| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0234/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/262 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Түмэндэмбэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/262
2025 06 03 2025/ШЦТ/262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,
улсын яллагч Б.Түмэндэмбэрэл,
шүүгдэгч Г.Э Х.Х з.М, тэдгээрийн өмгөөлөгч Т.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Э, М, Хнарт холбогдох эрүүгийн Хдугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Энь “Х” ХХК-нд санхүүгийн хэлтсийн пүүний оператораар ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдэхийг санаачлан зохион байгуулж үргэлжилсэн үйлдлээр өөрийн ээлжинд гарахдаа “Х” ХХК-ийн олборлодог байгалийн чулууг “Х” ХХК-нд тээвэрлэж буулгах үүрэг бүхий “Ёнчиг” ХХК-ийн гэрээт жолооч З.М, Х.Хнартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож тэдний үйлдэл оролцоог хуваарилж, үйлдлээрээ санаатай нэгдэж, гүйцэтгэгчээр хамтран оролцож, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс, 2024 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд Х.Хгийн жолоодож байсан Хулсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл дээр 22 удаагийн илүү бичилтээр 2259.5 тонн, З.Мын жолоодож байсан Хулсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл дээр 21 удаагийн илүү бичилтээр 2122.15 тонн тус тус цагаан шохойг “Х” ХХК-ийн хашаанд буулгасан гэж хуурамч бичилт хийж, баримт бичиг ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Х” ХХК-нд нийт 133.640.325 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Яллагдагч З.М нь “Ёнчиг” ХХК-ний гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа “Х” ХХК-ийн олборлодог байгалийн чулууг “Х” ХХК-нд тээвэрлэж буулгах үүрэг бүхий “Ёнчиг” ХХК-ийн гэрээт жолооч Х.Х, “Х” ХХК-нд санхүүгийн хэлтсийн пүүний оператор Г.Энартай үйлдлээрээ санаатай нэгдэж, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцон, Г.Эээлжинд гарах үед нь буюу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс, 2024 оны 2 дугаар сарыг дуусталх хугацаанд өөрийн жолоодож байсан Хулсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл дээр 21 удаагийн илүү бичилтээр 2122.15 тонн, Х.Хгийн жолоодож байсан Хулсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл дээр 22 удаагийн илүү бичилтээр 2259.5 тонн цагаан шохойг “Х” ХХК-ийн хашаанд буулгасан гэж хуурамч бичилт хийж, баримт бичиг ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Х” ХХК-нд нийт 133.640.325 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Яллагдагч Х.Хнь “Ёнчиг” ХХК-ийн гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа “Х” ХХК-ийн олборлодог байгалийн чулууг “Х” ХХК-нд тээвэрлэж буулгах үүрэг бүхий “Ёнчиг” ХХК-ийн гэрээт жолооч З.М, “Х” ХХК-нд санхүүгийн хэлтсийн пүүний оператор Г.Энартай үйлдлээрээ санаатай нэгдэж, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцон, Г.Эээлжинд гарах үед нь буюу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс, 2024 оны 2 дугаар сарыг дуусталх хугацаанд өөрийн жолоодож байсан Хулсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл дээр 22 удаагийн илүү бичилтээр 2259.5 тонн, З.Мын жолоодож байсан Хулсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл дээр 21 удаагийн илүү бичилтээр 2122.15 тонн цагаан шохойг “Х” ХХК-ийн хашаанд буулгасан гэж хуурамч бичилт хийж, баримт ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Х” ХХК-нд нийт 133.640.325 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Х.Х:
... Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй... гэж,
Шүүгдэгч Г.Э:
...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй... гэж,
Шүүгдэгч З.М:
... Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн Хдугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Г.Э“Х” ХХК-нд санхүүгийн хэлтсийн пүүний оператораар ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдэхийг санаачлан зохион байгуулж үргэлжилсэн үйлдлээр өөрийн ээлжинд гарахдаа “Х” ХХК-ийн олборлодог байгалийн чулууг “Х” ХХК-нд тээвэрлэж буулгах үүрэг бүхий “Ёнчиг” ХХК-ийн гэрээт жолооч З.М, Х.Хнартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож тэдний үйлдэл оролцоог хуваарилж, үйлдлээрээ санаатай нэгдэж, гүйцэтгэгчээр хамтран оролцож, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс, 2024 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд Х.Хгийн жолоодож байсан Хулсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл дээр 22 удаагийн илүү бичилтээр 2259.5 тонн, З.Мын жолоодож байсан Хулсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл дээр 21 удаагийн илүү бичилтээр 2122.15 тонн тус тус цагаан шохойг “Х” ХХК-ийн хашаанд буулгасан гэж хуурамч бичилт хийж, баримт бичиг ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Х” ХХК-нд нийт 133.640.325 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч З.Мын “Ёнчиг” ХХК-ний гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа “Х” ХХК-ийн олборлодог байгалийн чулууг “Х” ХХК-нд тээвэрлэж буулгах үүрэг бүхий “Ёнчиг” ХХК-ийн гэрээт жолооч Х.Х, “Х” ХХК-нд санхүүгийн хэлтсийн пүүний оператор Г.Энартай үйлдлээрээ санаатай нэгдэж, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцон, Г.Эээлжинд гарах үед нь буюу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс, 2024 оны 2 дугаар сарыг дуусталх хугацаанд өөрийн жолоодож байсан Хулсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл дээр 21 удаагийн илүү бичилтээр 2122.15 тонн, Х.Хгийн жолоодож байсан Хулсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл дээр 22 удаагийн илүү бичилтээр 2259.5 тонн цагаан шохойг “Х” ХХК-ийн хашаанд буулгасан гэж хуурамч бичилт хийж, баримт бичиг ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Х” ХХК-нд нийт 133.640.325 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Х.Хгийн “Ёнчиг” ХХК-ийн гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа “Х” ХХК-ийн олборлодог байгалийн чулууг “Х” ХХК-нд тээвэрлэж буулгах үүрэг бүхий “Ёнчиг” ХХК-ийн гэрээт жолооч З.М, “Х” ХХК-нд санхүүгийн хэлтсийн пүүний оператор Г.Энартай үйлдлээрээ санаатай нэгдэж, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцон, Г.Эээлжинд гарах үед нь буюу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс, 2024 оны 2 дугаар сарыг дуусталх хугацаанд өөрийн жолоодож байсан Хулсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл дээр 22 удаагийн илүү бичилтээр 2259.5 тонн, З.Мын жолоодож байсан Хулсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл дээр 21 удаагийн илүү бичилтээр 2122.15 тонн цагаан шохойг “Х” ХХК-ийн хашаанд буулгасан гэж хуурамч бичилт хийж, баримт ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Х” ХХК-нд нийт 133.640.325 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хэрэг бүртгэлтйин хэрэг нээх тухай 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №243400151 дугаартай тогтоол /1 дүгээр хх-ийн 1 тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оөгсөн “...2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр манай ажилтан нярав Соёлт, борлуулалтын ажилтан Ван Пөн Чөн хоёр пүүний шалгалт хийж явж байгаад пүүний баримт, борлуулалтын мэдээ, хаалгаар орж, гарсан тээврийн хэрэгслийн тоо, бүртгэл нь хоорондоо зөрж байгааг илрүүлсэн. Тэгээд цааш нь шалгаад үзэхэд хяналтын камерын бичлэг дээр тэр өдрийн бичлэгийг тулгаж үзэхэд пүүний мэдээнд 11 машин байхад камерын бичлэг дээр 9 тээврийн хэрэгсэл орж ирсэн баримт авагдсан. Тэгээд энэ талаар нь зөрүүтэй байгааг олж мэдээд харуулын бүртгэлтэй бас давхар тулгаж үзтэл 4088 УАТ, 5999 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугаарууд илүү бичигдсэн байсан. тэгээд дээрх 2 тээврийн хэрэгслийн улсын дугаараар санхүүгийн программд шүүлт хийж үзтэл 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдрөөс 4088 УАТ тээврийн хэрэгсэл 2259,5 тонн түүхий эд ачаад 22 удаа нэвтэрсэн, 5999 УНМ тээврийн хэрэгсэл нь 2219,2 тонн түүхий эд ачаад 22 удаа нэвтэрсэн ямар ч баримтгүй, харуулын бүртгэлд бүртгэгдээгүй, хяналтын камерт бичигдээгүй байж санхүүгийн программ дээр бичилт хийгдсэн байсан. Тухайн санхүүгийн баримтад тэр өдөр пүүн дээр ажиллаж байгаа ажилтан шивж оруулаад 6 хувь баримт гаргаж өгөөд 3 хувийг нь жолоочид өгч явуулаад, жолооч нь гарахдаа 1 хувь цагаан баримтыг харуул дээр үлдээгээд гарч явдаг, үлдсэн 2 баримтын нэг баримтыг нь нийлүүлэгч байгууллагад, нөгөө баримтыг нь түлш олгодог газарт өгдөг ёстой. Гэтэл манай харуулд нэг баримт нь байхгүй, харуулын тэмдэглэл, хяналтын камерт бичигдээгүй байгаа юм. Тухайн жолооч нар нь үлдсэн 2 баримтаа цаана өгсөн өгөөгүй талаар мэдэхгүй байна, гэхдээ тэр хоёр баримтыг өгч байж тээврийн зардал, шатахуунаа авах боломжтой учир өгсөн байх гэж ойлгож байна. Уг бүртгэгдээгүй үйлдлүүд нь бүгд пүүний ажилтан Г.Эээлж дээр гарсан байдаг бөгөөд манай пүүн дээр нийт 4 ажилтан 7 хоногоор ээлжилж гардаг бусад ажилтнуудын элжин дээр ийм зөрчил огт байхгүй байгаа юм. Тэгэхээр Г.Энь тухайн хоёр тээврийн хэрэгслийн жолооч нартай болон нийлүүлэгч байгууллагын ажилтантай үгсэн хуйвалдаж дээрх хэргийг үлдэж манай байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэж Цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Миний зүгээс тус хоёр тээврийн хэрэгслийн тус тусдаа 22 удаа нэвтэрсэн жагсаалтыг он, сар, өдөртэй нь гаргаж авч ирсэн байгаа бөгөөд материалд хавсаргуулах хүсэлттэй байна, мөн харуулын бүртгэлийг хуулбарлан зөрчилтэй өдрүүдийг нь тодруулж гаргаж өгч байна, бас харуул дээр үлдээдэг цагаан хуудсыг эх хувиар нь яг зөрчил гарсан гэх өдрүүдийн баримтуудыг гаргаж өгч байгааг хүлээн авч, хэрэгт хавсаргаж өгнө үү. Манай байгууллага Ёнчин ХХК-тай гэрээгээр тонн тутмыг 30,500 төгрөгөөр худалдаж авах тохироотой бөгөөд уг дүнгээр тооцож тухайн байгууллагад мөнгөн төлбөрөө төлсөн байгаа юм. Ер нь бол нийлүүлэлт хийдэг өөр ээлжүүд дээр бол бүх зүйл нь ёс журмын дагуу орж, гарч явсан байгаа бөгөөд Г.Эдээрх ээлжүүд дээр л ийм хууль бус зүйлс хийгдсэн байгаа юм. Тухайн хоёр жолооч нь манай байгууллагатай ямар ч хамааралгүй, нийлүүлэгч талтай гэрээтэй тонн тутамдаа 14,000 төгрөг авдаг гэж дуулсан. Ёнчин ХХК-н нь тусгай зөвшөөрөл бол байхгүй, олборлогч биш зуучлан худалдагч байгууллага бөгөөд манайтай хийсэн гэрээ энэ тэр бол байгаа түүнийг мөн гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй байна, түүхий эдийг Баянцагаан сумаас 80 орчим км зайнаас зөөвөрлөж авч ирдэг юм. Г.Энь манайд 7 жил ажиллаж байгаа, манай үндсэн ажилтан байгаа юм, урьд өмнө нь ийм асуудал огт гаргаж байгаагүй, Г.Эхөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг мөн гарган өгч хэрэгт хавсаргуулах болно. Манай байгууллага дээр хяналтын камер 2024 оны 01 дүгээр сарын 15-аас өмнө бичлэг нь байхгүй, түүнээс хойш бичлэг нь бол хадгалаатай байгаа учир зөрчил гарсан өдрүүдийн бичлэгүүдийг тус өдрөөс хойш гаргаж өгөх болно. Дээрх мөнгө дүнг буцаан гаргуулж авах хүсэлтэй байна, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 9-10 тал/,
Иргэний нэхэмжлэгч Н.Цөгсөн “...Би бичиг үсэг мэднэ, уншиж бичиж чадна. Би эрх үүрэгтэй уншиж танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй байна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэв. Манай "Очир-Эрдэнэ өргөө" ХХК-н нь 2022 оноос хойш "Ёнченг" ХХК- тай гэрээ байгуул хамтран ажилладаг бөгөөд "Х" ХХК-д шохойн чулууны тээвэр хийдэг байгууллага байгаа юм. Тэгээд саяхан манай байгууллагад гэрээгээр ажилладаг Х, М гэх хоёр жолооч "Х" ХХК ийн пүүний ажилтантай нийлж хуурамч падаан гаргаж мөнгө авсан гэх асуудал гарган шалгагдаж байгаа хэрэгт мэдүүлэг өгөхөөр ирээд байгаа юм. Тухайн жолоочид нь долоо хонгийн М, Баасан гарагуудад цэнхэр өнгийн падаанаа манай байгууллагад гарган өгдөг бөгөөд түүнийг нь Тэлмэн гэдэг манай ажилтан залуу цуглуулж надад хүлээлгэн өгдөг, өөр ямар нэг оролцоо Тэлмэнд байхгүй. Тэгээд “Х" ХХК-с сар бүрийн сүүлээр "Енченг" ХХК-д тооцоо орж ирдэг бөгөөд манай байгууллагад төлбөрөө өгснөөр манайх долоо хоног бүрийн М, Баасан гарагуудад жолооч нартаа пүүний бичгийг үндэслэж тооцоо хийдэг юм. Ерөнхийдөө бол "Ёнченг" ХХК-н нь Хятад захиралтай Монгол талыг миний бие давхар хариуцан ажилладаг бөгөөд “Х" ХХК-с орж ирсэн мөнгөн дүн, падаантай огт зөрүүгүй орж ирж байсан болхоор тэр том байгууллагад ийм алдаа гарна гэж огт төсөөлөөгүй явсан юм. Дээрх асуудлаас болж манай байгууллага жолооч нарт сул явсан хурамч падааны төлбөрийг шилжүүлсэн байсан бөгөөд тэр хохиролыг жолооч нар барагдуулсан байгаа, мөн "Х" ХХК-аас манай байгууллагад шилжүүлсэн хурамч падааны төлбөрийг буцаан олгосон байгаа бөгөөд манай байгууллагад ямар нэг хохирол тооцоогүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Мөн түүхий эд нийлүүлдэг "Баян цемент" ХХК-тай ямар нэг өр авлага байхгүй "Ёнченг" ХХК-с хуурамч падаан дээр үндэслэж тооцоо хийсэн байсан мөнгөн дүнг буцаан авсан байгаа. Тиймээс манай "Очир-Эрдэнэ өргөө” ХХК-н болон миний Монгол талаа төлөөлөн хариуцдаг “Ёнченг” ХХК-с-ийн зүгээс ямар нэг гомдол байхгүй болно. Манай байгууллага болон "Баян цемент" ХХК-ууд бүгд “Х" ХХК-аас ирүүлсэн цэнхэр, ягаан өнгийн пүүний падааныг л үндэслэж төлбөр тооцоогоо хийдэг, өөрөөр ямар ч хяналт байхгүй, "Х" ХХК-ийн зүгээс давхар давхар олон хяналттай түүхий эдийг оруулдаг бөгөөд зөвхөн тийшээ орсон түүхий эдийг л үндэслэж дараагийн падааныг олгодог тул энэ мэт зөрчил гарна гэж огт бодож байгаагүй юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 13 тал/,
Гэрч ХХХ Соёлтын өгсөн “...Би гэрчийн эрх үүрэгтэй уншиж танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй, бичиг үсэг мэднэ, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэв. Надад татгалзах зүйл байхгүй байна, би өөрөө Монгол хэл бичиг бага зэрэг мэддэг хүн байгаа юм. Би 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр пүүн дээр шалгалт хийтэл пүүний баримт санхүүгийн мэдээ хоёр зөрж байхаар нь харуулын бүртгэл, хяналтын камер хоёрыг шүүж үзэхэд тэр пүүний мэдээнд /санхүүгийн программ/ дээр 11 тээврийн хэрэгсэл орж ирсэн гэх бүртгэл бүртгэгдсэн байсан болов ч харуулын бүртгэл, камер хоёрт 9 тээврийн хэрэгсэл орж ирсэн байримт авагдсан. Манайх 2 хаалгатай 1 дүгээр хаалгаар ажилчид, зочид орж ирдэг ба 2 дугаар хаалгаар түүхий эд, цемент ачсан том техникүүд орж гарч бүртгүүлдэг юм. Тэгээд урьд өдрийн буюу 2024 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн бичлэгийг баримтуудтай нь хамт мөн адил шалгатал бас зөрүүтэй байсан, тийм учраас тохиолдлоор 01 дүгээр сарын 25-ны өдрийн бүртгэл, камерыг шүүж үзэхэд мөн 4 тээврийн хэрэгслийн зөрүү гарсан. Тэгээд хуулийн хэлтэст мэдэгдэж хуульч Т.О ирж хамт хяналт шалгалт хийсэн юм. Тэгэхэд 4088 УАТ Хишгээ гэх нэртэй жолоочтой, 5999 УНМ М гэх жолоочтой тээврийн хэрэгслүүд давхардсан тоогоор 44 удаа ямар ч харуулд бүртгэлгүй, баримтгүй, харин пүүний санхүүгийн системд зохиомлоор бүртгэгдсэн зөрчил илэрсэн. Тус зөрчлөөс үүсэн манай байгууллагаас харилцагч Ёнчин ХХК-д сул төлөх ёсгүй 136,600,350 төгрөгийг шилжүүлэн хохирсон байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28 тал/,
Г.Эгэрчээр өгсөн “...Миний хувьд уг байгууллагад 2018 онд ажилд орсон, анх ажилд орох үедээ пүүн дээр ажиллаж эхлээд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Ерөнхийдөө цемент болон түүхий эд ачсан тээврийн хэрэгслүүдийг пүүлж оруулж гаргадаг. Манайх 4 ээлжээр өглөө, өдөр, орой гэсэн ээлжээр гардаг бөгөөд өвлийн улиралд цаанаас гаргасан хуваарийн дагуу гардаг байсан. Энэ жил өвлийн ээлж 15:15 хонгоор 4 ээлжийг хоёр хоёроор нь хувааж ажиллуулсан бөгөөд би Одонжаргал гэх оператортай нэг ээлжид орж 2023 оны 11 сарын 21-нээс 12 дугаар сарын 05-ны хооронд хоёулаа ажилласан, 2023 оны 12 сарын 21-нээс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд би ганцаараа ажилласан. Одонжаргал нь ар гэрийн шалтгаанаар ирж чадаагүй, 2024 оны 01 дүгээр сарын 21-нээс 02 дугаар сарын 04-ны хооронд Одонжаргалтай хамт, 2024 оны 02 сарын 20-с 03 дугаар сарын 05-ны хүртэл Одонжаргалтай хамт ажилласан. Энэ хугацаанд 2024 оны 01 дүгээр сард 4088 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Хишгээ /86113097/ гэсэн хүнтэй хэн хэнд нь мөнгөний шаардлага гараад би падаан гаргаж өгч, жолооч цааш нь Ёнчин ХХК-д өгч тонн жингийн мөнгөө авч авсан мөнгөө бид хоёр 50 хувиар хувааж авах болсон юм. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5999 УНМ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М, 4088 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Хишгээ нарын тээврийн хэрэгслийг пүүний программд нийт 4 удаа, 2 машин хоёр хоёр удаа орж ирсэн мэтээр бүртгэж нийт 392,35 тонн түүхий эдийн падаан гаргаж өгсөн. Ерөнхийдөө пүүн дээр машин байгаа тохиолдолд ажилладаг бөгөөд тухайн өдөр орж ирсэн пүүлүүлж байгаа тээврийн хэрэгсэл дээр нь жинхэнэ падааныг нь гаргаж өгөөд бууж амжаагүй байхад нь нөгөө хоёр тээврийн хэрэгслийн дугаарыг хийж илүү падаан гаргаж авч байсан юм. Мөн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөн адил дээрх 2 тээврийн хэрэгсэл 4 удаагийн орж ирсэн 399,55 тонн түүхий эдийн баримтыг гарган өгсөн. Мөн 2024 оны 02 дугаар сарын 24-ны өдөр мөн адил дээрх 2 тээврийн хэрэгсэл 2 удаагийн орж ирсэн 228,45 тонн түүхий эдийн баримтыг гарган өгсөн. 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөн адил дээрх 2 тээврийн хэрэгсэл удаагийн орж ирсэн 220,75 тонн түүхий эдийн баримтыг гарган өгсөн бөгөөд нийт 1241,1 тонн түүхий эдийн орж ирсэн гэх пүүний баримт гарган өгч үүнээс нийт 8,998,300 төгрөг авах ёстой байснаас 6,587,600 төгрөгийг би өөрийн 5032455092 гэсэн дансаар 3 хувааж авсан юм. Миний хувьд дээрх 4 удаагийн үйлдлээр байгууллагад учруулсан хохирол мөнгөө төлөх бөгөөд үүнээс өөр ямар ч илүү авсан зүйл байхгүй. Тэгсэн байгууллагаас намайг 44 удаа падаан бичиж өгсөн мэтээр илүү их хохирол шаардаад байгаа бөгөөд би дээрх 12 падааныг л гаргаж өгсөн. Түүнээс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө бол огт ийм зүйл хийгээгүй, бүх зүйл журмаараа явсан, тэгсэн намайг 2023 оны 12 дугаар сараас хойш уг үйлдлийг хийсэн гэж дүгнээд байгааг би ойлгохгүй байгаа юм. Миний зүгээс дээрх үйлдлээ огт үгүйсгээгүй үнэн бодит л болсон зүйлээ дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө, миний дансны хуулгаар ч тэр харагдах болно би Хишгээ гэх жолоочтой 01 дүгээр сарын сүүлээр ярилцаж тохиролцоод л түүнээс хойш дансаараа 3 удаа мөнгө авсан байгаа. Би өөрөө өнөөдрийг хүртэл хүүхэдтэй болж чадаагүй байгаа бөгөөд хувийн эмнэлгээр явж үр шилжүүлэн суулгах талаар хөөцөлдөж мөнгө их хэрэгтэй байсан учир ийм зүйл хийчихсэн юм, нөхөр бид хоёр өр зээл ихтэй сард 2 сая гаран төгрөгийн зээл төлдөг авч байгаа цалин маань хаанаа ч хүрдэггүй учир мэдэгдэхгүй хэдэн төгрөг авчих санаатай ийм зүйл хийчихсэн юм. Би дээрх авсан мөнгөө буцаан байгууллагад гарган өгч хохирлоо барагдуулах болно. Би тухайн хоёр хүнийг ер нь бол танихгүй, урьд өмнө нь бол байнга шохой зөөж орж гарч байсан зүс таних жолооч нар байгаа юм, ямар нэг дотно харилцаа энэ тэр бол байхгүй, сүүлд л мөнгө хэрэг болоод л тухайн хоёр жолоочтой ярилцаж үзээд ийм зүйл хийхээр болсон юм. Ерөнхийдөө би л гаргачихсан юм, надад асуудал үүсээд л мөнгө хэрэг болоод тэр ахаас асууж үзээд хэн хэнд нь мөнгө хэрэг болсон юм чинь гээд л ийм зүйл хийчихсэн юм. Миний хувьд харуулын тэмдэглэл бол шаардлага хангахгүй гэж бодоже байна, харуулууд заримдаа байгаад, заримдаа байхгүй, харуулууд тухайн өдөр ор ирсэн тээврийн хэрэгслүүдийг яг дарааллаар нь бүртгэхгүй жолооч нараас авсан цагаан падааныг аваад түүгээрээ дараа нь нөхөж бүртгэдэг, дэс дараа байхгүй харагддаг, мөн жолооч нар харуул байхгүй тохиолдолд цагаан падаанаа өгөлгүй аваад явах ч тохиолдол олон байдаг, миний хувьд 01 дүгээр сарын 25-наас өмнө ийм зүйл огт хийгээгүй бөгөөд үүнийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна, би тийм их мөнгө аваагүй, олон падаан бичээгүй, дээрх 12 удаагийн л падаан бичсэн, угаасаа хяналтын камерт миний гаргасан тээврийн хэрэгслийн зөрүү харагдах байх...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-34 тал/,
Х.Хгийн гэрчээр өгсөн “...Би Х ХХК-ийн түүхий эд тээвэрлэх ажилд өөрийн хувийн 4088 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явдаг юм. Түүхий эдийг Ёнчин гэдэг байгууллага нийлүүлдэг бөгөөд би дээрх байгууллага дээр 8 жил тээвэрт гэрээ байгуулан хөлсөөр явж ажиллаж байгаа, харина Х ХХК-д 3 жил түүхий эдийг нь тээвэрлэж байгаа юм. Тэгсэн сая 2023 оны 12 дугаар сарын дундуур Х ХХК-ийн пүүний ажилтан Эгэх хүүхэн надтай уулзаж нэг ажлын санал санал тавих гэсэн юм аа, таны номерыг шивээд падаан гаргаад өгье гэхээр нь татгалзаж, ийм олон Хятад ажилчид байхад чи хаагуур нь падаан гаргах гээд байгаа юм бэ? Гэхэд зүгээрээ дүү нь олон жил энд ажилласан, аргалчин гэсэн. Тэгээд би татгалзаад тухайн үед ах нь банканд 5 сая төгрөгийн зээл төлдөг, тийм учраас ийм зүйл хиймээргүй байна, хоолноосоо салчмааргүй байна гээд явсан. Тэгсэн 4 хонгийн дараа миний араас залгаад ахаа та бодож үзсэн үү гэхээр нь наадах чинь худлаа байх аа, тэр олон хяналт, камераас яаж, хаагуур нь зохицуулах гээд байгаа юм бэ? Гэж хэлээд мөн л татгалзсан. Тэгээд дараа нь дахин би түүхий эд ачаад иртэл пүүн дээрээ ажиллаж байсан бөгөөд дүү нь энд 7 жил ажилласан хүн, таны толгойг цусадсан зүйл хийхгүй, дүүд нь мөнгө хэрэг болоод байна гээд гуйгаад байхаар нь би мөн л зөвшөөрөөгүй, наад Хятад иргэд чинь айхтар энэ олон камеруудыг хянаж л байгаа гэхэд гайгүй ээ би зохицуулчихна гээд байсан, би ч тэр үед бас зөвшөөрөөгүй л өнгөрсөн. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдөр би Төв аймгийн Баянцагаан сумын уурхай дээр оочирт зогсож байхад над руу таны машин болон хуурай дүү Мын 5999 гэсэн тээврийн хэрэгслүүд дээр 2 падаан гаргасан гээд тонн жин, мөнгөн дүнг нь бичээд, би 60 хувийг нь та 40 хувийг нь ав гээд мессеж бичиж явуулсан байсан. Тэгээд би ийм эрсдэлтэй юм хийж болж байгаа юм уу, би зөвшөөрөөгүй шүү дээ, сүүлд нь ийм тийм юм болбол би хоолноосоо салмааргүй байна, би сард 5 сая төгрөгийн зээл төлдөг болохгүй байх аа гэхэд асуудалгүй ээ ахаа дүү нь ч бас ажилтайгаа үлдэхээ л бодно шүү дээ, ямар ч асуудалгүй зохицуулчихна гээд байсан. Тэгээд би яагаад 60:40 гэж байгаа юм гэхэд дүүд нь нэгт мөнгө маш их хэрэг болоод байна, бас би энд компьютер дээр шивж оруулж байгаа, бас бус зүйлийг нь зохицуулж байгаа гэж байсан. Тэгээд би түүхий эд буулгах гээд яваад очтол 2 ширхэг падааныг хэвэлсэн надад өгсөн, би тухайн падаануудыг аваад Ёнчин ХХК-д түлш өгдөг Энхболд /89477949/ гэдэг залууд аваачиж өгөөд тэр залуу цааш нь тэр падаанаар тооцоо хийгээд 7 хоногт 2 удаа данс руу тооцоо хийсэн мөнгө нь орж ирдэг юм, нэг падаанаа түүхий эд ачуулахдаа бас өгдөг. Түүнээс хойш 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл надад 22 гадаан, Мт 22 падаан тус тус гаргаж өгсөн бөгөөд сүүлийн 3 тооцоог нь тус бүр 50:50 хувь хувааж авахаар тохирсон. 1 тонн түүхий эдийг 14,500 төгрөгөөр тооцож тооцоо хийсэн бөгөөд бүх тооцоогоо миний 5749694069 гэсэн ХААН банкны дансанд хийж байсан, би түүнээс эхнэр Жаргалсайхны дансанд шилжүүлж түүнээс Эданс руу авах ёстой мөнгөн дүнгүүдийг нь шилжүүлдэг байсан юм. М нь надтай 2007-2008 оны үед танилцаж байсан миний хуурай дүү байгаа юм, харина Эсүүлийн 2 жил л мэддэг болсон зүс танина, айхтар дотно харилцаа байхгүй, сүүлд л та манайд олон жил тээвэрт явж байгаа юм байна гээд энэ асуудлаар холбоотой болчхоод байгаа юм. Эл анх санаачлаад М бид хоёр зөвшөөрөөгүй байхад өөрөө дур мэдэн ийм зүйл эхлүүлчхээд байгаа юм. М нь надтай хамт байнга явдаг миний хуурай дүү бөгөөд надаас Энь тантай хамт яваад байгаа М хэр хүн бэ? Энэ хүний тээврийн хэрэгсэл дээр гаргачихвал яах вм? Гэхээр нь би наадах чинь миний дүү байгаа юм, найдвартай нь ч найдвартай гэхдээ надтай адил зөвшөөрөхгүй л байх өөрөө сард 6 сая төгрөгийн зээл төлдөг хүн байгаа юм гэж хэлж байсан. би Мт энэ асуудлын талаар дуулгаж байсан бөгөөд надтай мөн адил зөвшөөрөөгүй, тэгээд бид хоёр сул падаан ороод ирхээр нь цааш нь дамжуулж өгч мөнгийг нь авдаг л буруу болло анхнаасаа огт зөвшөөрөөгүй байхад автоматраа гаргаад өгчихөөр нь л 4 удаа 12 ачилтын падааныг цааш нь өгчихсөн юм. Тэрнээс М бид хоёрын хувьд бол мөрөөрөө л ажлаа хийж яваад ийм асуудалд орчихсон юм, буруу гэдгийг нь мэдсээр байж ийм асуудал үүсгэсэндээ харамсаж байна, бид хоёр мөнгийг нь буцааж гаргаж өгч байгууллагыг хохиролгүй болгоно. Ёнчин ХХК-ийн менежер гэх Тэлмэн гэдэг залууд өгдөг, бид гурваас өөр ямар нэг хүн байхгүй, хууль бус гэдгийг нь мэдсээр байж яаж ч чадаагүй ими зүйлд хутгалдчихлаа, миний буруу....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-37 тал/,
З.Мын гэрчээр өгсөн “...Тийм ээ, 2023 оны 12 дугаар сарын 20-ны үед манай хуурай ах Хнадад 2 ширхэг Х ХХК-ийн пүүний падаан өгсөн бөгөөд ямар учиртай болох талаар нь тодруулахад харина пүүн дээр гардаг Эгэх хүүхэн зөвшөөрөөгүй байхад гаргачихсан байна бид хоёрыг 40 хувийг нь ав гэнэ. өөрөө 60 хувийг нь авна гэнэ гэж хэлсэн. Би тухайн үед наадах чинь асуудалтай юм биш үү, зүгээр яваагүй байж явсан мэтээр хүнээс сул мөнгө авах хэрэггүй байх би лав зөвшөөрөхгүй гэхэд аль хэдийн чи бид хоёрын машин дээр падаан гаргачихсан байна гэсэн. Тэгээд бид хоёр цементний түүхий эд буулгахаар очих үед нөгөө падаануудыг өгсөн бөгөөд бид хоёр нэгэнт гарчихсан юм чинь энийг чинь л өгье гээд нөгөө гаргасан 2 ширхэг падааныг нь Ёнчин ХХК-ийн шатхуун өгдөг Энхболдод өгчихсөн юм. Тэгээд түүнээс хойш 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт над дээр 22 удаагын падан, Хах дээр 22 падан бичиж өгсөн, сүүлийн 3 удаагын явалтыг 50:50 хувиар хувааж авхаар болсон юм. Цаанаас орж ирсэн мөнгө миний дансанд миний тээврийн хэрэгслийн дугаартай падаан дээр орж ирдэг бөгөөд би өөрийн 5759010077 гэсэн данснаас Хахын эхнэр Ж5779121626 гэсэн дансанд нөгөө цаана өгөх ёстой мөнгийг нь шилжүүлдэг, тэгээд цаашаа нь Жаргалсайхан эгч шинжүүлдэг байсан. Би ерөнхийдөө Жаргалсайхан эгчийн дансанд тогтмол мөнгө шилжүүлдэг оны өмнө түлш тасраад түлш энэ тэндээс захиж хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж байсан, машин тэргэнд эвдрэл гарвал сэлбэг хэрэгсэл захиж мөнгө шилжүүлнэ гээд Хах, Жаргалсайхан эгч бид гурав бол байнга харилцаатай байлаг хүмүүс байгаа юм, Жаргалсайхан эгч бид хоёртой байнга тээвэрт хамт явдаг бөгөөд бид хоёрын хоол ундыг хийж өгөөд явж байдаг хүн байгаа юм. Би Эгэх хүнийг танихгүй байж байгаад сүүлд л ийм асуудлаар холбогдсон, урьд өмнө нь ч ажил хэргийн шугамаар харьцдаг байсан их л ааштай хүүхэн сууж байдаг байсан. Эгэдэг хүүхэнд санаачилсан, би уг нь огт зөвшөөрөөгүй байсан нэг мэдсэн л асуудал эхлүүлж орхисон. Сүртэй танихгүй олон жил тээвэрт явсан гэдгээр нь л зүс танина тэрнээс нэг их айхтар харилцаа бол байгаагүй, сүүлд л 2023 оны 12 дугаар сарын 20- ны үеээс л ийм зүйлд орооцолдчихсон байгаад байна. Өөр ямар ч хүн байхгүй ээ бид угурав л уг асуудалд хамааралтай, гэхдээ Хах бид хоёр бол огт зөвшөөрөөгүй. Би тухайн ажлаас яг хэдэн төгрөг авснаа одоогоор тооцож үзээгүй байна, тооцож үзээд байгууллагад учруулсан хохирол мөнгийг төлөх болно. Ёнчин ХХК-ийн менежер гэх Тэлмэн гэдэг залууд өгөөд байдаг харагдсан, Өөр энэ хэрэгт бид гурваас өөр ямар нэг хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 39 тал/,
Гэрч Ц.Жөгсөн “...Би гэрчийн эрх үүрэгтэй уншиж танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй, бичиг үсэг мэднэ, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэв. Надад мэдүүлэг өгөхөд ямар нэг татгалзах зүйл байхгүй байна. Тийм ээ манай нөхөр Х.Хнь Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байгаатай холбогдуулан миний ХААН банкний дансаар орсон гарсан гүйлгээний талаар тодруулж мэдүүлэг өгөх гэж ирээд байгаа юм. Би өөрийн ХААН банкний 5779121626 дугаартай дансны хуулгыг Цагдаагийн байгууллагад гарган өгч байгаа бөгөөд ямар нэг татгалзах зүйл байхгүй байна, би 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдрийг хүртлэх 5 хуудас дансны хуулгаа гарган өгч байна. Би энэ талаар мэдэхгүй, манай нөхөр надруу мөнгө шилжүүлээд энэ дансыг өгөөд тэдэн төгрөг шилжүүл гэхээр нь л шилжүүлдэг юм, яг ямар учиртай хэнд мөнгө өгөөд байгааг нь бол би огт тоож байгаагүй, урьд өмнө нь ч мөнгө төгрөгний асуудалд би ороод байдаггүй байсан, миний дансанд мөнгө шилжүүлдэг учир нь нөхөр бид хоёр банкнаас зээл энэ тэр авхаар таны данс орлого зарлага байхгүй идвэхгүй данс байна гээд байдаг болохоор миний дансанд мөнгө хийж гаргадаг байсан юм. Ихэнхдээ жолооч нар л хийж байдаг энэ тэндээс сэлбэг, түлш, хоол, хүнс авхаараа надаар дамжуулан би шилжүүлж авч өгдөг байгаа юм. Манай нөхөртэй цуг тээвэрт явдаг хуурай дүү нь байгаа юм, ерөнхийдөө хоол, хүнс, сэлбэг, дугуй, түлш авах мөнгө байнга шилжүүлдэг, сүүлд арай их хэмжээгээр мөнгө шилжүүлээд байхаар нь юун мөнгө болох талаар нь тодруулахад өгөх ёстой юм байгаа юмаа та нийлүүлээд цааш нь өөр хүнд шилжүүлэх ёстой юм л гэж хэлсэн би ч тийм л юм байх гээд л шилжүүлээд л байдаг байсан юм. Юун мөнгө юм бэ гэж асуухаар байж байг гээд нэг данс өгдөг тэр лүү нь шилжүүлчихдэг байсан өөр надад мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41 тал/,
Гэрч Б.Эөгсөн “...Би танина ямар нэг харилцаа холбоо бол байхгүй тээвэрт явдаг жолооч нар байгаа юм. Би Төв аймгийн Сэргэлэн сумын Хоолтын даваан дээр Очир-Эрдэнэ өргөө ХХК-ийн шатхуун түгээх станцад түгээгчээр ажилладаг хүн байгаа юм. Тухайн шатхуун түгээх газар нь Баян сумын Баянцагаан гэдэг уурхайгаас шохойн чулуу ачаад Төв аймгийн Сэргэлэн сумын Х ХХК-д буулгадаг тээврийн Хэрэгслүүдийг түлшийг олгодог газар байгаа юм, би тэр шатхуун түгээх станцад өглөө 09 цагаас орой 23 цагийн хооронд ганцаараа түгээлт хийж ажилладаг хүн байгаа юм. Х.Х, З.М болон бусад жолооч нар Х ХХК-с цэнхэр өгийы падаантай ирдэг түүнийг нь он, сар, өдөр, тээврийн хэрэслийн дугаар, буулгасан шохойн чулууны хэмжээ зэргийг шалгаж хураан авч түлш олгоно, заримдаа жолооч нар нь түлш авахгүй гэж тэмдэглүүлдэг бөгөөд тэр аваагүй түлшний мөнгө нь жолооч нарт өөрсөдөд нь орох журмаар явдаг юм. Ер нь бол авна авахгүй гээд л явж байдаг, сүүлд 12 дугаар сард манай дээр 10 хоног түлш тасраад өөрсдөө энэ тэндээс авсан гэж ярьж байна лээ. Би цэнхэр падааныг манай байгууллагын ажилтан Тэлмэн /90202192/. гэдэг хүнд долоо хоногт 2 удаа хүлээлгэн өгдөг, тухайн хүлээлгэн өгдөг падаан дээрээ шатхуун авсан аваагүй гэдэг тэмдэглэгээгээ хийж өгч явуулдаг юм. Би тэр талаар ёстой мэдэхгүй юм байна, би зөвхан шатхуун л баримтаар нь өгөх үүрэгтэй хүн байгаа юм. Би тэрийг ёстой мэдэхгүй юм байна, надад л лав цэнхэр падаан өгөөд л түлшээ авна, нэг бол авахгүй гээд л яваад өгдөг юм. Надад ХААН банкний 5749321096, Төрийн банкний 313000084268 гэсэн данснууд байдаг юм. Ер нь бол хаа нэг бэлэн мөнгөөр авах үе гардаг тэр үед нь би өөрийн ХААН банкны дансаар төлбөрийг нь аваад тухайн төлбөрийг нь өөрийн байгууллагын дансанд шилжүүлдэг юм, ер нь ховор миний багцаагаар 10 орчим л удаа бэлэн мөнгөөр өгч байсан, би уг байгууллагад ажилд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны үед ажилд орж байсан юм. Одоо бол шууд байгууллагын дансанд хийгддэг болсон, бэлэн мөнгөөр ч голцуу өгдөггүй юм. Манай эхнэр бид хоёр тэндээ дугуйн олгоо хаймар, ундаа, ус, хоол хийж зардаг юм тэгэхээр манайхаас юм бол байнга авч байдаг хүмүүс байгаа юм, тийм болохоор надруу мөнгө шилжүүлж л байсан байх. Х.Х, З.М гэдэг хүмүүс нь бол нөгөө жолооч нараа бодвол тогтмол явдаг хүмүүс байгаа юм, дээрх мөнгөнүүд нь бол надад дугуй, сэлбэг хэрэгсэл, масло, тосоол, нум, шипилк энэ тэр захиж авч ирүүлдэг байсан түүний л мөнгө байх, би өдөр нь түгээлтээ хийж байх явцад манай эхнэр Налайх, Улаанбаатар хотоос жижиг түцэндээ бараа материал татаж авч ирнэ гээд бараг өдөр болгон л явдаг тэр явалтандаа сэлбэг хэрэгслүүдийг нь голцуу авч ирээд өгдөг юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43-44 тал/,
Гэрч Э.Батболлын өгсөн “...Тийм ээ манай байгууллага "Очир-Эрдэнэ өргөө" ХХК, "Х" ХХК-нуудтай бол яг албан ёсны гэрээ хэлэлцээр байхгүй харина "Ёнченг" ХХК- тай хийсэн гэрээ байдаг. Харина "Ёнченг" ХХК-тай хийсэн гэрээнд "Х" ХХК-ийн пүүний бичгийг үндэслэж төлбөр тооцоогоо хийх талаар дурьдагдсан байдаг юм, энэ нь "Ёнченг" ХХК-н нь манайхаас түүхий эдээ авч "Х" ХХК-д нийлүүлдэг учир ийм заалт оруулсан, тэрнээс манайх зөвхөн "Ёнченг" ХХК-д нийлүүлэлт хийдэг юм. Тэр талаар мэдсэн, уг асуудлаас үүсэж манай байгууллагад ямар нэг хохирол учирсан зүйл байхгүй, манай байгууллага "Х" ХХК-с ирсэн пүүний бичгийг жолооч нараас гаргуулан авч дараагийн ачих зөвшөөрлийг олгодог, мөн тус пүүний бичгээр “Ёнченг" ХХК-тай сар бүр тооцоо нийлж төлбөх мөнгөө өвдөг юм. Харина дээрх асуудлаас шалтгаалан манайх хяналтаа давхар сайжруулах асуудал тулгарч гарч ирж байгаа юм, ерөнхийдөө бол хяналт сул зөвхөн пүүний бичиг л үндэслэж тооцоогоо хийдэг байсан, Манай байгууллагын зүгээс "Ёнченг" ХХК-с зөөвөрлөөгүй хий падаанаар явсан гэх 4000 гаран тонн шохойн чулууны төлбөрийг авсан байсан бөгөөд буцаагаад дараагийн зөөвөрлөж байгаа шохойн чулууны тээврээс суутгуулахаар тохиролцсон байгаа тиймээс манайхаас ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй өгөх ёстой зөрүүгээ өгч байгаа гэдгээ мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46 тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оөгсөн “...Х, Мя мар гэх хоёр жолоочоос 35,062,210 төгрөг нөхөн төлсөн, мөн Г.Э16,000,00 төгрөг төлсөн байгаа, одоо үлдэгдэл одоо 18 сая төгрөг нөхөн төлөх ёстой байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 43 тал/,
Г.Эсэжигтнээр өгсөн “...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэв. Миний хувьд 2018 онд ажилд "Х" гэдэг компанид орсон, анх ажилд орох үедээ пүн дээр ажиллаж эхлээд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Ерөнхийдөө цемент болон түүхий эд ачсан тээврийн хэрэгслүүдийг пүүлж оруулж гаргадаг. Манайх 4 ээлжээр өглөө, өдөр, орой гэсэн ээлжээр гардаг бөгөөд өвлийн улиралд цаанаас гаргасан хуваарийн дагуу гардаг байсан. Уг нь урьд өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ гарсан он, сар, өдрөө тодорхой хэлсэн байгаа, одоо мартсан байна, би тухайн 4088 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Хишгээ гэсэн хүнтэй хэн, хэнд нь мөнгөний шаардлага гараад би падаан гаргаж өгч, жолооч цааш нь Енчин ХХК-д өгч тонн жингийн мөнгөө авч, авсан мөнгөө бид хоёр 50 хувиар хувааж авах болсон юм. Миний хувьд 5999 УНМ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М, 4088 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Хишгээ нарын тээврийн хэрэгслийг пүүний программд түүхий эдийн падаан гаргаж өгсөн нь үнэн. Ерөнхийдөө пүн дээр машин байгаа тохиолдолд ажилладаг, тухайн үед нь орж ирсэн пүүлүүлж байгаа тээврийн хэрэгсэл дээр жинхэнэ падааныг нь гаргаж өгөөд бууж амжаагүй байхад нь нөгөө хоёр тээврийн хэрэгслийн дугаарыг хийж илүү падаан гаргаж авч байсан юм. Миний хувьд өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, мөн маш их гэмшиж байна, мөнгө хэрэг болоод өөртөө асуудал тарьсандаа маш их харамсаж байна, миний хувьд тухайн учруулсан хохирол мөнгөө барагдуулж байгууллагыг хохиролгүй болгосон тул надад холбогдох уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Би огт танихгүй хүмүүс байгаа юм, тухайн үйл явдал болох үед нь Хишгээ гэдэг ахтай танилцаж байсан, М гэдэг хүнтэй уулзаж ч байгаагүй, пүн дээр бол орж ирэхэд нь харж л байсан тэрнээс бол уулзаж ярьж бол огт үзээгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 50 тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оөгсөн “...Манай байгууллагын зүгээс хохирол мөнгөө бүрэн барагдуулж авсан байгаа учир тухайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд ямар нэг санал хүсэлт байхгүй байна. Тухайн үед хяналт шалгалтыг Харуулын бүртгэл, хяналтын камер, пүүний цахим бүртгэл зэргийг тулгаад 2 хуудас жагсаалт гаргаж хэргийн материалд өгсөн байгаа, мөн пүүний цахим бүртгэлийг дэлгэрэнгүй жагсаалт, харуулын тэмдэглэлийн хуулбар зэргийг гарган өгсөн байгаа үүнээс өөр ямар нэг тайлан энэ тэр гэж байхгүй. Тийм ээ энэ талаар би мэдсэн тухайн үед шалгасан хүн нь алдаа гаргаад нэг бичилт илүү бичсэн байна лээ 5999 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 21 удаа орж ирсэн байна лээ би засварлаад баримтыг хэрэгт хавсаргуулахаар аваад ирсэн байна. Урд нь 4478,7 тонн түүхий эд байснаас 2023.12.26-ны өдрийн 97.5 тонн хасагдаад 4381.65 тонн болж байгааг тонн тутмын 30500 төгрөгөөр тооцож нийт 133,640,325 төгрөгийн хохирол учирсан, дээрх хохирлоо манай байгууллага бүрэн барагдуулж авсан байгаа, одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 52 тал/
Шүүгдэгч З.Эсэжигтнээр өгсөн “...Би сэжигтний эрх үүргийг ойлгосон надад асуух зүйл байхгүй байна. Би хэргийн талаар үнэнийг ярих учир өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би түрээсээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Х ХХК-д шоохойн чулуу зөөдөг байсан юм. Бүүн дээр гардаг Мэндбаяр гэх хүүхэн Х.Хахад хөөсөн падан гаргаж өгий мөнгийн хувааж авья гэсэн санал олон удаа тавьсан зөвшөөрөөгүй. Тэгтэл Мэндбаяр дур мэдээд Х.Хах бид хоёрын тээврийн хэрэгсэл дээр дур мэдээд гарсан байсанг сүлжээтэй болоод мэдсэн. Тэгээд Х.Хах бид хоёр паданын аваад зууж компанд болох Енчон ХХК өгч тээврийн хөлсөө авдаг байсан. Улмаар 2024 оны 02 дугаар сараас, 2024 оны 04 сар хүртэл 35 сая төгрөгний падан гаргуулсан байсанг Хах бид хоёр баригдаад төлсөн. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Би хохирол мөнгөө бүрэн барагдуулсан байна. Үйлдсэн хэрэгтэй их харамсаж, дахин ийм асуудалд орооцолдохгүй. Хэргийн хөнгөн шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 82 тал/
Шүүгдэгч Х.Хгийн сэжигтнээр өгсөн “... Би сэжигтний эрх үүргийг ойлгосон надад асуух зүйл байхгүй байна. Би хэргийн талаар үнэнийг ярих учир өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээр тодорхой хэргийнхээ талаар ярьсан байгаа. Би хохирол мөнгөө барагдуулсан байгаа тул миний хэргийн хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 84 тал/
Шүүгдэгч Г.Эяллагдагчаар өгсөн “...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэв. Надад уг тогтоолтой холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй байна, би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, мөн гэм буруугаа хүлээж маш их харамсаж байгаа учир миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна, мөн хенген ял оноож өгнө үү гэж хүсэж байна. Миний хувьд одоог хүртэл хүүхэдгүй бөгөөд өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх шаардлага гараад л ийм зүйл хийчихсэн юм, одоо эмчилгээгээ хийлээж чадахгүй л байгаа манай нөхөр бол эмчилгээндээ явж байгаа. Би урьд өмнө нь болсон хэргийн явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа, миний хувьд хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна, одоо ч бараг жил гаран болчихсон мартах шахсан байна, надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 95 тал/
Шүүгдэгч З.Мын яллагдагчаар өгсөн “...Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэснээр өөрийн сонгосон өмгөөллийн 2069 дугаартай Т.Батцэцэгийг оролуулав. Надад уг тогтооптой холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй байна, би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, маш их харамсаж байгаа учир миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна, мөн хөнгөн ял оноож өгнө үү гэж хүсэж байна. Би урьд өмнө нь болсон хэргийн явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа, миний хувьд хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна, надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 104 тал/
Шүүгдэгч Х.Хгийн яллагдагчаар өгсөн “...Та эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй, уг эрхээ эдлэх үү? Хариулт: Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэснээр өөрийн сонгосон өмгөөллийн 2069 дугаартай Т.Батцэцэгийг оролуулав. Надад уг тогтоолтой холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй байна, би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, маш их харамсаж байгаа учир миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна, мөн хөнгөн ял оноож өгнө үү гэж хүсэж байна. Би урьд өмнө нь болсон хэргийн явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа, миний хувьд хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна, надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 113 тал/ зэрэг мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, бусад бичгийн нотлох баримтууд тус тус болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Г.Э Х.Х з.М нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нар нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Г.Э Х.Х з.М нарыг тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл:
“...Шүүгдэгч Т.Э, З.М, Х.Хнарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Х ХХК-д их хэмжээний хохирол учруулан зохион байгуулж оролцсон гэж дүгнэн улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдсэн. Уг зүйлчлэл дээр маргаагүй. Хэрэг бүртгэлийн шатанд хохирол төлөгдсөн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Омэдүүлэг зэргийг үнэлээд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирол төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь үр удмаа үлдээх зорилготой гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Батцэцэг:
“...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Т.Эгэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Анх өгсөн мэдүүлгээсээ өөрчлөгдсөн зүйл байхгүй. Анхнаасаа үнэнээ хэлж байсан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад яагаад уг гэмт хэрэг үйлдэх болсны асуухад үр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх зорилготой байсан гэж хэлсэн. Эмнэлгээр үзүүлэхэд хамгийн багадаа 8.000.000 төгрөг болно. Эмнэлгээс уг баримтыг гаргаж өгөх боломжгүй байна гэсэн учраас баримт өгч чадахгүй байна. Улсын яллагчийн зүгээс хохирогчид эрх үүрэг, мөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар тайлбарлан. Хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэсэн учраас хохирол төлбөр төлөгдсөн гэж үзсэн...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Э:
“...Харамсаж байна. Дахин гэмт хэрэгт ороолцолдохгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч Х.Х:
“... Харамсаж байна. Хэцүү байдаг юм байна...” гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч З.М:
... Гэмшиж байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч З.Эрдэнэчимэг маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Э Х.Х з.М нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдгээрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Г.Э Х.Х з.М нар нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Г.Э Х.Х з.М нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
“Залилах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.
Өөрөөр хэлбэл хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг байна.
Харин шүүгдэгч нарын хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмшиж, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэ гэмт хэргийн шинж хангагддаг.
Дээрхээс дүгнэвэл, шүүгдэгч Г.Э Х.Х з.М нар үргэлжилсэн үйлдлээр “залилах” гэмт хэргийг “...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж...” бусдад их хэмжээний хохирол учруулсан нь
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ их хэмжээний хохирол гэж тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш” гэж заасан их хэмжээний хохирол” хамаарч байна.
Шүүгдэгч Г.Энь “Х” ХХК-нд санхүүгийн хэлтсийн пүүний оператораар ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдэхийг санаачлан зохион байгуулж үргэлжилсэн үйлдлээр өөрийн ээлжинд гарахдаа “Х” ХХК-ийн олборлодог байгалийн чулууг “Х” ХХК-нд тээвэрлэж буулгах үүрэг бүхий “Ёнчиг” ХХК-ийн гэрээт жолооч З.М, Х.Хнартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож тэдний үйлдэл оролцоог хуваарилж, үйлдлээрээ санаатай нэгдэж, гүйцэтгэгчээр хамтран оролцож, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс, 2024 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд Х.Хгийн жолоодож байсан Хулсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл дээр 22 удаагийн илүү бичилтээр 2259.5 тонн, З.Мын жолоодож байсан Хулсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл дээр 21 удаагийн илүү бичилтээр 2122.15 тонн тус тус цагаан шохойг “Х” ХХК-ийн хашаанд буулгасан гэж хуурамч бичилт хийж, баримт бичиг ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Х” ХХК-нд нийт 133.640.325 төгрөгийг,
Шүүгдэгч З.М нь “Ёнчиг” ХХК-ний гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа “Х” ХХК-ийн олборлодог байгалийн чулууг “Х” ХХК-нд тээвэрлэж буулгах үүрэг бүхий “Ёнчиг” ХХК-ийн гэрээт жолооч Х.Х, “Х” ХХК-нд санхүүгийн хэлтсийн пүүний оператор Г.Энартай үйлдлээрээ санаатай нэгдэж, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцон, Г.Эээлжинд гарах үед нь буюу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс, 2024 оны 2 дугаар сарыг дуусталх хугацаанд өөрийн жолоодож байсан Хулсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл дээр 21 удаагийн илүү бичилтээр 2122.15 тонн, Х.Хгийн жолоодож байсан Хулсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл дээр 22 удаагийн илүү бичилтээр 2259.5 тонн цагаан шохойг “Х” ХХК-ийн хашаанд буулгасан гэж хуурамч бичилт хийж, баримт бичиг ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Х” ХХК-нд нийт 133.640.325 төгрөгийг,
Шүүгдэгч Х.Хнь “Ёнчиг” ХХК-ийн гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа “Х” ХХК-ийн олборлодог байгалийн чулууг “Х” ХХК-нд тээвэрлэж буулгах үүрэг бүхий “Ёнчиг” ХХК-ийн гэрээт жолооч З.М, “Х” ХХК-нд санхүүгийн хэлтсийн пүүний оператор Г.Энартай үйлдлээрээ санаатай нэгдэж, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцон, Г.Эээлжинд гарах үед нь буюу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс, 2024 оны 2 дугаар сарыг дуусталх хугацаанд өөрийн жолоодож байсан Хулсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл дээр 22 удаагийн илүү бичилтээр 2259.5 тонн, З.Мын жолоодож байсан Хулсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл дээр 21 удаагийн илүү бичилтээр 2122.15 тонн цагаан шохойг “Х” ХХК-ийн хашаанд буулгасан гэж хуурамч бичилт хийж, баримт ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Х” ХХК-нд нийт 133.640.325 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцно...” гэх,
3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох.” гэх,
3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэх,
3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн...” гэх,
3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан..” гэх гэмт хэргийн шинжүүдийг тус тус бүрэн хангаж байх тул шүүгдэгч Г.Э Х.Х з.М нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Г.Э, З.М, Х.Хнарын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч “Х” ХХК-нд 133.640.325 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Г.Э, З.М, Х.Хнарын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч “Х” ХХК-нд 133.640.325 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар нь төлж барагдуулсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Т.О нь хавтаст хэргийн 149-150 дугаар талд “хохирогчид эрх үүрэг тайлбарсан баталгаа” авсан баримтад “Хохирол
100 хувь нөхөн төлөгдсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй...” гэх хүсэлт болон шүүх хуралдааны тов утсаар мэдэгдэж ярьсан баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Э, З.М, Х.Хнараас энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл:
... Шүүгдэгч Г.Эхувьд хохирлоо бүрэн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 13.000.000 төгрөгөөр торгох ялын санал гаргахад хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч Х.Хгийн хувьд олон хүүхэдтэй, тээвэр хийж амьдралаа авч явдаг. Их хэмжээний зээлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хамгийн багаар буюу 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна. Шүүгдэгч З.Мын хувьд мөн эхнэр олон хүүхэдтэй, амьжиргаагаа ганцаараа авч явдаг. Их хэмжээний зээлтэй. Хэрэгт хамжигчаар оролцож их хэмжээний хохирол учруулсан. Мөн хувийн нөхцөл байдлыг харгалзан хамгийн багаар буюу 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул ялын саналаа дэмжиж байна. Хэрэгт хураан эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх санал гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Батцэцэг:
... Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Т.Эгэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Анх өгсөн мэдүүлгээсээ өөрчлөгдсөн зүйл байхгүй. Анхнаасаа үнэнээ хэлж байсан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад яагаад уг гэмт хэрэг үйлдэх болсны асуухад үр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх зорилготой байсан гэж хэлсэн. Эмнэлгээр үзүүлэхэд хамгийн багадаа 8.000.000 төгрөг болно. Эмнэлгээс уг баримтыг гаргаж өгөх боломжгүй байна гэсэн учраас баримт өгч чадахгүй байна. Улсын яллагчийн зүгээс хохирогчид эрх үүрэг, мөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар тайлбарлан. Хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэсэн учраас хохирол төлбөр төлөгдсөн гэж үзсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрдсэн учраас Т.Эзүгээс гэмт хэргийг санаачилсан хүний хувьд 13.000.000 төгрөгийн торгуулийн ялыг хүлээн зөвшөөрсөн. Улсын яллагчийн зүгээс торгуулийн ял заавал биелэгдэх учиртайг тайлбарласан тул дансандаа торгуулийн мөнгийг байршуулан орж ирсэн. Шүүгдэгч З.М мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Буруу зүйл хийснээ ойлгосон. Мөнгө нь юу ч болоогүй. Гэмшиж байгаа. Дахин ийм зүйлээс хол явна гэдгээ хэлж байсан. Эхнэр 3 хүүхэдтэй, эхнэр нь ажил хийдэггүй. Улсын яллагчийн торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч Х.Хмөн ар гэрт нь өөр орлоготой хүн байхгүй. Учруулсан хохирлыг барагдуулсан. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэсэн. Дансандаа 10.000.000 төгрөгөө байршуулсан... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Э:
... Ял дээр хэлэх зүйлгүй... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч Х.Х:
... Ял дээр хэлэх зүйлгүй.. гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч З.М:
... Ял дээр хэлэх зүйлгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүх шүүгдэгч Г.Эийг 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгийн торгох ялаар,
Шүүгдэгч З.М, Х.Хнарыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаар тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Харин прокурор дээрх торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Г.Э Х.Х з.М нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн Хдугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Э Х.Х з.М нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ЦЭийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “үргэлжилсэн үйлдлээр, зохион байгуулагч, гүйцэтгэгчээр, бусадтай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авчч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч М, Хнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, гүйцэтгэгчээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авчч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч ЦЭийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар арван гурван мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000/арван гурван сая/ төгрөгийн торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч М, Хнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус бүрийн арван мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М, Хнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг,
шүүгдэгч ЦЭэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан арван гурван мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000/арван гурван сая/ төгрөгийн торгох ялыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М, Шарайд овгийн Хишигбарсын Х, ЦЭнарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн Цдугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М, Шарайд овгийн Хишигбарсын Х, ЦЭнарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М, Шарайд овгийн Хишигбарсын Х, ЦЭнарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН