| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0081/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/98 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/98
2025 04 17 2025/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч У.Гантуяа,
Хохирогч *************,
Иргэний нэхэмжлэгч *************,
Шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* холбогдох 2526000000071 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *********** оны ***** сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, ам бүл 2: ээжийн хамт Өвөрхангай аймгийн ******** сумын 2 дугаар багийн “Нарийн жалга” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ************* /РД: **********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Таац 3-21 тоот дугаарын гудманд Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 15.8-д заасан адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол
гаргасны улмаас хохирогч *************ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч ************* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр нөхөртэйгөө хамт сум орчихоод оройхон тийшээ буцах гэхэд мотоцикль нь болохгүй болохоор энэ хүүхэд хүргээд өгье гэхээр нь тэгье гээд би өөрөө гуйгаад яваад аваарт орсон. Алтан гартай эмч нараар хөл гараа сайхан эмчлүүлчихлээ. Энэ хүүхдэд би гомдол санал байхгүй. Надад тус нэмэр болоод. 500000 төгрөг өгсөн. Саахалтын хүмүүс болохоор хүргээд өгье ажаа гэхээр нь тэг миний хүү гээд явсан. Би өөрөө хүргээд өг гээд гуйсан юм. Надад өөр гомдол санал байхгүй...” гэв.
Иргэний нэхэмжлэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би машиныхаа эвдрэл гэмтлийн хохирлыг барагдуулмаар байна. Барагдуулчихвал өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч ************* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...5 цаг өнгөрч байхад эгчийг хөдөө гэрт нь хүргэж өгөх гэж явж байсан. Тэгээд туслах замын үзүүрт буюу хашааны үзүүр тойрч гарч ирэхэд харагдах орчин хязгаарлагдмал байсан. Би тухайн үед нэг их хурдтай ч яваагүй. Тэгээд хоёр талаасаа мөргөлдсөн” гэв.
Хохирогч *************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...************* гэх жолоочтой улбар шар өнгийн мотоциклиор гарч явж байгаад баруун талаас машин ирж байсан. Тэгээд машин нь зогсчихсон байсан. Наанаас мотоцикль ирээд би машин дээгүүр даваад унасан. Тэгээд мэдэхгүй байна. Би ухаангүй байж байгаад эргээд ухаан орж байхад хажууд машины жолооч эмнэлэг дуудсан. Намайг эмнэлэг аваад явсан. ************* гэх залууг бол танина. Айл саахалт байсан. Машины жолоочийг бол танихгүй. *************ын гэрээс гараад хөдөө гэрлүүгээ явах гэж байгаад гудамж эргээд осол гарсан. Баруун хөлний дунд чөмөг хугарсан, цээж хөндүүртэй, нүүр ам битүү хавдар байсан одоо эмчилгээ хийлгээд гайгүй болсон. Мотоцикль жоохон хурдтай явж байсан. Машин зогсчихсон байсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79 хуудас/,
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн осол нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагийн орчимд байх, Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр баг, Жаргалант багийн нутаг дэвсгэрт 36-05 ӨВЕ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашинтайгаа явж байгаад гудамны өнцөг тойроод орж явтал зүүн талаас нэг эмэгтэй хүн сундалсан улбар шар өнгийн мотоцикль хажуугаас маш хурдтай орж ирэх үед би зогстол урд гупер луу мөргөөд цаашаа унасан. Араар нь сундалж явсан эмэгтэй нь машины хажууд түргэн тусламж дуудаадах миний хүү гээд хэвтэж байсан. Тэгэхээр би багийн эмнэлэг дуудсан. Би уг мотоциклийг хурдтай явж байхаар нь хараад зогссон. Мотоцикль 50-60 километр цагийн хурдтай явж байсан байх. Сайн танихгүй. Нэг багийн хүн гэдгээ мэднэ. Миний биед гэмтэл учирсан зүйлгүй. Мотоциклийн жолоочийн биед гэмтэлгүй байсан, зорчигч нь нэг хөлний дунд чөмөг нь хугарсан байсан. Аль хөл гэдгийг нь санахгүй байна. Мотоциклийн жолооч хурд хэтрүүлснээс болсон гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-7 хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14 хуудас/,
Техникийн шинжээч ************* 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаартай “...1. МУ-ын ЗХД-ын 3.7-ын а-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэргэлсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.
2.МУ-ын ЗХД-ын 15.8-д Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.
3. Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна.
4. Улсын дугааргүй улбар шар өнгийн мотоциклийн жолооч ************* нь адил замын уулзварт баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 26-27 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ************* 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 158 дугаартай “...1. *************ын биед баруун дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарал, баруун хөмсөг, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн, нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх болно.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр хохирол тогтоогдлоо.
5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-49 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин ************* 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/33 дугаартай “...Тоёота Приус XW-20 маркийн 3605 ӨВЕ улсын дугаартай суудлын автомашины эвдрэлийн хэмжээг бичгээр 1155000 /нэг сая нэг зуун тавин таван мянга/ төгрөгөөр тогтоов” гэсэн дүгнэлт /хх-ийн 82-87 хуудас/
Иргэний нэхэмжлэгч *************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвөрхангай аймгийн эд хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн гаргасан 1/33 дүгнэлтэд 1155000 төгрөгний эд зүйлийн үнэлгээ гарсан. Би уг мөнгөн дүнг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үзүүлэгч ************* нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын эрүүл мэндийн төвийн алсын дуудлага 607464 төгрөг, мөн өдөр мөн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж 121547 төгрөr, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс засал 4697447 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд амбулаторийн хяналтын үзлэг 25470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд амбулаторийн хяналтын үзлэг 25470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөн эмнэлгийн амбулаторийн хяналтын үзлэг 25470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөн эрүүл мэндийн төвийн амбулаторийн хяналтын үзлэг 25470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөн эрүүл мэндийн төвийн амбулаторийн хяналтын үзлэг 25470, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөн эрүүл мэндийн төвийн амбулаторийн хяналтын үзлэг 25470 төгрөгний тусламж үйлчилгээ авч нийт 5579278 төгрөгийн хөнгөлөлтийг эрүүл мэндийг даатгалын сангаас эдэлсэн байх тул уг мөнгөн дүнг нэхэмжилж, эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд буцаан төлүүлнэ ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 141 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *************ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06/31 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98-102 хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ************* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Таац 3-21 тоот дугаарын гудамжинд Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ 3.7.а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах
ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 15.8-д заасан адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *************ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн гэж үзэхээр байна. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон байдлын тухайд мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн үйл баримтыг сэргээн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц, нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, дүгнэлт хийхэд шүүгдэгч ************* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Таац 3-21 тоот дугаарын гудамжинд Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *************ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хохирогч *************ын “...************* гэх жолоочтой улбар шар өнгийн мотоциклоор гарч явж байгаад баруун талаас машин ирж байсан. Тэгээд машин нь зогсчихсон байсан. Наанаас мотоцикль ирээд би машин дээгүүр даваад унасан. Тэгээд мэдэхгүй байна. Тэгээд би ухаангүй байж байгаад эргээд ухаан орж байхад хажууд машины жолооч эмнэлэг дуудсан. Намайг эмнэлэг аваад явсан. Баруун хөлийн дунд чөмөг хугарсан, цээж хөндүүртэй, нүүр ам битүү хавдар байсан одоо эмчилгээ хийлгээд гайгүй болсон. Мотоцикль жоохон хурдтай явж байсан. Машин зогсчихсон байсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч *************гийн “... Тухайн осол нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагийн орчимд байх. Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр баг, Жаргалант багийн нутаг дэвсгэрт 36-05ӨВЕ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашинтайгаа явж байгаад гудамжны өнцөг тойроод орж явтал зүүн талаас нэг эмэгтэй хүн сундалсан улбар шар өнгийн мотоцикль хажуугаас маш хурдтай орж ирэх үед би зогстол урд гупер руу мөргөөд цаашаа унасан. Араар нь сундалж явсан эмэгтэй нь машины хажууд түргэн тусламж дуудаадах миний хүү гээд хэвтэж байсан. Тэгэхээр би багийн эмнэлэг дуудсан. Би уг мотоциклийг хурдтай явж байхаар нь хараад зогссон. Мотоцикль 50-60 км цагийн хурдтай явж байсан байх. Мотоциклийн жолооч хурд хэтрүүлснээс болсон гэж бодож байна...” гэх мэдүүлэг, Техникийн шинжээчийн тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.8-д адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна, тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна, улсын дугааргүй улбар шар өнгийн мотоциклийн жолооч ************* нь адил замын уулзварт баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна гэх 06 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн *************ын биед баруун дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарал, баруун хөмсөг, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн, нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх болно, дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр хохирол тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх 158 дугаартай дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний “Тэргүүн үнэлгээ” ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “...Тоёота Приус XW-20 маркийн 3605 ӨВЕ улсын дугаартай суудлын автомашины эвдрэлийн хэмжээг бичгээр 1155000 /нэг сая нэг зуун тавин таван мянга/ төгрөгөөр тогтоов” гэх 1/34 дугаартай дүгнэлт, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг болон бусад бичгийн баримтууд авагдсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэсэн, няцаасан хэргийн бодит байдалтай нийцэхгүй эргэлзээ төрүүлсэн үйл баримт тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Шүүгдэгч *************ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй, бусдад төлөх төлбөргүй байна. Хууль зүйн үндэслэлийн тухайд ************* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Таац 3-21 тоот дугаарын гудамжинд Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 15.8-д заасан адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *************ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны шийдвэрийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, амь нас хохирох зэрэг хохирол учруулсан, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуульд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм. Гэм буруугийн холимог хэлбэрийн тухайд субьектив талын шинжид хамаарах бөгөөд ************* нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны шийдвэрийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэхүү үйлдлийн улмаас үүдэн гарах хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байна.
Хохирогч, гэрч нарын өөр хоорондоо зөрүүгүй мэдүүлгийн баримтаар зам тээврийн осол болсон нөхцөл байдлыг сэргээн дүрсэлсэн бөгөөд шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн №801 дугаар дүгнэлт, техникийн шинжээчийн 89 дугаартай дүгнэлт, хохирогчийн биед тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл бөгөөд авто ослын улмаас үүсгэгдсэн, шалтгаант холбоотой гэмтэл гэж үзэх үндэслэлтэй байна. Энэхүү хохирол, хор уршиг нь улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр жолоодон явсан *************ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. *************ын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч *************ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэмт буруутай эсэхийг тогтоох, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ************* нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...************* гэх жолоочтой улбар шар өнгийн мотоциклиор гарч явж байгаад баруун талаас машин ирж байсан. Тэгээд машин нь зогсчихсон байсан. Наанаас мотоцикль ирээд би машин дээгүүр даваад унасан. Тэгээд мэдэхгүй байна. Би ухаангүй байж байгаад эргээд ухаан орж байхад хажууд машины жолооч эмнэлэг дуудсан. Намайг эмнэлэг аваад явсан. ************* гэх залууг бол танина. Айл саахалт байсан. Машины жолоочийг бол танихгүй. *************ын гэрээс гараад хөдөө гэрлүүгээ явах гэж байгаад гудамж эргээд осол гарсан. Баруун хөлний дунд чөмөг хугарсан, цээж хөндүүртэй, нүүр ам битүү хавдар байсан одоо эмчилгээ хийлгээд гайгүй болсон. Мотоцикль жоохон хурдтай явж байсан. Машин зогсчихсон байсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79 хуудас/,
Гэрч *************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн осол нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагийн орчимд байх, Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр баг, Жаргалант багийн нутаг дэвсгэрт 36-05 ӨВЕ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашинтайгаа явж байгаад гудамны өнцөг тойроод орж явтал зүүн талаас нэг эмэгтэй хүн сундалсан улбар шар өнгийн мотоцикль хажуугаас маш хурдтай орж ирэх үед би зогстол урд гупер луу мөргөөд цаашаа унасан. Араар нь сундалж явсан эмэгтэй нь машины хажууд түргэн тусламж дуудаадах миний хүү гээд хэвтэж байсан. Тэгэхээр би багийн эмнэлэг дуудсан. Би уг мотоциклийг хурдтай явж байхаар нь хараад зогссон. Мотоцикль 50-60 километр цагийн хурдтай явж байсан байх. Сайн танихгүй. Нэг багийн хүн гэдгээ мэднэ. Миний биед гэмтэл учирсан зүйлгүй. Мотоциклийн жолоочийн биед гэмтэлгүй байсан, зорчигч нь нэг хөлний дунд чөмөг нь хугарсан байсан. Аль хөл гэдгийг нь санахгүй байна. Мотоциклийн жолооч хурд хэтрүүлснээс болсон гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-7 хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14 хуудас/,
Техникийн шинжээч ************* 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаартай “...1. МУ-ын ЗХД-ын 3.7-ын а-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэргэлсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.
2.МУ-ын ЗХД-ын 15.8-д Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.
3. Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна.
4. Улсын дугааргүй улбар шар өнгийн мотоциклийн жолооч ************* нь адил замын уулзварт баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 26-27 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ************* 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 158 дугаартай “...1. *************ын биед баруун дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарал, баруун хөмсөг, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн, нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх болно.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр хохирол тогтоогдлоо.
5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-49 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин ************* 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/33 дугаартай “...Тоёота Приус XW-20 маркийн 3605 ӨВЕ улсын дугаартай суудлын автомашины эвдрэлийн хэмжээг бичгээр 1155000 /нэг сая нэг зуун тавин таван мянга/ төгрөгөөр тогтоов” гэсэн дүгнэлт /хх-ийн 82-87 хуудас/
Иргэний нэхэмжлэгч *************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвөрхангай аймгийн эд хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн гаргасан 1/33 дүгнэлтэд 1155000 төгрөгний эд зүйлийн үнэлгээ гарсан. Би уг мөнгөн дүнг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үзүүлэгч ************* нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын эрүүл мэндийн төвийн алсын дуудлага 607464 төгрөг, мөн өдөр мөн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж 121547 төгрөr, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс засал 4697447 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд амбулаторийн хяналтын үзлэг 25470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд амбулаторийн хяналтын үзлэг 25470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөн эмнэлгийн амбулаторийн хяналтын үзлэг 25470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөн эрүүл мэндийн төвийн амбулаторийн хяналтын үзлэг 25470 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөн эрүүл мэндийн төвийн амбулаторийн хяналтын үзлэг 25470, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөн эрүүл мэндийн төвийн амбулаторийн хяналтын үзлэг 25470 төгрөгний тусламж үйлчилгээ авч нийт 5579278 төгрөгийн хөнгөлөлтийг эрүүл мэндийг даатгалын сангаас эдэлсэн байх тул уг мөнгөн дүнг нэхэмжилж, эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд буцаан төлүүлнэ ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 141 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2526000000071 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 125-126 хуудас/, шүүгдэгч *************ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ************* нь монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Шүүгдэгч ************* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Х.Цэрэндолгорын мэдүүлэг, техникийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №1/33 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №158 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч ************* нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн бөгөөд түүний Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 15.8-д “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл болон тухайн үйлдлийн улмаас хохирогч ************* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *************ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Хохирогч ************* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *************оос 1155000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч *************д олгож шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч ************* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр уг гэмт хэргийг үйлдэж түүнийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь шүүгдэгч *************оос хохирогч *************ын эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ авсны 5579278
төгрөг гаргуулах нэхэмжлэлд иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр Г.Гэрэлмааг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 01/2641 дугаартай итгэмжлэлээр томилсон байна.
Гэвч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь гэмт хэрэг гарахаас өмнө иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр ******* томилсон нь хууль зөрчсөн байх тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжилсэн 5579278 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *************од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *************ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхгүй зэрэг хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан ялыг Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналтай. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гэмт хэргийн улмаас хохирогч ************* нь сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой шинжээчээр дүгнэлт гаргуулахгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдэгдсэн, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй гэх дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *************од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *************ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ыг 1 жил 2 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *************од мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************од оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч *************од оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *************ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************од 1 жил 2 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *************од мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч *************од оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *************оос 1155000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч *************д олгож, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын нэхэмжилсэн 5579278 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *************т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА