| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/02987/И |
| Дугаар | 101/ШШ2022/02314 |
| Огноо | 2022-05-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2022/02314
2022 05 17 101/ШШ2022/02314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, шүүгч Д.Ганболд, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2-40 мянгат 9-23 тоотод байрлах, “Дархан бор хужир” ХХК /РД-5109884/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, “Монголросцветмент” ТӨҮГ-т холбогдох,
ашигт малтмалын хайгуулын 10414Х тоот тусгай зөвшөөрөлтэй, ашигт малтмалын ашиглалтын 14272А тоот тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 2005-2007 онуудад хууль бусаар жонш олборлон бусад этгээдэд худалдан борлуулж олсон цэвэр орлого болох 12,774,015,961.70 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Хэрлэн,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жаргалсайхан, Б.Шоовдор,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр /ӨҮ-0759/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гүнбилэг, Б.Алтансүх
Иргэдийн төлөөлөгч Г.Батчимэг,
Шинжээч Д.Эрдэнэчимэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Дархан бор хужир” ХХК нь “Монголросцветмент” ТӨҮГ-т холбогдуулан ашигт малтмалын хайгуулын 10414Х тоот тусгай зөвшөөрөлтэй, ашигт малтмалын ашиглалтын 14272А тоот тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 2005-2007 онуудад хууль бусаар жонш олборлон бусад этгээдэд худалдан борлуулж олсон цэвэр орлого болох 12,774,015,961.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан /4-р хх-116-117/.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд
Иргэн Ч.Жаргалсайханд 2005 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт Бор хужир нэртэй газарт 723 гектар талбайг хамарсан ашигт малтмалын хайгуулын 10414Х дугаартай лицензийг төрийн захиргааны байгууллагаас олгож хуулийн дагуу эзэмшүүлсэн. Ашигт малтмалын тухай хууль 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр шинэчлэн батлагдснаар энэ хууль батлагдахаас өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон тусгай зөвшөөрөл, лиценз эзэмшигч иргэн түүнийг үргэлжлүүлэн эзэмшихийг хүсвэл хууль тогтоомжийн дагуу компани, нөхөрлөл байгуулан шинэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлнэ гэсний дагуу Ч.Жаргалсайхан нь “Дархан бор хужир” нэртэй өөрийн 100 хувийн эзэмшлийн хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулан 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хуулийн хугацаанд нь хайгуулын тусгай зөвшөөрлийг уг хуулийн этгээдэд шилжүүлж, шинэчлэн бүртгүүлэхээр өргөдөл гаргаснаар 2007 оны 03 дугаар сарын 6-ны өдөр 864 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдийн нэр дээр шинэчлэн бүртгэж, шилжүүлсэн байна.
Хариуцагч компани нь 1999-2008 оныг хүртэл Бор хужирын хайлуур жоншны ордны эдэлбэр газар хууль ёсны дагуу олборлолт хийж байсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж өгч байсан тайлангууд болон бусад материалаар нотлогдож байгаа нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан заалтыг баримтлавал хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд хууль бус үйлдэлд тооцогдоно.
Тухайн үед мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай 1997 оны хуулийн 11.2-т ашиглалтын хүчин төгөлдөр лицензгүй этгээд ашигт малтмал ашиглахыг хориглоно гэж заасан байсан тул хариуцагч компани тухайн орд газарт зөвшөөрөл аваагүй байхдаа үйл ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй. Улсын мэргэжлийн хяналтын газраны Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагчийн 2006 оны 9-р сарын 18-ны өдрийн 09/01/257 дугаар дүгнэлт нь Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зохицуулалттай зөрчилдсөн, илт хууль бус дүгнэлт гэж үзэж байгаа. Энэ нь нэгэнт олгосон лиценз хүчингүй болоогүй хууль шинээр батлагдсан бол хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиа дагаж мөрдөх байсан.
Ашигт малтмалын тухай 1997 оны хуулийн 27 дугаар зүйлд “ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь лиценкийн бүртгэлд бүртгүүлснээс хойш ажлын 90 өдрийн дотор мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоосон техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож байнгын шав тэмдэг тавина. Уурхайн талбайн хилийн хэмжилтийг Геологи, уул уурхайн кадастрын албанаас зөвшөөрөгдсөн мэргэжлийн хүнээр хийлгэх бөгөөд уг этгээд нь тухайн хилийг тогтоосон тухай актыг Геологи, уул уурхайн кадастрын албанд ирүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч компани 1999 онд 1693А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл авангуутаа шав тэмдэг тавиулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцад өөр буруу газар тусгай зөвшөөрөл авсан гэдгээ мэдэх ёстой байсан бөгөөд тухайн үед энэ талбайд ашиглалтын лиценз авахаар өргөдөл гаргасан бол өөрийн нэр дээр лиценз авах бүрэн боломжтой байсан ба өнөөдөр ийм маргаан гарахгүй байх байсан.
Иргэн Ч.Жаргалсайхан хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш өөрийн талбайд ямар нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул арга буюу 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, талбай чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талбайн солбицол давхцалтай эсэхийг тогтоолгохоор Кадастрын албыг шинжээчээр томилоход 2007-01-16-ны өдрийн албан тоотоор давхцалгүй гэсэн бичиг шүүхэд ирүүлсэнээр талбай чөлөөлүүлэх маргааныг шийдвэрлэж, тайлбай чөлөөлөхийг хариуцагчид даалгасан шүүхийн 225 дугаартай шийдвэр 2008-02-26-ны өдөр гарсан.
Ашигт малтмалын тухай 1997 оны хуулийн 12.1.2-т хайгуулын лиценз эзэмшигч нь хайгуулын талбайн аль ч хэсэгт ашиглах лиценз авах онцгой эрх эдэлнэ гэж зааснаар маргаан шийдвэрлэх хугацаанд онцгой эрхийнхээ дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Дархан бор хужир ХХК нь өөрийн эзэмшлийн хайгуулын 723 га талбайгаас 164 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг эрх бүхий төрийн байгууллага 2008 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон байдаг.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж заасан. Хариуцагч Монголросцветмет ТӨҮГазар нь хууль бусаар бусдын эзэмшлийн хайгуулын талбайд ашиглалт явуулсан үйл ажиллагааг өөрөө хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ шүүхээс түүнийг нь тогтоож, талбайг чөлөөлөхийг даалгасан ч 2016 онд талбайг буцаан өгсөн тухай мэдэглийг Ашигт малтмалын газар гаргаснаар талбай чөлөөлөхтэй холбоотой асуудал дууссан гэж үзээд хохирол нэхэмжилсэн.
Шүүхээр талбайгаа чөлөөлүүлсний дараа хохирлын асуудал үүссэн бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тасалдсан хөөн хэлэлцэх хугацааны дотор байгаа бөгөөд хариуцагчаас 2021-5-18-ны өдрийн 1/1295 тоот албан бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлснээр Бор хужир ордод 1999-2007 онд ашиглалтын үйл ажиллагаа явуулсантай холбоотой хохирлын асуудал тодорхой болсон.
Иргэний хуулийн 495 дугаар зүйлд бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүргийн асуудлыг зохицуулсан бөгөөд 495.1 дэх хэсэгт “хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй”, 495.2 дахь хэсэгт “энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 495.3 дахь хэсэгт “эрх бүхий этгээдийн эд хөрөнгийг хариу төлбөртэйгээр захиран зарцуулсан бол түүнээс олсон орлогыг эрх бүхий этгээдэд учирсан хохиролд тооцно” гэсэн хуулийн зохицуулалтын дагуу 2005-2007 оны хохирол буюу 12,744,015,961 төгрөгийг Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.6 дахь хэсэгт “бусдын эрхийг зөрчсөн этгээд нөгөө этгээдийнхээ эрхийг мэдэж байсан боловч санаатай зөрчсөн бол эрх бүхий этгээд эд хөрөнгийн хохирлоос давсан ашгийг нөхөн төлөхийг шаардаж болно” гэж заасан үндэслэлээр шаардах эрхтэй гэж үзээд цэвэр ашгийг нэхэмжилж байгаа.
Мөн Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсэгт “эрхийг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон орлогыг тухайн эрхийн үр шим гэнэ” гэж, 88.3 дахь хэсэгт “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй” гэж зааснаар үр шимийг хүртэх эрх Ч.Жаргалсайханд 2005 онд үүссэн байгаа.
Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн, 5.2-т төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй гэж заасан хэдий ч бүх ард түмнээс сонгогдсон УИХ Ашигт малтмалын тухай хуулийг баталж, түүний дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид хуулийн дагуу зохих журмаар олгосон тул төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ч өөрийн давуу эрхээсээ сайн дураар татгалзаж, лиценз хэлбэрээр нэхэмжлэгчид олгосноороо нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн.
Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосоор байхад хариуцагч нь төрийн компани гэсэн давуу эрхээр дур мэдэн хууль бус олборлолт явуулснаараа Дархан бор хужир компанид төрөөс олгосон тусгай зөвшөөрлийн эрхээ зориулалтын дагуу ашиглаж, ашигт малтмал олборлох буюу эрхийн үр шимийг нь хүртэх боломжийг алдагдуулж хуулиар хамгаалагдсан эрхийг нь зөрчсөн байна. Хариуцагч компани тухайн лицензийн талбай дахь ашигт малтмалыг олборлоогүй байсан бол нэхэмжлэгч нь төрөөс хуулийн дагуу олгосон эрх буюу хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр өөрөө олборлолт явуулж, уг эрхийнхээ үр шимийг хүртэх бүрэн боломжтой, эрхтэй, хууль ёсны итгэл, хүлээлттэй байсан.
Иймд Иргэн хуулийн 497 дугаар зүйлд гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл буюу 497.1-т бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн зохицуулалтыг, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой, 9.4-т иргэний эрхийг дараах аргаар хамгаална гээд 9.4.1-д эрхийг хүлээн зөвшөөрөх, 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах боломжийг хуульд тусгасан тул эрх зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх буюу учруулсан хохирлыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул учруулсан хохирлыг арилгуулахаар шаардаж байна гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Монголросцветмет нэгдэл 1973 оноос үйл ажиллагаа явуулсан бөгөөд Монгол Оросын засаг газар хоорондын хэлэлцээрийн зохицуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаад 1999 онд 100 хувь Монгол улсын төрийн өмч болсон. Тиймээс Борхужирын орд газрын 1980-1999 оны үед солбицол цэг тэмдэг нь улсын нууцад хамаарч байсан бөгөөд улсын байцаагчийн дүгнэлтэд 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулж байхад хайгуулын зөвшөөрөл олгосон нь үндэслэлгүй буюу Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи уул уурхай кадастрын албанаас Борхужирын орд газарт 54 га талбай бүхий 1693А дугаартай ашиглалтын лицензийг 1999 оны 6 дугаар сарын 17-нд авсан боловч уг орд газар нь тухайн үед ажиллаж байсан мэргэжилтний ажлын хариуцлагагүйгээс солбилцол буруу тогтоогдож, лицензийн талбайн гадна үлдсэн болохыг тогтоосон. Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас солбицол давхцалыг засах чиглэл өгч, анхнаасаа олборлолт явуулсан нь Бор-Өндөрийн үйл ажиллагаатай холбоотой талаар дүгнэсэн байгаа.
Дархан бор хужир ХХК нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, төлөвлөгөө зэргийг гаргах Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу нарийвчилсан үнэлгээ хийгдсэн талаарх баримтаа гаргаж өгөөгүй, Монголросцветмет нэгдлийн Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн түүхий эдийн зориулалтаар 1999-2005 он хүртэл олборлолт явуулсан байхад энэ газрын зөвшөөрөл авсан нэрээр өмчлөгчийн хувиар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иргэн Ч.Жаргалсайханд ашиглалтын зөвшөөрөлийн талбайн цэг тэмдэг тавьж акт үйлдсэн баримтгүй, нэгэнт олборлолт явуулсан газарт иргэн Ч.Жаргалсайхан яагаад зөвшөөрөл авсан, хуулиар тогтоосон хугацаа нэг сараар хэтэрсэн байхад Дархан бор хужир компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг.
Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэр нь Монголросцветмет нэгдлийн зөвшөөрөл олгогдсон Бор-хужирын ордыг ашиглах батлагдсан зураг төслийн дагуу 2000 оноос эхлэн жил бүр уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны нарийвчилсан хяналт шинжилгээний хөтөлбөрийг батлуулан үйл ажиллагаа явуулж, Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи уул уурхайн албанаас Бор хужирын орд газарт 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 54.0 га талбайд 169ЗА дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаагаа хууль ёсоор явуулж байсан болохыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 43 дугаар тогтоолд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албанаас 2005 оны 9-р сарын 7-ны өдөр Дархан бор хужир ХХК-д хайгуул хийх эрхийн 10414Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Бор хужирын ордыг оролцуулан олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсгийн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн заалтыг зөрчсөн байна гэж, нэгэнт улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоосон орд газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон тул Дархан бор хужир ХХК-нд олгогдсон хайгуулын 10414Х дугаар лицензийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж бусад талбайг үлдээхээр гаргасан улсын ахлах байцаагч Ч.Энхбаярын байцаагчийн дүгнэлт хянах тухай 2006 оны 09-р сарын 18-ны өдрийн 09/01/257 дугаар дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн байгаа.
Дархан бор хужир ХХК нь 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр авсан ашигт малтмалын хайгуулын 10414Х тусгай зөвшөөрлийг 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын 14242А тусгай зөвшөөрөл болгосон байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 17 тогтоолоор Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасныг зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн эзэмшил нь эрх зүйн үр дагавар буюу шаардах эрхийг үүсгэнэ гэж тайлбарласан байгаа. Иймд нэхэмжлэгч “Дархан бор хужир” ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ашигт малтмал ашиглах эрхийг АМГТГ-ын Кадастрын хэлтсээс авснаар хууль ёсны эзэмшил нь үүсч, мөн өдрөөс эхлэн “Борхужир”-ын хайлуур жоншны ордны эдэлбэр газрын эд юмсын үр шимийг олж авах, шаардах эрх нь үүссэн тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан үндэслэлийн шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Эрх зүйн тогтолцоонд хэн ч халдаж үл болох эрхүүдийг хамгаалах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл гэж байх ба энэ хоригийг давсан үйлдлийг эрх зүйн зөрчил гэдэг. Иргэний хуульд ийм зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох тогтолцоог тусгасан ба зөрчлөөс үүдэн хохирол болох бий болох явдлыг гэм хор учруулах гэж нэрлэсэн. Тиймээс бусдад хохирол учруулахад хүргэсэн үйлдэл байх ёстой. Энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 497.1-д дурьдагдсан бусдын үнэт зүйлс, эрхийг зөрчсөн эсэх нь чухал.
Монголросцветмет ТӨҮГ-ын “Борхужир”-ын хайлуур жоншны ордын уурхайд 1999-2007 онуудад хайлуур жоншны олборлолт явуулсан үйлдэл нь тусгай зөвшөөрөл эзэмшигч Дархан бор хужир ХХК-ийн 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр авсан 14272А тоот тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмал ашиглах эрхийг зөрчөөгүй тул шалтгаант холбоогүй гэж үзэж байна.
Монголросцветмет ТӨҮГ нь Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи уул уурхайн албанаас Бор хужирын орд газарт 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 54.0 га талбайд 169ЗА дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаагаа хууль ёсоор явуулж байсан гэдгийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 43 дугаар тогтоол, Улсын мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Энхбаярын байцаагчийн дүгнэлт хянах тухай 2006 оны 09-р сарын 18-ны өдрийн 09/01/257 тоот дүгнэлтээр тус тус нотлогдож байгаа тул Монголросцветмет ТӨҮГ нь Борхужир-ын хайлуур хоншны ордын уурхайд 1999-2007 онуудад хайлуур хоншны олборлолт явуулсан үйлдэл нь Ашигт малтмалын тухай хууль зөрчөөгүй, хууль бус үйлдэл биш юм.
Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зөвлөмжөөр “Гэм хор учруулснаас үүсэх үүрэг, хариуцлага хүлээх үндэслэл”-д хохирол гэдэг нь тодорхой этгээдийн эрх зөрчигдсөнөөс түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар байдаг. Хохирлын гол шинж нь тооцож, хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоотой байх явдал гэж тодорхойлсноос үзвэл харуицагч Монголросцветмент ТӨҮГ-ын Борхужир-ын хайлуур жоншны ордын уурхайд 1999-2007 онуудад хайлуур жоншны олборлолт явуулсан үйлдэл нь хууль бус биш, Дархан бор хужир ХХК-ийн ашигт малтмалт ашиглах эрхтэй шалтгаант холбооогүй, мөн Иргэний хуулийн 497.1-д заасан урьдчилсан нөхцөлүүдийг хангахгүй байх тул нэхэмжлэгч “Дархан бор хужир ХХК-д хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн үндэслэл тогтоогдохгүй буюу бусдын хөрөнгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй ашигласнаас хариуцагчийн хөрөнгө нэмэгдсэн тохиолдолд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул зөвшөөрөл авснаар эд хөрөнгө өмчлөгч гэж үзэхгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Дархан бор хужир ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрлийн дагаа олборлолт явуулаагүй, жил бүр Х тайлан гаргаж байсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний Хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна”, мөн 2-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлийн, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн, хуулийн 5.2-т Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй гэж тус тус зохицуулснаас үзвэл Иргэний хуулийн 495 дугаар зүйлээр шаардах эрхтэй субъект нь Монгол Улсын төр байх тул Дархан бор хужир ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлүүд нь хуульд заасан урьдчилсан нөхцөлүүдийг хангахгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Иргэдийн төлөөлөгч “Дархан борхужир” ХХК-ийн Жаргалсайхан төлөөлөгч 2005 оноос өөрийн хайгуулын лиценкийн дагуу хайгуул хийх гэсэн боловч тухайн газарт нь Монголросцветмет ХХК нь үйл ажиллагаа явуулж байсан. Үүний дагуу гомдол гаргасан боловч одоог хүртэл шийдэхгүй байгаа учир Монголросцветмет ХК-ийн буруу гэж үзэж байна. Буруутай үйл ажиллагаа явуулж байгаагаа мэдсэн хэрнээ одоог хүртэл олборлолтоо явуулж байгаа нь хэргийг удаашруулж, олох ашгийн хэмжээг нэмэгдүүлж байна гэж үзэж байна. Дархан бор хужир ХК-ийн нэхэмжлэхээр шаардсан төлбөрийг Монголросцветмет ХК нь төлөх ёстой гэж бодож байна. Мөн Монголросцветмет ХК-ийн олборлолт явуулах үед ухаж гаргаж ирсэн шороог өөрсдийн хөрөнгөөр холдуулж хохиролгүй болгох ёстой гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргажээ /4-р хх-150/.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019-05-14-ний өдөр 70,200 төгрөг, 6,860,427.92 төгрөг төлсөн баримт /1-р хх-6-7/, Дархан бор хужир ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2018 оны 1 дүгээр улирал /1-р хх-10-13/, 2017 оны 4 дүгээр улирал /1-р хх-14-16/, 2016 оны 4 дүгээр улирал /1-р хх-17-19/, 2015 оны 3 дугаар улирал /1-р хх-20-21/ тайлан, Үндэсний татварын албаны 1806140673845 дугаартай тодорхойлолт /1-р хх-22/, Ч.Жаргалсайханы иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-23/, хөдөлмөр магадлах комиссын 0043 дугаар шийдвэр 6 хуудас хавсралт /1-р хх-24-30/, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18/1550 дугаартай албан бичиг /1-р хх-31/, Ч.Жаргалсайханы 21088 дугаартай тэтгэврийн дэвтрийн хуулбар /1-р хх-32/, Дархан бор хужир ХХК-ийн 5109884 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм /1-р хх-33, 34-36, 3-р хх-59, 3-р хх-62-64, 4-р хх-6/, Дархан бор хужир ХХК-ийн нэр дээрх 10414Х дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл /1-р хх-37-39/, 14272А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл /1-р хх-40-44, 3-р хх-60-61/, Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч С.Болдын 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 09/338/703 дугаартай, Монголросцветмет нэгдэлд хаягласан дүгнэлт /1-р хх 45-46/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 225 дугаартай шийдвэр /1-р хх-47-48/, Нийслэлийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаартай магадлал /1-р хх-49-50/, Нийслэлийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 119 дугаартай шүүхийн тогтоол /1-р хх-51-52/, Дархан бор хужир ХХК-ийн Монголросцветмет компанид хаягласан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/088 дугаартай албан бичиг /1-р хх-53/, Дархан бор хужир ХХК-ийн Монголросцветмет компанид хаягласан 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/148 дугаартай албан бичиг /1-р хх-54/, Дархан бор хужир ХХК-ийн Монголросцветмет компаний харьяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт хаягласан 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/019 дугаартай албан бичиг /1-р хх-55/, Монголросцветмет ХХК-ийн Дархан бор хужир ХХК-нд хаягласан 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/675 дугаартай албан бичиг /1-р х-56/, Монголросцветмет ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 538а дугаартай Дархан бор хужир компанид хаягласан албан бичиг /1-р х-57/, Ашигт малтмал газрын тосны газрын Дархан бор хужир компанид хаягласан 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2/4688 дугаартай албан бичиг /1-р х-58/, фото зураг /1-р х-59-61/, Бор хужирын хайлуур жоншны ордын МҮ-014272 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах үлдэгдэл нөөцийн 2018-10-01-ний өдрийн байдлаарх тооцоо /1-р х-62/, 1971-2012 хүртэлх бор хужир ордын нөөцийн хөдөлгөөний хүснэгт /1-р х-63/, Говьхангайн төгөл ХХК-ийн Дархан бор хужир компанид хаягласан 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09/19 дугаартай албан бичиг, нөхөн сэргээлтийн тооцоо /1-р хх-64-72/, МАНБУ ХХК-ийн шүүхэд хаягласан 2019-4-22-ны өдрийн 19/021 дугаартай албан бичиг, компаний гэрчилгээ /1-р х-73-74/, Монгол улсын засгийн газрын 2019-03-21-ний өдрийн 103 дугаартай Монголросцветмет ХХК-г төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай тогтоол /2-р х-1/, Дархан бор хужир ХХК-ийн аж ахуйн нэгжийн тодорхойлолт /2-р хх-6-7/, Монгол Улсын зөвлөх инженер Д.Эрдэнэчимэгийн дүгнэлт, хавсралтын хамт /4-р хх-13-14, 15-54/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчаас Монголросцветмет ТӨҮГ-н 2550466 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р х-87, 105, 3-р хх-47/, Дархан бор хужир ХХК-ийн Монголросцветмет компанид хаягласан 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/088 дугаартай албан бичиг /1-р х-88/, Монголросцветмет ХХК-ийн Дархан бор хужир компанид хаягласан 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/675 дугаартай албан бичиг /1-р х-89/, Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч.Энхбаярын 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өрийн 09/01/257 дугаартай байцаагчийн дүгнэлт хянах тухай дүгнэлт /1-р х-90-91/, Ашигт малтмалын газрын Монголросцветмет компанид хаягласан 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6/3935 дугаартай албан бичиг /1-р х-92/, Монгол улсын засгийн газрын 2019-03-21-ний өдрийн 103 дугаартай Монголросцветмет ХХК-г төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай тогтоол /3-р х-48/, Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм /3-р хх-49-56/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Гаалийн ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01-2/3999 дугаартай албан бичиг, жоншны экспорын мэдээ /2-р хх-72-73/, Байгаль орчин, аялал жуулчалын яамны 2020-12-09-ний өдрийн 06/8485 дугаартай албан бичиг /2-р х-74/, Үндэсний статикийн хорооны 2020-12-14-ний өдрийн 06/799 дугаартай албан бичиг, хайлуур жоншны баяжмал, төгрөг /2-р х-75-76/, Ашигт малтмал газрын тосны газрын 2020-12-21-ний өдрийн 6/5599 дугаартай албан бичиг /2-р х-82/, Үндэсний геологийн албаны 2021-01-22-ны өдрийн 1/28 дугаартай албан бичиг, хавсралт орос хэлээр бичигдсэн 177 хуудас /2-р х-88-250, 3-р хх-1-15/, нэхэмжлэгчийн хүсэлтээр орчуулага хийгдсэн баримт нь /3-р х-129-210/, Үндэсний геологийн албаны 2021-4-27-ны өдрийн 1/133 дугаартай албан бичиг /3-р х-44/ зэрэг баримтуудыг,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 8/1136 дугаартай албан бичиг хавсралт 91 хуудас /1-р х-156-247/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2/968 дугаартай албан бичиг /1-р х-248/, Шүүхийн төрөлжсөн архивын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 12052 дугаартай албан бичиг, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2007-10-25-ны өдрийн шийдвэр, 2007-12-25-ны өдрийн магадлал, 2008-2-25-ны өдрийн хяналтын шатны тогтоолын хамт 22 хуудас /2-р хх-11-33/, Хэнтий аймаг Дархан сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3/203 дугаартай, 2020-06-17-ны өдрийн 3/253 дугаартай албан бичиг хавсралт 6 хуудас /2-р хх-34-40, 46-52/, Шүүхийн тусгай архивын 2022-02-08-ны өдрийн 1/244 дугаартай албан бичгээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008-2-25-ны өдрийн 49 дугаар шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008-4-14-ний өдрийн 43 дугаар тогтоол /4-р хх-72-78, 79-83/ зэрэг баримтуудыг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар хариуцагч Монголросцветмет ТӨҮГ-с MV001693 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох баримт орос хэлээр бичигдсэн /3-р хх-72-119/ баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
Мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн тамгын газрын архиваас татуулсан 101/201/03966/и индекстэй “Дархан бор хужир” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Монголросцветмет” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр буцаасан 05142 дугаар захирамжтай иргэний хэрэгт Монголросцветмет ХХК-ийн Дархан бор хужир компанид хаягласан 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/675 дугаартай албан бичиг /хх-25/, Дархан бор хужир ХХК-иас Монголросцветмет ХХК-нд хаягласан 2018-05-8-ны өдрийн 1/088 дугаартай албан бичиг /хх-26/, Ашигт малтмалын газрын Монголросцветмет ХХК-нд хаягласан 2016-6-22-ны өдрийн 6/3935 дугаартай албан бичиг /хх-27/, Хэнтий аймаг, Дархан сумын Засаг даргын 2016-05-26-ны өдрийн 1/150 дугаартай Ашигт малтмалын газарт хаягласан албан бичиг /хх-34/, Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагч С.Адьяагийн 2016-05-24-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт /хх-35/, Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор өндөр УБҮ-ийн Борхужир MV-001693 тусгай зөвшөөрөлт талбайд нөхөн сэргээлт хийсэн тухай 2016-5-21-ний өдрийн акт /хх-36/, Монгол Улс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2016-6-6-ны өдрийн Монголросцветмет ХХК-нд хаягласан албан бичиг /хх-38/, захиалагч Монголросцветмет ХХК-ийн Хэнтий аймаг Дархан сумын нутагт орших Борхужирын хайлуур жоншны орд газарт уурхайн эдэлбэр талбайн хилийг тогтоож шав тэмдэг суулгасан ажлын 2006 оны 8 дугаар сарын тайлан /хх-46-53/, Монголросцветмет ХХК Борөндөр уулын баяжуулах үйлдвэрийн ашигт малтмалын балансын нөөцийн тайлан, 2007 оны 2, 8 мягт нэртэй /хх-130-140/ баримтууд авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч “Дархан бор хужир” ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд
Иргэн Ч.Жаргалсайханд 2005 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор хужир нэртэй газарт 723 гектар талбайг хамарсан ашигт малтмалын хайгуулын 10414Х дугаартай лицензийг олгосон. 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Ашигт малтмалын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Ч.Жаргалсайхан нь “Дархан бор хужир” нэртэй компани байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийг компаний нэр дээр шилжүүлсэн. Хайгуулын 10414х тусгай зөвшөөрөл эзэмшигч Дархан бор хужир ХХК нь өөрийн эзэмшлийн хайгуулын 723 га талбайгаас 164 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг эрх бүхий төрийн байгууллага хүлээн авч, 2008 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ашиглалтын 14272А тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон.
Гэтэл ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хариуцагч компани тусгай зөвшөөрөл аваагүй байхдаа үйл ажиллагаа явуулж олборлолт явуулж байгааг 2005 оны 12-р сард мэдсэнээр иргэн Ч.Жаргалсайхан өөрийн тусгай зөвшөөрөлийн талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд талбай чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаар шүүх 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 225 дугаар шийдвэрээр дээрх талбайг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
Энэхүү шүүхийн шийдвэрийг хариуцагч Монголросцветмет компани 2016 онд биелүүлж, талбайг буцаан өгсөн тухай мэдэглийг Ашигт малтмалын газар гаргаснаар талбай чөлөөлөхтэй холбоотой асуудал дууссан гэж үзээд Иргэний хуулийн 9 дүгээр зүйл, мөн хуулийн 495, 497, 88 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийг үндэслэн учруулсан хохирлыг арилгуулна гэж тодорхойлон тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Монголросцветмет нэгдэл 1973 оноос үйл ажиллагаа явуулж, Монгол Оросын засаг газар хоорондын хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаа нь зохицуулагдан явуулж байгаад 1999 онд 100 хувь Монгол улсын төрийн өмч болсон.
Монголросцветмет нэгдлийн Бор өндөрийн уулыг баяжуулах үйлдвэрийн нөөцийг бэлтгэх зорилгоор Бор хужирын орд газарт улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийгдэж байсан бөгөөд 1980-1999 оны үед солбицол цэг тэмдэг нь улсын нууцад хамаарч байсан. Улсын байцаагч Ч.Энхбаярын дүгнэлтэд Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи уул уурхай кадастрын албанаас Борхужирын орд газарт 54 га талбай бүхий 1693А дугаартай ашиглалтын лицензийг 1999 оны 6 дугаар сарын 17-нд авсан боловч уг орд газар нь тухайн үед ажиллаж байсан мэргэжилтний ажлын хариуцлагагүйгээс солбилцол буруу тогтоогдож, лицензийн талбайн гадна үлдсэн болохыг тогтоосон. Тиймээс Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас солбицол давхцалыг засах чиглэл өгч, анхнаасаа Монголросцветмет олборлолт явуулсан нь Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой талаар дүгнэсэн. Монголросцветмет нэгдлийн Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн түүхий эдийн зориулалтаар 1999-2005 он хүртэл олборлолт явуулсан байхад энэ газрын зөвшөөрөл авсан нэрээр өмчлөгчийн хувиар Дархан бор хужир ХХК шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Иргэн Ч.Жаргалсайханд ашиглалтын зөвшөөрлийн талбайн цэг тэмдэг тавьж акт үйлдсэн баримтгүй, нэгэнт олборлолт явуулсан газарт иргэн Ч.Жаргалсайхан яагаад зөвшөөрөл авсан, хуулиар тогтоосон хугацаа нэг сараар хэтэрсэн байхад Дархан бор хужир компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь үндэслэлгүй байгаа.
Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи уул уурхайн албанаас Бор хужирын орд газарт 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 54.0 га талбайд 169ЗА дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаагаа хууль ёсоор явуулж байсан. Үүнийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 43 дугаар тогтоолд Дархан бор хужир ХХК-д хайгуул хийх эрхийн 10414Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Бор хужирын ордыг оролцуулан олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсгийн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж, нэгэнт улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоосон орд газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон тул Дархан бор хужир ХХК-нд олгогдсон хайгуулын 10414Х дугаар лицензийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж бусад талбайг үлдээхээр гаргасан улсын ахлах байцаагч Ч.Энхбаярын байцаагчийн дүгнэлт хянах тухай 2006 оны 09-р сарын 18-ны өдрийн 09/01/257 дугаар дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдахгүй, шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж, маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Дархан сумын Бор хужир нэртэй газарт орших 723 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх 10414Х дугаартай зөвшөөрөл иргэн Чүлтэмдагвын Жаргалсайханд 3 жилийн хугацаатай 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гарсан /1-р хх-217/ байх бөгөөд Дархан бор хужир ХХК нь 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үүсгэн байгуулагдсан байна.
Хэнтий аймгийн Дархан сумын Бор хужир нэртэй газарт орших 724 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмал хайх 10414Х дугаартай зөвшөөрөл Дархан бор хужир ХХК-ийн нэр дээр 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гарсан байх бөгөөд тусгай зөвшөөрлийн 1-р хавсралтад 14696Х дугаартай зөвшөөрлийг анх олгосон огноог 2005 оны 09 дүгээр сарын 07 гэж тэмдэглэсэн байна. Мөн тусгай зөвшөөрлийн 2-р хавсралтад талбайн анхны солбицлуудыг град 109, мин 13, 14, сек 00, 50, град 46, мин 32, 34, сек 20, 00 гэж тэмдэглэсэн байна /1-р хх-37-39/.
Харин Хэнтий аймгийн Дархан сумын Бор хужир нэртэй газарт орших 164,52 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн 14272А дугаартай зөвшөөрөл Дархан бор хужир ХХК-ийн нэр дээр 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гарч, энэхүү тусгай зөвшөөрлийн 1-р хавсралтад тсугай зөвшөөрлийн талбайн солбилцлыг WGS-84 тогтолцоонд хөрвүүлж талбайн хэмжээг дахин тооцсон талаар болон төлбөр төлсөн талаарх, 2-р хавсралтад талбайн солбицлуудыг град 109, 14, 51.67, 1.67, 46, 32, 33, 51.68, 41.68 гэж тэмдэглэсэн байна /1-р хх-40-43/.
Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч С.Болд 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 09/338/703 дугаартай “Бор хужирын жоншны уурхайн хууль бус үйл ажиллагааны тухай” дүгнэлтэд ...газар дээр нь хийсэн хэмжилтээр 1693А тоот ашиглалтын лицензийн талбай нь одоо ашиглалт явуулж буй талбайгаас зүүн урагш 900 метрт ашиглалтыг иргэн Ч.Жаргалсайханы эзэмшлийн АМГТХЭГ-аас 2005 оны 9-р сарын 7-ны өдөр олгосон 10414Х тоот лиценкийн талбайд явуулж байгаа болон Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж лицензгүйгээр ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон талаар дурджээ /1-р хх-45-46/.
Дээрх дүгнэлтийг хянасан Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч.Энхбаярын 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09/01/257 дугаартай дүгнэлтэд ...улсын байцаагчийн 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 09/338/703 тоот дүгнэлтийг хүчингүйд тооцон, АМГТХЭГ-ын ГУУКА-аас сүүлд авсан иргэн Ч.Жаргалсайханы 10414Х тоот лицензийн талбайгаас Бор хужирын ордод хамаарах хэсгийг хасч, 1693А лицензийн талбайн солбицолд залруулга оруулах нь зүйтэй гэж дүгнэжээ /1-р хх-90-91/.
Нэхэмжлэгч Дархан бор хужир ХХК-ийн гаргасан улсын байцаагч Ч.Энхбаярын 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09/01/257 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 43 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, ...нэгэнт улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоосон орд газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон тул Дархан Бор хужир ХХК-д олгогдсон хайгуулын 10414Х дугаар лицензийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж, бусад талбайг үлдээхээр гаргасан улсын ахлах байцаагч Ч.Энхбаярын дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэн... шийдвэрлэсэн байна.
Харин Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 225 дугаар шийдвэрээр Дархан бор хужир ХХК-ийн 10414Х гэрчилгээтэй Хэнтий аймгийн Дархан сумын Бор хужир нэртэй газарт оршин 723 гектар талбайг чөлөөлөхийг Монголросцветмет ХХК-д үүрэг болгож шийдвэрлэснийг Нийслэлийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 7-ны өдрийн 277 дугаар магадлалаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т зааснаар гэж өөрчлөн найруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна /1-р хх-47-48, 49-50/.
5. Дээр дурдсан баримтаар иргэн Ч.Жаргалсайханыг хайгуулын 10414Х дугаартай тусгай зөвшөөрөл авах үед тухайн талбайд олборлолт хийгдэж байсан болох нь Ч.Жаргалсайханы зөвшөөрлөө аваад газар дээр очиход олборлолт хийж байсан гэх тайлбар, мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч С.Болдын 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн, Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч.Энхбаярын 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч.Энхбаярын дүгнэлтийг байцаагч хуульч биш, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэглээгүй гэж маргаж байх боловч энэхүү дүгнэлтийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 43 дугаар тогтоолоор хууль ёсны болохыг тогтоосон байна.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 225 дугаар шийдвэрээр Дархан бор хужир ХХК-ийн 10414Х гэрчилгээтэй хайгуулын 723 гектар талбайг чөлөөлөхийг хариуцагч Монголросцветмет ХХК-нд даалгаж шийдвэрлэсэн байна.
6. Нэхэмжлэгчийн 10414Х хайгуулын тусгай зөвшөөрлийн тайлбайгаас 164,52 гектар талбайд ашигт малтмал хайх ашигт малтмалын 14272А тусгай зөвшөөрөл нь Дархан бор хужир ХХК-нд 2008 оны 10 дугаар сарын 8-ны өдөр үүссэн байх тул Ч.Жаргалсайхан болон Дархан бор хужир ХХК-нд ашиглалтын тусгай зөвшөөрөл 2005-2008 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд байгаагүй, хайгуулын тусгай зөвшөөрөлийн эрх нь ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрхийг шууд олгохгүй юм.
7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 12,774,015,961.70 төгрөгийн үндэслэлийг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хариуцагч нь 2005-2007 онуудад хууль бусаар олборлолт явуулж, олборлон авсан жоншийг бусдад худалдан борлуулснаар олсон цэвэр орлого гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгчийн 2008-10-8-ны өдөр авсан 14272А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлийн эрхэд хариуцагч Монголросцветмет ТӨҮГазар халдсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон 2005-2007 оны цаг хугацаанд Дархан бор хужир ХХК-ний 2008 оны 10 дугаар сарын 8-ны өдөр авсан 14272А ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарахгүй байна.
8. Хариуцагч тал хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд олборлолт явуулсан болохыг мэдснээр талбай чөлөөлүүлэх шаардлагыг шүүх 2008 онд шийдвэрлэснээс хойш 2019 онд хууль бусаар олборлосон жоншны цэвэр ашгийг шаардаж байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.
Харин нэхэмжлэгч тал талбай чөлөөлөхийг даалгасан шүүхийн шийдвэр 2016 онд биелэгдсэнээр хохирлын талаар шүүхэд хандсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарлаж байна.
9. Хэрэгт авагдсан Монголросцветмет ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/675 дугаартай Дархан бор хужир ХХК-нд хаягласан албан бичигт ...шүүхийн тогтоолын шийдвэрийг биелүүлж манай компани Бор хужир нэртэй газарт орших талбайг чөлөөлсөн бөгөөд ордын эдэлбэр газар байхгүй тул албан ёсоор хүлээлцэх асуудал байхгүй талаар,
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 06/8485 дугаартай албан бичигт ...Хэнтий аймагийн Дархан сумын нутагт орших 10414Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд ашигт малтмалын эрэл, хайгуул хийх төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулсан талаарх материал тус яамны архивт байхгүй талаар,
Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 6/5599 дугаар албан бичигт ...МВ001693 тоот тусгай зөвшөөрлийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдөр олгож, Монголросцветмет ТӨҮГ-н хүсэлтийн дагуу Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 443 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн талбайг буцаан авсан талаар тус тус дурдсан байна.
10. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна” гэж, “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зохицуулсан.
Мөн хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зохицуулсан.
Түүнчлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох бөгөөд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар эрхийг хүлээн зөвшөөрөх, 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулах гэж, мөн хуулийн 495 дугаар зүйлийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүрэг үүрэг, хуулийн 497 дугаар зүйлийн гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл гэж тодорхойлон тайлбарласан тул бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх таван жилийн хугацаа өнгөрсөн байна.
Тодруулбал, хариуцагч Монголросцветмет ТӨҮГ нь нэхэмжлэгчийн хайгуулын 10414Х тусгай зөвшөөрлийн талбайд олборлолт явуулсан болохыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Жаргалсайхан 2005 оны 12 дугаар сард мэдснээр талбай чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаар Дархан бор хужир ХХК-ийн хайгуулын 10414Х тусгай зөвшөөрөлтэй талбай чөлөөлөхийг даалгасан шүүхийн шийдвэр 2008 оны 2 дугаар сард гарсан байх тул нэхэмжлэгч нь учруулсан хохирлыг арилгуулах талаар шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнд хүндэтгэн үзэх шалтгаантай байдал болон хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
11. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй.
12. Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 225 дугаар шийдвэрээр Монголросцветмет ТӨҮГ-г Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор хужир нэртэй газарт хайгуул хийх болон олборлолт хийх тусгай зөвшөөрөл аваагүй байх бөгөөд энэ талаарх баримт хэрэгт байхгүй талаар дүгнэсэн.
13. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатын Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 43 дугаарьхы улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч.Энхбаярын 2006-9-18-ны өдрийн дүгнэлтийг хянасан тогтоолд “...Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших Бор хужирын хайлуур жоншны орд газарт 1981-1984, 1987-1989 онуудад нарийвчилсан хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, жоншны хүдрийн нөөцтэй жоншны орд байгааг тогтоосон, орд газрын нөөцийг улсын нөөцийн комисс хүлээн авч баталсан бөгөөд уг орд нь Бор-Өндөрийн УБҮ-ийн үндсэн түүхий эдийн баазын зориулалтаар хайгдсан тул Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын албанаас Бор хужирын орд газарт 1999-06-17-ны өдөр 54,0 га талбайд 1693А дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулсан, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албанаас 2005-9-7-ны өдөр Дархан бор хужир ХХК-д хайгуул хийх эрхийн 10414Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Бор хужирын ордыг оролцуулан олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсгийн улсын төсвийн хөрөнгөөр хайгуулж хийж, нөөцийг нь тогтоон, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн заалтыг зөрчсөн, нэгэнт улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоосон орд газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон тул Дархан бор хужир ХХК-д олгогдсон хайгуулын 10414Х дугаар лицензийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж, бусад талбайг үлдээхээр гаргасан улсын ахлах байцаагч Ч.Энхбаярын дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэсэн байна.
Тодруулбал, тухайн цаг хугацаанд хариуцагч Монголросцветмет ТӨҮГазар нэхэмжлэгчийн маргаж буй талбайд үйл ажиллагаа явуулах эрхтэй байсан талаар дүгнэсэн.
14. Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн маргаж буй Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор хужирын хайлуур жоншны олборлолт явуулсан талбайд Дархан бор хужир ХХК нь 2005-2007 оны цаг хугацаанд ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй байсан гэж үзэхээргүй байна.
Мөн Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж, хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
15. Тиймээс нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болсон бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүрэг үүссэн, гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх үндэслэл нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй, учруулсан хохирлыг арилгуулахаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
16. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан "шинжээчийн дүгнэлт"-ийг үйлдсэн Монгол Улсын зөвлөх инженер Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд оролцож дүгнэлтээ тайлбарлахдаа “...нэхэмжлэгч Дархан бор хужир ХХК-ийн захирал Ч.Хэрлэнтэй Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт мэргэжилтэнээр хамт ажиллаж байснаар таних болсон бөгөөд эдний хүсэлтээр дүгнэлт гаргаж ажилласан, өмгөөлөгч Бат-Амгалангийн хэргээс хуулбарлаж өгсөн материалтай танилцахад Монголросцветмет компаний шүүхэд гаргасан 1999-2007 онуудад олборлосон хайлуур жоншны хүдрийн 2018 оны үнэ цэнээр тооцоолол хийхдээ Сангийн сайдын 2017-12-25-ны 380 дугаар тушаалаар батлагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох аргачлалын харьцуулалтын шалгуур үзүүлэлтийн дагуу газрын доор байгаа баялгийг үнэлж, дүгнэлт гаргасан, ажлын хөлс аваагүй болно” гэж тайлбарласан.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т "шинжээч" гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг, 6.1.5-д "шинжээчийн дүгнэлт" гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг, 6.1.7-д шинжилгээний объект гэж шинжилгээ хийж байгаа ул мөр, эд мөрийн баримт, бичиг баримт, эд юмс, амьтан, хүний бие, цогцос болон түүний хэсэг, харьцуулан судлах хэв загвар, хэргийн бусад материалыг ойлгоно гэж тус тус заасан.
Шинжээч Д.Эрдэнэчимэгийн дүгнэлтийн эх сурвалж, үндэслэл болгосон материал нь хэргийн материалаас хуулбарласан гэх буюу шинжилгээний зүйл болох шинжилгээний объектод тавигдах шаардлага хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байх тул энэхүү шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. Мөн түүнчлэн хэргийн оролцогчид дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, шинжээч томилох эсэх талаар хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
17. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч “Дархан бор хужир ХХК-ийн Жаргалсайхан төлөөлөгч 2005 оноос өөрийн хайгуулын лицензийн дагуу хайгуул хийх гэсэн боловч тухайн газарт нь Монголросцветмет ХХК үйл ажиллагаа явуулж байсан. Үүний дагуу гомдол гаргасан боловч одоог хүртэл шийдэхгүй байгаа учир Монголросцветмет ХХК-ийн буруу гэж үзэж байна. Буруутай үйл ажиллагаа явуулж байгаагаа мэдсэн хэрнээ одоог хүртэл олборлолтоо явуулж байгаа нь хэргийг удаашруулж, олох ашгийн хэмжээг нэмэгдүүлж байна гэж үзэж байна. Дархан бор хужир ХХК-ийн нэхэмжлэхээр шаардсан төлбөрийг Монголросцветмет ХХК нь төлөх ёстой гэж бодож байна. Мөн Монголросцветмет ХК-ийн олборлолт явуулах үед ухаж гаргаж ирсэн шороог өөрсдийн хөрөнгөөр холдуулж хохиролгүй болгох ёстой” гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн тул иргэдийн төлөөлөгчийн дээрх дүгнэлтийг үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд “Дархан бор хужир” ХХК нь тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2019/08356 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 68,674,477.4 төгрөгийн 90 хувьд тохирох хэсгээс чөлөөлөгдөж, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 6,930,627.92 /70,200+6,860,427.92/ төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.4, 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Монголросцветмет” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 2005-2007 онуудад хууль бусаар жонш олборлон худалдан борлуулж олсон цэвэр орлого болох 12,774,015,961.70 төгрөг гаргуулахыг хүссэн “Дархан бор хужир” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,930,627.92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ
ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД
Б.УНДРАА