Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00072

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                                  Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                                Н.Дүүрэнжаргал

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Ч.Мөнгөнцэцэг

 Шүүгдэгч                                                              Н.Наранбаатар нарыг оролцуулан

тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Наранбаатарт холбогдох 201718020075 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: 1976 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Замын-үүд суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, слесерь мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Намжимын Наранбаатар. РД: М379031912

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Н.Наранбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Сэвсүүлийн 12 тоотод 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 21-22 цагийн орчимд өөрийн салсан эхнэр Б.Номингэрэлийг “гэртээ хонуулаагүй, чөрчгөр залуутай хамт байсан” гэх хувийн шалтгаанаар өшиглөн зодож улмаар зуухны жижиг ширмээр толгой хүзүү хэсэгт нь цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

Шүүх хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Наранбаатар мэдүүлэхдээ: …2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн оройн 21 цагийн үед Сэвсүүлийн 12 тоотод энэ хэрэг маань болсон. Би 16-нд нь Улаанбаатараас Зүүнхараад ирээд хонох газаргүй болоод хуучин эхнэр Номингэрэлээс гуйж байгаад гэртээ хоносон. Тэгээд маргааш нь дахиад хонох гэсэн чинь Номингэрэл чамайг хонуулахгүй, түлхүүр аваад ир гуйлгачин минь гэж ууралсан. Мөн тэр өдөр Номингэрэл нэг залуутай гэртээ сууж байсан. Тэгэхээр нь би миний өөрийн хөлс хүчээ урсган байж босгосон байшинд минь өөр залуу авчирлаа гэж бодоод дургүй хүрч байсан. Тэгээд би түлхүүрийн өгчихөөд Ширхэнцэг хайрхан дээр гарч сууж байгаад орой суудлаар явъя гэж бодоод найзындаа очтол эхнэр хүүхдүүд нь байсан. Тэгээд найз нь суудлын цаг болтол танайд байя гэсэн чинь дурамчхан байсан тэгэхээр нь гэрлүүгээ яваад байж байя гэж бодоод гэртээ очтол байшингийн гэрэл унтарчихсан, хаалга дотроосоо түгжээтэй байсан. Тэгэхээр нь хаалгыг нь татсан чинь цоож нь мулт үсэрсэн, тэгээд гэрт орсон чинь эсгий түрийтэй эрэгтэй хүний гутал байсан. Би гутлыг бариад энэ хэний гутал юм бэ гэхэд Номингэрэл хүүхдийн гутал гэсэн. Манай хүүхдэд ийм гутал байхгүй битгий худлаа яриад бай, энэ хэний гутал юм гээд нөгөө гутлынхаа түрийнээс барьж байгаад Номингэрэлийн нуруу луу хэдэн удаа цохьсон. Тэгээд дахиад гутлаа шидтэл Номингэрэлийн толгойг оноод Номингэрэл уначихсан. Тэгтэл толгойноос нь цус гарахаар нь би айсандаа хажуу айлаас ус авчираад алчуураар жин тавьсан. Тэгээд удаагүй байж байтал цагдаа нар ороод ирсэн гэв.   

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Номингэрэл  мэдүүлэхдээ: “ ..2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр болсон. Урд өдөр нь манай салсан нөхөр Н.Наранбаатар нь утсаар яриад намайг эгч Бат-Итгэлийн гэрт байж байхад ирж “ хонох газар байдаггүй ээ, гэрийнхээ түлхүүрийг өгчих” гэхээр нь би түлхүүрээ өгсөн юм. Тэгээд 17-ны өдөр өглөө нь эрт надад гэрийн түлүүр авчирч өгсөн юм. Тэгээд явлаа гээд Наранбаатар явсан. Тэгээд би өдөр гэртээ хариад гэрээ цэвэрлээд байж байсан, охин Одонцэцэг гэрт ирж надтай хонох байсан юм. Тэр өдөр баасан гараг байсан ба орой 19 цагийн үед охин ирж чадахгүй болчихлоо гэж ярьсан. Тэгээд би зурагт харж хэвтэж байгаад хэсэг дугхийчихсэн юм. Тэгсэн 21 цагийн орчимд гаднаас хаалга шууд хүчтэй татаж Наранбаатар орж ирсэн. Манай гэрийн хаалга дотроосоо түгжээ муутай байдаг юм. Тэгэээд орж ирээд юм хэлэлгүй намайг газар хэвтэж байхад шууд өшиглөөд цохиод дайраад ирсэн. Тэгж байхдаа Наранбаатар "Миний төрсөн өдрөөр би сэхэж чи үхнэ" гэж хэлээд дайраад байсан. Наранбаатарт би "чи зүгээр гараад явчих. Би цагдаа сэргийлэх гэж хэлэхгүй " гээд гуйсан, тэгсэн чинь Наранбаатар зуухны жижиг ширэм аваад миний толгой руу нэг удаа цохьсон. Тэгээд би ухаан алдсан. Нэг мэдсэн чинь миний нүүрлүү Наранбаатар ус цацаад зогсож байсан. Намайг ухаан алдсан чинь сэрээх гэж ус цацаж байсан байх. Тэгээд би Наранбаатарыг хажууд байхад нь том охин Одгэрэл руу утсаар яриад “аав чинь намайг зодоод байна” гэж хэлээд утсаа салгасан. Миний толгойноос цус гараад босч чадахгуй байсан. Тэгээд би Наранбаатарт “Би цагдаад хэлэхгүй чи зүгээр яв” гэж гуйсан. Би тэр үед Наранбаатарыг дахиад зодох юм боловуу гэж бодоод тэгж хэлсэн Тэгээд байж байсан чинь гаднаас цагдаа орж ирээд Наранбаатарыг аваад явсан. Тэр үед Наранбаатар эруүл архи уугаагүй байсан. Тэгээд би ухаан алдсан байсан чинь гаднаас эгч Бат-Итгэл гаднаас такси барьж ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч О.Бат-Итгэлт мэдүүлэхдээ: яг хэрэг гарах үед би байгаагүй хэрэг гарсаны дараа Номингэрэл намайг утасдаж дуудсан. Би гэрээсээ явж очиход 21 цаг болж байсан, очиход Номингэрэл гэрийнхээ дотор талд доош тонгойгоод гэрийнхээ үүдэнд дотор талдаа суучихсан түмпэнд ус хийгээд үсээ угаах гээд байж байсан толгойноос нь цус дуслаад байж байсан гэрийн шалаар нил цус болчихсон байсан би юу болсныг асуухад Номингэрэл “Наранбаатар ирээд намайг зодоод явчихлаа” гэсэн хэрэг гарсаны дараа цагдаа ирээд Наранбаатарыг аваад явчихсан байсан. Би унаж очсон таксиндаа Номингэрэлийг суулгаад шууд эмнэлэгрүү аваад явсан Эмнэлэгт очоод үүдээр оруулж хэвтүүлж анхны тусламж үзүүлсэн толгойноос нь их цус гараад нөжирсөн хэсгийг цэвэрлэхэд өөдөөс нь цус садраад байсан.Тэгээд эмч тариа хийгээд толгойд нь оёдол тавихад Номингэрэл ухаан алдаж унасан. Номингэрэл өөрөө надад “ Зуухны ширмээр цохиж дээрээс балбаад байсан гэж хэлж байсан. Зуухны ширмээр толгойны зүүн талруу цохисон гэж байсан хэдэн удаа цохисныг мэдээгүй нэг л удаа цохисон байх...” гэх мэдүүлэг / хх-ийн 15-16-р хуудас/

Шинжээч       эмч Г.Ган-Эрдэний “...Ширэм төмрийн ирмэгээрээ биш харин ширэмийн доод талын бондгор хэсгээр цохигдсон бол энэ гэмтэл үүсэх боломжтой харин ирмэг хэсэг таарсан бол зЗавал шарх зулгаралт үүсэх магадлалтай юм. Бакалан гутлын өсгий таарч цохигдсон бол энэ гэмтэл үүсэх боломжтой юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/

2017оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №76 дугаартай Шинжээчийн дүгнэлт “...Номингэрэлийн биед С5, С6 -р нугаламын арын сэртэнгийн зөрөөтөй хугарал, зүүн зулай чамархайн орчимд шарх, зүүн шанаа, зүүн дал, баруун гуянд цус хуралт, хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн цохих үйлчилэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 8-р хуудас/

Хохирогч Б.Номингэрэлийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 23-27-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45-р хуудас/ зэргээр

 

Шүүгдэгч Н.Наранбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Сэвсүүлийн 12 тоотод 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 21-22 цагийн орчимд өөрийн салсан эхнэр Б.Номингэрэлийг “гэртээ хонуулаагүй, чөрчгөр залуутай хамт байсан” гэх хувийн шалтгаанаар өшиглөн зодож улмаар зуухны жижиг ширмээр толгой хүзүү хэсэгт нь цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон хэргийн зүйлчлэл тохирсон Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн дагуу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Н.Наранбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч Б.Номингэрэл нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эмчилгээний зардал 1450000 төгрөгийг Н.Наранбаатар төлж барагдуулсан, одоогоор төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Хохирогч Б.Номингэрэл нь цаашид эмчлүүлэхэд гарах зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг, битүүмжилсэн хөрөнгөгүйг, одоогоор төлөх төлбөргүйг тогтоолд тусгах нь зүйтэй байна.

      

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон Тогтоох нь:

        

1.Шүүгдэгч Боржигон овогт Намжимын Наранбаатарыг  бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Н.Наранбаатарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Н.Наранбаатарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар  хянан харгалзаж мөн хугацаанд ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

4.Шүүгдэгч Н.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг, битүүмжилсэн хөрөнгөгүйг, Хохирогч Б.Номингэрэл нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан зардлаа иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрхтэй  дурьдсугай.

5.Шүүгдэгч Н.Наранбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

7.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол  гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргах эрхтэй.                          

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ