Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                      

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Ж.Н  болон өмгөөлөгч С.Батсүх, шүүгдэгч Б.Ба, Б.Б  нар болон өмгөөлөгч Б.Ганчимэг, шүүгдэгч М.У болон  өмгөөлөгч Б.Манлайбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж-ын Н , Ч-ийн Б , Б-ийн Ба , М-ын У нарт холбогдох эрүүгийн 2538000200200 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн  авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсьн иргэн, Б  овогт Ж-ын Н ,  2002 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...... дүгээр баг .....  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,  хэрэг хариуцах чадвартай, регистрийн /............. / дугаартай,

Монгол Улсын иргэн, О  овгийн Ч-ийн Б , 1993 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Мужаан мэргэжилтэй, “..................ХХК-д ажилладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ........ дугаар баг ............ тоотод  оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд 2015 онд Сум дундын 27 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан,  хэрэг хариуцах чадвартай, регистрийн /............../ дугаартай,

Монгол Улсын иргэн, Б овгийн Б-ийн Ба , 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .......... дугаар баг ................ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. хэрэг хариуцах чадвартай, регистрийн /............ / дугаартай,

Монгол Улсын иргэн,  О  овогт М-ын У , 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар баг ............... тоотод   оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн /................./ дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Ж.Н , М.У нар нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалан” рестораны гадна бүлэглэн хохирогч Б.Б-ийг зодож улмаар биед нь зүүн ухархайн ханын хугарал, зүүн дээд зовхинд сорви бүхий хөнгөн гэмтэл,  мөн хохирогч Ч.Баийг зодож улмаар биед нь баруун хацар хуйханд цус хуралт, доод баруун 2-р шүдний булгарал, доод 1-р шүдний сулрал, завжинд язрал бүхий хөнгөн гэмтэл, тус тус учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д заасан” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд,

 Шүүгдэгч Ч.Ба, Б.Б  нар нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалан” рестораны гадна бүлэглэн хохирогч М.У-ыг  зодож улмаар биед нь зүүн дээд, доод зовхи, зүүн хацрын шонтонд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11-д заасан” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Н , М.У нар нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалан” рестораны гадна бүлэглэн хохирогч Б.Б-ийг зодож улмаар биед нь зүүн ухархайн ханын хугарал, зүүн дээд зовхинд сорви бүхий хөнгөн гэмтэл,  мөн хохирогч Ч.Ба-ийг зодож улмаар биед нь баруун хацар хуйханд цус хуралт, доод баруун 2-р шүдний булгарал, доод 1-р шүдний сулрал, завжинд язрал бүхий хөнгөн гэмтэл, тус тус учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д заасан” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Ч.Ба, Б.Б  нар нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалан” рестораны гадна бүлэглэн хохирогч М.У-ыг  зодож улмаар биед нь зүүн дээд, доод зовхи, зүүн хацрын шонтонд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11-д заасан” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18-р тал/, хохирогч М.У-ын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан гомдол /хх-ийн 19-р тал/, хохирогч М.У-ын мэдүүлэг /хх-ийн 22-р тал/, хохирогч Ч.Баийн мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/, хохирогч Б.Баийн мэдүүлэг /хх-ийн 32-33, 36-38-р тал/, гэрч Ж.Н ийн мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/, гэрч Ц.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/, гэрч  Б.Сэроддамбын  мэдүүлэг /хх-ийн 49-50-р тал/, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мэдүүлэг /хх-ийн 56, 62, 68-р тал/ Эрүүл мэндийн даатгалын цахим системийн лавлагаа /хх-ийн 53, 59, 65-р тал/,  Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны  12 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-р тал/, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгын КТГ тодорхойлолт /хх-ийн 72-р тал/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаартай дүгнэлт /хх-ийн 75-р тал/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны  01 дүгээр сарын 07-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт /хх-ийн 80-р тал/, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгын КТГ тодорхойлолт /хх-ийн 81-р тал/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны  04 дүгээр сарын 22-ны өдрийн 192 дугаартай дүгнэлт /хх-ийн 83-р тал/, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгын КТГ тодорхойлолт /хх-ийн 84-р тал/, шүүгдэгч Ж.Н , шүүгдэгч, хохирогч Б.Ба, Б.Б , М.У нарын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, Хөвсгөл аймгийн прокурорын газарт хандаж гаргасан хүсэлт /хх-ийн 206-207, 209-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ж.Н , Б.Ба, Б.Б , М.У нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Шүүгдэгч  Ж.Н , М.У нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б , Ч.Ба нарын биед хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Б.Б , Ч.Ба нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.У-ын  биед хөнгөн хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б , Ч.Ба нар нь “... М.У , Ж.Н  нартай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан,  хохирол төлбөрийн хувьд маргаангүй...” гэх хүсэлт бүхий гар бичвэр  /хх-ийн 206-р тал/-д,  М.У , Ж.Н  нар нь “Ч.Ба, Б.Б  нартай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, хохирол төлбөрийн хувьд маргаангүй..” гэх гар бичвэр болон эвлэрлийн гэрээ /хх-ийн 207, 209-р тал/-д  тус тус хэрэгт  авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Ба, Б.Б   нарыг  хохирогч М.У т төлөх төлбөргүй, шүүгдэгч М.У , Ж.Н  нарыг хохирогч Ч.Ба, Б.Б   нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-нэ гэж хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.Аззаяаг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд   Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирогч М.У-ын эмчилгээ, үйлчилгээ авсан төлбөр 209.842 төгрөгийг шүүгдэгч Ч.Ба, Б.Б  нараас, хохирогч Б.Б ийн эмчилгээ үйлчилгээ авсан төлбөр 226,906 төгрөгийг шүүгдэгч Ж.Н , М.У  нараас, хохирогч Ч.Баийн эмчилгээ үйлчилгээ авсан төлбөр 160,142 төгрөгийг  шүүгдэгч Ж.Н , М.У  нараас  тус тус гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Н , М.У нар нь хохирогч Ч.Баийн эмчилгээ үйлчилгээ авсан төлбөр 160,142 төгрөгийг, хохирогч Б.Б ийн эмчилгээ үйлчилгээ авсан төлбөр 226,906  төгрөгийг,  төлж барагдуулсан мөнгөн шилжүүлгийн баримтыг тус тус гаргаж өгч байх тул шүүгдэгч Ж.Н , М.У нарыг Эрүүл мэндийн даатгалын санд  төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Харин шүүгдэгч  Б.Б , Ч.Ба нар нь хохирогч М.У-ын эмчилгээ үйлчилгээ авсан төлбөр 209.842  төгрөгнөөс 209.800 төгрөгийг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.

Иймээс шүүгдэгч Б.Б , Ч.Ба нараас үлдэгдэл 42 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд  олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н , Б.Ба, Б.Б , М.У нарт тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч  Ж.Н ,  Б.Ба, Б.Б , М.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч нарт тус тус оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Н , М.У нар нь бусдад төлөх төлбөргүй,  иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б  овогт Ж-ын Н , О  овогт Ч-ийн Б , Б овогт Б-ийн Ба , О  овогт М-ын У  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ын Н , Ч-ийн Б , Б-ийн Ба , М-ын У нарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н ,  Б.Ба, Б.Б , М.У  нарт оногдуулсан тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тус тус тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Н ,  Б.Ба, Б.Б , М.У  нар нь  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Б , Ч.Ба нараас 42 /дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6.Шүүгдэгч Ж.Н , Б.Ба, Б.Б , М.У нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Н , М.У нар нь бусдад төлөх төлбөргүй,  иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н ,  Б.Ба, Б.Б , М.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ДАВААХҮҮ