| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2020/00410/И |
| Дугаар | 104/ШШ2020/00412 |
| Огноо | 2020-10-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 104/ШШ2020/00412
| 2020 оны 10 сарын 14 өдөр | Дугаар 104/ШШ2020/00412 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* дугаар байр 03 тоотод оршин суух ******* /РД:*******/
Хариуцагч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* дугаар байр 03 тоотод оршин суух ******* /РД:*******/-д холбогдуулан
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа: Би Э.*******тай 2011 онд танилцан, 2014 оны 04 дүгээр сарын 17-нд гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамт амьдрах хугацаанд 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин А. төрсөн. Бид зан харилцааны таарамжгүйгээс 2013 оноос тусдаа амьдрах болсон. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, охин Номин-Эрдэнийг эх *******гийн асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Хариуцагч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Би Э.*******той 2011 онд танилцаж 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр охин А. төрсөн. 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Хэн аль нь тус тусын амьдралтай болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй. Иймд гэрлэлт цуцлуулна. Охиноо өөрийнхөө асрамжид авна, тэтгэлэг гаргуулна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Э.*******гаас гэрлэлт цуцлуулж охин А.Номин-Эрдэнийг эхийн асрамжид үлдээж, хуульд заасан хүүхдийн тэтгэлгийг төлөхийг хүсчээ.
Хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд маргаагүй.
Гэрлэгчид 2014 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр сайн дурын үндсэн дээр гэр бүл болох зорилгоор иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1110000502-рт бүртгүүлж гэрлэлтийн харилцаа үүсгэжээ./хх-7/ Тэдний дундаас 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр охин А. төрсөн байна. /хх-*******/
Гэрлэгчид 2015 оноос зан харьцааны таарамжгүй байдлаас тусдаа амьдарсан бөгөөд энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдрах талаар санаачилга гаргаагүй, эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч ажиллагаа амжилтгүй болсон нь зохигчдын тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай зуучлагчийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нөхцөлүүд гэрлэгчдийн дунд үүсээгүй ч тэд хэн аль нь энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан ..бие биеэ хүндэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх үүргээ биелүүлээгүйгээс таарамжгүй байдал үүссэн, энэ байдлаа засах талаар хэн аль нь санаачилга гаргаагүй, гаргах сонирхолгүй байгаа, мөн гэрлэгчид хоорондын харилцаа нь бие биеэ үл хүндэтгэсэн, буруутгасан хэв шинжтэй болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон. Энэ байдал засагдахгүй тохиолдолд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай байх эрхээ эдэлж чадахгүйгээс гадна хүүхдийн хөгжил, зан харилцааны төлөвшил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн.
Гэрлэгчдийг тусдаа амьдрах хугацаанд охин А. эхийн асрамжид байсан болох нь зохигчдын тайлбар, охин А.Номин-Эрдэнийг асуусан тэмдэглэл зэргээр тогтоогдсон. Мөн гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон, охин А. ч ээжтэйгээ амьдрах талаар саналаа өгсөн зэргийг үндэслэн хүүхдийг эхийн асрамжид үлдээж эцгээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. Нэхэмжлэгч Э.******* хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулахаас татгалзсаныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 11*******., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин А.Номин-Эрдэнийг эх Э.*******гийн асрамжид үлдээсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин А.Номин-Эрдэнийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 1******* нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.*******оос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177.430 /Нэг зуун далан долоо мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг улсын орлого болгосугай.
6.Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Э.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 177.430 /нэг зуун далан долоо мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг нөхөн гаргуулахаас татгалзсаныг дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхчимэгт даалгасугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ