Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/212

 

           

            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 **** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

 Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

 Шүүгдэгчийн  өмгөөлөгч Э.Ууганбаяр,

 Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Д.Д-д холбогдох эрүүгийн   ********* дугаартай хэргийг  2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн,

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч  Д.Д нь ******аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаар захирамжаар тус сумын *********даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7.1.3-т заасан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн зүйлийн 7.1.6-т заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 37.1.1-т заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн хуулийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, мөн хуулийн 37.1.3-т заасан “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, ууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх” гэснийг, 39 дүгээр зүйлийн 1 дэх эсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх” гэснийг, Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/13 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан албан тушаалын тодорхойлолтод заасан “Төрийн албан хаагчийн болон эмнэлгийн  мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажиллах” гэж заасныг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 3.12-т “Эрүүл  мэндийн байгууллагын даргын ажлын үр дүнг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн  газар болон тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан дүгнэж, шийдвэр гаргана” гэж заасан байхад ********Б/21 дугаартай “Төсвийн шууд захирагч нарт үр дүнгийн гэрээний урамшуулал олгох тухай” захирамжаар тус  сумын ********Д.Д-д үндсэн цалингийн 30 хувь олгохоор тогтоосныг ********төвийн  хамт олны хурлын шийдвэрээр үндсэн цалингийн 60 хувиар нэмэгдүүлж олгохоор шийдвэрлүүлж 30 хувийн буюу 481,320 төгрөгийн урамшууллыг илүү авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн ********  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Д нь **** аймгийн *****сумын ********даргаар ажиллаж байх хугацаандаа  ******аймгийн *******сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 дугаартай “Төсвийн шууд захирагч нарт үр дүнгийн гэрээний урамшуулал олгох тухай” захирамжаар тус сумын ********Д.Дд үндсэн цалингийн 30 хувь олгохоор тогтоосныг *******төвийн хамт олны хурлын шийдвэрээр үндсэн цалингийн 60 хувиар нэмэгдүүлж олгохоор шийдвэрлүүлж 30 хувийн буюу 481,320 төгрөгийн урамшууллыг илүү авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.Дгийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Г.Т өгсөн: “...**** аймгийн *********сумын ********Д.Д нь сумын засаг даргын захирамж гараагүй байхад өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож нийт 1,684,320 төгрөгийн хохирлыг Эрүүл  мэндийн яаманд учруулсан байна. Иймд дээрх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, яаманд учирсан хохирлын мөнгөн дүн болох 1,684,320 төгрөгийг буцаан төлүүлж хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна. Эрүүл мэндийг яаманд учирсан хохирол болох 1,684,320 төгрөгийг буцаан төлүүлэх хүсэлтэй байна. Сумын Эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг  Эрүүл мэндийн яамнаас шууд олгодог бөгөөд  ямар нэгэн дамжлага  байдаггүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 29-30, 35-36 тал/,

   Гэрч Ё.Б өгсөн: “..Д.Н нь *******төвийн даргаар томилогдоод олон жил болж байна. 2011 оноос хойш л ажиллаж байгаа болов уу. Сумтай гурвалсан гэрээний хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газраас  ирүүлсэн санал гэрээ болон үнэлгээ, Эрүүл мэндийн сайдын тушаал байдаг эдгээр эрхзүйн акт, баримт бичгүүдийг үндэслээд сумын Эрүүл мэндийн даргатай байгуулсан гурвалсан гэрээний дагуу нэг ёсондоо үр дүнгийн гүйцэтгэлийг нь үнэлж урамшуулал олгох захирамж гаргаад аймгийн Эрүүл мэндийн төвд хүргүүлдэг. Аймгийн Эрүүл мэндийн төвөөс урамшуулал олгох эсэх нь шийдэгддэг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-39 тал/,

   Гэрч Х.Э өгсөн: “...Сумын Засаг дарга нь сумынхаа хэмжээний төсөвт байгууллагууд болон орон нутгийн өмчит байгууллагуудын захирал, удирдлагуудтай тухайн жилдээ үр дүнгийн гэрээ байгуулж хагас болон бүтэн жилээр нь ажлыг нь дүгнэдэг,  гүйцэтгэлийн үр дүнтэй, холбоотойгоор төсөвт 5 байгууллагын дарга, удирдлагуудад үндсэн цалинг 30-50 хувийг олгох захирамжийг  бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан. Миний гаргасан захирамжаар бол сумын Эрүүл мэндийн дарга Д.Д нь үндсэн   цалингийн 30 хувиар нэг удаа олгох ёстой байсан юм. Д.Н нь нягтлан бодогч Ш.Г "би мэдэж байна хариуцлагыг нь би өөрөө хүлээнэ. Би сумын Засаг дарга Э.Агаар захирамжаа өөрчлүүлээд 60  хувь болгочихно чи зүгээр надад 60 хувь олгоодох гэж дарамталсаар байгаад тухайн сардаа 30 хувиар биш 60 хувиар нэмэгдүүлж авсан байсныг би сүүлд  2024 оны 3 сарын үед  бусдаас  олж мэдээд гайхсан. Д.Н нь миний гаргасан захирамжийн дагуу 2023 оны гүйцэтгэлийн  үр дүнгээр үндсэн цалингийн 30 хувийн л урамшуулал авах ёстой байтал өөртөө 30 хувь нэмж нэг ёсондоо 2023 онд 60 хувийн урамшуулал авчихсан байсан.   Энэ нь Д.Нгийн хууль бус үйлдэл.  Тэрний дараа он гараад Д.Н нь 2024 оны 01 сарын 02-ны өдрийн тушаал гаргаж өөртөө үндсэн цалингийн 20 хувиар 3 сар урамшуулал тооцож авсан байсан.  Надаас 2023 оны 12 сарын 20-ны өдөр гарсан захирамжаар ЭМТ-ийн дарга Д.Н нь 30 хувийн урамшуулал авах ёстой байсаар байтал албан тушаалаа ашиглаж өөртөө үндэслэлгүйгээр 2023 оны 12 сард 30 хувийн 2024 оны 1-3 сард 60%-ийн урамшуулал нийт 90 %-ийн урамшууллыг өөртөө үндэслэлгүйгээр нэмэгдүүлж авсан байгаа нь албан тушаалд  дур зоргоороо ашиглаж өөртөө  давуу байдал бий болгосон. .. Төрийн үйлчилгээний албан хаагчдад урамшуулал олгох Засгийн газрын журам  уг журмаас гадна ажилтны гүйцэтгэлийн төлөвлөгөө, хийсэн ажлынх нь тайланд нь үндэслээд хэдэн  хувиар тооцож урамшуулал олгох эсэхийг эрх зүйн сумын засаг дарга захирамжаа гаргадаг. Д.Нгийн хувьд захирамж гаргахдаа урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэхдээ үндсэн цалингийн 30 хувиар л нэмэгдүүлж олгох шийдвэрийг гаргасан. Хэрэв би 90 хувиар олгох байсан бол 60 хувь гээд гаргана ш дээ. Анх гаргасан захирамжаа өөрчлөөд ч юм уу, эсвэл Д.Нд  аман байдлаар тооцож урамшууллаа аваарай гэж чиглэл өгсөн бол би өөрөө хэрэгт орно. Тийм эрх зүйн үндэслэл ч байхгүй. Д.Н нь сумын Засаг даргын өмнө хүлээсэн ажлын байрны  тодорхойлолтод заасан ажлаа тайлагнах үүрэгтэй. Би түүний хийсэн ажлыг нь бодитоор л үнэлсэн. Сумын иргэдийн санал, гомдол, сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжраагүйтэй холбоотой асуудалд миний зүгээс тус тус үнэлгээгээ өгөөд 30 хувийн урамшуулал олгохоор шийдвэрлэж захирамжаа гаргасан байдаг. Д.Н нь  урамшуулал  авахдаа өөртөө  тушаал гаргасан нь буруу үйлдэл.  Дотоод журмаараа тус байгууллагын хамт олны хурлаараа хэлэлцүүлээд Засаг даргад хүсэлтээ  уламжилж болох байсан. Гэтэл тэгээгүй байгууллагын дарга өөрөө өөртөө тушаал гаргаад урамшуулал аваад байгаа үйлдэл нь хууль зөрчсөн өөртөө давуу байдал олж авсан гэж хэлнэ....” гэх мэдүүлэг /1 хх-ийн   41-43 тал/,

  Гэрч А.Н өгсөн: “...Хамт олны хурлаар ******** Д.Н болон  ахлах сувилагч  Д.О нарт урамшуулал  олгох эсэхийг хэлэлцсэн.  Яагаад гэхээр энэ 2 хүнд  олон жил урамшуулал олгогдоогүй юм билээ.  Хурлаар хамт олон бүгд дэмжсэн. Миний хувьд дэмжих байр сууринаас оролцсон. Байгууллагын дотоод журмаар сайн ажилласан ажилтнуудаа дотоод журмаар хэлэлцэж хэнийг яаж сонгох тийм журамтай. 2023 оны жилийн эцсээр шинэ жил болохоос өмнө хамт олон хуралдаж байгууллагын аваргаар хэнийг сонгох талаар хэлэлцээд ингээд тухайн жилд хэн гэж ажилтан тухайн жилд ажлаасаа хоцроогүй, таслаагүй, хариуцсан ажлаа сайн хийсэн зэрэг үзүүлэлтээр хамт олны хурлаар хэд хэдэн эмч, ажилтныг шалгаруулах талаар хэлэлцэж байсан. Тэгэхэд бол ********Д.Нгийн хамт олны саналаар 100 хувь дэмжиж байгууллагын аварга ажилтнуудын нэгээр тодорхойлж  үндсэн цалингийн 20 билүү 30 хувиар тооцож 3 сар олгох талаар хэлэлцэж шийдвэрлэж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 49-50 тал/,

     Гэрч Д.Д өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурал болсон Энэ асуудлыг ахлах сувилагч О.Г  хамт олонд  төвийн даргын урамшууллыг  сумын засаг дарга  баталж өгөхгүй байна. ХА ХHамт олны  шийдвэрээр даргадаа  урамшуулал олгоё гэдэг асуудлыг  хэлэлцсэн.  Тэгээд хамт олноороо дэмжээд урамшуулал олгосон. 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралд суусан. Хамт олноороо хуралдаад Д.Д, Д.А, Д.А нар байгууллагын шилдэг ажилчид болсон.  Гэхдээ  эдгээр хүмүүст урамшуулал олгоно гэдэг асуудал тус хурал дээр яригдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/,

     Гэрч Д.О.Гийн өгсөн: “..Тухайн хурал болсон. Тэр хуралд миний бие ажлын хамт олондоо хандаж дарга маань 2021, 2022, 2023 онуудад урамшуулал огт авч байгаагүй. Энэ жил  Д.Д дарга байгууллагын дарга болж байгаа болохоор үр дүнгийн урамшуулал авах нь зүйтэй байх гэдгийг танилцуулсан. Тэр хурлаар 30 хувийн урамшуулал олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Д.Н дарга Засаг даргын захирамжаар үр дүнгийн 30 хувь олгохоор шийдвэрлэсэн байсан. Иймээс нийт 60 хувийн урамшуулал олгох нь  зүйтэй гэж үзээд санал хураахад бүх эмч, ажилчид дэмжиж гараа өргөсөн. Д.Н дарга хэлэхдээ би ерөөсөө урамшуулал авч үзээгүй. Надад үр дүнгийн урамшуулал олгож байгаагүй гэдгийг надад болон бусад ажилтнуудад хэлж байсан.  Жил бүр манай байгууллага үр дүнгийнхээ гэрээг дүгнэж байгууллагын аваргаа шалгаруулдаг. 2023 оны аваргаар Д.Д  дарга болон Б.А, Д.А нар, мөн Д.О.Г миний бие шалгарсан байгууллагын  аваргаар шалгарсан хүмүүст дараа оны эхнээс сар бүр 20 хувийн нэмэгдэлийг 3 сарын хугацаатай олгодог манай эмнэлгийн дотоод журамд  тусгагдсан байдаг.  Үүний дагуу аваргаар шалгарсан нэр дурдсан 4 хүний  цалин  2024 оны 1,2,3 саруудад тус бүр 20 хувиар нэмэгдэж олгогдсон. Яг 20 хувиараа нэмэгдэж орсон....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 57-58 тал/,

     Гэрч Б.А өгсөн: “...2023 оны  12 дугаар сарын 21-ний өдөр хурал болсон. Тус хуралд миний бие өөрөө суусан. Энэ хурлаар  хамт олон ахлах сувилагч  Д.О.Г  танилцуулсан.  Төвийн дарга  тухайн жилд аварга болсон байсан бөгөөд үр  дүнгийн урамшууллыг урд 3 жилд аваагүй учраас байгууллагын аварга болсон  үндсэн цалингийн 20 хувиар 3 сар нэмэх журамтай бөгөөд Засаг даргын үр дүнгийн 30 хувь, байгууллагын аварга болсон 20 хувь, ингээд засаг даргын үр  дүнгийн гэрээний 30 хувийг нийлүүлээд 60 хувийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь Засаг даргын эрх хэмжээг байгууллагаараа хэлэлцээд  шийдвэрлэсэн асуудал болсон байна. Төвийн даргын үр дүнг Сумын засаг дарга  дүгнэж шийдвэрлэх ёстой. Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралд өөрийн биеэр суусан.  Хурал болохоос өмнө ажилчдаасаа санал хураачихсан байсан. Ингээд тус байгууллагын аваргыг албажуулж шийдвэрлэсэн. 2023 оны байгууллагын аваргаар Д.Д, Д.А, Д.О.Г болон миний бие байгууллагын аварга болсон. Ингээд бидний сарын үндсэн цалинг 3 сар 20 хувиар  нэмэх шийдвэр гарсан. Би 2024 оны 1, 2, 3 дугаар саруудад үндсэн цалингийн 20 хувь  нэмэгдүүлэх урамшууллыг авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 61-62 тал/,

            Гэрч Д.Х өгсөн: “...Дээрх урамшуулал нь 2023 оны 12 дугаар сардын сүүлийн цалин буюу 2-р хагасын  цалин дээр нэмэгдэж орсон. ******** Д.Д нь сарын үндсэн цалин 1,604,400 төгрөг байсан. Үүн дээр  эмчийн ажил давхар эрхэлсэн нэмэгдэл буюу хавсран гүйцэтгэсэн ажпын  нэмэгдэл 40 хувь 641,760 төгрөг, алба хаасан нэмэгдэл хугацаа 16 жилийн 256,704 төгрөг, мэргэшсэн зэргийн 10 хувь буюу 160,440 төгрөг, орон нутагт ажилласны         нэмэгдэл 20 хувь 320,880 төгрөг, хариуцлагын нэмэгдэл 10 хувь 160,440 төгрөг, хамтын хэлэлцээрийн 3.3 дахь заалт 10 хувь 160,440 төгрөг, улирлын үр дүнгийн урамшуулал 60 хувь. 962,640 төгрөг,  хоолны нэмэгдэл ажилласан 20 өдрийн 20000 төгрөг, илүү 67 цаг ажилласны 774,079.14 төгрөгийн нэмэгдэл тус тус орсон байна.  Нийт 2023 оны 12 дугаар сард 5,061,783.14 төгрөгийн цалин бодогдсон, Эндээс  ажил олгогчоос 632,722.09 төгрөг, Даатуулагчаас 582,105,07 төгрөг, хүн амын орлогын албан татвар 447,987.81 төгрөгийн суутгал тус тус  суутгагдсан урьдчилгаа цалин 900,000 төгрөг, сарын сүүлийн цалин 3.131.710.26 төгрөг бодогдон олгогдсон байна. Д.Дд Эрүүл мэндийн салбарын үндсэн цалингийн  нэмэгдэл, нэмэлт хэлэлцээрийн 3.3 дахь заалтыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сард 30 хувь 401,100 төгрөг, 2 болон 3 дугаар сард яг адил 30 хувь тус тус  нэмэгдсэн байна. Нийт 1,203,300 төгрөгийн урамшуулал нэмэгдэн оржээ... Миний өмнө нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Г надад хэлэхдээ Д.Нд 2024 оны 04 дүгээр сарын цалин дээр 10 хувийн нэмэгдэлийг илүү олгосон байсныг өөрт нь тайлбарлаж хэлээд 2024 оны 05 дугаар сарын цалингаас буцааж 147,100 төгрөгийн суутгаж авсан гэдгээ тайлбарлан хэлсэн. 2024 оны 04 дүгээр сард Д.Дгийн үндсэн цалин нь нэмэгдээд 1.471.000 төгрөг болсон байсан. Ш.Г мөн надад хандаж Д.Д нь 2023 онд байгууллагын аваргаар шалгарч дотоод журамд заасны дагуу 3 сарын хугацаатай 20 хувийн цалингийн нэмэгдэл авсан. Д.Дд 3 сарын хугацаатай 20 хувийн цалингийн нэмэгдэл олгох ёстой байтал 3 сарын хугацаатай 30 хувиар цалинг нэмэгдүүлж олгосон байсан. Тэгэхээр чи миний илүү нэмж олгосон хувийг дараа саруудын  цалин олгохдоо суутгаарай гэдгийг хэлсэн. Д.Дгийн үндсэн цалин нь 2024 оны 1, 2, 3 дугаар саруудад 1.337.000 төгрөг байсан. Тэрнээс би 10 хувийн суутгал тооцсон.  Дээрхтэй адил 10 хувийг суутгасан. Нийтдээ 2024 оны 6, 7 дугаар сарын цалингаас 267,400 төгрөгийн суутгал авсан. Дахиад 1 сар 133,700 төгрөг суутгах ёстой  байсан боловч тухайн үед би суутгаад болчихсон гэж бодоод байтал суутгал хийгдээгүй орхисон байсан.  Энэ асуудал 2025 онд манай байгууллагад хийгдсэн  2024 оны санхүүгийн аудитаар  зөрчил заагдаж даргад төлбөр төлөх  акт тавигдсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 65-66, 69-70 тал/,

            Гэрч  Ш.Гийн өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сард ****аймгийн *******сумын ******* даргын нягтлан бодогчоор ажилд орж өмнөх нягтлан бодогчоор ажиллаж байсан  Б.С ажлаа хүлээж авч байсан. Б.Н надад  ажлаа хүлээлгэн өгч байхдаа Д.Д дарга засаг даргын захирамжгүй урамшуулал олго гээд байдаг шүү, анхаараарай” гэж сануулж байсан. Ингээд тус  оны 12 дугаар сард жилийн эцсийн тайлан мэдээ тасраад ажилчдад урамшуулал олгохоор болсон. Д.Д дарга эрүүл мэндийн төвийн дийлэнх ажилчдад 60 хувиар урамшуулал олгох тушаал гаргасан  бөгөөд Д.Нд урамшуулал олгох Т.Н сумын засаг даргын  захирамж над дээр ирээгүй. Би энэ талаар Д.Д даргаас өрөөнд орж тодруулахад Засаг даргын захирамж ирсэн. Надад 30 хувийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна гэж хэлээд надад өгсөн.  Уг  захирамжид Д.Н даргад 30 хувийн урамшуулал олгохоор зааж  өгсөн байсан. Гэтэл Д.Н “Надад 30 хувийн урамшуулал олгосон байна. Би  та нарт дандаа 60 хувиар урамшуулал олгодог, би бага урамшуулал авч  хохироод байна. 60 хувиар урамшуулал бодож олгоо, асуудал гарвал  би өөрөө хариуцаж хариуцлагаа хүлээнэ” гэж хэлсэн. Тэгээд би Д.Д даргын хэлснээр 60 хувиар урамшуулал бодож олгосон. Он гараад 2024 оны 01 дүгээр улирлын урамшуулал бодох болоход Д.Дд урамшуулал олгоход даргад урамшуулал олгох захирамж огт ирээгүй. Гэтэл Д.Д 1 дүгээр улирлаар  ажилчдад урамшуулал олгох тушаал гаргасан бөгөөд тушаал дундаа өөрийнхөө  нэрийг 60 хувиар олгохоор оруулсан байсан. Тэгэхээр нь би хүний  нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан О.Гээс “Д.Н дарга яагаад  өөрийнхөө тушаалаар өөртөө урамшуулал олгохоор оруулж ирээд байгаа юм бэ” гэж асуухад “Д.Н эмч өөрөө бич гэж хэлээд бичүүлсэн” гэсэн. Тэгээд би Д.Д дарга руу ороод “Та ингэж өөрийнхөө  тушаалаар өөртөө урамшуулал олгож болохгүй шүү дээ, энэ чинь хууль зөрчиж, аудитын шалгалтаар зөрчилтэй гэж гараад акт болно" гэж Д.Нд  тайлбарлахад “Би дандаа хохирдог, би өөрөө мэдэж байна, чи зүгээр урамшуулал олго” гэж хэлсэн. Би Д.Д-д “Би таны урамшуулал олгохыг шийддэг хүн биш, та ч өөртөө урамшуулал олгох ёсгүй, танд  урамшуулал олгох эрх бүхий хүн нь засаг дарга, та засаг даргатайгаа уулз, өмнө нь  таны үгээр нэг удаа урамшуулал олгосон энэ удаа бол чадахгүй” гэж хэлээд би тушаалыг нь солиулж Д.Д-д урамшуулал бодож, олгоогүй. Үүний дагуу би ******** Х.Э.Атай уулзаж “Д.Д даргад яагаад  урамшуулал олгодоггүй, олгохоороо бага олгодог юм бэ” гэж асуухад надад “Танай Д.Н дарга  тайлангаа цаг тухайд нь тавьж чаддаггүй учраас би юуг үндэслэж урамшуулал олгох юм бэ гэж хэлж байсан. Ингээд би удалгүй ажлаасаа гарсан. Д.Д дарга надад  би дандаа хохирдог тиймээс надад 60  хувиар урамшуулал  бодож олго гэж хэлсний дагуу би 60 хувиар бодож олгосон. Миний санаж байгаагаар   буруу бодоод  30 хувиар 3  сар олгосон байсныг сүүлд  нь суутгалаар  30 хувийг  эргүүлэн авсан санагдаж байна.  Сая мэдүүлсэн  3 сар 30 хувиар  олгосон урамшууллыг  сар бүрийн цалингаас 10 хувиар  суутгал бодож авсан байх  3 сар 10 хувь илүү өгсөн учраас 3 сар 10  хувийн суутгал авах  гэж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 81-84 тал/,

  Гэрч Х.Б өгсөн: “...Сумын ********дарга  цалин хөлс  үр дүнгийн  урамшуулал  нэмэгдэл хөлсийг  олгох асуудлыг  төвийн даргын томилох эрх бүхий албан тушаалтан буюу тухайн шатны засаг дарга хариуцаж шийдвэрлэдэг Засаг  даргын захирамж гарсны үндсэн дээр захирамжийн дагуу нэмэгдэл урамшуулал шийдвэрлэх ёстой. Би Д.Д-д байгууллагын ажилтнуудынхаа урамшуулал,  нэмэгдэл хөлс олгох тушаалыг хөдөлмөрийн хуульд заасны дагуу тушаал гаргаад  шийдвэрлэж болно. Харин өөрийнхөө асуудлыг холбогдох баримтын хамтаар  сумын засаг даргад хүргүүлж захирамж гаргуулж шийдвэрлэдэг гэж хэлсэн. Бусдаар өөртөө тушаал гаргаад нэмэгдэл, урамшуулал авч болно гэж хэлээгүй.  Өөрөө өөртөө тушаал гаргаж нэмэгдэл олгож байгаа нь хууль бус, үндэслэлгүй  шийдвэр бөгөөд хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болно. Сумын Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид, төвийн даргын цалин, нэмэгдэл хөлс, урамшуулал, урсгал зардал зэргийг бүх зардлыг Эрүүл мэндийн яамнаас батлагдсан төсвийн дагуу шууд тус сумын Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн дансанд байршуулдаг. Сумын Эрүүл мэндийн төвийн төсөвтэй холбоотой асуудалд аймгийн Эрүүл мэндийн газраас гүйцэтгэлд нь хяналт тавьж ажилладаг. Засаг дарга нэгэнт захирамж гаргаж шийдвэрээ гаргаад хувь тогтоосон бол тухайн тогтоосон хувь хэмжээг өөрчлөх боломжгүй. Хамт  олноороо  хуралдаад урамшууллын хэмжээг нэмэх, хасах шийдвэр гарсан бол уг  хурлын тэмдэглэл холбогдох баримтыг Сумын засаг даргад хүргүүлэн шийдвэрлүүлэх боломжтой. Бусдаар шууд хамт олон хуралдаа Эрүүл мэндийн төвийн даргын цалинг нэмэх, хасах шийдвэр гаргах эрх байхгүй. ********сар улирал  бүр заавал урамшуулал  авна гэсэн зохицуулалт  байхгүй. Үр дүнгээ үнэлүүлээд  хангалттай  үнэлэгдсэн бол  Засгийн газрын тогтоолд заасан  10-20 хувийн урамшууллыг олгож болно гэж заасан  байдаг. Урамшуулал  олгох эсэх асуудлыг  Засаг даргаар батлуулсан  гүйцэтгэлийн  төлөвлөгөөний  биелэлтийг  тооцож  засаг дарга  урамшуулал олгох  асуудлыг шийдвэрлэнэ..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 73-75 тал/,

  **** аймгийн ******сумын Засаг даргын ажлаас чөлөөлж ажилд томилох тухай 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай захирамж /1хх-ийн 86 тал/

  ********эмнэлгийн эрхлэгчийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаартай  ажилд томилох тухай тушаал /1хх-ийн 88 тал/

**** аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай тогтоол /1 хх-ийн 89 тал/,

   ***** аймгийн ********  ********нарын хооронд  байгуулах хамтран ажиллах гэрээ, төлөвлөгөө /1 хх-ийн 93 тал/,

   ********Д.Дгийн  2023 оны жилийн эцсийн  ажлын гүйцэтгэл , үр дүн  мэргэшлийн  түвшинг  үнэлэх үнэлгээний хуудас, /1 хх-ийн 106-122 тал/,

   2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 дугаартай  ******** засаг даргын  төсвийн шууд захирагч нарт  үр дүнгийн  гэрээний урамшуулал  олгох тухай захирамж, хурлын тэмдэглэл, цалин олгосон хүснэгт /1 хх-ийн 123-132, 199-207 тал/,

    ********Эрүүл мэндийн төвийн даргын нэмэгдэл хөлс олгох тухай 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай тушаал, цалин олгосон хүснэгт /1 хх-ийн 133-143, 5-16 тал/,

             2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 65/А2270469 дугаартай ********аймаг дахь Төрийн аудитын  газрын төлбөр барагдуулах тухай акт /1 хх-ийн 144 тал/,     

   *******сумын Эрүүл мэндийн төвийн дотоод журам /1 хх-ийн 153-156 тал/,

   Эмч ажилчдад нэмэгдэл мөнгөн урамшуулал олгох тухай 2022-2024  оны ********Эрүүл мэндийн төвийн даргын  тушаал /1 хх-ийн 162-183 тал/,

           ***аудит ХХК-ны  санхүүгийн  тайлангийн аудит /хх-ийн 209-233 тал/,

           ***аймгийн  Т.Н сумын  засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 дугаартай төсвийн шууд захирагч нарт  үр дүнгийн гэрээний урамшуулал  олгох тухай  захирамж, урамшуулал олгосон жагсаалт, цалингийн тооцооны хүснэгт  /1 хх-ийн 2-4 тал/,

           ********Эрүүл мэндийн төвийн даргын нэмэгдэл хөлс олгох тухай 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай тушаал, цалин олгосон хүснэгт /1 хх-ийн 133-143 тал/,

         ***  аймаг дахь Төрийн аудитын  газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/164 дугаартай  Хараат бус  аудиторын дүгнэлт /1 хх-ийн 234-250, 2хх-ийн 1-5 тал/,

           ***  аймаг дахь Төрийн аудитын  газрын зөрчил арилгуулах тухай 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 65/А2270469 дугаартай  акт / 2хх-ийн 7 тал/,

           ****  аймаг дахь Төрийн аудитын  газрын зөрчил арилгуулах тухай 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 47/А2270469 дугаартай албан шаардлага / 2хх-ийн 6 тал/,

         ********Эрүүл мэндийн төвийн даргын албан  тушаалын тодорхойлолт /2 хх-ийн 9-14 тал/,

         Д.Дгийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх Хаан банкны ****  дугаартай депозит дансны хуулга /2хх-ийн 16-31 тал/

          Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хаан банкны ***  дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн: “.. 2023 оны 12 дугаар сард нийт 4.031.710 төгрөгийн цалин авсан  нөхцөл байдал тогтоогдож байна..” гэх тэмдэглэл /2хх-ийн 32-33 тал/

           **** аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/49 дугаартай Урамшуулал олгох арга хэмжээ авч ажиллах тухай  тушаал /хх-ийн 95-98 тал/,

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Дгийн өгсөн: “...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийн талаар  ярьсан. 2021, 2022 онуудад би Сумын засаг дарга Х.Э.Агаар ажлаа дүгнүүлж урамшуулал авах талаар хийсэн ажлынхаа талаар тайланг өгсөн. Ажлаа дүгнүүлье гээд гуйгаад миний ажлыг дүгнэж өгөөгүй. Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байгаа бөгөөд улирлын урамшууллын үнэлгээг хийж урамшуулал олгохгүй яваад  байсан. Би **** аймгийн дотоод Аудитын газарт гомдол гаргахад  Засаг даргад чинь хэлсэн байгаа гэж хэлэхээр нь Х.Э.А дээр очиход  албан ёсны бичиг авч ирээд өг гэж надад хэлсэн. Эргээд аудитаас бичиг авах гэж хандхад хуулиа хэрэгжүүл гэж хэлээ бид утсаар хэлсэн гэдэг хариуг өгч байсан. Би 2022 онд эхоны сургалтад 3 сар суралцаж ирээд би дарга болон эмчийн ажлаа давхар хийж байгаа Монгол Улс даяараа Засгийн газрын 2019 оны 5 дугаар  тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай суманд хэзээ хэрэгжих юм бэ гэж  Засаг даргад хэлэхэд одоо үр дүнтэй ажиллавал ажлыг чинь үнэлээд урамшуулал олггоно гэж хэлсэн. Засгийн газрын тогтоолын дагуу манай эрүүл мэндийн төвийн  надаас бусад бүх ажилчид авдаг. Би удирдлагын багийн хамтаар удирдаж байгаа  Эрүүл мэндийн төвийн алба хаагчдын ажлыг дүгнээд олгож байгаа. Харин надад олгох үед буюу ажлаа дүгнүүлэх гээд Х.Э.А даргатай холбогдох гэхээр ажилтай байна, томилолттой байна гэх зэрэг шалтаг хэлдэг байсан, мөн би томилолтоо олгохгүйгээр 2023, 2024 оны томилолтыг надад одоог хүртэл олгодоггүй байсан. 2020-2024 оны хооронд буюу Х.Э.Аг Засаг даргаар ажиллаж байх хугацаанд би 5 удаагийн томилолтын мөнгийг нөхөж авсан. Мөн  миний илүү цагийн бүртгэл дээр надад гарын үсэг зурж илүү цагийн мөнгө олгоогүй явж байгаад Шүүхийн шийдвэр гарсны дараагаар нөхөж гарын үсэг зурж нөхөж олгосон. Энэ мэтчилэн намайг бусдаас арай өөр өнцгөөр дүгнэдэг. Гэрээ дүгнэсэн жилийн урамшуулал буюу үндсэн цалингийн 30 хувийг надад олгосон. Үүнээс гадна 2019 оны Засгийн газрын 5 дугаар тогтоолын дагуу надад ядаж 30 хувийн урамшуулал олгох байх гэж бодоод цалин буух үеэр нягтландаа хэлээд өөрийнхөө дансанд нэмээд шилжүүлүүлсэн. Тэгээд би Х.Э.Ад ирээд  захирамж  гаргаад өгчих байх гэхэд надад гаргаж өгөөгүй. Ингээд энэ асуудал болсон. Засаг даргын захирамжид дурдсан хувь хэмжээг өөрчлөх эрх байхгүй. Жилийн эцэс болон төрийн сан хаагдах гээд цалингаа олгохгүй бол болохгүй байсан. Ингээд би Засаг дарга эзгүй байсан тул ирээд нөхөөд гаргаад өгөх байлгүй гэж найдаад өөр дээрээ үндсэн цалингийн 30 хувийг нэмж оруулсан  нь буруу болсон байна. Сард үндсэн цалингийн 10-20 хувь буюу улиралд 30-60 хувь хүртэл урамшуулал авах боломжтой. Улс төрийн шалтгаанаар надад ханддаг байх гэж бодсон. Дээрх урамшууллыг эмчийн хувьд олгож байгаа. Миний ажлыг байгууллагын Сумын Эрүүл мэндийн төвийн упирдлагын баг дүгнэдэг. Би сүүлийн 3 жилийн хугацаанд  энэ улирлын  урамшуулал авч үзээгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 48-49, 55-57 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар  хангалттай нотлогдсон байна.

 Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Дд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч  Д.Д нь ********Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаар захирамжаар тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7.1.3-т заасан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн зүйлийн 7.1.6-т заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 37.1.1-т заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн хуулийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, мөн хуулийн 37.1.3-т заасан “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, ууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх” гэснийг, 39 дүгээр зүйлийн 1 дэх эсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх” гэснийг, Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/13 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан албан тушаалын тодорхойлолтод заасан “Төрийн албан хаагчийн болон эмнэлгийн  мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажиллах” гэж заасныг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 3.12-т “Эрүүл  мэндийн байгууллагын даргын ажлын үр дүнг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан дүгнэж, шийдвэр гаргана” гэж заасан байхад ********засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 дугаартай “Төсвийн шууд захирагч нарт үр дүнгийн гэрээний урамшуулал олгох тухай” захирамжаар тус  сумын ********Д.Дд үндсэн цалингийн 30 хувь олгохоор тогтоосныг Эрүүл мэндийн төвийн хамт олны хурлын шийдвэрээр үндсэн цалингийн 60 хувиар нэмэгдүүлж олгохоор шийдвэрлүүлж 30 хувийн буюу 481,320 төгрөгийн урамшууллыг илүү авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т  мэдүүлэг, гэрч Ё.ө, Х.Э.А, Д.Х, Х.Б, Ш.Г нарын мэдүүлэг, Д.Дг ажилд томилсон ********Засаг даргын 2014 оны захирамжийн хуулбар, албан тушаалын тодорхойлолт, ********засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 дугаартай үр дүнгийн урамшуулал олгох тухай захирамж, ********Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны Б/2 дугаартай тушаалын хуулбар, хавсралт, ********Эрүүл мэндийн төвийн цалин олгох хүснэгт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлон тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Д нь ********засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 дугаартай “Төсвийн шууд захирагч нарт үр дүнгийн гэрээний урамшуулал олгох тухай” захирамжаар тус  сумын ********Д.Дд үндсэн цалингийн 30 хувь олгохоор тогтоосныг Эрүүл мэндийн төвийн хамт олны хурлын шийдвэрээр үндсэн цалингийн 60 хувиар нэмэгдүүлж олгохоор шийдвэрлүүлж 30 хувийн буюу 481,320 төгрөгийн урамшууллыг илүү авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна...” гэх санал дүгнэлтийг,

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч  Э.Ууганбаяр гаргасан санал, дүгнэлтдээ: “...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Гэм буруугаа тооцуулах саналтай байна. Д.Д нь эмчээр улсад 18 жил, сумын эрүүл мэндийн төвд эмчээр 11 жил ажиллаж байна. Энэ хугацаанд өөрөө шагнал урамшуулал авч, байгууллагаа олон удаа сайн дүгнүүлж байсныг нотлох баримт байна. Уг амжилтыг бүтээлцсэн Т.Н сумын Эрүүл мэндийн төвийн ажилчдадаа үнэлж урамшууллыг бүрэн олгож ирсэн нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна. Сайн ажиллаж байсныг тухайн үед байсан Засаг дарга үнэлээгүйгээс мөн урамшуулал, илүү цаг, томилолт олгоогүй талаар мэдүүлэгтээ дурдсан байсан. Энэ асуудлаас болоод энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байх боломжтой харагдаж байна. Сумын Засаг даргатай энэ асуудлаа Д.Д ярьсан. Чи 2023 онд сайн ажиллах юм бол чиний урамшууллыг сайн өгнө гэж амаар хэлсэн байдаг. 2023 оны жилийн эцэс болох үер Засаг даргатайгаа ярихад одоогоор өөр газар байна. Би очихоороо урамшууллыг чинь олгож өгнө гэж зөвшөөрч байсан учир зөвшөөрсөн гэдэг агуулгаар өөртөө гаргуулан авсан байдаг. Захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг захиргааны акт гэдэг. Засаг дарга нь амаар захиргааны акт гарсан хэдий ч үүнийгээ албажуулсан захирамж гаргаж байгаагүй. Энэ байдлаас шүүгдэгч нь өөртөө 60% урамшуулал олгоно гэж хөнгөмсөгөөр найдсанаас энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна. Урамшуулалд олгосон мөнгийг эрүүл мэндийн газрын ажилтнуудын амрах өрөөг тохижуулсан байдаг. Хөшиг, хулдаа авсан байдаг. Амрах хүрээнд зарцуулсан хэдий ч учруулсан хохирлоо төлж барагдуулах ёстой гэдгийг ухамсарлаад 481,320 төгрөгийг Эрүүл мэндийн яамны дансанд шилжүүлсэн. Шүүгдэгч Д.Дгийн үйлдсэн гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна...” гэх санал дүгнэлтийг гаргасан.

 Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Д болон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу гэм буруугүй болох, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Т, гэрч Ё.Б, Х.Э.А, Д.Х, Ш.Г, Х.Б нарын өгсөн мэдүүлэг, ********Засаг даргын ажлаас чөлөөлж ажилд томилох тухай 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай захирамж,  ********эмнэлгийн эрхлэгчийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаартай  ажилд томилох тухай тушаал,  **** аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай тогтоол,   **** аймгийн ********  ********нарын хооронд  байгуулах хамтран ажиллах гэрээ, төлөвлөгөө, ********Д.Дгийн  2023 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл , үр дүн  мэргэшлийн  түвшинг  үнэлэх үнэлгээний хуудас,   2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 дугаартай  ******** засаг даргын  төсвийн шууд захирагч нарт  үр дүнгийн  гэрээний урамшуулал  олгох тухай захирамж, хурлын тэмдэглэл, цалин олгосон хүснэгт, ********Эрүүл мэндийн төвийн даргын нэмэгдэл хөлс олгох тухай 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай тушаал, цалин олгосон хүснэгт,  2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 65/А2270469 дугаартай ****  аймаг дахь Төрийн аудитын  газрын төлбөр барагдуулах тухай акт, Т.Н сумын эрүүл мэндийн төвийн дотоод журам, Эмч ажилчдад нэмэгдэл мөнгөн урамшуулал олгох тухай 2022-2024  оны ********Эрүүл мэндийн төвийн даргын  тушаал, аудит ХХК-ны  санхүүгийн  тайлангийн аудит,  **** аймгийн  Т.Н сумын  засаг даргаын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 дугаартай төсвийн шууд захирагч нарт  үр дүнгийн гэрээний урамшуулал  олгох тухай  захирамж, урамшуулал олгосон жагсаалт, цалингийн тооцооны хүснэгт,  ********Эрүүл мэндийн төвийн даргын нэмэгдэл хөлс олгох тухай 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай тушаал, цалин олгосон хүснэгт, ****  аймаг дахь Төрийн аудитын  газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/164 дугаартай  Хараат бус  аудиторын дүгнэлт, ****  аймаг дахь Төрийн аудитын  газрын зөрчил арилгуулах тухай 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 65/А2270469 дугаартай  акт,  ****  аймаг дахь Төрийн аудитын  газрын зөрчил арилгуулах тухай 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 47/А2270469 дугаартай албан шаардлага,         ********Эрүүл мэндийн төвийн даргын албан  тушаалын тодорхойлолт,  Д.Дгийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх Хаан банкны ******  дугаартай депозит дансны хуулга, Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хаан банкны ********   дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч  Д.Дгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.Д нь   ********Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа  ********засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 дугаартай “Төсвийн шууд захирагч нарт үр дүнгийн гэрээний урамшуулал олгох тухай” захирамжаар тус  сумын ********Д.Дд үндсэн цалингийн 30 хувь олгохоор тогтоосныг Эрүүл мэндийн төвийн хамт олны хурлын шийдвэрээр үндсэн цалингийн 60 хувиар нэмэгдүүлж олгохоор шийдвэрлүүлж 30 хувийн буюу 481,320 төгрөгийн урамшууллыг илүү авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдож  байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д Нийтийн албан тушаалтан гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Д нь  ********Засаг даргын Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай захирамж, ********эмнэлгийн эрхлэгчийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаартай  ажилд томилох тухай тушаал,  **** аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай тогтоол,   **** аймгийн ********  ********нарын хооронд  байгуулах хамтран ажиллах гэрээ, төлөвлөгөө, ********Д.Дгийн 2023 оны жилийн эцсийн  ажлын гүйцэтгэл , үр дүн  мэргэшлийн  түвшинг  үнэлэх үнэлгээний хуудас зэрэг хэрэгт авагдсан баримт зэргээс  үзэхэд Д.Д нь  хохирол  учруулах үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан байсан байна.

 Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь холбогдох хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагддаг байна. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой.

 Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”,  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон байна.

 Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг ойлгох ба “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгодог байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3 дахь хэсэгт “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”  гэх заалтыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож төрд  481,320 төгрөгийн хохирол учруулсан байна.

   Хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ.

    Эдийн ба эдийн бус ашигтай байдал гэдэгт хууль бусаар олдсон бэлэн мөнгөнөөс эхлээд мөнгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, хөнгөлөлттэй зээл, тендерийн эрх авах, үнэ төлбөргүй аялал, зугаалгаар явах, сонгон шалгаруулалтгүйгээр ажил, сургуульд орох, хувьцаа эзэмших, түүнчлэн Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хориглосон ажил, албан тушаал давхар эрхэлж олсон орлого, цалин хөлс, урамшуулал нэгэн адил хамаарна.

    Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.6 дэх хэсэг (албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх), мөн зүйлийн 7.1.7 дэх хэсэг (албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх), Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг (Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно), Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2 дэх хэсэг (албаны эрх мэдлээ хэтрүүлэх) гэх хуулийг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  Албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдгийг албан тушаалын эрх мэдэл болон албан тушаалын байдлаа албаны эрх ашгийг эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашиглаж, хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй байх, эсвэл хийх ёсгүй ажил үүргийг гүйцэтгэхийг ойлгоно” гэснийг тус тус ноцтой зөрчсөн байна.

  Өөрөөр хэлбэл Д.Д нь өөрийн албан тушаалын эрх мэдлийг давуу байдал болгож хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашигласан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн Д.Дгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

  Шүүгдэгч  Д.Дгийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө ..давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан  2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 дугаартай  ******** засаг даргын  төсвийн шууд захирагч нарт  үр дүнгийн  гэрээний урамшуулал  олгох тухай захирамж, хурлын тэмдэглэл, цалин олгосон хүснэгт, ********Эрүүл мэндийн төвийн даргын нэмэгдэл хөлс олгох тухай 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай тушаал, цалин олгосон хүснэгт, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 65/А2270469 дугаартай ****  аймаг дахь Төрийн аудитын  газрын төлбөр барагдуулах тухай акт, Эмч ажилчдад нэмэгдэл мөнгөн урамшуулал олгох тухай 2022-2024  оны ********Эрүүл мэндийн төвийн даргын  тушаал, **  аудит ХХК-ны  санхүүгийн  тайлангийн аудит,  **** аймгийн  Т.Н сумын  засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 дугаартай төсвийн шууд захирагч нарт  үр дүнгийн гэрээний урамшуулал  олгох тухай  захирамж, урамшуулал олгосон жагсаалт, цалингийн тооцооны хүснэгт,  ********Эрүүл мэндийн төвийн даргын нэмэгдэл хөлс олгох тухай 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай тушаал, цалин олгосон хүснэгт, ****  аймаг дахь Төрийн аудитын  газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/164 дугаартай  Хараат бус  аудиторын дүгнэлт, ****  аймаг дахь Төрийн аудитын  газрын зөрчил арилгуулах тухай 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 65/А2270469 дугаартай  акт,  ****  аймаг дахь Төрийн аудитын  газрын зөрчил арилгуулах тухай 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 47/А2270469 дугаартай албан шаардлага болон гэрч Г.Т, гэрч Ё.Б, Х.Э.А, Х.Б нарын өгсөн мэдүүлгээр  тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “урвуулан ашиглах” хэмээх ойлголтыг албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж хуульчлан тайлбарлажээ.

Тодруулбал нийтийн албан тушаалтан нь өөрт олгогдсон бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон хууль бус үйлдлийг хийснээр энэ гэмт хэрэг төгсдөг.

Өөрөөр хэлбэл албан үүргээ санаатайгаар хувийн ашиг сонирхлын үүднээс зохих ёсоор хэрэгжүүлээгүй хууль зөрчин улсын буюу төсвийн хөрөнгөд хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх дүгнэсэн болно. Түүнчлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэг, заалтын диспозицэд гэм хор бодитой учирснаар бус тухайн хууль бус үйлдлийг хийснээр төгссөнд тооцогддог бүх гэмт хэргийг эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үздэг.

  Шүүгдэгч Д.Дгийн үйлдсэн “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь заавал хохирол учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн төрөлд хамаарч байх тул учруулсан хохирлын хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг тайлбарлах зүйтэй.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

  Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхлын эсрэг давхар объекттой гэмт хэрэг байх бөгөөд төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд үндсэн шууд объект бол аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхол нэмэгдэл шууд объект болно.

  Шүүгдэгч Д.Дгийн  үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна  гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө ...давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна

Шүүгдэгч Д Д.Нгийн үйлдэл нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө ..давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.   

Шүүгдэгч Д.Дгийн гэм буруутай үйлдлийн улмаас **** аймгийн ******сумын Эрүүл мэндийн төвийн төсөвт  481,320 төгрөгийн хохирол учирчээ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/21 дугаартай  ******** засаг даргын  төсвийн шууд захирагч нарт  үр дүнгийн  гэрээний урамшуулал  олгох тухай захирамж, хурлын тэмдэглэл, цалин олгосон хүснэгт, ********Эрүүл мэндийн төвийн даргын нэмэгдэл хөлс олгох тухай 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай тушаал, цалин олгосон хүснэгт, ********аудит ХХК-ны  санхүүгийн  тайлангийн аудит,  2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 65/А2270469 дугаартай ****  аймаг дахь Төрийн аудитын  газрын төлбөр барагдуулах тухай акт, ****  аймаг дахь Төрийн аудитын  газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/164 дугаартай  Хараат бус  аудиторын дүгнэлт, ****  аймаг дахь Төрийн аудитын  газрын зөрчил арилгуулах тухай 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 65/А2270469 дугаартай  акт,  ****  аймаг дахь Төрийн аудитын  газрын зөрчил арилгуулах тухай 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 47/А2270469 дугаартай албан шаардлага зэргээр төсөвт 481,320  төгрөгийн  хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

 Шүүгдэгч Д.Д  нь төсөвт учирсан 481,320 төгрөгийн хохирлыг  Төрийн сангийн ****** дугаартай дансанд 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 481,320 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч   Д.Дг энэ шийтгэх тогтоолоор ********Эрүүл мэндийн төв түүний хууль ёсны төлөөлөгч Д.Т төлөх төлбөргүй гэж үзлээ.  

  Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүгдэгч Д.Дг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө ...давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

  Шүүгдэгч Д.Дгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

  Улсын яллагч Э.Гэрэлтуяа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж байна. ...харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Зорчих эрх хязгаарлах ялыг ********хилийн дээсээр тогтоох саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Дгийн үйлдсэн гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар заасан анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. ***Сум орон нутагтаа нэр хүнд сайтай. Цаашид хөдөлмөр эрхэлж ар гэрээ авч явах үүрэг хүлээж байгаа. Өөрийн гаргасан үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа учир ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой. Улсын яллагчийн гаргасан зорчих эрх хязгаарлах ялыг хүнддэж байна гэж үзэж байна. Д.Дгийн хувьд нийтийн албанд ажиллах эрх хасагдах хэдий ч эмчээр ажиллах эрх нээлттэй үлдэнэ. Түүнийг хаана ч эмчээр ажиллаад явах боломжтой гэж үзэж байна. Хүүхэд эх барих, мэс засал хийх, өвчтөнтэй харьцахад цахилгаан гав саад болно. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Ийм учир төрийн албан ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү...” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “учруулсан хохирлыг төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч  Д.Д нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Дд хяналт тавихыг **** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Д-д сануулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д.Н-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр)  жилийн хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч  Д.Д нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Д-д  сануулсугай.

  5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Д-д хяналт тавихыг **** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 2 (хоёр)  жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

  7. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ДӨЛГӨӨН

 

                                                         2        15