Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 104/ШШ2019/00212

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 104/ШШ2019/00212

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ,,од оршин суух *******а *******н ******* /РД:*******/-ын

 

Хариуцагч: ,,, тоотод оршин суух *******ийн *******а /РД: *******/-аас

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Д.*******а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2012 онд хариуцагч Д.*******атай танилцаад гэр бүл болсон. 2013 оны 08 сарын 17-ны өдөр хүү төрсөн. Хүүхэд маань мэндэлснээс хойш 3 сарын дараа Д.*******а нь гэр бүлээс гадуурх харилцаатай болсон. Түүнээс хойш одоог хүртэл хүүхдээ харж үздэггүй. Би одоо болтол ээж дүү хоёрынхоо хажууд хүүхдээ өсгөдөг. Би өөрөө хувиараа гоо сайхны бараа зарж амьдралаа авч явдаг. Д.*******аас хамт амьдрахыг зөндөө гуйсан. Гэвч Д.*******а зөвшөөрөөгүй. Нэг удаа 200.000 төгрөг өгсөн. Хүүхдээ салхин цэцэг өвчин тусахад ч ирээгүй. Хадам ээж рүүгээ утсаар залгахаар чи миний хүүхдийн амьдарлаар тоглосон гэж загнадаг. Бид хоёрт амьдрах боломж зөндөө байсан. Манай ээж Налайхад байдаг 14м.кв талбай бүхий байраа надад өгсөн. Гэвч Д.*******а нь гэр бүлээс гадуурх харилцаа тогтоогоод явсан. Ийм учраас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийнхөө асрамжид авч тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна гэв.

 

Хариуцагч Д.*******а шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зарим зүйл дээр санал нийлэхгүй байна. Бид хоёр 2013 онд танилцаад хүүхэдтэй болсон. Түүнээс хойш 2016 оны 05 сар хүртэл хамт амьдарсан. Төрснөөс нь хойш 3 сар болоод хүүхдээ орхиод явсан гэдэг худлаа. Би 2017 оны 02 сард ад ажилд орсон. Тэр үед хадмых Тэрэлжид байдаг байсан. Би тэр үед хамт байдаг байсан. Би гэр бүлээс гадуурх харилцаатай болсон нь үнэн. Гэвч түүнээс хойш 2 жилийн хугацаанд хамт амьдарсан. Миний ажил байнгын бэлэн байдалд байдаг тул цаг нар хомс байдаг. Үүнээс болоод Х.******* ууралдаг. Манай хадмых зун болохоор аялагчид авдаг байсан. Тухайн үед нэг аялагчтай нь Х.******* маргалдаж зодолдсон байдаг. Түүнээс хойш Х.******* нь намайг хахууль аваад тэр аялагчийг суллаж явуулсан, зайл гэх мэтээр уурладаг байсан. Би гэрлэлт цуцлуулж, хүүхдээ эхийнх нь асрамжид байлгаж, тэтгэлэг төлнө гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Д.*******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг шаарджээ.

 

Хариуцагч Д.*******а нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Гэрлэгчид 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн2-рт бүртгэж гэрчилгээ олгогдсон, хүү төрсөн, 2015 оноос хойш гэрлэгчид хувийн тараамжгүй байдлаас тусдаа амьдарсан, энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдрах талаар санаачлага гаргаагүй, шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч ажиллагаа амжилтгүй болсон, гэрлэгчийн хэн аль нь өөр хүнтэй эр эмийн харьцаатай, ханилан суусан зэрэг үйл баримтын талаар зохигч тайлбарлан мэдүүлсэн.

 

Шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй болох нь дээрх тайлбараар тогтоогдож байна.

 

Иймээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах, насанд хүрээгүй хүү нь төрсөн цагаасаа эхийн асрамжид байсан эцэг, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй зэргийг харгалзан хүүхдийг эхийн асрамжид үлдээж, эцэг Д.*******аас хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176.270 төгрөгийг улсын орлого болгож, хуульд заасан журмын дагуу хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т зааснаар *******ийн *******а, *******а *******н ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар төрсөн хүү ыг эх Х.*******ын асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2-.т зааснаар төрсөн хүү ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувь, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн.1.1.,.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176.270 /нэг зуун далан зургаан мянга хоёр зуун дал/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.*******аас 176.270 /нэг зуун далан зургаан мянга хоёр зуун дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ