Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2017/01054

 

 

 

 

 

 

   2017         11           17                                                     138/ШШ2017/01054

 

                                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 2-22 тоотод оршин суух, ЖЮ59081911 тоот регистрийн дугаартай, Еншөөбү овогт Ядамсүрэнгийн Мөнхжаргалд холбогдох,

Саатуулах байрны төлбөр 61.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 11 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Я.Мөнхжаргал нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 10-ны өдрийн 440 дүгээр шийтгэврээр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 10 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 61.000 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.Мөнхжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 10-ны өдрийн 440 дүгээр шийтгэврээр 10 хоногийн баривчлах шийтгэлийг цагдаагийн газрын саатуулах байранд эдэлсэн. Иймд саатуулах байрны төлбөр 61.000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлнө гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Я.Мөнхжаргалд холбогдуулан саатуулах байрны төлбөр 61.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Я.Мөнхжаргал нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 2017 оны 11 сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 сарын 19-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаагаар баривчлагдсан байх бөгөөд төлөгдвөл зохих 61.000 төгрөгийг төлөөгүй болох нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 440 дүгээр шийтгэвэр, 432 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.   

Хариуцагч Я.Мөнхжаргал нь саатуулах байрны төлбөр 61.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Я.Мөнхжаргал нь саатуулах байрны төлбөр 61.000 /жаран нэгэн мянга/ төгрөгийг нэхэмжлэгч байгууллага Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Я.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ