Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 138/ШШ2017/01078

 

 

 

 

 

2017         11           27                                                138/ШШ2017/01078

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Дорнод аймгийн ******* сумын 7-р багт байрлах, ******* регистрийн дугаартай, “Найман Өргөө” ******* ******* ******* нэхэмжлэлтэй

Дорнод аймгийн ******* сумын ******* баг *******гийн тоотод оршин суух, регистрийн дугаартай,  овогт холбогдох,

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 440.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 11 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Найман Өргөө” Сууц ******* холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар багийн 3******* байрны 1-р орцны подвалыг зээмшигч нь “Найман Өргөө” ******* ******* холбоотой 2016 оны 5 сарын 09-ний өдөр  Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын 24 тоот гэрээ байгуулсан юм. нь уг гэрээний нийтлэг үндэслэлийн 1 дэх заалтыг зөрчиж 2017 оны 1 сараас 11 сарын нийт 440.00 төгрөгийг төлөөгүй учир нэхэмжлэл гаргаж байна. Иймд аас 440.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн 3******* байрны 1-р орцны подвалын төлбөр 440.000 төгрөгийг 2018 оны 4 сарын 01-ний өдөр “Найман Өргөө” ******* ******* төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Найман Өргөө” ******* ******* холбоо нь хариуцагч аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 440.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч “Найман Өргөө” ******* ******* холбооноос нэхэмжилсэн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 440.000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Найман Өргөө” ******* ******* ******* 440.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  нь хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч нь нэхэмжлэгч “Найман Өргөө” ******* ******* дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 440.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.850 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 6.925 төгрөг, ******* сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 6.925 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Найман Өргөө” ******* ******* олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       С.ГАНЧИМЭГ