Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 104/ШШ2019/00030

 

 

 

 

 

 

  2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 104/ШШ2019/00030

                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

           Нэхэмжлэгч: *******,*******,,од оршин суух *******ын *******а /РД:*******/-гийн

          

           Хариуцагч: *******,*******,,од оршин суух ******* /РД:*******/-д холбогдох

 

            Эцэг тогтоох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

                                                         

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.*******а, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.*******а шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: ******* бид  хоёр  2003 онд танилцан үерхэж эр эмийн харьцаатай болж 2005 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр охин О.*******ыг төрүүлсэн. *******д хүүхэдтэй болсон тухайгаа хэлэхэд тэрээр надтай амьдрахгүй гэдгээ хэлээд яваад өгсөн учраас охиндоо захиргааны журмаар эцэг тогтоолгож чадаагүй. ******* байнга л хүүхдээ тэжээн тэтгэнэ гэж хэлдэг боловч санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй. Иймд 2005 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин О.*******ын эцгийг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч  *******   шүүхэд  болон   шүүх   хуралдаанд   хуралдаанд

тайлбарлахдаа: Би энэ хүнтэй нэг удаа уулзаж эр эмийн харьцаанд орсон.  М.*******а жирэмсэн болсон гэж хэлсэн. О.*******ыг миний хүүхэд гэдэгтэй  маргахгүй. Ажил амьдралын хувьд бололцоо муутай ч хүүхдийн тэтгэлэг төлнө гэв. 

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч М.*******а нь хариуцагч *******аас хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтад  маргаагүй.

 

Нэхэмжлэгч М.*******а  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7.-д зааснаар хүүхдийн эцгийг тогтоолгох, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д зааснаар хүүхдийн эцгээс хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг шаардах эрхтэй. 

 

Зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар 2005 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин О.*******ыг төрөх үед эцэг эх нь гэрлэлтийн баталгаагүй байсны улмаас Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т зааснаар хүүхэд эхийн нэрийг авч, хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоогоогүй болох нь тогтоогдсон. 

 Мөн хариуцагч ******* нь хүүхдийн эхтэй эр, эмийн харьцаатай байсан, тэдний дундаас охин О.******* төрсөн, өөрийн төрсөн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа, өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж, 2, 11, 18 настай 3 хүүхэдтэй болсон, цаашид хүүхэдтэйгээ хамт амьдрах, түүнийг асрамжиндаа байлгах боломжгүй тухайгаа шүүхэд мэдүүлсэн. Тэрээр хүүхдээс тусдаа амьдарч байгаа нөхцөлд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-т зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй учраас энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг төлж тэжээн тэтгэнэ. Мөн энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар хүүхэд эцгийн нэрийг авах эрхтэй учраас хүүхдийн эцгийг шүүхийн журмаар тогтоох нь зүйтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэлийн     шаардлагыг    бүхэлд    нь    хангасантай     холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123.281 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 135 дугаар зүйлийн 135.2.7., 135.2.8.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан хариуцагч *******ыг 2005 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин О.*******ын эцэг болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан 2005 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин О.*******ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50/тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *******аас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

                                                          

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч М.*******агийн урьдчилан төлсөн 123.281 /нэг зуун хорин гурван мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид  123.281 /нэг зуун хорин гурван мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******ад олгосугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.ЭНХБИЛЭГ