| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/01012/И |
| Дугаар | 138/ШШ2017/01079 |
| Огноо | 2017-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 138/ШШ2017/01079
2017 11 27 138/ШШ2017/01079
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
******* аймгийн ******* сумын ******* ******* нэхэмжлэлтэй,
******* аймгийн ******* сумын ******* багт орших, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.081.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь ******* аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сангаас олгох зээлнээс 2014 оны 6 сарын 10-ны өдөр сумдад жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, өргөтгөх, сэргээх, ажлын байр нэмэгдүүлэх, бэлтгэх зорилгоор 3 жилийн хугацаатай 7.000.000 төгрөгийн зээлийг хүүтэйгээр, эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулан авсан. Түүнээс хойш нь ******* сумын ******* ******* тамгын газарт үндсэн зээл болох 2.700.000 төгрөг, хүү 381.750 төгрөг, нийт 3.081.750 төгрөгийг төлөөгүй байна. Иймд аас 3.081.750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* аймгийн ******* сумын сум хөгжүүлэх сангаас 2014 оны 6 сард 7.000.000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан. 4.300.000 төгрөгийг зээлийн хүүгийн хамт төлсөн. Үлдэгдэл 2.700.000 төгрөг, хүү 381.750 төгрөг, нийт 3.081.750 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* сумын ******* нь хариуцагч аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.081.750 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагч нь ******* сумын ******* 2014 оны 6 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан тус сумын сум хөгжүүлэх сангаас “Сумдад жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, өргөтгөх, сэргээх, ажлын байр нэмэгдүүлэх, бэлтгэх” зорилгоор 7.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй зээлж аваад гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ зэрэг бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг 3.081.750 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгонЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.081.750 /гурван сая наян нэгэн мянга долоон зуун тавин/ төгрөгийг ******* аймгийн ******* сумын “Сум хөгжүүлэх сан”-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 32.129 төгрөгийг гаргуулж төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ