| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/01045/И |
| Дугаар | 138/ШШ2017/01071 |
| Огноо | 2017-11-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2017/01071
2017 10 24 138/ШШ2017/01071
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг Улаан худгийн 3-13 тоотод оршин суух, ЖЬ77083069 регистрийн дугаартай, Хүрлүүд овогт Шурагийн Ууганцэцэгийн хүсэлттэй,
Хүү У.Одбаяр, охин У.Одонцэцэг, У.Отгонгэрэл, У.Отгонзаяа нарыг эцэг Т.Амгаланбаатарын асрамжинд байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 10 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ууганцэцэг, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ууганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Амгаланбаатартай 2008 оны 7 сард танилцаж улмаар 2008 оны 10 сард нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2009 оны 4 сарын 21-ний өдөр хүү У.Одбаяр, 2010 оны 9 сарын 08-ны өдөр охин У.Одонцэцэг, 2014 оны 3 сарын 28-ны өдөр охин У.Отгонгэрэл, 2016 оны 6 сарын 06-ны өдөр охин У.Отгонзаяа нар тус тус төрсөн. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Учир нь бидэнд тодорхой эрхэлсэн ажил байхгүй, хөдөө гадаа явж ойр зуурын ажил хийдэг байсан. Гэрлэлтээ батлуулна гэж ярьдаг байсан боловч батлуулж чадаагүй. Нөхөр Амгаланбаатар 2017 оны 10 сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан. Би хүү У.Одбаяр, охин У.Одонцэцэг, У.Отгонгэрэл, У.Отгонзаяа нартаа тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч Т.Амгаланбаатарын асрамжинд байсан гэдгээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 2009 оны 4 сарын 21-ний өдөр төрсөн хүү У.Одбаяр, 2010 оны 9 сарын 08-ны өдөр төрсөн охин У.Одонцэцэг, 2014 оны 3 сарын 28-ны өдөр төрсөн охин У.Отгонгэрэл, 2016 оны 6 сарын 06-ны өдөр төрсөн охин У.Отгонзаяа нарыг эцэг Т.Амгаланбаатарын асрамжинд байсан байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Гэрч Ц.Энхболд шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: Ш.Ууганцэцэг нь манай бэр юм. Миний төрсөн дүү Амгаланбаатартай 2009 оноос 2017 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл хамт амьдарсан нь үнэн. Тэд 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. У.Одбаяр, У.Одонцэцэг, У.Отгонгэрэл, У.Отгонзаяа нар нь Т.Амгаланбаатарын төрсөн хүүхдүүд мөн ... гэжээ.
Гэрч Д.Оюунтуяа шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: Т.Амгаланбаатар нь миний төрсөн дүү юм. Ш.Ууганцэцэгтэй 2008 онд анх танилцаад нэг гэрт амьдарсан. 2009 онд том хүү нь төрж байсан. 2008 оноос 2017 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл хамт амьдарсан. ...У.Одбаяр, У.Одонцэцэг, У.Отгонгэрэл, У.Отгонзаяа нар нь миний дүү Т.Амгаланбаатарын төрсөн хүүхдүүд мөн. Ээжээрээ овоглосон талаар нь сайн мэдэхгүй байна ... гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ууганцэцэг нь 2009 оны 4 сарын 21-ний өдөр төрсөн хүү У.Одбаяр, 2010 оны 9 сарын 08-ны өдөр төрсөн охин У.Одонцэцэг, 2014 оны 3 сарын 28-ны өдөр төрсөн охин У.Отгонгэрэл, 2016 оны 6 сарын 06-ны өдөр төрсөн охин У.Отгонзаяа нарыг эцэг Т.Амгаланбаатарын асрамжинд байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
2009 оны 4 сарын 21-ний өдөр төрсөн хүү У.Одбаяр, 2010 оны 9 сарын 08-ны өдөр төрсөн охин У.Одонцэцэг, 2014 оны 3 сарын 28-ны өдөр төрсөн охин У.Отгонгэрэл, 2016 оны 6 сарын 06-ны өдөр төрсөн охин У.Отгонзаяа нар нь 2017 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд эцэг Тэгшээгийн Амгаланбаатарын асрамжинд байсан болох нь хэрэгт цугларсан бичмэл баримт болох нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүү У.Одбаярын 0266577 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, охин У.Одонцэцэгийн 0000516227 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, охин У.Отгонгэрэлийн 2101000328 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, охин У.Отгонзаяагийн 2101000518 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн бүртгэлийн дэвтэр, гэрч Ц.Энхболд, Д.Оюунтуяа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Нөхөр Т.Амгаланбаатар нь 2017 оны 10 сарын 15-ны өдөр нас барсан болох нь 0000165347 дугаартай нас барсан тухай гэрчилгээний хуулбараар батлагдаж байна.
Иймд нэхэмжлэгч Ш.Ууганцэцэгийн хүү У.Одбаяр 2009 оны 4 сарын 21-ний өдрөөс, охин У.Одонцэцэг 2010 оны 9 сарын 08-ны өдрөөс, охин У.Отгонгэрэл 2014 оны 3 сарын 28-ны өдрөөс, охин У.Отгонзаяа 2016 оны 6 сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд эцэг Т.Амгаланбаатарын асрамжинд байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2-т зааснаар 2009 оны 4 сарын 21-ний өдөр төрсөн хүү У.Одбаяр, 2010 оны 9 сарын 08-ны өдөр төрсөн охин У.Одонцэцэг, 2014 оны 3 сарын 28-ны өдөр төрсөн охин У.Отгонгэрэл, 2016 оны 6 сарын 06-ны өдөр төрсөн охин У.Отгонзаяа нарыг эцэг Баргад овогт Тэгшээгийн Амгаланбаатарын асрамжинд байсан болохыг тогтоосугай.
2. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 138/ШЗ2017/02603 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ш.Ууганцэцэгийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ