| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/0123/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/132 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч У.Ганттуяа,
Шүүгдэгч *************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *************** овогт ***************ын ***************т холбогдох 2526000000095 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, ах, 2 дүүгийн хамт ******* аймгийн ** дугаар баг ***** тоотод оршин суух хаягтай,
урьд ********** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөж,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/414 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, *************** овогт ***************ын ***************
/РД: ***************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *************** нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын ****** дүгээр багийн ****** тоотод агсам согтуу тавьж гэрийн эд зүйлийг устгасаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 770,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *************** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч ***************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ...18 цагийн үед найз *************** нь хоёр ихэр хүүхэдтэй, *************** гэх залуутай, ***************ы найз залуугийн хамт манай гэрт ирсэн. ...Тэгээд ***************ы ихэр хоёр хүүхэд нь манай гэрт үлдээд би ***************, түүний найз залуу, хамт ирсэн *************** нарыг “***************” бааранд оруулчхаад нэг, нэг пиво авч өгөөд би баарнаасаа гараад гэртээ ирсэн. Хэсэг хугацааны дараа араас хүрч ирээд гэртээ байсан “Еden” нэртэй 1 литрийн архи задлаад шөнө болсон байхаар нь би ч гэсэн хоёр гурав татсан. Би гэртээ ууж байгаагаа мэдэгдэхгүйн тулд гэрээсээ гараад машиндаа суугаад утсаар ярьсан. Тэгээд нилээн удаж байгаад гэртээ ороод ирсэн чинь *************** нь *************** нь найз охинтойгоо муудалцаад ширээ хагалсан, гэрийн ханыг хонхойлгосон, үүдний хаалганы бариулыг эвдсэн, чамд алж үзүүлэх үү? гээд дайраад зурагт хагалах гээд байхаар нь би цагдаа дуудсан гэж хэлсэн. ... *************** нь миний буруу бүгдийг нь янзалж өгнө гэж хэлсэн. Гэрийн хаалганы бариулыг сольж өгсөн. Би төстэй ширээг судалж үзсэн чинь 750,000 төгрөг гээд байсан. Гэрийн ханыг сайн мэдэхгүй байна. Гэрийн хананы обой нь цоороод гипс хэсэг нь хонхойгоод орсон юм шиг харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
“***************” хөрөнгө үнэлгээний компаны үнэлгээчин ***************ийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №*************** дугаартай “модон ширээ 550,000 төгрөг, хаалганы бариул 30,000 төгрөг, гипсэн хавтан, ханын обой сэргээн засварлах 150,000 төгрөг, цонхны тавцан 40,000 төгрөг. Нийт 770,000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Шүүгдэгч ***************ын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад холбогдогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,
Шүүгдэгч ***************ын хувийн байдлыг тодорхойлсон төрөл садангийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 30-33 дугаар хуудас/,
Шүүгдэгч ***************ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №146 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/414 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/хх-ийн 34, 37-41, 44-113 дугаар хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч *************** ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч *************** нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн ***** тоотод согтуу агсам тавьж гэрийн эд зүйлийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 770,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч ***************, яллагдагч *************** нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. ...Шүүгдэгч ***************ын бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүндрүүлэх шинжгүй бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *************** өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ***************т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *************** нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн ****** тоотод агсам согтуу тавьж гэрийн эд зүйлийг устгасаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 770,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч *************** нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***************ын “...“...2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ...18 цагийн үед найз *************** нь хоёр ихэр хүүхэдтэй, *************** гэх залуутай, ***************ы найз залуугийн хамт манай гэрт ирсэн. ...Тэгээд ***************ы ихэр хоёр хүүхэд нь манай гэрт үлдээд би ***************, түүний найз залуу, хамт ирсэн *************** нарыг “***************” бааранд оруулчхаад нэг, нэг пиво авч өгөөд би баарнаасаа гараад гэртээ ирсэн. Хэсэг хугацааны дараа араас хүрч ирээд гэртээ байсан “Еden” нэртэй 1 литрийн архи задлаад шөнө болсон байхаар нь би ч гэсэн хоёр гурав татсан. Би гэртээ ууж байгаагаа мэдэгдэхгүйн тулд гэрээсээ гараад машиндаа суугаад утсаар ярьсан. Тэгээд нилээн удаж байгаад гэртээ ороод ирсэн чинь ************** нь *************** нь найз охинтойгоо муудалцаад ширээ хагалсан, гэрийн ханыг хонхойлгосон, үүдний хаалганы бариулыг эвдсэн, чамд алж үзүүлэх үү? гээд дайраад зурагт хагалах гээд байхаар нь би цагдаа дуудсан гэж хэлсэн. ... *************** нь миний буруу бүгдийг нь янзалж өгнө гэж хэлсэн. Гэрийн хаалганы бариулыг сольж өгсөн. Би төстэй ширээг судалж үзсэн чинь 750,000 төгрөг гээд байсан. Гэрийн ханыг сайн мэдэхгүй байна. Гэрийн хананы обой нь цоороод гипс хэсэг нь хонхойгоод орсон юм шиг харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/, “***************” хөрөнгө үнэлгээний үнэлгээчин ***************ийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №*************** дугаартай дүгнэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/, Зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ***************ын бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***************ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч *************** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөгдсөн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч ***************ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *************** нь өөрөө өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ***************т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***************т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч *************** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *************** т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************** овогт ***************ын ***************ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************** овогт ***************ын ***************ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *************** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *************** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************** т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************** т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР