зүйлд зүтгэвэл тууштай, аливаа зүйлийг эв зүйгээр асуудалд ханддаг, ядарсан зовсон хүнд чин сэтгэлээсээ туслах сэтгэлтэй хүн, зөөлөн зан чанартай, төрийн дунд түвшинд өндөр албан тушаалыг хашиж явахдаа ч хүртэл ааш зан эвдрээгүй нэг зангаараа хүнээс давуу байдал гаргадаггүй хүнтэй дээрээс харьцдаггүй хүн байгаа юм. Энэ хүнийг хамгийн сайн мэдэх хүний хувьд ирж мэдүүлэг өгч байна. Осол аваарын хэрэгт холбогдсон байгаад ***************ийг мэдэх бүх хүн харамсалтай зүйл болж гэж харамсаж ийм мэдлэгтэй чадвартай хүнд муу зүйл тохиолдох гэж дээ гэж харамсаж байсан. Гэр бүлдээ хайртай үр хүүхэддээ цаг зав гаргадаг, Улс төрийн хэцүү ажил хийхээр дандаа сошиалд муулуулж байдаг байнга энэ хүн хэзээ ч санаатайгаар ийм алдаа гаргахгүй л тийм хүн гэр бүлтэйгээ явж байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй хүн. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 192 дугаар хуудас/,

 

Гэрч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*************** нь 19**.06.02-нд Өвөрхангай аймгийн ************* суманд төрсөн. Ам бүл 6 уулаа эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 10-н жилийн сургуулиа 1995 онд Өвөрхангай Бат-Өлзий сумын сургуулийг төгсөөд 1999 онд МУБИС-н ************** мэргэжлээр төгсөөд 1999 оноос хойш Бат-Өлзий сумандаа ************* ажиллаж байгаад соёлын төвийн эрхлэгч хийж байгаад 2004 оноос Бат-Өлзий сумын Засаг даргаар ажиллаж байгаад 2011 оноос 2016 он хүртэл Арвайхээр сумын засаг даргаар ажиллаж байгаад 2016-2020 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан. 2020 оноос 2023 он хүртэл Өвөрхангай аймгийн засаг даргаар ажиллаж байсан. Цэргийн алба хаагаагүй. Зан аашны хувьд нямбай, нягт, элдэв янзын зангүй хэлсэн хэлсэн ярьсандаа, хүнд тусархаг, ээжтэйгээ дүү нартайгаа багаасаа өссөн өөрийн хүчээр өдийг хүртэл явж байгаа. Апиваа зүйлд хичээл зүтгэлтэй, найз нөхөд, хамт олон, гэр бүлдээ нэр хүндтэй манлайлагч бусдын чиглүүлсэн удирдагч хүн байгаа юм....” гэх мэдүүлэг /1хх-ийн 195 дугаар хуудас/,

 

Шинжээч ****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дүрс бичлэгийн ***** тогтоох шинжилгээ хийхэд 3 зүйл шаардлагатай байдаг. Үүнд: Дүрс бичлэгийн эх байдлыг баталгаажуулсан /Hash код, утга/, Frame rate буюу 1 секундэд дүрслэгдэх frame /кадр/, үл хөдлөх цэг буюу тодорхой зайн хэмжээ буюу харьцуулсан загвар буюу дүрс бичлэг, бүдүүвч зураг шаардлагатай байдаг. Эдгээр 3 зүйл байхад дүрс бичлэгээс худыг тогтоох шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж болно... Мөрдөгчөөс ирүүлсэн hash утга, код нь шинжилгээнд ирүүлсэн шинжилгээний обьектийн hash утгатай тохирч байсан. Тийм болохоор шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгний эх хувь нь байна гэж үзээд дүгнэлт гаргасан... Би шинжилгээнд обьектийн харьцуулах загварыг давхцуулах арга ашиглан үзэхэд дүрс бичлэг нь өнцгийн гажилтгүй байсан болохоор би шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Миний гаргасан дүгнэлтэд үл хөдлөх цэгийг ашиглан frame тоолох аргаар дүгнэлт гаргасан байгаа тул цаг агаар, зорчих хэсэгтэй харьцах агаарын эсэргүүцэл хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /3хх-н 145-146 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023.08.22-ны өдрийн:

1.Талийгаач ****************ы цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархины баруун зүүн тал бөмбөлгийн аалзан хальсанд тархмал цус харвалт, гавал ясны зүүн чамархай, суурь ясны дунд урд хонхор, баруун зүүн ар хонхор, нугасны том нүх дайрсан, олон хэлтэрхий үүсгэсэн хугарал, цагаан мөгөөрсөн хоолойн тасарсан урагдал, зүрхний булчингийн урагдал, үнхэлцэг хальс урагдал. Элэгний эдийн олон тооны няцрал, урагдал, баруун бөөр няцрал, урагдал, Баруун гуя, өвдөгний нугалаас, шилбэ, өвдөгний ар хэсэг зүүн өвдөг, зүүн гуя хэсгийн шарх, баруун зүүн дунд чөмөг ясны ил хугарал, Зүүн 1,2,3,4,5,6,8 дугаар хавиргануудын далд хугарал, Баруун эгэм, 1,2,3,4,5,6,7,8,9,10 дугаар хавиргануудын далд хугарал, Th3 дугаар нугалмын тасарсан хугарал, нугасны тасрал, өвчүү ясны хугарал, баруун бугалга ясны далд хугарал,  баруун зүүн дунд чөмөг ясны ил хугарал. Зүүн дух, зулай, зүүн чихний дэлбэн, баруун зулай, чамархай, хамрын нуруу, үзүүр, баруун бугалга, тохой, баруун зүүн сарвуу, хэвлий, баруун ташаа, зүүн шуу, баруун бугуй, цээжний ар хэсэг, бүсэлхий, зүүн өгзөг, зүүн дал, баруун, зүүн гуя хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Талийгаач ****************нь гавал тархи, цээж хэвлий, нуруу, нугас, дээд доод мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

4. Дээрх гэмтлүүдийн үед эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй.

5. Нас барсан хугацаа 10-15 цаг болсон байх боломжтой.

6. Талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ гэх 093 дугаартай дүгнэлт /1хх-н 198-204 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.08.17-ны өдрийн: “шинжилгээнд ирүүлсэн ***************ийн *************** /***************/ гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэх 3718 дугаартай дүгнэлт /1хх-ийн 217-219 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.08.27-ны өдрийн: “...Шинжилгээнд ирүүлсэн №14 дугаартай гарын мөр нь MN **************** дугаараар папилион санд бүртгэгдсэн **************** овогтой ***************ийн баруун гарын дунд хурууны хээтэй тохирч байна. Шинжилгээнд хүргүүлж буй **************** овогтой ***************ийн гарын дардас нь шинжилгээнд тэнцэх №14 дугаартай гарын мөр ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна” гэх 09/30 дугаартай дүгнэлт /1хх-н 231-238 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.10.05-ны өдрийн: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр түр хураан авсан биологийн дээж гэх хар бараан өнгийн үснүүд нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэнэ...үсэн дээр нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ба амь хохирогч ****************гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх 3884 дугаартай дүгнэлт /1хх-ийн 245-248 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээ хариуцсан  мэргэшсэн шинжээч **************** ийн  2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2962 дугаартай:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн Toyota *********-200 маркийн JTMHV**************** арлын дугаартай ****ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдал хангахгүй.

2. Урд бамбай, нүүрийн хаалт, их гэрлийн эмжээр, зүүн урд нэмэлт гэрэл, капот, салхины шил хөргөлтийн радиатор, хөргөлтийн сэнс, дээд, доод хөндөл төмөр зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна.

3. Дээрх эвдрэл гэмтэл ослын үед үүссэн шинэ гэмтэл байна.

4. Тоормос шингэн дамжуулгатай, ABS системтэй, ажиллаж байна.

5. Хуурай бетон зам дээр мөр үүсгэж байна.

6. Хол, ойрын гэрэл асаж байна. Зориулалтын багажгүй тул гэрлийн чадал, тусгалын тохиргоог шалгах боломжгүй.

7. Уг тээврийн хэрэгслийн салхины шилэн дээр байрлалтай дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Төхөөрөмжид SD карт байхгүй байна” гэсэн дүгнэлт /2хх-ийн 5-29 дүгээр хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ****************ын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 867 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /2хх-ийн 63-65 дугаар хуудас/,

 

2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 07/101 дугаартай  ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын ахлах багш ****************, ****************, **************** нарын “Техникийн шинжээчийн дүгнэлт”:

1...********* маркийн ****ӨВА дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *************** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн нь техникийн шинжээчид ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна.

2. Явган зорчигч ****************нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-р заалт буюу “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

3. Техникийн шинжээчид ирүүлсэн материалаас үзэхэд явган зорчигчийг анх мөргөсөн “А” цэгээс автомашины ослын дараах байрлал хүртэлх 397.96 метр зайнд жолоочийн хийсэн үйлдлийг тогтоох боломжгүй байгаа тул автомашины *****ыг тодорхойлох боломжгүй байна.

4. хариулт 3-аар хариулагдсан.

5. Зам тээврийн осол гарахад замын орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.

6. Гэм бурууг шүүх тогтооно. Харин явган зорчигч ****************нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дугаар заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна” гэсэн дүгнэлт. /3хх-ийн 67-69 дүгээр хуудас/,   

 

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023.09.21-ний өдрийн ************* дугаартай дүгнэлт /2хх-ийн 36-42 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын инженер техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч **************** ийн  2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Автомашины *****ыг кинетик энерги хадгалагдах хуулийг ашиглан онолын тооцоогоор Toyota *********-200 маркийн ****ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ***** 128.6 км/ц гарч байна” гэх 2963 дугаартай дүгнэлт /2хх-ийн 47-50 дугаар хуудас/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээч **************ын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3496 дугаартай “1. Шинжилж буй “0-02-0890c2d232568b939614067e2906bf1a977a49446c05c305167caa335412cd5e76_f2a050f9bc73ab3c.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2023:08:10 23:48:06 секундээс 2023-08-10 23:48:29 секундэд дүрслэгдэж буй тээврийн хэрэгслийн *****ыг тогтоох боломжтой. 2. Шинжилж буй “0-02-08-90c2d232568b93961406762906bf1a977a49446c05c305167caa335412cd5e76f2a050f9bc73ab3c.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2023-08-10 23:48:27 секундээс 2023-08-10 23:48:28 секундийн хооронд дүрслэгдэх тээврийн хэрэгсэл нь “А1”-“B1” цэгийн хоорондох 50 метр зайг ойролцоогоор (118.42-132.35) км/цаг *****тайгаар туулж өнгөрсөн гэж дүрслэгдэж байна.” гэх дүгнэлт /3хх-ийн 133-140 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч ****************н 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 69 дугаартай

“...1.Асуулт №14-р асуултууд нь замын хөдөлгөөний дүрмээр тайлбарлагдах тул хариулах боломжгүй.

2. ********* маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь 118.42-132,35км/цаг *****тайгаар замын хөдөлгөөнд оролцож байгаа нь зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөлийг бүрдүүлэх хүчин зүйлийн нэг болно.

3. 80км/цаг *****тай явж байгаа тээврийн хэрэгсэл 1 секунтэд 4,8м зайг явна.

4. 118.42-132.35км/цаг явж байгаа тээврийн хэрэгсэл 1 секунтэд 7.1-7,8 зайг явна.

5. Зам хөндлөн гарч байгаа явган зорчигч ирж яваа тээврийн хэрэгслийн *****ыг тооцоолох боломжгүй.

6. Зам тээврийн осол гарахад замын орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

7. Осол болсон гэх “А” цэгт хэн нь давуу эрхтэй оролцох эсэх нь замын хөдөлгөөний дүрмийн заалтын дагуу тайлбарлагдах тул хариулах боломжгүй байна.

8. Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтаар хариулагдах тул хариулах боломжгүй байна.

9. Тээврийн хэрэгслийн ослын үеийн бодит *****ыг тогтооход анхны байдал алдагдсан засвар үйлчилгээ хийж ослын үеийн нөхцөл байдлын мэдээллийг арилгасан байх тул ослын үеийн бодит *****ыг тогтоох боломжгүй болсон байна...” гэсэн дүгнэлт /3хх-ийн 151-159 дугаар хуудас/,

 

Мөрдөгчийн эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, яллагдагч ***************с амь хохирогчийн ар гэрт нийт 25 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн баримтууд /2хх-ийн 200-202 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч ***************ийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 158/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 111/, жолоочийн мэдээлэл лавлагаа /2хх-ийн 121/,

 

Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 117 дугаар хуудас/, Өвөрхангай  аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 3/298 дугаартай тодорхойлолт /2хх-ийн 120 дугаар хуудас/ зэрэг болно.

 

           1. Шүүгдэгч ***************ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч *********** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч *************** нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “*****” шатахуун түгээх станцын урд замд “Ланд круйзер” маркийн *****ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам гарч явсан явган зорчигч ****************ыг мөргөж түүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг бусад төрлийн гэмт хэргээс ялгаатай хэд хэдэн үндсэн шинжүүд байгаа. Үүнийг би яллах дүгнэлт дээр дурдсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн энэ зөрчил өөрөө энэ гэмт хэргийн үндсэн шинжид хамаарч байдаг. Тэгэхээр Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрччихөв, энэ нь өөрөө эргээд энэ хүний амь нас хохирсонтой ямар холбоо хамааралтай юм бэ гэдгийг дүгнэх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар ***************ийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэж байгаа.  Энэ заалтын гол утга юу вэ гэхээр оролцогч буюу жолооч, явган зорчигч, тээврийн хэрэгслээр зорчигчийн хувьд энэ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох ёстой гэсэн үндсэн агуулга гаргаж байгаа. Тэгэхээр энэ аюулгүй байдлаа хангана гэдэг маань зам тээврийн осол гаргаж, бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулахгүй байх энэ нөхцөлийг бүрдүүлж явах юм. ...12.2-т заасан харанхуй болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийн зогсоох боломжтой *****ыг сонгож явна. Осол болсон нөхцөл байдлыг харах юм бол харанхуйд болсон байгаа. ...Жолооч бол өөрийнхөө зам дээр зорчиж байгаа хэсэг дээр болон түүний хоёр талд байгаа энэ бүх зүйлүүдийг хараад энэ нөхцөл байдал би ямар *****тай явахад, би аюул осол үүсэхгүй явах юм байна гээд *****ыг тохируулаад явах ёстой. Тэгэхлээр харанхуй гэдэг нь өөрөө энэ Замын хөдөлгөөний дүрэмд тусад нь заагаад оруулчихсан. Харанхуйд та бүүр илүү анхаарал сэрэмжтэй явах ёстой шүү гэдгийг заагаад өгчихсөн байгаа. Тэгэхлээр энэ дүрмийн заалт зөрчигдсөн байна гэж үзэж байгаа. 12.3-т жолооч хөдөлгөөн аюул сайд болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн *****ыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Тэгэхлээр тухайн тохиолдолд энэ хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд жолооч ***** хассан буюу энэ автомашиныг зогсоох арга хэмжээ авсан ямар нэгэн баримт авагдаагүй. Анхны мэдүүлгүүд дээрээ өөрөө ч гэсэн хэлдэг. Би нэг мэдсэн чинь л тас тас болоод л явчихсан. Юу болсныг сайн мэдэхгүй байна гэдэг. Энэ нөхцөл байдлуудыг харахлаар жолооч хүн гарч ирэх боломжтой ийм нөхцөл байдал байна, клонк дээр машин зогсож байна, эвдэрхий машин зогсож байгаа энэний зорчигч гэж байна, бас клонк гэдэг чинь хүн явах ийм боломжтой бүс учраас энд би зогсох хэмжээний *****ыг сонгох ёстой, *****аа бууруулах ёстой гэдэг ийм нөхцөл байдал байсаар байтал энэ дээр энэ нөхцөлийг хангаагүй байна. 12.4-т заасан тээврийн хэрэгслийн *****ыг суурин газар 60, суурин гадна замд 80, тууш замд 100 километрээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Энэ хэрэг дээр *****ыг тогтоох ажиллагаа хэд хэдэн байдлаар хийгдсэн. Өнөөдөр яг манай нөхцөл байдалд энэ энерги хадгалагдах хууль гэдгээр шинжээч дүгнэлт гаргасан. Энерги хадгалагдах хууль гэдгийг бид нар 10 жилийн физикээр мэднэ. Хөдөлж байгаа энерги нь тодорхой масстай, тодорхой *****тай явж байгаа тохиолдолд генетик энерги үүсэж байдаг. Энэ генетик энерги 0 болж байж тэр хөдөлгөөн зогсдог. Тэгэхээр энэ хооронд жишээлбэл машин анх хүн өргөснөөс зогсох хүртэлх энэ зайнд машин ямар хэмжээгээр энергийг алдагдах вэ? энэ энергийг өөр дүрсэд шилжүүлээд хувиргаад ингэж явснаар 0 болоод машин зогсох энэ бүх процессыг тусгай мэдлэгийн хүрээнд тооцоолоод ийм *****тай явж байсан, ийм масстай явж байсан биет ийм энергийг алдахаар ийм зайд зогсож байна, ийм ийм энергийг алдсан байх энэ онолын тооцооллыг хийгээд энэ *****ыг 126 км/цаг гээд тооцоолоод гаргачихсан. Энэ бол онолын хувьд л даа. Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс яриад байгаа нь үнэн. Энэ дээр зарим зүйлүүдийг бол тооцоолох ёстой. Энд масс гэж зүйл орж ирнэ. Масс дээр бол тодорхой хэд хэдэн зорчигч сууж явсан, түрүүний хэлснээр түлшний их бага байгаа зэрэг орно. Гэхдээ машины жин бол өөрөө 2.4 тонноос илүү жинтэй. Тэгэхлээр нэг зорчигч насанд хүрсэн эмэгтэй хүний хувьд 60 килограмм, хүүхэд бол 40 килограммаар бодоход яг энэ энерги дээр нэг их айхтар зөрөө гарахгүй. Гэхдээ шинжээч бол энийг тооцож гаргадаг. Тухайн үед бол хэргийн материалыг уншаад хэн хамт явж байсан байна, ямар хүмүүс явж байсан байна гэдгийг тооцно. Мэдээж түлшний заалтыг аваагүй. Гэхдээ энэ машин нь 96 литр түлш ордог, энэ нь 90 килограммын жинтэй. Тэгэхлээр энэ онолын хувьд гарах боломжтой гэдэг дүгнэлтийн үндсэн дээр ***** хэтрүүлсэн гэж гаргасан. Дараагийн шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай гэдэг зүйл яригдсан. Бид нар өнөөдөр шинжээчийн дүгнэлт гэдэг зүйл чинь юу юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Шинжээч гэдэг бол тусгай мэдлэгийнхээ хүрээнд дүгнэлт гаргаж байгаа. Энэ нь шинжлэх ухааны салбарын тусгай мэдлэг шүү. Тэгэхээр техникийн шинжээч бол түрүүний хэлдгээр энэ энерги хадгалагдах хуулийг бодож тооцоолж гаргаж чадна. Гэхдээ хүний үйлдлийг тэр техникийн шинжийг дүгнэж чадахгүй байхгүй юу. Энэ хүн харах боломжтой байсан юм уу, тухайн үед ямар арга хэмжээ авах байсан юм гээд шинжээчээс асуугаад байдаг. Энэ бол буруу. Мөрдөгч магадлалаа гаргадаг. Мөрдөгчийн магадлалаа шинжээчийн дүгнэлтээс өөр боловч энэ нь нотлох баримтын хэмжээнд ижилхэн үзнэ гээд дээд шүүхийн тогтоол гарчихсан байгаа. 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолд шинжээчийн дүгнэлтийг мөрдөгчийн магадалгаатай адилтган үзнэ гээд заачихсан. Мөрдөгч юунд тулгуурлаж магадалгааг гаргадаг вэ гэхлээр энэ хэрэгт авагдсан энэ нотлох баримтуудыг дүгнээд энэ магадалгааг гаргана. Энэ магадалгаа бол тухайн нөхцөлд жолооч ийм байсан байна, ингэж явсан байна, энэ нөхцөл байдал шинжээч ийм зүйл гаргаж өгч байна гэсэн байдлаар. Тэгэхлээр энэ нөхцөл байдлын хүрээнд шинжээчээс бид нар ингээд асуухлаар зарим нь хариулахгүй байгаа биз дээ. Энэ нь шинжээчийн тусгай мэдлэгт хамааралгүй. Яагаад гэвэл шинжээч гэдэг хүнээс чинь хууль дүрэм тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглочихсон шүү дээ. Тэгэхэд бид нар асуугаад ямар зүйл заалт зөрчхөөд байгаа юм биш шинжээч бол энэ зам тээврийн осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлүүдийг л бид нарт тодорхойлж өгнө. Бид нар тэр хүчин зүйлүүдийг нь нэгтгэн дүгнээд хуульчийн хувьд бид нар хууль хэрэглээний хувьд дүгнэлтээ гаргаад энэ нөхцөл байдлыг осол гарахад нөлөөлчихсөн юм байна, энэ нөхцөл байдлаас осол гарчихсан юм байна, тийм учраас жолооч буруутай юм уу, явган зорчигч буруутай юм уу гэдэг дээр бид нар дүгнэлтээ гаргах ёстой. Тэгэхлээр энэ дүгнэлтийг бид нар хийх ёстойгоос биш шинжээчээсээ өнөөдөр асуучхаад шинжээч би мэдэхгүй гээд хэлчих юм бол өө боломжгүй юм байна гэж болохгүй. Энэ чинь тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийнхөө мэдлэг чадварт тулгуурлаад гаргаж байгаа. Зарим хүний мэдлэг хүрч ч болно, хүрэхгүй ч байж болно. Тэгэхлээр би энийг боломжгүй гэдэг нь өөрийнхөө хувьд боломжгүй л гэж хэлж байгаа болохоос биш энэ бол ерөнхийдөө боломжгүй гэсэн зүйл биш. Тэгэхлээр чадвартай шинжээч хажууд нь тэрийг гаргаад өгөх боломжтой. *****ыг тогтоосон шинжээчийн онолын хувьд тэр дүгнэлт гарсан. Дараа нь дахиад шинжээч дүгнэлт гаргахад бол энэ боломжгүй гэсэн байдлаар хариулсан. Гэхдээ яах вэ энэ дээр тулгуурлаад тухайн үед нь прокурор шийдвэрээ гаргасан боловч эндээс өөр нөхцөл байдал юу байна гэдгийг нь шалгасан. Ингээд энэ камерын бичлэгт үндэслээд дүгнэлт гаргаж байгаа. Камерын бичлэгт гаргаж байгаа дүгнэлтийг бид нар энэ хэмжилтийг авах ёстой. ***** гэдэг зүйл маань тодорхой зайг ямар хугацаанд туулав гэдэг чинь өөрөө *****. Энэ чинь 10 жилийн физикт байдаг. Тэгэхлээр бид нар тодорхой зайг аваад тухайн машиныг давхцуулан шинжлэх аргаар гаргасан. Тэгэхлээр бодит бичлэгийг нь тухайн хэмжилт хийсэн тэр зүйлтэй давхцуулаад тэр хоёр цэгийн хооронд ямар зайг ямар хугацаанд туулчхав гэдгийг ингээд гаргачхаж байгаа юм. Тэгэхлээр энэ бол яг бодитой *****. Яагаад гэвэл яг тухайн камерын бичлэг бол 1х1 хугацаагаагаар явж байгаа. Зай бол яг тэр зайгаар явж байгаа. Энэ дээр нэг зөрүү, интервал ихтэй гарч байна гээд байгаа. Энд өөрөө ч гэсэн тайлбарлачихсан байгаа. Энэ фрэйн гэдэг ойлголттой хамаатай. Нэг секундэд хэдэн ширхэг зураг дүрслэгдэж тэр бичлэгт гарч байна гэдгээс болно. Тэгэхлээр нэг секундэд машин энд байж байгаад дараагийн секундэд энд ирээд гээд ингээд тооцоолохоор секунд гэдэг чинь нэг секундийг 36 фрэйн гэвэл нэг секундэд 36 зураг дарагдаж байгаа. Тэгэхлээр тэр 36 зургаас болоод тэр хэмжээ ингээд чүд чүд алдагдаад яваад байдаг. Яагаад гэвэл тэрийг бүүр нарийн гаргаж болохгүй. Яагаад гэхээр хол авсан зураг байгаа болохоор. Тэгэхлээр энэ хамгийн бага, хамгийн их утгуудыг нь ингэж авахлаар энэ нь 118-132 км/цаг гэсэн юм. Тэгэхлээр 125 км/цаг гэдэг бол яг дунджаар гарч байгаа. Энэ нь түрүүний хэлээд байдаг бид нарын гаргасан онолын километртэй яг тарж байгаа. Үүнийг эргээд бид нар энийг онолын хувьд гаргасан байна. Гэхдээ энийг яах вэ үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас бид нар шинжээч томилъё гэсэн. Яг үндэслэлгүй гэж үзсэндээ шинжээч томилуулсан асуудал яригдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр магадалгааг хүлээн зөвшөөрөхгүй бол шинжээч томилж болно гээд заачихсан. Тэгэхлээр энэ хүрээнд бид нар шинжээч томилсон л асуудал  байгаа.  Хоёрдугаарт энэ гэмт хэрэг маань өөрөө болгоомжгүй гэмт хэрэг. Би ч гэсэн яллах дүгнэлт дээр дурдчихсан байгаа. Мэдэх боломжтой тэр хор уршиг учирч байгаа боловч мэдэлгүй үйлдсэн бол гэмт хэрэгт тооцохоор бид нар хуульдаа заагдчихсан. Тэгэхлээр тухайн энэ нөхцөл маань өөрөө мэдэх боломжтой байсан юм уу? бодит боломж байсан юм уу? мэдэх ёстой байсан юм уу? гэдэг дээр бид нар дүгнэлтээ хийгээд гэмт хэрэг мөн биш гэдэг асуудал яригдана. Дайрсан үйл байдал бол байна уу гэхээр байна. Энэ жолоочийн гэм буруугийн асуудлыг бид нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3-т заасан болгоомжгүй гэдгээ бид нар юу гэж тодорхойлоод байгаа юм бэ? Хэрвээ үнэхээр тийм бодит боломж байхгүй байсан бол бид нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-т заасан шударга ёсны зарчим дээр нь тулгуурлана. Үнэхээр бодит боломж байгаагүй, жолооч ямар ч мэдэх боломжгүй байсан юм байна гэдэг юм уу тийм нөхцөл байдалд болно. Гэхдээ хэрэгт авагдсан баримтуудаас үзэхлээр жолооч маань өөрөө *****аа хэтрүүлээд байгаа юм. Дээрээс нь тэр яг тухайн нөхцөлд хэн ч гэсэн машин бариад явж байхад замын хажууд машин зогсож байвал эндээс хүн гараад ирэх юм биш биз дээ, жолооч нь буугаад ирэх юм биш биз дээ, эсвэл тэндээс нь хүн гараад ирэх вий гээд *****аа хасдаг байхгүй юу. Тэгээд тэрийгээ тойроод анхаарлаа тэр зүгт хандуулаад аюулгүй байдлаа хангаж явах ёстой. Хоёрдугаарт тэр зай гэж яриад байна. Энэ камерын бичлэгт авагдсан А цэгт хамгийн ойр цэгийг авсан. Ерөөсөө л колонк руу орж байгаа буюу гарцын хажуу талыг бид нар дэлгэц дээр сая харсан. Гарцны цаад тал дээр хамгийн ойр зайг авсан. Тэндээс цаашаагаа клонк хүртэл хэдхэн метр зайтай осол болсон. Тэгэхлээр тэнд явж байсан ***** өнөөдөр онолын хувьд тогтоогдсон *****, яг мөргөх үеийн ***** хоёр бол давхцаж байгаа нь өөрөө ийм *****тай явж байсан бодит нөхцөл байдал байна гэдгийг бол харуулж байгаа. Тэгэхлээр энэ нөхцөл байдлуудыг бид нар харгалзаж үзэх хэрэгтэй. Хоёрдугаарт хохирогчийн буруутай үйлдэл зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл байна уу гэвэл яах вэ хэлбэрийн хувьд бол байж болно. Яагаад гэвэл гарцгүй газраар гарж байна. Мөн ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлээгүй. Гэхдээ ирж байгаа тээврийн хэрэгслийг 125 километр цаг *****тай явж байна гэдгийг тэр хүн тооцоолох боломжгүй. Мэдээж шинжээчид ч гэсэн энэ хүн хараад байхыг мэдэхгүй гэдэг. Гэтэл тэр замыг хүн хөндлөн алхаад гарахад 2, 3 секунд л зарцуулна. Гэтэл тэр 150 метрийн цаана ирж байгаа машины урдуур би хангалттай алхаад гарна гэсэн тооцоололтой алхаж байгаа байхгүй юу. Гэтэл тэр машин нь өөрөө тэр хүнд мэдэгдэхгүй маш өндөр *****тай явж байсан учраас тэр тооцооллоос нь алдагдаад хүрч ирээд мөргөчхөж байгаа юм. Тэгэхээр явган зорчигчийг бас шууд 100 хувь чи энэ дүрмийн заалтыг зөрчсөн байна гээд үзэхэд учир дутагдалтай. Тэр 150 метрийн цаана байгаа машиныг би хэдэн секунд хүлээж байж гараад, дахиад машин гараад ирвэл дахиад хүлээгдэх биш шүү дээ. Тэр хол байгаа машиныг харчхаад би амжих юм байна гэдэг тооцоололтой ойртон ирж яваа машиныг өнгөрүүлнэ гэдэг чинь би амжина гэсэн тооцооллоор гарч байгаа байхгүй юу. Яах вэ хэлбэрийн хувьд энийг дүгнэж болно. Осол гарахад нөлөөлсөн нэг шалтгаан нөхцөл байна гэж бодно. Гэхдээ секундэд 1 метр туулж байгаа зам маань энгийн байх ёстойгоосоо 1.5 дахин их учраас тэр хүнийг бодсоноос 1.5 дахин *****ан ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ осол болсон шалтгаан байгаа учраас гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч **************** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Улсын яллагчийн яллаж байгаа дүгнэлтийг сонслоо. Прокурор сая яллаж байгаа дүгнэлтээ энэ хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын зүгээс дүгнэлтээ хийсэнгүй гэж үзэж байна. Прокурорыг харахаар нэг бол техникийн шинжээч ч юм шиг харагдаад, нэг болохоор хохирогч юм шиг энэ асуудлыг яриад байгаа үндэслэлгүй дүгнэлтийг хийж байна гэж үзэж байна. Өмгөөлөгчийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх бөгөөд шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулийн бусад заалтыг чанд сахина гэсэн энэ хууль ёсны зарчим болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан бодит хэргийн байдлыг тогтоох гэсэн заалт байдаг. Үүн дээр мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нь шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Энэ бодит байдлыг цагаатгах болон ял хүндрүүлэх нөхцөл байдлаар эргэлзээгүйгээр тогтооно гэсэн заалт байгаа. Эдгээрийг удирдлага болгон дүгнэлтээ хэлье. Шүүх хуралдаан эхлэхэд хэлж байсан байр суурь хэвээрээ байгаа. Энэ хэрэгт цугларсан нотлох баримтууд эргэлзээтэй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар эргэлзээтэй нөхцөл байдал байвал сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн журмын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана гэсэн хуулийн заалтуудыг барьж дүгнэлтээ хэлье. Яллах дүгнэлтийн хүрээнд шүүх ажиллагаагаа явуулах ёстой гэж үзэж байгаа. Нэгдүгээрт энэ яллах дүгнэлтэд яллагдагч *************** нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 00 цагийн орчим гэж байгаа. Энэ камерын бичлэгийг харахад бол 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн бичлэг гарч байгаа. Тэгэхээр энэ хэрэг хэдийд хаана болсон гэдэг асуудал энэ яллах дүгнэлтийн гэмт хэргийн товч агуулга гэдгээр нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Энэ камерын бичлэг үндэслэлтэй гэж үзэх юм бол миний ойлгосноор энэ хэрэг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр болсон гэж ойлгож байгаа. Гэтэл 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тухайн хуульд өөрчлөлт орсон учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ өөрчлөлт орсон зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана гэсэн заалт байгаа. Тэгэхээр энэ ажиллагаа хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл үүгээр энэ яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна гэж үзэхээр байна.

Дараагийн дугаарт би сая прокурорыг яллах дүгнэлт уншиж танилцуулахад хэлсэн. Энэ яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт хүнийг мөргөж амь насыг нь хохироосон гэсэн гэмт хэргийг үйлдсэн гэж байгаа. Хүнийг яллаж байгаа хуулийн зүйл заалт асар ялгаатай болж байгаа. Үндсэндээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүний амь нас  хохирсон гэдэг заалт байгаа болохоос биш хүний амь насыг хохироосон гэсэн заалт байхгүй учраас үүнийг үндэслэлгүйгээр яллаж байна гэж үзэх үндэслэл байна гэж үзэж байна.

Өнөөдөр яллаж оруулж ирж байгаа гол Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн энэ заалтуудыг прокурор сая тайлбарлаад байх шиг байна. Энэ заалтуудын зарим нэг заалт нь бол мөрдөгчийн магадалгаанд дурдагдсан заалт байгаа. Мөрдөгчийн магадалгааг яах вэ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шинжээчийн дүгнэлттэй адилтгаж болно. Хүлээн зөвшөөрөөгүй бол шинжээчийн дүгнэлтийг гаргуулна гэсэн заалт байгаа. Тэгэхээр энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа **************** гэдэг мөрдөгч өөрөө мөрдөгчийн магадалгааг гаргасан. Тэгэхээр мөрдөгчийн магадалгааг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэх юм бол тэр магадалгаа гаргаж байгаа этгээдэд хууль сануулах ёстой. Та худал дүгнэлт гаргаж болохгүй гэдгийг сануулах ёстой. Өөрийнх нь шалгаж, нотлох баримт цуглуулж байгаа хэрэг дээр мөрдөн байцаагч магадалгаа гаргаж байна гэдэг чинь өөрөө үндсэндээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинжээчээр томилж болохгүй заалтууд байгаа. Тухайн хэргийг мөрдөж байгаа мөрдөгч тухайн хэрэгт шинжээчээр оролцож болохгүй гэсэн заалтуудыг зөрчсөн нотлох баримтаар өнөөдөр прокурор яллаж оруулж ирж байгаа. Дараагийн дугаарт энэ мөрдөгчийн магадалгааг Улсын Ерөнхий прокуророос болон анхан шатны шүүхээс хэргийг буцаахдаа энэ магадалгаа үндэслэлгүй байна. Мөрдөгчийн ажилласан жил, хугацаанаас эхлүүлээд ийм байгаа учраас энэ мөрдөгчийн магадалгааг үндэслэлгүй байна гэдэг үүднээс шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар заасан. Гэтэл өнөөдөр прокурор дахиад нөгөө мөрдөгчийнхөө магадалгааг хууль ёсны нотлох баримт мөн байна гэж оруулж байгаа. Тийм учраас энэ Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж байгаа заалтууд үндэслэлгүй байна. Прокурор сая Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 бүх оролцогч нарт хамааралтай гэж дурдсан. Тэгвэл яагаад энэ явган зорчигчдоо 1.3-г тавиагүй юм бэ? Адилхан тавих ёстой. Энэ нийтлэг үндэслэл учраас энэ 1.3-аар хүнийг яллах үндэслэл байхгүй.

*****ыг сонгож яваагүй гээд яллаад байгаа. Энэ сүүлийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж байгаа юм бол 100-120 км/цаг гэж байгаа бол 12.4-г л тавина биз дээ? Энэ авцалдаагүй ийм 2 Замын хөдөлгөөний дүрмийг тавьж эргэлзээтэй байдал үүсгэж байгаа байхгүй юу. *****ыг сонгож яваагүй юм уу? эсхүл хэтрүүлэн явсан юм уу? гэдэг асуудал өнөөдөр үндэслэлгүй болж байна. Мөн зогсоох арга хэмжээ аваагүй гэж байгаа. Энэ талаар шүүгдэгч сая хэлсэн. Би тоормос гишгэсэн. Замын гадаргуу нойтон байсан учраас тоормосны мөр гараагүй гэдэг асуудал яригддаг. Прокурор сая чи харсан байх ёстой, *****ыг сонгож явсан байх ёстой гэж байна. Үүн дээр явган зорчигч, тээврийн хэрэгслийн хоёрын хөдөлгөөний чиглэл А цэг дээр нотлох баримтыг шинжлэн судлахад хэлсэн байгаа. Явган хүний гарц, гарамгүй газраар буюу явган хүний гарц, гарамтай газар явган зорчигч давуу эрхтэй. Гарц, гарамгүй тохиолдолд жолооч давуу эрхтэй. Замын хөдөлгөөнд оролцогчдын эрхийг Замын хөдөлгөөний дүрэмд тодорхой заачихсан байгаа. Зам тавьж өгөх гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний ***** болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хийх ёстой. Энэ үйлдлийг хийсэн бол осол гарахгүй байх байсан. Үүн дээр 20 км/цагийн *****тай юм  уу, 5 км/цагийн *****тай явж байсан ч гэсэн хүлээгээд зам тавьж өгөх ёстой. Мөн 100 км/цагийн *****тай явж байсан ч гэсэн хүлээгээд зам тавьж өгөх ёстой. Үүн дээр ***** гэдэг ганцхан үг л байгаа. ***** ихтэй явж байвал зам тавьж өгнө, бага *****тай явж байвал зам тавьж өгөхгүй гэсэн зохицуулалт байхгүй байгаа учраас энэ яллаж оруулж ирж байгаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтууд чинь үндэслэлгүй байна. Магадалгаа чинь энэ заалтаараа үндэслэлгүй байна.

Тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гэж байгаа. Өнөөдөр бид нар хэрэв мөрдөгчийн магадалгааг хүлээн зөвшөөрөхгүй бол тэр магадалгаа гаргасан мөрдөгчийг бид нар шүүхэд дуудахдаа шинжээч гэдэг нэрээр дуудна. Гэтэл энэ шинжээчийг өнөөдөр хууль сануулаагүй. Дээр нь өөрийнхөө мөрдөн шалгаж байгаа хэрэг дээр дүгнэлт гаргачихсан. Энэ хэрэг дөнгөж тээврийн цагдаагийн алба дээр очингуут магадалгаа гаргасан байгаа. Магадалгаа бол зөвхөн хэдэн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслээд үүнийг гаргасан байгаа. Харин хүлээж байгаад эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийг үзэж байгаад энэ шинжээчийн дүгнэлтээр *****ыг хэтрүүлэн явсан байна. Тэгвэл 12.4-г тавья гэх зэргээр энэ бодит байдалд нийцсэн шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэхгүйгээр зүгээр хэдэн гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхгүйгээр шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан нь үндэслэлгүй байна. Мөрдөгчийн магадалгааны тухайд хангалттай хэллээ. Үүнийг удаа дараа үндэслэлгүй гэж үзээд байхад прокурор яагаад оруулж ирээд байгаа юм бэ? Үүнийг прокурор нотлох баримтад тулгуурлаж оруулж ирэхгүйгээр өөрийн дотоод итгэл үнэмшлээр оруулж ирж байна гэж үзэх үндэслэл байна гэж үзэж байна. Энэ хэрэгт техникийн шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай байна гэж үзэж техникийн шинжээчийн дүгнэлт гаргасан. Механикийн их сургуулийн эрдэмтэн, профессоруудын гаргасан энэ шинжээчийн дүгнэлтээр энэ хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Ингээд үндсэндээ хэрэг хаагдаж, албан ёсоор прокурор хэргийг хаасан тогтоолоо гаргаад хохирогчид болон хохирогчийн өмгөөлөгч, яллагдагч, яллагдагчийн өмгөөлөгчид танилцуулаад үүнтэй холбоотой гомдол гараагүй учраас тэр анхан шатны тогтоол хүчин төгөлдөр болчихож байгаа. Гэтэл 2 сарын дараагаар ямар үндэслэлээр татаж хянасан нь тодорхой бус ийм байдлаар дахиж хэргийг сэргээсэн. Энэ хэргийг сэргээж шалгахдаа зөвхөн ***** тогтоох асуудал яригдаж байгаа. **************** гэдэг шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа СД-ний бичлэг бол мөрдөгчийн гаргаж өгсөн бичлэгтэй таарахгүй байна гэж байгаа. Прокурор сая **************** шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Энэ *****ыг нь тооцсон, тооцох ёстой зүйлийг тооцож, ойролцоогоор банк дүүрэн бензинтэй, 4 хүн сууж явж байхад гээд санаанаасаа юм зохиогоод яриад байна. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт дээр ямар ч тийм зүйл байхгүй шүү дээ. ...Миний гаргаж байгаа нотлох баримтуудад үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль зэргийг шинжлэн судалж гаргаж байгаа нотлох баримтууд дээр эргэлзээтэй зүйлүүд зөндөө байгаа учраас сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ***************д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч *************** овогт ***************ийн *************** нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 00 цагийн орчимд, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6-р багийн нутаг дэвсгэр, *****  шатахуун түгээх станцын урд замд ********* /*********/ маркийн ****ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой *****ыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн *****ыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн *****ыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”  гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, явган зорчигч болох ****************ыг мөргөж, ****************ы амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна. Энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Шүүгдэгч *************** овгийн ***************ийн *************** нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

 Хавтаст хэрэгт авагдсан, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************** “...Би талийгаачийн эхнэр нь байгаа юм...2023 оны 08 дугаар сарын 06-07-ны хавьцаа надтай утсаар манай нөхөр **************** яриад 08 сарын 10-11-ний хавьцаа буцах байх гэж надтай ярьж байсан. Тэгээд 2023 оны 08 сарын 10-ны өдөр би сүлжээтэй газар очоод талийгаачийн төрсөн дүү ****************той утсаар ярьтал ахыг автобусанд суулгах гэж байна гээд утас тасарсан. Тэгээд би дахиж холбогдож чадаагүй...талийгаачийг төрсөн дүү нар нь ахтайгаа уулзана, Улаанбаатар хот руу явуулчих гэхээр нь би талийгаачийг Улаанбаатар хот руу 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас явуулсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 62 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 12 дугаар хуудас/, 2.Цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 37-41, 206-212 дугаар хуудас/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 14-25, 27-36 дугаар хуудас/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-ийн 26 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн /амь хохирогчийн хувцсанд/ мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 42-45 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 46-51 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1хх-ийн 55 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 56, 70, 74 дугаар хуудас/, Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 58-68 дугаар хуудас/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч **************** ын 2023.08.29-ний өдрийн “***************ийн фэйсбүүк хаяг болон Zarig.mn, News Press сайт”-уудад бичигдсэн мэдээ, мэдээллүүдэд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл /1хх-ийн 75-79 дугаар хуудас/, Toyota *********-200 маркийн ****ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 8.916.000 төгрөгөөр үнэлсэн Мастер үнэлгээ ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 56-60 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ****************ийн “...****ӨВА улсын дугаартай ********* маркийн автомашин нь манай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын тамгын газрын нэр дээр байдаг бөгөөд 2016 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд хэрэглэхээр худалдаж авч байсан ***** ӨВА улсын дугаартай машинд учирсан хохирлын үнэлгээ тогтоолгохгүйгээр, ойрын хугацаанд эвдрэл гэмтлийг бүрэн засварлуулж авах хүсэлтэй байгаа” гэх мэдүүлэг /1хх-ийн 98 дугаар хуудас/, гэрч **************** ны “...2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймаг явах автобусанд тасалбар бичүүлээд 13 дугаар суудал дээр суусан. Автобус 16 цагийн автобус байсан...Миний хажууд 14 дүгээр суудал дээр **************** гээд хүн суусан. Би хотоос хөдлөхөд бүртгэхэд нэрийг нь мэдэж авсан юм, настай хүн байсан. Тэгээд хоол идсэнээс хойш би унтаад явж байсан. Энэ осол гарсан газар зогсоход сэрсэн юм. Намайг сэрэхэд талийгаач буучихсан байсан...автобус клонк дээр зогссон байсан. Би тэр үнийн самбарын хажууд зогсоод 00 цаас гаргаж байсан чинь ард аймаар пис пас гээд чимээ гараад явсан. Хажуугаар нэг машин өнгөрөөд явсан...би эргээд хартал автобуснаас 4-5 хүн буучихсан миний хажууд сууж байсан. **************** гээд хүн байхгүй байсан..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 104 дүгээр хуудас/, гэрч ****************ийн “...Улаанбаатар хотоос Ховд аймгийн Жаргалант сум руу *****ХОҮ улсын дугаартай автобусаар явж байгаад 23 цаг 7 минутын орчимд Өвөрхангай аймгийн төв рүү орох гэж байхад ***** клонк дээр зогсоод автобус эргэхээр нь би бензин авах гэж байна гэж бодоод автобус зогсоход автобусны хүмүүс буусан. Тухайн үед би бие засах гээд утсаар ярих гээд автобуснаас 4-5 хүн буусан байсан. Би буугаад сунайж байхад хар өнгийн машин их *****тай явж байсан, гэнэт битүү “пүк” гэсэн дуу гарсан...тэгээд байж байхад зам дагуу байсан хүмүүс автобусны хүн дайруулчихлаа гэж яриад эхэлсэн...тухайн машин маш *****тай явж байсан, *****ан хугацаанд болж өнгөрсөн..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 107 дугаар хуудас/, гэрч ****************ын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд хуваарийн дагуу 16 цагаас нэмэлт цагийн хуваариар гарсан. 29 зорчигчтой гарсан. 3 жолоочтой гарсан. ...тэгээд ***** клонк дээр буцаж эргэж зогсоод шатахуун авахаар зогссон. Ер нь бүх автобус эндээс бензин авдаг юм...Зогсоод хаалга онгойлготол тэр мөргүүлдэг хүн хамгийн түрүүнд буусан, араас нь хүмүүс буусан. Араас нь 3-т нь буусан ээлжийн жолооч зам хөндлөн гарч болохгүй шүү гэж орилсон, би арай буугаагүй банкаа онгойлгох гээд банкны түлхүүрээ гаргах гээд тонгойж байтал дугуй буудаж байгаа юм шиг чимээ гарсан. Тэгээд буугаад энэ машин явчихваа гэсэн, манай зорчигч дайруулчихлаа гэж хүмүүс хэлж байсан. Хүмүүс намайг буухад эхний хэдэн хүн буучихсан байсан...Тэгээд би шууд хүн мөргүүлчихсэн байна гэдгийг хараад цагдаа руу залгаж дуудлага өгсөн.  Залгасан цагаа харахад 00 цаг 09-д дуудлага өгсөн байна. Мөргөсөн машин нилээн цаана зам дээр аваараа асаагаад зогссон байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 110 дугаар хуудас/, гэрч ****************ын “...Орой 00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн төвийн зүүн талд байх ***** клонк дээр зогсоход хүмүүс бие засна гээд буугаад тамхи татаад зарим хүмүүс нь зам хөндлөн гарах гэхээр нь “зам хөндлөн гарч болохгүй, энд нойл байгаа шүү” гээд клонкийн зүүн тал руу зааж өгсөн. ...Баруун талын машин өнгөрөхөд зүүн талаас ирж байсан машин *****тай ирж байсан. Тэгтэл буудаж байгаа юм шиг дуу чимээ гарсан. Тэгтэл тийм хэрэг гарсан байсан. Мөргөсөн гэх машины гэрэл нь их хурц байсан...тухайн үеийн цаг агаар харанхуй болсон байсан, тогтуун байсан. Тухайн машин их *****тай явж байсан. Тухайн хүнийг мөргөөд зогсоох арга хэмжээ авсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 114 дүгээр хуудас/, гэрч  **************** ийн “...Ховд аймаг явахаар 16 цагийн автобусанд суусан. Өвөрхангай аймгийн зүүн талд клонк дээр зогссон автобус зүүн тал руу хараад зогссон байсан. Намайг буухад 3-4 хүн буусан байсан. Клонкийн хажуугийн өвстэй хэсэг дээр хүмүүс зогсож байсан, би үнийн самбарын хажууд зогсож байсан. Би замруу харж байсан “түн тас” гээд их хүчтэй дуугарсан. Тэгээд хар 200 машин урдуур өнгөрсөн, тэгээд би клонкийн баруун талын гарц руу очиход өрөөсөн бор гутал байсан. Тэгэхээр нь “өө хүн дайрцан  байна ш дээ” гэсэн. Автобусны жолооч болон хүмүүс ирээд талийгаач дээр очсон. ...Тэгээд автобусны жолооч цагдаа болон эмнэлэг рүү ярьсан...гадаа харанхуй болчихсон байсан. 00 цагийн орчим л байх...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 117 дугаар хуудас/, гэрч ****************н “...Улаанбаатар хотоос Ховд аймгийн Жаргалант сум руу чиглэлтэй явж байсан. ...Тэгтэл тэнд байсан хүмүүс хүн дайрчихлаа гэж яриад эхэлсэн. Тухайн үед хараагүй, сүүлд харахад хар өнгийн Ланд-200 маркийн *****ӨВА гэсэн дугаартай машин байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 120 дугаар хуудас/, гэрч ****************ын “...2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд явах автобусанд том ах болох *************ийн ****************ыг суулгаад явуулсан. Тэгсэн шөнө 00 цаг 09 минутанд хамт явсан хүн нь надад хэлэхдээ “харамсалтай юм боллоо, танай ах болох ****************нь авто осолд ороод нас барлаа” гэж хэлсэн. ...Осол болсон талаар **************** гэж хүний өгсөн мэдээлэл л байна даа. Таны ах **************** нь машинд мөргүүлж 30-40 метр шидэгдэж нас барлаа гэсэн л мэдээлэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 123 дугаар хуудас/, гэрч ****************ын “...16 цагийн автобусаар Улаанбаатар хотоос Ховд аймгийн Зэрэг сум руу явж байсан. Унтаж байгаад автобуснаас буухад хүн дайруулчихлаа гэсэн. Гадаа байсан нэг эмэгтэй танай автобусны хүн дайруулчихлаа гэсэн, гайхаад очоод харахад хүн хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 130 дугаар хуудас/, гэрч ***************ийн “...Улаанбаатар хотоос Ховд аймгийн Зэрэг сум руу явж байсан. 00 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймаг орохын өмнө байдаг колонк дээр зогссон. ...Би буугаад автобусны хаалганы хажууд зогсож байхад хар өнгийн машин *****тай ирээд аймаар дуу чимээ гарахаар нь харахад нэг хүн машины урдаас шидэгдэх шиг болсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 133 дугаар хуудас/, гэрч ****************ийн “...Буухад тас гээд чанга чимээ гарсан. Харахад хар өнгийн машин яваад өгсөн. Юм мөргөсөн юм байх гэж бодоход тэнд байсан  хүмүүс манай автобусанд явж айсан хүн мөргүүлсөн байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 136 дугаар хуудас/, гэрч ****************ын “...00 цагийн орчимд, Өвөрхангай аймгийн ***** гэдэг клонк дээр зогсоод бие засах хүмүүс нь буугаарай гэж жолооч хэлсэн. Би автобусны ард хэсэгт сууж байсан, намайг буухад хүн дайруулчихлаа гэсэн. ...Хэрэг гарсан газраас баруун тийш 50 метрийн зайд ********** гэсэн машины номер байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 139 дүгээр хуудас/, гэрч ****************ий “...Тэгсэн манай автобуснаас хүн мөргөчих үү гэсэн юм яригдаад эхэлсэн. Би очиж хараагүй, хөөе гутал нь энэ байна гээд сонсогдсон , би очоогүй...цаг агаар хэвийн байсан, харанхуй л байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 142 дугаар хуудас/, гэрч ****************ын “...тухайн үед би Замын-Үүдээс Баян-Өлгий явах замдаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ***** ШТС-д түлш хийх явцад ***** ШТС дээр миний хажууд улаан өнгийн шалаанз байсан. Мөн улаан алаг  өнгийн автобус нь  зорчиж явсан хүмүүсийг буулгаж байсан. ...Замын хажууд 3-4 хүн байхаар нь юу болсон юм гэж асуухад түрүүхэн хүн машинд мөргүүлчихлээ гэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 145 дугаар хуудас/, гэрч ****************ийн “...Түлш хийж байхад зорчигч нар автобуснаас буусан. Би хамгийн сүүлд буухад машин хүн дайрчихсан байна  гээд автобусанд зорчиж явсан хүмүүс яриад байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 148 дугаар хуудас/, гэрч ****************ийн “...автобус зогсоохоор нь автобуснаас буугаад 00 орох гэтэл хүмүүс бужигналдаад хүн машинд дайруулчихлаа гээд байсан...намайг сэрэхэд зорчигч нар автобуснаас буусан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 151 дүгээр хуудас/, гэрч ****************ийн “...Би хамгийн урд сууж байсан, буухдаа хамгийн сүүлд буусны дараа хүмүүс осол болсон гэж яриад байсан. Автобусанд явсан хүн дайруулсныг бүүр сүүлд нь мэдсэн. Зам руу харахад мэдэгдэх юм байхгүй, таг харанхуй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 151 дүгээр хуудас/, гэрч ****************ийн “...би нилээн сүүлд буусан, намайг суудлаасаа босоод байж байхад түс гэсэн чимээ сонсогдсон. Буусны дараа нилээн холхон аваар татсан машин харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 157 дугаар хуудас/, гэрч ****************ын “...хүн дайрсан гэх тээврийн хэрэгсэл нь хар өнгийн машин байсан. Улсын дугаарын хараагүй. Өвөрхангай аймгийн дугаартай машин гэж хүмүүс ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 160 дугаар хуудас/, гэрч ****************ийн “...24 дүгээр суудалд сууж явсан...автобус зогсохоор нь бие засах гээд коридороор алхаж байсан чинь түс гээд машины дугуй хагарч байгаа юм шиг сонсогдсон.  ...сүүлд наашаа ирж байхдаа харахад хар жийп аваараа татчихсан зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 163 дугаар хуудас/, гэрч ****************ийн “...12 дугаар суудалд сууж явсан...колонк дээр зогссон, яг бууж байхад машин сүнгэнээл явчихсан, тэгээл осол болчихлоо гээд байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 166 дугаар хуудас/, гэрч ****************ын “...36 дугаар суудалд сууж явсан... сүүлээр буусан. Автобусан дотор байхад дугуй хагарч байгаа юм шиг чимээ сонсогдсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 166 дугаар хуудас/, гэрч ****************ын “...Намайг зогсоход ойролцоогоор 1-2 минутын дараа осол болсон... Намайг шатахуун түгээх станцруу ороод зогссоны дараа тухайн замаар машин ерөөсөө яваагүй. Миний араас явсан нэг машин хүн мөргөдөг ********* 200 маркийн ****ӨВА улсын дугаартай машин байсан. Тэгээд хүн мөргөчихөөр нь би шууд хамгийн эхэнд гүйж очсон миний араас зорчигч нар ирсэн. Тухайн осол болох үед зам хуурай, харагдах орчин чөлөөтэй, гэрэлтэй, колонкийн гэрэл замруу туссан гэрэлтүүлэг маш сайн байсан. Цаг агаар тогтуун байсан...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 124 дүгээр хуудас/, Шинжээч ***************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дүрс бичлэгийн ***** тогтоох шинжилгээ хийхэд 3 зүйл шаардлагатай байдаг. Үүнд: Дүрс бичлэгийн эх байдлыг баталгаажуулсан /Hash код, утга/, Frame rate буюу 1 секундэд дүрслэгдэх frame /кадр/, үл хөдлөх цэг буюу тодорхой зайн хэмжээ буюу харьцуулсан загвар буюу дүрс бичлэг, бүдүүвч зураг шаардлагатай байдаг. Эдгээр 3 зүйл байхад дүрс бичлэгээс худыг тогтоох шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж болно... Мөрдөгчөөс ирүүлсэн hash утга, код нь шинжилгээнд ирүүлсэн шинжилгээний обьектийн hash утгатай тохирч байсан. Тийм болохоор шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгний эх хувь нь байна гэж үзээд дүгнэлт гаргасан... Би шинжилгээнд обьектийн харьцуулах загварыг давхцуулах арга ашиглан үзэхэд дүрс бичлэг нь өнцгийн гажилтгүй байсан болохоор би шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Миний гаргасан дүгнэлтэд үл хөдлөх цэгийг ашиглан frame тоолох аргаар дүгнэлт гаргасан байгаа тул цаг агаар, зорчих хэсэгтэй харьцах агаарын эсэргүүцэл хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /3хх-н 145-46 дугаар хуудас/-үүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023.08.22-ны өдрийн:

1.Талийгаач ****************ы цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархины баруун зүүн тал бөмбөлгийн аалзан хальсанд тархмал цус харвалт, гавал ясны зүүн чамархай, суурь ясны дунд урд хонхор, баруун зүүн ар хонхор, нугасны том нүх дайрсан, олон хэлтэрхий үүсгэсэн хугарал, цагаан мөгөөрсөн хоолойн тасарсан урагдал, зүрхний булчингийн урагдал, үнхэлцэг хальс урагдал. Элэгний эдийн олон тооны няцрал, урагдал, баруун бөөр няцрал, урагдал, Баруун гуя, өвдөгний нугалаас, шилбэ, өвдөгний ар хэсэг зүүн өвдөг, зүүн гуя хэсгийн шарх, баруун зүүн дунд чөмөг ясны ил хугарал, Зүүн 1,2,3,4,5,6,8 дугаар хавиргануудын далд хугарал, Баруун эгэм, 1,2,3,4,5,6,7,8,9,10 дугаар хавиргануудын далд хугарал, Th3 дугаар нугалмын тасарсан хугарал, нугасны тасрал, өвчүү ясны хугарал, баруун бугалга ясны далд хугарал,  баруун зүүн дунд чөмөг ясны ил хугарал. Зүүн дух, зулай, зүүн чихний дэлбэн, баруун зулай, чамархай, хамрын нуруу, үзүүр, баруун бугалга, тохой, баруун зүүн сарвуу, хэвлий, баруун ташаа, зүүн шуу, баруун бугуй, цээжний ар хэсэг, бүсэлхий, зүүн өгзөг, зүүн дал, баруун, зүүн гуя хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Талийгаач ****************нь гавал тархи, цээж хэвлий, нуруу, нугас, дээд доод мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

4. Дээрх гэмтлүүдийн үед эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй.

5. Нас барсан хугацаа 10-15 цаг болсон байх боломжтой.

6. Талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ гэх 093 дугаартай дүгнэлт /1хх-н 198-204 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.08.17-ны өдрийн: “шинжилгээнд ирүүлсэн ***************ийн *************** /***************/ гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэх 3718 дугаартай дүгнэлт /1хх-ийн 217-218 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.08.27-ны өдрийн: “...Шинжилгээнд ирүүлсэн №14 дугаартай гарын мөр нь MN**************** дугаараар папилион санд бүртгэгдсэн **************** овогтой ***************ийн баруун гарын дунд хурууны хээтэй тохирч байна. Шинжилгээнд хүргүүлж буй **************** овогтой ***************ийн гарын дардас нь шинжилгээнд тэнцэх №14 дугаартай гарын мөр ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна” гэх 09/30 дугаартай дүгнэлт /1хх-н 231-238 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.10.05-ны өдрийн: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр түр хураан авсан биологийн дээж гэх хар бараан өнгийн үснүүд нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэнэ...үсэн дээр нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ба амь хохирогч ****************гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх 3884 дугаартай дүгнэлт /1хх-ийн 245-248 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээ хариуцсан  мэргэшсэн шинжээч ****************ийн  2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2962 дугаартай дүгнэлт /2хх-ийн 5-29 дүгээр хуудас/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023.09.21-ний өдрийн 747313 дугаартай дүгнэлт /2хх-ийн 36-42 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын инженер техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч Г.Цэндсүрэнгийн  2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Автомашины *****ыг кинетик энерги хадгалагдах хуулийг ашиглан онолын тооцоогоор Toyota *********-200 маркийн ****ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ***** 128.6 км/ц гарч байна” гэх 2963 дугаартай дүгнэлт /2хх-ийн 47-50 дугаар хуудас/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээч ****************ын  2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3496 дугаартай “1. Шинжилж буй “0-020890c2d232568b939614067e2906bf1a977a49446c05c305167caa335412cd5e76_f2a050f9bc73ab3c.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2023:08:10 23:48:06 секундээс 2023-08-10 23:48:29 секундэд дүрслэгдэж буй тээврийн хэрэгслийн *****ыг тогтоох боломжтой. 2. Шинжилж буй “0-02-08-90c2d232568b93961406762906bf1a977a49446c05c305167caa335412cd5e76f2a050f9bc73ab3c.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2023-08-10 23:48:27 секундээс 2023-08-10 23:48:28 секундийн хооронд дүрслэгдэх тээврийн хэрэгсэл нь “А1”-“B1” цэгийн хоорондох 50 метр зайг ойролцоогоор (118.42-132.35) км/цаг *****тайгаар туулж өнгөрсөн гэж дүрслэгдэж байна.” гэх дүгнэлт /3хх-ийн 133-140 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч ****************н 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 69 дугаартай “...********* маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь 118.42-132,35км/цаг *****тайгаар замын хөдөлгөөнд оролцож байгаа нь зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөлийг бүрдүүлэх хүчин зүйлийн нэг болно. 80км/цаг *****тай явж байгаа тээврийн хэрэгсэл 1 секунтэд 4,8м зайг явна. 118.42-132.35км/цаг явж байгаа тээврийн хэрэгсэл 1 секунтэд 7.1-7,8 зайг явна. Зам хөндлөн гарч байгаа явган зорчигч ирж яваа тээврийн хэрэгслийн *****ыг тооцоолох боломжгүй. Зам тээврийн осол гарахад замын орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /3хх-ийн 150-153 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч автотээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж буй үйлдлээ хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, тухайн хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирч, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулснаар гэмт хэрэг төгссөнд тооцдог.

 

Шүүгдэгч *************** нь нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 00 цагийн орчимд, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6-р багийн нутаг дэвсгэр, *****  шатахуун түгээх станцын урд замд ********* /*********/ маркийн ****ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой *****ыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн *****ыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн *****ыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”  гэх заалтуудыг зөрчсөн талаар гарсан  Шүүх шинжилгээний ерөнхий газрын инженер техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч ****************ийн  2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Автомашины *****ыг кинетик энерги хадгалагдах хуулийг ашиглан онолын тооцоогоор Toyota *********-200 маркийн ****ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ***** 128.6 км/ц гарч байна” гэх 2963 дугаартай дүгнэлт /2хх-ийн 47-50 дугаар хуудас/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээч ****************ын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3496 дугаартай “1. Шинжилж буй “0-02-0890c2d232568b939614067e2906bf1a977a49446c05c305167caa335412cd5e76_f2a050f9bc73ab3c.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2023:08:10 23:48:06 секундээс 2023-08-10 23:48:29 секундэд дүрслэгдэж буй тээврийн хэрэгслийн *****ыг тогтоох боломжтой. 2. Шинжилж буй “0-02-08-90c2d232568b93961406762906bf1a977a49446c05c305167caa335412cd5e76f2a050f9bc73ab3c.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2023-08-10 23:48:27 секундээс 2023-08-10 23:48:28 секундийн хооронд дүрслэгдэх тээврийн хэрэгсэл нь “А1”-“B1” цэгийн хоорондох 50 метр зайг ойролцоогоор (118.42-132.35) км/цаг *****тайгаар туулж өнгөрсөн гэж дүрслэгдэж байна.” гэх дүгнэлт /3хх-ийн 133-140 дүгээр хуудас/,Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч ****************н 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 69 дугаартай  ********* маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь 118.42-132,35км/цаг *****тайгаар замын хөдөлгөөнд оролцож байгаа нь зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөлийг бүрдүүлэх хүчин зүйлийн нэг болно. 80км/цаг *****тай явж байгаа тээврийн хэрэгсэл 1 секунтэд 4,8м зайг явна. 118.42-132.35км/цаг явж байгаа тээврийн хэрэгсэл 1 секунтэд 7.1-7,8 зайг явна. Зам хөндлөн гарч байгаа явган зорчигч ирж яваа тээврийн хэрэгслийн *****ыг тооцоолох боломжгүй. Зам тээврийн осол гарахад замын орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлт /3хх-ийн 151-159 дугаар хуудас/-үүдийг шүүх нотлох баримтаар тооцож үнэлж шийдвэрлэлээ.

 

Учир нь эдгээр шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэгт авагдсан Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 12 дугаар хуудас/, 2.Цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 37-41, 206-212 дугаар хуудас/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 14-25, 27-36 дугаар хуудас/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-ийн 26 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн /амь хохирогчийн хувцсанд/ мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 42-45 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 46-51 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1хх-ийн 55 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 56, 70, 74 дугаар хуудас/, Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 58-68 дугаар хуудас/, болон гэрч нарын мэдүүлэг, шинжээч У.****************ын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдсон тусгай мэдлэг бүхий шинжээч нарын дүгнэлтүүдийг үндэслэлтэй гэж үзсэн. 

           

Харин шүүхээс 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 867 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа”-г гаргасан Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч **************** нь эрх зүйч мэргэжилтэй, мөрдөгчөөр 3 жил ажилласан туршлагатай байна. Мөн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн  Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн №********* дугаартай “Авто инженер” хөтөлбөрийн модулын С зэрэглэлийн 60 цагийн сургалтанд хамрагдаж төгссөн Сертификат хавсаргасан байх боловч түүнийг  жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн зөрчлийг тогтоох /тухайн жолоочид, тээврийн хэрэгсэл, замын нөхцөл байдалд, орчны нөлөөлөл зэрэг бүхий л хүчин зүйлүүдийг үндэслэдэг/ тусгай мэдлэгийг эзэмшсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна,. 

Мөн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 07/101 дугаартай  ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын ахлах багш ****************, ****************, **************** нарын “Техникийн шинжээчийн дүгнэлт” нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байна гэж тус тус үзэж нотлох баримтаар тооцоогүй болно.

 

Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч ****************ийн  шүүх хуралдаанд гаргасан “...Миний гаргаж байгаа нотлох баримтуудад үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль зэргийг шинжлэн судалж гаргаж байгаа нотлох баримтууд дээр эргэлзээтэй зүйлүүд зөндөө байгаа учраас сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...”  гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

  2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

          Энэ хэргийн улмаас ****************ы амь нас хохирсон бөгөөд шүүгдэгч *************** нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****************т 25,000,000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн болох нь мөнгө шилжүүлсэн тухай дансны баримтууд /2хх-ийн 200-202 дугаар хуудас/-аар, тогтоогддог.  Шүүгдэгч Яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ нийт 27,000,000 төгрөг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн талаар мэдүүлдэг.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****************т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй” гэсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************** шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт авагдсан хүсэлтүүдээр,

            Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч **************** нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь түүний шүүхэд ирүүлсэн “Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын эзэмшилд байгаа ********ӨВА улсын дугаар бүхий Ланд 200 маркийн автомашин бүрэн засварлагдсан. Одоо албан хэрэгцээнд хэвийн ашиглагдаж байгаа тул шүүх хуралд оролцохгүй” гэсэн хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг, түүний хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч ***************ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч **************** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Тухайн гэмт хэрэг нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гарсан. 2023 оны 12 дугаар сарын Эрүүгийн хуульд өөрчлөлт орж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ялыг нэмэгдүүлсэн байгаа. Тэгэхээр тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацааг тооцож үзээд ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлүүдийг журамлан ялыг оногдуулах нь зүйтэй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч ***************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Энэ ялыг түүний оршин суугаа газар болох Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлалтыг тогтоож шийдвэрлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

           

Шүүгдэгчийн өмгөөлөгч *************** шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар  “...Тэгэхээр сая шүүхээс дөнгөж гэм буруутайд тооцож байгаа учраас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлагын саналыг шүүхэд гаргая гэж хүсэж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах саналыг улсын яллагчаас оруулж байна. Энэ нь хуульд заасан хамгийн бага зохицуулалт байгаа. Тийм учраас энэ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг бусдад төлөх төлбөргүй байгаа учраас 3 жилийн хугацаагаар эрх хасах ялыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. ...Яг одоо практик дээр хүний амьдрал баялаг учраас өвчин зовлон тусах, хот руу явж эмнэлгийн тусламж авах гэх зэрэг шалтгаан гарна. Мөн энэ хүний хувийн байдлыг авч үзэх юм бол хот руу явах ажлын шаардлага гардаг. Монгол Ардын намын дэд дарга байгаа. Тийм учраас бага хуралд оролцох шаардлага гарна. Мөн өөрөө магистрт сурдаг, олон улсын хэмжээн лекц тавих асуудлууд байдаг. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 юм уу, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,  тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасныг журамлан шүүгдэгч ***************д гэмт  хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

           

Учир нь Монгол Улсын Их хурлаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж хүчин төгөлдөр болсон бөгөөд уг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан  гэмт хэрэгт  оногдуулах ялыг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж байсныг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөн найруулсан нь оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч ***************д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус хуульчилсан.

 

             Шүүхээс шүүгдэгч ***************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирлын хэр хэмжээ, талуудын дүгнэлт, тайлбарыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *************** нь тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж, 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д оногдуулсан гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж, 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *************** нь тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 

 

Шүүгдэгч *************** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  **************** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч  **************** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн согтуурал шалгасан бичлэг бүхий CD 1ширхэг, ***** Шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэг CD 1ширхэг, үс мэт зүйл Sandisk8 Micro SD гэсэн бичиглэл бүхий 2 ширхэг мемори карт, хэрэгт хавсаргагдаж ирсэн ШШЕГ №3496 Цахим Teevriin Tsagdaa гэсэн хаягтай CD 1 ширхэг, 3.8 дахь асуултын хавсаргасан бичлэг гэсэн хаягтай CD 1 ширхэг шинжээчийн 093 дугаартай дүгнэлтийн дүрс бичлэг бүхий CD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *************** овгийн ***************ийн ***************ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** овогт  ***************ийн ***************ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ***************д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д оногдуулсан гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *************** тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч *************** нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Олонбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч  **************** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч *************** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн согтуурал шалгасан бичлэг бүхий CD 1ширхэг, ***** Шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэг CD 1ширхэг, үс мэт зүйл Sandisk8 Micro SD гэсэн бичиглэл бүхий 2 ширхэг мемори карт, хэрэгт хавсаргагдаж ирсэн ШШЕГ №******* Цахим ********** гэсэн хаягтай CD 1 ширхэг, 3.8 дахь асуултын хавсаргасан бичлэг гэсэн хаягтай CD 1 ширхэг шинжээчийн 093 дугаартай дүгнэлтийн дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР