| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2019/00206/И |
| Дугаар | 104/ШШ2019/00211 |
| Огноо | 2019-06-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 104/ШШ2019/00211
| 2019 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 104/ШШ2019/00211 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух *******гийн *******а /*******/-гийн
Хариуцагч: ,,од оршин суух **************ын ******* /РД:/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******а, хариуцагч У.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.*******а шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Бид хоёр 2012 онд танилцаад 2014 оны 01 сард хүүхэдтэй болсон. 2015 оны 12 сарын 25-ныг хүртэл хамт амьдарсан. Үүнээс хойш хүүхэдтэйгээ хамт өөрийн аав, ээж дээр ирж тусдаа амьдрах болсон. Тэр цагаас хойш холбоо барих нь багасаж хоёр гурван сар болоход нэгээс хоёр удаа уулздаг байсан. Үүнээс хойш хамт амьдраагүй 3 жил болж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан гол шалтгаан нь манай охин эцгээрээ овоглодог учраас сургууль, цэцэрлэгт орохоор эцгийн паспорт хэрэг болдог. Гэтэл хариуцагч У.******* нь овгоо шилжүүлж өгөх боломжгүй гэсэн тул тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч У.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би о гэдэг хүүхдийн эцэг мөн. Тийм учраас хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.*******а нь хариуцагч У.*******аас хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч У.******* нэхэмжлэлд дурдсан үйл баримт, шаардлагад маргаагүй, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч Б.*******а нь тус дүүрэгт оршин суудаг учраас өөрийн оршин суугаа газрын шүүхэд тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.-т нийцсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар охин о нь Б.*******а, У.******* нарын дундаас төрсөн, эцэг У.******* хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа болох нь тогтоогдсон тул хариуцагч У.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.870 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 35.870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 135 дугаар зүйлийн 135.2.8.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин *******ын ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг У.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.*******агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.870 /гучин таван мянга найман зуун дал/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.*******агаас улсын тэмдэгтийн хураамжид 35.870 /гучин таван мянга найман зуун дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ