Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2022/0944

 

 

 

 

 

 

 

                                         Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                          баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Ц.О*******гийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох “...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжийн Н.Д******-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О******* нь тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжийн Н.Д******ид холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.О******* нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд хандан  “...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжийн Н.Д******ид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.О*******гийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ц.О*******гийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 122 дугаар зүйлийн 122.2-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” болохыг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.О*******гийн Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжийн Н.Д******ид холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.О*******гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                     Ө.БОЛОРЧИМЭГ