Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 00075

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                           Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                         Д.Уранчимэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         А.Хандмаа

 Хохирогч                                                 Б.Саранчимэг

             Шүүгдэгч                                                   П.Зул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн П.Зулд холбогдох 201718020133 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1982 оны 05 сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эмэгтэй, Халх, 35 настай, ам бүл 5 нөхөр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 2-р баг Хайластын 73 тоотод оршин суух, хаягтай, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, Захир овогт Пэлжээгийн Зул регистрийн дугаар М382051465

 

Тодорхойлох нь:

Шүүгдэгч П.Зул нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 9-р багийн нутаг дэвсгэр Найрамдлын 125 тоотод 17 цаг 55 минутын үед иргэн Б.Саранчимэгийг хоорондын таарамжгүй харьцаанаас болж маргалдан П.Зул нь иргэн Б.Саранчимэгийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Зул мэдүүлэхдээ: ...2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би Саранчимэгийн гэрт нь сууж байхад Саранчимэг  надаас гар утас солиод өгөөч гээд гуйсан. Тэгэхээр би таньдаг хүнрүүгээ  утсаар залгаж асуутал тэг тэг ирээд авчих гэсэн. Тэгээд Саранчимэг зөрүү 20000 төгрөг өгөхөөр болоод утас авсан. Би Саранчимэгт зөрүү мөнгөө даруйхан өгөөрөө, түрээс төлдөг хүмүүст мөнгө төгрөг хэрэгтэй байх гэхэд тэгнээ, тэгнэ найз нь маргааш ээмгээ тавиад өгчихнө гэсэн. Тэгээд маргааш нь Саранчимэг Дархан явсан байсан. Тэгээд хэд хоноод ирэхээр нь чи мөнгийн өгчихөөрөө би хэлээд аваад өгсөн болохоор надад бас хэцүү байна, санаа зовоод орж гарч чадахгүй байна гээд хэлтэл Саранчимэг би яахаараа өгдөг юм, чаддаг юм бол өөрөө ирээд авахгүй юу гээд намайг янз бүрээр хэлэхээр нь чи хүнээс юм авчихаад яасан ичдэггүй юм бэ гээд хэлсэн. Тэгээд гэрт нь очиход Саранчимэг өөрөө миний нүүрлүү нус цэр, хамаг юмаа нулимсан тэгэхээр нь би үснээс нь хойшоо татаад унагаасан. Надад өөр зодож нүдсэн зүйл байхгүй гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Саранчимэг мэдүүлэхдээ: ...2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед Зулаа надруу залгасан. Би тухайн үед 3 хүүхэдтэйгээ Сувдаа гэдэг найзтайгаа цуг гадуур мөнгө хайгаад явж байсан. тэгээд би мөнгө олдвол аваачаад өгье та нар хаана байгаа юм бэ гэхэд Зул Спиртийн 9-р байранд айлд байна гэсэн. Тэгээд үдээс хойш 15 цагийн үед дахиад залгасан, залгахдаа эд нар нилээн согтуу болчихсон яасан бэ чи мөнгө төгрөгөө гэсэн. Тэгэхээр нь би надад ерөөсөө мөнгө төгрөг олдохгүй байна, би маргааш нөгөөдрөөс олоод аваачаад өгье тэгэх үү, өнөөдөр угаасаа аймар халуун байна ямарч мөнгө олох арга алга, би хоёр, гурван хүн дээр очлоо гэхэд хүнээс юм авчихаад чи гуйж авсан шигээ өгч сураач гээд намайг хэл амаар доромжилоод байхаар нь та нар битгий утасны цаанаас хэл амаар доромжлоод байгаач ууж идсэн юмаа шингээгээч гээд утсаа тасалсан. Тэгтэл дараа нь Золоо гэдэг хүүхэн надруу залгаад чи ямар дээрэлхүү юм бэ авсан юмаа өгч чадахгүй байна уу гэсэн, тэгэхээр нь би өгөхгүй гэж хэлээгүй, өнөөдөр надад мөнгө өгөх ямарч бололцоо алга, өнөөдөр ямарч байсан өгч чадахгүй гэсэн. Тэгсэн чинь би чамайг алнаа, чи яасан айхтар овоо юм бэ гэж дайрсан. Тэгэхээр нь та нар яагаад утсаар хүнийг доромжлоод байгаа юм бэ гээд утсаа салгасан. Тэгээд 15 цагаас хойш өчнөөн залгасан. Тэгээд 17 цагийн үед дахиад залгаад хэрүүл хийгээд байсан, тэр үед бүр согтуу байсан. ямар сайндаа би аргаа бараад та нар чинь ямар ядаргаатай юм бэ гээд би Золоо гэдэг хүүхэнтэй нь хэрэлдсэн, тэгээд Золоо намайг элдэвийн хараалын үгээр хэлээд байхаар нусаа гоожуулсан юм чинь чи ижилхэн байж яахаараа хүнийг элдэвээр хэлдэг юм бэ гэж хэлсэн, тэсэн чинь чи намайг нусаа гоожуулсан гэлээ би чамайг очиж байгаад алнаа гэсэн. Тэгээд удаачгүй 18 цаг болоогүй байхад аягүй хурдан Сараа, Зулаа, Золоо гурав хүрээд ирсэн, бодвол таксидаад ирсэн юм шиг байна лээ.  Тэгээд амбаарын хаалга нүдээд байхаар нь би хүүхдээ тэврээд гарсан чинь Золоо нь чи яасан их хүнийг хэл амаар доромжилдог юм гээд үүд онгойлгонгууд гараараа цохихгоод далайхаар нь би гарын холдуулсан боловч хүүхдийн маань толгойны дагзруу цохьчихсон. Тэгээд би чи хүүхэд цохьчихлоо шдээ гээд би эргэтэл Золоо намайг үсдээд авсан. тэгээд би хүүхэдтэйгээ цуг газар унахад Золоо хүүхдийг аваад гэрт оруулаад хивсэн дээр тавьчихсан байсан. тэгээд би босох гэтэл Зулаа намайг үсдээд багалзуурдаад авах шиг болсон. Тэгээд би та нар яагаад байгаа юм бэ гэхэд чи утасны цаанаас томордоггүй юм за юу, хүнд өгөх юмаа хэлсэн ярьсандаа өгдөг юм за юу гэсэн. Би эд нарыг шууд орж ирээд ингээд үсдээд авна гэж бодоогүй, манайд байсан Сувдаа гэдэг эгч та нар болиоч ээ гэхэд чамд ямар хамаатай юм гэхэд Сувдаа эгч бид нарын зодоонд оролцохгүй гээд шууд гадаа гараад зогсчихсон. Тэгээд нэг мэдсэн чинь эрүү ам сонин болоод толгой эргээд байж байтал манай 2 хүүхэд уйлаад байхаар нь би гэрлүүгээ гүйж ороод цагдаа дуудсан. Цагдаа 10 минутын дотор ирсэн. 20000 төгрөгний асуудлаас болж намайг зодсон би бол гомдолтой байна. Эд нар ирэхийн өмнө манай нөхөрлүү залгаж Амраа чи гэртээ байгаа юм уу гэж асуусан байсан. Манай нөхөр үгүй би хотод дүүгээ сахиж байна гэж хэлэхэд Сараа гэртээ байгаа юм уу гэж асуусан байсан. Тэгээд бодвол нөхөр байхгүйг мэдээд ирж зодож байгаа юм уу, хэрэв манай нөхөр байсан бол намайг зодохгүй л байх байсан байх. Би бол маш их гомдож байна. Цагдаа дээр мэдүүлэг өгөхөд Золоогийн талаар ерөөсөө ярихгүй, ганцхан Пэлжээ Зул гэж байгаад байх юм, би мөрдөн байцаагчид хүртэл хэлсэн эхлээд Золоо нь намайг зодсон шдээ гэтэл Пэлжээ Зул л гээд байхын, яагаад ингээд байгаа юм бэ гэж хэлж байсан.  Юм л бол  Пэлжээ Зул чамайг хаана чинь яаж зодсон гээд Зулд хамааруулж асуугаад байхын гэхэд чи хэлэх юм аа прокурор чамайг дуудна гэсэн. Тэгээд би прокурор намайг дуудах юм болов уу гээд хүлээгээд байж байхад өчигдөр 9 өнгөрөөгөөд надруу залгасан маргааш 9 цагаас шүүх хуралтай шүү бэлэн байгаараа гэсэн. Би юу болоод байгаа ч сайн ойлгоогүй, хэрэгтээгээ ч танилцаагүй, өглөө бэлэн байгаараа гэхэд нь ирчихсэн байж байна. түүнээс би хохирол гомдол гэж мөнгө төгрөг нэхсэн зүйл байхгүй, би тархиа хөдөлгөчихөөд 10 хоног бариулсан, чих маань өвдөөд эмчид үзүүлэхэд цус хуралттай байна хотруу явж зураг авхуулах шаардлагатай гэхэд тухайн үедээ гайгүй болчихоор нь би тэгээд тоогоогүй. Манай нөхөр ч хэлж байна, найз нөхөд гэчихээд ингээд зодуулаад байхдаа яадаг юм бэ, би чамтай 5, 6 жил амьдрахдаа 1 удаа ч гэсэн алгадаж үзээгүй гэсэн. Тухайн үед миний нүүр царай аймар байсан, Зулаа өөрөө ч мэдэж байгаа. Зулаа, Золоо хоёр хоёулаа л хоёр ээжтэйгээ ирээд уучлалт гуйж байсан. Би Золоог бол сайн мэдэхгүй Зулаагаар дамжуулж мэддэг болсон. Би Золоод маш их гомдолтой байгаа энэ талаараа Зулаад ч хэлсэн. Зулаа тэгэхэд үгүй ээ нэг нь хэргээ даасан нь дээр би хэргээ үүрч явна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би прокурор дээр л хэлдэг юм байх гэж бодсон би бол гомдолтой байна гэв.   

            Мөрдөн байцаалтанд гэрч Г.Золжаргал мэдүүлэхдээ. ...2017 оны 05 дугаар сарын 23-ний өдөр би найз П.Зултайгаа /улзаад тэгээд байж байтал П.Зул нь найз Б.Саранчимэгээс 20.000 мянган төгрөг авах гстой гээд бид хоёр цуг очсон юм тэгээд тэр хоёр хоорондоо юм ярьж байгаад хэрэлдээд Б.Саранчимэг нь П.Зулын нүурлүү нулимсан юм тэгтэл манай найз П.Зул Б.Саранчимэгийн үснээс зулгаагаад хойш нь татаад дараа нь гараараа нүүрлүү нь иангасдсан юм. Тийм сүртэй зодоонцохионы асуудал болоогүй ээ. Б.Саранчимэг нь 1 Зулыг хэл үгээр аймар доромжлоод байсан. Цохихыг нь хараагүй үснээс нь зулгаагаад гатаж байхыг нь харсан. Миний мэдэх зүйл энэ би өөр асуудлыг нь мэдэхгүй ээ /хх-ийн 12-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд яллагдагч П.Зул мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын дундуур Б.Саранчимэг надаас өөрийнхөө гар утсыг солиод өгөөч гээд гуйгаад байхаар нь би найз Уранчимэг дээрээ очоод Мо1е-1 загварын гар утсыг нь Затзипд- зЗ утсаар сольж өгсөн юм Тэгээд Б.Саранчимэг нь манай найз Урнаад 20.000 төгрөгний зөрүү мөнгө өгөх ёстой байсан юм. Тэгээд би Б.Саранчимэгээс нөгөө 20.000 мянган төгрөгөө өгөх талаар удаа цараа утсаар ярьж хэлж байсан тэгээд Б.Саранчимэг нь өгөхгүй удаад байхаар нь 2017 оны 05 дугаар сарын 23 өдрийн 17-18 цагийн үед Б.Саранчимэг рүү утсаар ярьтал би өгч чадахгуй чи өрөө өг гээд хэлхээр нь чи яасан ичдэггүй юм бэ хүний юм өгнө гэж авчаад өгөхгүй юм гэсэн чинь чаддаг юм бол ирээд ав гээд байхаар нь би гэрт нь очсон чинь өөдөөс хэл үгээр доромжпоод байсан чи яагаад зүгээр байгаа хүн рүү дайраад байгаа юм бэ гэтэл нүүрлүү нулимхаар нь би үснээс нь хойш нь татаад түлсэн чинь гэрлүүгээ гүйгээд орчихсон. Тэгээд цагдаа дуудсан байсан /хх-ийн 14-р хуудас/

            Шинжээч эмч Г.Ган-Эрдэнийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан дүгнэлтэд: Б.Саранимэгийн биед тархи доргилт, баруун хөмсөг, эрүү.зүүн хэцар, хүзүү, цээж, зүүн гарын шуунд цс хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйчлэлээр .үсгэгдэнэ. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана /хх-ийн 19-р хуудас/

            Шүүгдэгч П.Зулын хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 31-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 30-р хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 29-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:               

            Шүүгдэгч П.Зул нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 9-р багийн нутаг дэвсгэр Найрамдлын 125 тоотод 17 цаг 55 минутын үед иргэн Б.Саранчимэгтэй 20000 төгрөг өгсөнгүй гэж маргалдан  П.Зул нь иргэн Б.Саранчимэгийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Хохирогч Б.Саранчимэгийн биед тархи доргилт, баруун хөмсөг, эрүү.зүүн хацар, хүзүү, цээж, зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл учруулсан нь хохирогчид төлөх төлбөргүйг,хохирогч нь гомдолтой, эвлэрэх боломжгүй гэж маргана Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. П.Зул анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, нэхэмжлэх зүйлгүй тул П.Зулд холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэх, , энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, П.Зулд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

      

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1.Шүүгдэгч Захир овогт Пэлжээгийн Зулыг хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн зүйлчлэлийг шинэ эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д шилжүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Захир овогт Пэлжээгийн Зулыг дөрвөн зуун тавин нэгж буюу 450000 төгрөгөөр  торгосугай.   

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Зул нь  торгууль 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 6 сарын хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж энэ хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.  

        4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, П.Зул нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

5. П.Зулд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.        

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ