Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/130

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн ,

Улсын яллагч У.Гантуяа ,

Шүүгдэгч *************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************-д холбогдох **********  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 11 дүгээр сарын 06-ны өдөр *******   аймгийн *******  суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, *******  аймгийн *******  сумын *******  дүгээр багийн ************ гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *************** овогт  ***************ийн *************** /***************/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************** нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 03 дугаар сарын 10-ны оройн 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арц-2 хорооллын гудамжинд *******ӨМҮ улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашиныг 3,42 хувийн согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцон улмаар гэрлийн шон, айлын хашаа, гэр зэргийг мөргөсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч *************** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.   

 

  1. 2.  Гэрч ***************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 10-ны шөнө 20 цаг өнгөрч байхад Богд сумын 7 дугаар баг Арц-2 хороололд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад Арц-2 хорооллын 5 дугаар гудамжны зүүн талаасаа 3 дахь айлын хашааны баруун хойд талд байх гэрлийн бетон шон, банзан хашаа зэргийг дайрч улмаар хашаан дотор байсан 4 ханатай монгол гэрийн баруун хойд талаас нь мөргөөд зогссонМашиныг очиж шалгахад *************** нь согтуугаар ********ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, суудлын автомашиныг эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож яваад мөргөсөн байсан ба ***************ийг 20 цаг 32 минутад үлээлгэхэд 3.42% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон. Мөн *************** нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. *************** нь ганцаараа явсан. ***************ийн өөрийнх нь машин. Алкотест-6820 маркийн амьсгал дахь спиртийн агууламж тогтоогчоор шалгасан. Тухайн багажийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Стандарт хэмжил зүйн газрын Улсын шалгагч 6 сарын хугацаатай баталгаажуулсан. Гэрчилгээ нь байгаа.гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

       Гэрч ***************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арц-2 хорооллын 5 дугаар гудамжинд байх өөрийн гэртээ байж байтал түс, тас гэсэн чимээ гарахаар нь гэрээсээ гараад хартал манай зүүн талын хамар хашаанд байдаг хүргэн ***************ийн 4 ханатай монгол гэрийн баруун хойд тал руу нь цагаан өнгийн, *******ӨМҮ улсын дугаартай, суудлын тэрэг мөргөсөн зогсож байхаар нь наанаас нь очтол жолооч нь гээд жижигхэн биетэй согтуу залуу бууж ирээд намайг 2 залуу зодсон тэр хүмүүсийн араас явмаар байна гэхээр нь байж бай гээд байж байтал цагдаа нар ирсэн. Тухайн жолооч залуугийн зүүн нүд нь шархтай байх шиг байсан. Би тухайн жолооч залууг танихгүй. Машиндаа ганцаараа байсан. Манайхны хашааны ард байдаг гэрлийн бетон шонг мөргөж унагаасан. Манай хүргэн ***************ийн банзан хашааг дайрч банз мод хугалсан. Гэрийг нь мөргөж 1 хана хугалсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

      Иргэний нэхэмжлэгч ***************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “*************** нь машинаар хашаа дайрч 2 метрийн 10 ширхэг хуучин банз, 2 ширхэг 4 метрийн дай хийсэн банз, 2 метрийн сургааг, 4 ханатай монгол гэрийн 15 толгойтой 1 ширхэг хана зэрэг эвдэрч хугарсан. Өөр ямар нэгэн хохирол учраагүй. Дээрх эд зүйлийг холбогдогч хүнээс нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Иргэний нхэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ***************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цахилгаан дамжуулах 04 кв агаарын битон тулгуур 1 ширхэг, 2 ширхэг татагч зэргийг эвдэлж ашиглах боломжгүй болсон. Одоо тулгуур болон 2 татагч,  тээврийн зардал зэргийг буруутай этгээдээс нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

       

        2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

   

        2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-9 дүгээр хуудас/,

 

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин ***************ийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/17 дугаартай “...2 метрийн урттай хуучин банз 10*8,000=80,000 төгрөг, 4 метрийн урттай хуучин банз 2*16,000=32,000, 2 метрийн урттай хуучин шургааг 2*15,000=30,000 төгрөг, 4 ханатай монгол гэрийн 15 толгой хуучин хана 1*80,000=80,000 төгрөг, 1 ширхэг цахилгаан дамжуулах 0.4 кв-агаарын шугамын бетон тулгуур 2 ширхэг татагч бусад зардал 4,654,976 төгрөг, нийт хөрөнгийн зах зээлийн дундаж үнэ цэн 4,876,976 төгрөг болж байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-32 дугаар хуудас/,

 

2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/386 дугаартай Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар ***************ийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр /хх-ийн 37-40 дүгээр хуудас/,

 

        Шүүгдэгч ***************ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2024 оны тооллогын баримт, *****ӨМҮ улсын дугаартай Nissan Advan-Y12 маркийн автомашины гэрчилгээний хуулбар, төрөл садангийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Хаан банкны ***********ийн ***************ийн эзэмшлийн *************** тоот дансны хуулга /хх-ийн 53-57, 63-68 дугаар хуудас/,

 

        Шүүгдэгч ***************ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг болно.

 

           1. Шүүгдэгч ***************ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч *************** нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 03 дугаар сарын 10-ны оройн 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арц-2 хорооллын гудамжинд *****ӨМҮ улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашиныг 3,42 хувийн согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож гэрлийн шон, айлын хашаа, айлын гэр зэргийг мөргөж замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ..үүгдэгч ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *************** шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан,

 

Шүүгдэгч ***************д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч *************** нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргаж, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Арц-2 хорооллын гудамжинд ******ӨМҮ улсын дугаартай “Nissan Advan-Y12” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч *************** овогт ***************ийн *************** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Гэрч ***************ийн “...Би 2025 оны 03 дугаар сарын 10-ны шөнө 20 цагийн өнгөрч байхад Богд сумын 7 дугаар баг Арц-2 хороололд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад Арц-2 хорооллын 5 дугаар гудамжны зүүн талаасаа 3 дахь айлын хашааны баруун хойд талд байх гэрлийн бетон шон, банзан хашаа зэргийг дайрч улмаар хашаан дотор байсан 4 ханатай монгол гэрийн баруун хойд талаас нь мөргөөд зогссон машиныг очиж шалгахад *************** нь согтуугаар *****ӨМҮ улсын дугаартай, цагаан өнгийн, суудлын автомашиныг эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож яваад мөргөсөн байсан. ************ийг 20 цаг 32 минутад үлээлгэхэд 3.42% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч ***************ийн “...2025 оны 03 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арц-2 хорооллын 5 дугаар гудамжинд байх өөрийн гэртээ байж байтал түс, тас гэсэн чимээ гарахаар нь би юу болов гээд гэрээсээ гараад хартал манай зүүн талын хамар хашаанд байдаг хүргэн ***************ийн 4 ханатай монгол гэрийн баруун хойд тал руу нь цагаан өнгийн, ******ӨМҮ улсын дугаартай, суудлын тэрэг мөргөсөн зогсож байхаар нь наанаас нь очтол жолооч нь гээд жижигхэн биетэй согтуу залуу бууж ирээд намайг 2 залуу зодсон тэр хүмүүсийн араас явмаар байна гэхээр нь байж бай гээд байж байтал цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч ***************ийн “*************** нь машинаар хашаа дайрч 2 метрийн 10 ширхэг хуучин банз, 2 ширхэг 4 метрийн дай хийсэн банз, 2 метрийн сургааг, 4 ханатай монгол гэрийн 15 толгойтой 1 ширхэг хана зэрэг эвдэрч хугарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ***************ийн: “...Цахилгаан дамжуулах 04 кв агаарын битон тулгуур 1 ширхэг, 2 ширхэг татагч зэргийг эвдэлж ашиглах боломжгүй болсон. Одоо тулгуур болон 2 татагч тээврийн зардал зэргийг буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-9 дүгээр хуудас/, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин ***************ийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/17 дугаартай  дүгнэлт /хх-ийн 28-32 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

            Шүүгдэгч *************** нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж  улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа этгээдийг ойлгохоор байна. 

 

Иймд шүүгдэгч ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

Иргэний нэхэмжлэгч ***************, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *************** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч *************** нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *************** нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаа дуусгавар болоогүй байх хугацаандаа дахин 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байна. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй байна гэж үзэж байна. Мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч *************** нь өөрөө өөрийгөө өмгөөлж шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч ***************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

             

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/  төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч ***************д  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

 Шүүгдэгч *************** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч *************** овогт ***************ийн ***************ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** овогт ***************ийн ***************ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 / гурван сая/  төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч ***************д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 7. Шүүгдэгч *************** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч ***************, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *************** нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 М.МАНДАХБАЯР