| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0085/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/103 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/103
2025 04 28 2025/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч У.Гантуяа,
Шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************д холбогдох 2426004580333 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......... оны *** сарын ****-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, мэргэжилгүй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6: эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот ************** дүүрэг 26 дугаар хороо ******** дүгээр гудамж ********** тоотод оршин суух хаягтай, урьд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/925 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/720 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, ************* /УШ96032773/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************* нь “Баяр Баяраа” гэх нэртэй хуурамч фэйсбүүк хаяг ашиглан “унага зарна” гэх зар байршуулж, зарын дагуу холбогдсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 45-05 тоотод оршин суух хохирогч *************ыг “хурдан удмын 1 тооны унагыг 5000000 төгрөгөөр зарна” хэмээн хуурч, урьдчилгаа болгон 2024 оны 10 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Хаан банкны 5309555742 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 1400000 төгрөг шилжүүлэн авсан,
2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр цахим орчинд “Ulaankhuu Erdenee” гэсэн фэйсбүүк хаягаас “унага зарна” гэсэн зарыг байршуулж уг зарын дагуу холбогдсон *************ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж захиалгын унаганы үнэ болох 2000000 төгрөгийг ************* Хаан банкны 5664207630 тоот дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Үнэн зөв болохоор мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын дундуур фейсбүүк орж байгаад Ажнай хурдан морь сонирхогчдийн групп гэх фейсбүүк пейж дээр манай найз эмчилгээний мөнгөний хэрэг гарсан тул 50%-н эрлийз унага хямдхан зарна гэх зар оруулсан байсан зарын дагуу Баяр Баяраа гэсэн фейсбүүк рүү холбогдсон. Холбогдох үед нэг унага санал болгож 5000000 төгрөгөөр зарна урьдчилгаа 2000000 төгрөгийг нь одоо авна үлдэгдэл 3000000 төгрөгийг унагаа өгөхдөө авна гэж хэлсэн. Тэгээд би 5309555742 тоот дансруу 500000 төгрөг, дараа нь 900000 төгрөг хийгээд 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хүлээгээд 10 дугаар сарын 12-ны өдөр хувийн ажлаар Улаанбаатар хотруу орсон. Улаанбаатар хотод очоод Баяр Баяраа гэх фейсбүүк хаягруу чатаар наашаа ирэх болж байна уу гэхэд үлдэгдэл 600000 төгрөгөө хийгээрэй бензин тос авах хэрэгтэй байна гэхэд нь би тухайн 600000 төгрөгийг хийхээсээ өмнө тус хаягруу хийсэн гэж бичихэд намайг чатаараа блок хийсэн. Би мөнгөө 2024 оны 10 дугаар сарын 02, 10 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байхдаа шилжүүлсэн. Би тухайн мөнгийг өөрийн Хаан банкны 5028641889 тоот данснаас Баяр Баяраа гэх фейсбүүк хаягнаас ирсэн манай эхнэрийн данс гэх Хаан банкны 5309555742 дугаартай данс эзэмшигч нь Отгонцэцэг гэх хүний дансруу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг 35 минутад dawaa halzan daaga uridjilga гэх утгатайгаар 500000 төгрөг, мөн 2024 оны 10 дугаар сарын 03-ны оройны 19 цаг 45 минутад гүйлгээний утга дээр нь dawaa halzan daaga гэж бичиж 900000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Би тухайн Баяр Баяраа гэх хаягруу чатаар холбогдсон. Одоо надад холбогдсон чат байгаа...” мэдүүлэг (1-р хх-ийн 7 хуудас),
Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкээр “Ulaankhuu Erdenee” гэсэн фейсбүүк хаягаас оруулсан манай Баяр Баяраа гэх найзын дүү хагалгаанд орох гээд мөнгө хэрэг болсон тул унагануудаасаа 1 унага 2000000 төгрөгт зарна гэсэн зарын дагуу “Баяр Баяраа” гэсэн фейсбүүк хаягтай харилцахад яаралтай мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юмаа гэж хэлээд надад Хаан банкны 5664207630 гэсэн данс руу шилжүүлээрэй гэсний дагуу өөрийнхөө 5688040400 гэсэн данснаас 99294995 5 цагаан сарвай гэсэн утгатай 11 цаг 04 минутад шилжүүлсэн. Би тухайн хүнтэй 89716363 гэсэн дугаараас холбогдож ярьсан. Тэгээд утас нь холбогдохгүй болоод ирэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна...” мэдүүлэг (1-р хх-ийн 224-225 хуудас),
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...************* гэх хүн бол миний нөхөр байгаа юм. Бид хоёр 2016 онд танилцаж байсан бөгөөд дундаасаа 4 хүүхэдтэй. Одоо манай нөхөр 461 дүгээрт хоригдож байгаа. Би Хаан банкны 5309555742 тоот дансыг эзэмшдэг бөгөөд 2024 оны 07 дугаар сараас эхлэн ашиглаж байгаа. Тухайн дансаар нөхөр болох ************* цалин авах гэж нээж байсан. Одоо би Хаан банкны 5309555742 тоот дансыг ашиглахгүй байгаа. Манай нөхөр болох ************* нь миний Хаан банкны 5309555742 тоот дансны нэвтрэх нэр, гүйлгээний нууц үгийг мэддэг байсан. Тухайн дансыг манай нөхөр ************* нь тогтмол ашигладаг байсан. Надад дээрх гүйлгээний талаар мэдэж байгаа зүйл байхгүй байна. Манай нөхөр ************* мэдэж байгаа байх. Хаанбанкны 5753773807 дугаарын данс бол миний данс байгаа юм. Харин Хаан банкны 5310229908 дугаарын дансны эзэмшигчийн талаар мэдэхгүй байна. Манай нөхөр ************* нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өглөө машинаа засуулна гэж гэрээс гараад орой гэртээ ирсэн. Харин 10 дугаар сарын 03-ны өдөр юу хийж байсан талаар сайн санахгүй байна. “...Миний нөхөр болох Баттулгын ************* 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Шүүх хурлаар орох байсан тэгээд Шүүх хуралд орохын өмнө мал зарна гээд фейсбүүк цахим орчинд зар тавьсан байсан. Тэгээд нэг хүн холбогдсон юм байна лээ. Намайг сонсоход унага зарна гээд ярьж байсан. Тэгээд надад ахын дансыг явуулчихлаа 2,000,000 төгрөг орж ирнэ тэрийг аваарай гэж хэлсэн. Тэгээд тэр мөнгийг нь машин мөргөсөн төлбөрт өгөөрэй гэж надад хэлсэн. Тэгээд манай нөхөртэй холбогдсон хүн нь 2,000,000 төгрөгөө миний төрсөн ах болох Отгонбаярын дансруу хийлгэсэн. Тэгээд би Ган-Эрдэний таньж мэдэх найзуудтай нь яриад мал зарна гэснийг худлаа гэдгийг мэдсэн. Тэгээд ахын дансруу 2,000,000 шилжүүлсэн хүн рүү буцаагаад бүрэн бүтнээр нь шилжүүлсэн юм. Манай нөхөр 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5 жил 6 сарын хорих ял аваад 461-р хорих анги руу явчихсан. Би тус 2,000,000 төгрөгийг 2024 оны 10 сарын 17-ны өдөр буцаагаад эзэн рүү нь шилжүүлсэн юм. Манайд болон *************д зарах мал байхгүй...” мэдүүлэг (1-р хх-ийн 23-24, 231 хуудас),
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 5664207630 гэсэн тоот данс эзэмшдэг юм. Миний дүү *************ийн нөхөр ************* нь над руу холбогдож данс руу чинь мөнгө хийгээд авчих уу гэж 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ярьсан. Тэгэхээр би их юм бодолгүй тэг тэг гэж хэлсэн. Тэгээд орой 21 цагийн үед 4000000 төгрөг миний 5664207630 гэсэн тоот дансанд орж ирсэн. Маргааш өглөө 11 цагийн үед 2000000 төгрөг “Таван цагаан сарвай” гэсэн утгатай орж ирсэн. Тэгээд би ямар учиртайг мөнгө гэдгийг нь мэдэхгүй байсан учир дансандаа хадгалж байсан юм. Тэгээд миний дүү Отгонцэцэг нь над дээр ирж таны данс руу орж ирсэн мөнгө залилангийн мөнгө байна надтай цагдаагаас холбогдсон гэж хэлээд ирсэн данс руу нь буцаагаад хийсэн...” мэдүүлэг (1-р хх-ийн 228-229 хуудас),
Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5564/24/885, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5675/24/0655 дугаартай албан бичгүүд, *************ийн эзэмшлийн Хаан банкны 5309555742, ************* эзэмшлийн 5664207630 тоот дансны хуулгууд (1-р хх-ийн 17-18, 240-250 хуудас),
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/720 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 40-62 хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 215 хуудас) зэрэг болно.
Хэрэгт шүүгдэгч ************* хувийн байдлыг тодорхойлсон төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (2-р хх-ийн12-20 хуудас) зэрэг авагдсан байна.
2.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ************* нь “Баяр Баяраа” гэх нэртэй хуурамч фэйсбүүк хаяг ашиглан “унага зарна” гэх зар байршуулж, зарын дагуу холбогдсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 45-05 тоотод оршин суух хохирогч *************ыг “хурдан удмын 1 тооны унагыг 5000000 төгрөгөөр зарна” хэмээн хуурч, урьдчилгаа болгон 2024 оны 10 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Хаан банкны 5309555742 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 1400000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр цахим орчинд “Ulaankhuu Erdenee” гэсэн фэйсбүүк хаягаас “унага зарна” гэсэн зарыг байршуулж уг зарын дагуу холбогдсон *************ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж унаганы үнэ болох 2000000 төгрөгийг ************* Хаан банкны 5664207630 тоот дансанд шилжүүлэн авч бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхээр байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийг ноцтой зөрчиж оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарлачихсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргийн үйл баримтыг сэргээн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан. Нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж дүгнэлт хийхэд ************* нь “Баяр Баяраа” гэх нэртэй хуурамч фэйсбүүк хаяг ашиглан “унага зарна” гэх зар байршуулж, зарын дагуу холбогдсон *************ыг хуурч 1400000 төгрөг шилжүүлэн авсан. Мөн “Ulaankhuu Erdenee” гэсэн фэйсбүүк хаягаас “унага зарна” гэсэн зарыг байршуулж *************ийг хуурч 2000000 төгрөгийг шилжүүлэн авч бусдыг залилсан. Хохирогч *************, гэрч ************* нарын мэдүүлгүүд, Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5564/24/885 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/720 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Хохирогч *************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкээр “Ulaankhuu Erdenee” гэсэн фейсбүүк хаягаас оруулсан манай Баяр Баяраа гэх найзын дүү хагалгаанд орох гээд мөнгө хэрэг болсон тул унагануудаасаа 1 унага 2000000 төгрөгт зарна гэсэн зарын дагуу “Баяр Баяраа” гэсэн фейсбүүк хаягтай харилцахад яаралтай мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юмаа гэж хэлээд надад Хаан банкны 5664207630 гэсэн данс руу шилжүүлээрэй гэсний дагуу өөрийнхөө 5688040400 гэсэн данснаас 99294995 5 цагаан сарвай гэсэн утгатай 11 цаг 04 минутад шилжүүлсэн. Би тухайн хүнтэй 89716363 гэсэн дугаараас холбогдож ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 5664207630 гэсэн тоот данс эзэмшдэг юм. Миний дүү *************ийн нөхөр ************* нь над руу холбогдож данс руу чинь мөнгө хийгээд авчих уу гэж 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ярьсан. Тэгэхээр би их юм бодолгүй тэг тэг гэж хэлсэн. Тэгээд орой 21 цагийн үед 4000000 төгрөг миний 5664207630 гэсэн тоот дансанд орж ирсэн. Маргааш өглөө 11 цагийн үед 2000000 төгрөг “Таван цагаан сарвай” гэсэн утгатай орж ирсэн. Тэгээд би ямар учиртайг мөнгө гэдгийг нь мэдэхгүй байсан учир дансандаа хадгалж байсан юм. Тэгээд миний дүү ************* нь над дээр ирж таны данс руу орж ирсэн мөнгө залилангийн мөнгө байна надтай цагдаагаас холбогдсон гэж хэлээд ирсэн данс руу нь буцаагаад хийсэн...” гэх мэдүүлэг, гэрч *************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний нөхөр болох Баттулгын ************* 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Шүүх хурлаар орох байсан тэгээд Шүүх хуралд орохын өмнө мал зарна гээд фейсбүүк цахим орчинд зар тавьсан байсан. Тэгээд нэг хүн холбогдсон юм байна лээ. Намайг сонсоход унага зарна гээд ярьж байсан. Тэгээд надад ахын дансыг явуулчихлаа 2,000,000 төгрөг орж ирнэ тэрийг аваарай гэж хэлсэн. Тэгээд тэр мөнгийг нь машин мөргөсөн төлбөрт өгөөрэй гэж надад хэлсэн. Тэгээд манай нөхөртэй холбогдсон хүн нь 2,000,000 төгрөгөө миний төрсөн ах болох ************* данс руу хийлгэсэн. Тэгээд би ************* таньж мэдэх найзуудтай нь яриад мал зарна гэснийг худлаа гэдгийг мэдсэн. Тэгээд ахын данс руу 2,000,000 шилжүүлсэн хүн рүү буцаагаад бүрэн бүтнээр нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5675/24/0655 дугаартай “5664207630 тоот харилцах данс нь ************* гэх хүн эзэмшдэг” гэх албан бичиг, дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бусад бичгийн нотлох баримтууд авагджээ. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт явцад тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэсэн няцаасан хэргийн бодит байдалтай нийцгүй эргэлзээ төрүүлсэн үйл баримт тогтоогдоогүй. Шүүгдэгч гэмт хэрэгт үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Шүүгдэгч ************* үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч ************* нь “Баяр Баяраа” гэх нэртэй хуурамч фэйсбүүк хаяг ашиглаж түүний дагуу хохирогч *************ыг “хурдан удмын 1 тооны унагыг 5000000 төгрөгөөр зарна” хэмээн хуурч, урьдчилгаа болгон 2024 оны 10 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Хаан банкны 5309555742 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 1400000 төгрөг шилжүүлэн авч залилсан, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр цахим орчинд “Ulaankhuu Erdenee” гэсэн фэйсбүүк хаягаас “унага зарна” гэсэн зарыг байршуулж уг зарын дагуу холбогдсон *************ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж унаганы үнэ болох 2000000 төгрөгийг ************* эзэмшлийн Хаан банкны 5664207630 тоот дансанд шилжүүлэн авч бусдыг залилсан үйл баримт тогтоогдож байна. Залилах гэмт хэргийн шинж нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух зэрэг хууль бус замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч түүнийг захиран зарцуулах бодит боломж үйлдлээр төгсдөг гэмт хэрэг юм. ************* нь дээрх залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч ************* эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинэчлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************* шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагаа шүүхийн хэлэлцүүлэг дээр ************* залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн асуудал дээр маргаагүй. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулахад маргах зүйл байхгүй. Энэ нь нэг эх үүсвэрээс залилах гэмт хэрэг үйлдсэн. Зүйлчлэл тохирсон гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *************д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *************д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч ************* нь “Баяр Баяраа” гэх нэртэй хуурамч фэйсбүүк хаяг ашиглан “унага зарна” гэх зар байршуулж, зарын дагуу холбогдсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 45-05 тоотод оршин суух хохирогч *************ыг “хурдан удмын 1 тооны унагыг 5000000 төгрөгөөр зарна” хэмээн хуурч, урьдчилгаа болгон 2024 оны 10 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Хаан банкны 5309555742 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 1400000 төгрөг шилжүүлэн авсан,
2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр цахим орчинд “Ulaankhuu Erdenee” гэсэн фэйсбүүк хаягаас “унага зарна” гэсэн зарыг байршуулж уг зарын дагуу холбогдсон *************ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж захиалгын унаганы үнэ болох 2000000 төгрөгийг ************* Хаан банкны 5664207630 тоот дансанд шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын дундуур фейсбүүк орж байгаад Ажнай хурдан морь сонирхогчдийн групп гэх фейсбүүк пейж дээр манай найз эмчилгээний мөнгөний хэрэг гарсан тул 50%-н эрлийз унага хямдхан зарна гэх зар оруулсан байсан зарын дагуу Баяр Баяраа гэсэн фейсбүүк рүү холбогдсон. Холбогдох үед нэг унага санал болгож 5000000 төгрөгөөр зарна урьдчилгаа 2000000 төгрөгийг нь одоо авна үлдэгдэл 3000000 төгрөгийг унагаа өгөхдөө авна гэж хэлсэн. Тэгээд би 5309555742 тоот дансруу 500000 төгрөг, дараа нь 900000 төгрөг хийгээд 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хүлээгээд 10 дугаар сарын 12-ны өдөр хувийн ажлаар Улаанбаатар хотруу орсон. Улаанбаатар хотод очоод Баяр Баяраа гэх фейсбүүк хаягруу чатаар наашаа ирэх болж байна уу гэхэд үлдэгдэл 600000 төгрөгөө хийгээрэй бензин тос авах хэрэгтэй байна гэхэд нь би тухайн 600000 төгрөгийг хийхээсээ өмнө тус хаягруу хийсэн гэж бичихэд намайг чатаараа блок хийсэн. Би мөнгөө 2024 оны 10 дугаар сарын 02, 10 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байхдаа шилжүүлсэн. Би тухайн мөнгийг өөрийн Хаан банкны 5028641889 тоот данснаас Баяр Баяраа гэх фейсбүүк хаягнаас ирсэн манай эхнэрийн данс гэх Хаан банкны 5309555742 дугаартай данс эзэмшигч нь Отгонцэцэг гэх хүний дансруу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг 35 минутад dawaa halzan daaga uridjilga гэх утгатайгаар 500000 төгрөг, мөн 2024 оны 10 дугаар сарын 03-ны оройны 19 цаг 45 минутад гүйлгээний утга дээр нь dawaa halzan daaga гэж бичиж 900000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Би тухайн Баяр Баяраа гэх хаягруу чатаар холбогдсон. Одоо надад холбогдсон чат байгаа...” мэдүүлэг (1-р хх-ийн 7 хуудас),
Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкээр “Ulaankhuu Erdenee” гэсэн фейсбүүк хаягаас оруулсан манай Баяр Баяраа гэх найзын дүү хагалгаанд орох гээд мөнгө хэрэг болсон тул унагануудаасаа 1 унага 2000000 төгрөгт зарна гэсэн зарын дагуу “Баяр Баяраа” гэсэн фейсбүүк хаягтай харилцахад яаралтай мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юмаа гэж хэлээд надад Хаан банкны 5664207630 гэсэн данс руу шилжүүлээрэй гэсний дагуу өөрийнхөө 5688040400 гэсэн данснаас 99294995 5 цагаан сарвай гэсэн утгатай 11 цаг 04 минутад шилжүүлсэн. Би тухайн хүнтэй 89716363 гэсэн дугаараас холбогдож ярьсан. Тэгээд утас нь холбогдохгүй болоод ирэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна...” мэдүүлэг (1-р хх-ийн 224-225 хуудас),
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...************* гэх хүн бол миний нөхөр байгаа юм. Бид хоёр 2016 онд танилцаж байсан бөгөөд дундаасаа 4 хүүхэдтэй. Одоо манай нөхөр 461 дүгээрт хоригдож байгаа. Би Хаан банкны 5309555742 тоот дансыг эзэмшдэг бөгөөд 2024 оны 07 дугаар сараас эхлэн ашиглаж байгаа. Тухайн дансаар нөхөр болох ************* цалин авах гэж нээж байсан. Одоо би Хаан банкны 5309555742 тоот дансыг ашиглахгүй байгаа. Манай нөхөр болох ************* нь миний Хаан банкны 5309555742 тоот дансны нэвтрэх нэр, гүйлгээний нууц үгийг мэддэг байсан. Тухайн дансыг манай нөхөр ************* нь тогтмол ашигладаг байсан. Надад дээрх гүйлгээний талаар мэдэж байгаа зүйл байхгүй байна. Манай нөхөр ************* мэдэж байгаа байх. Хаанбанкны 5753773807 дугаарын данс бол миний данс байгаа юм. Харин Хаан банкны 5310229908 дугаарын дансны эзэмшигчийн талаар мэдэхгүй байна. Манай нөхөр ************* нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өглөө машинаа засуулна гэж гэрээс гараад орой гэртээ ирсэн. Харин 10 дугаар сарын 03-ны өдөр юу хийж байсан талаар сайн санахгүй байна. “...Миний нөхөр болох Баттулгын ************* 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Шүүх хурлаар орох байсан тэгээд Шүүх хуралд орохын өмнө мал зарна гээд фейсбүүк цахим орчинд зар тавьсан байсан. Тэгээд нэг хүн холбогдсон юм байна лээ. Намайг сонсоход унага зарна гээд ярьж байсан. Тэгээд надад ахын дансыг явуулчихлаа 2,000,000 төгрөг орж ирнэ тэрийг аваарай гэж хэлсэн. Тэгээд тэр мөнгийг нь машин мөргөсөн төлбөрт өгөөрэй гэж надад хэлсэн. Тэгээд манай нөхөртэй холбогдсон хүн нь 2,000,000 төгрөгөө миний төрсөн ах болох Отгонбаярын дансруу хийлгэсэн. Тэгээд би Ган-Эрдэний таньж мэдэх найзуудтай нь яриад мал зарна гэснийг худлаа гэдгийг мэдсэн. Тэгээд ахын дансруу 2,000,000 шилжүүлсэн хүн рүү буцаагаад бүрэн бүтнээр нь шилжүүлсэн юм. Манай нөхөр 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5 жил 6 сарын хорих ял аваад 461-р хорих анги руу явчихсан. Би тус 2,000,000 төгрөгийг 2024 оны 10 сарын 17-ны өдөр буцаагаад эзэн рүү нь шилжүүлсэн юм. Манайд болон *************д зарах мал байхгүй...” мэдүүлэг (1-р хх-ийн 23-24, 231 хуудас),
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 5664207630 гэсэн тоот данс эзэмшдэг юм. Миний дүү *************ийн нөхөр ************* нь над руу холбогдож данс руу чинь мөнгө хийгээд авчих уу гэж 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ярьсан. Тэгэхээр би их юм бодолгүй тэг тэг гэж хэлсэн. Тэгээд орой 21 цагийн үед 4000000 төгрөг миний 5664207630 гэсэн тоот дансанд орж ирсэн. Маргааш өглөө 11 цагийн үед 2000000 төгрөг “Таван цагаан сарвай” гэсэн утгатай орж ирсэн. Тэгээд би ямар учиртайг мөнгө гэдгийг нь мэдэхгүй байсан учир дансандаа хадгалж байсан юм. Тэгээд миний дүү Отгонцэцэг нь над дээр ирж таны данс руу орж ирсэн мөнгө залилангийн мөнгө байна надтай цагдаагаас холбогдсон гэж хэлээд ирсэн данс руу нь буцаагаад хийсэн...” мэдүүлэг (1-р хх-ийн 228-229 хуудас),
Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5564/24/885, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5675/24/0655 дугаартай албан бичгүүд, *************ийн эзэмшлийн Хаан банкны 5309555742, ************* эзэмшлийн 5664207630 тоот дансны хуулгууд (1-р хх-ийн 17-18, 240-250 хуудас),
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/720 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 40-62 хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 215 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч ************* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, *************ийн эзэмшлийн Хаан банкны 5309555742, ************* эзэмшлийн 5664207630 тоот дансны хуулгууд зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ************* дээрх үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг ердийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *************д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгч эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ************* нь хохирогч *************д хохирол 1400000 төгрөгийн хохирол төлсөн болох нь Хаан банкны 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч *************т хохирол 2000000 төгрөгийн хохирол төлсөн болох нь Хаан банкны 2024 оны 10 дугаар сарны 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч ************* нь бусдад төлөх төлбөргүй байна.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ************* үйлдсэн гэм бурууг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан бусдад учруулсан хохирлыг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч ************* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирол төлбөр төлж барагдуулсан, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заанаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Нийт 108 хоног цагдан хоригдсон. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Хохирогч *************, ************* нараас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдэгдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зардлын баримт авагдаагүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************* шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... *************д үйлдсэн хэрэгт оногдуулах прокурорын саналыг сонслоо. Миний хувьд энэ хүнийг өмгөөлөгчөөр өмгөөлөхөөр шүүхийн шатнаас орсон. Өмнө нь Сэлэнгэ аймагт үйлдэгдсэн хэрэг, Өвөрхангай аймагт үйлдэгдсэн хэргийг харахад 2024 оны 10 дугаар сарын 10-нд Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх үед нэгтгэгдээд энэ хүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байдал харагдаж байгаа. Энэ хүний хувийн байдал өмнө нь энэ гэмт хэргийг үйлдэж байсан. Дахиад үргэлжлүүлээд үйлдэж байсан зэргээс ялаас чөлөөлөх гэдэг үндэслэлийг яриад байж болохгүй байх гэж өмгөөлөгчийн зүгээс бодож байна. Харин торгох ялын хэмжээнд юм уу эсвэл хорихоос өөр төрлийн ялаас тодорхой хэмжээгээр сонгоод цагдан хоригдсон хоног нь 108 хоног байгаа. 5 жил 6 сарын хорих ял аваад 3 сар буюу 90 хоног ял эдэлсэн. Цагдан хоригдсон хоногийн оруулаад тооцох юм бол 108 хоног байгаа. Тэгэхээр сонгомол ялуудаас хэрэглээд цагдан хоригдсон хоногийг хасаад өөрөөр хэлэх юм бол торгуулийн ял оногдуулах боломжтой. 5 жил 6 сар гээд яах вэ? хоног нь юм даа гээд уг нь 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар тус тусад нь эдлүүлэх боломжтой. Яагаад ингэж санал тавиад байгаа юм гэхээр тухайн үедээ нэгтгэчихсэн байх байсан. Тухайн үедээ ингээд хэлсэн байсан бол нэгтгүүлэх боломжтой. Энэ хүний эрх зүйн байдал нэг талаараа дээрдэх боломжтой. Ар гэрийн тухайд гэх юм бол бага насны 4 хүүхэдтэй. Ээж, аав нь төрийн албанд ажиллаж байсан. Аав нь ертөнцийн жамаараа өөд болсон юм байна лээ. Ээжтэйгээ амьдардаг. Ээж нь үнэхээр зүтгэж байгаа. Тэтгэвэр авч байгаа. Дээрээс нь давхар ажил хийж байгаа. Энэ хүн яагаад ингээд яваад байгаа вэ гэхээр хүүхдээ нэг жилийн өмнө ч гэсэн нэг хоногийн өмнө ч гэсэн ялаас чөлөөлөөд авчих юмсан, нэг хоногийн өмнө ч гэсэн нийгэмд хөл тавиад хүн шиг хүн болчихоосоо гээд эх хүний адилаар зүтгээд явж байгаа. Өвөрхангайд өнөөдөр ирэх боломжтой байсан. Тийм учраас прокурорын 1 жил 5 сар гэдэг үнэхээр хүнд сонсогдож байна. Үнэхээр өндөр байна. Ямар ч байсан цагдан хоригдсон 108 хоног байгаа. Тэгээд шүүгчийн захирамж гарчихаар 15 хоног хоригдоогүй ялаа эдлээд байгаад байгаа юм гэж ************* хэлсэн. Тэнд байж байгаад шүүгчийн захирамжаар хоригдоход тодорхой хугацааны ялын тооцоо гаргах ёстой байсан. 3-н сар шахуу ажиллаж байхад ядаж 10 хоног хасагдах боломжтой. Энэ нөхцөл байдлыг харгалзаад торгох, нийтэд тустай ажил хийлгэ ял оногдуулаад хорих ял оногдуулаад дүйцүүлэх боломж байна уу? Хорих ялын хэмжээ 6 сараас 3 жил байгаа. Хэрвээ боломжгүй байна гэж үзэх юм бол 6 сараар хамгийн багаар нь хорих ял оногдуулаад эдлээгүй үлдсэн ялыг нь шүүх хэдээр тооцох нь уу тэр дээр нэмж нэгтгээд хамгийн гол нь эрх зүйн байдал дээр анхаарах боломж байгаа гэдгийг дахин дахин хэлье. Ийм учраас цаг хугацаагаа хөөгөөд үзсэн ч гэсэн нэгтгэвэл нэгтгээд ялангуяа Өвөрхангай дээр хэргийг нэгтгэчих боломжтой байсан гэж хараад байгаа юм. Тэгэхээр ************* үйлдсэн хэрэг нэг эх үүсвэрээс үргэлжилсэн үйлдлээр яваад байгаа. Тийм учраас энэ бүхнийг харж үзээд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.
Шүүгдэгч ************* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/720 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч ************* нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/720 дугаартай шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байх тул түүний эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ************* нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/720 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 3 сар 5 хоногийн хорих ялыг эдэлж, 5 жил 02 сар 25 хоног үлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр нээлттэй хорих ангийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *************д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/720 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 5 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 5 жил 8 сар 25 хоногийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* цагдан хоригдсон 108 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **************************** хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************************* 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/720 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 5 жил 8 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************д оногдуулсан 5 жил 8 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* цагдан хоригдсон 108 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч ************* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч *************, ************* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА