Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 104/ШШ2020/00371

 

 

 

 

 

 

 

*******0*******0 оны 09 сарын 17 өдөр Дугаар 104/ШШ*******0*******0/00371 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* *******ын гудамж *******, ******* *******сын байр, ******* давхарт байрлах, ******* /РД:4967/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Налайх дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суух, овогт гийн /РД:ЦД7*******1*******0911/-д холбогдох

зээлийн гэрээний үүрэг 1 347 *******9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******0 оны 07 дугаар сарын *******3-ны өдөр хүлээн авч, *******0*******0 оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г. нь *******019 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр CIF-110*******1 тоот цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулан *******70 000 төгрөгийг эхний 30 хоногт хүүгүй, ******* дахь сараас эхлэн сарын хувийн хүүтэй, 1******* сарын хугацаатай зээлж авсан. Г. нь *******019 оны 0 дугаар сарын *******-ны өдрөөс эхлэн сар бүрийн *******-ны өдөр 94 961 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 14 сарын турш хэтрүүлсэн. Иймд хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 7*******4 40 төгрөг, хүү 4 34 төгрөг, нотариатын зардал ******* 00 төгрөг, нийт 1 347 *******9 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээнд өөрөө гарын үсэг зурсан бөгөөд энэ талаар маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.*******-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийн талаарх хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй болно.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.эд холбогдуулан үндсэн төлбөр 7*******4 40 төгрөг, хүү 4 34 төгрөг, нотариатын зардал ******* 00 төгрөг, нийт 1 347 *******9 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Г. нь *******019 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр CIF110*******1 дугаартай харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ, CIF110*******1 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, *******70 000 төгрөгийг эхний 30 хоногт хүүгүй, ******* дахь сараас % хүүтэйгээр хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан гэрээний хуулбарууд, зээлийн дансны хуулга, харилцагчийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болжээ.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 7*******4 40 төгрөг, хүү 4 34 төгрөг, нотариатын зардал ******* 00 төгрөг, нийт 1 347 *******9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.эд *******0*******0 оны 0******* дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хариуцагчийг хуульд зааснаар мэтгэлцэх боломжийг эхлүүлсэн.

Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор буюу *******0*******0 оны 0******* дугаар сарын 17-ны өдрийн дотор хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримт/-ыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу товыг оршин суугаа хаяг болон хорооны засаг даргаар дамжуулан мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар мэтгэлцээний эсрэг байр суурь гаргаагүйд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 36 07 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 36 07 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.*******.1, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 4******* дугаар зүйлийн 4*******.*******, *******19 дүгээр зүйлийн *******19.1 дэх дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.ээс 1 347 *******9 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 36 07 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 36 07 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ