Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/98

 

 

 

 

 

 

 

2025           04             17                                                 2025/ШЦТ/98

 

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч У.Гантуяа,

Шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************д холбогдох 2526000000028 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, ******** оны ******* дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Өвөрхангай аймгийн *************н сумын 2 дугаар баг Нарт гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *************, /РД:ЙП89061011/,

 

           Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч ************* нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 17-44 ӨВЕ улсын дугаартай “Тоёота Премио” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож 3.19 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч ************* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Тэгээд машиныг нь авч яваад дэлгүүр орсон. Дэлгүүрийн гадаа Верна Аксент байсан. Тэгээд ухарч байхдаа шүргэсэн. Би тэднийд ирээд гадаа нь 200 граммтай архи уусан. Дэлгүүрийн гадаа байсан жолооч цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаа ирээд аваад явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зөрчил гаргахгүй гэж амлаж байна...” гэв.

 

1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            1. 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  /хх-ийн 3 хуудас/,

           

2. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэрэг зөрчлийн лавлагаа, /хх-ийн 6, 37 хуудас/,

3. Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу замын цагдаагийн өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 7-р багт 17-44 ӨВЕ улсын дугаартай саарал өнгийн “тоёота премио” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ************* нь эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн Хэрэгсэл жолоодсон байсныг цагдаагийн газар дээр ирээд драгер багаж үлээлгэхэд 3.19 согтолттой байсан. Тээврийн хэрэгслийг нь саатуулахаар журмын хашаа руу явсан. Ганцаараа явж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. *************ийн найз Батжаргал гэх хүний тээврийн хэрэгсэл байсан. Айлд уусан гэж байсан. Цагдаа зохицуулагч *************хамт үүрэг гүйцэтгэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/,

4. Гэрч *************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу цагдаа зохицуулагч ************* хамт замын цагдаагийн өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Арвайхээр сумын 7-р багт эргүүл хяналт шалгалт хийж байх үед ************* нь эрхээ хасуулсан үедээ 17-44 ӨВЕ улсын дугаартай “тоёота премио” маркийн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон байсныг цагдаагийн газар дээр драгер багажаар үлээлгэн шалгахад 3.19% согтолттой гарсан. Тухайн хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгч тээврийн хэрэгслийг түр саатуулахаар журмын хашаа руу явсан. Ганцаараа явж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Найзынх нь тээврийн хэрэгсэл гэж байсан. Айлд архи уусан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,

5. Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...танина найзууд байгаа юм. Манай найз ************* 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчимд манай гэрт ирсэн. Намайг унтаж байх хойгуур манай охиныг суулгаад миний машинаар дэлгүүр явсан байсан. Удалгүй цагдаа нар манай гэрт хүрээд ирсэн. Дэлгүүрийн гадаа машин шүргэсэн бичлэг үзүүлээд *************ийг машиндаа суулгаад машин журмын хашаанд хийнэ гэж хэлээд явсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Манай гэрт архи уугаагүй, манайд ирэхдээ архи уусан ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 хуудас/,

6. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ЗШ/73 дугаартай зөрчлийн шийтгэврийн хуулбар /хх-ийн 32-36 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2526000000028 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол” /хх-ийн 1-2 хуудас/ зэрэг болно.

           Хэрэгт шүүгдэгч *************ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 157 дугаартай тодорхойлолт, мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн тооллогын баримт, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22-29  хуудас/ авагдсан байна.

 

2. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

            Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ************* нь урьд жолооч согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчил гаргаж, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багт 17-44 ӨВЕ улсын дугаартай “Тоёота Премио” маркийн тээврийн хэрэгслийг 3.19 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, жолоочийн лавлагаа, гэрч ************* мэдүүлэг, гэрч ************* мэдүүлэг, гэрч *************мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ************* нь урьд жолооч согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчил гаргаж, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багт 17-44 ӨВЕ улсын дугаартай “Тоёота Премио” маркийн тээврийн хэрэгслийг 3.19 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан байдаг. Мөн уг хуулийн тайлбарт энэ зүйлд заасан согтуурсан гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж, тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно гэж, тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно гэж тус тус заасан байгаа хуулийн үйлчлэлд шүүгдэгч *************ийн үйлдэл хамаарч байна. Шүүгдэгч ************* нь урьд жолооч согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчил гаргаж, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багт 1744 ӨВЕ улсын дугаартай “Тоёота Премио” маркийн тээврийн хэрэгслийг 3.19 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *************д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгч *************д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцэхүйц байна гэж үзлээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж хуульчилсан.

 

  Тус зүйл хэсгийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”, 

             

  “Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг,

 

  “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг тус тус ойлгоно гэж тайлбарласан.

 

   Шүүгдэгч ************* нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн системийн жолоочийн лавлагаа, гэмт хэрэг, зөрчлийн лавлагаа, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ЗШ/73 дугаартай шийтгэвэр зэргээр тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч ************* нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 17-44 ӨВЕ улсын дугаартай “Тоёота Премио” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож 3.19 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь  хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

1. 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  /хх-ийн 3 хуудас/,

2. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэрэг зөрчлийн лавлагаа, /хх-ийн 6, 37 хуудас/,

3. Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу замын цагдаагийн өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 7-р багт 17-44 ӨВЕ улсын дугаартай саарал өнгийн “тоёота премио” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ************* нь эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн Хэрэгсэл жолоодсон байсныг цагдаагийн газар дээр ирээд драгер багаж үлээлгэхэд 3.19 согтолттой байсан. Тээврийн хэрэгслийг нь саатуулахаар журмын хашаа руу явсан. Ганцаараа явж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. *************ийн найз Батжаргал гэх хүний тээврийн хэрэгсэл байсан. Айлд уусан гэж байсан. Цагдаа зохицуулагч *************хамт үүрэг гүйцэтгэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/,

4. Гэрч *************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу цагдаа зохицуулагч ************* хамт замын цагдаагийн өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Арвайхээр сумын 7-р багт эргүүл хяналт шалгалт хийж байх үед ************* нь эрхээ хасуулсан үедээ 17-44 ӨВЕ улсын дугаартай “тоёота премио” маркийн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон байсныг цагдаагийн газар дээр драгер багажаар үлээлгэн шалгахад 3.19% согтолттой гарсан. Тухайн хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгч тээврийн хэрэгслийг түр саатуулахаар журмын хашаа руу явсан. Ганцаараа явж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Найзынх нь тээврийн хэрэгсэл гэж байсан. Айлд архи уусан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,

5. Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...танина найзууд байгаа юм. Манай найз ************* 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчимд манай гэрт ирсэн. Намайг унтаж байх хойгуур манай охиныг суулгаад миний машинаар дэлгүүр явсан байсан. Удалгүй цагдаа нар манай гэрт хүрээд ирсэн. Дэлгүүрийн гадаа машин шүргэсэн бичлэг үзүүлээд *************ийг машиндаа суулгаад машин журмын хашаанд хийнэ гэж хэлээд явсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Манай гэрт архи уугаагүй, манайд ирэхдээ архи уусан ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 хуудас/,

6. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ЗШ/73 дугаартай зөрчлийн шийтгэврийн хуулбар /хх-ийн 32-36 хуудас/,

            Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2526000000028 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол” /хх-ийн 1-2 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч ************* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

           Шүүгдэгч *************д холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.  

           

          3.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс шүүгдэгч *************ийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид Ш.Ганчимэгт эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч ************* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэргийг үйлдсэн байна. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

           Шүүгдэгч ************* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.            

            Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар  хуульчилсан.

 

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаатарт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч *************д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

           Шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч *************ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч *************д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч *************д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.МӨНХТУЯА