Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 104/ШШ2019/00189

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 104/ШШ2019/00189

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.билэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: , хороо, ,од оршин суух ******* ******* *******ын э /РД:*******/-ийн

 

Хариуцагч: , хороо, , од оршин суух *******ын*******-******* /РД: *******/-аас

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Б.-*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид анх 2001 онд танилцаад 2007 оны 08 сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хүү Э.-*******, хүү , хүү нарыг төрүүлсэн. Б.-*******тай хамт амьдрах хугацаанд зан авир нь өөрчлөгдөж архи ууж гэр орондоо ирэхээ больсон учраас 2008 онд салж тусдаа амьдраад 10 гаруй жил болж байна. Бид цаашид эвлэрч амьдрах боломжгүй учраас гэрлэлтээ цуцлуулна. 3 хүү маань салсан цагаас хойш надтай амьдарч байгаа учраас хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авна. Том хүү маань 16 нас хүрсэн, одоогоор сургуулиасаа чөлөө авсан байгаа учраас тэтгэлэг гаргуулахгүй байж болно. 2 бага хүүдээ тэтгэлэг гаргуулна. Бага хүү эх надаар овоглож гэрчилгээ авсан. Эцгээр нь овоглох шаардлагагүй учраас эцэг тогтоолгох шаардлага гаргаагүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Б.-******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2000 онд *******тэй танилцаж ханилан суусан. Тухайн үед тогтсон тодорхой ажилгүй байсан учраас эгч маань надад мөнгө олж өгч би Замын үүдрүү очиж ажил хийж эхэлсэн. Тэгэхэд манай ээж над руу залгаад ******* гэртээ ирж хоносонгүй гэж хэлсэн. Тэгээд би эргэж гэртээ очоогүй. Хүүхдүүд маань биднийг тусдаа амьдарч байхад ээжтэйгээ амьдарч байсан. Дунд хүү маань намайг санаад хичээлдээ муудаад байна гэхээр нь 2014 онд өөр дээрээ хэсэг хугацаанд авч Налайх дүүргийн хороонд байрлах хувийн сургуульд оруулсан. Тэгтэл ******* өөрөө хүүхдээ авна гээд л аваад явсан. Одоо амьдарч байгаа эхнэр маань хүүг бидэн дээр байхыг зөвшөөрч байсан. Гэхдээ одоо хүүгээ авна гэхгүй. Хүүхдүүд ижилдээ ээжтэйгээ хамт амьдарсан нь дээр гэж үзэж байгаа. Том хүү маань насанд хүрсэн учраас тэтгэлэг төлөхгүй. Дунд хүүдээ тэтгэлэг төлнө гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.-*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг шаарджээ.

 

Хариуцагч Б.-******* гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад маргаагүй, хүүхдийн тэтгэлэгийг дунд хүү д төлнө гэж маргасан.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар гэрлэгчид 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсноо 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байна. Тэдний дундаас 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү*******-*******гийн -*******, 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүү*******-*******гийн -Эрдэнэ, 2006 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ийн баяр нар төрсөн байна.

 

Гэрлэгчид 2008 оноос тусдаа амьдарсан бөгөөд цаашид хамтран амьдрах

бодит нөхцөл байхгүй болсон гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбараар тогтоогдсон тул гэрлэлтийг цуцалж насанд хүрээгүй хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзсэн.

Учир нь хүүхдүүд эцгээс тусдаа амьдарч байхдаа эх Б.ийн асрамжид байсан бөгөөд, цаашид ч түүний асрамжид байх саналтай байгааг харгалзан үзсэн.

Гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхдүүдээ хүү Э.-******* 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 16 нас хүрсэн бөгөөд түүнийг сурч байгаа тухай сургуулийн тодорхойлолт байхгүй байгаа учраас хүүхдийн тэтгэлгийг эцгээс гаргуулж тэжээн тэтгүүлэх боломжгүй, мөн 2006 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү т захиргааны журмаар эцэг тогтоогоогүй, хүүхдийн эцгийг шүүхийн журмаар тогтоолгох шаардлагыг эх гаргаагүй учраас эцэг Б.-*******г 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.-Эрдэнийг тэжээн тэтгэх үүрэгтэй гэж үзэж хуульд заасан тэтгэлэгийг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-д зааснаар *******ын*******-*******, ******* ******* *******ын э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.-*******, 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү , 2006 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү нарыг эх Б.ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.-Эрдэнийг 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.-*******гаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Нэхэмжлэлийн шаардлагаас 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.-*******, 2006 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310.710 /гурван зуун арван мянга долоон зуун арав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.-*******гаас 197.187 /нэг зуун ерэн долоон мянга нэг зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ