| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0069/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/247 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 269.1., 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/247
2025 05 28 2025/ШЦТ/247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн даргад Б.Болорцэцэг,
улсын яллагч Г.Цогтгэрэл,
шүүгдэгч Д.Г, Г.Мтэдгээрийн өмгөөлөгч С.Мөнхтулга,
шүүгдэгч Ч.Б, Б.Дтэдгээрийн өмгөөлөгч А.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч БГ,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б,
2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Буны Б,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Мнарт холбогдох эрүүгийн Бдугаартай хэргийг Монгол Улсын Дээд шүүхээс 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Г нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
-Хахууль өгөгч Б.Д“...Д” ХХК-д 1 га газрыг мод үржүүлгийн чиглэлээр эзэмших...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх,”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж “Д” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах газар эзэмшүүлэх захирамж гаргаж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д “...Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх...” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.Нхахууль өгөхийг шаардаж, 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.Цхаан банк дахь Ддугаарын дансаар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль авсан,
-Хахууль өгөгч Ч.Бгийн “...манай газрыг хууль бусаар хураан авч магадгүй...” гэх ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа Ч.Бгаас хахууль өгөхийг шаардаж, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт байрлах албан өрөөндөө 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Экошим мандал” ХХК-ийн захирал Ч.Бгийн хүү Б.Билгүүнээр дамжуулан 3.000.000 төгрөгийн хахууль авсан,
-Хахууль өгөгч Ч.Бгийн “...манай газрыг хууль бусаар хураан авч магадгүй...” гэх ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа 2019 оны 10 дугаар сард “Экошим мандал” ХХК-ийн захирал Ч.Бгийн борлуулж байсан Алтай хотхонд байрлалтай 120.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 80.000.000 төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгийн хямд үнээр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг шаардсан”,
2. Шүүгдэгч Г.Мнь Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа “Д” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар эзэмшүүлсэн. Тухайн газарт 241.635.000 төгрөгийг үнэ бүхий 400 метр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр кабель утас, 14 бетон холтой шон, 10х3 метрийн харьцаатай боловсон бие засан газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багаж хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өөрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьсан цаг хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18, 28.1.19, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт заасан баг хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.1 дэх хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үедээ иргэн Б.Н520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, БНХАУ-д үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахуульд авсан,
3. Шүүгдэгч Б.Д2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Д” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Д” төрийн бус байгууллагын эзэмшлийн Ддугаартай захирамжаар өөрийн компанийн эзэмшилд шилжүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Засаг дарга Д.Гын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.ЦХаан банк дахь Ддугаарын дансаар 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,
-мөн тухайн газарт 241.635.000 төгрөгийн үнэ бүхий 400 метр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр кабель утас, 14 бетон холтой шон, 10х3 метрийн харьцаатай боловсон бие засан газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багаж хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өөрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьсан цаг хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Нт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18, 28.1.19, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дугаар зүйлд заасан баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.1 дэх хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үед нь 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, БНХАУ-д үйлдвэрлэсэн Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахуульд өгсөн,
4. Шүүгдэгч Ч.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Год албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хүү Б.Билгүүнээр дамжуулан Засаг даргын Тамгын газрын албан өрөөнд нь 3.000.000 төгрөгийн хахууль өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Г:
...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж,
Шүүгдэгч Ч.Б:
... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж,
Шүүгдэгч Г.Н:
... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж,
Шүүгдэгч Б.Л:
... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримт:
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Гыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
-Хахууль өгөгч Б.Д“...Д” ХХК-д 1 га газрыг мод үржүүлгийн чиглэлээр эзэмших...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх,”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж “Д” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах газар эзэмшүүлэх захирамж гаргаж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д “...Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх...” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.Нхахууль өгөхийг шаардаж, 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.Цхаан банк дахь Ддугаарын дансаар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль авсан,
-Хахууль өгөгч Ч.Бгийн “...манай газрыг хууль бусаар хураан авч магадгүй...” гэх ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа Ч.Бгаас хахууль өгөхийг шаардаж, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт байрлах албан өрөөндөө 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Экошим мандал” ХХК-ийн захирал Ч.Бгийн хүү Б.Билгүүнээр дамжуулан 3.000.000 төгрөгийн хахууль авсан,
-Хахууль өгөгч Ч.Бгийн “...манай газрыг хууль бусаар хураан авч магадгүй...” гэх ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа 2019 оны 10 дугаар сард “Экошим мандал” ХХК-ийн захирал Ч.Бгийн борлуулж байсан Алтай хотхонд байрлалтай 120.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 80.000.000 төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгийн хямд үнээр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг шаардсан”,
Шүүгдэгч Г.МБатсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/256 дугаартай захирамжаар “Д” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар эзэмшүүлсэн. Тухайн газарт 241.635.000 төгрөгийг үнэ бүхий 400 метр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр кабель утас, 14 бетон холтой шон, 10х3 метрийн харьцаатай боловсон бие засан газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багаж хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өөрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьсан цаг хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18, 28.1.19, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт заасан баг хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.1 дэх хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үедээ иргэн Б.Н520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, БНХАУ-д үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахуульд авсан,
Шүүгдэгч Б.Лг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Д” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Д” төрийн бус байгууллагын эзэмшлийн Ддугаартай захирамжаар өөрийн компанийн эзэмшилд шилжүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Засаг дарга Д.Гын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.ЦХаан банк дахь Ддугаарын дансаар 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,
-мөн тухайн газарт 241.635.000 төгрөгийн үнэ бүхий 400 метр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр кабель утас, 14 бетон холтой шон, 10х3 метрийн харьцаатай боловсон бие засан газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багаж хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өөрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьсан цаг хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Нт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18, 28.1.19, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дугаар зүйлд заасан баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.1 дэх хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үед нь 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, БНХАУ-д үйлдвэрлэсэн Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахуульд өгсөн,
Шүүгдэгч Ч.Бг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Год албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хүү Б.Билгүүнээр дамжуулан Засаг даргын Тамгын газрын албан өрөөнд нь 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн Бдугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
“Булдтаг рашаан” ХХК-ийн Авлигатай тэмцэх газарт гаргасан 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай өргөдөл /1-р хх-ийн 3 дугаар хуудас/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4 дүгээр хуудас/,
2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 7 дугаар хуудас/,
2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл болон хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулна /1-р хх-ийн 8-10 дугаар хуудас/,
2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын нярвын өрөөнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-18 дугаар хуудас/,
“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 56-64 дүгээр хуудас/,
Хаан банкны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 50/7095 дугаартай “Д.ЦДтоот дансны 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулгыг хүргүүлэх” тухай албан тоот /1-р хх-ийн 68-70-р хуудас/,
Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 07/484 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 72-74-р хуудас/,
Д.Гыг ажилд томилсон тухай 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/97 дугаартай захирамж /1-р хх-ийн 106 хуудас/,
“Эко Шим мандал” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Авлигатай тэмцэх газарт гаргасан 10/020 дугаартай гомдол /2-р хх-ийн 2-3 дугаар хуудас/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 5 дугаар хуудас/,
гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан 2020 оны 09 дүгээр сарын 08- ний өдрийн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны Үндсэн хөрөнгийн баримт бичигт 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргах баримт бичгийн хуулбарууд /2-р хх-ийн 117-121-р хуудас/,
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 356 дугаартай бичгээр ирүүлсэн Д.Гын Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон Хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт, шалгалтын танилцуулга, 2016-2019 оны ХАСХОМ /2-р хх-ийн 147-165-р хуудас/,
гэрч Д.ЦХаан банкны Ддугаартай дансны 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацааны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 50/7095 дугаартай албан бичгээр ирүүлсэн дансны хуулга болон орлогын баримт /1-р хх-ийн 68-70, 80 дугаар хуудас/,
Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дугаартай “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамж /1-р хх-ийн 81 тал/, Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл болон хуулбарлан авсан бичгийн нотлох баримтууд /1-р хх-ийн 88-119 дүгээр хуудас/,
Ч.Бгийн Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Г-д гаргасан гомдол /2-р хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Ч.Бгаас гарган өгсөн баримт бичгийг хүлээн авсан тухай тэмдэглэл болон гаргасан өгсөн баримтууд /2-р хх-ийн 32-47, 48-65 дугаар хуудас/,
Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаартай газар эзэмших эрхийг цуцлах тухай захирамж, хавсралтын хамт /2-р хх-ийн 54-56 дугаар хуудас/,
Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01- ний өдрийн А/25 дугаартай Гансүхийн Мтус сумын Сөгнөгөр- Баянгол 3 дугаар багийн Засаг даргаар томилсон захирамжийн хуулбар, албан тушаалын тодорхойлолт /3-р хх-ийн 49-52-р хуудас/,
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн М дугаартай “...Батсүмбэр сумын засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дугаартай захирамжийн Дд ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ...” гэх шийдвэр /4-р хх-ийн 184-191-р хуудас/,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар М.Б2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн СD-нд хуулсан бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5-р хх-ийн 115-117-р хуудас/,
Б.Лхагвасүрэнгээс хавтаст хэрэгт тусгуулахаар өгсөн 7 ширхэг фото зураг /5-р хх-ийн 191-194 дүгээр хуудас/
гэрч Б.Д...Миний бие 2009 онд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Тод сураг 1900-1922” лавлах утсыг ажиллуулж эхэлсэн. Энэхүү лавлах утас ажиллаж эхэлсэн цагаас хойш иргэдийн 19000 гаруй малыг олж өгсөн. Манай лавлах утас нь Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, ХХААЯ, хувийн хэвшлийн сайт, телевиз, сонин сэтгүүлүүдтэй хамтран ажилладаг юм. Мөн Будда.мн сайт, фэисбүүк пэйжээр нийгмийн зөв хандлагыг дэлгэрүүлэх зорилгоор сургаал номлолыг түгээж ажилладаг юм. 2017 оноос хойш би Төв аймгийн Батсүмбэр сумын 3-р багийн нутаг дэвсгэр Түшээ гүн гэх газарт мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1га газрын эзэмшихээр хөөцөлдсөн юм. Уг газрыг “Буянт-үйлс” гэдэг ХХК эзэмшдэг байсан бөгөөд миний бие уг компаниас газрын эзэмших эрхийг худалдан авсан юм. Тэгээд газрын эрхийг шилжүүлэхэд аж ахуй нэгжид эзэмших эрх олгох ёстой гэсэн тул би “Д” ХХК-ийг байгуулсан. Ингээд өөрийн компани дээр газрын эрхийг шилжүүлэх гэхэд Батсүмбэр сумын засаг дарга Д.Г гэгч нь хүнд суртал гаргаж, хүлээж авч уулзахгүй, эрх шилжүүлэх асуудлыг үндэслэл шалтгаангүйгээр удаашруулж эхэлсэн. Ингэж явсаар би Д.Г гэгчтэй 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр биечлэн уулзаж газрын эрх шилжүүлэх асуудлаар ярихад “ Нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө өг, тэгвэл газрын асуудлыг чинь гялс шийдээд өгчихөе” гэж хэлсэн. Д.Г надаас яг хэдэн төгрөг нэхсэнийг санахгүй байна. Тухайн үед газрын эрхийг шилжүүлж авахын тулд мөнгө өгөхөөр зөвшөөрсөн. Тэгэхэд Засаг даргын орлогч Ннь надтай “Нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө өгч байгаа.” гэх утга бүхий гэрээ байгуулсан. Ингээд Д.Г нь шууд тэр өдрөө надад Д.Цэцэгжаргал гэгчийн Дгэсэн 11 дансны дугаар өгсөн бөгөөд миний бие уг данс руу 2017 оны 07 сарын 08-ны өдөр 1,5 сая төгрөгийг шилжүүлсэн. Ингээд уг газар миний бие хашаа барьж, боловсон бие засах газар байгуулж, тог цахилгаан татаж, ажилчдын амьдрах таван гэр барьж, 20*12 хэмжээтэй байшин барьсан. Нийтдээ 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тэгтэл 2019 онд засаг даргын орлогч Булган, сумын газрын даамал Мөнхбаяр нар Улаанбаатар хотод ирсэн байна гээд намайг дуудаж уулзсан. Тэгэхэд “таны газрыг дуудлага худалдаанд оруулна, дуудлага худалдааны төлбөр 12 сая төгрөг болно.” гэсэн. Тэгэхэд нь би “Надад тийм мөнгө байхгүй” гэж хэлсэн. Ингээд байж байтал 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр сумын засаг дарга А/324 дугаартай “газар чөлөөлөх тухай” захирамж гарч газар эзэмших эрхийн гэрээг цуцалж, манай хашааг буулгасан. Энэ асуудлаар засаг даргатай уулзах гэхээр уулзах шаардлага байхгүй гээд уулздаггүй. Засаг дарга Д.Г нь намайг газрын дуудлага худалдааны төлбөр 12 сая төгрөгийг төлөөгүй болохоор манай газрын эрхийг цуцалсан гэж ойлгож байгаа. Энэ асуудлаар би дээд шатны засаг даргад гомдол гаргасан... /1-р хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
гэрч Б.Д...Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг дарга Мгэдэг хүн манай нутагт үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол бидний хэлснээр бай, орон нутгийн үйл ажиллагаанд тусал, тэгэхгүй бол үйл ажиллагааг чинь зогсоож болно гэж хэлж дарамталдаг байсан. ...Тухайн үед миний бие тус газар 1 гэр бариад хашаагаа барьж үйл ажиллагаагаа явуулж байсан ба 2018 оны 05 дугаар сарын орчим багийн Засаг дарга Мгэх хүн ирээд надад хандан хэлэхдээ “Би багийн Засаг дарга Мгэх хүн байна. Та энэ нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол хандив тусламж өгөх ёстой. Тийм болохоор та 3-5 сая төгрөгийн хандив өгөх ёстой. Та юу өгөх гэж байна, яах гэж байна” гэсний дагуу би түүнд хандан “Надад мөнгө, төгрөг байхгүй. Харин 1 тооны шүдлэн үрээ өгье” гэхэд тэрээр “Болно. Тэр үрээгээ аваад ир” гэсэн юм. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 1 тооны шүдлэн үрээгээ авчрах замдаа багийн Засаг дарга Мруу утсаар яриад тус шүдлэн үрээг хаана өгөх талаар асууж тодруулахад тэрээр Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн Жаргалсайханы Пүрэвдорж гэх залууд өгчих гэсний дагуу тэр залууд тус шүдлэн үрээг миний бие багийн Засаг дарга Нт өгөөрэй гэж хэлээд тэдний гэрийн гадаа үлдээж байсан юм. Түүний дараа 2019 оны 04 дүгээр сард Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр Дүнжингарав худалдааны төвөөс худалдан авсан айрагны ваарыг 2019 оны 06 дугаар сард Нт өгч байсан. Намайг тус айрагны ваарыг өгөх үед Эрдэнэбаатар гэх сумын малчин залуу байсан... /1-р хх-ийн 22-23 дугаар хуудас/,
гэрч Б.Д...Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Б.Г, түүний орлогч Булган, багийн Засаг дарга Мнар нь ганц намайг гэлтгүй, олон хүмүүсийг хясан боогдуулдог. Эдгээр хүмүүсийн хууль бус энэ үйлдлийг хуулийн байгууллагын зүгээс таслан зогсоож өгөхийг хүсч байна... Би Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг Түшээ гүн гэх газарт байрлалтай 1 га газарт мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахын тулд дараах хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд:
1.Тухайн газарт 400 метр төмөр торон хашаа барьсан.
2. Тог татах зорилгоор 1000 метр газар кабель татаж, 14 бетон хөлтэй шон байрлуулсан.
3. 10х3 метрийн харьцаатай боловсон бие засах газар барьсан.
4. 20х12 метрийн харьцаатай Шилэн хүлэмж барьсан.
5. 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьсан.
6. Ажилчдын багаж, хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер буулгасан. Өөрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тухайн газар барьсан. Хэрвээ миний бие тухайн 1 га газрыг аваагүй байсан бол дээрх эд зүйлсийг авахгүй байсан юм. Би дээрх эд хөрөнгийг үнэлгээний байгууллагаар үнэлгээ гаргуулах хүсэлтэй байна... /1-р хх-ийн 24 дүгээр хуудас/,
гэрч Б.М...Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Буянт үйлстэн ТББ-д тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Түшээ гүн нэртэй газарт 1 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар олгосон байсан. 2017 онд Буянт үйлстэн ТББ-д тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Түшээ гүн нэртэй газарт 1 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар олгосон байсан. 2017 онд Буянт үйлстэн ТББ нь уг газрын эрхийг Д ХХК-д шилжүүлэх хүсэлтийг Засаг даргын Тамгын газарт гаргасны дагуу Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/236 тоот захирамжаар Д ХХК-д уг газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байсан. Тухайн үед буюу 2017 оны 07 дугаар сард Батсүмбэр сумын газрын даамлаар Т.Давааням гэгч ажиллаж байсан. Миний бие 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Т.Даваанямаас ажлыг нь хүлээн авсан юм. Намайг ажил авснаас хойш манай Засаг даргын орлогч Ц.Ннь 2018, 2019 оны үед Д ХХК-д газар эзэмшүүлсэн гэрчилгээг үзүүлж байсан бөгөөд би газрын албаны Лэнд менежер програмд шүүж үзэхэд огт бүртгэлгүй байсан. Газрын хувийн хэрэгт Д ХХК-ийн мэдээлэл, захирамж, гэрчилгээ нь огт байгаагүй. Би тухайн үед Засаг даргын орлогч Ц.Булганд "т“ надад газар эзэмшүүлсэн захирамж, кадастрын зураг, иргэний үнэмлэхний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбар зэргийг нь гаргаад өг, мэдээллийн санд оруулья” гэж хэлж байсан боловч надад гаргаж өгөөгүй. Д ХХК-ийн захирал Б.Нби энэ талаар хэлж байсан боловч албан ёсоор хүсэлт, материалаа өгч байгаагүй. 2020 оны 04 дүгээр сарын үед 3-р багийн хурлын дарга, иргэдийн төлөөлөгч нар нь Д ХХК нь гол, рашаан бүхий газрыг бохирдуулж, хашаа барьж байна гэх утгатай өргөдөл ирсэн. Үүний дагуу Засаг даргын орлогч Ц.Булган, татварын байцаагч н.Мөнхбаяр, байгаль орчны байцаагч н.Эрдэнэтуяа, хууль эрх зүйн ажилтан н.Ганзориг, жолооч н.Баасансүрэн гэсэн бүрэлдэхүүнтэй Д ХХК-ийн газар дээр нь очиж үзэхэд уг компанид олгосон газар нь усны энгийн хамгаалалтын бүс дотор буюу голоос 7 метрийн зайтай, 7-8 гэр барьсан, суурин бие засах газартай, мод үржүүлгийн чиглэлээр буюу зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй байсан. Тухайн үед Д ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдэлд гэрээг дүгнээгүй, усан сан бүхий газрыг бохирдуулсан, үерийн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан тул Газрын тухай хуульд заасны дагуу газрыг чөлөөлөх шаардлагатай талаар тусгасан. Уг мэдэгдлийн дагуу Д ХХК нь газар чөлөөлөхгүй байсан тул 10 гаруй хоногийн дараа очиж хашааг нь албадан чөлөөлсөн. Ингээд миний бие Д ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах тухай захирамжийн төсөл боловсруулж, хууль эрх зүйн ажилтнаар хянуулж, Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан. Суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдтэй Сумын Засаг даргын Тамгын газраас нийгмийн хариуцлагын гэрээ байгуулдаг. Энэ гэрээний дагуу аж ахуй нэгжүүд нь өөрсдийн эрхэлдэг ажил үүрэгтэй холбоотойгоор суманд нийгмийн сайн дурын ажил явуулах зорилготой юм. уг гэрээг Д ХХК-тай байгуул байх үед Б.Нби анх уулзаж газрынх нь бичиг баримт дутуу талаар хэлж байсан... /1-р хх-ийн 25-26 дугаар хуудас/,
гэрч Д.Ц...Би хаан банкинд Дтоот харилцах дансыг эзэмшдэг. Миний бие тухайн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт нярваар ажиллаж байсан. Би "Д ХХК-г огт мэдэхгүй. Энэ мөнгө миний дансанд шилжин орж ирсэн талаар би санаж байна. Манай сумын наадам 2017 оны 07 сарын 09, 10-нд болсон юм. 2017 оны 07 сарын 08-ны өдөр 6и Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлээд явж байхад Засаг дарга Д.Г над руу залгаад дансны дугаараа өгчих мөнгө шилжүүлээдэхье гэхээр нь би өөрийн Хаан банкны Дтоот дансыг өгсөн. Тэгэхэд миний дансанд 1.500.000 төгрөг шилжин орж ирсэн бөгөөд би маргааш нь буюу 2017 оны 07 сарын 09-ний өдөр Батсүмбэр суманд очихдоо Засаг дарга Д Год уг 1.500.000 төгрөгийг өгсөн. Засаг дарга уг мөнгийг баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулна гэж байсан.... Миний хувьд 2018 оны 03 дугаар сард биеийн байдлын улмаас ажлаа хүлээлгэх өгсөн юм. Уг 1.500.000 төгрөгийг сумын баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулсан санагдаж байна. Би энэ талаар тайлан гаргаж өгч байсан санагдаж байна... /1-р хх-ийн 30 дугаар хуудас/,
гэрч Д.Ц...Би уг мөнгийг маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Батсүмбэр сумын Засаг даргын өрөөнд Д.Год өгөхөөр өрөөнд нь орсон боловч Д.Г наадамд хэрэглэх мөнгө учраас байлгаж бай гэсэн болохоор нь би мөнгөө өгөөгүй. Өмнөх мэдүүлэгтээ би мөнгөө өгсөн гэж мэдүүлсэн байна. Би тухайн үед буруу санасан байна. Одоо ингээд сайн бодоод байхад өгөх гэтэл байлгаж бай гэсэн болохоор нь би байлгаж байсан. Асар гэх утгатай гүйлгээ нь манай сум тухайн жил наадмаар шар өнгийн асар авсан юм. Тэрний мөнгийг шилжүүлсэн байх, уг 1.500.000 төгрөгийн зарцуулалтын хувьд асар 950.000 төгрөг, гэрийн бүрээс 340.000 төгрөг, зуух, яндан 68.000 төгрөг, тугны материал 25.000 төгрөг, ус ундаа 103.520 төгрөг гэх мэтчилэн зүйлсэд зарцуулсан байгаа. Энэ талаарх баримтууд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүгийн баримтад байгаа. Миний хувьд дансанд орсон хандив гэх утгатай орлогын гүйлгээний хувьд тухайн 2017 оны 06 дугаар сард манай суманд түймэр гарсан байсан юм. Түймрийн хандив гэж хүмүүс хандив өгсөн байгаа. Би өөрийн хувийн дансаар авдаг учир орон нутгийн сангийн дансаар авах гэхээр хандив гэсэн гүйлгээ хамаагүй авч болохгүй учраас чи өөрийнхөө дансаар авчихаж бай гэж хэлж байсан болохоор нь би өөрийнхөө хувийн дансаар авдаг байсан. Эдгээр хандивын мөнгийг бензин тос болон өөр бусад шаардлагатай зүйлсэд зарцуулдаг байсан... /1-р хх-ийн 31-33 дугаар хуудас/,
гэрч Д.Ц...Би урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ 13 дансныхаа хуулгыг сайн харж чадалгүй мэдүүлэг өгсөн байна. Миний Хаан банкны Ддугаарын дансаар 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “С” ХХК-аас 1,500,000 төгрөг наадмын үйл ажиллагаанд зарцуулахаар орж ирсэн ба тус мөнгийг сумын санхүүгийн албанаас наадмын үйл ажиллагаанд зарцуулна шүү гэж хэлж байсан. Тэгэхээр нь би 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод наадмын үйл ажиллагаанд бараа материал авах гээд явж байхад миний 89172979 дугаар руу сумын засаг дарга Д.Г өөрийнхөө өрөөний болон гар утсаар ямар учиртай мөнгө болохыг асууж тодруулахад тэрээр “Дансанд чинь 1,500,000 төгрөг орно” гэсэн юм. Би тухайн үед түүнд өөрийнхөө Хаан банкны Ддугаарын дансаа өгсөн ба тухайн өдөр миний уг данс руу 1,500,000 төгрөг орсон. Тэгээд би “С” ХХК-ийн өгсөн мөнгөнөөс 950,000 төгрөгөөр шар өнгийн асар авч, өөрт бэлэн байсан мөнгөөр наадмын үйл ажиллагаанд зарцуулах материал авсан. Мөн тухайн үед миний данс руу манай суманд гарсан ой хээрийн түймэртэй холбоотой иргэдээс мөнгө төгрөг орж ирж байсан ба манай сумын наадам 2017 оны 7 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Тэгээд наадмын амралт эхэлж 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр сумын засга дарга Д.Г нь “Д” ХХК-аас шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг бэлнээр авчирч өгөх талаар хэлсний дагуу миний бие банкнаас бэлнээр 2,286,000 төгрөг авч 1,500,000 төгрөгийг сумын Засга дарга Д.Гын өрөөнд оруулж өгсөн.... миний бие эхний удаа өгсөн мэдүүлэгтээ Д.Год 1,500,000 төгрөг өгснөө хэлсэн ба дараагийн удаа мэдүүлэг өгөхдөө “С” ХХК-ийн шилжүүлсэн мөнгөтэй андуурч мэдүүлэг өгсөн байна лээ. Би өөрийн дансны хуулгыг харахад тодорхой харагдаж байгаа ба өөрийн дансны хуулгыг мэдүүлэгт хавсаргуулахаар гарган өгье... Сумын Засаг даргын орлогч Ннь тухайн өдөр надтай утсаар холбогдсон ба гэхдээ миний дансны дугаарыг аваагүй, сумын Засаг дарга Д.Г л надаас миний дансны дугаарыг авсан... “Д” ХХК-аас шилжүүлсэн 1,500,000 төгрөг ямар учиртай мөнгө болохыг Д.Г надад хэлээгүй ба мөнгө миний дансанд орсны дараа надаас мөнгө орсон талаар асуусан. Орсон гэж би хэлэхэд тэрээр “Наад мөнгөө байлгаж байгаарай” гэж хэлсэн. Тийм учраас би тус мөнгийг өөрийн дансандаа хадгалж байгаад Д.Гын ярьсны дагуу бэлнээр авч өгсөн... Би тус мөнгийг хахуулын мөнгө байсан талаар огт мэдээгүй. Сумын Засаг дарга тус 1,500,000 төгрөгийг дансандаа байлгаж байгаад түүнийг тухайн мөнгөө бэлнээр аваад ир гэсний дагуу өөрийн дансанд байсан бүх мөнгөө 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шавхаж аваад түүнд 1,500,000 төгрөгийг өрөөндөө байхад нь оруулж өгсөн. Тухайн үед Д.Г өрөөндөө ганцаараа байсан... / 1-р хх-ийн 34-35 дугаар хуудас/,
гэрч Д.Гын ...2016 оны 10 дугаар сараас одоог хүртэл Батсүмбэр сумын Засаг даргаар ажиллаж байна... Тухайн төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг Түшээгүн гэх газар байрлалтай 1 га газрыг “Д” ХХК-нд 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба 2017 оноос хойш 3 жил тус газар ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй учир Газрын тухай хуулийн дагуу тухайн захирамжийг хүчингүй болгосон юм. Миний 2020 оны 04 дүгээр сард гаргасан “Хашаа” арга хэмжээний хүрээнд удирдамж боловсруулан хяналт шалгалт хийхэд тус “Д” ХХК нь газрын зориулалтын дагуу ашиглаагүй, мод тарих зорилготой байсан боловч мод огт тариагүй, худаг зөвшөөрөлгүй ухсан гэх мэт 14 зөрчил илэрсэн юм. Энэ тухай 20 орчим хүний гарын үсэгтэй гомдол ирсэн ба дээрх зөрчил хяналт шалгалтаар ирсэн... Би Даваанямын Цэцэгжаргал гэх хүнийг танина. Д.Цэцэгжаргал нь манай Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын нярваар ажиллаж байсан хүн байгаа юм. Тэрээр 2017 онд ажлаасаа халагдсан... Тухайн мөнгийг баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулахаар авч ашиглаж байсан ба тус 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг нийгмийн хариуцлагын гэрээнд заасны дагуу өгсөн. Дээрх мөнгийг хэрхэн юунд зарцуулсан зарцуулалт нь манай Засаг даргын тамгын газар байгаа... Тухайн үед манай орлогч дарга н.Булгантай уулзан гэрээ байгуулан тус 1.500.000 төгрөгийг өгсөн байна лээ. Хувийн дансаар авсныг манай Санхүү албаны дарга Х.Нэргүй гэх эмэгтэй мэдэж байгаа байх... /1-р хх-ийн 36-37 дугаар хуудас/,
гэрч Ц.Б...”Д” ХХК-тай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээ нь Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуу нэгжүүдтэй байгуулдаг гэрээ юм. Гэрээний зорилго бол манай сумын иргэдийг ажлын байраар хангах, үлгэр жишээ байдлаар үйл ажиллагаа явуулах гэсэн үндсэн зорилготой. Мөн сумын бүтээн байгуулалтад хамтарч ажиллах гэсэн заалттай гэрээ байгаа. 2019 оны 02 сард шиг санаж байна би газрын даамал Б.Мхамт Улаанбаатар хотод ирж Б.Нуулзсан. Тухайн үед энэ жил ямар ажил дээр хамтран ажиллах вэ гэдэг асуудлыг ярилцсан. 12.000.000 төгрөг нэхсэн асуудал байхгүй... Надад тийм эрх зүйн үндэс байхгүй... Миний хувьд бол аж ахуйн нэгжүүдтэй дэд бүтэц, хамтран ажиллах талаар хариуцаж ажилладаг. Газартай холбоотой асуудлыг Б.Мөнхбаяр болон Засаг дарга нар гаргадаг учраас би энэ асуудлын талаар мэдэхгүй... “Д” ХХК-ийн Б.Днь тухайн үед надтай ирж уулзаад манай зүгээс танай сумын наадамд туслах хүсэлтэй байна гэж надтай ирж уулзсан. Яагаад надтай уулзсан гэхээр Нийгмийн хариуцлагын гэрээг би хариуцдаг учраас надтай уулзсан байгаа. Тэр үед би Б.Нямар ч байдлаар хамтарч ажиллаж болно гэж хэлээд гаргасан байгаа. Би тэрнээс биш Д.Цдансыг өгөөгүй, хаанаас яаж олж Д.Цданс руу мөнгө хийсэн талаар мэдэхгүй байна... "Д" ХХК нь газрыг зориулалтын бусаар ашигласан үндэслэлээр цуцалсан. Уг компани нь мод үржүүлгийн зориулалтаар авсан газарт амралтын чиглэлээр явуулж байна гэж нутгийн иргэд гомдол гаргасны дагуу шалгаж үзээд эрхийг нь цуцалсан байх гэж би ойлгож байна... /1-р хх-ийн 39-40 дугаар хуудас/,
гэрч Ж.П...Б.Дгэх хүн 2018 оны 06 дугаар сарын 10-ны орчим манайд 1 тооны шүдлэн үрээг авч ирж өгөөд Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Мгэх хүнд өгөөрэй гэж хэлээд тус шүдлэн үрээг үлдээж байсан юм. Манай багийн Засаг дарга Г.Мнь тус шүдлэн үрээг маргааш өдөр нь ирээд өөрөө авч явсан... /1-р хх-ийн 43 дугаар хуудас/,
гэрч Г.Нын ...Би Б.Дгэдэг хүнээс Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн өдөрлөгөөр 1 тооны шүдлэн үрээ, 1 ширхэг айрагны ваар зэрэг зүйлсийг авч байсан. 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн өдөрлөг болсон ба тэр үед миний бие Б.Дгэх хүнээс 1 тооны шүдлэн үрээ авч түрүүлсэн морины эзэнд шагнал болгон өгч байсан. 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр орчим Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн өдөрлөг болсон ба би тэр үед иргэн Б.Н1 ширхэг цэнхэр эрээн өнгийн айрагны шилэн ваар авч, түрүүлсэн морины эзэнд гардуулж өгч байсан... /1-р хх-ийн 44-45 дугаар хуудас/,
гэрч Ю.Б...Сумын Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтан нь Монгол Улсын Төсвийн тухай хуульд зааснаар хандив тусламж авч болно. Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д зааснаар “Төсвийн байгууллага төсвийн ерөнхийлөгч, захирагчаараа дамжуулан дараах тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчит бус хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгө, хөдлөх эд хөрөнгийн хэлбэрээр тусламж, хандив авч болно” гэж заасан байдаг. Тухайн заалтад мөн санхүүжүүлэх эх үүсвэр дутагдсан хөтөлбөр, арга хэмжээг үргэлжлүүлэх, байгууллагын хүний нөөцийн чадвахийг бэхжүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор хандив авч болно гэж заасан байдаг. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д “Төсвийн ерөнхийлөн захирагч тусламж, хандив авсан тухай баримтын хувийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эсхүл аймаг нийслэл сум дүүргийн төрийн санд нэг сарын дотор хүргүүлнэ.” Гэх заалтыг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй. Харин хувь хүний дансаар хандив тусламж авч болохгүй, сумын нэмэлт санхүүжилтийн дансаар авч тус хандив тусламжийг зарцуулах ёстой байдаг... Тухайн иргэн аж ахуй нэгж байгууллага нь хандив тусламж өгөх талаар өөрийн хүсэлтээ тавьсны үндсэн дээр хүсэлтийн дагуу мөнгө эд хөрөнгийг хандив тусламжаар авч болно. Харин сумын эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуй нэгж байгууллагаас мөнгө, эд хөрөнгө шаардаж авахыг хориглосон байдаг... /1-р хх-ийн 46-47 дугаар хуудас/,
гэрч М.Б...Дэнзэнгийн Гын төрсөн эгчтэй манай төрсөн ах гэр бүлийн харилцаа холбоотой, харин Ц.Булган, Г.Мнарыг ажил хэргийн шугамаар танина. Би тэдгээр хүмүүстэй хувийн ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би “Алтан дорнод Монгол ” ХХК-д 10 гаруй жил ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл Төв аймгийн Батсүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байна... Миний ажил үүргийн хувиар бол нийтээр тогтоол шийдвэр гаргах, сум орон нутгийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй... Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас манай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дамжуулан хандив тусламжийг нэмэлт санхүүжилтийн дансаар авч иргэдийн төлөөлөгчдийн тогтоол шийдвэр огт гарч байгаагүй. Би уг асуудлын талаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр хэлж байсан боловч сумын Засаг дарга, Засаг даргын орлогч болон бусад албан тушаалтан нараас тодорхой хариу хэлж байгаагүй... Манай Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтнууд нь хувь дансаар хандив тусламж авсан асуудал байж болохгүй. Энэ нь хууль зөрчсөн асуудал байна... /1-р хх-ийн 48-49 дугаар хуудас/,
гэрч Д.О...2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш одоог хүртэл төсөв төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байна... Миний ажил үүргийн хувиар бол төрийн сангийн гүйлгээ хийх хяналт тавих, статистикийн мэдээ гаргах 16 үүрэгтэй... Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газарт төрийн сангийн 100140255408 дугаартай данс байдаг... намайг уг албан тушаалд ажиллаж байх хугацаанд Засаг даргын тамгын газрын иргэн, аж ахуй нэгж байгууллагаас хандив тусламж авч сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зарцуулагдаж байгаагүй... Манай Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтээр дамжуулан хандив тусламж авах тохиолдолд дээд шатны байгууллага болох Төв аймгийн Санхүү, төрийн хэлтэст зарцуулалтын эрх хүсэх маягтыг явуулна. Төв аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс тухайн мөнгө, хөрөнгийг зарцуулах шийдвэр ирсэн тохиолдолд зарцуулах эрх үүсдэг... /1-р хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
гэрч Д.Н...Би 1997 оноос 2003 онд Төв аймгийн Батсүмбэр сумын нийтлэг үйлчилгээний албаны нярав, 2003 оноос 2015 онд тус сумын Ерөнхий боловсролын сургуульд албан бус боловсролын багш, номын санч нягтлан бодогч, 2015 оноос 2018 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд тус сумын Засаг даргын тамгын газрын нийтийн ерөнхий, тусгай сан, эрүүл мэндийн төв хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2018 оны 3 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарч, 2018 оны 3 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд сумын Засаг даргын тамгын газарт нярав, 2019 оны 1 сараас 11 сар хүртэлх хугацаанд эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч, 2020 оны 3 дугаар сараас одоог хүртэл сумын Засаг даргын тамгын газрын нярваар ажиллаж байна... Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын орлогод бараа, материал данс бүртгэлд 2017 онд авагдаад одоог хүртэл ашиглаж байгаа... Миний бие Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор 2015 оны 1 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл ажиллах явцад сумын нэмэлт санхүүжилтийн данс гэж байсан. Гэвч тус дансаар огт хандив тусламж орж, сумын иргэдийн төлөөлөгчдийн тогтоолоор зарцуулагдаж байгаагүй... Сумын засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтээр дамжуулан хандив тусламж авах тохиолдолд иргэн, аж ахуй нэгж байгууллагын өөрийн хүсэлтээ гаргасан байхыг шаардана. Мөн дээд шатны байгууллага болох Төв аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст зарцуулалтын эрх хүсэх маягтыг хүргүүлэх ба тус хэлтсээс тухайн мөнгө, хөрөнгийг зарцуулах шийдвэр ирсэн тохиолдолд зарцуулах эрх үүсдэг. Мөн Монгол улсын төсвийн тухай хууль, Монгол улсын сангийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 22- ны өдрийн 216 дугаартай тушаалаар “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих” журмын дагуу зохицуулагдах ёстой... /1-р хх-ийн 52-53 дугаар хуудас/,
гэрч Д.Гын ...Би Б.Н2020 оны 08 дугаар сард анх 17 удаа уулзсан ба түүнээс өмнө тэр хүнтэй огт уулзаж, утсаар ярьж байгаагүй. Тухайн үед Б.Днь сумын Засаг даргын орлогч Ц.Булгантай уулзаад сум орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд сум орон нутагт хандив тусламж өгөх талаар өөрөө хэлж байсан гэсэн. Сумын засаг даргын орлогч Ц.Ннь тэр үед Б.Нсанхүүгийн албанд ороод зохих журмын дагуу хандиваа тушаа гэж хэлж байсан гэсэн. Миний хувьд Б.Н1.500.000 төгрөг авч байгаагүй. Санхүүгийн албанаас тус мөнгийг хувийн дансаар авсан нь буруу байгаа ба гэхдээ тус мөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаар санхүүгийн баримтад байгаа болно... Тус 1,500,000 төгрөгийг хэрхэн юунд зарцуулсан талаар Санхүүгийн тайланд байгаа байх...Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна... Асуултад хариулахгүй хэсэг удав. Хандив авахыг би шийдээгүй ба иргэн өөрөө суманд болж байгаа үйл ажиллагаанд өөрөө оролцох хүсэлт гаргасан гэж ойлгож байгаа. Түүнийгээ хэрхэн яаж өгөх вэ гээд сумын Засаг даргын орлогч Ц.Булганд хэлсэн ба орлогч дарга нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн албанд ороод хуулийн хандиваа тушаа гэж гаргасан талаар Булганаас тухайн асуудал үүсэхэд сонсож байсан... Би дэлгүүрийн газрын гэрчилгээг мэдүүлсэн байсан ба дэлгүүрийн үл хөдлөх гэрчилгээг аваагүй байсан учраас дээрх палкан байшинг мэдүүлээгүй юм. Одоо үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч байгаа ба гарсан тохиолдолд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэмж оруулж болно...Тухайн үед буюу 2017 онд би Б.Нуулзаагүй, ямар учраас уулзаагүй гэвэл Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт түймэр гарсан. Түймэр гарсантай холбогдуулан түймрийн голомт дээр ажиллах, Монгол улсын Төрийн албан тушаалтнууд ирсэнтэй холбогдуулан газар нутгаа танилцуулах зэрэг ер нь бол түймрийн үеэр ажлын байран дээрээ ихэвчлэн эзгүй байдаг байсан... /1-р хх-ийн 220-222 дугаар хуудас/,
гэрч Б.Д...Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Г, сумын Засаг даргын орлогч Ц.Булган, тус сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Мнар нь манай сум орон нутагт үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол бидэнд тодорхой хэмжээний хандив тусламж өгөх ёстой, бид нарын саналыг хүлээж авах ёстой хэрвээ тэгж чадахгүй бол бид нарын зүгээс танай уйл ажиллагааг чинь явуулахгүй байлгаж чадна шүү гэх мэтээр хясан боогдуулдаг байсны улмаас тус орон нутаг үйл ажиллагаа явуулахын тулд миний бие аргагүй байдалд ороод Д.Г, Ц.Булган, Г.Мгэх хүмүүст мөнгө төгрөг, адуу, ваар зэрэг эд зүйлс өгсөн юм. Түүнээс биш би тэдгээр хүмүүст мөнгө төгрөг, адуу, ваарыг сайн дураараа өгсөн зүйл байхгүй. Өгсөн шалтгаан нь ердөө л энэ юм. Би ямар учраас Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар Түшээ гүн гэх газар байрлалтай 1 га газрыг авсан шалтгаан, зорилго нь цөлжилт их хэмжээгээр үүссэнтэй холбоотойгоор ногоон алт болох мод тарих нь өөрийн хийх боломжтой зүйлийн нэг байна гэж үзсэн... /1-р хх-ийн 227-229 дүгээр хуудас/,
гэрч Ч.Бгийн ...“Эко шим мандал” ХХК-ийг би 2014 оны үед үүсгэн байгуулсан. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Төв аймгийн Батсүмбэр суманд 2014, 2015 оны үеэс эхлээд газар авч цэвэр цусны үнээг иргэдэд нийлүүлэх мөн цагаан идээг ямар нэгэн хольцгүйгээр нийлүүлэх зорилготойгоор өөрийн их хэмжээний хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулахаар болсон. Батсүмбэр сумын Засаг дарга Д.Год би хэлсэн бүрийг нь өгч сайхан харьцдаг байсан. Гэтэл Д.Г нь сүүлдээ надаас хувьдаа юм нэхэж эхэлсэн. Би үүнийг нь зөвшөөрөхгүй болохоор намайг сумаасаа хөөх талаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцсэн байсан. Би сум орон нутагт олон удаа хандив өгч байсан. Д.Год хог шороогоо зөөж бай гэж хэлээд том оврын самосмоль машин өгсөн. Гэтэл Д.Г нь энэ машиныг чинь ашиглаж чадахгүй байна гэхээр нь би 10.000.000 төгрөгөөр старекс машин худалдан авч өгсөн. Д.Г нь надаас хямдралтай орон сууц өгөөч гэхээр нь би бартерт авсан хэдэн орон сууцнуудаас үзүүлээд 10- 20 хувь хямдруулаад ав гэсэн. Гэтэл Д.Г нь 50 хувь хямдруулж өг гэхээр нь би зөвшөөрөөгүй юм. Гэтэл манай компанийн эзэмшлийн газруудыг захирамж гаргаж цуцалж эхэлсэн. Энэ талаараа бидэнд мэдэгдээгүй. Би энэ талаар өөрөө олж мэдсэн. Би Батсүмбэр суманд очиж Д.Гтой уулзаад яагаад миний газрыг цуцалчихваа гэсэн чинь 2 жил дараалж үйл ажиллагаа явуулаагүй гэсэн. Тэгээд Д.Г нь миний охинд 2 өрөө байр өгчих гэж надад хэлдэг. Ер нь Д.Г нь байнга шахуу ямар нэгэн юм шаардаж байдаг. Би аргаа бараад үхэрнийхээ талыг нь хүртэл зараад техник тоног төхөөрөмжөө зарж байна. Миний хашаан дотор хэн дуртай нь ирээд ногоо тарьж малаа бэлчээж байна... 2017 оны 05 дугаар сард шиг санагдаж байна. Д.Г нь над руу утсаар яриад төмсний үр хэрэгтэй байна гэснийх нь дагуу би 4.000.000 орчим төгрөгийн 4 тонн төмсний үр өгсөн. Д.Г нь надад одоогийн байдлаар ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй... 2017 оны 04, 05 дугаар сарын үед би эхлээд Д.Год өөрийн санаачилгаар 20.000.000 орчим төгрөгийн үнэтэй том оврийн самосмоль машиныг 19 сумандаа ашиглаарай гэж хэлээд өгсөн. Гэтэл Д.Г энэ машиныг чинь ашиглаж чадахгүй байна. Энэнийхээ оронд мөнгийг нь өгчих гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь би тэр самосмоль машинаа эргүүлэн аваад, мөнгө өгөхгүйгээр машин өгнө гэж бодоод хувь хүнээс 10.500.000 төгрөгөөр старекс загварын автомашиныг худалдан авч Д.Год сумандаа ашиглаарай гэж хэлээд өгсөн... Дээр хэлсэн старекс машиныг өгсөн өдөр би Д.Гын ажлын өрөөнд бэлнээр 3.000.000 төгрөгийг өгсөн байгаа. Энэ мөнгө нь ямар учиртай мөнгө гэхээр Д.Г нь Засаг дарга болсноосоо хойш надаас байнга шахуу мөнгө шаардаж байдаг байсан болохоор нь би өгсөн юм. Тэрнээс биш би зүгээр байгаа хүнд мөнгө өгөөд байна гэж байхгүй, илүүдээ гарсан мөнгөтэй хүн байгаа бишдээ... Энэ бүгд чинь миний өөрийн хувийн мөнгө юм. Машины хувьд одоо Батсүмбэр суманд ашиглаж байгаа учраас тэр машин нүдэн дээр ил байгаа. Харин бэлэн мөнгөний хувьд бол ямар нэгэн баримт байхгүй... Д.Г нь 2019 оны 10,11 дүгээр сарын үед гэж санагдаж байна. Д.Г Солонгосоос ирсэн эгчийн хамт ирсэн... /2-р хх-ийн 12-15 дугаар хуудас/
гэрч Ц.Б...2019 оны 10 сарын үед гэж би санаж байна. Би орой ажил тараад харих гээд явж байтал манай захирал Ч.Б над руу утсаар яриад Батсүмбэр сумын Засаг дарга манай байрнаас байр үзнэ гэж байна. Чи уулзаад байр үзүүлээдхээч гэсэн. Тэгээд би Хан-Уул дүүргийн 11-р хороо Ривер тауверын 1 давхарт уулзсан. Тэр үед Батсүмбэр сумын Засаг дарга гэх 170 орчим см өндөртэй туранхай залуу, эгч нь гэх нэг эмэгтэйн хамт байсан. Тэр үед Ч.Б захирал бас өөрөө ирсэн. Тэгээд захирал надаас хаана хаана ямар ямар байр байна гэж асуухаар нь би Алтай хотхонд 2 өрөө байр, ханбогд хотхонд 2 өрөө байна гэсэн чинь маргааш нь үзэхээр болоод тэгээд салсан. Маргааш нь би нөгөө Батсүмбэр сумын Засаг даргатай хамт ирсэн эгчийнх нь хамт мөн ахиад нэг эмэгтэйн хамт бид уулзсан. Би тэр 2 эмэгтэйтэй уулзаад Ханбогд хороолол болон Алтай хотхоны байруудыг үзүүлсэн. Надаас байрны үнийг асуухаар нь би зарж байгаа үнэ болох Ханбогд хорооллын байрыг 1.800.000 төгрөг, Алтан хотхоны байрыг 2.100.000 төгрөг гэсэн. Гэтэл заза бид нар захиралтай чинь байрны үнэ ярина гэж хэлээд явсан. Түүнээс хойш би дахиж тэр хүмүүстэй уулзаагүй, хараагүй. Сүүлд нь би захирлаас нөгөө Батсүмбэрийн байр үзсэн хүмүүс юу болсон юм бол гэтэл захирал надад тэр хүмүүс бүүр хямдхан авна гээд байхаар нь би үгүй гээд хэлчихсэн гэж байсан... /2-р хх-ийн 16-18 дугаар хуудас/,
гэрч Б.М...Одоогоор “М” ХХК-д Төв аймгийн 20 Алтанбулаг суманд үйлдвэрийн даргаар ажиллаж байна... “Экошим мандал” ХХК нь төмс хүнсний ногоо тарьдаг гэж байсан. 2020 онд Батсүмбэр сумын Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн газрын тооллого явагдсан. Уг захирамжийн дагуу 328.8 га бүхий 38 иргэний газрыг төлбөр төлөөгүй болон гэрээ дүгнээгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, хэмжээ хэтрүүлсэн хашсан зэрэг үндэслэлүүдээр цуцлагдсан. Ч.Б нь газрын төлбөрөө гайгүй төлдөг байсан болохоор 2 жил газраа зориулалтын дагуу ашиглаагүйгээр шалтгаанаар Ч.Бгийн эзэмшлийн 2, 3 дугаар багт байрлах 24.7 орчим га газрын эрх цуцалсан шалтгаан нь 2 жил ашиглаагүй гэсэн байсан. Би уг ажлын хэсэгт орсон байгаа. Уг захирамжийн дараахан 2020 оны 05 сарын сүүлээр Төв аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг ирж газартай холбоотой асуудлуудыг шалгасан. Уг шалгалтаас Батсүмбэр сумын Засаг даргын газрын эрхийг цуцалсан захирамжуудыг шалгаж зөвтгөж гарга гэсэн захирамж гарсан байгаа. Түүнийх нь дагуу Батсүмбэр сумын Засаг дарга Д.Г нь шүүхээр шийдүүлнэ гэж байсан... /2-р хх-ийн 20-22 дугаар хуудас/,
гэрч Д.Гын ...Ажил эрхлэлтийн хувьд 1996-2009 оны хугацаанд “Өнөр мандал” ББН-д нярав, малчин, менежер, захирал зэрэг албан тушаалд, 2009-2012 онд “Батсүмбэр сумын тогтвортой амжиргаа” төслийн зохицуулагчаар, 2012-2016 онд Батсүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар, 2016 оноос хойш одоог хүртэл мөн сумын засаг даргаар ажиллаж байна... “Экошим мандал ХХК-ийн талаар 2012 оноос хойш мэдэх болсон. Захирал нь Ч.Б гэдэг хүн байдаг. “Экошим мандал” ХХК нь манай суманд Сөгнөгөрт ногооны талбай худалдаж аваад үйл ажиллагаа явуулдаг юм. Ч.Бтай ямар нэгэн найз нөхөд ураг төрлийн холбоотой зүйл байхгүй. Гэмгүй ах дүү нар байсан... Энэ жил засгийн газрын 170-р тогтоол гарсантай холбогдуулан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй талбайнуудыг хураах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг газар дээр нь ажиллаад 300 орчим га хураагдахаар болсон. Үүнд Ч.Бгийн 20 орчим га байсан. Уг 20 орчим га талбайд хүнсний ногоо тарих ёстой байтал малыг тэжээл тарьсан байсан тул зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх эрхийг нь цуцалсан байгаа. Энэ талаар Ч.Бд мэдэгдлийг өгсөн гэж байсан... Уг захирамжийн дагуу Төв аймгийн барилга Геодези зураг зүйн газраас ажлын хэсэг ирж үзээд уг захирамжийг үндэслэн хуулийн заалт буруу байна, гэрчилгээний дугаар бичигдээгүй байгаа учраас эрхийг нь сэргээ гэсэн. Төв аймгийн захиргааны хэргийн шүүхэд хандана гэж байсан. Энэ захирамжийг хавсралтад дурдсан аж ахуй нэгжүүдээс захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. Манай сумын зүгээс уг захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа... Ноднин 2019 оны 10, 11 сарын үед миний эхнэр нас бараад би Улаанбаатар хотод Ч.Бтай уулзаж хоолонд орсон. Ч.Б нь эхнэр чинь нас барахад очиж чадсангүй гэж байсан. Тэгээд би Ч.Б нь байр хямдхан байдаг гэхээр нь би байр хайж байгаа юм гэтэл надад Алтай хотхон болон Зайсан орчимд нэг нэг байр үзүүлсэн. Уг байрнуудыг нь үзсэн. Алтай хотхоны байр нь таалагдсан учраас үнийг нь асуутал 120.000.000 төгрөгт өгнө 3 өрөө байр гэсэн. Тэгэхээр нь би бэлэн 80.000.000 төгрөгт өгөх үү гэтэл Ч.Б боломжгүй гэсэн. Тэрнээс хойш ахиж орон сууц, байрны асуудал яриагүй. Ямар учраас 80.000.000 төгрөгөөр авъя гэж хэлсэн нь тухайн үед надад 70.000.000 орчим төгрөг байсан болохоор тэгж хэлсэн юм. Тэгээд ч уг байр нь зогсоол муутай 21 таалагдаагүй учраас авахаа больсон байгаа. Би тухайн байрыг үзэхдээ өөрийн төрсөн эгч Мхамт очиж үзсэн. Харин нөгөө талаас Ч.Бгийн ажилчин гэх нэг эмэгтэй байсан. Бартераар авсан байрнууд гэж байсан. Миний төрсөн дүү болох Энхцэцэг нь Солонгос улсад байдаг болохоор байр авах гээд сонирхсон юм... 2014, 2015 оны намайг хурлын дарга байхад Ч.Б нь манай суманд том оврын Хово маркийн машиныг бэлтгэсэн. 2017 онд би Засаг дарга болсон хойно оо Ч.Бтай уулзаад Тамгын газарт өгсөн Хово машин чинь хаана байдаг юм бэ гэтэл тэр Ховоны оронд Солонгос улсын Хово шиг том машин өгье гэсэн. Тэр машиныг нь үзсэн чинь муудчихсан машин байсан. Тэгэхээр нь би энэ машин чинь явдаггүй юм байна гэсэн. Ч.Б нь надаас ямархуу машин байвал болох уу гэхээр нь би олон хүн суучихдаг нийтийн зориулалттай машин байвал болж байна гэтэл Старекс машин авч өгч байсан. 12.000.000 төгрөгөөр авсан гэж байсан. Уг машин нь одоо 50-00 ТӨҮ улсын дугаартай Батсүмбэр сумын тамгын газарт явж байгаа... Би тамгын газартаа Ч.Бгаас нэг ч төгрөгийн хандив авч байгаагүй... Энэ нь Төв аймгийн Баян сум руу шиффийн харилцаа гэж өгсөн. Ч.Б нь өөрөө шифф сумандаа төмсний үр хэрэгтэй гэж хэлээд надаа дамжуулаад өгсөн. Үүнийхээ оронд Баян сумаас нүүрс авч байсан санагдаж байна. 2 сум хамтын ажиллагааны шугамаар манайх төмс өгөөд зөрүүлээд нүүрс өгсөн юм. Би уг төмсний үрийг хувьдаа ашигласан зүйл байхгүй... /2-р хх-ийн 23-26 дугаар хуудас/,
гэрч Д.М...Миний төрсөн дүү н.Энхцэцэг нь Солонгос улсад байдаг юм. 2019 юм билүү 11 дүгээр сард Д.Г, н.Энхцэцэг нар нь хамтарч байр авах тухай ярилцсан. Тэгээд Д.Г над руу утсаар яриад нэг дугаар өгье та ярьж байгаад очоод байр үзээдхээч гэсэн. Би тэр дугаар руу нь яриад Алтай хотхонд болон яармагийн Хүннү молл орчимд Ханбогд гэх хотхонд тус тус байр үзсэн. Алтай хотхоны байр нь ашиглалтад орсон 3 өрөө байр байсан, үнийг нь санахгүй байна. Ханбогд хотхоны байр нь бол ашиглалтад ороогүй байр байсан. Тухайн орон сууцнуудаас аль алийг нь аваагүй. Одоо хүртэл байр аваагүй байгаа... Тухайн орон сууцны талаар Д.Г танд ямар нэгэн хэлсэн үү? Ямар учиртай орон сууц үзүүлсэн юм бэ? Хариулт: Д.Г нь надад хэлэхдээ "ийм байр байна гэж байна та үзээдхээч" л гэж надад хэлсэн. Нарийн ширийн зүйл хэлээгүй. Тэрнийх гэж юм хэлээгүй. Би ч ямар учиртайг нь асуугаагүй... Миний төрсөн дүү н.Энхцэцэг нь тухайн үед Монголд өөрөө таараад хамт явсан. Нэг эмэгтэй хүн ирж тухайн байрнуудыг онгойлгож үзсэн. н.Энхцэцэг нь 2020 он гаргаад 1 сард Солонгос улс руу явсан. Одоо ковид гээд карентилагдчхаад ирж чадахгүй байгаад байгаа... /2-р хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
гэрч Ю.Б...Тухайн иргэн аж ахуй нэгж байгууллага нь хандив тусламж өгөх талаар өөрийн хүсэлтээ тавьсны үндсэн дээр хүсэлтийн дагуу мөнгө эд хөрөнгийн хандив тусламжаар авч болно. Харин сумын эрх бүхий албан тушаалтан нь иргэн аж ахуй нэгж байгууллагаас мөнгө, эд хөрөнгө шаардаж авахыг хориглосон байдаг... иргэн аж ахуй нэгж байгууллагаас адуу, мал, үнэ хүрэх эд хөрөнгө хандив тусламж хэлбэрээр өгсөн тохиолдолд сумын Засаг даргын тамгын газраас комисс томилогдож тус мал, эд зүйлийн үнэлгээг гаргуулан сумын орлогод авах ёстой... /2-р хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
яллагдагч Д.Гын ...Би тухайн үед байгаа мөнгөндөө тааруулаад хямдруулаад 80,000,000 төгрөгт Улаанбаатар хотын Алтай хотхоны 3 өрөө байрыг өгөх талаар санал тавьсан юм. Ер нь бол түүнтэй ярьж байгаад хамгийн доод үнэ нь 80,000,000 төгрөгөөр өгөх үү гэж асуусан ба хясан боогдуулсан асуудал байхгүй. ...Би Бг хясан боогдуулсан асуудал байхгүй. Төв аймгийн Батсүмбэр сумын хэмжээнд 2020 онд сумын Засаг даргын тамгын газраар ахлуулсан ажлын хэсэг тариалан бүхий газруудын тооллогыг явуулсан. Тооллого явуулаад 300 га газрыг атаршсан байна гэж үзээд мөн төмс хүнсний ногоо тарих газар ногоон тэжээл тарьсан гэж үзээд дүгнэлтээ гаргаж, сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж сонсох ажиллагаа явуулж газар хураах дүгнэлт гарсан. Дүгнэлтээр нийт 300 гаруй га газрыг хүчингүй болгосон ба энэ дунд иргэн Ч.Б болон түүний гэр бүлийн гишүүдийн газар орсон байгаа болно... /2-р хх-ийн 74-76 дугаар хуудас/,
яллагдагч Ч.Бгийн ...Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газраас жил бүр нийгмийн хариуцлагын гэрээ байгуулдаг. Тухайн нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд сумын үйлчилгээнд зориулж 15 тонны Сонсомал маркийн автомашин 2017 оны 2-3 сарын орчим үйл ажиллагаанд зориулан өгч байсан.Тэгэхэд сумын Засаг дарга Д.Г нь надад хэлэхдээ тухайн автомашиныг авч ажиллуулж чадахгүй байна, оронд нь мөнгө өгөхийг шаардсан юм. Тийм учир би тус Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын үйлчилгээнд зориулж 10,500,000 Старекс маркийн автомашиныг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн. Тухайн өдрөө 3,000,000 төгрөгийг сумын Засаг дарга Д.Год өөрийн хүү Б.Билгүүнээр дамжуулан өгсөн ба тухайн үед миний хүү Билгүүн тус мөнгийг ямар учиртай мөнгө болохыг мэдээгүй, энэ талаар ч би хэлээгүй. Ер нь бол Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Г нь 2016 оноос хойш сумын Засаг дарга болсон цагаасаа эхлэн манай компаний үйл ажиллагаатай холбоотой асуудалд саад дарамт учруулж байсан. Тэрээр өөрийн хувийн зүгээс мөнгө төгрөг өгөхийг шаардаж нэхдэг ба миний болон манай гэр бүлийн нэр дээрх зохих хууль тогтоомжийн дагуу эзэмшихээр авсан газруудын эрхийг цуцлах талаар намайг хясан боогдуулж байсан. Мөн 2020 оны 6 дугаар сард сумын хурал дээрээ намайг орон нутгаасаа хөөн зайлуулах талаар хүртэл ярьж байсан гэсэн. Миний хувьд түүнд 3,000,000 төгрөг Д.Год өгсөн шалтгаан гэвэл нийгмийн хариуцлагын хүрээнд тус мөнгийг өгсөн гэж бодож байгаа ба мөн тэрээр намайг байнгын дарамт шахалтанд оруулж байсан учир дээрх мөнгийг өгсөн юм. Би хүнд мөнгө өгөөд байх илүүдээ гарсан мөнгөтэй хүн биш шүү дээ... /2-р хх-ийн 85-87 дугаар хуудас/,
гэрч А.М..."С" ХХК нь үүсгэн байгуулагдсан ба Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багт хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Миний бие 2015 онд "С" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус компанийн нэрийг “Баянгол ресорт девелопмент" ХХК болж өөрчилсөн... Би Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Дэнзэнгийн Г, Засаг даргын орлогч Цэвэгмидийн Булган, тус сумын 3 дугаар багийн Засаг Гансүхийн Мгэх хүмүүсийг танина. Эдгээр хүмүүстэй “С” ХХК-ийн амралтын үйл ажиллагаа явуулдаг газартай холбоотой асуудлын талаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, манай компани нэхэмжлэгч, тус Засаг даргын Тамгын газар хариуцагчаар татагдаж байсан... Би Хаан банкны 5753672129 дугаарын данс, Голомт банкны 1109220856, Худалдаа хөгжлийн банкинд данс эзэмшдэг боловч тус дансны дугаарыг санахгүй байна... Тухайн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газартай манай "С" ХХК нь "Нийгмийн хариуцлагын гэрээ" байгуулж 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөг нэг данс руу шилжүүлсэн. Тухайн үед наадмын асар авах, мөн тус суманд түймэр гарсантай холбогдуулан тус мөнгийг авч байгаа талаар сумын Засаг дарга, сумын Засаг даргын орлогч дарга нар нь хэлж байсан. Түүний дараа Төв аймгийн Батсүмбэр 24 сумын наадам 2017 оны 07 дугаар сарын 10-ны орчим болсон ба тэр үеэр би сумын Засаг дарга Д.Гтой уулзахад тэрээр надад хандан хэлэхдээ энэ танай компанийн авч өгсөн асар гээд наадмын талбай дээр зассан шар өнгийн асрыг харуулж байсан... /2-р хх-ийн 104-105 дугаар хуудас/,
гэрч О.Э...Би Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутагт мал аж ахуй эрхэлдэг ба мөн морь уядаг юм. Би Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн өдөрлөгт 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр оролцсон ба тухайн үед миний шүдлэн насны уралдуулсан морь түрүүлж, бай шагналд нь надад цэнхэр өнгийн айрагны ваар өгч байсан. Тухайн үед надад айрагны ваарыг Б.Дгэх хүн гардуулж өгсөн... /2-р хх-ийн 109-110 дугаар хуудас/,
гэрч Ч.Бгийн ...Би Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Год 2017 онд буюу тухайн сумын Засаг даргын тамгын газарт Старекс маркийн автомашин бэлэглэсэн өдөр түүний өрөөнд нь 3,000,000 төгрөг өгч байсан. Гэхдээ ямар учраас Г нь надаас тус мөнгийг аваагүй талаараа хэлж байгааг мэдэхгүй байна. Би тэр үед өөрт байсан бэлэн 3,000,000 төгрөгийг өөрийн хүү Билгүүнээр дамжуулан өгч байсан бөгөөд тэр үед би хүү Билгүүндээ ямар учиртай мөнгө болохыг хэлэлгүйгээр Год өгөөрэй гэж хэлээд өгч байсан... Миний бие Автомашин хүлээлцсэн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай актыг харлаа. Тухайн актанд миний бие гарын үсэг зурсан ба тэгэхээр тэр өдөр би Год 3,000,000 төгрөг өгсөн... Би тухайн үед “Эко шим мандал” ХХК-ийн ажилтнууд болон өөрийн хүү Билгүүн нарын хамт очсон ба гэхдээ Год мөнгө өгсөн асуудлыг миний хүү Билгүүн мэдэж байгаа. Гэхдээ миний хүү Билгүүн ямар мөнгө төгрөг болохыг мэдээгүй. Би Год мөнгө өгөх шалтгаан байхгүй ба харин Гын хувьд надаас мөнгө нэхэж байгаад авсан. Хэрвээ мөнгө өгөхгүй бол хууль бусаар манай газрыг хураан авах гэх мэт зүйлээс айсандаа тус мөнгийг Год өгсөн... Миний бие Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт малын тэжээл болон төмс хүнсний ногоо тариалах, мөн саалийн эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба энэ бүхэнд минь Г нь сумын Засаг даргын хувьд саад учруулж магадгүй гэж бодоод дээрх мөнгийг өгсөн юм аа. Ер нь бол Г нь орон сууцны байрыг 50 хувь хямдруулж өгөөч гэхэд миний бие боломжгүй гэсэн хариу өгөхөд л миний болон гэр бүлийн минь гишүүдийн Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт хуулийн дагуу олж авсан 40,3 га газрыг хууль бусаар цуцалсан хүн шүү дээ... /2-р хх-ийн 111-112 дугаар хуудас/,
гэрч Ч.Бгийн дахин өгсөн ...Би тодруулга маягаар хэлэхэд нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газарт 15 тонны даацтай Сонсомал маркийн автомашиныг хандивлаж байсан бөгөөд тухайн үед сумын Засаг дарга Д.Г нь уг автомашиныг том оврын учир ашиглах боломжгүй гэж буцаан надад өгч, оронд нь өөр тээврийн хэрэгсэл өг гэж байсан. Тэр үед миний бие Сонсомал маркийн автомашиныг 14,000,000 төгрөгөөр зарж борлуулан 10,500,000 төгрөгөөр Старикс маркийн автомашиныг авч, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг нь Д.Год өгсөн байна... Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Г тухайн үед миний суманд хандивласан Сонсомал маркийн автомашиныг авахгүй, үүний оронд мөнгийг нь надад өг гээд тулган шаардаад байсан учир би сум орон нутагт хэрэгтэй байх гэж бодоод 10,500,000 төгрөгөөр тухайн Старикс маркийн автомашиныг худалдан авч сумын Засаг даргын тамгын газарт өчигдөр өгсөн мэдүүлэгт дурдагдсан 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. Тэгээд үлдэгдэл 3,500,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг нь Год өгсөн юм аа... /2-р хх-ийн 113 дугаар хуудас/,
гэрч Б.Б...Би Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Дэнзэнгийн Г гэх хүнд 2017 оны хавар аав Ч.Бгийн өгөөрэй гэж надад өгсөн мөнгийг өгч байсан... Төв аймгийн Батсүмбэр сум руу 2017 оны хавар /сар, өдрийг нь санахгүй байна/ миний бие аав Ч.Бгийн хамт явж Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газарт Микро автомашин хүлээлгэн өгсөн. Тус автомашиныг манай аав ямар зорилгоор өгсөн гэвэл аав маань Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газарт Сонсмал маркийн автомашиныг урьд өмнө хандивлахад сумын Засаг дарга Д.Г нь тус автомашиныг авахгүй, эвдрэл ихтэй байна гэсний дагуу тус Сонсмал маркийн авто машиныг зараад 10,500,000 төгрөгөөр микро автомашин авч 2017 оны хавар тус сумын Засаг даргын тамгын газар хүлээлгэн өгсөн. Тус Микро автомашиныг хүлээлгэн өгдөг өдөр аав Ч.Б өөрийн машиныхаа урд хайрцагт байсан ууттай боодол мөнгийг надад өгөөд тус мөнгийг миний хүү сумын Засаг дарга Д.Год оруулаад өгчих гэхээр нь би Д.Гын өрөөнд ороход тэр ганцаараа байсан ба би түүнд хандан тус ууттай мөнгийг өгөхөд тэрээр “аан за” гэж хэлээд тухайн ууттай мөнгийг авсан. Би тус мөнгийг ямар учиртай мөнгө болохыг мэдээгүй... Тухайн өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр аав маань Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газарт автомашин бэлэглэсэн бол тэр өдөр би аавын өгсөн ууттай мөнгийг Г гэх хүнд өгсөн... би тус мөнгийг хахуулийн мөнгө байсан талаар мэдээгүй ба аав тус мөнгийг өгчих гэхээр нь л нарийн учрыг нь мэдэхгүй Д.Гын өрөөнд ороод түүнд өгсөн. Би яаг хэдэн төгрөг Д.Год өгснөө мэдэхгүй байна, яг хэдэн төгрөг өгсөн талаар манай аав Ч.Б болон Д.Г нар сайн мэдэж байх учиртай.. Д.Год би аавын өгсөн мөнгийг тэр өдөр үнэхээр өгсөн ба тэр хүн ямар учраас мөнгөө аваагүй гэж хэлж байгаа талаар мэдэхгүй байна. Гэхдээ тэр хүн авлигатай тэмцэх газар ирээд мөнгө аваагүй л гэж хэлэх байх. Би тэр үед аавын өгсөн мөнгийг түүний өрөөнд нь ганцаараа байхад нь оруулж өгөхөд тэрээр “аан за” гэж хэлээд өөрөө авсан нь үнэн. Миний хувьд хэн нэгэн хүнийг мөнгө авсан гээд гүтгээд байгаа асуудал байхгүй, гэрчийн эрх, үүргийг маш сайн ойлгож байна. мөн би тэр хүнд мөнгө өгч байгаа талаараа утсан дээрээ бичлэг хийж баримтжуулсан асуудал байхгүй, тийм шаардлага ч тухайн үед байгаагүй. Аавыг өг гэсэн мөнгийг тэр хүнд нь өгсөн. Тэгээд ч надтай тэр Д.Г гэх хүнтэй өс хонзон, өр авлагын асуудал байхгүй учир түүнийг авсан гээд гүтгээд байх шаардлага байхгүй шүү дээ. Сүүлд сонсоход тэр хүн аавыг нь мөнгө төгрөг өг, байр хөнгөлөлттэй үнээр өг гэх мэтээр шантаачилсан байсан ба аав түүний хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүйн хариуд Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт зохих хууль тогтоомжийн дагуу олгогдсон манай гэр бүлийн нэр дээрх 40 гаруй га газрыг хууль бусаар цуцалсан үйлдэл гаргасан байсан, гэсэн хэдий ч миний хувьд тэр Д.Г гээд байгаа хүнд юм санаж ингэж мэдүүлэг өгч байгаа юм биш. Үнэн зүйлийг үнэнээр нь хэлж мэдүүлж байна... /2-р хх-ийн 114-115 дугаар хуудас/,
гэрч Х.Н...Би Д.Г, Г.Н, Ц.Ннарыг ажил хэргийн шугамаар болон нэг нутаг усны хүмүүс гэдэг утгаар танина. Өөр ямар нэгэн төрөл садан, хувийн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Харин “Д” ХХК-ийн захирал Б.Дгэх хүнийг би танихгүй... Би Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын санхүү албаны даргаар 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш одоог хүртэл ажиллаж байна... Уг асуудлын талаар нярав Д.Цэцэгжаргал сайн мэдэж байгаа байх. Д.Г ямар учраас намайг тус мөнгийг хувийн дансаар авсан талаар мэдэж байгаа мэтээр мэдүүлэг өгсөн талаар үнэндээ би мэдэхгүй байна. Д.Г дарга худлаа хэлсэн байна. Миний зүгээс алба хаагч нар болон нягтлан бодогч, нярав нартаа ямар шаардлага тавьдаг вэ гэвэл бэлэн мөнгө хүнээс авч болохгүй, мөн хувийн болон албаны дансаар мөнгө авч болохгүй гэх шаардлага тавьдаг ба энэ талаар сумын удирдлагуудад хэлэхэд авч хэлэлцдэггүй... /2-р хх-ийн 116 дугаар хуудас/,
гэрч Ц.Э“...Би Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Дэнзэнгийн Г гэх хүний танина. Би Төв аймгийн Баян сумын Засаг даргаар 2016 оны 10 дугаар сард томилогдож 2017 оны 2 дугаар сард болсон сумын Засаг дарга нарын цугларалтын үеэр анх удаа танилцаж байсан. Тэр хүнийг би урьд өмнө нь таньдаггүй байсан ба төрөл садангийн харилцаа холбоо байхгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 2-3 тал/,
гэрч Д.Ц...Миний данс руу 2017.07.06-ны өдөр “Sansary” ХХК-аас 1.500.000 төгрөг шилжүүлсэн байсан. Ингээд би 2017.07.08-ны өдөр тухайн мөнгөөр баяр наадмын юм цуглуулахаар Улаанбаатар хот орж Цайз захын ойролцоо байх оёдлын цехээр 950.000 төгрөгөөр 1 асар худалдаж аваад явж байхад Засаг дарга Д.Г над руу өөрийнхөө бил үү гар утсаараа залгаад “чи дансаа өгчих” гэхээр нь би түүдн яасан бэ даргаа гэхэд тэрээр чиний данс руу 1.500.000 төгрөг хийнэ гэж хэлэхээр нь би өөрийнхөө дансны дугараа хэлж өгсөн, дарга цаана нь тэмдэглэж авах шиг болсон. Ингээд миний хаан банкны Ддугаарын дансанд 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Д” ХХК-аас 1.500.000 төгрөг орсон. 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр сумын баяр наадам эхэлсэн, манай сумын баяр наадмын морины уралдаан Батсүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг Өвөр худаг гэдэг сумын төвөөс 10 орчим км зайтай газарт болдог юм. Тиймээс би “Д” ХХК-ийн явуулсан мөнгийг банкнаас авч чадалгүй, морины талбай руу явчихсан. Ингээд би 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Засаг дарга хөдөөнөөс ирээд над руу утсаар залгаад нярав чи хаана байна, чамд нөгөө 1.500.000 төгрөг чинь байгаа юу гэхээр нь би байгаа гэж хэлээд түүний өрөөнд орж “Д” ХХК-аас өгсөн 1.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед Засаг даргын өрөөнд өөр хүн байгаагүй, тухайн мөнгө нь хэдэн төгрөгийн дэвсгэртээр байсныг би одоо санахгүй байна. Засаг дарга тухайн мөнгийг юунд хэрхэн зарцуулсныг би мэдэхгүй. Би 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дахин мэдүүлэг өгөхдөө 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус сумын баяр наадам давхацсан учраас “Д” ХХК-ийн шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг данснаас авч Засаг даргад өгч чадаагүй, тиймээс өөртөө байлгаж байсан гэдэг утгаар мэдүүлэг өгсөн байх, тухайн үед сандраад, мөн дансны хуулгаа хараагүй учраас тэгж мэдүүлсэн. Түүнээс хэн нэгний нөлөөгөөр зориуд худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй... /5-р хх-ийн 127-129 дүгээр хуудас/,
гэрч Д.Цдахин өгсөн ...Би 2017.07.16-ны өдөр өөрийн данснаас мөнгийг авч Д.Год өгсөн нь үнэн. Манай сумын баяр наадам 2017.07.09-10-ны өдрүүдэд болох байсан боловч түймэр гараад хойшилж 08 дугаар сарын эхээр болсон. Би сумын түймэрт явж байгаад толгой дээрээ труба төмөр унагасан, гэтэл толгой хөдлөөд ухаан алдаж, босож явж чадахгүй байсан учир 2017 оны 08 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод эмнэлгээр явсан. Намайг байхгүй үед сумын баяр наадам болсон, би хотод эмнэлэгт үзүүлээд сумын эмнэлгээр үзүүлээд ажилдаа ирэн очин ажилласан, тэгээд 08 дугаар сарын 05, 06-ны орчимд зарцуулалттай холбоотой баримтуудыг авахад Засаг дарга надад 33000 төгрөг, мөн 96000 төгрөгийн хулдаасан хэвлэл худалдан авсан 2 ширхэг ягаан баримт, 2017.08.01-ний өдрийн 87800 төгрөгөөр үхрийн мах худалдаж авсан баримт, хүрхрээ салям хиамыг 17170 төгрөгөөр худалдан авсан 2017.08.01-ний өдрийн баримт, суурь еэвэн, ул боовыг нийт 112,000 төгрөгөөр худалдаж авсан баримт, мөн Номин дэлгүүрийн НӨАТ-ын баримт /одоо бичиг нь арилаад хэдэн төгрөгийн ямар бараа бүтээгдэхүүн гэдэг нь харагдахгүй байгаа/ зэргийг өгсөн. Засаг дарга надаас “Д” ХХК-ийн өгсөн 1500,000 төгрөгийг өрөөндөө аваад тэр мөнгөөрөө дээрх зүйлийг авсан юмуу гэж ойлгож байна, тэр авсан зүйлийнх нь баримт л гэж ойлгож байгаа, эсхүл Засаг дарга төсвөөс өөр мөнгө авч дээрх зүйлийг авсан ч юм уу би сайн мэдэхгүй байна, мөн сумын баяр наадмаар Засаг даргын авчирсан 200 литр айраг, салют зэргийг хэнээс, хэдэн төгрөгөөр, хэзээ авсан гэдгийг мэдэхгүй, энэ талаар ямар нэг санхүүгийн баримт байгаагүй. ... Би 2017.07.16-ны өдөр мөнгийг банкнаас авсан, тэр өдөр манай суманд ерөнхийлөгч, шадар сайд Хүрэлсүх нар 10 цагийн орчимд ирсэн, сумын засаг дарга тэр албаны хүмүүстэй хөдөө явж байгаад орой 19 цагийн орчимд суманд ирж өрөөндөө ирээд намайг нэгнээр нь дуудуулсан, намайг очиход “бэлэн мөнгө юу байна” гэхээр нь би “1,500,000 төгрөг байгаа” талаар хэлэхэд өгчих гээд надаас бэлнээр авсан. Тэгээд хувцсаа сольчхоод эргээд хөдөө явна гээд явсан. Тэгэхээр тэр өдрийн орой Засаг дарга сумандаа ирэхгүй байж байгаад шөнө ирсэн гэж худлаа ярьж байна, нар шингэж байхад суманд ирж надаас мөнгө авчхаад эргээд хөдөө явсан... /5-р хх-ийн 131-132 дугаар хуудас/,
гэрч Д.Н...Тухайн тайланг 2017 оны 08 дугаар сард болсон сумын баяр наадмын дараа л нярав Д.Цэцэгжаргал гаргасан байх ёстой, яг одоо хэдний өдөр гаргасан гэдгийг хэлж мэдэхгүй байна...Тухайн үед надад тайлбарласнаар нярвын дансанд мөнгө орж түүнийг бэлнээр аваад л баяр наадамд зарцуулсан гэж ойлгосон. Тэр үед нярав болон хэн нэгэн нь 1500,000 төгрөгийг Засаг даргад өгсөн, Засаг дарга түүнээс нь зарцуулаад холбогдох баримтыг өгсөн гэдэг талаар хэлээгүй, нярав л надад баримт болон тайлангаа гаргаж өгсөн...Нярвын дансаар орсон мөнгөнөөс худалдаж авсан майхан, зуух зэрэг нь одоо суманд байгаа, бусад зүйл нь болох өргөмжлөл, медаль, хүнсний болон түргэн элэгдэх зүйлд зарцуулагдсан байсан. Нярвын дансаар орсон 3500,000 төгрөгөөс Засаг дарга 1500,000 төгрөгийг нь авч өөрөө наадамд хэрэглэх айраг, хиам, салют, хүнсний зүйлүүд болох жимс, мах зэргийг авсан гэдгийг би мэдээгүй, одоо л мэдэж байна...Нярвын дансаар орсон 3500,000 төгрөг нь хэрхэн зарцуулагдсан нь баримтаар таарч байгаа... /5-р хх-ийн 140-141 дүгээр хуудас/,
гэрч Б.Л...Б.Днь манай 3 дугаар багийн Түшээ гүн гэх газарт газар эзэмшсэн, тэр газартаа амралтын бааз маягийн зүйл барьж байгаа...Би өдрийг нь санахгүй байна, 2019 оны 05 дугаар сарын сүүлээр билүү, 06 дугаар сарын эхээр манай багийн нутагт байдаг “Түшээ гүн” хайрхны тахилгыг хийсэн. Ер нь жил болгон цаг агаар гайгүй өдрийг харж байгаад тэр орчимд хийчихдэг юм. 2019 онд болсон тахилгын өдөр Б.Днь хотоос 5-6 ламтай ирсэн, өмнөх өдөр нь Б.Днадтай утсаар яриад “...ах нь наад овоог чинь сэргээж өгье, би өөрөө хотоос хэдэн ламтай очин, та хэд лам олно гэж явах хэрэггүй, очоод хэдэн ном уншаад өгнө...” гэж хэлсэн. Мбид хоёр ч тэр үедээ ашгүй ашгүй гэж бодсон. Ингээд маргааш нь Длам ирж ном уншаад тахилгын арга хэмжээнд оролцож байхад бөхийн барилдаан эхлэх гэж байхад цагаан өнгийн жийп машин дотроос дуудаад “...та хэдэд мөнгө төгрөг чинь болж байгаа юм уу, бай шагнал чинь яаж байна...” гэхээр нь би “...медаль өргөмжлөлөө хийлгэчихсэн, та бай шагналд нь нэмэрлэвэл болно...” гэхэд тэрээр “...морь, бөхийн байндаа нэмэрлээрэй...” гээд надад 200,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Надад өгсөн мөнгө нь хэдэн төгрөгийн дэвсгэртээр байсныг нарийн санахгүй байна, 10,000, 20,000 төгрөгийн дэвсгэртээр л байсан байх. Б.Днадад мөнгө өгөхөд машинд нь цуг ирсэн нэг лам нь байсан шиг санаад байна...Тухайн мөнгийг надад өөрийн сайн дураар л өгч байна гэж би ойлгосон. Надад бол тухайн мөнгийг Мөг гэсэн учраас өгч байна гэх зэрэг зүйл огт яриагүй...Б.Дөгсөн мөнгийг бөх болон морины байнд нэмэрлэсэн. Түрүү бөх Уваагийн Батсүхийг медаль, өргөмжлөл 50,000 төгрөгөөр, үзүүр бөх Одбаярыг медаль, өргөмжлөл 30,000 төгрөгөөр, шөвгөрсөн Пүрэвцэрэн, Бөхбатын Аргабилэг нарыг медаль, өргөмжлөл 20,000 төгрөгөөр тус тус байлсан бол хүмүүсийг өөрсдийнх нь унаж ирсэн морьдтой уралдуулж айрагдсан 5 морь болох түрүү морь Саруул-Эрдэнийн зээрд моринд медаль, өргөмжлөл 20,000 төгрөгөөр, аман хүзүүдсэн лам Б.Дхүрэн моринд медаль, өргөмжлөл 20,000 төгрөгөөр, айргийн гуравт орсон Төмөрбаатарын Отгоншагайгийн бор морийг медаль, өргөмжлөл 15000 төгрөгөөр, 4-т орсон Раашгянцангийн Даваадоржийн хүрэн морийг медаль, өргөмжлөл 15000 төгрөгөөр, айргийн тавд орсон Батгэрэлийн Мөнх-Эрдэнийн хээр морийг медаль, өргөмжлөл 15000 төгрөгөөр тус тус байлсан. Миний санаж байгаагаар Б.Дөгсөн 200,000 төгрөгийг бөх, морины шагналд өгөөд л таарсан, бид нар бэлэн мөнгөөр шагнахгүй зөвхөн медаль, өргөмжлөл өгөх гэж байсан, Длам мөнгө өгсөн учир түүнийг шагналд зарцуулсан...Б.Дламын өгсөн мөнгийг хүлээж авсан, буцаж шагналд зарцуулахдаа авч байгаа хүмүүсээр гарын үсэг зуруулсан зэргээр бүрдүүлсэн санхүүгийн баримт байхгүй. ...Хавтаст хэрэгт хавсаргасан фото зураг нь 2019 онд хийсэн Түшээ гүн овооны тахилгын зураг биш байна. Түшээ гүн овооны тахилгаар шөвгөрсөн бөхчүүд, айрагдсан морьд, тэд нарт шагнал гардуулж байгааг харуулсан 7 ширхэг фото зургийг хэрэг хавсаргуулахаар одоо өгч байна... /5-р хх-ийн 143-144 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Цогтгэрэл:
...Шүүгдэгч Д.Г, Г.Н, Б.Л, Ч.Б нарт холбогдох өнөөдрийн шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын яллагчаар оролцож байна. Улсын яллагчаар оролцохдоо шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг харгалзан дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Д.Гын хувьд 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хахууль авах гэмт хэргийг, Г.Нын хувьд 2 удаагийн үйлдлээр хахууль авах гэмт хэргийг, Б.Дхувьд үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр бусдад хахууль өгөх гэмт хэргийг, Ч.Бгийн хувьд 1 удаагийн үйлдлээр бусдад хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогдож шалгагдсан. Нотлох баримт шинжлэн судлах, өнөөдрийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хариулт, байр сууриа илэрхийлж байгаа нөхцөл байдлуудаас харгалзаж үзвэл шүүх хуралдаанд 4 шүүгдэгч нарын хувьд 2 шүүгдэгч нь нийтийн албан тушаалтан өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан байсан үедээ гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Д.Гын үйлдлүүдээс эхлээд яръя. Б.Д1.5 сая төгрөг өгсөн үйлдэл дээр нь Б.Дмөрдөн байцаалтын явцад 1.5 сая төгрөг өгөхдөө нийгмийн хариуцлагын хүрээнд орлогчтой нь байгуулсан. Б.Дмэдүүлэгт юу харагдаж байна вэ гэхээр, Б.Днь Д.Г гээд Батсүмбэр сумын Засаг даргаар ажиллаж байхад нь уулзсан. Д.Г Засаг даргын үед манай орлогч даргатай уулз гэж хэлсэн. н.Хулантай нийгмийн хариуцлагын гэрээг байгуулах, энэ гэрээ дээр дансны дугаарыг бол дурдаагүй. Б.Д1.5 сая төгрөгийг энэ гэрээ байгуулснаас 2 сар 2 хоногийн дараа Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан н.Цэцэгсүрэнд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байгаа. н.Цэцэгсүрэн энэ үйлдлийн хувьд 6 удаагийн мэдүүлэг тогтвортой, хөтөлбөргүй байгаа. Хоёрдугаарт, н.Цэцэгсүрэнгийн дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлээр 1.5 сая төгрөг шилжсэн үйл баримт 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжсэн үйл баримт тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор Б.Л, Д.Г хоёрын хооронд ямар ашиг сонирхол байсан бэ гэдэг асуудал ургаж гарах ёстой. Б.Дюу гэж мэдүүлсэн бэ гэхээр, тухайн үед Батсүмбэр суманд газар эзэмших, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, мод үржүүлгийн гол ашиг сонирхол тэнд байсан. Энэ газрыг үргэлжлүүлээд газрын нэрийг шилжүүлэх асуудлыг Засаг даргын ажлын байрны тодорхойлолт, Засаг даргын эрх хэмжээний асуудал. Өөрөөр хэлбэл, энэ хариуцлагын гэрээ байгуулагдсан өдөр 07 дугаар сарын 06-ны өдөр Б.Дшинжлэн байгуулсан компани руу газар шилжсэн. Шилжсэний дараа 1.5 сая төгрөг өгсөн. 1.5 сая төгрөгийг хэдийгээр Д.Г өөрөө бэлнээр аваагүй гэдэг асуудал яригдаж байгаа боловч аваачиж өгсөн гэрч хөтөлбөргүй хэлж мэдүүлж байгаа. Энэ хэргийн үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байна. Ч.Бгийн хувьд 3.000.000 төгрөгийг өгсөн талаар мөн мэдэхгүй гэж үйл баримтыг няцаан үгүйсгэж байгаа. Яллагдагчийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримт шинжлэн судалсан баримтаар хэргийн үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байгаа. Ч.Бгийн хувьд өнөөдрийн шүүх хуралдаан, урьд урьдны зарим нэг шүүх хуралдаан дээр нийгмийн хариуцлагын хүрээнд Батсүмбэр суманд туслах зорилгоор машин өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд тодруулж асуусан. Энэ машин өгөөд байгаа, буцаж аваад байгаа, буцаж авсан машинаа зараад байгаа үйлдэл юу юм бэ. Тусламжаар авсан машиныг чи буцаж энийгээ ав гэдэг энэ ямар ашиг сонирхол байсан юм бэ. Авсан машиныг 15.000.000 төгрөгөөр зараад он залуу, арай ажиллагаатай машин болгож өгч байх шиг байгаа юм. Тэгээд зөрүү мөнгийг нь үнэхээр тэр тусламж хандивын журмаар өгсөн юм бол хамтад нь өгчихгүй яасан юм бэ. Яагаад боогоод тусад нь аваачаад нууцаар, далд арга хэлбэрээр өгч байгаа юм бэ. Авлига өгөх, авах гэмт хэрэг нь өөрөө нууц, далд аргаар үйлдэгддэг үндсэн шинжтэй. Гэтэл нууц, далд аргаар өгсөн гэдгийг Д.Г өөрөө үгүйсгээд байгаа боловч нөгөө шүүгдэгч буюу өгөгч нь өөрөө би аваачаад өгсөн. Өгөхдөө хүүгээрээ дамжуулсан. Ингэж машинд боодолтой бичсэн. Үүнийг тусад нь аваачиж өгсөн ашиг сонирхол хандив ч гэдэг юм уу тусламжтай ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Авсан машинаа буцаагаад өгсөн. Сайн дураараа 3.000.000 төгрөгийг аваачаад өгсөн мэтээр тайлбарласан. Хоёрдугаарт, Д.Г огт аваагүй гэж мэлзэж байгаа. Энийг авсан асуудал нь өөрөө Ч.Бгийн хүү тухайн үедээ 29 настай байсан. н.Билгүүн гэх гэрч мэдүүлсэн. Гуравдугаар үйлдэл дээр, байрны асуудлыг шаардсан асуудлыг би Ч.Бг тогтвортой мэдүүлж байна гэж үзэж байгаа. Ч.Бгийн хувьд мөн газар эзэмших, ашиглах, Батсүмбэр суманд амьжиргаа залгуулах, үйл ажиллагаа явуулах, төрийн байгууллагатай хамтарч ажиллах, төрийн байгууллагаас хүсэлт, өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх үндсэн ашиг сонирхол нь байсаар ирсэн. 2013, 2012 оноос хойш. Тэр нь үйл ажиллагаатай нь холбоотой, иргэдийн хурлаар таньж байгаатай холбоотойгоор, мөн хандив тусламж, машин тэрэг бэлэглэж байгаа асуудалтай холбоотойгоор энэ хэргийн үйл баримт сэргэж байна гэж үзэж байгаа. Энэ байрны асуудлыг шаардаж байгаа гэх. 120.000.000 төгрөг гэж хүн хэлж байхад чи надад 50 хувийг өг гэх. Д.Г миний дүүд байсан мөнгө нь тэр хавьцаа байсан болохоор би тэгж хэлсэн гэх. Бартерын байр хэдэн төгрөгөөр орж ирээд, хэдэн төгрөгөөр зарагддаг гэдгийг шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Б тайлбарлаж байгаа. Арилжааны асуудал гэж тайлбарлах байх. Иргэд хоорондын тохиролцооны биш, тохиролцоод болчихсон юм байна лээ гэж тайлбарладаг. Нэгдүгээрт, энэ хоёрын хооронд ашиг сонирхол байсан уу гэвэл байсан. Үйл ажиллагаа явуулах, төрийн үйлчилгээтэй холбоотой асуудлууд байсан уу гэвэл байсан. Хоёрдугаарт, энэ үйл ажиллагаа, нийтийн албанд ажиллаж байсан Засаг дарга, энэ үйл ажиллагааны эрх мэдлээ ашиглаж, шаардсан гэж би үзэж байгаа. 50 хувь хөнгөрүүлэх талаар. 120.000.000 төгрөгийн байрыг 50 хувь хөнгөрүүлнэ гэхээр 60.000.000 төгрөг юм шиг байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь өөрөө шаардаж, зөвхөн хэлснээр дуусдаг. Чи надад мөнгө өг, эсхүл ийм зүйл авч ир гэж хэлснээр дуусдаг, төгсдөг. Өөрөөр хэлбэл, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Энэ гэмт хэргийн шинж нь. Тэгэхээр Д.Гын хувьд 3 үйлдлийнхээ 2 үйлдлийг авсан байна, нэг үйлдлээрээ шаардсан байна гэдэг гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна гэж үзэж байгаа. Г.Нын холбогдсон гэмт хэргийн хувьд Б.Н2018 онд 520.000 төгрөгийн үнэ бүхий үрээ, 2019 онд 3.000.000 төгрөгийн үнэлгээтэй ваар авсан уу гэдэг нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Яагаад гэхээр, шүүгдэгч болон Г.Нын хувьд өгсөн үү гэвэл өгсөн, авсан уу гэвэл авсан. Өнөөдөр Г.Нын тайлбарлаж байгаагаар би энэ үрээ, ваарыг тухайн үедээ нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдөө сайн дураараа хүрч ирээд өгсөн юм. Би тэрийг нь байлгаад өгсөн. Авсан хүмүүс нь авчихсан гэх тайлбарыг хэлж байгаа. Би нэг ч төгрөг аваагүй гэдэг зүйлийг ярьж байгаа. Г.Нын зорилго юу байсан бэ гэхээр, Г.Ммэдүүлсэн. Өнөөдөр шүүх хуралдаан дээр ч цухалзуулж байсан. Мөрдөн байцаалтын явцад ч цухалзуулсан. Миний айдас бол миний л газрыг цуцалчих байх гэдэг айдас байсан учраас энэ хүмүүстэй хамтарч ажиллая гэдэг зорилгыг өгч байгаа. Хоёрдугаарт, энэ хандив тусламж гэдэг нь ямар журмаар явах ёстой юм бэ. Төрийн сангийн дансаар, иргэдийн хурлаар хэлэлцэгдээд дээд шатны байгууллага, аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авч, буцаад ирэхэд нь сум, багийн Засаг дарга захиран зарцуулах. Захиран зарцуулахдаа 2 чиглэлээр захиран зарцуулж байгаа. Ажлын байрыг нэмэгдүүлэх, бусдад сайн сайхныг гүйцэтгэх гэдэг ч юм уу 2 үндэслэлээр зарцуулна. Гуравдугаар үндэслэл нь ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Гуравдугаарт, сумын Засаг дарга Г.Нын зохион байгуулж байгаа өдөрлөг өөрөө төлөвлөгөөт юм уу, төлөвлөгөөт бус юм уу. Үүний төсвийг яагаад үйл ажиллагаа явуулж байгаа иргэдээс авдаг юм бэ. Энэ өөрөө зохицуулагдаагүй. Дөрөвдүгээрт, нийтийн албан тушаалтныхаа хувьд Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан мөн үү гэвэл мөн байсан. Нийтийн албан тушаалтан юуг горилох юм бэ. Бусдаас шан харамж, нэхэх авах, шаардахыг хориглодог. Энэ хориглосон заалтуудыг зөрчсөн байна гэж яллагчийн зүгээс үзэж байгаа. Хэргийн үйл баримт сэргэсэн байна. Ашиг сонирхол байсан юм байна уу гэвэл байна. Өгсөн үү өгсөн, авсан уу гэвэл авсан байна. Ийм асуудал тогтоогдож байна гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор, Б.Дхолбогдсон гэмт хэрэг нь Д.Год 1.5 сая төгрөгийг өгсөн. 1.5 сая төгрөгийг өгсөн үйл баримтыг би түрүүн Д.Гын үйлдэл дээр ярьсан. Мөн Ч.Бгийн 3.000.000 төгрөгийн үйлдлийг ярьсан. Хэрэгт авагдсан 8 хавтаст хэрэг өнөөдөр нотлох баримтаар шинжлэн судалж байгаа баримтууд, өмнөх хуралдаанаар гарсан хурлын тэмдэглэлүүд зэргээр нотлох баримтууд хүрэлцээтэй, хангалттай байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд энэ хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Хоёрдугаарт, энд юу тогтоогдсон бэ гэхээр, нотлох баримт хангалттай хүрэлцээтэй байгаа учраас хэргийн үйл баримт сэргээн тогтоогдсон гэж үзэж байгаа. Гуравдугаарт, үйл баримт нэгэн зэргээр тогтоогдсон байгаа учраас гэмт хэргийн шинжийг хэрхэн хангаж байгаа талаар хэлсэн. Дахин тодруулъя. 2 авагч буюу шүүгдэгч Д.Г, Г.Мнарын хувьд гэмт хэрэгт холбогдох үедээ нэг нь сумын Засаг дарга, нэг нь багийн Засаг даргынхаа хувьд нийтийн албан тушаалтан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн үндсэн гэмт хэргийн шинж болох хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд эсхүл бусдаар дамжуулан шаардсан, авсан бол гээд дуусаж байгаа. Прокурорын зүгээс нийтийн албан тушаалтан, хахууль авагчийн ашиг сонирхлын үүднээс Б.Л, Ч.Б нараас хахууль авсан байна. Нөгөө хүмүүс нь хахууль өгөхийг шаардсан гэдэг зүйл ангиар гэм буруутайд тооцуулах саналыг, Г.Нын хувьд 2018, 2019 онд 520.000 төгрөг, 3.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг авсан байгаа үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Мөн 2 шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан өөртөө давуу байдлыг бий болгох зорилгоор албан тушаалтанд албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, бэлэн мөнгө өгсөн, хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа. Энэ гэмт хэрэг хаанаас илэрсэн бэ гэдэг зүйлийг цааш ярих ёстой. Энэ гэмт хэрэг нь 2 өгөгчийн хувьд үүссэн. Нийтлэг ийм зүйл яригдаад байгаа. 2 авагч ч тэр 2 өгөгч ч тэр. Ер нь сум орон нутагт хандив, тусламж гэдэг бол эсхүл өдөрлөг, уралдаанаар энэ зүйл бол тусламжаар явж байдаг гэдэг хэрэггүй зүйл ярьдаг. Энэ гэмт хэргийн улмаас зөвхөн Д.Гын, Ч.Бгийн, Г.Мнарын эрх зөрчигддөггүй. Цаана нь нийтийн эрх ашиг зөрчигддөг гэдгийг шүүгдэгч нар ойлгоосой гэж хүсэж байна. Мөн цахимжуулалт хэзээ цуцлагдсан талаарх асуудлууд яригдана. 2020 онд цуцлагдсан. 2020 онд цуцалсан хүн нь хэн юм бэ. Д.Г гэх хүн. Дахиад газар дээрээ 2017-2020 оны хооронд үргэлжлээд ирсэн гэдэг нь цуцалсан захирамжуудаар харагдана. Цуцлагдаад, ашиг сонирхол энэ хоёр хүний хувьд зөрчигдсөн асуудалдаа өөрсдөө гомдол гаргаад ирж байгаа. Магадгүй энэ хоёр хүний хувьд бид нар өөрсдөө гомдол гаргаж, шүгэл үлээчихээд бид нар яагаад хамт зогсож байгаа юм бэ. Би яагаад хамт байгаа талаар мэдэхгүй гэх. Эрүүгийн хуулийн зарчим, хуулийн аудит тайлбар байгаа. 22.5 дээр. Юу вэ гэхээр, илчилж ирснээрээ эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлэх нөхцөл байдал болохыг тайлбарласан. Нотлох баримт хүрэлцээтэй, хангалттай, үйл баримтыг сэргээн тогтоосон, гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан гэж үзэж байгаа учраас Д.Гыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт аасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Г.М2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч Ч.Бгийн хувьд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэрэгт холбогдсон. Өөрөөр хэлбэл, хуучин хууль буюу 2002 оны хууль хэрэгжиж байх үед хэрэгжиж байсан, мөн эрүүгийн хуулийн зарчим, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимд нийцүүлэн ашигтай байдлын хууль буюу 2002 оны эрүүгийн хууль хэрэгжиж байсан 269 дүгээр зүйлийн 269.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Гоос хахуульд авсан, Б.Навсан 1.500.000, Ч.Бгаас авсан 3.000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнээс гаргуулж, улсын орлого болгуулах саналтай байна. Мөн шүүгдэгч Г.Нын хувьд Б.Ншилжүүлэн авсан 520.000 төгрөгийн үрээ бүхий 520.000 төгрөгийн үнэлгээг Г.Наас гаргуулж, улсын орлого болгуулах саналыг гаргаж байна. Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хахуульд өгсөн эд зүйл болох 3.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий эрээн өнгийн ваарыг улсын орлого болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч нарын хувьд хохирол, хор уршигтайгаар холбоотой бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.Б, Б.Днарын өмгөөлөгч А.Мөнхтулга:
...Ч.Б, Б.Днарын эрх ашгийг хамгаалж оролцож байна. Ч.Бгийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Энэ зүйлчлэлдээ маргаж байгаа. Энэ зүйлчлэлээр зүйлчилснийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай байна. 2002 оны эрүүгийн хуулийн 17.1 буюу 17.3-т зааснаар гэмт хэргийн хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтдаг. Мөн хуулийн 72.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгоно. 5 жил байтугай 2017 оны 05 дугаар сараас өнөөдрийг хүртэл 8 жил болсон. Ийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Хоёрдугаарт, 269 дүгээр зүйлийн 269.1-т заасан асуудал яригдаж байна. Яагаад энэ зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэхээр, энэ үйл баримт нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гарсан. 2015 оны эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр буюу 3 жилийн дараа гомдол мэдээлэл гаргадаг. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудал, хууль хэрэглээний асуудал яригдаж байгаа. Улсын яллагч бол 2002 оны эрүүгийн хуулийг хэрэглэж, гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлддэг. 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд хууль буцаан хэрэглэх зохицуулалт байгаа. Тус зохицуулалтын 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байх, оногдуулах ялыг хөнгөрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж. 2 дахь хэсэгт нь үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Улсын дээд шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 609 дугаартай тогтоолын тайлбарт оногдуулсан ялыг хүндрүүлсэн гэдэгт нь үндсэн ялын доод эсхүл дээд хэмжээг хүндрүүлсэн, доод, дээд хэмжээний аль алиныг нь багасгасан, сонгож хэрэглэж болох хорихоос өөр төрлийн ялыг шинээр нэмсэн, нэмэгдэл ялын доод, дээд хэмжээг бууруулсан зэргийг хамааруулан ойлгоно гээд тайлбарласан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйл нь хээл хахууль өгөх гэмт хэрэг бөгөөд 1 дэх хэсэгт нь албан тушаалтан өөрөө буюу бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгүүлнэ гэх. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл нь хахууль өгөх гэмт хэрэг бөгөөд 1 дэх хэсэгт нь өөртөө, бусдад 2700 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн. Бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн гэдэг үндэслэлээр энэ зүйл ангийг хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн зохицуулалтаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон тохиолдолд буцаан хэрэглэхгүй гэсэн үндэслэл байгаа. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглэж байгаа хууль нь бусдаар дамжуулсан гэдэг нь байхгүй болсон. Зөвхөн өгөх гэдэг асуудал. Гэтэл 2002 оны хууль нь албан тушаалтан өөрөө буюу бусдаар дамжуулж гэх. Тухайн үед гомдол гарснаас хойш хэрэглэж байгаа хуульд бусдаар дамжуулж байна гэдэг нь байхгүй болсон. Тэгэхээр энийг буцаан хэрэглэж болж байгаа юм уу. Болохгүй асуудал. Хуулийг буцаагаад хэрэглэсэн. Мөн 2015 оны эрүүгийн хууль хорихоос өөр төрлийн ял нэмсэн. Зорчих эрхийг хязгаарлах ял нэмсэн. Торгох ял нь 2.700.000 төгрөгөөс 14.000.000 төгрөг хүртэл. Гэтэл 2002 оны эрүүгийн хуулийн холбогдох заалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин гэдгийг үндсэндээ 21.000.000 төгрөг, дээд хэмжээг 250 дахин буюу 105.000.000 төгрөг гэх. Тэгэхээр үүнийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж байна гэж үзэх үү гэдэг дээр бас асуудал гарна. Тэгэхээр эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн гэж үзэх боломжгүй. 2015 оны эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд ялын төрлийг хуульчилсан. 2 дахь хэсэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ гэж байгаа. 2002 оны эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлд зааснаар ялын төрлийг торгох, хорих ялыг үндсэн ялын чанартай, эрх хасах ялыг үндсэн болон нэмэгдэл ялын чанартай хэрэглэнэ гэх. Тэгж хуульчилсан. Дээрх хуулийн зохицуулалтаас хууль зүйн дүгнэлт хийхэд нэмэгдэл ял буюу зорчих эрхийг хязгаарлах үндсэн ял нэмэгдсэн гэж үзнэ. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг улсын дээд шүүхийн тайлбарт тайлбарласан. Сайн дураараа илчлэн ирсэн бол түүнийг авсан бол өгсөн хүнийг ялаас чөлөөлнө гэж заасан. 2002 оны эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлд энэ асуудлыг Улсын дээд шүүх тайлбар гаргаагүй. Эдгээр нөхцөл байдлуудыг үзээд эрх зүйн байдлыг нь дордуулсан хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй гэсэн эхний дүгнэлтээ гаргана. Хоёрдугаарт, эрүүгийн хуулийн зарчим гэдэг зүйлийг ярина. Ашигтай байдлаар. Өнөөдрийн хуралдаанаар хангалттай нотлох баримтуудыг шинжлэн судалж, тайлбарыг сонссон. Миний хэлэх тайлбарын хувьд хандив. Хандивын журмыг яриад байна. Журмыг хэн хэрэгжүүлэх ёстой вэ. Прокурор ярьж байна. Нийтийн албан тушаалтан эрх бүхий албан тушаалтан гэж. Миний үйлчлүүлэгч энгийн хоёр хүн байх ёстой. Хандив өгөөч ээ гээд ирэхээр нь өгснөөрөө буруудаж байгаа. Энийг юу гэж ойлгох вэ. Тэр хүмүүс мэдсээр байж авсан мэт харагдах гээд байна. Энэ хоёр хүн энгийн хүмүүс. Хандив өгөөч гэхээр нь өгсөн. Ч.Бгийн хувьд хэлье. Ч.Б жил болгон өгдөг гээд хэлсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд өгөөд байгаа. Сум орон нутагт хэрэгтэй гэдэг агуулгаар. Хэн нэгэнд хахууль өгөөд байгаа асуудал биш. Авлигатай тэмцэх газарт яагаад мэдээлэл өгсөн бэ гэдэг асуудал. Үүнд, хандив аваад болоод байгаа асуудлыг шийдээч, замбараагүй байдалд орчихлоо гэдэг утгаар энэ хоёр хүн Авлигатай тэмцэх газарт гомдол, мэдээлэл гаргасан. Эрх ашгийн зөрчил байсан байж болно. Газрыг нь цуцалсан асуудлууд байж болно. Гэхдээ болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлж өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл ингээд төр арга хэмжээ аваагүй. Ямар ч арга хэмжээ аваагүй. Өнөөдөр энэ хүмүүс ч хэлж байна. Өнөөдөр хүртэл тийм байдаг. Нийгмийн хариуцлагын хүрээнд авч л байдаг. Энд яагаад энэ 2 хүн буруутай болсон бэ гэдэг асуудал байгаа. Авлигатай тэмцэх газарт өөрсдөө гомдлоо гаргасан. Энэ хоёр хүнийг гэмт хэрэг хийсэн байна уу эсхүл хийгээгүй байна уу гэдгийг энэ хоёр хүн шалгахгүй. Асуултуудыг хараад байхад та хоёр Старексыг хэдээр авсан бэ, тэрний баримт хаана байна вэ гэх. Энэ хоёр хүн баримт цуглуулах хүн биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд байгаа. Хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг хэнд байгаа вэ. Мөрдөгч, прокурор, шүүхэд байгаа. Энэ хоёр хүн мэдээлэл өгсөн. Тэр мэдээллийг хэрвээ хэрэгсэхгүй бол тэр л биз. Тэрийг прокурор нотлох ёстой. Энэ талаас энэ хоёр хүн яагаад оролцсон бэ гэдэг асуудал. Энэ хоёрыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Ч.Бд. Хоёрт, энэ хүний 3.000.000 төгрөг өгсөн асуудал эргэлзээтэй. Ямар зорилгоор яаж өгсөн бэ. Жил болгон л хандив өгөөд авч байгаа. Тэгээд дараа нь Старекс дээр мөнгийг нь авсан. Ийм л зүйл байгаа. Тухайн үед энэ мөнгийг 2017 онд өгч байхдаа ямар ч ашиг сонирхол байгаагүй. 2020 онд газрыг нь цуцалсан асуудал дээр байгаа. Ингэж л гомдол мэдээлэл нь өгөх нь зөв. Гэтэл өнөөдөр энэ 2 хүнийг 4-5 жил зовоож байна. Гомдол өгснийх нь төлөө. Өнөөдөр лайваар үзэж байгаа. Хүмүүс энийг илчилж ирэхгүй. Хүмүүс энэ болсон явдлаа хэзээ ч хэлэхгүй. Тийм нөхцөл байдал руу өнөөдрийн хууль тогтоомж түлхэж байгаа. Энэ хүмүүс мэдээлэл өгснийхөө төлөө өнөөдрийг хүртэл байцаагдаад өчнөөн шүүх хуралд өчнөөн зав зайгаа алдаж, сэтгэл санаагаар унаж, гадаад дотоод ч явж чадахгүй, ийм нөхцөл байдал үүсэж байна. Одоо хүмүүс бол өгөхгүй байсан нь дээр гэж бодож байгаа. Энэ авлигын хэрэг угаасаа илэрдэггүй. Илрэх боломж маш муу байдаг. Өөрсдөө гомдол мэдээлэл гаргаад ирэхэд нь Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүх ажиллагаа хийгээгүй. Буруутгаж байгаа. Хамтран ажиллах асуудлыг эрүүгийн хуульд заасан. Яагаад ингэж явуулаагүй юм бэ. Яагаад энэ хүнийг ингээд байгаа юм бэ. Тэгээд өнөөдөр энэ 2 хүний хэлсэн нь зөв, буруу гээд. Хамтран ажиллаад явсан бол асуудлыг шийдэх боломж байсан. Хэргээ илчлээд ирсэн байхад нь 4-5 жил зовоосон. Ингэж болдог юм уу гэдэг асуудал. Энэ 2 хүний өгсөн үйлдэл нь хахууль өгөх гэмт хэрэг мөн үү биш үү гэдэг асуудал. Б.Дхувьд, 1.500.000 төгрөг. Яалтачгүй нотлох баримтаар харахаар 07 дугаар сарын 06-нд нь гэрчилгээ, бичиг баримтууд нь гарсан байгаа. 08-нд өгсөн асуудал байгаа. Цаг хугацааны хувьд. Хоёрдугаарт, нийгмийн хариуцлагын гэрээ гэж л 1.5 сая төгрөг өгсөн. Тэгээд хувь хүний дансанд өгсөн болохоор нь 3 жилийн дараа үнэхээр хувь хүний дансаар авч болдог юм уу, болдоггүй юм уу тэрийг шалгаад өгөөч гэдэг асуудал. Тэгсэн буцаагаад 22.5-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд явсан. Энэ хүн тэр Батсүмбэр суманд анх удаа очсон, анх удаа газар авсан, газар авах гээд очиход нь шилжүүлэх асуудал яригдсан. Нийгмийн хариуцлагын асуудал яригдсан. Энэ хүн ямар ч ойлголт байхгүй. Гэтэл яагаад энэ хүнийг буруутгаад байгаа юм бэ. Энэ бол гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа. 1.5 сая төгрөг шилжүүлсэн. Санаатай Д.Год өгөх санаа агуулаагүй. Авсан хойно тэрийг хэнд яаж өгч зарцуулсан талаар тэрийг л прокурор, мөрдөгч нотлох ёстой. Б.Дхувьд 1.5 сая төгрөгийн авлига өгсөн юм уу, гэмт хэргийн шинж байна. Мөн үрээ морины асуудал байгаа. Авлига мөн юм уу биш юм уу. Г.Мнь өөрөө аваад хэрэглэсэн юм уу эсхүл хэрэглээгүй юм уу. Багийн Засаг даргын эрх мэдэл нь ямар юм бэ. Багийн Засаг даргыг хахуульдаж, багийн Засаг даргаас ийм шийдвэр гардаг юм уу. Ямар шийдвэр гардаг юм бэ. Багийн Засаг даргын эрх мэдэл нь юу вэ. Асуулт тавьсан нь бол үнэн. Тэрийг Б.Дч хэлдэг. Түүний дагуу өөрөө сайн дураараа илчилсэн. Авлигатай тэмцэх газарт мэдээлэл өгөхдөө ер нь ингэж болдог юм уу болдоггүй юм уу. Нийгмийн хариуцлагын гэрээ гээд мөнгө авчих юм. Дараа нь нийгмийн хариуцлагын гэрээ гээд 12.000.000 төгрөг эсхүл тэдэн сая төгрөг гээд дахиж ирээд гэрээ хийгээд байх юм. Багийн Засаг дарга нь өдөрлөг гэхээр 2018, 2019 онд өглөө. 2 удаа дахиж ирээд газрыг нь цуцлаад хаячих юм. Яаж амьдрах юм бэ. Хүний л амьдрал. Тэвчээрээ алдаж байна. Мөнгө өг гэхээр өгчихдөг. Өөрөө хэлээд байгаа учраас болдог юм байлгүй гэж бодсон. Гэтэл 2020 онд газрыг нь цуцлаад хаясан. Олон хүн ирээд ажлыг нь нураасан. Захиргааны шүүх нь буруу байна, Засаг даргын захирамжийг хүчингүй болгоно гээд хүчингүй болгосон. Өнөөдөр захиргааны шүүхийн шийдвэр дээр ямар нэгэн маргаан гарах боломж байхгүй. Ямар ч үндэслэлтэй байсан гэсэн сэргэсэн үү гэвэл сэргэсэн, захирамж буруу байсан уу гэвэл буруу байсан. Ийм л асуудлууд байгаа. Үүнийг таслан зогсоохоор гомдол мэдээлэл өгөөд байхад хэрэг гэж үзээд нэг талаас явсан. Нөгөө талаас, аймаг орон нутгийн мэдүүлэг байдаг /Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хэлтсийн дарга н.Нямдоржийн мэдүүлэг хүртэл байгаа/ Уул уурхайтай газар нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах ёстой гэх. Тэрийг зохицуулсан зүйл байх ёстой эсэх. Прокуророос энэ асуудлаа шийдээч гэсэн бичиг өгсөн зүйл хавтаст хэрэгт байдаг юм уу. Өнөөдөр хэвээрээ л байгаа. Төр өөрөө нийгмийн хариуцлагын гэрээг хийх ёсгүй зүйлийг яах гээд байрнаас нь маягт өгөөд байдаг юм бэ. Ийм гэрээг хий гээд. Энэ хүн буруутай гэж байгаа боловч цаанаа нийгмийн асуудалтай. Үүний цаана зөндөө хүмүүс авлигал өгч байгаа. Хэлсэн нь энэ хоёр хүн. Хэлээгүй хэдэн зуун хүн байгаа. Хэдэн зуун аж ахуйн нэгж эднийд газар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл тэрийг одоо яах вэ. Тэр болгон авлигын хэрэг болоод яваад байх юм уу. Эсхүл үүний дагуу шалгаад, тухайн онуудад нь ямар ямар хандив юу авч байсан, яаж зарцуулж байсан талаар шалгасан зүйл байдаг юм уу. Авлигатай тэмцэх газарт энэ дохиог энэ хоёр хүн өгсөн. Энэ хоёр хүний эрх зөрчигдөж байгаа. Дохиог өгсөн. Дохио нь зөвхөн хавтас хэрэг дотор яваад байгаа. Гадагшаа гардаггүй. 8 хавтаст хэрэг болоод яваад байгаа. Энэ дээр би акцент өгөөд яваад байгаа. Энэ хоёр хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг мөн юм уу биш юм уу. Эсхүл түлхсэн, хамжсан асуудал байгаа юм уу гэдэг асуудал яриад байгаа. Гэмт хэргийн шинжийг хангаж чадаж байгаа юм уу... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Г, Г.Мнарын өмгөөлөгч С.Мөнхтулга:
...Байр сууриа шүүх хуралдаан эхлэх үед илэрхийлсэн. Д.Г, Б.Днарын талаар дүгнэлтээ танилцуулъя. Тодорхой зүйл, үйл баримтын талаар. Нийгмийн хариуцлагын гэрээ байсан. Энэ гэрээний үндсэн дээрээс 500.000 төгрөг шилжсэн. Тодорхой хэмжээнд тухайн гэрч нарын мэдүүлэг дээр тэгэх ёстой ингэх ёстой гэсэн зүйл явж байсан боловч тухайн цаг үеийн нөхцөл байдал ямар байсан талаар бодож үзэх ёстой асуудал. Д.Г өөрөө бас ярьж байсан. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Д ХХК-с Б.Дэнэ компаниас н.Цданс руу мөнгө явуулдаг. Өчнөөн иргэд хандив тусламж гээд явж байсан. н.Бүйлдэлтэй холбоотой асуудалд А.Мөнхтулга өмгөөлөгч 400.000 төгрөг цэцэрлэгийн эрхлэгчийн дансаар авч байгаа асуудал байдаг. Энэ үйлдэл бол өөрөө авилгал хээл хахууль юм уу. Зорилго юу байсан бэ гэхээр, хахууль болгож өгөөд байгаа юм уу, хандив тусламж болгож өгөөд байгаа юм уу. Энэ мөнгө төгрөгийг өгсөн нь өөртөө ямар давуу байдлыг бий болгож байгаа юм бэ. Д.Гын зүгээс өөртөө ямар давуу байдал олгох гээд байсан юм бэ. Цаг хугацааны хувьд 07 дугаар сарын 06-ны өдөр Д ХХК газрын эрхийг шилжүүлэх захирамж байгаа. Улсын баяр наадам болох гэж байгаа юм байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд тусламжийн асуудал гээд л явчихсан. Нийгмийн хариуцлагын тусламж үйлчилгээний хүрээнд гэрээ хийх, хийхгүй байхыг хэн хариуцах вэ гэхээр н.Нхариуцсан, хариуцна гээд яриад байгаа хэр нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд яагаад яллагдагчаар татагдаагүй үлдсэн бэ. Прокурорын тогтоол дээр энэ асуудал үлдсэн асуудал бий. Анхны гомдол мэдээлэлтэй холбоотой асуудлаар zarig.mn дээр нийтэд мэдээлсэн асуудал дээр Б.Дхувьд ч гэсэн н.Басуудлаар мэдээлэл ярилцлага өгсөн байдаг. н.Ннь Б.Нирээд уулзаад явсан гэж гэрчийн мэдүүлэг өгсөн. Үүнийг нотолж н.Мөнхбаяр бас гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ яах аргагүй уулзаад явж байсан гэдэг асуудал ярьдаг. Энэ процессын тухайд, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас юу харагдаж байна вэ гэхээр, дансны мэдээллийг яаж аваад мөнгөө шилжүүлээд байгаа юм бэ гэдгийг Б.Дхувьд маш тодорхой яриад байна. н.Нэнд байх ёстой, байхгүй байна гээд яриад байгаа. Энэ бол үнэн. Анхны мэдүүлэг зөрүүтэй байна гэх. Сүүлд явж байгаа мэдүүлэг нотлох баримт дээр илүү тулгуурласан буюу нотлох баримттай дүйцэх хэмжээний байгаа учраас сүүлд явж байгаа мэдүүлгээр үнэлэх боломжтой. Яагаад гэхээр, н.Цэцэгжаргал нь өөрөө тайлангаа гаргаад өгсөн. Байгууллагаас нь аудитын дүгнэлт гарсан. Зарцуулагдсан. Өөрөө тэр баримтуудаа аваад ирсэн. Ямар мэдүүлгээр, н.Цмэдүүлэг 4 удаагийн мэдүүлэг авдаг вэ гэхээр, мөрдөгч өөрөө хөтлөөд яваад байдаг. Д.Г биш гэж хариулахаар н.Цэцэгжаргалаа биш гэж байна, энэ ямар учиртай юм бэ. Он сар өдөр чинь зөрөөд байна гээд хөөгөөд яваад байдаг. Тэгснээ 16-ны өдөр 2.286.000 төгрөгийг дансаар өгсөн гэх. Энэ юм биш үү гээд асуухаар өө тийш дээ, энэ байсан байна гэдэг асуудлыг яриад байдаг. Нэг ёсондоо хөтөлж явж байгаад дансны баримт дээр нь тулгуурлаж байгаад Д.Гын мэдүүлэг дээр зөрөөд байгаа учраас анх тулгаж асууж байгаад тааруулдаг. Гэтэл энэ өдөр Д.Г энэ хүн хаана, юу хийж явсан гэхээр нөгөө газрынхаа асуудлаар улсын онцгой комисс руу явсан асуудал. Энд тэр ирэх боломж бололцоо байхгүй, ямар ч ажил дээр ирсэн нөхцөл байдал тогтоогддоггүй. Тэмдэглэлийн дэвтэр дээр нь хүртэл ажил дээр ирсэн асуудал байхгүй. Өдөр болгон тэмдэглэдэг. Нэг ёсондоо баримтаар нотлогддог. н.Цхувьд ажлаас халагдсан нөхцөл байдал дээрээ тулгуурлаж мөрдөгчийн хөтөлж асуусан асуултад хариулдаг асуудал. Иймд н.Цмэдүүлгийг үнэлэх боломжгүй. Сүүлд өгч байгаа мэдүүлэг буюу шүүхийн шатанд өгч байгаа мэдүүлгээр Д.Г, Б.Днарын мэдүүлэг нь нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. Хэрэв тийм биш бол энэ дээр ажиллагаа хийж өгнө үү гэдэг асуудал яригдаж болно. Хөндлөнгийн байгууллага нь энийг гаргаад өгчхөөч. Яагаад хойшлуулах гээд байгаа юм бэ гэдэг асуудал энэ дээр яригдана. Г.Н, Д.Г нарын үйлдэл нэг бүр дээр нь яръя гэж бодож байна. Хөндлөнгийн байгууллага н.Цгаргаж өгөөд байгаа баримтууд, аймгаас гаргаж өгөөд байгаа баримтууд юу юм бэ. Дансны хуулгууд нь нь юу юм бэ. Энийг хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулж болно. Болохгүй гэсэн зүйл байхгүй. Тийм учраас ашигтай байдал үүсэж байгаа юу гэвэл үүсэж байгаа. Цагаатгах асуудал ч яригдана. Д.Гын хоёр дахь асуудал Ч.Бгийн үйлдлээр яригдаж байгаа. Байр өгч байгаа, авч байгаа асуудал. Энэ бол иргэний эрх зүйн харилцаа. Маш тодорхой ярьж байгаа. Ч.Бгийн хувьд юу болсон бэ гэхээр, өмнөх Засаг даргын үеэс хойш ч гэсэн энэ газрын харилцаа, хандив тусламжийн асуудлууд байгаа. Д.Г энэ талаар тодорхой ярьдаг. Нэг ёсондоо сайн харилцаатай байсан. Өмнөх асуудал яригдаж байгаа. Энэ үед яасан бэ гэхээр, манай нэг дүү байр сонирхож байгаа. Тэдэн төгрөг байна, танайд хэд гэж байна вэ. Манайх тэдэн төгрөг, тэдэн төгрөгөөр авъя гэдэг л зүйлийг буюу нэг ёсондоо зах зээлийн ханшаас доогуур өгөөч, манай дээр ийм байна, танайх хэд гэж байгаа гэдэг харилцан асуудал болж, үнэ тохиролцоогүй тул энэ харилцаа цааш үргэлжлээгүй. Үнэхээр асуудал нь юу вэ гэхээр, аль алины газрын эрх цуцлагдаад асуудал яригдсан. Газрын эрх цуцлагдахад, намайг 2019, 2017 онд намайг ингэж байсан гэдэг асуудлыг гаргаж ирээд өнөөдөр ийм асуудал бий болж, үүссэн. Тэгэхээр бодит байдал дээр хэрэв Д.Гын хувьд хууль ёсны бус үйлдэл байсан бол тухайн үед тэрийг нь цуцлах боломжтой байсан. Гэтэл хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, иргэдийн хурлаас гарсан шийдвэрийг Засаг дарга хуулийн өмнө биелүүлэх үүргийн хүрээнд газрын тодорхой эрхийг нь цуцалж байгаа асуудал дээр Захиргааны ерөнхий хуулийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, тэгэхээр сонсох ажиллагаа явагдаагүй, хүчингүй болгоно гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ нөхцөл байдлууд дээрээс ямарваа нэгэн байдлаар тухайн үед 2017 оны 05 дугаар сар гэдэг юм уу Ч.Бгийн яриад байгаагаар 2019 оны 07 дугаар сард ч гэдэг юм уу Д.Г, Ч.Б нарын хооронд ямарваа нэгэн ашиг сонирхлын зөрчил үүссэн, тодорхой хэмжээний мөнгө төгрөгийн асуудал яригдсан зүйл байхгүй. Ялангуяа, 2019, 2017 оны 05 дугаар сард. Энд юу болж байна вэ гэхээр, бодит гэж үзье гэж бодвол дахин шалгах. Өмнө өгч, аваад машин тэрэг буцаагаад өгч аваад байсан. Энэ хахууль мөн юм уу. н.Ганбаяр гэх Засаг даргын үеэс яригдаж байгаа асуудлыг төгсгөлд нь Д.Г гэх хүн аваад үлдэж байна. Яаж яваад байгаа юм бэ. Үнэн гэж үзэх юм уу. Үнэн гэж үзэх юм бол 3.000.000 төгрөгийн баримт нь хаана байгаа юм бэ. Хэн гэдэг хүнд хэдэн төгрөгөөр ямар машин зарсан юм бэ. Дансаар бол үлдэгдэл нь энэ гэдэг асуудал. Тэр хүнийг олж тогтоож, машиныг олж тогтоох бүрэн дүүрэн боломж байгаа. Байхгүй биш байгаа. Иймд зөрүү гарч байна. Яагаад 20.000.000 төгрөг өгсөн гэдэг асуудал яригдаж байгаа юм бэ. Энэ талаар хангалттай тогтоогдоогүй. Тэр 3.000.000 төгрөгийн баримт гээд байгаа санхүүгийн бланк гэх баримтыг аль ч бичиг хэргийн буюу дэлгүүрээс худалдаад аваад тамга, тэмдэг дараад үдэх бүрэн боломжтой. Нэг ёсондоо, дээд шүүхийн шүүгчдийн хуралдаанаас гарсан мэдүүлэг өгч байгаа бол мэдүүлгийн эх сурвалж нь заавал баримтаар байх ёстой. Энэ бол няцаагдаж байгаа. Энийг үнэлэх боломжгүй гэдэг асуудал яригдана. Г.Нын хувьд 2 үйлдэл байгаа. Б.Дхувьд ваар өгсөн гэх. Энэ сум удирдлагын арга хэмжээ болсон уу гэвэл болсон. Тэр дээр гардуулах ажиллагаа хийгдсэн үү гэвэл хийгдсэн, энийг авсан талаар мэдээлэл сонссон. Үүний дагуу хүрч ирээд өдөрлөгийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. Хахууль аваад байгаа нь бол өөртөө ашиг олох зорилгоор авч байгаа. Г.Нын хувьд хаана авч, өөртөө ашигласан юм бэ. Б.ДГ.Нт өгөөд байгаа юм уу сумын өдөрлөгт өгөөд байгаа юм уу гэдэг асуудал. Санаа зорилго. Багийн тэр өдөрлөг нь. Тэгэхээр энэ санаа зорилго нь багийн удирдлагад хандив, тусламж дэмжлэг болгож, манай газар энэ газарт байдаг, өөрөө энэ үйл ажиллагаанд оролцоод тухайн шашин, арга хэмжээ, зан үйлийн асуудлыг хийж, ваараа гардуулж өгсөн асуудал. Тэр морийг өөр суманд томилсон гэдэг ч юм уу, ийм асуудлууд явсан. Г.Мямар ашиг хайж, яаж захиран зарцуулсан юм бэ гэдэг асуудал яригдана. Энэ ямар гэмт хэргийн шинж хангагдаж байгаа юм бэ. Хандив тусламжийн асуудал яригдаж байгаа бол газрын эрх цуцлагдах айдас байна гэж байсан. Дэмжлэг тусламж, хандив тусламж өгч явсан болохоос биш чи энийг аваарай, миний газрыг битгий цуцлаарай гэж өгсөн асуудал огт байхгүй. Хэргийн материалд нэг ширхэг ч баримт байхгүй, тэгж яригдаагүй. Би айгаад байна, чи цуцлах гээд байна гэж яригдаагүй. Баримтын хүрээнд асуудлыг ярихаар энэ төрлийн баримт хэрэгт шалгагдсан баримтуудтай харьцуулж, бүх гэрчийн мэдүүлэгтэй тулгаж харьцуулахаар ийм л асуудал үүсэж байгаа. Ямар хууль дүрэм зөрчил гаргасан бэ гэхээр хандив тусламж авахдаа дээшээ аймаг руу мэдэгдэж, аймгаасаа зөвшөөрөл авч, энийг яах уу гэдэг асуудал байгаа. Энэ хуулийг зөрчиж байгаа нь өөрөө эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болохгүй. Тухайн албан тушаалтны цалин гэдэг ч юм уу ажлын албан тушаалыг цаашид хаших, хашихгүйтэй холбоотой сахилгын арга хэмжээний л асуудал яригдана. Ийм л асуудал. Гэтэл өнөөдөр Авлигатай тэмцэх газарт илчлээд очихоор та нар хахууль өгсөн байна гээд хэрэг болгож шалгаад явж байна. Магадгүй Авлигатай тэмцэх газраас зөвлөмж заавар өгч болно. Зөвлөмж өгөх талаар өчнөөн хэвлэл мэдээллээр явж байгаа. Дахиж энэ асуудлыг таслан зогсоож, та нар ингэж болохгүй гэдэг арга хэмжээ аваад явах боломжтой байсан. Гэтэл өнөөдөр хахууль өгсөн, чи өгсөн, чи авсан гэж өөрсдөд нь хэлсэн юу ч байхгүй, өөрсдөд нь ашиг хонжоо авсан зүйл байхгүй ингээд зогсож байгаад харамсалтай байна. Хэдэн жилийн хугацаанд шүүх дээр ирсэн. Энэ хэрэг давтагдаж байгаа. Тийм учраас цагаатгах байр суурьтай байна. Цагаатгаж өгнө үү. Үнэхээр боломжгүй гэж үзэж байгаа 60 хоногийн хугацаагаар нэмэлт ажиллагаа хийж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Г:
...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Цагаатгах болон 60 хоногоор хойшлуулах байр суурийг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.Б:
... Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Л:
...Өмгөөлөгч болон миний хувьд гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Ер нь төрийн байгууллагад нийгмийн хариуцлагын гэрээний дагуу хийсэн. Тэр мөнгийг хаашаа зарцуулсныг мэдэхгүй. Гэрээний дагуу шилжүүлсэн. Нын хувьд тэртэй тэргүй нийгмээрээ сумаараа өдөрлөг зохион байгуулах ажил зохион байгуулсан. Туханй сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүний хүсэлт тавьсны дагуу даага өгсөн нь үнэн. Тэрийг өөртөө ашиглах гэсэн зорилго байгаагүй. Сумын Засаг дарга нар давуу нөхцөл байдал үүсгэх боломжгүй гэж бодож байсан. Нийгмийн сайн сайхны төлөө, сумаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцоод явсан. Хувийн ашиг сонирхол байгаагүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Н:
...Өмгөөлөгчийнхөө байр суурьтай санал нэг байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүгдэгч Д.Г нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
-Хахууль өгөгч Б.Д...Д" ХХК-д 1 га газрыг мод үржүүлгийн чиглэлээр эзэмших..." гэсэн ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д "албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах", 7.1.6-д "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх,", 7.1.7-д "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж "Д" ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах газар эзэмшүүлэх захирамж гаргаж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д "...Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх..." гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.Нхахууль өгөхийг шаардаж, 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.Цхаан банк дахь Ддугаарын дансаар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль авсан,
-Хахууль өгөгч Ч.Бгийн "...манай газрыг хууль бусаар хураан авч магадгүй..." гэх ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д "албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах", 7.1.6-д "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх" 7.1.7-д "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа Ч.Бгаас хахууль өгөхийг шаардаж, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт байрлах албан өрөөндөө 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр "Экошим мандал" ХХК-ийн захирал Ч.Бгийн хүү Б.Билгүүнээр дамжуулан 3.000.000 төгрөгийн хахууль авсан,
-Хахууль өгөгч Ч.Бгийн “...манай газрыг хууль бусаар хураан авч магадгүй..." гэх ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д "албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах", 7.1.6-д "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх" 7.1.7-д "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа 2019 оны 10 дугаар сард "Экошим мандал" ХХК-ийн захирал Ч.Бгийн борлуулж байсан Алтай хотхонд байрлалтай 120.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 80.000.000 төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгийн хямд үнээр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг шаардсан",
2. Шүүгдэгч Г.Мнь Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/256 дугаартай захирамжаар "Д" ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар эзэмшүүлсэн. Тухайн газарт 241.635.000 төгрөгийг үнэ бүхий 400 метр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр кабель утас, 14 бетон холтой шон, 10х3 метрийн харьцаатай боловсон бие засан газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багаж хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өөрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьсан цаг хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18, 28.1.19, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт заасан баг хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.1 дэх хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үедээ иргэн Б.Н520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ,
БНХАУ-д үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахуульд авсан,
3. Шүүгдэгч Б.Д2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр "Д" ХХК-ийг үүсгэн байгуулж, "Д" төрийн бус байгууллагын эзэмшлийн Ддугаартай захирамжаар өөрийн компанийн эзэмшилд шилжүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Засаг дарга Д.Гын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.ЦХаан банк дахь Ддугаарын дансаар 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,
-мөн тухайн газарт 241.635.000 төгрөгийн үнэ бүхий 400 метр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр кабель утас, 14 бетон холтой шон, 10х3 метрийн харьцаатай боловсон бие засан газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багаж хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өөрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьсан цаг хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Нт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18, 28.1.19, Газрын Тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дугаар зүйлд заасан баг, хорооны нутаг дэвсгэр пэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.1 дэх хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үед нь 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ,
БНХАУ-д үйлдвэрлэсэн Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахуульд өгсөн,
4. Шүүгдэгч Ч.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Год албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хүү Б.Билгүүнээр дамжуулан Засаг даргын Тамгын газрын албан өрөөнд нь 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн үйл баримт тус тус тогтоогдсон гэж үзсэн.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлд заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэргийн субъектийг “Албан тушаалтан” гэж өргөн хүрээтэй тодорхойлсон байдаг.
Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенц-д зааснаар “оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллагад үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран” төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан гэж үзэж авлигын хэргийн субъектэд хамааруулсан байна.
Хахууль өгөх гэмт хэргийн нэг онцлог шинж нь өгөгч, авагч талуудын харилцан сонирхол “хүсэл шуналын” нэгдлийн илэрхийлэл байдгаараа онцлогтой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэгт “Авлигын гэмт хэрэг”-ийг хуульчилсан
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтойгоос гадна бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэлдүүлэхээр амласны төлөө албан тушаалтан нь хувьдаа ашиг хичээж, шунахай сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй болон хөнгөлөлттэй ажил, үйлчилгээ авсан үндсэн шинжийг хангасан байхыг шаарддаг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг нь мөн л эдгээр шинжийг тус тус хангасан байдаг.
“Нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “…төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж заасан.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэжээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тодорхойлсон.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд”-ийг ойлгохоор хуульчилсан бөгөөд яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй аливаа этгээд нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.3-т тус тус зааж тодорхойлсон.
Мөн шүүгдэгч Д.Г, Ч.Б, Б.Л, Г.Мнарын холбогдсон уг гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байдаг.
“Хээл хахууль” гэдэгт хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үзүүлсэн аливаа ажил үйлчилгээ зэргийг хамааруулан ойлгох ба
-нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг “авлига” гэж,
мөн тухайн этгээд /нийтийн албан тушаалтан/ албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг “ашиг хонжоо” гэж тус тус Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт тус тус тодорхойлж хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Г, Ч.Б, Б.Л, Г.Мнарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Гыг 2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан” гэмт хэрэг,
Шүүгдэгч Г.М2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан” гэмт хэрэг,
Шүүгдэгч Ч.Бг 2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн” гэмт хэрэг,
Шүүгдэгч Б.Лг 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Д.Г, Ч.Б, Б.Л, Г.Мнарын үйлдлийн улмаас бусдад шууд учирсан хор хохирол байхгүй болно.
Шүүгдэгч Д.Гын хувьд гэмт хэргийн улмаас олсон орлого болох шүүгдэгч Ч.Бгаас шилжүүлж авсан 3.000.000 төгрөг,
мөн шүүгдэгч Б.Ншилжүүлж авсан 1.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Гоос гаргуулж,
Шүүгдэгч Г.Наас дааганы үнэлгээний 520.000 төгрөгийг гаргуулж, тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Харин энэ гэмт хэргийн улмаас нийтийн ашиг сонирхол, төрийн үйл ажиллагааны шударга, ил тод, хууль ёсны байх үндсэн зарчмыг ноцтой зөрчсөн, нийгмийн шударга ёс зөрчигдсөн гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Цогтгэрэл:
...Шүүгдэгч Д.Г, Ч.Б, Г.Н, Б.Днарт холбогдох шүүх хуралдаанаар гэм буруугийн шүүх хуралдааныг хянан хэлэлцээд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн зүйлчлэлийн хүрээнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах 3 үндэслэл байна. Улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулах ялын санал хэлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6, 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын зорилго, мөн үйлдсэн гэмт хэрэгтээ оролцож байгаа байдал, гэмшиж байгаа байдал зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзаж үзэж, дараах ялын саналуудыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Гын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан холбогдсон гэмт хэргээ 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн үйлчлэлийн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл хэсэг, заалтад оногдуулсан сонгох ялын санкцуудаас ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан, мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд бол эрх хязгаарлах, хорих ялын санкцтай. Мөн нэмэгдэл ялын санкцтай. Д.Гын хувьд үргэлжилсэн, 3 удаагийн үйлдэл, 2 удаагийн авсан болон 1 удаагийн шаардсан үйлдэлд гэм буруутайд тооцогдсон. Энэ үйлдэгдсэн гэмт хэргийн үйл баримтыг бид хангалттай ярьсан учраас Д.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан ялын цээрлүүлэх зорилгын хүрээнд ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялын хэмжээг 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгч Г.МЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, мөн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 3 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд 2-8 жилийн хугацаагаар хорих ялын санкцтай. Үйлдсэн гэмт хэргийг нь харгалзаж үзээд Г.М2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Дтухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн дээрх цаг хугацаанд мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, үйлдсэн гэмт хэрэгт болон шүүгдэгч Ч.Бгийн хувьд хоёр шүүгдэгч гэмт хэргээ илчилсэн, мөрдөх байгууллагад мэдэгдэж, хахууль авах гэмт хэргийг шаардаж байгаа нь илчилж ирсэн гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, сонгох санкцаас түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгт оролцож, мэдэгдэж байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзаж, мөн хувийн байдлыг нь харгалзан, шүүгдэгч Б.Лг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч Ч.Бгийн хувьд 2002 оны батлагдаж мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг оруулж, 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг нэмэгдэл ял оногдуулахаар байхгүй, харин торгох болон хорих ялын санкцтай. Өмнө хэлсэнчлэн, гэмт хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа учраас шүүгдэгч Ч.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсийг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналыг оруулж байна. Өөрөөр хэлбэл, 2017 оны 5 дугаар сарын хугацаанд хөдөлмөрийн хөлс бол 240.000 төгрөгийн хэмжээгээр тогтоогдсон байсан. 240.000 төгрөгийг 80 дахин гэж бодохоор 19.200.000 төгрөгөөр торгуулах саналыг оруулж байна. Б.Л, Ч.Б нарын хувьд дээр хэлсэнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин шүүгдэгч Д.Г, Г.Мнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Д.Г, Г.Мнарт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч Д.Г, Г.Мнарт хорих ялын санкц оногдуулсантай холбоотойгоор хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 4 дүгээр зүйлд зааснаар нээлттэй дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх саналыг оруулж байна. Хэрэгт хураан авсан эд мөрийн баримтаар тооцсон 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээх саналыг, эд мөрийн баримтаар хураагдаж, шүүхэд шилжиж ирсэн цэнхэр өнгийн 3.000.000 төгрөгийн ваарыг улсын орлого болгуулах саналыг гэм буруугийн хуралдаан дээр гаргасан. Цэнхэр өнгийн ваар ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас хагарч, зарж, хүнээс олсон орлогыг улсын орлого болгуулах боломжгүй болсон. Нэгэнт шүүхээс дээрх нөхцөл байдлыг үнэлж дүгнээд шүүхийн Тамгын газраас үнэлгээгээр гарсан 3.000.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгуулах саналыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар улсын орлого болгуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Гын хувьд гэмт хэргийн улмаас олсон орлого болох Ч.Бгаас шилжүүлж авсан 3.000.000 төгрөг, мөн Б.Ншилжүүлж авсан 1.500.000 төгрөг, нийлээд 4.500.000 төгрөгийг гэмт хэргийн замаар олсон орлого болох нь нотлогдон тогтоогдож, шүүхээс шийдвэрлэсэн байгаа учраас дээрх мөнгөн дүнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 4.500.000 төгрөгийг Д.Гоос гаргуулж, улсын орлого болгуулах, шүүгдэгч Г.Наас 520.000 төгрөг буюу дааганы үнэлгээний төгрөгийг гаргуулж, улсын орлого оруулах саналыг, Б.Л, Ч.Б, Д.Г, Г.Мнарын хувьд хохирол хор уршигтай холбоотой бусдад төлөх төлбөргүй. 4 шүүгдэгчийн хувьд энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.Б, Б.Л, тэдгээрийн өмгөөлөгч А.Мөнхтулга:
...Улсын яллагчийн саналыг сонслоо. Б.Дхувьд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн өөрчлөлтөөр тухайн үед хэрэгжиж байсан хуулийг хэрэглэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэлх хугацаагаар хасах ялтай. Прокурорын тухайд 2 жилээр хасах саналыг гаргаж байна. 2700 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжээр торгох ялтай. 10000 нэгжээр торгох ялын саналыг шүүхэд гаргаж байна. Нэгэнт гэм буруутайд тооцсон тул маргах асуудал байхгүй. Гэхдээ шүүх, прокурор хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэх хэрэгтэй. Ер нь далд илрэхгүй байгаа гэмт хэргийг илрүүлсэн. Энэ хоёр хүнийг нэгэнт гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндсэн шалтгаан байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улсын дээд шүүхийн тайлбарт байгаа. 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тайлбарт хахууль өгсөн хүн энэ тухай эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүнд хүлээлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно гэх зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтын дагуу нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасуулбал хамгийн багаар оногдуулсан прокурорын саналтай санал нэг байна. Харин 2700 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын хүрээнд прокурор 10000 нэгжийг санал болгож байна. Миний хувьд хамгийн багаар тооцож өгнө үү гэх саналыг шүүхэд гаргаж байна. Үндэслэл нь юу вэ гэхээр, үнэхээр эр зоригийн асуудал байсан. Энэ гэмт хэргийг илрүүлээд сайн дураараа мэдэгдсэн. Энэ нь дараа дараагийн хүмүүст үнэхээр авлигатай тэмцэх, нийгмээ цэвэрлэх асуудал дээр иргэд ийм чин зоригтой, хүсэл зоригоо илэрхийлээд явж байгаа асуудалд нь хүнд ял оногдуулахгүй гэх Үндсэн хууль болон хууль тогтоогч нараас гаргасан тайлбарт харагдаж байгаа учраас хамгийн багаар торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг шүүхэд гаргаж байна. Ч.Бгийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т зааснаар шийдвэрлэж, энэ хүнд одоо торгуулийн ял нь 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн ялтай. Прокурор 80 дахин нэмэгдүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Миний хувьд гэмт хэргээ сайн дураараа илчлэн ирсэн зэргийг харгалзаж үзээд 51 дахин буюу хамгийн бага ял оногдуулах боломжтой гэсэн саналыг нэгдүгээрт гаргаж байна. Хоёрдугаарт, мөн тэнсэх асуудал байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2-т байгаа. Гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, оногдуулах ялын хүнд, хөнгөнийг харгалзан энэ хэргийг 17.1 дүгээр зүйлийн 2-т хүндэвтэр гээд гарсан. 17.3-т хүндэвтэр гэмт хэрэг гэж тодорхойлолтдоо 51-550 хүртэл хугацаагаар, эсхүл 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэнэ гэж заасан. Ялын санкц нь 250. 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байгаа. Хүндэвтэр ангилалд багтаж байгаа тохиолдолд мөн хуулийн 55.1-т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзнэ гээд заасан. Хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаад үзэхээр мөн хуулийн ерөнхий ангийн 61.1-т зааснаар хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн тохиолдолд 1-5 жил хүртэлх хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэсэн заалт байгаа. Энийг харгалзан үзэх боломжтой. Мөн сая хэлсэн 72.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг байр суурийг илэрхийлсэн. 2002 оны эрүүгийн хуулийн 72.1 дүгээр зүйлийн 2-т хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэсэн заалт байгаа. Өнөөдрийн хувьд гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хариуцлагын шат явагдаж байгаа. Тийм учраас 2017 оны асуудал нь 2025 он болсон учраас эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэл байхгүй гэсэн 3 асуудлыг шүүхэд гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Н, Д.Г тэдгээрийн өмгөөлөгч С.Мөнхтулга:
...Шүүхээс Д.Г, Г.Мөнганхазаар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг сонсож, дараах байр суурьтай байна. 22.4 дүгээр зүйлийн 2 дахь заалт нь сонгох санкцтай гэмт хэрэг. Улсын яллагч хорих ялын санкцын саналыг хэрэглэж байна. Хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй байх үеийн хуулийн зохицуулалтаар торгууль, зорчих эрх, хорих ял гэсэн 3 санкц байсан. Миний хувьд торгуулийн саналыг шүүхэд гаргаж байна. Учир нь, тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаа болон өнөөдрийн байдлаар хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийг шүүх харгалзан үзэх саналыг гаргаж байна. Яагаад гэхээр, эрүүгийн хариуцлага гарцаагүй, нийгэмшүүлэх, цээрлүүлэх ёстой. Гэхдээ юуг харгалзах вэ гэхээр, тухайн хүний хувийн байдал, биеэ авч яваа байдал, хор хохирол, хор уршиг зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх хуулийн зохицуулалт байгаа. Мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх зэрэг зохицуулалт байгаа учраас эдгээр нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, ялын саналыг шүүх шийдвэрлэх байх. Яагаад гэхээр, 2017 оны асуудал, 2019 оны асуудлууд нь 6, 8 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаа бол өнөөдрийн байдлаар өөр төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Мөн хууль хяналтын байгууллагад дуудсан цагт ирж байгаа нөхцөл байдал, биеэ авч яваа байдал, нийгэмших. Заавал нийгмээс тусгаарлаж байж нийгэмших шаардлага байхгүй. Тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан боловч өнөөдөр энэ асуудлаас болж ажил төрлөө өгчихсөн, иргэн, хувь хүн байгаа. Тодорхой албан тушаалыг хашиж байсан хүмүүс мэднэ. Энэ хугацаанд дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдоогүй. Энэ бол түүний хувийн байдал нь ямар вэ гэдэг нь харагдаж байгаа. Тийм учраас нийгмээс тусгаарлахгүй, нэг удаа харгалзан үзэх нь шүүхээс оногдуулж байгаа эрүүгийн хариуцлага гэдэг зүйлийг өөрсдөө ухамсарлаж, амьдралын түвшиндээ дүгнэлт хийж, тодорхой хугацаанд хохирлоо барагдуулж явах бүрэн дүүрэн боломж байгаа гэж үзэж байна. Ар гэрийг нь сайн мэднэ. Хоёулаа ар гэрээ авч явж, тодорхой бизнес эрхлээд явж байгаа. Мөн Д.Гын ээж нь бас өнөөдрийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа нөхцөл байдал байгаа юм байна. Энэ цаг мөчид ийм асуудал байгаа. Ийм учраас энэ нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Торгуулийн арга хэмжээний хувьд 10000-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах хуулийн заалт байгаа. Хамгийн багаар оногдуулж өгөхийг хүсэж байна. Хийсэн үйлдлийнхээ төлөө тодорхой хэмжээний хариуцлага хүлээх асуудал яригдана. Тийм учраас Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Г.Нын хувьд 8000 нэгжийг мөн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Д.Г 216 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсон хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, ялаас хасаж тооцож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Прокурорын зүгээс 2-5 жилийн хорих ялын санкцтай гэмт хэрэгт гэм буруугийн хэлбэр, тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, хөнгөн ангиллын гэмт хэрэг зэргийг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Олон жилийн хугацаанд шалгагдаж байх явцдаа тодорхой хэмжээнд бие болон сэтгэл санааны хүнд нөхцөл байдлыг тодорхой хэмжээнд давж туулж, хүртсэн гэдгийг тайлбарлаж хэлье. Тийм учраас эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү. Заавал нийгмээс тусгаарласнаар ял эдлүүлэх биш сонгох санкцыг хэрэглэснээр эрүүгийн хариуцлага хөнгөрнө. Тухайн бодит байдалд нийцнэ гэж үзэж байна. Иймд торгуулийн арга хэмжээгээр шийдэж өгнө үү гэсэн байр суурьтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Г:
...Хорих ял оногдуулахгүй байхыг хүсэж байна. Нялх хүүхэдтэй тул хөнгөрүүлж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Н:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Л:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.Б:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг
Шүүх шүүгдэгч Д.Г, Г.Н, Б.Л, Ч.Б нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж; “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус хуульчилжээ.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг.
2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн болон шинэчлэн найруулсан 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах”, “Хахууль өгөх” гэмт хэргийн ял шийтгэлийн санкцыг харьцуулан үзвэл:
-2002 оны Эрүүгийн хуулиар 268.1-д “...тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жил хүртэлх хугацаагаар хасч...” гэж; шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар “...нийтийн албанд томилогдох эрхийг 3-5 жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж эрх хасах ял нэмэгдсэн байна. Эрүүгийн хуулийн 269.1-д эрх хасах ялын санкц байгаагүй.
-2002 оны Эрүүгийн хуулиар 269.1-д “...эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж; Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар 22.4-2, 22.5-1-д “...6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж оногдуулах ялын доод хэмжээ хязгаарыг тодорхойлж өгсөн бөгөөд ял шийтгэлийн хэмжээ багассан байна. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн шинэлэг зохицуулалт нь эрх хязгаарлах ял юм.
Дээр дурдсанчлан Авилгын гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан 2017 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэлийг өөрчилж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэлээ.
Шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ялаар,
Шүүгдэгч Г.М2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгох ялаар,
Шүүгдэгч Ч.Бг 2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус оногдуулж,
Шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээг авч тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Гын цагдан хоригдсон нийт 216 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох ба цагдан хоригдсон 216 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн тооцож сольж, 3.240.000 төгрөгийг хасаж, нийт торгох ялыг 11.760.000 төгрөгөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Ншүүхээс хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулахыг,
мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан Ч.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, энэ хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т заасныг баримтлан хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад тус тус мэдэгдэж шийдвэрлэлээ.
Бусад асуудал
Эрүүгийн Бдугаартай хэрэгт иргэний баримт бичиг болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүйг,
хэрэгт авагдсан “2 ширхэг сиди”-г хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хадгалахыг,
шүүгдэгч Бичээч овогт Дэнзэнгийн Г нь нийт 216 /хоёр зуун арван зургаа/ хоног цагдан хоригдсонг,
шүүгдэгч Боржгон овогт Баасансамбуугийн Л, Боржигон овогт Чулууны Б, Түлээчин овогт Гансүхийн Мнар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан” гэмт хэрэг,
Шүүгдэгч Г.М2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан” гэмт хэрэг,
Шүүгдэгч Ч.Бг 2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн” гэмт хэрэг,
Шүүгдэгч Б.Лг 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ялаар,
Шүүгдэгч Г.М2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгох ялаар,
Шүүгдэгч Ч.Бг 2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,
Шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь заасныг баримтлан шүүгдэгч Д.Гын цагдан хоригдсон нийт 216 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн тооцож, 3.240.000 төгрөгийг хасаж, эдлэх ялд нь оруулан тооцож, нийт эдлэх ялыг 11.760.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь заасныг баримтлан шүүгдэгч Д.Г, Г.Мнарт тус бүр оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 жилийн хугацаанд биелүүлэхийг, биелэгдээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр нэг хоногийг тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ншүүхээс хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулахыг,
мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, энэ хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх заасныг баримтлан хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад тус тус мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Г, Г.Мнарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс, шүүгдэгч Б.Днийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнссэн үеэс эхлэн хугацааг тус тус тоолсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Гоос 4.500.000 төгрөгийг,
Шүүгдэгч Г.Наас 1 тооны шүдлэн үрээний үнэ болох 520.000 төгрөгийг,
Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас цэнхэр эрээн өнгийн ваарны үнэ болох 3.000.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр эрээн өнгийн ваарыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
9. Эрүүгийн Бдугаартай хэрэгт иргэний баримт бичиг болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н, Б.Л, Ч.Б нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г, Г.Н, Б.Л, Ч.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН