| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0078/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/95 |
| Огноо | 2025-04-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/95
2025 04 16 2025/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Хохирогч *************, *************
Шүүгдэгч *************, *************, *************
Шүүгдэгч *************ийн өмгөөлөгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************, *************нарт холбогдох 2426002870054 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 19**** оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ******************* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашигт малтмалын инженер мэргэжилтэй, “Энержи рэсурс” ХХК-д хяналт удирдлагын инженер ажилтай, ам бүл 4: ээж, ах, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн **** дугаар баг ********* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, ************* /РД:****************/
2.Монгол Улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн ************ суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, Хууль зүйн яаманд цахим системийн ажилтан, ам бүл 4: эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо 58-95 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй (Олон улсын хэмжээний мастер), урьд ял шийтгэлгүй, ************* /РД: **********/
3. Монгол улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн ******************* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4: эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ***************** сумын 3 дугаар баг Толгод гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *************/РД:ЙА95092216/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************* нь 2024 оны 06 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг Бумбат хороолол 3-311 тоотод байх *************гийн гэрийн гадаа *************, ************* нартай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч *************г цохих үйлдлээр түүний биед “зүүн нүдний алиманд цус хуралт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч *************ыг цохих үйлдлээр түүний “зүүн талын хацар ясны нум зөрөөтэй хугарал, зүүн шанаанд сорви” гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *************, ************* нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг Бумбат хороолол 3-311 тоотод байх хохирогч *************гийн гэрийн гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч *************ийг цохих үйлдлээр түүний биед “хамар ясны цөмөрсөн хугарал” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч *************ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Бид 3 өмнө нь нэг нэгэндээ хар буруу санасан ямар нэгэн зүйл байхгүй. Тухайн үеийн таарамжгүй харилцаанаас болсон. Одоо хэн хэндээ гомдол саналгүй...” гэв.
Хохирогч *************ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “... Тухайн үеийн таарамжгүй харилцаанаас болоод ийм зүйл болсон. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэв.
Шүүгдэгч ************* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч ************* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч ************* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч *************ийн *************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, *************ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан талаарх шинжлэн судалсан баримтууд:
Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн үед Баруунбаян-Улаан сумын 4-р багт байх Идэрмөнх гэх айлд манай найзууд болох *************, *************, ************* бид нар уулзацгааж ганц нэг пиво уусан би эрүүл байсан. Тэгээд тэр айлаас гараад бид нар манай гэр рүү явах гэж байхад манай найз ************* надад хэлэхдээ “Би Идрээ ахынхаас гараад *************ыг машинаа холдуулчих ахын дүү гэж хэлсэн чинь ************* урдаас бид хоёр хэзээ ах дүү байсан юм гэж хэлээд маргалдсан” гэж ярьсан. Тэгээд манай найз ************* би айлын гадаа усны сав үлдээчихсэн очиж авъя гээд түрүүлээд явсан. Нэг их удаагүй байсан чинь ************* надтай цуг явсан 3. Буянжаргал руу залгаад дүү нар намайг зодох гэж байна гээд ярьсан. Бид нарыг очиход *************, ************* хоёр хэрэлдээд байх шиг байсан. Би бол очоод машинаас буугаагүй, манай найзууд *************г машинд суулгаад аваад явсан. Тэгэхэд араас “П нараа ална шүү” гээл орилоод байсан. Тэгээд манай найзууд бид нар манай гэр рүү хөдлөөд явж байтал араас нөгөө машин дагаад байсан. Бид нар за наадах чинь лай болно гээд Бумбат хорооллын хамгийн урд гудамжаар яваад манай гэрийн цаанаас орж ирээд машинаа манай хашаанд оруулж тавиад хашааны хаалгаа хаасан. Манайд бид нар бууз жигнэж гаргаад идээд байж байсан. Тэгээд байж байтал би нэг их анзаараагүй байхад *************, *************хоёр гарсан байсан. Би бие засах гээд гарсан чинь хашааны гадаа хүмүүс чанга чанга дуугараад хэрэлдээд байсан. Би хашааны гадаа гарахад ************* *************хоёр заамдалцсан хэрэлдээд байсан. ************* хажууд нь зогсож байсан. Би тэгээд ************* *************нарыг салгах гээд дийлэхгүй байсан. Гэрт байсан манай найзууд гарч ирээд арай хийж салгаж аваад би *************ийг аваад гэрт орсон. Гэрт хэсэг байж байгаад би гараад ирэхэд ************* ************* хоёр юм яриад байсан, тэгээд би Буянжаргалыг орж амаръя гэх гээд очсон чинь ************* над руу дайраад зүүн чамархай хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тэгээд *************ийг хүмүүс салгаад авсан. Тэгээд ************* салгаж байсан Буянжаргал руу дайрахаар нь би нэг удаа гарын тохой хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд салаад би гэртээ орсон. Намайг тэр өдөр ************* миний зүүн нүдний чамархай хэсэгт гараараа нэг удаа цохисон өөр хүн намайг цохиж зодоогүй. Миний зүүн нүдний алиманд цус хуралттай байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,
Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 00:01 цагийн үед Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багт оршин суух Идэрмөнхийд өөрийн найзуудын хамт сууж байсан. ...************* гэдэг залуу нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурснаасаа болоод бид хэдтэй маргалдах гээд байхаар нь бид хэд зугтах янзтай машиндаа суугаад найз *************гийнд очоод байж байтал гадна хүн орилох чимээ гарахаар нь гараад хартал ************* гэх залуу манай найз *************тай муудалцаад зогсож байсан. Тэгэхээр нь манай цуг явж байсан *************нь *************, ************* хоёрыг салгаад зогсож байсан. Гэтэл ************* *************тэй муудалцаад элэхэд бид тэр хоёрыг салгаад *************ийг нь гэрт оруулчихаад *************ийг дагуулаад холдож алхаад юм яриад зогсож байтал ************* гэнэтхэн миний зүүн талын шанаа хэсэгт гараараа цохисон. Тэгээд бид хоёр барилцаж аваад нэг нэгнээ ганц хоёр удаа нүүр лүү цохилцоод газар унаад би *************ийг газар дарж суугаад хэсэг зуур тайвшруулж байгаад босож ирээд ярилцаж байгаад тарцгаасан. ...************* нь согтуурснаасаа болоод тэнд байсан хүмүүс рүү бүгд рүү нь дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 хуудас/,
Гэрч М.Намхай мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар *************гийд очсон. Бид нар тэднийд очоод удаагүй байхад араас ************* найзуудтайгаа хүрээд ирсэн. Тэгээд ************* маргалдаад шууд гараараа шанаа хэсэг рүү нь цохисон тэгээд тэр хоёр харилцан зодолдоод эхэлсэн. Тэр дундуур нь *************салгахаар голоор нь ортол ************* бас цохиод авсан тэгээд би *************г аваад холдсон тэр хоёр зодолдоод үлдсэн. Тэгээд *************, *************хоёрыг ************* салгах гэхэд ************* бас цохиод авсан. *************, ************* хоёр зодолдоод эхэлсэн би салгасан, намайг бол цохиогүй. Би *************г салгаад гэрт нь оруулчихаад гараад ирэхэд *************, ************* хоёр зодолдож байсан. Тэр хоёрыг салгахад хоорондоо хэсэг ярилцаад найзуудад нь *************ийг өгөөд явуулсан. Тэгээд дахиж ирээгүй. *************, *************, *************, *************нартай л асуудал үүсгэсэн тэр өдөр. ************* тэр хоёр хоорондоо толгой хэсэг рүүгээ гараараа хэд хэд цохилцож байсан. *************тэй бас толгой хэсэг рүү цохилцож байсан. *************тэр хоёр бас л адилхан хоорондоо хэд хэдэн удаа цохилцсон. ************* тэр хоёр зодолдож эхэлснийг нь би хараагүй намайг гэрээс гараад ирэхэд хэрэлдэж байгаад цохилцоод эхэлсэн тэр хоёр харилцан хоёр гурав цохилцсон. ************* нь *************ын толгой хэсэгт л ганц хоёр л гараараа цохисон. Өөр газар цохисон эсэхийг нь би хараагүй. *************г ************* ганц нэгэн удаа нүүр хэсэг рүү нь цохиж харагдсан. Маргааш ************* толгой өвдөөд байна гэж байсан нүд хэсэг нь жаахан хөхөрсөн байсан санагдаж байна. Аль талын нүд байсан талаар сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ************* 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 515 дугаартай “...*************гийн биед хохирол тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт/ хх-ийн 67-68 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ************* 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 514 дугаартай “...*************ийн биед хохирол тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт/ хх-ийн 87-88 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ************* 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 517 дугаартай “....*************гийн биед зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндйг түр хугацаагаар сарниулна. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасннар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх болмжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт/ хх-ийн 81-82 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ************* 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 516 дугаартай “....*************ын биед зүүн хацар ясны нум цөмөрсөн зөрөөтэй хугарал, цээж, зүүн гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хугарал гэмтлийн шинэ хуучныг дүрс оношилгооны эмч ялгана. Зулгаралт гэмтэл нь шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх зүүн хацар ясны нум цөмөрсөн зөрөөтэй хугарал гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цээжний зулгаралт гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Зүүн гарын зулгаралт гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Эдгээр зулгаралт гэмтлүүд нь нийлээд Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрхи зүүн хацар ясны нум цөмөрсөн зөрөөтэй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Цээж, зүүн гарын зулгаралт гэмтэл нь нийлээд эрүү мэндийг түр хугацаагаар сарниулна. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх хугарал гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй, дээрхи зулгаралт гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт/ хх-ийн 73-75 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ************* 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 798 дугаартай “...Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад ************* 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 516 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна, *************ын биед зүүн талын хацар ясны нум зөрөөтэй хугарал, зүүн шанаанд сорви гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр хохирол тогтоогдлоо, дээрхи гэмтлүүд нь ?рөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт/ хх-ийн 92-97 хуудас/,
Шүүгдэгч *************, ************* нарын бүлэглэн *************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаарх шинжлэн судалсан баримтууд:
Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баруунбаян-Улаан сумын төвд сонгууль өгөхөөр 14 цагийн орчим ирсэн. Тэгээд сонгуулиа өгчихөөд орой 18 цагийн орчимд өөрийн найз ************* нартай уулзсан. Бид нар хамт гадуур явж байгаад манай найз ************* өөрийн машинаас 2 ширхэг 2.5 литр савлагаатай “Сэрүүн” нэртэй пиво гаргаж ирээд бид 4 уусан. Тэгж явж байгаад бид нар шөнө 2024 оны 06 дугаар сарын 29-ны 00 цаг орчимд Идрээ ахын дэлгүүрийн булан дээр ардчилсан намын хүмүүстэй тааралдсан. ...Бид нар *************гийн гадаа очоод манай найз н.Баттөмөр буусан чинь ************* хашааны гадаа зогсож байгаад намайг дуудсан. Би яваад очсон чинь ************* баруун гараараа миний хамар хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би зөрүүлээд цохисон чинь цаанаас нь *************, *************нар ирээд тэр 3 миний толгой хэсэг рүү олон удаа цохиж байтал ************* тэр хэдийг салгаж орж ирснээ миний хамар хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Бид нарыг манай найз нар болох *************, ************* бас ************* нар салгахаар оролдож ч тэр хэд болихгүй байсан. Тэгээд би уначихсан чинь *************, *************нар миний биеийн бүх хэсэгт өшиглөж зодож байсан. Ганболд намайг унасан байхад өшиглөж байсан. Миний хамар хэсэг *************, ************* нар гараараа олон удаа цохиж зодсон. Толгой хэсэг рүү *************, *************, *************, *************нар олон удаа цохисон. *************, *************нар миний тоглой, дух, шанаа хэсгүүдэд бакалтай хөлөөрөө олон удаа өшиглөсөн. Намайг унасан байхад тухайн хүмүүс бүгд миний цээж болон нуруу, хэвлийн хэсгүүдэд олон удаа өшиглөж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...************* хашааны гадаа зогсож байгаад манай найз *************ийг дуудсан. ************* яваад очсон тэгээд нэг харсан чинь тэр хоёр зодолдоод эхэлсэн. Цаанаас гарж ирсэн *************, *************нар ирээд манай найз *************ийг зодож эхэлсэн тэр үед *************гийн хамт салгахаар оролдож байхад цаанаас ************* голоор нь тэр хэдийг салгаад “больцгоо” гээд орилж байснаа манай найзыг зодоод эхэлсэн. Би ************* бас ************* би хэд салгахаар оролдож байсан боловч тэр хэд болихгүй байсан. Тэгээд манай найз ************* уначихсан чинь *************, *************нар дээрээс нь өшиглөж зодож байсан. Тэр хоёр бакаль өмссөн байсан. Тэгээд би болон н.Батцэрэн, *************, ************* бид хэд салгаад Намсрайбэсийг аваад явсан. *************, ************* ямар шалтгаанаар зодолдсоныг сайн мэдэхгүй байна. *************, *************, *************, ************* нар хамгийн их цохиж зодсон. *************, ************* уначихсан байхад нь өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...************* хашааны гадаа зогсож байгаад манай найз *************ийг дуудсан. ************* яваад очиж байсан тэгээд нэг харсан чинь тэр хоёр зодолдоод эхэлсэн тэгээд ************* бид хоёр салгах гээд буусан чинь цаанаас хашаанаас олон хүн гараад ирсэн. Цаанаас гарж ирсэн *************, *************нар ирээд манай найз *************ийг зодож эхэлсэн тэр үед *************ын хамт салгахаар оролдож байхад цаанаас ************* голоор нь тэр хэдийг салгаад “больцгоо” гээд орилж байснаа манай найзыг зодоод эхэлсэн. Би ************* бас н.Батцэрэн бид хэд салгахаар оролдож байсан боловч тэр хэд болихгүй байсан. Тэгээд манай найз ************* уначихсан чинь *************, *************нар дээрээс нь өшиглөж зодож байсан. Тэр хоёр бакал өмссөн байсан. Тэгээд би болон *************, *************, ************* бид хэд салгаад *************ийг аваад явсан. Тэнд байсан хүмүүс *************, *************, *************, *************, *************, *************, ************* нар байснаас *************, *************, ************* нар л надтай цуг салгах гэж оролдсон бусад нь манай найзыг зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/,
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар *************гийн гэрт очсон. Тэдний гэрт бид нар очоод ганц нэг шилтэй архи ууцгааж байсан. Гэрт олон хүн байсан тэгээд нэг нэгээрээ гарч ороод байсан. Тэгтэл гадаа хүн орилох чимээнээр би гараад ирсэн. Намайг гарч ирэхэд *************ийн нүүр зарим газраараа халцарсан хүмүүстэй муудалцаад байсан. ************* *************руу хэл амаар дайрч байсан. *************, *************, н.Ганболд гурав ************* рүү хэл амаар бас дайраад байсан. Би тэд нарыг хэн хэн хэнийг цохисон талаар хараагүй. Учир нь гэрээс сүүлд гарч ирсэн. Тэгээд би голоор нь ороод салгасан. *************, ************* хоёр жаахан ярилцах хэрэгтэй байна гээд хүмүүсээс холдоод явсан. Тэгээд нэг 30 минутын дараа *************, ************* хоёр над дээр ирээд бид гурав тэр хоёрыг хайж очиход урд гудамжны үзүүр дээр ярилцаад зогсож байсан. Тэгээд тэр хоёр тэндээс салаад явсан. Би *************ийг хэн хэнтэй зодолдсон талаар хараагүй. Намайг гэрээс гарч ирэхэд *************ийн хамраас цус гоожсон байсан. Нүд болон нүүрний зарим хэсгээр халцарсан нүүр хэсгээр нилээн цустай болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49 хуудас/,
Шинжээч эмч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би *************ийн эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийж дүгнэлт гаргасан. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гавал тархины КТГ-ын шинжилгээгээр хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдсон. Хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. *************, ************* хоёр ойролцоо цаг хугацаанд үүссэн нь тогтоогдож байгаа, дээрх цохилтын улмаас үүсгэгдэнэ. Ойролцоо нэг цаг хугацаанд үүссэн тул дээрх хоёр хүний аль алиных нь цохилтын улмаас үүссэн байх боломжтой. Ялган тогтоох боломжгүй. Хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь толгой руу цохих үед үүсэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101 хуудас/
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч *************ийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 551 дугаартай “...*************ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-61 хуудас/
Иргэний нэхэмжлэгч ************* мөрдөн шалгах ажилагаанд өгсөн: “...************* нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 850835 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. ...************* нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1472894 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Тус мөнгийг эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх шаардлагатай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30, 35 хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 хуудас/,
-Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан талаарх лавлагаа (************* 37082 төгрөг, 29700 төгрөг, 784053 төгрөг, ************* 1472894 төгрөг) /хх-ийн 27, 32 хуудас/
-*************, *************, ************* нараас гаргасан сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл толгоолгохгүй талаарх хүсэлт /хх 239, 241, 243 хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч *************ын хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 04 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 96 тоот тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 169, 171-175 хуудас/
Шүүгдэгч *************н хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 03 дугаар багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 94 тоот тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллого /хх-ийн 177, 179-185 хуудас/
Шүүгдэгч *************ийн хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 04 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 97 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 187, 194-198 хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгч ************* нь *************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, *************ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *************, ************* нар нь *************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугийн талаар: “...Тухайн цаг хугацаанд ************* болон тэдгээрийн найз нөгөө талд ************* болон ************* нар хоёр талаас хоорондоо уулзана. Ингээд *************, *************, *************, *************, *************, *************, *************, *************, ************* гэх хүмүүс тухайн цаг хугацаанд уулзжээ. Эдгээр хүмүүс хоорондоо уулзаад тухайн нөхцөл байдалд үүссэн буюу сонгуулийн цаг хугацаанд уулздаг. Ингээд сонгуультай холбоотой зарим зүйлийг маргаан бүхий байдалд үл ойлголцож нэг нэгнийгээ таньдаг хүмүүс маань хоорондоо тухайн цаг хугацаандаа маргаан бүхий байдал үүсгэж байгаа юм. Ингээд таван хүний хооронд маргаан үүсдэг. Эдгээр таван хүнээс хоёр хүний үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзсэн. *************ийн тухайд эхэлж тайлбар хэлье. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мэдэж байгаа эсэх талаар яллах дүгнэлтэд дурдсан. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлгийн явцад мөн адил шинжлэн судалж дүгнэлээ. Болж өнгөрсөн үйл явдлыг тухайн цаг хугацаанд байсан нүдээр үзсэн гэрч нарын мэдүүлгийг сэргээж хэн хэний үйлдэл байсан гэдгийг өнгөрсөн цаг хугацааны нөхцөл байдал дээр дүгнэлт хийсэн. *************ийн тухайд хохирогч *************, *************, гэрч *************, шинжээчийн дүгнэлтүүд шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дээрх нөхцөл байдал тогтоогддог. *************ийн тухайд *************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулдаг. *************ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулдаг. Өөрөөр хэлбэл нэг цаг хугацаанд тухайн үйл явдал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл байдаг. Өөрөөр хэлбэл хүний биед хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулдаг. Энэ болж өнгөрсөн үйл явдал буюу *************ийн үйлдлийг тухайн цаг хугацаанд харсан буюу нүдээр үзсэн хүмүүс гэрчээр мэдүүлэг өгч тодорхой дурдсан. Ийм учраас мэдүүлгийн нотлох баримтуудыг үнэлсэн. Хүний эрүүл мэндэд хөнгөн буюу хүндэвтэр хохирол учруулж байгаа нөхцөл байдлыг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй байх ямар нэгэн үндэслэл тогтоолгүй учраас нотлох баримтаар үнэлж бусдын эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулжээ гэж үзсэн. Энэ нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Ийм учраас *************ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Мөн шүүгдэгч *************, ************* нарын үйлдэл байна. *************, ************* нар нь тухайн цаг хугацаанд үйлдлээр нэгдэж *************ийн биед халдаж байгаа нөхцөл байдал байдаг. Энэ нь хэрэгт авагдсан мэдүүлэг нотлох баримтуудаар тодорхой зөрөөгүй тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн цаг хугацаанд байсан гэрч нараас хэд хэдэн удаагийн мэдүүлэг авдаг. Үүний зорилго нь тухайн цаг хугацаанд байсан хүмүүсийн үйлдлийг ялгаж байгаа юм. Түүнээс бусад нөхцөл байдал буюу маргаан бүхий байдал болсон гэдэг нь нотлох баримтаар илэрхий тогтоогддог. Ингээд нөхцөл байдал дээр дүгнэлт хийж үзэхэд тухайн цаг хугацаанд *************ийн биед *************, *************, *************, *************нар халддаг. Ингэхдээ толгой руу хамар луу гэсэн үйлдлүүдийг нүдээр үзсэн гэрч нар мэдүүлэг учраас тухайн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан байна уу, үгүй юу гэдгийг дүгнэлт хийж тусгай мэдлэг бүхий шинжээчээс ийм нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр *************, ************* нарын үйлдэл гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл түүний хамар луу цохиж байгаа үйлдэл байгаа. Дээрх үйлдлийг бүлэглэж үйлдэж байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд бүлэглэн гэмт хэрэг үйлдэх тухай хуульчилсан. Тэгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлд энэ эмт хэргийг бүлэглэн үйлдсэн нөхцөл байдлын 11.6 дугаар зүйлийг 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилдэг. Ийм учраас 11.6 дугаар зүйлийг 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн. Иймд *************, ************* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Эдгээрийн үйлдлийн нотлох баримт хэрэгт нотлох баримтын хүрэлцэхүйц байдлаар хэрэгт авагдсан. Ийм учраас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөн хохирол төлбөрийн асуудал яригдана. Хохирогч ************************* нараас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогоолгохгүй талаар бичгээр хүсэлт гаргасан 239-243 дугаар хуудсанд авагдсан. Ийм учраас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогоолгохгүй. Мөн хохирол төлбөр гомдол саналгүй талаар хохирогч нар мэдүүлж байгаа учраас шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй дүгнэлтийг гаргаж байна. Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу *************ын эрүүл мэндийн сангаас тусламж үйлчилгээ авсан 850835 төгрөгийг гэм буруутай этгээд болох *************ээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх, *************ийн эрүүл мэндийн сангаас тусламж үйлчилгээ авсан 1472894 төгрөгийг гэм буруутай этгээд болох *************, ************* нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг
Хохирогч, шүүгдэгч *************ийн өмгөөлөгч ************* шүүгдэгч *************ийг *************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, *************ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *************, ************* нар *************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугийн талаар: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч ************* би хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч *************ийн хүсэлтээр түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх чиг үүрэгтэй оролцож байна. Гэм буруугийн хувьд тогтоогдсон нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явц зэрэг асуудал дээр өмгөөлөгчийн зүгээс маргах болон мэтгэлцэх зүйл байхгүй. Мөн холбогдож байгаа *************, ************* нарын гэм буруутай асуудлын тухайд ямар нэгэн дүгнэлт өгөхгүй. Харин гэмт хэргийн улмаас *************эд учирсан эрүүл мэндийн хохирол 1472894 төгрөг төлүүлэх саналыг прокурор гаргаж байна. Үүнийг дэмжиж байна. *************д төлөх ёстой 850835 төгрөгийг төлсөн. Шүүх хуралдааны завсарлагааны явцад баримт нь ирнэ. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Эдгээр залуучуудын хувьд нэг нутгийн 1994-1999 оны 4, 5 насны зөрүүтэй насны хүмүүс байна. Шүүх хуралдааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугийн хувьд аль аль талдаа маргаангүй гэж үзэж байна. Мөн сэтгэцэд учирсан хохирол төлбөртэй холбоотой маргаан байхгүй. Тийм учраас гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Эрүүгийн хариуцлагын тал дээр саналаа хэлээд явна...” гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ************************* нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ************* нь 2024 оны 06 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг Бумбат хороолол 3-311 тоотод байх *************гийн гэрийн гадаа *************, ************* нартай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч *************г цохих үйлдлээр түүний биед “зүүн нүдний алиманд цус хуралт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч *************ыг цохих үйлдлээр түүний “зүүн талын хацар ясны нум зөрөөтэй хугарал, зүүн шанаанд сорви” гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
Шүүгдэгч *************, ************* нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг Бумбат хороолол 3-311 тоотод байх хохирогч *************гийн гэрийн гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч *************ийг цохих үйлдлээр түүний биед “хамар ясны цөмөрсөн хугарал” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Шүүгдэгч *************ийг *************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, *************ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн үед Баруунбаян-Улаан сумын 4-р багт байх Идэрмөнх гэх айлд манай найзууд болох *************, *************, ************* бид нар уулзацгааж ганц нэг пиво уусан би эрүүл байсан. Тэгээд тэр айлаас гараад бид нар манай гэр рүү явах гэж байхад манай найз ************* надад хэлэхдээ “Би Идрээ ахынхаас гараад *************ыг машинаа холдуулчих ахын дүү гэж хэлсэн чинь ************* урдаас бид хоёр хэзээ ах дүү байсан юм гэж хэлээд маргалдсан” гэж ярьсан. Тэгээд манай найз ************* би айлын гадаа усны сав үлдээчихсэн очиж авъя гээд түрүүлээд явсан. Нэг их удаагүй байсан чинь ************* надтай цуг явсан 3. Буянжаргал руу залгаад дүү нар намайг зодох гэж байна гээд ярьсан. Бид нарыг очиход *************, ************* хоёр хэрэлдээд байх шиг байсан. Би бол очоод машинаас буугаагүй, манай найзууд *************г машинд суулгаад аваад явсан. Тэгэхэд араас “П нараа ална шүү” гээл орилоод байсан. Тэгээд манай найзууд бид нар манай гэр рүү хөдлөөд явж байтал араас нөгөө машин дагаад байсан. Бид нар за наадах чинь лай болно гээд Бумбат хорооллын хамгийн урд гудамжаар яваад манай гэрийн цаанаас орж ирээд машинаа манай хашаанд оруулж тавиад хашааны хаалгаа хаасан. Манайд бид нар бууз жигнэж гаргаад идээд байж байсан. Тэгээд байж байтал би нэг их анзаараагүй байхад *************, *************хоёр гарсан байсан. Би бие засах гээд гарсан чинь хашааны гадаа хүмүүс чанга чанга дуугараад хэрэлдээд байсан. Би хашааны гадаа гарахад ************* *************хоёр заамдалцсан хэрэлдээд байсан. ************* хажууд нь зогсож байсан. Би тэгээд ************* *************нарыг салгах гээд дийлэхгүй байсан. Гэрт байсан манай найзууд гарч ирээд арай хийж салгаж аваад би *************ийг аваад гэрт орсон. Гэрт хэсэг байж байгаад би гараад ирэхэд ************* ************* хоёр юм яриад байсан, тэгээд би Буянжаргалыг орж амаръя гэх гээд очсон чинь ************* над руу дайраад зүүн чамархай хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тэгээд *************ийг хүмүүс салгаад авсан. Тэгээд ************* салгаж байсан Буянжаргал руу дайрахаар нь би нэг удаа гарын тохой хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд салаад би гэртээ орсон. Намайг тэр өдөр ************* миний зүүн нүдний чамархай хэсэгт гараараа нэг удаа цохисон өөр хүн намайг цохиж зодоогүй. Миний зүүн нүдний алиманд цус хуралттай байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,
Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 00:01 цагийн үед Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багт оршин суух Идэрмөнхийд өөрийн найзуудын хамт сууж байсан. ...************* гэдэг залуу нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурснаасаа болоод бид хэдтэй маргалдах гээд байхаар нь бид хэд зугтах янзтай машиндаа суугаад найз *************гийнд очоод байж байтал гадна хүн орилох чимээ гарахаар нь гараад хартал ************* гэх залуу манай найз *************тай муудалцаад зогсож байсан. Тэгэхээр нь манай цуг явж байсан *************нь *************, ************* хоёрыг салгаад зогсож байсан. Гэтэл ************* *************тэй муудалцаад элэхэд бид тэр хоёрыг салгаад *************ийг нь гэрт оруулчихаад *************ийг дагуулаад холдож алхаад юм яриад зогсож байтал ************* гэнэтхэн миний зүүн талын шанаа хэсэгт гараараа цохисон. Тэгээд бид хоёр барилцаж аваад нэг нэгнээ ганц хоёр удаа нүүр лүү цохилцоод газар унаад би *************ийг газар дарж суугаад хэсэг зуур тайвшруулж байгаад босож ирээд ярилцаж байгаад тарцгаасан. ...************* нь согтуурснаасаа болоод тэнд байсан хүмүүс рүү бүгд рүү нь дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 хуудас/,
Гэрч М.Намхай мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар *************гийд очсон. Бид нар тэднийд очоод удаагүй байхад араас ************* найзуудтайгаа хүрээд ирсэн. Тэгээд ************* маргалдаад шууд гараараа шанаа хэсэг рүү нь цохисон тэгээд тэр хоёр харилцан зодолдоод эхэлсэн. Тэр дундуур нь *************салгахаар голоор нь ортол ************* бас цохиод авсан тэгээд би *************г аваад холдсон тэр хоёр зодолдоод үлдсэн. Тэгээд *************, *************хоёрыг ************* салгах гэхэд ************* бас цохиод авсан. *************, ************* хоёр зодолдоод эхэлсэн би салгасан, намайг бол цохиогүй. Би *************г салгаад гэрт нь оруулчихаад гараад ирэхэд *************, ************* хоёр зодолдож байсан. Тэр хоёрыг салгахад хоорондоо хэсэг ярилцаад найзуудад нь *************ийг өгөөд явуулсан. Тэгээд дахиж ирээгүй. *************, *************, *************, *************нартай л асуудал үүсгэсэн тэр өдөр. ************* тэр хоёр хоорондоо толгой хэсэг рүүгээ гараараа хэд хэд цохилцож байсан. *************тэй бас толгой хэсэг рүү цохилцож байсан. *************тэр хоёр бас л адилхан хоорондоо хэд хэдэн удаа цохилцсон. ************* тэр хоёр зодолдож эхэлснийг нь би хараагүй намайг гэрээс гараад ирэхэд хэрэлдэж байгаад цохилцоод эхэлсэн тэр хоёр харилцан хоёр гурав цохилцсон. ************* нь *************ын толгой хэсэгт л ганц хоёр л гараараа цохисон. Өөр газар цохисон эсэхийг нь би хараагүй. *************г ************* ганц нэгэн удаа нүүр хэсэг рүү нь цохиж харагдсан. Маргааш ************* толгой өвдөөд байна гэж байсан нүд хэсэг нь жаахан хөхөрсөн байсан санагдаж байна. Аль талын нүд байсан талаар сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ************* 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 515 дугаартай “...*************гийн биед хохирол тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт/ хх-ийн 67-68 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ************* 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 514 дугаартай “...*************ийн биед хохирол тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт/ хх-ийн 87-88 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ************* 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 517 дугаартай “....*************гийн биед зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндйг түр хугацаагаар сарниулна. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасннар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх болмжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт/ хх-ийн 81-82 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ************* 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 516 дугаартай “....*************ын биед зүүн хацар ясны нум цөмөрсөн зөрөөтэй хугарал, цээж, зүүн гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хугарал гэмтлийн шинэ хуучныг дүрс оношилгооны эмч ялгана. Зулгаралт гэмтэл нь шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх зүүн хацар ясны нум цөмөрсөн зөрөөтэй хугарал гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цээжний зулгаралт гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Зүүн гарын зулгаралт гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Эдгээр зулгаралт гэмтлүүд нь нийлээд Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрхи зүүн хацар ясны нум цөмөрсөн зөрөөтэй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Цээж, зүүн гарын зулгаралт гэмтэл нь нийлээд эрүү мэндийг түр хугацаагаар сарниулна. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх хугарал гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй, дээрхи зулгаралт гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт/ хх-ийн 73-75 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ************* 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 798 дугаартай “...Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад ************* 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 516 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна, *************ын биед зүүн талын хацар ясны нум зөрөөтэй хугарал, зүүн шанаанд сорви гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр хохирол тогтоогдлоо, дээрхи гэмтлүүд нь ?рөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт/ хх-ийн 92-97 хуудас/,
Шүүгдэгч *************, ************* нарын бүлэглэн *************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаарх шинжлэн судалсан баримтууд:
Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баруунбаян-Улаан сумын төвд сонгууль өгөхөөр 14 цагийн орчим ирсэн. Тэгээд сонгуулиа өгчихөөд орой 18 цагийн орчимд өөрийн найз ************* нартай уулзсан. Бид нар хамт гадуур явж байгаад манай найз ************* өөрийн машинаас 2 ширхэг 2.5 литр савлагаатай “Сэрүүн” нэртэй пиво гаргаж ирээд бид 4 уусан. Тэгж явж байгаад бид нар шөнө 2024 оны 06 дугаар сарын 29-ны 00 цаг орчимд Идрээ ахын дэлгүүрийн булан дээр ардчилсан намын хүмүүстэй тааралдсан. ...Бид нар *************гийн гадаа очоод манай найз н.Баттөмөр буусан чинь ************* хашааны гадаа зогсож байгаад намайг дуудсан. Би яваад очсон чинь ************* баруун гараараа миний хамар хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би зөрүүлээд цохисон чинь цаанаас нь *************, *************нар ирээд тэр 3 миний толгой хэсэг рүү олон удаа цохиж байтал ************* тэр хэдийг салгаж орж ирснээ миний хамар хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Бид нарыг манай найз нар болох *************, ************* бас ************* нар салгахаар оролдож ч тэр хэд болихгүй байсан. Тэгээд би уначихсан чинь *************, *************нар миний биеийн бүх хэсэгт өшиглөж зодож байсан. Ганболд намайг унасан байхад өшиглөж байсан. Миний хамар хэсэг *************, ************* нар гараараа олон удаа цохиж зодсон. Толгой хэсэг рүү *************, *************, *************, *************нар олон удаа цохисон. *************, *************нар миний тоглой, дух, шанаа хэсгүүдэд бакалтай хөлөөрөө олон удаа өшиглөсөн. Намайг унасан байхад тухайн хүмүүс бүгд миний цээж болон нуруу, хэвлийн хэсгүүдэд олон удаа өшиглөж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...************* хашааны гадаа зогсож байгаад манай найз *************ийг дуудсан. ************* яваад очсон тэгээд нэг харсан чинь тэр хоёр зодолдоод эхэлсэн. Цаанаас гарж ирсэн *************, *************нар ирээд манай найз *************ийг зодож эхэлсэн тэр үед *************гийн хамт салгахаар оролдож байхад цаанаас ************* голоор нь тэр хэдийг салгаад “больцгоо” гээд орилж байснаа манай найзыг зодоод эхэлсэн. Би ************* бас ************* би хэд салгахаар оролдож байсан боловч тэр хэд болихгүй байсан. Тэгээд манай найз ************* уначихсан чинь *************, *************нар дээрээс нь өшиглөж зодож байсан. Тэр хоёр бакаль өмссөн байсан. Тэгээд би болон н.Батцэрэн, *************, ************* бид хэд салгаад Намсрайбэсийг аваад явсан. *************, ************* ямар шалтгаанаар зодолдсоныг сайн мэдэхгүй байна. *************, *************, *************, ************* нар хамгийн их цохиж зодсон. *************, ************* уначихсан байхад нь өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...************* хашааны гадаа зогсож байгаад манай найз *************ийг дуудсан. ************* яваад очиж байсан тэгээд нэг харсан чинь тэр хоёр зодолдоод эхэлсэн тэгээд ************* бид хоёр салгах гээд буусан чинь цаанаас хашаанаас олон хүн гараад ирсэн. Цаанаас гарж ирсэн *************, *************нар ирээд манай найз *************ийг зодож эхэлсэн тэр үед *************ын хамт салгахаар оролдож байхад цаанаас ************* голоор нь тэр хэдийг салгаад “больцгоо” гээд орилж байснаа манай найзыг зодоод эхэлсэн. Би ************* бас н.Батцэрэн бид хэд салгахаар оролдож байсан боловч тэр хэд болихгүй байсан. Тэгээд манай найз ************* уначихсан чинь *************, *************нар дээрээс нь өшиглөж зодож байсан. Тэр хоёр бакал өмссөн байсан. Тэгээд би болон *************, *************, ************* бид хэд салгаад *************ийг аваад явсан. Тэнд байсан хүмүүс *************, *************, *************, *************, *************, *************, ************* нар байснаас *************, *************, ************* нар л надтай цуг салгах гэж оролдсон бусад нь манай найзыг зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/,
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар *************гийн гэрт очсон. Тэдний гэрт бид нар очоод ганц нэг шилтэй архи ууцгааж байсан. Гэрт олон хүн байсан тэгээд нэг нэгээрээ гарч ороод байсан. Тэгтэл гадаа хүн орилох чимээнээр би гараад ирсэн. Намайг гарч ирэхэд *************ийн нүүр зарим газраараа халцарсан хүмүүстэй муудалцаад байсан. ************* *************руу хэл амаар дайрч байсан. *************, *************, н.Ганболд гурав ************* рүү хэл амаар бас дайраад байсан. Би тэд нарыг хэн хэн хэнийг цохисон талаар хараагүй. Учир нь гэрээс сүүлд гарч ирсэн. Тэгээд би голоор нь ороод салгасан. *************, ************* хоёр жаахан ярилцах хэрэгтэй байна гээд хүмүүсээс холдоод явсан. Тэгээд нэг 30 минутын дараа *************, ************* хоёр над дээр ирээд бид гурав тэр хоёрыг хайж очиход урд гудамжны үзүүр дээр ярилцаад зогсож байсан. Тэгээд тэр хоёр тэндээс салаад явсан. Би *************ийг хэн хэнтэй зодолдсон талаар хараагүй. Намайг гэрээс гарч ирэхэд *************ийн хамраас цус гоожсон байсан. Нүд болон нүүрний зарим хэсгээр халцарсан нүүр хэсгээр нилээн цустай болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49 хуудас/,
Шинжээч эмч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би *************ийн эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийж дүгнэлт гаргасан. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гавал тархины КТГ-ын шинжилгээгээр хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдсон. Хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. *************, ************* хоёр ойролцоо цаг хугацаанд үүссэн нь тогтоогдож байгаа, дээрх цохилтын улмаас үүсгэгдэнэ. Ойролцоо нэг цаг хугацаанд үүссэн тул дээрх хоёр хүний аль алиных нь цохилтын улмаас үүссэн байх боломжтой. Ялган тогтоох боломжгүй. Хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь толгой руу цохих үед үүсэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101 хуудас/
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч *************ийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 551 дугаартай “...*************ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-61 хуудас/
Иргэний нэхэмжлэгч ************* мөрдөн шалгах ажилагаанд өгсөн: “...************* нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 850835 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. ...************* нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1472894 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Тус мөнгийг эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх шаардлагатай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30, 35 хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 хуудас/,
Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан талаарх лавлагаа (************* 37082 төгрөг, 29700 төгрөг, 784053 төгрөг, ************* 1472894 төгрөг) /хх-ийн 27, 32 хуудас/
*************, *************, ************* нараас гаргасан сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл толгоолгохгүй талаарх хүсэлт /хх 239, 241, 243 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ************************* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч *************ийг *************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, *************ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан,
Шүүгдэгч *************, ************* нарыг бүлэглэн *************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *************ийг *************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, *************ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч *************, ************* нарыг бүлэглэн *************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч *************, *************, ************* нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, мөн шүүгдэгч ************************* нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *************ээс 850835 төгрөгийг, шүүгдэгч *************аас 736447 төгрөг, *************гаас 736447 төгрөгийг тус тус гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгч ************************* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч ************************* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тооцож байгаа учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Ингээд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал хохирогч нараас хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн *************ийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж шүүгдэгч *************, ************* нарын үйлдэл болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж байгаа гэмт хэргийн шинж зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд шүүгдэгч *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялыг нэмж нэгтгэн нийт 1300000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Харин шүүгдэгч *************, ************* нарын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нарт 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хохирол төлбөрийн асуудлыг шүүхээс шийдвэрлэсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгө байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс гаргуулах зардалгүйг тус тус дурдаж байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч, шүүгдэгч *************ийн өмгөөлөгч ************* шүүгдэгч *************д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Шүүхээс шүүгдэгч *************ийг гэм буруутай гэж үзсэн учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас хоёрдугаарт түүнд учруулсан гэмтлүүдийг олон хүн буюу хоёроос дээш хүний эсрэг үйлдсэн гэдэг нь тодорхой хэмжээгээр өөрийгөө хамгаалах нөхцөл байдал яригдана. Гэм буруугийн хувьд өөрийгөө илчилсэн гэмт хэргээ нуун далдлах ямар нэгэн санаа сэдэл байгаагүй. Өөрөөр хэлбэл хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас харьцангуй хүчний эсрэг амь тэмцэн биеэ хамгаалсан нөхцөл байдлууд тогтоогджээ. Хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн. Хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хараахан шүүх хуралдааны явцад хохирол төлбөр төлсөн баримт нь орж ирсэнгүй. Хэн хэндээ гомдолгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хуульчилсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол хор уршгийн шинж гэм хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэх шаардлагатай талаар хуульчилсан. Түүний хувийн байдлын тухайд ээж нь 1956 онд төрсөн 60 гаран насны хүн байдаг. Ээжийгээ асран хамгаалж харгалзан дэмждэг. Хоёрдугаарт “Энержи рэсурс” ХХК-д хяналт удирдлагын инженерээр ажилладаг. Өрхийнхөө орлогыг авч явдаг. Өрх гэрээ тэжээн тэтгэдэг зэрэг нөхцөл байдлууд байгаа учраас Прокурорын гаргасан торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг *************д хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт 450000 төгрөг, *************ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан дээр хамгийн доод хэмжээгээр торгох ялаар шийтгэж өгнө үү. Хэдийгээр энэ зүйл заалт маань сонгох санкцтай боловч түүний хувийн байдалд нь торгох ял оногдуулахад цаашид нийгэмших, ажиллаж амьдрах, хүмүүжих өөрийн үйлдлээ ухамсарлах нь зүйтэй гэж үзэж байгаа учраас дээрх ялыг хөнгөрүүлж нэгтгэх байдлаар торгох ялыг тус тусад нь нэмж нэгтгэж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг
Шүүгдэгч ************* өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч ************* нь өөрөө өөрийгөө өмгөөлж шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч ************************* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ************************* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Шүүгдэгч *************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч *************, *************нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************************* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ************************* нарт мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ************************* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *************, шүүгдэгч хохирогч *************, ************* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************************* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ************************* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *************, *************нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч *************, *************нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1200000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************************* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *************ээс 850835 төгрөгийг, шүүгдэгч *************аас 736447 төгрөг, *************гаас 736447 төгрөгийг тус тус гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Хохирогч *************, *************, ************* нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, мөн шүүгдэгч ************************* нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************************* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************************* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА