| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2020/00428/И |
| Дугаар | 104/ШШ2020/00401 |
| Огноо | 2020-10-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 104/ШШ2020/00401
| 2020 оны 10 сарын 0******* өдөр | Дугаар 104/ШШ2020/00401 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо, *******-*******ын тоотод оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Б.*******,
хариуцагч Г.,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чимэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Би Г.той 2004 онд танилцаж, хамтран амьдарсан. Бидний дундаас 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү төрсөн. Бид зан харилцааны улмаас таарч тохирохоо больж 2009 оноос эхлэн тусдаа амьдарсан. Бид тусдаа амьдраад 11 жил болж байна. Энэ хугацаанд Г. нь хүү бид хоёрыг гуйж ирдэг байсан ч надад эвлэрэх хүсэл байгаагүй. Г. нь хүүхэдтэйгээ хааяа утсаар холбогддог байсан. Цаашдаа бид эвлэрч хамт амьдрах боломжгүй, би өөр хүнтэй хамтран амьдраад удахгүй төрөх гэж байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү ыг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хамт амьдарч байх хугацаанд би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээгүй. Хааяа ажил мэргэжлийн онцлогоос болж архи уудаг байсан. Гэхдээ муухай авир гаргадаггүй. Миний нүд муудсанаас хойш Б.******* надаас салаад явсан гэж боддог. Би эвлэрэх гэж зөндөө гуйсан боловч Б.******* эвлэрэхийг хүсдэггүй байсан. Би цаашид хүүдээ анхаарал хандуулна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.ид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс маргааны эсрэг байр суурь илэрхийлээгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.
Б.*******, Г. нар нь 2007 оны 0******* дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү төрсөн бөгөөд одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.
Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь гэр бүлийн маргааны улмаас гэрлэгчид хувийн таарамжгүй харилцаатай болсон, улмаар 11 жилийн хугацаанд тусдаа амьдарснаас болжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрлүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн тусдаа амьдарсан хугацаа, урьд хийгдсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, нэхэмжлэгч нь хамтран амьдрагчтай зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.******* дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно.
Г., Б.******* нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хүүхдээ өөрийн асрамжид үлдээх шаардлагатай хариуцагч маргаагүй, мөн хуульд зааснаар асрамжийн талаар тайлбар өгөх насанд хүрсэн хүүхэд нь эхийн хамт амьдрах болохоо илэрхийлсэн тул хүү ыг эхийн асрамжид үлдээж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.
Зохигч нь хүүхдийн тэтгэлэг болон дундын эд хөрөнгийн талаар энэ хэрэгт маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118, 1******* дугаар зүйлийн 1*******.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт гийн , ******* овогт *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.******* дахь хэсэгт зааснаар хүү ыг эх Б.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ