| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0059/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/60 |
| Огноо | 2025-06-17 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Ц.Цэрэндулам /цахим/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.******* /цахим/
Шүүгдэгч Н.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******д холбогдох 2200106018 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******, ******* настай, боловсролтой, , ам бүл , , дийн хамт ******* аймгийн ******* сумын дүгээр баг ын гудамж -18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт ийн ******* /РД: ЕА8**************08/,
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2******* оны 08 дугаар сарын 0-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг “ ” гэх газрын нутаг дэвсгэрт 2- УЕС улсын дугаартай - маркийн тээврийн хэрэгслийг жолоодон зам тээврийн осол гаргаж улмаар Т.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Д.гийн амь насыг нь хохироосон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Энэ талаар мэдүүлсэн хохирогч Т.ийн “...эхнэр ******* 12 цагийн орчим машин барьж байхдаа засмал замын хагархай руу орон баруун гар тал руугаа засмал замаас гаран машин нэг бүтэн өнхрөн эргээд машин дугуй дээрээ буух шиг болсон. ..миний бие одоо зүгээр байгаа. надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлгээр,
Ослын талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Т.ын “...2******* оны 08 дугаар сарын 0-ны өдөр Увс аймгийн “Хяргас Нуур” гэх газраас өглөө ******* цаг орчмын үед Улаанбаатар хот руу ээж Д., төрсөн ах Т., бэр эгч Н.*******, ахын охин болох Д. нарын хамт хөдөлсөн. ...манай ах Т. жолоо барьж байсан тэгээд 100 орчим км явж ...Т. ах машинаасаа буугаад тамхи татчаад жолоочийн хажуугийн суудал дээр суугаад тухайн газраас цааш ахын эхнэр болох манай бэр эгч Н.******* жолоо бариад цааш явсан. ...унтаж байх үед машин дайвалзах шиг болохоор нь сэрээд хажууд сууж байсан дүү болох г тэврээд авсан. Тэгсэн машин хүчтэй донслоод, өнхөрч шиг болсон... ... манай ээжид тариа хийгээд мөн хиймэл амьсгаа хийж байгаад ...зүрх нь зогсчлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Ослын газарт дуудлагаар очсон талаар мэдүүлсэн гэрч Б.ын “...намайг дуудлагаар очод хар өнгийн суудлын тээврийн хэрэгсэл замын урд талд онхолдсон байсан бөгөөд автомашинд зорчин явсан хүмүүсийг машинаас нь гаргачсан жолооч нь суудал дээрээ байсан. Очиж тухайн осол болох үед тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан гэх биед үзлэг хийхэд 66 настай ******* биеийн байдал туйлын хүнд амьсгалын замын саадтай, амьсгалж чадахгүй цусны эргэлтийн алдагдалтай, ухаан санаа самуурсан байдалтай хүнд тусламж үзүүлчхээд... тээвэрлэлт эхлээд явж байх хугацаанд ...амьсгал зүрх зогсож 10 орчим минутын хугацаанд сэхээн амьдруулалт хийгдэж үр дүнгүй байсан тул нас барсан...” гэсэн мэдүүлгээр,
Мөрдөгчийн “... зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зургаар Завхан аймгийн Завхан аймгийн сумын багийн нутаг “ ” гэх газарт - маркийн “2- УЕС” улсын дугаартай автомашин 2******* оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 16 цаг 0 минутын орчимд онхолдож иргэн Д. гэх хүн нас барж, Т., Н.******* нар нь гэмтсэн болох нь тогтоогдсон байна...” гэсэн магадалгаагаар болон Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, ослын акт тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх зам тээврийн ослын улмаас Д.гийн амь нас хохирсон болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.ын гаргасан 2******* оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 00000000 дугаартай “...цээжний олон хавирганы хугарал, эрүүний хугарал, хүзүүний 7-р нугалмын хугарал, нугас дарагдал, элэгний задрал, духны зүүн тал, баруун хацар, баруун шанаа, зүүн мөрний дээр, хэвлийн баруун хэсэг, баруун шилбэнд зулгаралт, баруун хөхний хэсэг, баруун сарвууны ар хэсэг, зүүн гуяны ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогч Д.гийн цогцост үүссэн гэмтлүүд нь амь байх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Нас барсны дараа гэмтэл учраагүй байна. “...үүссэн гэмтлүүд нь авто ослын улмаас үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Д.гийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. . Амь хохирогч Д. нь авто осол, цээжний олон хавирганы хугарал, хүзүүний 7-р нугалмын хугарал, нугас дарагдал, элэгний задрал, өвдөлтийн шок, улмаас амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан...” гэсэн дүгнэлтээр,
Хохирогч Т.ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2******* оны 08 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дугаартай “...Иргэн Т.ийн биед цээжний баруун ,9,11-р хугарал, өвчүү ясны хугарал, сээрний 11 дүгээр нугалмын тогтвортой хугарал, Бүсэлхий нурууны 1-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, уушгины няцрал, баруун плеврийн хөндийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зох байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
Дээрх зам тээврийн осол нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэснийг, 12.-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг, 12.-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэх заалтуудыг зөрчсөний улмаас үүссэн байна.
Шүүгдэгч Н.******* нь замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж 2******* оны 08 дугаар сарын 0-ны өдөр 16 цаг 0 минутын орчимд Завхан аймгийн Улиастай сумын гэх газарт - маркийн 2- УЕС улсын дугаартай хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ осол гаргаж зорчигч Д.гийн амь насыг хохироосон, Т.ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас амь нас хохироосон” гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас биед хүндэвтэр гэмтэл учруулсан, амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.
Шүүгдэгч Н.*******аас хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Н.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас амь нас хохироож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг /тав/ жил /тав/ сарын жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасахаар хуульчилсан.
Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /тав/ жил /тав/ сарын хугацаагаар хасаж, эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1., 1.6, 6.8 дугаар зүйлийн , дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн , дэх хэсэг, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жил сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Наранцацаралд хор ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар шүүгдэгч Н.*******ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн , дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг дээрх тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч Н.*******д өмнө авсан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 1 хоногийн дотор Завхан аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний шатны прокурор эсэргүүцэл бич эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА