Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2017/00640

 

 

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2017/00640

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 00 тоотод оршин суух БНХАУ-ын иргэн Ж /Z/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 00дугаар хороо, Алтантэвш хороолол 000 тоотод байрлах Монгол Ж ХХК /РД:0000000/-д холбогдох

 

Зээлийн төлбөрт 64,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Ж нь 2014 оны 07 сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Монгол Ж ХХК-д 40,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 1,6 хувийн хүүтэй зээлүүлсэн бөгөөд хэрэв зээл, хүүгийн хамт хугацаандаа төлөөгүй тохиолдолд сар тутам 1,000,000 төгрөгийн торгууль төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл зээлдэгч нь төлнө гэж удаа дараа амалсан боловч зээлийн гэрээний хугацаанд зээл болоно хүү, торгуулийн алийг ч төлөлгүй адийг хүрсэн. Иймд Монгол Ж ХХК-аас үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 7,680,000 төгрөг, торгууль үндсэн зээлийн тавин хувь буюу 17,000,000 төгрөг, нийт 64,680,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж нь 64,680,000 төгрөгийг хариуцагч Монгол Ж ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Монгол Ж ХХК нь шүүхэд хариу тайлбар

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч Ц.Эр 404,781 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц олгож, 298,219 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 23,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э 12793 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ