Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/34

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Х.Энхболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр

Шүүгдэгч У.************** нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт У-н **************ид холбогдох эрүүгийн 2540000000033 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны ... дугаар сарын ...-ний өдөр ....суманд төрсөн, 49 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрөмдөгч мэргэжилтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын группт байдаг, ам бүл ., .... хамт .............................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ..... регистрийн дугаартай З овогт У-н **************.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч У.************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч У.************** нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/192 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр амьсгал дахь спиртийн агууламж 0.92%-н промиль хэмжээтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт "Тоёота приус" загварын ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Гэрч Б.Хүрэлбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Би тухайн үед У.************** гэх залууг ................. улсын дугаартай саарал өнгийн Приус-30 маркийн автомашиныг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцоод хөдлөөд явж байгааг мэдсэн ба зогсоож шалгах гэсэн боловч намайг харалгүй хөдлөөд явчихсан юм. Тэгээд 46, 49 байрны орчмоор яваад 46 байрны гадаа ирээд зогсохоор нь би буцаж очиж шалгахад машинаасаа буугаад орцны гадаа байж байсан, гэртээ орсон байхад нь би араас нь орсон гэж бол худлаа энэ хүн согтуу байсан болохоор бага сага хольж яриад байна. Намайг очиход гадаа сууж байсан. Тэгээд согтуурал хэмжих багажаар шалгахад 0.92 хувь гарч байсан. Өмнө У.************** нь 2024 оны 09 сарын 16-ны өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан юм.” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10-р хуудас)

 

Шүүгдэгч У.**************ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Би 2025 оны 05 сарын 02-ны өдөр 07 цаг өнгөрч байхад гэрээсээ архи ууна гэсэн бодолтой гарсан юм. Тэгээд гудамжинд Зулаа гэх зүс таних залуутай таараад би нэг шил 0.5 л хараа архи аваад 46 байрны тэнд миний унаж явсан ................. дугаартай приус-30 маркийн автомашин дотор хоёулаа сууж байгаад уусан тэгээд би машинаа бариад бид хоёр хөдлөөд Зулааг 49 байрны орчим гудамжинд буулгаад би 46 байрны гадаа ирж зогссон. Ингээд цагдаад саатуулагдсан. Би уг нь машинаасаа буугаад орцны үүдэнд цагдаатай таарсан талаараа хэлэхдээ буруу ойлгуулж мэдүүлсэн байна. Би ойролцоогоор согтуугаар 400-500 метр газар автомашин жолоодсон байх гэж бодож байна. Намайг согтуу машин барьж явааг цагдаа харчхаад эргэж ирж шалгасан байх гэж бодож байна. Би согтуурал шалгадаг багаж үлээхэд 0.92 хувь гарч байсан. ...Би урьд нь 2024 оны 09 сард архи уусан үедээ автомашин жолоодоод шүүхээр орж жолоодох эрхээ нэг жилийн хугацаатай хасуулсан байсан юм би дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсондоо харамсаж байна ийм алдаа дутагдал дахин гаргахгүй хуулийн хариуцлагаа хүлээнэ гэж бодож байна." гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас)

 

Жолоочийн согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-н 19-21-р хуу),

 

Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-н 11-р хуу)

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/192 дугаартай шийтгэвэр (хх-н 13-16-р хуу) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Шүүгдэгч У.************** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Тус гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу гэмт үйлдлийн төгсгөлд заавал тодорхой хор, уршиг учирсан байхыг шаардаггүй бөгөөд энэхүү шинжээр нь прокуророос шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч У.**************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.**************ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт У-н **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.**************ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар  хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.**************ид оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

         4.   Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл У.**************ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Р.БАТБАЯР