Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2017/01075

 

 

 

 

 

 

 

 2017         11           24                                                      138/ШШ2017/001075

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            ******* аймгийн ******* сумын ******* баг ******* гэх газар оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* Цэцэгмаагийн хүсэлттэй

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 11 сарын          01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Цэцэгмаа, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Г.Цэцэгмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 1984 оны 7 сарын 05-ны өдрөөс ******* аймгийн ******* сумын “*******” нэгдэлд үр тарианы агротехникчээр анх ажилд орсон. 1984 оны 7 сарын 05-ны өдрөөс 1990 оны 3 сарын 15-ны өдрийг хүртэл тасралтгүй агротехникчээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа буюу 1984, 1988, 1990 онуудад төрөөд хүүхэд асрах чөлөөний амралтуудаа авч байсан. Агротехникч нь улирлын чанартай ажил учраас 11 сарын сүүлээр тайлангаа өгөөд амардаг байсан. Мөн 1 сар гаргаад хаврын тариалалтдаа бэлдэх, зоорьныхоо төмсийг ялгах гэх мэтээр ажил эхэлдэг байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байна. Архиваас ажилд томилсон тушаалаа олж авсан. Харин ажлаас чөлөөлсөн тушаал олдоогүй. Ажил байх хугацаанд минь гаргаж байсан нэгдлийн даргын тушаалуудыг мөн архиваас хуулбарлан авсан байгаа. Миний бие 1990 оны 3 сарын 15-ны өдөр хүртэл агротехникчээр ажиллаж байгаад мөн өдрөөс 1992 оны 8 сарыг дуустал ******* нэгдэлд ногоочноор ажиллаж байсан.

       Иймд намайг 1984 оны 7 сарын 05-ны өдрөөс 1990 оны 3 сарын 15-ны өдрийг хүртэл ******* нэгдэлд агротехникчээр, 1990 оны 3 сарын 15-ны өдрөөс 1992 оны 8 сарыг дуустал ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* овогт ******* Цэцэгмаа нь ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1984 оны 7 сарын 05-ны өдрөөс 1990 оны 3 сарын 15-ны өдрийг хүртэл агротехникчээр, 1990 оны 3 сарын 15-ны өдрөөс 1992 оны 8 сарын 30-ны өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

            Нэхэмжлэгч Г.Цэцэгмаа нь ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1984 оны 7 сарын 05-ны өдрөөс 1990 оны 3 сарын 15-ны өдрийг хүртэл агротехникчээр, 1990 оны 3 сарын 15-ны өдрөөс 1992 оны 8 сарын 30-ны өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох ******* аймгийн ******* сумын ХАА-н ******* нэгдлийн даргын 1984 оны 7 сарын 13-ны өдрийн 117 дугаар тушаал, 1985 оны 4 сарын 20-ны өдрийн 62 дугаар тушаал, 1986 оны 12 сарын 25-ны өдрийн 37******* тушаал, 1987 оны 12 сарын 24-ний өдрийн 212 дугаар тушаал, 1988 оны 9 сарын 21-ний Б/66 дугаар тушаал, 1989 оны 3 сарын 15-ны өдрийн Б/1******* тушаал, 1990 оны 3 сарын 14-ний өдрийн Б/1******* тушаал, 1991 оны 10 сарын 31-ний өдрийн Б/99 дүгээр тушаал, ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын архиваас ирүүлсэн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 2/500 тоот тодорхойлолт, цалингийн түүвэр, гэрч Б.Баттөмөр, Б.Бямбажаргал нарын мэдүүлэг зэргээр батлагдаж байна.

            Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* Цэцэгмаа нь ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1984 оны 7 сарын 05-ны өдрөөс 1990 оны 3 сарын 15-ны өдрийг хүртэл агротехникчээр, 1990 оны 3 сарын 15-ны өдрөөс 1992 оны 8 сарын 30-ны өдрийг хүртэл ногоочноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.  

 2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ