Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00065

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Насанд хүрээгүй шүүгдэгч У.Пунцагийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Ганзаяа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн, Х.Сэргэлэнбат, Ч.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Отгон-Эрдэнэ, Ц.Хүслэн, Н.Билгүүн, насанд хүрээгүй У.Пунцаг, мөн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Анхбаяр нарт холбогдох 201718020084 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1997 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, 2 ах, эгч нарын хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Арцатын ¹ 37 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хотгойд овогт Чоймболын Отгон-Эрдэнэ. /РД:МЗ97122019/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг Дархан суманд 2000 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Энхтайвны ¹ 33 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ууганбаатарын Пунцаг. /РД: МТ00240711/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Партизаны ¹ 37 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Хөдөлмөрийн баатар О.Дорлигсүрэнгийн нэрэмжит Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн 12А ангид суралцаж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Лам өөлд овогт Цэрэнбадамын Хүслэн. /РД: УЛ99022613/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг мандал суманд 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Баян-Арцатын ¹ 02 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Хөдөлмөрийн баатар О.Дорлигсүрэнгийн нэрэмжит Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн 12А ангид суралцаж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нямжаргалын Билгүүн. /РД: МЗ99020114/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1999 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Бороогийн ¹ 44 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чулууны Анхбаяр. /РД:МР99011017/

 

Шүүгдэгч Ч.Отгон-Эрдэнэ, Ц.Хүслэн, Н.Билгүүн, насанд хүрээгүй У.пунцаг нар нь бүлэглэж 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хайрхан нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалт, шилийг төмөр сүхээр эвдлэн дотогш нэвтрэн орж хүнсний бүтээгдэхүүн болон үүрэн холбооны утасны нэгжийн цэнэглэгч карт зэргийг хулгайлж 1301000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ч.Анхбаяр нь шүүгдэгч Ч.Отгон-Эрдэнэ, Ц.Хүслэн, Н.Билгүүн, насанд хүрээгүй У.Пунцаг нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Отгон-Эрдэнийн өгсөн ......... Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд маань үнэн зөв учраас шүүх хуралдаанд дахин ярих шаардлагагүй гэж үзэж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч У.Пунцагийн өгсөн ..... Би дахин мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг маань үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Хүслэнгийн өгсөн ….. Шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлгүүд маань үнэн зөв. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Билгүүний өгсөн ….. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд маань үнэн зөв юм. Иймд би одоо мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Анхбаярын өгсөн ……… Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд маань үнэн учраас дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.Наранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн …... 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 08 цагийн үед байхаа би дэлгүүрээ онгойлгох гээд ирэхэд манай дэлгүүрийн цонхыг хагалаад дотроос нь эд зүйлс хулгайлсан байсан. Тэгэхээр нь цагдаад мэдэгдсэн юм. Өмнөх орой нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн орой 21 цаг 30 минутын үед дэлгүүрээ хаагаад харьсан юм. Тэгсэн өглөө нь хулгай орсон байсан. Уг нь хашаандаа айлтай юм тэгсэн мэдээгүй байна лээ. Манай дэлгүүр нь 8 нэрийн барааны дэлгүүр буюу хүнсний зүйл, архи, тамхи, пиво зардаг юм. Олон тооны шоколад , тамхи, хиам, зайдас, бохь, моби, скайтел, юнителийн карттай нэгжнүүд, Боргио, Сэрүүн нэртэй 2.5 литрийн савтай пиво, Евок, Хар чингис, Вива, Сархад, Соёрхол, архинууд, дарснууд зэрэг нэр төрлийн эд зүйлүүдийг хулгайлсан байсан…. Гэмт хэргийн улмаас нийтдээ 1301000 төгрөгийн хохирол учруулсан уг хохиролд цонхны төмөр хаалт, цонхны шилний үнэлгээ орсон байгаа 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр миний хохирлыг бүрэн барагдуулсан. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 28-29 дүгээр хуудас/

Ч.Отгон-Эрдэнийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтад сэжигтнээр байцаагдахдаа өгсөн ….  2017 оны 04 сарын 11-ний өдрийн 12 цагийн үед байхаа би замын хойно 12 байрнаас гараад замын урд талд 3 дугаар сургуулийн ард байдаг “Од” нэртэй компьютер тоглоомын газарлуу орсон чинь Анхбаяр, Пунцаг нар тоглож байсан би бас суугаад тоглосон. Тэгээд би тоглож байхдаа Пунцагаа, Анхбаяр нарт манай гудамжны Хайрхан нэртэй дэлгүүрийг ухахуу гэсэн чинь Пунцагаа нээрээ тэр дэлгүүрийг ухах уу өнөө орой ухъя гэсэн. Тэгээд орой нь мөн компьютер тоглоомын газарт тоглож байгаад нөгөө дэлгүүрлүү явах уу гэсэн чинь Анхбаяр би гэртээ харьж унтлаа гээд яваад өгсөн тэгсэн гаднаас Билгүүнээ орж ирсэн Билгүүнээ орж ирээд мөн тоглосон удалгүй араас нь Хүслэн орж ирсэн тэгэхээр нь тоглож байхдаа Пунцагаа бид 2 Билгүүнээ, Хүслэн хоёрт манай гудамжинд байдаг Хайрхан нэртэй дэлгүүрийг ухъя гэж хэлсэн чинь тэр хоёр зөвшөөрсөн тэгээд бид 4 компьютер тоглоомын газраас 2017 оны 04 сарын 11-12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд гараад манай эзэнгүй байшин буюу Арцатын 37 тоот хашаа байшинд очсон манай байшинд бид 4 дэлгүүрлүү яаж орохоо ярьсан тэгээд хаалгаар нь оръё гэж ярилцаад ерөөсөө эхлээд хаалгыг нь очиж үзье гээд 4-лээ очоод Пунцагаа хаалгыг нь хараад цаана нь төмөр хаалга байна энэ нь онгойхгүй юм шиг байна дэлгүүрт нь хүн байна уу үгүй юу үзээдэхье гээд дэлгүүрийн хашааг даваад дэлгүүрийнх нь цонхоор хараад хүн байхгүй байна гэхээр нь би гэрлүү очиж амбаарт байсан төмөр сүхийг аваад дэлгүүрт очсон тэгээд дэлгүүрийн нүүрэн талын хойд талын цонхны төмөс хаалтыг нь аваад цонхыг нь сүхээр хагалъя чи хагал гэхээр нь би сүхээ ороолтоор ороож байгаад цонхыг нь хагалчихаад гудамжны үзүүрт очоод хүн гарч ирэхнүү гэж харсан чинь хүн гарч ирэхгүй байсан тэгээд Пунцагаа Хүслэн 2 дэлгүүрийн хагалсан цонхоор орсон би дэлгүүрийн хашааны хаалганы үүдэнд хүлээгээд зогсож байсан Билгүүнээ урд тальын хашааны үүдэнд хүн хараад зогсож байсан. Удалгүй Пунцагаа, Хүслэн нар нэг цүнх, 2 тортой эд зүйлс аваад гараад ирсэн тэгэхээр нь манай гэрт аваачаад тавьсан тэгээд Билгүүнээг гэрт үлдээгээд Хүслэн дэлгүүрийн гурилан дээр гишгээд мөр үлдээсэн гэж хэлсэн тэрийг очиж арилгана гээд Пунцагаа, Хүслэн бид 3 дэлгүүрт очоод Пунцагаа, Хүслэн нар дахиад орсон би хашааны үүдэнд зогсож байсан тэгсэн Пунцагаа, Хүслэн нар 2 сагс пиво, архинуудыг бариад гараад ирсэн тэгэхээр нь би тосч аваад бид 3 эргээд манай байшинруу явсан. Тэгээд манай гэрт эд зүйлсээ бүгдийг цуглуулаад хаана нуухуу гэхээр нь байшингийн гал тогооны зооринд хэд хоногтоо хийчихье гээд хулгайлсан эд зүйлээ зооринд хийсэн уг эд зүйлсээс шөнө идэх юм авъя гээд 1 том савтай Боргио нэртэй пиво, 1 ширхэг дарс, зайдас, хиам, тамхи, шоколад, бохь авсан манай байшинд шоколадтай дарсныг задлаад бас Боргио пиво уусан би нэг удаа уусан үлдсэнийг нь Билгүүн, Пунцагаа Хүслэн нар уусан манай байшинд хонох гэсэн чинь ор байхгүй болохоор Анхбаярын гэрт очиж хоноё гэж бодоод 2017 оны 04 сарын 11-12-нд шилжих шөнө 06 цагийн үед гараад Древенд хөндлөнгөөр чигээрээ явж байгаад Бороогийн гудамжинд Анхбаярын гэр очсон чинь Анхбаяр ганцаараа унтаж байхаар нь гэрт нь ороод 1 том савтай Сэрүүн нэртэй пиво, Боргио шоколад, зайдас, тамхи зэрэг зүйлс авч очсон байсныг задлаад уусан бид нар бараг уугаагүй. Анхбаяр ганцаараа Сэрүүн нэртэй пивыг ганцаараа уусан тэгээд унтаж амарсан.Тэгээд 2017 оны 04 сарын 12-ны өдрийн өглөө 07 цагийн орчимд Билгүүнээ хичээлтэй гээд гараад явсан би 09 цагийн орчимд босоод Хүслэнтэй цуг фейсбүүкдэж байгаад гэрлүу явж хувцсаа сольчихоод ирье гээд гараад гэрт очсон чинь эгч цагдаа манайхаар ирээд явсан чи дэлгүүр ухсан юм уу гэхээр нь би юу яриад байгаа юм гэж хэлээд хувцсаа солиод гутлаа сольчихоод эргэж гараад Бороогийн гудамж руу Анхбаяр очоод цагдаа нар мэдсэн юм шиг байна манай гэрт цагдаа ирсэн байна одоо яахуу гэж хэлээд байж байтал араас цагдаа нар ороод ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 94-95 дугаар хуудас/

У.Пунцагийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтад сэжигтнээр байцаагдахдаа өгсөн ….. Би 2017 оны 04 сарын 10-ны өдрийн орой өөрийн найз Анхбаярын гэрт хоносон тэгээд маргааш нь буюу 2017 оны 04 сарын 11-ний өдрийн 12 цагийн үед байхаа Анхбаяр бид хоёр 3 дугаар сургуулийн ард байдаг “Од” компьютер тоглоомын газарт очсон Самдан ах амбаарын суурь цутгаад өгөөч гэхээр нь Анхбаяр бид 2 зөвшөөрөөд байж байтал 13 цагийн үед Ч.Отгон-Эрдэнэ ирсэн тэгээд Самдан бид 4 гадуур цемент хайж явж байгаад эргээд “Од” компьютер тоглоомын газарт очоод 15 цагийн үед амбаарын суурь цутгаж эхэлсэн орой 21 цагийн үед дууссан тэгээд бид нар компьютер тоглосон би Н.Билгүүнийг Ч.Отгон-Эрдэнийд хоноё гэж дуудсан чинь 22 цаг 00 минутын үед Н.Билгүүн ирсэн араас нь Ц.Хүслэн ирсэн Анхбаяр удалгүй гэртээ харьлаа гээд яваад өгсөн. Ч.Отгон-Эрдэнэ, Н.Билгүүн, Ц.Хүслэн бид 4 “Од” компьютер тоглоомын газраас 2017 оны 04 сарын 11-ний өдрийн орой 23 цагийн үед гараад замын хойшоо Ц.Хүслэн айлаас хувцсаа аваад замын урагшаа Ч.Отгон-Эрдэний гэрлүү буюу Арцат 37 тоотлуу явж байсан чинь Ч.Отгон-Эрдэнэ манай гудамжны “Хайрхан” дэлгүүрт хүн байдаггүй орж юм хулгайлъя гэж яриад замаараа Хайрхан дэлгүүрийг үзсэн чинь уг дэлгүүр хаасан байсан гэхдээ вакум цонх нь төмөр хаалттай байсан тэгээд Ч.Отгон-Эрдэний гэрт очоод дэлгүүрээс яаж хулгайлахаа ярьсан цонхыг нь яаж эвдлэхүү гэж ярилцаж байгаад цонхыг онгойхнуу үгүй юу үзэхээр бөөнөөрөө явсан гудамжны урд үзүүрт Н.Билгүүнийг хүн харж бай гээд үлдээсэн, дэлгүүрийн цонхон дээр очоод Ц.Хүслэн цонхны хаалтыг мулталсан тэгээд цонхыг хагалъя гээд Ч.Отгон-Эрдэнийг гэрлүү нь сүхэнд явуулсан. УдалгүйЧ.Отгон-Эрдэнэ төмөр сүх аваад ирсэн тэгээд Ч.Отгон-Эрдэнэ сүхний гадуур нь юм ороогоод цонхыг нь хагалсан Ч.Отгон-Эрдэнийг айлын хашааны хаалгын дэргэд зогсож бай гээд Ц.Хүслэн цонхны шилийг хөлөөрөө өшиглөж цэвэрлэж байгаад орсон тэгсэнээ цүнх дүүрэн юм өгсөн тэгэхээр нь би аваад хашааны хажууд тавиад араас нь орсон тэгээд би худалдагчийн лангууны тэндээс 3-4 хайрцаг тамхи, маоам чихэр, бохь зэргийг аваад цаашаа яваад хөргөгчнөөс 1 ширхэг зайрмаг, наад талын лангуунаас шоколаднууд авсан тэгсэн Ц.Хүслэн гэнэт явъя гэсэн тэгэхээр нь би хүн ирж байгаа юм болов уу гэж бодоод цонхоор гарсан араас Ц.Хүслэн гарсан тэгээд Ч.Отгон-Эрдэнийн гэрт аваачсан эргээд дэлгүүрлүү орохоор болоод нэг цүнхээ суллаад очсон дахиж орсон Ц.Хүслэн, Ч.Отгон-Эрдэнэ нар гадаа үлдсэн би ганцаараа ороод архины лангуунаас 7 шил архи аваад, цаана 6 сав бүхий боодолтой Боргио, Сэрүүн нэртэй том пиво байсныг аваад гарсан.

Тэгээд Ч.Отгон-Эрдэний гэрт очоод бүгд 1 ширхэг Максфан шоколад идээд, хиам, зайдсаа шарж идсэн, Чоко нэртэй 1 шил дарсыг задлаад уусай тэгж байхдаа хулгайлсан зүйлсээ гал тогооны өрөөнийх нь зоорь луу зөөгөөд хийсэн.

Тэгээд бид нар 2017 оны 04 сарын 11-12-нд шилжих шөнө 05 цаг хүртэл байж байгаад унтах гэсэн чинь Ч.Отгон-Эрдэнийн байшин нь хоосон унтах оргүй байсан тул Анхбаяр гэртээ ганцаараа байгаа гэрт нь очиж унтъя гээд гарсан тэгэхдээ 2 шил дарс, 2 савтай пиво, шоколад, зайдаснуудаа аваад очсон тэгсэн Анхбаяр гэртээ ганцаараа байсан тэгээд бид нарыг хараад яасан хулгай хийсэн юм уу ямар овоо юм бэ гээд бид нар дарс, пивоо уусан тэгсэн удалгүй Н.Билгүүнээ явлаа гээд яваад өгсөн бид нар унтаад өгсөн тэгсэн гэнэт Ч.Отгон-Эрдэнэ гаднаас орилоод ороод ирсэн би гэртээ очсон чинь манай гэрээр цагдаа нар ирээд явсан байна мэдсэн юм шиг байна гэж хэлээд байж байтал араас цагдаа нар ороод ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 98-99 дүгээр хуудас/

Ц.Хүслэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтад сэжигтнээр байцаагдахдаа өгсөн …… 2017 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02:00 цагийн үед Билгүүн, Отгон-эрдэнэ, Пунцаг бид дөрөв Маам гэдэг хүний дэлгүүрээс юм хулгай хийхээр очсон юм. Тэгээд Пунцаг тэр дэлгүүртэй айлын хашааг нь давж ороод дэлгүүр дотор хүн байгаа эсэхийг харсан. Хүн байхгүй байна гээд гараад ирэхэд Отгон-Эрдэнэ дэлгүүрийн цонхны хамгаалалтыг татаж эвээд цонхны шилийг сүхээр хага цохьсоны дараа Пунцаг бид хоёр тухайн цонхоор дэлгүүр рүү орсон юм. Тэгээд бид хоёр дэлгүүр дотроос идэж уух юм. Чихэр шокалад зэрэг зүйлсийг аваад гарсан. Тэгээд дөрвүүлээ Отгон-Эрдэний гэр рүү нь очиж тэднийд юмнуудаа нуучихаад буцаад нөгөө дэлгүүр рүү дахин очиход Пунцаг тус дэлгүүр рүү буцаж ороод архи дарснуудыг авч гарч ирээд Отгон-Эрдэнийд очиж 2 дарс, 2 пивийг уусан. Харин Билгүүнээ бид хоёр уугаагүй. Тэгээд өглөө үүрээр Отгон-эрдэнэ, Пунцаг хоёр Билгүүн бид хоёрыг Анхбаярынх руу дагуулж явсан. Тэднийд очоод Билгүүнээ бид хоёр унтаад өгсөн. Анхбаяр,Отгон-эрдэнэ, Пунцаг гурав дахин хоёр пиво хувааж уусан байсан. 12 цагийн үед Анхбаярынд байж байхад биднийг хулгай хийсэн гээд цагдаа нар барьж авсан гэх мэдүүлэг /Хх-н 100-101 дүгээр хуудас/

Н.Билгүүний 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтад сэжигтнээр байцаагдахдаа өгсөн ……. 2017 оны 04 сарын 11-ний өдрийн орой 22 цагийн үед байхаа манай ангийн эцэг эхийн хурал тарсан ээж бид 2 манай ангийн Чинзоригтой цуг гэрт харьсан тэгээд Чинзориг бид Чинзоригийн гэрт очиж гэрийн даалгавараа хийхээр гэрээс гарсан Чинзориг бид хоёрыг гэрээс дөнгөж гараад явж байхад Чинзоригийн утасруу Пунцагаа залгасан тэгээд бид хоёр сургуулийн ард талын компьютер тоглоомын газар хүрээд ир гэсэн тэгсэн Чинзориг харьлаа гээд яваад өгсөн би компьютер тоглоомын газар очсон чинь Ч.Отгон-Эрдэнэ, Пунцагаа нар тоглож байсан тэгээд би байж байтал миний араас Хүслэн ороод ирсэн тэгээд бид дөрөв 23 цагийн орчимд компьютер тоглоомын газраас гараад Хүслэнгийн дэвтрийг авч хичээлээ хийнэ гээд замын хойноос дэвтрийг нь аваад Партизаны гудамжны тэнд явж байсан чинь Ч.Отгон- Эрдэнэ, Пунцагаа нар Баян-Арцатын гудамжинд Хайрхан нэртэй камергүй дэлгүүр байгаа гэж яриад байсан тэгээд Ч.Отгон-Эрдэний гэрт /Арцатын 37 тоот/ очоод байж байтал Хайрхан дэлгүүрийг очиж харъя гээд бид нар гэрээс нь гараад Хайрхан нэртэй дэлгүүрт очсон чинь хаалттай байсан Хүслэн, Пунцагаа нар дэлгүүрийн хаалгыг үзээд орж болохгүй юм байна цонхыг нь хагалъя гэсэн тэгсэн Ч.Отгон-Эрдэнэ гэрлүүгээ гүйгээд төмөр сүхийг аваад ирсэн тэгээд сүхний гадуур нь даавуу ороож байгаад дэлгүүрийн цонхыг хагалсан тэгээд эхлээд Хүслэн ороод араас нь Пунцагаа орсон Ч.Отгон-Эрдэнэ намайг гудамжны хөндлөнгийн хэсэгт хүн харж бай гэхээр нь би гудамжны үзүүрт очиж хүн хараад зогссон Хүслэн, Пунцагаа нар эд зүйлс гаргаж ирэхээр нь Ч.Отгон-Эрдэнэ тосч аваад гэрлүүгээ зөөсөн Ч.Отгон-Эрдэний гэрт очоод шокалад идээд Хүслэн, Ч.Отгон-Эрдэнэ нар тамхи татаад Чоко нэртэй дарсыг задлаад бүгдээрээ амсаж үзээд би уугаагүй Ч.Отгон-Эрдэнэ, Хүслэн, Пунцагаа нар уусан.

Удалгүй хиамаа шарж идье гээд хиам шарж идсэн тэгээд авсан эд зүйлээ нуухаар болоод Ч.Отгон-Эрдэний байшингийн гал тогооны шалан доорх зооринд хийсэн тэгээд би нар Анхбаярын гэрт очиж амрахаар болоод нэг шил Хар Чингис архи, дахиад нэг цагаан шилтэй архи нийт 2 шил архи, Сэрүүн нэртэй 2 том савтай пиво аваад шоколад, том сникерс, зайдас, маоам нэртэй чихэр, алпен шоколад зэрэг зүйлсийг аваад Бороогийн гудамжинд байдаг Анхбаярын гэрлүү явсан гэрт нь очсон чинь Анхбаяр ганцаараа байсан! би хичээлтэй байсан болохоор 07 цагийн үед Анхбаярын гэрээс яваад Чинзоригийн гэрт очоод нүүр гараа угаачихаад гэрлүүгээ яваад хичээлдээ явсан гэх мэдүүлэг /Хх-н 102-103 дугаар хуудас/

Ч.Анхбаярын мөрдөн байцаалтад 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр сэжигтнээр байцаагдахдаа өгсөн …. Би өчигдөр орой буюу 2017 оны 04 дүгээр сарын 11-ний орой Пунцаг, Отгон-Эрдэнэ нарын хамт 3 дугаар сургуулийн хойно байдаг Од компьютер тоглоомын газарт тоглож байхад Пунцаг Маамын дэлгүүрийг учъя гэж Отгон-Эрдэнэ бид хоёрт хэлэхээр нь би зөвшөөрөхгүй яах юм бэ би тэгж хулгай хийхгүй гэж хэлээд 23 цаг өнгөрч байхад ганцаараа салж яваад гэртээ харьчихсан юм. Би гэртээ очсон чинь манай дүү гэртээ байхгүй, гэр цоожтой байхаар нь хажуу талын айлаасаа түлхүүрээ аваад ганцаараа гэртээ ороод унтчихсан юм. Манай аав, ээж хоёр уул руу самарт явчихсан гэр эзэнгүй байгаа, манай дүү Энх-Отгон хамаатны айлд очоод хоночихсон юм байна лээ. Би гэртээ ганцаараа хоносон юм. Тэгтэл 2017 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө үүрийн 06 цагийн орчим Пунцаг, Отгон-Эрдэнэ, Билгүүн, Хүслэн дөрөв манай гэрийн хаалгыг тогшоод манай гэрт орж ирсэн. Орж ирэхдээ баахан пиво, чихэр жимс барьчихсан орж ирэхээр нь би дэлгүүрээс хулгайлсан гэдгийг нь ойлгосон юм. Би тэр хэдээс хаанаас авсан юм бэ гэж асуухад бүгдээрээ л Маамын дэлгүүрээс хулгайлаад авчихсан юм гэж хэлсэн. Би авч ирсэн шоколаднаас нь жаахан идчихээд манай гэрт бүгдээрээ унтаж байсан чинь өдөр 12 цагийн орчим гаднаас цагдаа нар манай гэрт орж ирээд бид нарыг барьсан юм гэх мэдүүлэг /Хх-н 106 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ¹ 33 …. Дүгнэлт:

1.Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын мөр /хэргийн газрын үзлэгийн зураг ¹ 6, 7, 8/ нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Зураг ¹ 06-д үзүүлсэн гутлын мөр нь Ч.Отгон-Эрдэнээс хураан авсан гутлын зүүн өмсгөлийн улаар, зураг ¹ 7-д үзүүлсэн гутлын мөр нь Н.Билгүүнээс хураан авсан гутлын зүүн өмсгөлийн улаар, зураг ¹ 8-д үзүүлсэн гутлын улны мөр нь У.Пунцагаас хураан авсан баруун өмсгөлийн гутлын улаар тус тус дарагдаж үүссэн мөрнүүд байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрнүүд нь /хэргийн газрын үзлэгийн зураг ¹ 6, 7, 8/ Ч.Отгон-Эрдэнэ, Н.Билгүүн, У.Пунцаг нараас хураан авсан гутлын улны хээтэй хээний хувийн болон ерөнхий онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирч байна гэх /Хх-н 62 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-08 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 9-14 дүгээр хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 15-17 дугаар хуудас/

Төмөр иштэй түлээний сүх 1 ширхгийг эд мөрийн баримтаар хураан авах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 25-26 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 15-18 дугаар хуудас/

38 нэр төрлийн эд зүйлийг 1301000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 43-44 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 118, 126, 133 дугаар хуудас/

У.Пунцагийн төрсний гэрчилгээний хуулбар /Хх-н 125 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн У.Пунцагийн гэр бүл болон ахуй амьдрал зан байдал, хүмүүжлийн талаарх дүгнэлт /Хх-н 129-130 дугаар хуудас/

Ц.Хүслэнгийн суралцагчийн хувийн хэрэг /Хх-н 135-139 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 142 дугаар хуудас/

Н.Билггүний суралцагчийн хувийн хэрэг /Хх-н 144147 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 149 дүгээр хуудас/

Ч.Отгон-Эрдэнэ, У.Пунцаг, Ц.Хүслэн, Н.Билгүүн, Ч.Анхбаяр нар нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 161, 162, 163, 164, 165 дугаар хуудас/

Хохирогч Б.Наранчимэгийн хохирлын мөнгөө авсан, эдгээр хүүхдийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралд суухгүй гэсэн тодорхойлолт /Хх-н 167 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Отгон-Эрдэнэ, Ц.Хүслэн, Н.Билгүүн, насанд хүрээгүй У.пунцаг нар нь бүлэглэж 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хайрхан нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалт, шилийг төмөр сүхээр эвдлэн дотогш нэвтрэн орж хүнсний бүтээгдэхүүн болон үүрэн холбооны утасны нэгжийн цэнэглэгч карт зэргийг хулгайлж 1301000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ч.Анхбаяр нь шүүгдэгч Ч.Отгон-Эрдэнэ, Ц.Хүслэн, Н.Билгүүн, насанд хүрээгүй У.Пунцаг нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч. Отгон-Эрдэнэ, Ц.Хүслэн, Н.Билгүүн, насанд хүрээгүй шүүгдэгч У.Пунцаг нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Ч.Анхбаярыг шүүгдэгч Ч. Отгон-Эрдэнэ, Ц.Хүслэн, Н.Билгүүн, насанд хүрээгүй шүүгдэгч У.Пунцаг нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Ч.Отгон-Эрдэнэ, Ц.Хүслэн, Н.Билгүүн, насанд хүрээгүй шүүгдэгч У.Пунцаг нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг, шүүгдэгч Ч.Анхбаяр нь шүүгдэгч Ч.Отгон-Эрдэнэ, Ц.Хүслэн, Н.Билгүүн, насанд хүрээгүй шүүгдэгч У.Пунцаг нарыг бусдын эд зүйлийг  бүлэглэж хулгайлсан гэдгийг лавтай сайн мэдэж, эд зүйлсээс идэж хэрэглэсэн боловч зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиудаар зүйлчлэн яллах дүгэнлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Отгон-Эрдэнэ, Ц.Хүслэн, Н.Билгүүн, насанд хүрээгүй шүүгдэгч У.Пунцаг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар  ял оногдуулахдаа  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг ялгамжтай оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих анги болон насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх, шүүгдэгч Ч.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хуульд заасан торгох ялыг оногдуулах  нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Ч.Отгон-Эрдэнэ, Ц.Хүслэн, Н.Билгүүн, насанд хүрээгүй шүүгдэгч У.Пунцаг нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах ба анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг нь  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Ч.Отгон-Эрдэнэ, Ц.Хүслэн, Н.Билгүүн нарт оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна.

Мөн насанд хүрээгүй шүүгдэгч У.Пунцаг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, арван найман насанд хүрээгүй, эцэг, эхийн асрамж, хараа хяналт дутагдалтай байдлаас болон бусдын буруутай үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл бий болсон, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой ба уг хугацаанд түүнийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Д.Ганзаяагийн хүссэнээр буюу зөвшөөрснөөр хариуцуулж даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Отгон-Эрдэнэ, Ц.Хүслэн, Н.Билгүүн, насанд хүрээгүй шүүгдэгч У.Пунцаг нар нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй байна гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр иштэй түлээний сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Хотгойд овогт Чоймболын Отгон-Эрдэнэ, Лам өөлд овогт Цэрэнбадамын Хүслэн, Боржигон овогт Нямжаргалын Билгүүн, насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Ууганбаатарын Пунцаг нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Боржигон овогт Чулууны Анхбаярыг бусдыг бүлэглэж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасныг баримтлан эд хөрөнгө хураахгүйгээр Ч.Отгон-Эрдэнийг 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, У.Пунцагийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Ц.Хүслэнг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Н.Билгүүнийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Анхбаярыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1200000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.8 дах хэсэгт заасныг баримтлан Ч.Отгон-Эрдэнэд оногдуулсан 02 жил 06 сарын хорих ял , Ц.Хүслэнд оногдуулсан 02 жилийн хорих ял, Н.Билгүүнд оногдуулсан 02 жилийн  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, насанд хүрээгүй У.Пунцагт оногдуулсан 02 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дах хэсэгт зааснаар Ч.Анхбаяр нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 03 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр иштэй түлээний сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Ч.Отгон-Эрдэнэ, У.Пунцаг, Ц.Хүслэн, Н.Билгүүн, Ч.Анхбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Отгон-Эрдэнэд оногдуулсан 02 жил 06 сарын хорих ял, Ц.Хүслэнд оногдуулсан 02 жилийн хорих ял, Н.Билгүүнд оногдуулсан 02 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, Ч.Отгон-Эрдэнийг 01 жил 06 сарын хугацаагаар, Ц.Хүслэн, Н.Билгүүн нарыг тус тус 01 жилийн хугацаагаар хянан харгалзах, тэнсэгдсэн ялтан нарт хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дах хэсэгт заасныг баримтлан У.Пунцагт эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд түүний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Д.Ганзаяагийн хүссэнээр буюу зөвшөөрснөөр хариуцуулж даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Отгон-Эрдэнэ, У.Пунцаг, Ц.Хүслэн, Н.Билгүүн, Ч.Анхбаяр нарт өмнө авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН.