| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/01074/И |
| Дугаар | 138/ШШ2017/01083 |
| Огноо | 2017-11-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2017/01083
2017 11 28 138/ШШ2017/01083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* баг, 67-р байранд байрлах *******ны ******* салбарын хүсэлттэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд *******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг 2017 оны 11 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тунгалаг, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ны ******* салбар шүүхэд гаргасан хүсэлт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* нь *******наас 2014 оны 5 сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатайгаар, мөн 2014 оны 1 сарын 21-ний өдөр 1.549.900 төгрөгийг 24 сарын хугацаатай тус тус зээлж авсан боловч өнөөдийн байдлаар 7.889.976 төгрөг 08 мөнгөний зээлийн үлдэгдэлтэй байна. *******ны зүгээс *******д холбогдуулан 7.889.976 төгрөг 08 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах гэсэн боловч *******гийн оршин суугаа газар тодорхойгүй байна. *******гийн ээжтэй холбогдож асууж, сурагласан боловч түүнийг Сүхбаатар аймаг явна гэж ярьж байсан гэж хэлсэн. Одоо хаана байгааг нь болон холбоо барих утсыг нь мэдэхгүй байна. Эрэн сурвалжлах хүсэлт гаргахдаа *******гийн фото зургийг хэрэгт хавсаргасан. ******* нь хамгийн сүүлд ******* сумын 1-р баг Нуурын 9-7 тоотод амьдардаг байсан. Иймд *******г эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ны ******* салбар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч *******ны ******* салбар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.889.976 төгрөг 08 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргах зорилготойгоор түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд ЖЭ76080883 регистрийн дугаартай, Боржигин овогт Гантулгын Цэнд-Өлзийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч *******ны ******* салбарт мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******ны ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ